Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна DNN.mn

АТГ-т 33 гомдол шалгагдаж байна | News.MN

Авлигалтай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2022 оны есдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 322 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 163 иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 31 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 3102 оюутан, цэргийн албан хаагч ургац хураалтад оролцож байна DNN.mn

Ургац хураалт | News.MN

Ургац хураалтын явцын байдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан юм.

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс

  • 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай,
  • 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс,
  • 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо,
  • 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Мөн улсын хэмжээнд таван их, дээд сургууль ЗХЖШ-ын 18 анги нэгтгэлээс нийт 3,102 оюутан цэргийн албан хаагч ургац хураалтад оролцохоор аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах цэгүүд DNN.mn

Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 108 цэгээр нийт 108 багийн 444 эмч, ажилчид ажиллана.

5-11 настай хүүхдэд Pfizer, BioNTech үйлдвэрийн вакцинаар дархлаажуулалт хийж байна. Хүүхдийн вакцинжуулалтын цэгүүд 09:00-16:00 цагийн хооронд ажиллана.

5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж буй.

Дархлаажуулалтын цэгүүд: зураг

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах үйлчилгээтэй 8.2 кг ургамлыг илрүүлэн, мөрдөн шалгаж байна DNN.mn

Мансууруулах үйлчилгээтэй 27 кг ургамлыг хураан авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 12 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлжээ.

Хэрэгт холбогдсон этгээдүүд байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсан бөгөөд тэднээс мансууруулах үйлчилгээтэй ургамал 8.2 кг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн хариуцлага тооцдог.

Тус хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг бол “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна.

Мөн Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, харин зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял оногдуулж шийтгэхээр хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуульд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасан байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бэхэн зүрх” кино тун удахгүй үзэгчдэд хүрнэ DNN.mn

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр зэхэж буй. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч буй. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог. Киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ. Уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн “Бэхэн зүрх” киноны зургийг авч дууссөн бөгөөд тун удахгүй нээлтийн товоо зарлах аж.

Categories
гадаад мэдээ

АНУ-д шатахууны үнэ буурчээ DNN.mn

Европт шатахууны үнэ хамгийн өндөр байна ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Есдүгээр сард АНУ-д шатахууны үнэ энэ оны гуравдугаар сарын үзүүлэлтэд хүрч буурсныг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден твиттер хуудсандаа мэдээлжээ.

“Бензиний үнэ одоо гуравдугаар сарын эхэнд байсан түвшиндээ эргэн ирлээ. Энэ нь Украинд Оросын дайн эхэлснээс хойших бүх өсөлт үндсэндээ буурсан гэсэн үг юм” гэж тэрбээр бичсэн байна.

АНУ-д шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн өвлийн сүүлчээс хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор тогтмол нэмэгдсэн юм. Зургаадугаар сард АНУ-д шатахууны үнэ дээд цэгтээ хүрсэн бөгөөд нэг галлон бензиний дундаж өртөг 5.016 ам.доллар байв. Зуны саруудад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа үндэсний нөөцөөсөө газрын тос гаргах замаар бензиний үнийг эрс бууруулж чаджээ. Шатахууны үнэ нэг галлон (3.785 литр) тутамд 4 ам.доллароос доошилж, 15 гаруй хувиар буурсан байна.

Мягмар гарагт WTI маркийн газрын тосны 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс үнэ 1.98 хувиар буурч, нэг торх нь 83.67 ам.доллар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 төрлийн лавлагааг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо DNN.mn

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Тэрбээр “Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийг төрөөс иргэнд өгсөн. Гэвч бүх төрлийн ТҮЦ машин, киоск, И-Монголиа системээр таниад эдгээр баримт бичгийн хуулбарыг авч байхад нотариат үүнийг дахин баталгаажуулаад байгаа нь зохимжтой биш гэдгийг иргэд хэлж байна. Үүнийг таслан зогсоох зорилгоор Нотариатчидын танхимтай зөвшилцсөний дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу И-Монголиа-гаар дамжуулан авдаг лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсныг олон нийтэд мэдээлж байна” гэв.

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 тооны тодорхойлолтыг энэ цагаас хойш заавал нотариатаар батлуулахыг шаардахгүй болж байна гэсэн үг.

Төрийн байгууллага, албан хаагчид эдгээр лавлагаа, тодорхойлолтуудыг нотариатаар батлуулах шаардлага тавивал 11-11 төвд мэдэгдэх боломжтойг тэрбээр сануулав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОМИЛОЛТ: Төмс хураалтад цэрэг, оюутнууд түлхүү ажиллаж байна DNN.mn

Төв аймгийн Баянчандмань сум нийт 3700 орчим га тариалангийн газартай. Өнөө зун бороо ус их байсан учир ургац жигд биш, алаг цоог байна. Хөрс сайтай газраа хоёр га талбайгаас 50 орчим тонн төмс хурааж байгаа бол тааруу хөрстэй газраас хоёр тонн хүрэхтэй үгүйтэйг авч байна. Энэ сумын хувьд газар тариалан сайн хөгжсөн томоохон сумдтай харьцуулбал бригадын төвийн хэмжээний жижигхэн талбайтай. Газар нутгийн хэмжээ ч бага. Онцлог нь нэг төрөл зүйлээр дагнахаас илүүтэй нарийн ногоо, хүлэмж зэргээр өргөн нэр төрлөөр ногоо ургуулах тал дээр анхаарч байгааг тус сумын Засаг дарга Г.Ариунболд ярьж байлаа. Үр тариа, төмс, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, хүрэн манжин, шар манжин, хар манжин, эмийн ургамал, шар лууван, сармис, сонгино, хүлэмжинд өргөст хэмх, лооль, навчит ногоонууд тарьсан байна. Өчигдрийн байдлаар 1530 тонн төмс, 95 тонн хүнсний ногоо хурааж аваад байлаа. Сумын төвийн зүүн хойно байрладаг “Чандмань хүлэмж” компанийн хүлэмжүүд дээр очиж агрономич Д.Гэрэлмаатай уулзлаа. Тэрээр “Дэвшил” САА, ногооны комбинат гэж байх үеэс хүлэмжийн аж ахуйтай холбогдож, дөч гаруй жил энэ салбартаа ажиллаж буй туршлагатай агрономич. Тухайн үеийн хүлэмжүүд нэг товчлуур дараад л хөшгөө нээж хаадаг боловсронгуй, судалгаатай байсан бол сүүлийн үед хятад технологиор барьж буй өвлийн хүлэмжүүд хэт болхи, дутагдал, алдагдал ихтэйг хэлж байлаа. Гэсэн ч тэрээр агааржуулалт, дулаан, гэрэлтүүлэг гээд бүхий л асуудлыг нэг нэгээр нь шийдүүлсээр ажил нь жигдэрч эхэлжээ.

Эднийх одоогоор зуны ес, өвлийн гурван хүлэмжтэй. Эрэлт ихтэйг нь харгалзан өргөст хэмх, навчит ногоо түлхүү тарьж зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд хоёрдугаар сараас хойш өвлийн хоёр хүлэмжнээсээ 19 тонн өргөст хэмх хураан авч, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлээд байна. Зах зээлийн хамгийн бага үнээр “Барс” зах дээр бөөндөөд өгчихнө. Хүнсний томоохон захууд дээр ногоочдодоо зориулсан байнгын лангуу байвал шинэ ногоогоо иргэдэд хямд үнээр өгөх юмсан гэж агрономич Д.Гэрэлмаа яриад “22 цагаас 06 цаг хүртэл цахилгааны хөнгөлөлтөд хамрагддаг ч цахилгааны зардал өндөр гардаг нь аж ахуй эрхлэхэд хүнд тусч байна” гэлээ. Нэг өвлийн хүлэмжнээс 1.2 тонн бууцай, салат навч, сонгино зэрэг навчит ногоо хураагаад байгаа бол зуны хүлэмжнээсээ зургаан тонн өргөст хэмх, 800 кг улаан лооль, 500 кг чинжүү тус тус аваад байна. Өвлийн хүлэмж олон талын ашигтай. Зуны хүлэмжнүүдийн ажил өдийд зогсдог бол өвлийн хүлэмж ургацаа өгсөөр байна. Эдний хамт олон “Улсын аварга” болох том зорилго тавьж ажиллаж байгаа юм билээ. Өвлийн хүлэмжний урт нь 80 метр, өргөн нь 10 метр.

Төв замаас Жаргалант сум руу салангуут л зүүн гар талд иргэд төмс хурааж байлаа. Тал булаг хүртэл, Тал булагаас сумын төв хүртэлх замын хоёр талд төмс хүнсний ногоо хураасан, ачсан хүмүүс намрын шаргал наран дор борви бохисхийлгүй ажиллана. Тариан талбайд комбайн тариагаа ангилж, шуудайтай төмс овоолсон ачааны машинууд хээрийн замаар аахилж уухилан сүлжилдэнэ.

Цэргийн ачааны машин, майхантай талбайд очлоо. Цэргүүд ногоо хурааж байна. “Өрмийн голын бэлчир” компанийн талбай аж. Тус компанийн захирал Д.Эрдэнэцогт сум руу ажлаар явжээ. Гэргий Б.Сувдаатай нь уулзлаа. Эднийх өнөө жил 15 га-д төмс тариалсан байна. Б.Сувдаа “Ургацаа хураагаад долоо хонож байна. Манайх Өвөрхангай аймгаас цэргүүд авсан. Зэвсэгт хүчний 256 дугаар танкны ангийнхан. 25 цэрэг, нэг дэслэгч, нэг тогооч гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн. Хүүхдүүд маань (Цэргүүдийг хэлэв.сурв) өглөө 07 цаг гэхэд талбай дээрээ гарчихдаг. Тушаалаар ажиллана, дуулгавартай. Даргынхаа үгэнд сайн орно. Манай хүүхдүүд сайн ажиллаж байгаа. Хоёр хоноод ургац хураалтын ажил дууслаа даа” гэснээ “Хасах хэмтэй хонож байгаа нь хөрсөндөө байгаа төмснүүдэд нөлөөлөхгүй л дээ, энэ зэргийн хүйтрэл ургац хураалтад саад болдоггүй юм” хэмээн нэмж хэллээ. Ченжүүд талбай дээр ирж нэг шуудай төмсийг 25 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа юм байна. Нэг шуудай нь 40-42 кг гэхээр төмс талбай дээрээ нэг кг нь 600 төгрөгийн ханштай байна гэсэн үг. Байлдагч О.Эрдэнэжаргал “Халагдах дөхчихсөн л дөө. Ямар ч хамаагүй ажил хийхсэн, ангийн хашаанаас гарах юмсан гэж бодож байсан. Ногоо хураалтын ажилд явах болсон гэдгийг дуулаад баярласан. Төмс хураахдаа муудсан, гэмтсэн төмснүүдээ тусад нь ялгах нь чухал юм байна. Би Архангай аймгийн Өгий нуурынх. Манай суманд бараг төмс тарьдаггүй. Жаргалантад очно гэдгийг сонсоод гоё санагдсан. Ургац хураалтад гар бие оролцоод хөдөлмөрлөж байгаадаа баяртай байна. Ар гэрийнхэндээ төмс хураалтад явж байгаа гэдгээ хэлсэн” хэмээлээ.

Жаргалант сумын төвөөр орлоо. Хүний хөл бага, ажин түжин. Төмс ачсан машинууд агуулах, сав бараадаж, зарим нь хотын зүг жирийлгэнэ. Сумын захиргаагаар нь орлоо. Бараг бүх өрөө нь цоожтой, нэгдүгээр давхрын самбарт ажилтнуудын нэр ус, албан тушаалыг гар утасны дугаартай нь ярайтал бичжээ. Хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү залгавал “Талбай дээр байна. Эргээд ярьж ургацын мэдээ өгье” гэж байна. Сумынхан бараг бүгд шахуу талбай руу, ургац хураалт руугаа явжээ. Сумаас гараад Тал булагт буцан ирэв. Хойд хөндийд тариан талбайд комбайн ажиллана. Хээрийн зөөлөн замаар давхисаар тэнд очлоо. “Хос дэвэлт” компанийн захирал Г.Нэргүй угтаж байна. Эднийх төмс хүнсний ногоо тариалдаг бөгөөд сэлгээнд 50 га талбайд улаанбуудай тариалжээ. Г.Нэргүй “Энэ жил сэлгээнд 50 га-д улаанбуудай тариалсан. Энэ бол том том үрийн чиглэлийн компаниудын дэргэд өчүүхэн шүү дээ. 10, 20 мянган га-д буудай тарьдаг компаниуд бий бий. Өнөөдрийн хувьд тариагаа ангилж байна. Харин төмсний хураалт дуусах шатандаа орлоо. Манайх оюутнуудыг ажиллуулсан. Иргэдийг нэг шуудай төмс 2000 төгрөг гэсэн хөлсөөр ажиллуулж байгаа. Ургацын хувьд дунджаас дээгүүр хэмжээнд л хурааж авч байна” гэв. Оюутнууд өдрийн 45-50 мянган төгрөг, цэргүүд 62 мянган төгрөгөөр ажиллаж байна. Ногоочид, тариаланчдын хувьд цэргүүдийг ажиллуулах сонирхол ихтэй. Учир нь дэг журам сайтай, үр бүтээлтэй ажилладаг бол оюутнууд ч тэднээс дутахааргүй шаргуу, үнэнч гэнэ. Өнгөрсөн жил “талоныхон” гэгддэг халамжаар амьдардаг иргэдийг ургац хураалтад дайчилсан нь ихээхэн хэл ам дагуулсан. Г.Нэргүй захирал ч толгой сэгсэрч “Тэд ёстой бүтэхгүй ээ. Цэрэг, оюутнууд нь хамаагүй дээр шүү” гэж байлаа.

Ийнхүү төмс, үр тарианы “Эх орон” гэж тодотгодог Төв аймгийн тариалангийн бүс нутгийн сумд, тэр дундаа Жаргалант суманд намрын ургац хураалт ид үргэлжилж байна. Сумын төв нь эзгүй шахам, бүгд талбайдаа төмс шуудайлцгааж, монголчуудын бүтэн жил идэх төмсийг бэлдээд тун завгүй. Баянчандмань, Жаргалант гээд зорьж очсон сумдын иргэдтэй уулзахад “Төдөн га-д ийм тийм ногоо, үр тариа тарилаа, тэгж ургууллаа, ингэж ажиллаж байна. Ийм үйлдвэр, цех нээж ажиллуулж байна” гэж ажил, хөдөлмөр мэдрэгдсэн урам зориг өгсөн яриа хөөрөө дэлгэж байсан нь сайхан. Ер нь ийм ажилсаг иргэдтэй сумдаар орж гарч хүмүүстэй нь уулзахад ямар ч хүнд ажил хийхийн сайхан, хөдөлмөрлөхийн амтыг мэдрүүлж, урам зориг өгмөөр санж. Нөгөө талаар ажилсаг хүмүүс л суманд амьдардаг гэлтэй.

Өчигдөр Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгатай холбогдоход “Аймгийн хэмжээнд нийтдээ 304438 тонн ургац хураан авах төлөв гарсан. Одоогийн байдлаар ургац хураалтад гаднаас 1113 ажиллах хүч ажиллаж, зургаан их, дээд сургуулийн 1250 оюутан, 830 цэрэг ажиллаж байна. Ургац хураалт энэ сарын 19-ний байдлаар үр тариа 3039.4 тонн буюу 3.7 хувь, төмс 50801 тонн буюу 32.5 хувь, хүнсний ногоо 3532.2 тонн буюу 17.8 хувь, таримал тэжээл 1833 тонн буюу 10 хувь, тосны ургамал 539 тонн буюу 0.9-тай явж байна” гэсэн мэдээ өгсөн юм.

Жаргалантаас Баянчандмань руу явах төв зам бол там байгаа нь ургац хураалтын ид ажилтай энэ үед маш том саад болж байгаа нь анзаарагдав. Тэнгэрт тулам цагаан тоосон дундуур шорооны том машинууд давхилдаж, хажуугаар нь гэрлээ хол дээр нь тавьсан жижиг тэрэгтэй иргэд тоосноос нь сугаран гарах гэж хурдална. Том машин тоосон дундаас жижиг тэрэг олж харахгүй дарах, шүргэлцэхийн наагуур ойрхон зөрөх зэрэг хүндрэл бол их тохиолдож байлаа. Замын дэржигнүүр, энхэл донхлыг энд ярилтгүй. Гэгээн цагаан өдрөөр цагаан тоос, шороон дунд машины уралдаан болж байгаа аятай. Ядаж байхад замын тэмдэг тэмдэглэгээ муу. Хаашаа яаж явах нь ойлгомжгүй учир мухар зам руу ороод эргэж байгаа нь хэд хэд харагдлаа. Зам засварын үед түр замын шороог дарахын тулд усалдаг, усаар шүршдэг дүрэм бий. Энэ замууд дээр дусал ус цацаагүй нь илт. Ийм замаар тариа тээвэрлэдэг гэхээр хичнээн нь асгарч, үрэн таран болдог бол.





Гэрэл зургуудыг О.Дашням

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тарваган тахалгүй болох арга нь агнуурын хориог цуцлах DNN.mn

Ан амьтны тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор хамгаалалтад авах, агнахыг хориглосон хугацааг зааж өгдөг ч манайх шиг тас хорьчихдог орон гэж байхгүй. Үүний тод жишээ нь тарвага. Тарвагыг 2010 оноос хойш өнөөг хүртэл агнахыг хориглосон. Жил бүр л тарвага агнасан иргэнийг шийтгэх хуулийг чангалсаар ирсэн. Угтаа устаж болзошгүй, тоо толгой нь эрчимтэй өсдөггүй, эмзэг ан, амьтдыг агнахыг хатуу хориглож болно. Гэвч тарвага бол энэ төрөл зүйлд хамаарах амьтан биш. Эсрэгээрээ үржих чадвар сайтай, тархалт, идээших чадвар сайтай мэрэгч амьтан.

Хатуу хориглосон жилүүдэд тарваганы тоо толгой эрчимтэй өсөж, сүргийн болон удмын бүтцэд нь гажиг өөрчлөлтүүд орох болсон талаар биологичид хэлж байна. Өөрөөр хэлбэл, цус ойртох, бусад халдварт өвчнөөр өвчлөх зэрэг нь элбэг болсон ажээ. Үүнээс болоод тарваган тахал сүүлийн жилүүдэд эрчимтэй бүртгэгдэж, уг тахлаар нас барах хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Хэрэв анхнаасаа тарвага агнахыг хориглодоггүй байсан бол яах вэ. Тахал гэж бараг гарахгүй байх байсан. Анчид хэзээ ч ан амьтны үр төл, эм буюу үржлийн идэвхтэй байгааг нь агнадаггүй. Хамгийн хөгшин, тухайн сүрэгт үр удмаа үлдээчихсэн, залуу эрэгчингүүддээ зайгаа тавьж өгдөггүй бүдүүнийг нь шилж агнадаг. Тэр утгаараа тарвагыг ч адилхан хөхүүл болон мөндөлүүдийг агнадаггүй. Агнаад ч нэмэргүй. Нөгөөтэйгүүр ил, далд байдлаар агнаж, агнасан тарвагаа өндөр үнээр зарахгүй. Өөрөө хэлбэл, хэн ч агначихаж болох зүйлийг хүн өндөр үнэ төлж авахгүй шүү дээ. Тиймээс цаашид тарваган тахалтай бодитой тэмцье гэвэл агнуурын хориог цуцлах явдал юм. Нуугдаж, хаагдан хаа хамаагүй тарвага агнах, тэр дундаа хавхаар агнах нь өвчлөл, тахалд өртөх өндөр эрсдэлийг бий болгож байна.

Тиймээс агнуурыг хориог чөлөөтэй болгож, харин тахлын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талын зөвлөгөө мэдээллээ идэвхтэй өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ DNN.mn

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал DNN.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 3-нд буюу даваа гарагт нээлтээ хийнэ. Намрын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр долдугаар сард баталсан билээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

2/Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/;

3/Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

4/Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

5/Боловсролын багц хуулийн төсөл /Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дээд боловсролын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

6/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Газрын багц хуулийн төсөл /Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Кадастрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;

8/Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

9/Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

10/Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

11/Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

13/”Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/””Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

17/Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

18/Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

19/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

20/Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

21/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

22/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл;

23/Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

24/Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

25/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

26/Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

27/Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;

28/Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

29/Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл;

30/Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл;

31/Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;

32/Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

34/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

35/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;

36/”Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

37/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

38/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;

39/Тээврийн ерөнхий хуулийн төсөл;

40/”Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

41/”Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

42/””Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

43/Ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

44/Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

45/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

46/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

47/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

48/”Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

49/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

50/Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;

51/Хөрөнгө оруулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

52/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

53/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

54/Хүний генетикийн тухай хуулийн төсөл;

55/Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

56/Цусны донорын тухай хуулийн төсөл;

57/Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

58/Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

59/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл;

60/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухайхуулийн төсөл;

61/Эвлэрүүлэн зуучлалын тухайхууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;

62/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл;

63/Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

64/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус үүрэг болгосугай.