Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлгээр 6-17 насны хүүхдүүдээс хорт хавдрын 45 сэжигтэй тохиолдол илэрчээ DNN.mn

Хавдрын эрт илрүүлгээр 1158 хортой болон хоргүй сэжигтэй тохиолдол  бүртгэгджээ

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо эхэлсэн. 2022 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 320.795 хүн хамрагдсанаас 142.465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178.330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хүүхдийн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5 хувь, хөхний өмөн 19.2 хувь, элэг болон элгэн дэх цөсний өмөн 27.9 хувийг эзэлж байна. Харин 61-ээс дээш насны ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38 хувь, ходоодны өмөн 31.5 хувь, улаан хоолойн өмөн 9.8 хувийг эзэлжээ. Дээрх тохиолдлын тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоног байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн төлбөрийн картыг шимтгэлгүй цэнэглэх боломжтой DNN.mn

Оюутнуудад Umoney картыг дөрвөн жилээр олгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хөлс төлөлтөд ашиглагдаж буй төлбөр тооцооны /U Money/ картыг цэнэглэхдээ бэлэн бусаар буюу банкны картаар төлбөрөө төлөхөд хэрэглэгчээс шимтгэл авч байна гэх гомдлыг иргэдээс ирүүллээ.

Энэ асуудлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-аас тодруулга авахад /U Money/ картыг ямар нэгэн шимтгэлгүйгээр цэнэглэх боломжтой тайлбарыг ирүүллээ.
Тус компаниас ирүүлсэн тайлбарт “Үндсэн төхөөрөмжөөр буюу бэлэн мөнгөөр цэнэглүүлэх, “Easy Pay” ХХК-ийн ПОС төхөөрөмжөөр бэлэн мөнгөөр болон банкны картаар цэнэглүүлэх, гар утасны (Hi-Pay) аппликейшн ашиглан цэнэглэхэд ямар нэгэн шимтгэлгүй, мөн Голомт болон ХААН банктай хамтран төлбөр тооцооны болон нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоог хийх боломжтой хосолсон картыг нэвтрүүлсэн.
Тиймээс энэ төрлийн санал, гомдлыг гаргуулахгүй байх зорилгоор “Улаанбаатар смарт карт” ХХК нь гэрээт цэгүүдтэй байгуулдаг “U Money карт цэнэглэх борлуулах үйлчилгээний гэрээн”-нд “Гэрээт борлуулагч нь U Money цахим карт худалдаа, цэнэглэлтийн үйлчилгээг үзүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар тооцоо хийхэд аливаа нэмэлт төлбөр, шимтгэл авахыг хориглоно” гэсэн өөрчлөлт оруулсан байна.
Иймд иргэд, хэрэглэгч та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээнд ашигладаг цахим картаа дээрх төрлийн үйлчилгээг ашиглаж бэлэн болон бэлэн бусаар ямар нэгэн нэмэлт шимтгэл төлөхгүй цэнэглэх боломжтой. Хэрвээ гэрээт борлуулагч цэгээр ямар нэгэн шимтгэл авахыг шаардаж байгаа тохиолдолд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Хэрэглэгчийн төвийн 70151289 утас болон ШӨХТГ-ын “115” тусгай дугаарт хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Биоцентризм” DNN.mn

Ийм нэртэй ном саяхан хэвлэгдэн гарсан. Дипак Чопра гэсэн автортой уг ном амьдрал хийгээд ухамсар бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр юм гэсэн уриатай болой. Уг номын оршилд өгүүлэхдээ ертөнцийн тухай хүн төрөлхтний ойлголт бүхэлдээ мухардалд орчихсон.1930-аад оноос квант физикийг нээснээс хойш огт урагшилсангүй.

Олон аравны турш нээлт хийхэд ойрхон байгаа мэт итгэл төрүүлсэн “нэгдсэн онол” буюу бүх зүйлсийн онол батлагдсангүй.Угаас нотлох аргагүй баталгааныхаа хамт чавхдасын онолын цэвэр математик тооцоололд олон арван жил гацаж орхижээ.Бүр дордсон ч зүйл байгаа. Ертөнцийг юунаас бүтсэн гэдгийг мэддэг гэж байсан ч одоо бол ертөнцийн 96 хувь нь харанхуй матери харанхуй энергиэс бүрддэг гэдгийг мэдсэн. Гэхдээ энэ харанхуй энерги харанхуй матери гэдэг нь чухам юу болохыг огт мэдэхгүй байна.Юмсын зүй тогтолыг шүүн тунгаах зайлшгүй шаардлага байгааг үл тоон “Их тэсрэлтийн онол”-ыг хүлээн зөвшөөрсөн.Гэвч энэ онол ертөнцийн тайлахуяа бэрх нууцуудын нэгэнд нь ч хариулт өгөөгүй. Асуулт ийм буюу “Ертөнц яагаад амьдралыг бүтээхэд төгс зохицсон байдаг юм бэ”.

Энэхүү номоороо ертөнцийн тухай одоогийн онолууд хэрэгцээгүй болсон агаад эдгээр онол амьдрал, ухамсрын талаар авч үзэх хүртлээ хэзээ ч бүтэмжтэй байхгүй гэсэн нэгэн шинэ үзэл санааг дэвшүүлэх зорилготой юм. Олон тэрбум жилийн турш үргэлжилсэн амьгүй үйл явцын дараахь хоцрогдсон, өчүүхэн үр дүн гэхээсээ илүүтэйгээр ертөнцийн талаарх ойлголтод амьдрал,ухамсар хоёр нэн чухал болохыг санал болгох агаад үүнийг шинэ үзэл санааг багтаасан биоцентризм гэж нэрийдлээ.

Физик ноёлсон зуунаас биологийн зуун руу шилжих болно гэж таамаглаж байна хэмээн өгүүлжээ. Үүнээс харахад энэ ном ямар ном бэ гэдгийг та шууд таамаглаж байгаа буй за. Эхний хэдэн хуудас шинжлэх ухааны нэр томьёог тайлбарласан тайлбартайгаар хэвлэгджээ.

Агуулга нь юу байгааг сонирхуулахад Ертөнцийн үүслийн тухайд, Анхандаа тэнд юу байсан бэ,Мод унах чимээ, Гэрэл хийгээд мөн чанарын эрэлд, Орчлон ертөнц хаана байдаг вэ, Маргааш өчигдрөөс өмнө ирэхэд, Алтан дундаж, Цаг хугацааны тухай эрэгцүүлэхэд,Энэ яг ямар гээч газар вэ, Ухамсрын нууц, Үхэл хийгээд өнө мөнх гэх зэрэг бие даасан биоцентризмын тайлбарууд байна.

Жишээ нь, Үхэл хийгээд өнө мөнх гэдэг бүлгээс эш татъя. Үхлээс айх айдас бүхэл үеийн туршид л байсаар ирсэн. Үхэл хойд урд нас сүнс гэх зэргээр. Тэгвэл энэ биеийг юу амилуулдаг вэ гэвэл энергиэр амьдардаг. Бүх л зүйл энергиэс тогтдог. Бид амьдарч байна гэдэг энерги л зохицуулж байсан гэсэн үг. Тэгвэл энэ ертөнцөд инерги устаж үгүй болдоггүй.Бас энергийг бүтээх бий болгох боломжгүй. Энерги зөвхөн хэлбэрээ л өөрчилдөг. Тэгэхлээр яах нь ойлгогдож байна уу. Бид хэлбэр дүрсээ л өөрчилдөг болохоос биднийг бий болгож байгаа энерги хэвээрээ л үлддэг гэсэн үг гэжээ.

Та үүнийг худалдаж авч уншаад ертөнц хийгээд амьдрал ухамсрын тухай эргэцүүлэн бодоход гэмгүй юм. Уг ном заримдаа шашны ойлголттой ч давхацна гэж оршилдоо сануулсан байдаг. Мөн ухамсар амьдрал бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр гэснийг эргэн санацгаая.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д задгай талбайд амны хаалт зүүх журмыг цуцална DNN.mn

Хүн их цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөв

БНСУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор Засгийн газар ирэх долоо хоногоос задгай талбайд амны хаалт зүүх журмыг цуцлахаар шийдвэрлэлээ гэж тус улсын Ерөнхий сайд Хан Док Су өнөөдөр мэдээлжээ.

Даваа гаргаас хэрэгжиж эхлэх шийдвэрийн дагуу 50-иас дээш хүн цугласан задгай талбайд, мөн спортын тэмцээн, соёл урлагийн тоглолтын үеэр амны хаалт зүүхийг шаардахгүй болж байна. Одоогоор ийм газруудад амны хаалт зүүгээгүй хүмүүст торгууль ногдуулж байгаа юм.

“Бид “COVID-19” халдвар дахин дэгдсэн эгзэгтэй мөчийг даван туулаад байна. Цаашид Засгийн газар мэргэжилтнүүдийн саналыг харгалзан халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулна” гэж Хан Док Су халдварын тархалттай тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр мэдэгджээ.

Гэхдээ улирлын томуу болон коронавирусний халдвар дахин дэгдэх эрсдэлийг харгалзан битүү орчинд амны хаалт зүүх журмыг тодорхой хугацаанд хэвээр мөрдөнө. Тавдугаар сард Засгийн газар гадаа талбайд амны хаалт зүүх журмыг цуцалсан ч спорт, соёлын арга хэмжээ зэрэг хүн ихтэй газарт амны хаалт зүүх журмыг хэвээр үлдээсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 3440 төгрөгт хүрлээ DNN.mn

Аналитик объяснил, от чего сегодня зависит судьба доллара в России  22.09.2022 | Банки.ру

Арилжааны төвүүдэд өнгөрсөн сард ам.доллар 3150-3200 төгрөг болж буурсан. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны ам.долларын ханш 3279 төгрөгт хүрсэн бол “Найман шарга”-д 3440 төгрөг болж зах зээлийн ханш 151 төгрөгийн зөрүүтэй болов. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс 3350 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн.

Гэвч энэ хөөсрөл дахин үүсч ам.долларын ханш 3500 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, заримыг нь татан буулгалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж зарим үндэсний зөвлөл, хороог татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийж байна.

Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил,харилцаа холбооны яам байгуулагдсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдсантай холбоотойгоор Усны үндэсний хороог татан буулгав.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ажиллах болсон тул Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр байгуулж Олимпизмийг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.

Хоёрдугаарт, хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, чиг үүрэг нь бусад зөвлөл, хорооны чиг үүрэгтэй давхцаж байгаа, байнгын бус үйл ажиллагаатай зарим зөвлөл хороог татан буулгалаа. Дээрх хүрээнд нийт 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын эрхлэх асуудалд үлдээлээ.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар нийт 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлахаар боллоо. Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан, Ерөнхий сайд тэргүүлэхээр хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн тэргүүлэхээр болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэсний хороо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, Усны үндэсний зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Хүүхдийн үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллана.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон зарим харьяа байгууллагууд нь хотын төвөөс нүүнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Энэхүү ажил нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийгдэж байна. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг баталлаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан бол ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ. Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний өдрийн дотор Зөвлөлийн ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ. Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Франц улсад “Монголын соёлын өдрүүд” үргэлжилж байна DNN.mn

Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд”-ийг 2022 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц үйл ажиллагаа нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм. Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой тохиож буй. Монголын соёлын өдрүүдийн үеэр ЮНЕСКО-гийн төв байранд монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт толилуулав. Мөн монголын байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт гэрэл зургийн цахим үзэсгэлэнг ЮНЕСКО-ийн төв байранд гаргах юм.

“Монголын соёлын өдрүүд” Монгол Улсын өнө эртний хэлхээ холбоотой Франц Улсын Рубрук хотоос эхэллээ. Францын санаавартан Вильям де Рубрук нь 1254 онд Мөнх хааны үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод ирж, Хархорумын түүхийг Европт таниулсан анхны хүмүүсийн нэг юм. Рубрук санваартны нэрээр овоглосон энэхүү орон нутгийн музейд Монгол өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн байдаг аж.

Рубрук хотод 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилууллаа. “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг нээж Соёлын яамны урлаг уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн үг хэлэв. Рубрукын музейд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын бэлэгдэл Мөнгөн мод, Хархорум хотын 800 жилийн ойд зориулан бүтээсэн зоос, “Алдуул модны эрэлд” баримтат киноны Франц орчуулгатай хуулбар зэргийг “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулав.

“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Соёлын яамны төлөөлөл, Франц улсад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар Рубрук хотын амбан захирагчтай албан ёсны уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Мөн Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Франц улсын Аллиер мужид Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тоглолтоо толилуулж, албаны төлөөлөл хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Монголын үндэсний урлагийн их Театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо Рубрук, Аллиер мужийн Ганна хотоос гадна Дрө хот, Мишилей лицей, Сорбоны их сургууль болон ЮНЕСКО-гийн Төв байранд үзэгчдийн хүртээл болох юм.

Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр бүхий “Монголын соёлын өдрүүд” ийнхүү үргэлжилж байна.

Франц улсад болж буй энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ParliamentMN Монгол, Францын парламентын найрамдлын бүлэг, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр , Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг MIAT Mongolian Airlines ТӨХК компани, Modern Nomads групп TAVAN NUDEN Mongolian Luxury Brand зэрэг байгууллагууд дэмжин оролцож буй юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг ирэх сард зохион байгуулна DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтын баримт бүртгэл 8-ны 23.59 цагт хаагдана

НӨАТ-ын сугалааг илүү ил тод, иргэд хянах боломжийг бүрдүүлсэн хувилбараар есдүгээр сарын баримтаар 10 сард зохион байгуулна гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Есдүгээр сарын НӨАТ-ын баримтаар аравдугаар сард сугалааг зохион байгуулна. НӨАТ-ын сугалаан дээр нилээдгүй дэвшилттэй ажлуудыг хийж байгаа.

Өмнө нь уншуулсан бүх баримтын сериал сугалаанд оролцдог байсан бол одоо зөвхөн баталгаажуулсан баримтууд сугалаанд оролцох боломжтой.

Энэ бүхнийг иргэд ухаалаг утаснаасаа аппликейшн дээрээсээ өөрийн уншуулсан бүх баримтыг сугалаанд орж байгаа эсэхийг харна. Цаашлаад сугалаа амьдаар явж байхад нэг нэг цифрээр бөмбөлөг унахад таны хожих магадлал автоматаар тооцоологдох гэх мэт ил тод илүү сайжруулсан байдлаар сугалааг зохион байгуулна.

Тавдугаар сарын сүүлээс НӨАТ-ын сугалааг зогсоосноос хойш баримт уншуулах нь 50 хувь буурсан. Энэ нь цаашлаад НӨАТ-ын орлогод ч сөргөөр нөлөөлөх эрсдэл гарч байгаа.

Мөн төлбөрийн баримт уншуулахгүй, НӨАТ хамрагдалт багасах нь далд эдийн засгийг сэргээх, ил болж байгаа хэсгээ буцаагаад далд хэлбэр рүү оруулах өндөр эрсдэл байна.

Тиймээс НӨАТ-ын сугалааг илүү ил тодъ, шударга, хүртээмжтэй, ард иргэд өөрсдөө хянах, өөрсдөө сугалааны оролцогч байх боломжуудыг шинээр нээж байгаа учраас сугалааны арга хэмжээ дахин явагдахад олон нийт дэмжиж, НӨАТ-ын хамрагдалт илүү нэмэгдэнэ гэж бодож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.

Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллагын саналыг төсөлд тусгаж, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хязгаарыг баримталж, төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй, шинэ төсөл арга хэмжээ төлөвлөхгүй байх, гадаадын зээл тусламж болон төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг шаардлагуудыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгийн уялдаа холбоог ханган төлөвлөсөн Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг ажлын хороод, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжин хэлэлцлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 119.368 тонн шатахууны нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд 2022 оны есдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тонн шатахуунтай байна. Үүнээс А-80 авто бензин 8,320 тонн буюу 50 хоногийн, АИ-92 авто бензин 32,059 тонн буюу 24 хоногийн нөөц юм.

АИ-95 авто бензин 4,373 тонн буюу 33 хоногийн, ДТ 71,366 тонн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,232 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 1,486 тонн, АИ-92 авто бензин 18,182 тонн буюу 19 хоногийн, АИ-95 авто бензин 2,992 тонн буюу 41 хоногийн, ДТ 36,371 тонн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.