Categories
мэдээ

Визгүй зорчих аялал зохион байгуулах компаниуд DNN.mn

Яньяан ОУНБ-аар визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулах аялал жуулчлалын компанийн сонгон шалгаруулалтын хариу гарчээ.

Компанийн нэр

1 Total Asia LLC

2 AIRMAN LLC

3 Chandmani consulting LLC

4 Airmarket Holiday LLC

5 PSW LLC

6 JUULCHIN LLC

7 JOY MONGOLIA TRAVEL LLC

8 NEW JUULCHIN

9 Let’s travel LLC

10 IHC LLC

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зургаан дүүргийн 19 байршилд ногоон байгууламж байгуулна DNN.mn

Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөтэй боллоо –  updown.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа болон албаны бусад төлөөлөл Баянгол дүүрэгт ажиллалаа.

Тэрбээр тус дүүргийн 8, 16, 20, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн агаар орчин, хөрсний бохирдлын асуудлаар газар дээр нь биечлэн ажиллаж, эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хорооны удирдлагуудтай санал солилцож, гарц шийдлийн талаар ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 19 байршлын орон сууцны хороолол дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, моджуулах ажил БГД-т үргэлжилж, тус дүүргийн наймдугаар хорооны орон сууцны хороолол дунд, төв замын хажууд найман төрлийн 90 орчим модыг мэргэжлийн байгууллага, иргэд, хорооны дэмжлэгтэй тарьж, тус хорооны СӨХ, иргэдэд хүлээлгэн өглөө.

Мөн тус дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамж, 4-р цахилгаан станцын урд байршилтай нийт 50 га талбайд Баянгол-агропарк, спорт, соёл амралтын эко цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа, төлөвлөгдөж буй төслийн явцтай танилцав. Уг төсөл нь Улаанбаатар хотын 2030 хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан нийт 50 га бүхий талбайг дөрвөн хэсэгт хуваан мод үржүүлгийн талбай, хүлэмжийн аж ахуй, иргэд аж ахуй нэгж мод тарих бүс, эко сургалтын төв болон гадны олон улсын хамтын ажиллагааны нэрэмжит төгөл паркийн бүс, спорт, амралт зугаалгын бүс зэрэг байдлаар ерөнхий төлөвлөлтөө хийхээр төлөвлөжээ.

“Баянгол Агропарк ОНӨТҮГ” нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын тогтоолоор 2019 онд “ Баянгол Агропарк ОНӨТҮГ” нэртэйгээр байгуулагдаж, өнөөгийн байдлаар 27 анги танхим, урлаг заал бүхий 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнээс гадна мод үржүүлгийн болон өвөл, зуны, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж, Ногоон хөгжлийн бодлогын зорилтын хүрээнд иргэдэд экологийн боловсрол олгон эко хүнсний үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дүүргийнхээ хэмжээнд хэрэгцээтэй мод, модлог ургамлын хэрэгцээг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа гэдгээ тус байгууллагын удирдлагууд танилцуулж байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрдэм-Өргөө“ номын сан хүүхэд бүрт нээлттэй DNN.mn

Эрдэм-Өргөө номын сан хүүхэд бүрт нээлттэй | Mand.mn

Сонгинохайрхан дүүргийн 2,8,15,19 дүгээр хороодод хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг хангасан номын сангууд үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр номын сангуудаас гадна Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн нэгдүгээр давхарт “ЭРДЭМ-ӨРГӨӨ” номын сан мөн үйл ажиллагаа явуулдаг юм. Энэхүү номын сангийн үйл ажиллагааг “Холт интернэшнл” хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага эрхэлдэг бөгөөд тус газар нь Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран хүүхдийн хөгжил, гэр бүл хүүхдийн амжиргааг дэмжих олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү номын сан билээ.

Тус номын сан Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүүхэд бүрт нээлттэй бөгөөд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Номын санд 25-30 хүртэлх хүүхэд хүлээж авах боломжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд багачуудыг сурч, боловсрох таатай орчин нөхцөлөөр хангадаг.

Зуны улиралд эл хуль байдаг ч бусад үед 9, 62, 143 дугаар сургуулийн хүүхдүүд ихэвчлэн ирдэг аж. Сурагчид гэрийн даалгавар, хичээлээ давтангаа ном уншиж, интернэт хэрэглэх бүрэн боломжтой. Тус номын сан 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд 62 дугаар сургуулийн цайны газартай гэрээ байгуулж өглөө, өдрийн ээлжинд номын санд суусан хүүхдүүдийн өдрийн хоол, цайг бэлтгэн өгдөг юм.

Бидэнтэй хамтран хүүхдэд ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа “Холт интернэшнл” байгууллагын хамт олонд ажил хөдөлмөрийн амжилт хүсье.

Эх сурвалж: СХД

Categories
мэдээ нийгэм

“Өсвөрийн парламент – 2022” хөтөлбөр зарлагдлаа DNN.mn

4a4cd1f2e32f447a941cf87f2f26ecf2?d=0 “Өсвөрийн парламент – 2022” хөтөлбөр зарлагдлаа

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм.

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран хэрэгжүүлж байгаа “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр зарлагдлаа.

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцана.

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран хэрэгжүүлж байгаа “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр зарлагдлаа.

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцана.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 77 жолооч согтуугаар жолоо барьж, 111 хүн эрүүлжүүлэгдээ DNN.mn

Speech on Drunk Driving - The Video Ink

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1386, хулгайтай холбоотой 27, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 89 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 77, хүний биед халдсан 63, эрүүлжүүлэх байранд хоносон 111 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа 26-нд дуусна DNN.mn

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлд санал авч  байна

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох 10 харилцааг зохицуулах 8 журмын төсөл боловсруулах, хууль сурталчлах зорилгоор 13 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр үйл ажиллагаа эрхэлж байгаагаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан 20 гаруй байгууллагын дунд зохион байгуулж, эдгээр байгууллагуудад 2022.02.16, 2022.3.09, 2022.8.12-ны өдрүүдэд тус тус албан бичиг хүргүүлж хуулиар олгогдсон шилжилтийн үеийн зохицуулалтын дуусгавар болох хугацаанд бүртгэл хийлгэх, заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй талаар удаа дараа сануулсан.

Түүнчлэн “NFT marketplace”-үүд харилцагч нарт төгрөгийн болон койны хослолтой арилжааны үйлчилгээ, хэтэвчдээ төгрөг байршуулах, буцаан шилжүүлэх үйлчилгээ, “NFT”-г нийтэд санал болгох, худалдах үйлчилгээ зэрэг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1-д заасан үйлчилгээг эрхэлж байгаа тул СЗХ-ноос 2022.5.24-ний өдөр нийт 8 байгууллагад өнгөрсөн хугацаанд албан бичиг хүргүүлж, зохих бүртгэл хийлгэх шаардлагатайг анхааруулсан.

Энэ хугацаанд СЗХ-нд нэр бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан шаардлагын дагуу шалгахад дараах нийтлэг алдаа, дутагдлууд илэрч байна. Үүнд үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын ISO/MNS/IEC 27001 стандартыг нэвтрүүлээгүй, нэвтрүүлсэн боловч эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж сертификат аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны орлогоос бүрдсэн эсэх болон гарал үүслийг бүрэн тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтныг тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй гэх мэтчилэн тусгайлсан шаардлагуудын бүрдлийг хангахгүй байна.

Иймд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа энэ сарын 26-ны өдөр дуусгавар болж, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид хуульд заасан шаардлагын дагуу холбогдох бүртгэлээ хийлгэх шаардлагатайг анхаарна уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн чиглэлийн цахим зар сурталчилгаанд шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж  байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цахим орчин дахь эрүүл мэндийн чиглэлийн зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж буй.

Монгол Улсад мөрдөгдөж буй Зар сурталчилгааны тухай хуульд “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно, Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана, Олон нийтийн мэдээлэх хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн тухай болон эмийг зохистой хэрэглэхтэй холбогдсон сурталчилгаа явуулж болно” гэж заасан байдаг. Хэрэглэгч та бүхэн энэ төрлийн зар сурталчилгаатай холбоотой мэдээллийг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 тусгай дугаар болон afccp.gov.mn, bichigkhereg@afccp.gov.mn, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /Фейсбүүк хуудас/-т ирүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ Д.Сосорбарам “Мандах Наран” одонгоор шагнуулав DNN.mn

МУГЖ Д.Сосорбарамыг Японы Эзэн хааны “Мандах нар” одонгоор шагнажээ.

Одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрийн 11:30 цагт Японы ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд боллоо. Улмаар Д.Сосорбарамд “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулсан байна.

Япон улсын Засгийн газраас Япон, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд одон гардуулдаг уламжлалтай.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Тарваган тахлын улмаас 7 хүн нас барсан DNN.mn

ЭМЯ: Албан байгууллагуудаас коронавирусийн халдвар илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2022.09.20) “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж” хүргэлээ.

Зургаан аймгийн 21 сумын 13 цурам голомтоос олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахал үүсгэгч нян илэрсэн байна. Тарваган тахлын байгалийн голомтын тархалт идэвхтэй явагдаж байгааг тогтоожээ. Ховд аймгийн Алтай, Булган, Жаргалант, Цэцэгт 7, Өвөрхангай аймгийн Сантад 1, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 2, Завхан аймагт 2, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1, Хөвсгөл аймгийн Мөрөн, Жаргалант сумдад 2 гарсан байна. Нийтдээ зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж, нийт 7 хүн нас барсан байна.

Тархвар судлагч, Анагаах ухааны доктор Э.Уянга “Тарвага агнах, өвчих, хүнсэнд хэрэглэх, тарваганы түүхий эд эрхтэнийг залгих, тарваганы бөөст хазуулсны дараа халдвар авч, дунджаар 2-3 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг. Шинж тэмдэг нь эмнэлзүйн илрэлээс хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, булчирхайн хэлбэрийн хувьд арьс гэмтсэн хэсгийн булчирхай томорч, үрэвсдэг. Мөн толгой өвдөх, чичрэх шинж тэмдгүүд илэрдэг. Уушгины хэлбэрийн хувьд өндөр халуурах, ханиах, амьсгал хүндрэх, цустай цэр гардаг. Гэдэсний хэлбэрийн хувьд өндөр халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж илэрнэ. Үржил хэлбэрийн үед маш өндөр халуурах, бөөлжиж гүйлгэх, цусархаг тууралт гарах, олон булчирхай томорно, олон эрхтэний дутагдал илэрдэг. Иймд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах зөвлөмжүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүнд:

-Мэрэгч амьтан үрэгдсэн байвал Зоонозын өвчин судлалд яаралтай мэдэгдэх

-Жил бүрийн долдугаар сард тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт хийгддэг. Үүнд өргөнөөр хамрагдах

-Тарваганы түүхий мах идэхгүй байх

-Тарвагыг нохой болон хавхаар агнахыг цээрлэх

-Бага насны хүүхдийг мэрэгч амьтны дошин дээр тоглуулахгүй байх

-Хууль бусаар тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад шийдвэрийн дагуу шийтгэл оногдуулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэлээ DNN.mn

Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрөл олголоо

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэлээ” гэв.

Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлэн 10 хувь болгож байв. Харин энэ удаад хоёр нэгж хувиар нэмэгдүүллээ. Ийнхүү өсгөхөд гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэрэг нөлөөлсөн байна.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар

  • бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +2, -2 нэгж хувийн өргөнтэй болгох;
  • банкуудын 360 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарчээ. Инфляцад гадаад хүчин зүйлс импортын барааны үнээр дамжин голлон нөлөөлж, нийт инфляцын дийлэнхийг бүрдүүлж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад саарч, инфляц буурах хүлээлттэй байна.