Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Цогтгэрэл: Ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэр буюу Казиногийн тухай хуулийг яаралтай баталж, багадаа гурван зөвшөөрөл олгох ёстой DNN.mn

Улсын төсвийн зарцуулалтад шуугиантай шүүмж гарган олон нийтэд танилцуулдаг “Шилэн” хэмээх Б.Цогтгэрэлтэй валютын нөөц, ханшийн асуудлаар ярилцлаа.


– АМ.ДОЛЛАР ГАДАГШЛАХ ҮЗЭГДЭЛ ЯЛАНГУЯА ЭРДЭНЭТ ТӨҮГ ДЭЭР МАШ ИХ ХАРАГДДАГ –


-Валютын нөөц багасаж, ам.долларын ханш өдөр эрх тусам чангарч байна. Ханшийг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Ам.долларын ханш гэдэг дөрвөн зүйлээс шалтгаалж байдаг. Тухайлбал, ам.долларын эрэлт, нийлүүлэлт гэж хоёр зүйл байна. Нөгөө хоёр нь төгрөгийн эрэлт, нийлүүлэлт. Тэгэхээр манайд өнөөдөр ам.долларын эрэлт их, нийлүүлэлт бага байна. Тиймээс л ам.доллар өсөөд байгаа юм. Энэ өсөлтийг яаж зогсоох вэ, яаж ханшийг тогтвортой байлгах вэ гэдгээ бодох цаг ирсэн. Ингэхийн тулд бид ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэр гаргахаас өөр аргагүй. Санжийн Баяр гэдэг хүн Оюу толгой гэх ам.долларын эх үүсвэрийг бий болгосон шиг. Сүхбаатарын Батболд Таван толгой гэх ам.долларын эх үүсвэр бий болгосон. Одоо тэгвэл ямар эх үүсвэр шууд бий болгох боломж бидэнд байна вэ.

-Ямар боломж байна гэж харж байна?

-Боломж байгаа. УИХ дээр Казиногийн ажлын хэсэг гэж байгуулагдаж байсан. Хуучин Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүнээр ахалж байсан, одоо хэн ахалж байгааг мэдэхгүй юм. Энэхүү ажлыг маш яаралтай шинээр бий болгоод энэ намрын чуулгандаа багтаад дор хаяж гурван ширхэг казиногийн зөвшөөрлийг олгох хэрэгтэй байна. Казиногийн нэг лицензийг нь 30 сая ам.доллараар өгнө, эрхийг нь Засгийн газар олгоно гэсэн хуулийн төсөл мөн УИХ-д явж байгаа. Иймэрхүү ам.долларын эх үүсвэр бий болгосон ажлуудаа яаралтай хийх шаардлагатай байна. Одоо намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ, үргэлжлүүлээд Казиногийн тухай хуулийг хэлэлцэж явахгүй бол байдал хэцүүдлээ. Өөрөөр хэлбэл, энэ ханшийн өсөлт, валютын нөөцийг контролдох ямар ч боломжгүй болчихоод байна.

-Яагаад?

-Учир нь ам.долларын зохиомол хомсдол бий болчихоод байна.

-Алтны тушаалт буурсан, хил хаалттай байхад огцом нэмэгдсэн гэж та нэг жиргээндээ онцолсон байсан. Таныхаар бол ямар цоорхойг олох ёстой юм бэ?

-Нэгдүгээрт, алтны тушаалт дээр онцгой арга хэмжээ авахгүй бол болохгүй болчихоод байна. Монголбанкны сайт руу “Алт тушаалт” гэдгийг ороод хараарай. Ковид анх гарч Монгол Улс хилээ хаагаад энэ оны эхээр хилээ нээсэн шүү дээ. Энэ хугацаанд алт тушаасан байдлыг хараарай гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд алт тушаалт огцом нэмэгдчихсэн байгаа. Хил хаалттай буюу хилээр зорчигч гарахгүй, хилийн гаралт огцом буурсан үед шүү дээ. Энэ үед Монголбанкинд алт тушаалт ердийн үеэс гурав дахин буюу огцом нэмэгдсэн. Алт ингэж их тушаагдсанаар ам.долларын нөөц, алтны нөөц маш ихээр нэмэгдсэн. Тиймээс тухайн үед бид ам.долларын ханшийг барьж болоод байсан юм. Харин одоо ийм зүйл алга. Бүр ковидын өмнөх үе рүүгээ оччихоод байна.

-Ам.доллар орж ирэх тагнуул аргачлалаа хялбаршуулъя гэж байна. Монголбанк орж байгаа ам.долларыг ямар аргаар хялбаршуулж шалгах ёстой юм бэ?

-Монголоос цөөн хэдэн нэрийн бараа гадагшаа экспортлогдож тэр нь эргээд мөнгө олж ирдэг. Ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн л байна шүү дээ. Нэг жишээ хэлье. Надад 500 мянган тонн нүүрс байлаа гэж бодъё. Энэ нүүрсээ гаргахын тулд Хятадын нэг компанитай гэрээ хийнэ. Ингээд надад 500 мянган тонн нүүрсний төлбөр болох нэг сая ам.долларыг шилжүүлэх болно. Энэхүү шилжүүлсэн нэг сая ам.долларыг Монголбанк ч гэдэг юм уу холбогдох байгууллагууд нь шалгана. Хамгийн дургүй хүрмээр зүйл нь хурдан шалгачихгүй. Шалгаад бүр алга болно. Таг чиг болно. Ингээд алга болчихоор нөгөө нүүрс зарсан, эсвэл гадагшаа бараа бүтээгдэхүүнээ экспортолсон аж ахуйн нэгж, хувь хүмүүс чинь сураг ажиг тавина биз дээ. Тэгэхээр шалгаж байгаа л гэдэг. Бүр хэдэн сараар шалгачихна. Гэтэл бизнес гэдэг бол цаг нартай уралдаж явдаг, тэгж байж ашиг орлого, үйл ажиллагаа нь хэвийн явагддаг шүү дээ. Гэтэл энэхүү үйл ажиллагааг нь зогсоогоод хамаг орлогыг нь хаагаад шалгах нэрээр хэдэн сар алга болчихож байгааг л болиулах хэрэгтэй. Үүнийгээ хялбаршуулах шаардлагатай л гэж хэлээд байгаа юм.

-Ер нь валютын нөөц, ам.долларын нийлүүлэлтгүй болчихвол манай улсын эдийн засаг, зах зээлд ямар нөлөөлөл үүсэх бол?

-Монгол Улсын сарын хэрэглээ буюу төгрөгөөр ам.доллар худалдан авч гадагшаа гаргаж байгаа зарлагад нийтдээ 300 сая ам.долларыг бид үрж байна. Өөрөөр хэлбэл бензин, шатахуун, тосноос эхлээд хүүхнүүдийн нүүрний маск, хумс хурууны будаг хүртэл худалдаж авч байгаа энэ хэрэглээндээ улсаараа сард 300 сая ам.доллар үрж байна гэсэн үг. 2021 оны мөн үед Монгол Улс 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна гэсэн мэдээлэл гарч байсан. Ер нь валютын нөөцийн мэдээлэл төсвийн хэлэлцүүлгийн үед болон Монголбанкны тайлан мэдээлэл сонсож байх үед ил болдог зүйл. Удахгүй намрын чуулганаар төсөв орох гэж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гэвэл валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ юуг харуулж байна вэ гэхэээр Монгол Улсын валютын нөөц тогтворгүй байна гэж ойлгогдохоор байгаа юм.

-Валютын нөөц хэд байвал тогтвортой байна гэж үздэг юм бэ?

-Таваас буурахгүй, за дөрөвтэй байгаад байвал тогтвортой гэж үзэж болно. Гэтэл өнгөрсөн жил 4.6-тай байсан бол одоо 2.6-руу орчихсон явж байна шүү дээ. Тиймээс л тогтворгүй хэлбэлзэлтэй байна гэж ойлгоод байгаа юм. Энэ жилийн тухайд маш эрчтэйгээр валютын нөөц багасчихлаа. Үүнд Монголбанкны Лхагвасүрэнг ч юм уу өөр хэн нэгнийг муулах, буруутгах шаардлага байхгүй. Бидний үрж байгаа байдал маань л ийм байна. Нөгөөтэйгүүр бид орлогын хомсдолд орчихоод байгаа юм. Нөөц багасаж байхад бид орлого олох ямар ч оролдлого хийсэнгүй. Шинэ санаачилга гаргаж ажилласангүй.

-Валютын нөөц эрчимтэй багаслаа гэлээ. Бүр нөөцгүй болчихвол яах вэ, ер нь…

-Нөөцгүй байгаад байвал валютын ханш, энэ ам.долларын ханш бүр л галзуурна. Нөөцгүй болчихвол төгрөг ёстой цаас болж, гадаад мөнгө буюу валютын ханш ам.доллар ч гэлтгүй бүгд өснө. Зохиомол эрэлт хэрэгцээ буюу үнийн хөөрөгдөл бий болдог. Улмаар улсын эдийн засаг деполт зарлаж, улс даяараа сүйрэл рүүгээ л очих байх даа. Тиймээс нөөц бүрдүүлэлтдээ маш сайн анхаарч ажиллах ёстой.

-Орост төлж байгаа шатахуун, эрчим хүчний төлбөрөө бэлнээр бус дансаар шилжүүлчихвэл ам.долларын ханш тогтвортой болно гэж эдийн засагчид ярьсан. Та үүнтэй санал нэг байна уу?

-Санал нэгдэхгүй байна. Энэ төлбөр Монгол Улсын шууд гүйлгээгээр явдаг. Бэлнээр гэсэн зүйл байдаггүй байгаа шүү. Сүүлд Засгийн газар Английн банкуудтай ярьж байгаад Монгол Улсын шатахууны төлбөрийг Орос руу шууд дансаар хийлгэдэг болчихсон. Энэ нь валютын хомсдолоос маш сайн сэргийлж чадсан үйл явдал болсон. Энэ бол Засгийн газрын хийсэн баатарлаг үйлс шүү.

-Ам.долларын ханш өсч байгаа нь хэнд ашигтай юм бэ. Засгийн газарт, эрх баригчдад илүү ашигтай байна уу?

-Засгийн газарт, УИХ-д энэ ханшийн өсөлт ямар ч ашиггүй. Яагаад гэвэл эд нар чинь улс төрийн байгууллага учраас хамгийн том цохилтыг эд нар өөрсдөдөө хүлээн авч байгаа. Тэгэхээр валютын ханшийн өсөлт нь эд нарт хамгийн ашиггүй хувилбарыг бий болгоно. Нөгөөтэйгүүр валютын ханшийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнүүд гэж бий. Тухайлбал, бодлогын хүүг нэмэх, ам.долларын хадгаламжийн хүүг багасгах, төгрөгийн хадгаламжийн хүүг нэмэх зэрэг эдийн засгийн бодлогын асуудлууд л байгаа юм.

-Сүүлд нэг зүйл асуухад, та мөн нэг жиргээндээ Эрдэнэт үйлдвэр нэг хүний гарын үсгээр хэдэн зуун сая ам.долларыг гадагшаа зүгээр л гаргачихаж байна гэж байсан. Энэ ямар учиртай жиргээ байсан бэ. Үнэхээр нэг хүний гарын үсгээр гадагшаа мөнгө урсаад байгаа гэж үү?

-Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж бий. Үүнээс 76 гишүүн өөрсдийнхөө тойрог тус бүрдээ хөрөнгө оруулалт татдаг. Үүний нийт хэмжээ нь 1.5 их наяд төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл 1.5 их наяд төгрөгийг УИХ-ын 76 гишүүнд хуваарилж өгнө гэсэн үг. Тэгвэл манай уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэр нэг жилд 1.2 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг. Энэ 1.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг ерөөсөө нэг хүний буюу Х.Бадамсүрэн гэх өвгөний гарын үсгээр л явж ирсэн. Гэтэл энэ 1.2 их наяд дотор тухайлбал, 100 сая ам.долларын үнэ бүхий конверийн систем худалдан авах төсөл явж байгаа юм. Үүний урьдчилгаа болох 30 сая ам.долларыг Герман руу энэ өвгөний ганцхан гарын үсгээр зүгээр л шилжүүлчихэж байгаа юм. Үүнд ямар ч тендер, хяналт гэж юу ч байхгүй. Манай УИХ-ын гишүүн өндөр гэх Б.Энхбаяр “Төсвийн бус төрийн өмч” гэж хэлдэг. Төсвийн бус төрийн өмчөөр худалдан авч байгаа буюу Эрдэнэт, Тавантолгой зэрэг үйлдвэрүүдэд хяналт байдаггүй. Хяналтгүй байдаг учраас ам.доллар гадагшлах үзэгдэл ялангуяа Эрдэнэт дээр маш их харагддаг. Эрдэнэс Тавантолгой бол зуун хувь Засгийн газрын мэдэлт болон ТУЗ-өөрөө бүх зүйл нь дамждаг. Энэ газар ТУЗ-тэй учраас үйл ажиллагаагаа хянаад байх боломжтой байдаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ учраас ганцхан захирлын шийдвэрээр л бүх зүйл явдаг. Хяналттай газрын хөрөнгө, төсвийн хөрөнгө зөв зарцуулагдах нь ойлгомжтой. Харин Эрдэнэт үйлдвэр дээр нэг хүний гарын үсгээр бүх зүйл явдаг учраас зарцуулалт нь ямар ч хяналтгүй гадагшилж байна гэсэн үг. Тиймээс ийм байдлаас нь болоод бид маш их хэмжээний ам.долларыг гадагшаа алдаж байгаа юм. Үүнийг л би шүүмжилдэг. Ямар ч хяналтгүй, тендергүйгээр гадаад руу мөнгө урсгаж байгаад нь дургүй хүрдэг. Энэ буруу. Хяналт байх ёстой. Энэ үйлдвэр ганц хүний өмч биш.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 27, үнэг одтой, шар бар өдөр. Өдрийн наран 6:39 цагт мандан, 18:52 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтрэнэ, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчид ба түүний дайснууд​” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Бодь Интернэшнл”
компанийг үүсгэн
байгуулагч Д.Баясгалан: Доллар олох
нь бизнесмэнүүд, Засгийн
газрын ажил, Монголбанк
хамаагүй дээ” гэснийг IV, V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Төгрөгийн ханш
сул байх, инфляци өндөр байх нь
Засгийн газарт хамгийн их ашигтай” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Малчид ба түүний дайснууд” нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Ховд аймгийн Мөст сумын малчин Ж.Давааням “Тарвага элбэгшсэн, гантай жил учраас
тахал гарах эрсдэл их байна” хэмээн “Өдрийн сурвалжилга” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 122 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна DNN.mn

Ойн түймэр улсын хилээс 850 км зайд асаж байна | News.MN

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 122 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 58 суманд 118 удаа, Нийслэлийн дөрвөн дүүрэгт дөрөв бүртгэгдсэн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2021 оны мөн үетэй харьцуулахад 78.8%-аар өсөж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9,917 га, хээрийн 1,250,910 га, нийт 1,260,827 га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд 5,252 хүн ажиллажээ.

2022.09.21-ний өдрийн байдлаар асаж байгаа ой, хээрийн гал түймэр

  1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлангийн голын Ягаан-Ам гэдэг газар ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
  2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам 3 дугаар багийн Даваат гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2022.09.21-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09:30 цагт хөдөлсөн.

Цурамд оруулсан ой, хээрийн гал түймэр

  1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Хүйтний гол гэдэг газар ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Орон нутгийн мэргэжлийн ангийнхан бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
зураг

Categories
мэдээ нийгэм

“Говь” ХК ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартыг хангаж гэрчилгээгээ гардан авчээ DNN.mn

зураг

41 жилийн түүхт үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь ХК” дэлхийн 8 тэрбум хүн бүрд ноолууран хувцсыг хүргэхээр зорин ажилладаг. Тэд 1500 гаруй ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой бизнес эрхлэх хэрэгцээг хангахаар зорьдог байна.

Энэхүү сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагыг хангах хөшүүрэг болох зүйл нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх стандартыг хангах явдал юм. 2019.04.05-ны өдрөөс эхлэн Олон улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015 стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр гэрчилгээгээ гардан авчээ.зураг

зураг

Олон улсын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр:

  • Нийт ашигласан усны 10%-ийг дахин цэвэршүүлсэн.
  • 2019 оноос хойш хог хаягдлын менежментийг нэвтрүүлж ажилтан бүрийг хогоо зөв ангилах, дадал хэвшилд уриалснаар дахин боловсруулах боломжтой хаягдлыг 100%-д хүргэсэн. Байгууллагын хэмжээнд үүссэн хатуу хог хаягдлын 51%-г дахин боловсруулах цэгт шилжүүлсэн.
  • Аюултай хог хаягдал болох батарей цуглуулах хайрцгийг 13 цэгт байршуулж 1,625 ширхэг хаягдал батарейг төвлөрүүлэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгснөөр 13,000 тн гүний ус, 1,625м3 хөрс бохирдохоос сэргийлж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулсан.
  • Жил бүр байгууллагын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд мод, бут, сөөг, зүлэгжүүлэлтийн ажлыг хийж ногоон байгууламжийн талбайн хэмжээг 4.3% байснаас 10%-д хүргэсэн гэх таатай үр дүнгүүдийг үзүүлсэн байна.

“Говь ХК”-ийн хамт олонд болон үнэнч хэрэглэгчдэдээ халуун баяр хүргэе.зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Хатан хааны шарил авсанд байгаа эсэхийг шалгах гэж оролдсон этгээдийн шүүх хурал болжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн дөрвөн өдөр Их Британийн олон мянган иргэн талийгаач хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэсэн билээ.

Энэ үеэр нэг этгээд авсанд хатан хааны шарил байгаа эсэхийг шалгах гэж оролдоод баривчлагдаж байжээ. 28 настай Мухаммад Ханд прокурорууд нийгмийн хэв журмыг зөрчсөн үндэслэлээр ял тулгасан бөгөөд өчигдөр Лондон хотод шүүхийн эхний сонсгол зохион байгуулагдсан байна.

Шүүхийн эхний хуралдаанаар Мухаммадын цагдаад өгсөн мэдүүлгийг сонсжээ.

Сэжигтнийг сонсголд суух боломжгүй гэж эмч нар дүгнэсэн тул дараагийн сонсголыг хүртэл сэтгэцийн эмнэлэгт хэвтэх нөхцөлтэйгөөр батлан даалтад гаргасан байна.

Шүүхэд танилцуулсан баримтуудаас үзвэл Мухаммад Хан хатан хаан нас барсанд огт итгэхгүй байжээ. Тэрбээр салах ёс гүйцэтгэх иргэдийн хамт Уэстминстерийн ордонд нэвтрэхдээ авсанд үнэхээр хатан хааны шарил байгаа эсэхийг шалгах гэж оролдсон байна.

Мухаммад хатан хааны авсыг бүтээсэн төрийн далбааг сөхөх гэж байгаад баривчлагджээ. Тэр бас хатан хааны гэр бүлийнхэнд захидал бичиж, хариу ирэхгүй бол өөрийн биеэр Уиндсорын шилтгээн , Букингэмийн ордонд очиж, хатан хаантай холбоо барихаар төлөвлөж байснаа мэдүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагийн 17:00 цагаас эхлэн Даваа гарагийн өглөө хүртэл 250,000 орчим хүн хатан хаан Элизабеттай салах ёс гүйцэтгэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Эдгээр хүмүүсийн дотор Мухаммад Хан байжээ.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

“Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болов DNN.mn

Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болов. Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон спортын холбоодын удирдлагууд Төрийн ордны “Б” танхимд тус хэлэлцүүлэг боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгээр спортын холбоодод тулгарч буй асуудлууд, Засгийн газрын бодлогын хүрээнд авч болох саналуудаа хүргүүлж байгаа буй уг уулзалтад Монголын бүжгийн спортын холбоог төлөөлөн дэд ерөнхийлөгч Г.Мөнхцэцэг оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Франц улсад Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn

Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм. Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой тохиож буй.

Монголын соёлын өдрүүдийн үеэр ЮНЕСКО-ийн төв байранд Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болох бөгөөд монголын байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн төв байранд гаргахаар төлөвлөжээ.

“Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ Монголтой өнө эртний хэлхээ холбоотой Франц Улсын Рубрук хотоос эхэлсэн байна. Францын санваартан Вильям де Рубрук нь 1254 онд Мөнх хааны үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж, Хархорумын түүхийг Европт таниулсан анхны хүмүүсийн нэг юм. Рубрук санваартны нэрээр овоглосон энэхүү орон нутгийн музейд Монгол өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн байдаг аж.

Рубрук хотод өнөөдөр Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулав. “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг нээж Соёлын яамны урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн үг хэлсэн юм. Рубрукын музейд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын бэлгэдэл Мөнгөн мод, Хархорум хотын 800 жилийн ойд зориулан бүтээсэн зоос, “Алдуул модны эрэлд” баримтат киноны Франц орчуулгатай хуулбар зэргийг “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулав.

“Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний хүрээнд Соёлын яамны төлөөлөл, Франц улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар Рубрук хотын амбан захирагчтай албан ёсны уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Мөн өнөөдөр Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Франц улсын Аллиер мужид Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулж, албаны төлөөлөл хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт Рубрук, Аллиер мужийн Ганна хотоос гадна Дрө хот, Мишилей лицей, Сорбоны их сургууль болон ЮНЕСКО-ийн Төв байранд үзэгчдийн хүртээл болох юм.

Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр бүхий “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ ийнхүү эхэллээ.

Франц улсад болж буй энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал дахь Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Урлагийн Их Театр, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Мөн тус арга хэмжээг МИАТ ТӨХК компани, “Номадс” групп, “Таван нүдэн” брэнд зэрэг байгууллагууд дэмжин оролцож буй юм

Categories
мэдээ нийгэм

Казахстан улс- урагшлах том алхам DNN.mn

Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ сарын 1-нд Казахстаны ард түмэнд хандаж Илгээлт гаргахдаа тус улсын улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн өргөн цар хүрээтэй төлөвлөгөөг танилцуулжээ. Казахстаны удирдагч алсын хараатай стратегич, улстөрч төдийгүй иргэд нь түүнд улс орны хувь заяагаа ямар ч эргэлзээгүйгээр даатгаж болох төрийн тэргүүний чанарыг харуулж байна. Токаев Казахстаны улс төрийн практикт урьд өмнө хэзээ ч байгаагүй шийдвэр гаргаж, сонгуулийн хуваарийг бүхэлд нь олон нийтэд ил болгосон нь улсын эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьсан гэж судлаачид дүгнэв. Энэ онд багтаан Казахстан улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болно гэдгийг Токаев мэдэгдэв.

Түүнчлэн ирэх оны эхний хагаст Мажилисын сонгууль, бүх шатны маслихатын сонгууль болох бөгөөд ингэснээр Казахстан улс иргэдийнхээ эрх ашгийг төлөөлдөг депутатуудын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авах юм. Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудал, стратегийн зорилтуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Казахстаны улс төр судлаачдын мэдээллээр сонгуулийн мөчлөгт өөрчлөлт оруулсан нь Казахстаны улс төрийн тогтолцоог эрс өөрчлөх шаардлагатай байгаатай холбоотой. Мөн энэ оны 6 дугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар иргэдийн дийлэнх нь дэмжсэн Үндсэн хуулийн шинэчлэлийн логиктой бүрэн нийцэж байна гэв. Дэлхийн эдийн засаг, геополитикийн тогтворгүй, хурцадмал байдал, үймээн самуун зэрэг дэлхий дахинд болж буй урьдчилан таамаглах боломжгүй байдал нь улс орнууд төдийгүй зарим бүс нутагт нөлөөлж байгаа учир ээлжит бус сонгууль явуулахаар шийдвэр гаргажээ.

Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандсан илгээлтдээ олны анхаарлыг татсан бас нэгэн мэдэгдэл хийсэн нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дахин сонгогдох эрхгүйгээр 7 жилээр хязгаарлах тухай. Тус улсын улс төр дэх ийм шинэ “соёл” Казахстаны түүхэнд урьд өмнө нь байгаагүй судлаачид тэмдэглэжээ. Энэхүү санаачилга нь улс орны улс төрийн тогтолцоог урт хугацаанд тогтворжуулах, хамгийн гол нь эрх мэдлийг монопольчлох эрсдэлийг арилгах, ардчиллын үндсэн зарчмуудыг бэхжүүлэх зорилготой юм.

Токаев төрийн тэргүүний албан тушаалыг авснаас хойш авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүд нь ард түмний зүгээс маш их талархал хүлээж, Казахстан супер Ерөнхийлөгчийн загвараас ухарч, эрх мэдлийн хуваарилах зөв замд орж байгааг гэрчилж байна. Түүний санаачилгын ачаар Казахстанд бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөхөө больсон. Төрийн тэргүүн нам бус байх, түүний төрөл төрөгсөд төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад албан тушаал хашиж болохгүй зэрэг шинэ “соёлыг” нэвтрүүлсэн.

Токаевын баталсан ард түмнээ сонсдог төр үзэл баримтлал Казахстанд хэрэгжиж байгаа нь жирийн иргэдийн өдөр түтмын амьдралд тулгамдсан асуудлын шийдлийг олж байгаа гэдэг нь илгээлтээс харагдаж байна. Тодруулбал, Токаев хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь тус улсын 1.8 сая иргэний орлогод шууд нөлөөлнө.

Тэрбээр усны асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Усны хомсдол нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд ноцтой саад учруулна гэдгийг бид бүгд мэднэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын дэргэдэх Усны зөвлөлийн ажлыг сэргээж, мэргэжилтнүүдийг татан оролцуулах санал гаргав. Усны салбарыг хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө гаргаж, шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургууль байгуулахыг даалгав.

Суурь тэтгэврийн хувь хэмжээг тогтмол нэмэгдүүлэх замаар тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Энэ дагуу 2028 он хүртэл эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 61 насаар тогтооно. Ийнхүү шинэчлэлийн ажлын хүрээнд тэтгэврийн хэмжээг 2025 он гэхэд дунджаар 27 хувиар нэмэгдүүлнэ.

Ахмад үеийг халамжлахаас гадна шинэ үеийнхэнд ээлтэй бодлого хэрэгжүүлж байна. Токаев 2022 оныг Хүүхдийн жил болгон зарлан, хэлсэн үгэндээ “Хүүхдийн төлөө үндэсний сан” хэмээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, Үндэсний сангийн жилийн хөрөнгө оруулалтын орлогын 50 хувийг хүүхдүүдийн хөгжилд зориулах тусгай хуримтлалд хуваарилах санал дэвшүүлсэн. Хүүхдүүд 18 насанд хүрмэгц хуримтлагдсан мөнгөө боловсрол эзэмших, орон сууц худалдан авах зэрэг зарцуулна эрх үүснэ. Төлбөрийн чадамжгүйн улмаас хүүхдүүдээ их, дээд сургуульд явуулж чадахгүй эцэг эхчүүдэд энэ маш том дэмжлэг болно.

Улс орныхоо удирдлагад хариуцлагатай ханддаг аливаа сайн улстөрч залуучуудын боловсролын асуудлыг хэзээ ч орхигдуулдаггүй. Улс орны ирээдүй тэднээс хамаарна гэдгийг мэдэж байх ёстой. Ерөнхийлөгч Токаев шинэ сургууль барих асуудлыг Засгийн газар, орон нутгийн Засаг дарга нарын нэн тэргүүний зорилтуудын нэг гэж нэрлээд, “Авлигачдыг шүүх ажиллагааны үр дүнд төрийн мэдэлд орж ирсэн бүх хөрөнгийг сургууль барихад зарцуулах ёстой” гэв. Өнөөдөр энэ санаачилгыг Казахстанчууд олон нийтийн сүлжээнд идэвхтэй хэлэлцэж, дэмжиж байна.

Мөн дээд боловсролыг илүү хүртээмжтэй болгох бодлого баримтална. ЭЕШ-ын дүн болон бусад үзүүлэлтээс хамааран 30-100%-ийн буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн жилийн 2-3 хувийн боловсролын хөнгөлөлттэй зээл олгоно.

Аливаа улсын бас нэг чухал үзүүлэлт бол үндэстний эрүүл мэнд. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн дэд бүтцийг цогцоор нь сайжруулахад анхаарч байгаа бөгөөд сайн дурын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх гэж байна. Эмч бэлтгэх тогтолцоог ч тууштай сайжруулахаар төлөвлөж буй. Тухайлбал, анагаах ухааны их, дээд сургуулиудын дэргэд сургуулийн эмнэлэг, судалгааны төв, лаборатори байгуулна.

Казахстаны бас нэг онцлог зүйл нь тус улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т жагсдаг боловч хэдэн зуун 1000 км үргэлжилсэн хээр талд хэдхэн тосгон л байх үзэгдэл элбэг. Ийм хол зайд тосгоны хүн бүрт эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд хэцүү. Иймээс нийгмийн тусламжийн зорилтот нэгдсэн тогтолцоог бий болгох нь иргэдийн эрүүл амьдралын баталгаа гэдгийг Казахстаны ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, нийгмийн даатгалын төлөгчид ажлын байраа алдсаны тэтгэмжийг сарын үндсэн орлогын 45 хувьтай тэнцэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлнэ гэлээ. Казахстан улс сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн эсрэг идэвхтэй, үр дүнтэй тэмцэж, ажилгүй иргэдийн дунд сургалт явуулах, ажилтай болгох, бизнес эрхлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлж ирснийг онцлох хэрэгтэй. Ийм арга хэмжээ нь иргэд нийгмийн дунд давхаргаас явуусын эгнээ рүү шилжихээс урьдчилан сэргийлдэг.

Ялангуяа залуучуудын санаачилга болон гарааны бизнесүүдийг төр, Засгийн газраас дэмжиж байгаа. Үүний баталгаа нь залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор жилийн 2.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй бичил зээлийн хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна.

Ерөнхийлөгч Токаев ард түмэндээ хандсан илгээлтдээ шүүх засаглал, шүүх байгууллагын үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах, шүүгчийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх сэдвийг хөндсөн. Хууль сахиулах байгууллагуудын зүгээс шүүгчдэд захиргааны дарамт шахалт үзүүлэх үзэгдлийг халж, шүүх засаглал дахь тэдний нөлөөг арилгах нь ирээдүйн гол зорилго гэлээ. Мөн үүний хажуугаар аливаа хэргийг хувийн үзэмжээр шийдэх, авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдох зэрэг ноцто зөрчил гаргасан шүүгч нарт хатуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Үүний зэрэгцээ Касым-Жомарт Токаев НҮБ-ын үзэл санааг тууштай баримталж, шударга шүүх, хүмүүнлэг үзлийг уриалж, “эмгэнэлт нэгдүгээр сарын” үйл явдалд оролцогчид хоёр дахь боломжоо олгох хэрэгтэй гэдгийг хэллээ. Ингэснээр 2022 оны нэгдүгээр сард Казахстаны томоохон хотуудад болсон үймээн самуун, эсэргүүцлийн жагсаалд оролцсон зарим иргэддээ нэг удаагийн өршөөл үзүүлэхээр болсон гэдгийг мэдэгдлээ.

Гэхдээ мэдээж хэрэг үймээн самууныг гардан зохион байгуулсан, эх орноосоо урвасан, төрийн эрх мэдлийг хүчээр авахаар завдсан хэрэгт буруутгагдаж буй хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Террорист, хэт даврагч гэмт хэрэг үйлдсэн, эрүү шүүлт хэрэглэсэн давтан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхгүй. Энэ асуудлаар тэрбээр хууль дээдлэх ёсыг хэн ч цуцлаагүй хэмээн мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Токаевын илгээлтдээ ийм залуу улсын хувьд үнэхээр шинэлэг санал, санаачилгыг дэвшүүлсэн нь улс орны түүх, улс төрийн орчинд шинэ эргэлт хийх боломжийг нээж өгч байна өгч байна. Эдгээр улс төрийн санаачилгууд нь Касым-Жомарт Токаевын өмнө нь тодорхойлсон “Хүчтэй Ерөнхийлөгч – нөлөө бүхий парламент – хариуцлагатай Засгийн газар” гэсэн төрийг байгуулах гол томьёог бодит агуулгаар бүрэн дүүрэн харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Аливаа улс төрийн чухал шийдвэр гаргахад ил тод байдал, байнгын шинэчлэл, нээлттэй өрсөлдөөн зэрэг шинэ стандартууд бий болж байгаа нь Казахстанд ардчилсан нийгэм байгуулахад эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.

Д.Төгөлдөр