Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийг хуучин бүтцээр нь явуулах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХдахь намын бүлгийн даргыг сонгох тухай хууль Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн гэсэн. Энэ асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юү?

-УИХ-ын тухай хуулийн 31 зүйлийн 12 дахь заалт нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж би үзэж байгаа юм. Тухайлбал Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, 19 дүгээр зүйлийн 1, 21, 22 дугаар зүйлийн нэг, 27 дугаар зүйлийн зургаа дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Улмаар Үндсэн хуулийн Цэц үндэслэлтэй байна гэж үзээд маргаан үүсгэчихсэн байгаа. Энэ дотор 19 дүгээр зүйлийн нэгд Улс төрийн нам Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна, бүлэгтэй бол бүлгээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж болно гэсэн заалттай. Харин Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт Монгол Улсын иргэн бүр хууль дээдэлнэ гэж заасан байдаг. УИХ-ын хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг. Энэ хуулиар УИХ-ын гишүүн хууль санаачлах, өргөн барихдаа заавал хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтийг нь хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл энэ шинэ хууль дээр ямар ч хэлэлцүүлэг өрнөгдөөгүй. Энэ мэт олон хуулийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Таны гомдлын дагуу Цэц энэхүү асуудлыг маргаан үүсэх үндэслэлтэй гэж хүлээн авчээ. Тэгвэл хэзээ хурал нь болж, шийдвэрлэгдэх ёстой вэ?

-Хэзээ хуралдахыг нь одоохондоо хэлж мэдэхгүй. Процессоороо бол УИХ-аас итгэмжлэл томилохыг хүсэх, мөн тайлбар өгөхийг хүсэх байх. УИХ-аас энэ асуудлаар тайлбар өгвөл миний бие уг тайлбартай танилцаад зохих нотолгоо баримтуудаа гаргаж өгөх ёстой.

-Өөр нэг өнцөг харагдаад байна л даа. УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалтаар нь та бүхэн дахиад бүлгийн даргаа сонгочихож болохгүй байсан уу?

-Яг шулуухан хэлэхэд, надад хэн нь бүлгийн дарга болох нь хамаагүй. Асуудлын гол нь бүлгийн дарга хэн болох нь чухал биш. Миний хувьд мэргэжлийн хуульч хүнийхээ зарчмаар л энэхүү асуудлыг оруулж байгаа юм. Хууль нэг өдөр хэрэгжээд алга болчихгүй. УИХ-ын олон сонгууль болно. Тухай бүрд УИХ-д суудал авсан намууд бүлгээ байгуулаад л явна. Гэтэл нэг зүйлийг ойлгомжтой болгох шаардлагатай. УИХ дахь бүлэг УИХ-ын өөрийнх нь бүтэц үү, эсвэл улс төрийн намын үйл ажиллагаагаа УИХ-д оруулах хэрэгсэл үү гэдгийг тодорхой болгож, хариулт өгөх шаардлагатай болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол цаашдаа үүрд үргэлжилнэ. Дараа дараагийн сонгуулийн дүнг хэн ч мэдэхгүй. АН ч олонх болж болно, МАН ч олонх болж болно. Зарим тохиолдолд өөр улс төрийн хүчин ч олонх болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл улс төрийн намын нэрсийг үндэслэж УИХ бүлгийн даргыг сонгох шийдвэрийг гаргах уу. Эсвэл УИХ дотроо бие дааж бүтцийг нь өөрчлөх эрхтэй болох юм уу гэдэгт л хариулт хайж байна.

-Цаашид УИХ дахь бүлгийн даргыг сонгох асуудал уг хуулиар шийдвэрлэгдээд явах нь эрх зүйн маргаантай асуудлыг бий болгочихож байна гэж үзэх үү. Цэцийн зүгээс ямар шийдвэр гаргах бол…

-Монгол Улсын Эрүүгийн хуулиар маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түр зогсоно гэж заасан байдаг. Тэр утгаараа уг асуудлаар өнөөдөр нэгэнт маргаан үүсчихсэн байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэц дунд суудлынхаа хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихвал Үндсэн хууль зөрчсөн заалтаар бүтэц байгуулсан болж харагдана. Тиймээс нэгэнт маргаан үүсчихсэн учраас УИХ дахь АН бүлгийн асуудлыг хуучин хэвээр нь үйл ажиллагааг нь явуулахаас өөр гарц байхгүй шүү гэдгийг хэлж байгаа юм. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц, үйл ажиллагааг хуучин хэвээр нь явуулах ёстой. Маргаан эцэслэгдэн шийдтэл ингэж явах учиртай. Хэрэв Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл О.Цогтгэрэлийн хийсэн бүтэц хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоод л явна шүү дээ. Харин зөрчсөн гэх юм бол энэ байдал нь цаашдаа маргаан гаргах нөхцөл бүрдчихсэн гэж үзээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц яаралтай хурдан шийдэх ёстой гэж итгэж байна. Бид угтаа парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой гэж яриад байгаа. Миний хувьд парламентад хоёр удаа сонгогдсон гишүүний хувьд өнөөдрийн үүсч байгаа бүлгийн даргын маргаан нь цаашдын парламентад бүлэг хэрхэн оршин тогтнох, бүлгийн даргыг сонгох, томилох, чөлөөлөх асуудалд цэг тавина.

Бүлгийн даргын маргаан гээд байгаа зүйл манай парламентад анх удаагаа болж байгаа зүйл биш. Тухайлбал, эвсэл байгуулагдчихаад байж байхад эвслийн нэг тал нь дөрөв, нөгөө тал нь долоон гишүүнтэй атлаа бүлгийн даргаа чөлөөлж огцруулж чаддаггүй байсан. Харин одоо чөлөөлсөн гээд байгаа хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн заалт болгочихоод байгаа юм. Тиймээс хууль санаачлах, боловсруулахдаа хууль санаачлагчид маань няхуур, болгоомжтой хандахгүй бол иймэрхүү эрх зүйн маргаан их гарна шүү. Эрх зүй гэдэг бол өөрийн гэсэн тусгай шинжлэх ухаан гэдгийг санах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 21, Буд гариг. Билгийн тооллын 26, найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6:37 цагт мандан, 18:54 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус дулаан, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Алдагдсан үеийнхэн ба завсрын үеийнхэн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Шилэн”
хэмээх Б.Цогтгэрэл “Ам.долларын эрэлтийг
хангах шинэ эх үүсвэр
буюу Казиногийн тухай
хуулийг яаралтай
баталж, багадаа гурван
зөвшөөрөл олгох ёстой” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Томилолт: Төмс хураалтад цэрэг, оюутнууд
түлхүү ажиллаж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Алдагдсан үеийнхэн ба завсрын үеийнхэн” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монголын уул уурхайн
ассоциацийн гүйцэтгэх
захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалтыг
богино хугацаанд татах нэг
хувилбар бол татварын хөнгөлөлт” гэлээ.

“Одоо байтлаасаа малаа
яаж маллахыг оросуудаар
заалгахдаа тулаа юу?” хэмээн өгүүллээ.

Эдийн
засагч Г.Батзориг “Манай улс дэлхийд зургадугаарт
эрэмбэлэгдэх зэсийн экспортлогч улс болох
боломжтой” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд усанд осолдож нас барсан тохиолдлын тоо 3.5 хувиар буурчээ DNN.mn

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны удирдамж, нийслэлийн Засаг даргын 2022 оны зургаадугаар 06-ны өдрийн “Үер, уснаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг 2022 оны долоодугаар сарын 7-ноос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулж ажиллалаа.

Он гарснаас хойш 2022 есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд усны ослын 51 дуудлага мэдээллээр 98 иргэний амь насыг авран хамгаалж, 19 том хүн, 8 хүүхэд усанд осолдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан.

Усанд осолдож нас барсан хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.5 хувиа буурсан дүнтэй байна.

Улаанбаатар хот нь Туул, Тэрэлж, Хэрлэн гурван голын ай сав газар аялал зугаалгын орчин бүхий онцлогтой. Жил ирэх бүр аялал зугаалгын улиралд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад голын усны осолд өртөх иргэдийн тоо өсөх эрсдэлтэй байдаг.

Иймд нөлөөллийн аяны хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг цахим орчинд олон нийтэд хүргэх чиглэлээр 27 контентийг шинээр хийж “нийслэлийн Онцгой байдлын газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” фейсбүүк хуудсуудад байршуулж давхардсан тоогоор 1.551.300 хүнд хүргээд байна.

Мөн Налайх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Туул, Тэрэлж гол дагуу иргэд осолдох эрсдэлтэй байршлуудад “Үер усны ослоос сэргийлье”, “Энд усанд орохыг хориглоно.” зэрэг анхааруулах зурагт самбар, Чингэлтэй дүүргийн эрсдэл бүхий 17, 18, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Гүнтийн пост, Жигжид, Сэлбэ гол бүхий зуслангийн бүсүүдэд “Хүүхдийг болзошгүй үер, гол усны осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх” анхааруулах самбар, Багахангай дүүргийн 2 дугаар хороонд байрлах нүүрсний уурхайн карьерын ухсан нүхний хэсэг, Нуурын гэр хорооллын суурьшлын бүсэд тогтсон их хэмжээний усны эрэгт усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг самбарыг шинэчлэн байршуулж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 7 маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт давхардсан тоогоор 2498 алба хаагч, 383 нэгж техник, 210 завьтай үүрэг гүйцэтгэж 67,207 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19,648 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 7107 автомашиныг эргээс холдуулсон.

Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд голын усанд боогдсон 19, автомашинтай голд суусан 34, голын усанд живж байсан 6, нийт 59 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл гутрал нь хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг DNN.mn

ДЭМБ-аас нийт 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг аж.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэддэг бөгөөд үүний 2,3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлжээ.

Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гарчээ. Ийнхүү сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байгаа нь харагдсан юм.

Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Нөгөө талаас, сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна.

СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг.

Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.

ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ

Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

СЭТГЭЛ ГУТРАЛААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ

· Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших

· Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх

· Булчин сулруулах дасгал хийх

· Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх

· Стресс тайлах ур чадварт суралцах

· Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх

· Согтууруулах ундаанаас татгалзах

· Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах

· Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Categories
мэдээ нийгэм

Сэтгэл гутрал нь хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг DNN.mn

ДЭМБ-аас нийт 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг аж.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэддэг бөгөөд үүний 2,3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлжээ.

Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гарчээ. Ийнхүү сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байгаа нь харагдсан юм.

Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Нөгөө талаас, сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна.

СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг.

Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.

ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ

Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

СЭТГЭЛ ГУТРАЛААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ

· Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших

· Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх

· Булчин сулруулах дасгал хийх

· Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх

· Стресс тайлах ур чадварт суралцах

· Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх

· Согтууруулах ундаанаас татгалзах

· Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах

· Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Categories
мэдээ нийгэм

Нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болно DNN.mn

Чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч, Ардын боловсролын тэргүүн ажилтан Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд Дархан-Уул аймгийн Спорт хорооны зааланд болохоор болжээ.

.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан DNN.mn

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэрч, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2022 оны 09-р сарын 20-ны 20 цагаас 09-р сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм дулаан, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг 2023 онд зохион байгуулна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар төлөвлөгдөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлын хүрээнд санал, мэдээлэл солилцов. Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо нь энэхүү форумыг зохион байгуулахад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чухал байр суурь эзлэх бөгөөд тус яамны дэмжлэг оролцоо нэн чухал гэдгийг онцоллоо. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллаж, мэдээлэл солилцон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлэв.

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форум” (World Export Development Forum) нь Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв (International Trade Centre-ITC)-ийн дэмжлэг, оролцоотойгоор 1999 оноос жил болгон зохион байгуулагдаж буй бөгөөд ОУХТ-өөс тухайн улсын Засгийн газартай хамтран тухайн жилийн форумыг зохион байгуулдаг. Тус форум нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форумыг” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулахаар төлөвлөөд байсан боловч Ковид-19 цар тахал, дэлхий дахины цаг үеийн нөхцөл байдлын улмаас 2023 онд зохион байгуулахаар ОУХТ-ийн саналыг хүлээн авч, хэрэгжүүлэхээр болоод байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ