Categories
мэдээ цаг-үе

Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ DNN.mn

“Наймдугаар сарын 25-ны байдлаар Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг нээгээд байна. Цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болжээ” хэмээн салбарын сайд мэдээлсэн байна. Гүйцэтгэгч компаниуд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Одоо Аглагийн хийд рүү салдаг хэсгээс Урьхан хүртэл 20 километр, Баруунхараагийн сэтэрхий хөтлөөс Хустайн давааны ар хүртэл 21 километр асфальт хучилтын ажил үлджээ.

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнөөдөр/өчигдөр/ Дарханы замд ажиллаж, замын ажлын явц байдалтай танилцлаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал, хоёр эгнээний хөдөлгөөнийг нээх боломж байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа” гэв.

Өмнө нь тэрбээр аравдугаар сард хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлнэ. Есдүгээр сарын 22-ны байдлаар 20 орчим километр зам хатуу хучилттай боллоо. Ингэснээр 204 километр замаас 160 километр орчим нь хатуу хучилттай болж байна хэмээн мэдээлж байсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Батцэнгэл: Улс төрийн огцом шийдвэр гаргах нь хариуцлагаас зугтах хамгийн том арга DNN.mn

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Х.Батцэнгэлтэй ярилцлаа.


-Улс төрийн огцом шийдвэр гэж юуг хэлээд байна вэ?

-Богино хугацаанд гал унтраах маягаар гаргадаг шийдвэрийг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, гэнэт тулгарч байгаа асуудалд гэнэтийн хариу өгөхийг огцом шийдвэр гэнэ. Манай улсын хувьд огцом шийдвэр алхам тутамд гарч байна.

-Огцом шийдвэрийг зайлшгүй нөхцөлд гаргаж чадаж байна уу, манай төр засгийнхан?

-Огцом шийдвэрийг гаргахын тулд урьдаас бодож боловсруулж, бэлдэх ёстой. Тийм нөхцөлд манайханд урт хугацаанд бодсон тодорхой, том чиглэлээр боловсруулсан шугам байдаггүй. Гэнэтхэн нэг өглөө босоод л шийдвэр гаргачихдаг. Манай хувьд огцом шийдвэр гэдэг бол урт хугацааны бодлогогүй төрийн институциүд гаргадаг ойлголт шүү дээ.

-Огцом шийдвэр гаргах нь ямар хор хөнөөл дагуулдаг вэ?

-Ард түмэнд хамгийн хүнд тусдаг. Тэр дундаа шууд тусдаг хор хөнөөлөөс гадна аажмаар тэднийг буцаад босох, үйл ажиллагаагаа хэвийн байдалд оруулахад нь сөргөөр нөлөөлдөг. Урт хугацаандаа уршиг дагавар нь хүнд байдаг гэсэн үг. Жишээлбэл, бид энэ онцгой нөхцөлд жижиг, дунд үйлдвэрийг дэмжинэ гээд л ярьж байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчид маань хямралд нэг удаа нэрвэгдчихвэл сэхэж босохдоо удаан. Энэ нь шууд мэдэгдэхгүй.

Аажимдаа, тодорхой хугацааны дараа илэрдэг. Сүүлд нь дампуурч байгаа аж ахуйн нэгжүүдийн тоогоор, иргэдийн ядуурлын түвшнээс мэдэгдэнэ. Огцом шийдвэр нь тухайн нэрвэгддэг улсууддаа хамгийн хүчтэй цохилт болдог.

Дээр нь сэтгэл санааны хувьд муу үр дагавартай. Наанаа ийм онцгой нөхцөлд ийм арга хэмжээ авахаас аргагүй гээд янз бүрээр тайлбарлаж болно л доо. Энэ нь түр хугацаандаа улсуудын сэтгэл санааг тайвшруулах улс төрийн үзэл сурталын нэг арга. Гагцхүү цаад хор уршиг нь иргэд, аж ахуйн нэгжүүд удаан хугацаанд сэргэж чаддаггүйтэй холбоотой. Тэднээс цөөхөн хэсэг бүлэг нь сэргэдэг ийм л аюултай. Буцаад сэргэхдээ хуучин байдалдаа орох гэж илүү их цаг хугацаа зарцуулна. Тиймээс огцом шийдвэр гаргах шаардлага гарсан ч ийм эмзэг хэсгүүдэд зөөлөвчийн арга хэмжээг урьдчилан бэлдсэн байх ёстой. Банкны зээл, тусламж, улсын тусгай сан хөмрөгөөр дамжуулж туслахаас гадна нутаг дэвсгэрт байгаа хөрөнгө мөнгийг тэр хэсэг рүү тодорхой хэмжээгээр хуваарилах зэрэг системтэйгээр бэлддэгийг хэлээд байгаа юм.

-Улс төрийн огцом шийдвэр гарах зайлшгүй тохиолдолд урьдаас төлөвлөсөн, нийгэмд учрах хор уршгаас сэргийлсэн арга хэмжээг хэрэгжүүлэх гэлээ. Манай улсын хувьд ямар байдаг юм бол?

-Огцом шийдвэрт зориулагдсан сценарь байдаг. Ийм арга хэмжээг цочир ч гэж хэлээд байдаггүй юм. Угаасаа авах шаардлага гардаг. Ялангуяа аливаа байгууллага хүртэл эдийн засгийн хямралыг тэсч гарахын тулд тодорхой огцом арга хэмжээ авах шаардлагатай болдог. Үүнтэй адилхан улс ч гэсэн огцом шийдвэр авахын тулд бэлтгэсэн сценарьтай байх ёстой байдаг юм.

-Төр засгийн хувьд огцом шийдвэр гаргаснаар нийгэмд учруулсан хор хөнөөлийн талаар тодорхой кейс дурдвал?

-Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд боловролын салбарт гэнэт их, дээд сургуулиудыг нэгтгэх асуудлыг тавилаа. Энэ бол улс төрийн огцом шийдвэр. Харахад зөв боловч цаанаа ямар хор уршигтайг бүрэн төсөөлөхгүй байгаа юм. Бодит байдал дээр улсын сургуулиуд маш хүнд байдалд орсон, чанар алдагдчихсан. Багш нарын хувьд ч гэсэн чадалтай, мэдлэгтэйнүүд нь хэрэг дээрээ сургуулиас холдсон. Ийм нөхцөлд чанарыг нь сайжруулна гэхээр улсын том сургуулиудыг огцом нийлүүлье гэж байна. Өнгөн дээрээ нийгэмд тааламжтай юм шиг харагдах ч чанаргүй болсон сургуулиудыг нийлүүлэх нь зүгээр нэг түр зуурын, хэдэн жилийн настай арга хэмжээ болгосон ирээдүйгүй шийдвэр.

-Яагаад вэ. Чанаргүй хувийн дээд сургуулиуд хэтэрхий олон болохоор тэднийг нэгтгэснээр харин ч чанаржина гэж үзээд ийм шийдвэр гаргасан юм биш үү?

-Их, дээд боловсролын үзэл баримтлал нь буруу, зах зээлд шилжүүлж байгаа нэртэй орхичихсон. Дээр хэлсэнчлэн чадалтай улсууд нь яваад өгсөн, цөөн үлдсэн хэд нь өнөө маргаашийг аргацаасан маягтай. Хичээлээ зааж байгаа зарчим нь ам хэлээр, хүний юм хуулдаг, өөрийн гэсэн шинжлэх ухаан байхгүй. Хүний юм дамжуулдаг энэ систем аль 1990-ээд оны үед халагдсан байхад одоо хүртэл заагаад байгаа. Ийм олон талын гажуудлыг нь засаагүй. Боловсролын шинжлэх ухааныхаа үзэл баримтлалд үндсэн өөрчлөлт хийгээгүй. Хэлбэр, чимэг маягийн засвар хийчихсэн мөртлөө одоо энэ сургуулиудыг нэгтгэх нь амь тариа хийж байгаатай адилхан. Хувийн сургуулиуд хэтэрхий олон байна гэдэг нь үнэн. Гэхдээ боловсролын салбарт гаргасан шийдвэр нь хувийн болон улсын өмчит аж ахуйн нэгжүүд эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн зарчмаа баримтлаагүй. Захиргааны маягаар асуудлыг шийдэж байгаа нь улс төрийн огцом шийдвэр юм.

Өөр нэг кейс дурдъя л даа. Хуучин их, дээд сургуулиудын хотхоныг Налайх орчимд байгуулна гээд гадна, дотны хөрөнгөөр төсөл хийж бөөн юм бэлдсэн. Гэтэл тэр нь хэрэгжээгүй. Дараа нь Азийн хөгжлийн банкны шугамаар шинжлэх ухаан технологийн сүрхий том мастер төлөвлөгөө хийсэн. Бас л их хэмжээний мөнгө зориулж байгаа дуулдсан. Бас л байдаггүй. Шинжлэх ухаан нь ч явдаггүй. Үр дүнгүй ажил болсон. Тэрийг шалгаж, буцаад хянадаг хүн ч гэж байхгүй. Төслийн мөнгийг нь идэж уусан том групп зугтчихсан. Үр дүнд нь шинжлэх ухаан хөгждөггүй. Зөвхөн боловсролын салбарт гарч байгаа огцом шийдвэр ийм аюултай. Гагцхүү өнөөдөртөө мэдэгдэхгүй, хууртаад үлдэж байгаа. Тав, зургаан жилийн дараа дахиад л асуудал гарна. Тэр үед өнөөдөр буруу шийдвэр гаргасан улсуудын хэн ч байхгүй байна. Энэ сайхан эрдэмтэн, мэдлэгтэй багш нар хохирно. Том зургаараа улс эх оронд хортой.

-Манай улстөрчид огцом шийдвэр гаргаад байгаа шалтгаан нь юу вэ. Зүй нь ямар байх ёстой вэ?

-Хамгийн гол нь ганцхан салбартаа судалгаа хийхгүй. Бүхэл бүтэн Монгол Улсыг хөгжүүлэх хэд хэдэн сценарь байж байх ёстой. Тэр нь Засгийн газруудаа дамжаад явж байдаг. Шийдвэр гаргагчид зөвхөн сайжруулах ажлыг л хийж байх ёстой. Энэ бол төрийн залгамж халаа талаасаа ч зөв зураглал. Гэтэл ийм зөв санааг манайхан буруугаар ашигладаг гэмтэй. Жишээлбэл, Н.Энхбаярын Засгийн газрын үед цогц бодлого гэгчээр ард түмнийг тувтан хуурч ирсэн. Нэр томьёогоор хүний толгойг эргүүлдэг. Гэтэл юуны цогц бодлого байхав. Энд, тэнд тухайн, тухайн чиглэлээр хийсэн жаахан юмнуудыг хуучин аргаараа нийлүүлчихсэн. Үүнийгээ цогц бодлого гээд гоё нэрийн дор зарладаг. Тэр бодлого нь яваагүй мөртлөө одоо цагт дахиад л нэрээ өөрчлөөд гараад ирдэг. Алсын хараа, өөр юу юу ч билээ дээ. Ингэж тоглож болдоггүй юм. Огцом шийдвэр гаргах шалтгаан нь энд байгаа юм. Тэрнээс гэнэт нөхцөл нь өөрчлөгдсөндөө биш. Монгол Улс урагшаа хөгжих хэд хэдэн хувилбар байх ёстой. Үүнийг хийхийн тулд олон хүний ч хэрэггүй. Системтэй судалгаа хийдэг арга зүй дээр л эрдэмтэн, мэргэжилтнүүдийг төвлөрүүлдэг баймаар байна. Зүй нь ердөө л энэ. Нэг арга зүйгээр тэдэнд даалгавар өгөөд, тэндээсээ шүүж бүтэн болгоод засаг төрд барьдаг байх. Гэтэл энд тэндээс авчирсан юмнуудаа дээл хувцас оёж байгаа юм шиг нийлүүлж эрээн мяраан болгодог. Нөгөөдөх нь ажилладаг ч үгүй. Улс төрийн огцом шийдвэрүүд гараад байгаагийн шалтгаан энэ. Тэрнээс байдал өөрчлөгдөж, гал гараад байгаадаа ч юм биш. Аль хэдийнэ бэлдчихсэн хэд хэдэн хувилбар бидний халаасанд байж болох ёстой байхгүй юу.

-Аливаа шийдвэрийг хүн л гаргадаг. Тэгэхээр сүүлийн үед поп улстөрчид олширч байгаагаас болж огцом шийдвэрүүд алхам тутамд гараад байна уу?

-“Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дагаж яваад хэрэггүй. Тулгарч байгаа асуудлуудаа яаж шийдэхийг Үндсэн хуульд тусгая” гэж ҮХНӨ-өөс өмнө яриад явж байсан УИХ-ын гишүүн ч бий. Ийм маягтай улсуудаас болж огцом шийдвэр гараад байгаа юм. Ямар ч үзэл баримтлалгүйгээр асуудлыг шийдээд байя гэнэ үү. Суурьгүй шийдэх чинь огцом шийдвэр гаргахын шалтгаан. Олон удаа УИХ-д суусан хашир улстөрч ингэж ярихаар бусад нь ямар байх нь ойлгомжтой.

-Ер нь бол огцом шийдвэрийг зориуд, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд гаргадаг уу?

-Ерөөсөө л энэ. Хэзээ ч газар хөдөлж болно шүү дээ. Тэрнээс болж огцом шийдвэр гаргаж байгаа юм биш. Улстөрчид, шийдвэр гаргачид огцом шийдвэр гаргах хамаг сууриа өөрсдөө бэлдчихсэн байж байдаг. Мэдэж бэлдэнэ, мэдэхгүй бэлдэнэ. Дараа нь хариуцлага хүлээхгүй зугтдаг учраас тэрийгээ огцом шийдвэр ч гэж боддоггүй. Огцом шийдвэр бол ард түмний хувьд “Зайлшгүй авах ёстой арга хэмжээ юм байна” гэх бодолд хүргэдэг.

Бараг ард түмнийг алмайруулж байгаад шийдвэрээ гаргачихдаг. Зайлшгүй ийм шийдвэр гаргахаас өөр гарцгүй юм байна даа гэж ард түмнийг бодоход хүргэдэг нөхцөлийг зориуд бүрдүүлдэг. Хор уршиг нь хожим гардаг учраас тэр үед хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн огцом шийдвэр бол хариуцлагаас зугтах хамгийн том арга гэж хэлж болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр DNN.mn

2022.9.26, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.9.26, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 06.44-18.43
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бензинээ мал, махаар сольж болохгүй юу?” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч
Р.Даваадорж “Төсөв УИХ-ын
76 гишүүнд татвар төлөгчдийн
мөнгөнөөс хэдийг нь хэнд өгөх вэ
гэдэг бичиг баримт болж хувирсан” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монголын эрүүл
мэндийн байдлаар
ялгаварлан гадуурхахаас
хамгаалах холбооны
удирдах зөвлөлийн
дарга, ерөнхийлөгч
Ц.Батдорж ” БШУЯ авлигатай тэмцэх,
авлигыг таслан зогсоох хууль шүүхийн
хийх ёстой ажлыг хэрэгжүүлж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бензинээ мал, махаар сольж болохгүй юу?” хэмээн өгүүллээ.

“Бриллиант” эмнэлгийн
даатгал хариуцсан
эмч Г.Ариунжаргал “Бриллиант” эмнэлэг
ЭМД-ын хөнгөлөлтөөр 81 төрлийн
эмчилгээ, мэс засал хийж эхэллээ” хэмээв.

Сүхбаатар дүүргийн
иргэн М.Баясгалан “Дарханы замд осолдсон
бүхний хариуцлагыг төр хүлээх ёстой
” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар болон гишүүд Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж, аж ахуй, тариаланчидтай уулзлаа.

Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг нь 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна.

Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцуулж байв.

Энэ үеэр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.

Уг асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn

Нийслэлд 52 км авто зам шинээр баригдана – updown.mn

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2022 оны 09-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 1-3 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр, 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Categories
мэдээ нийгэм спорт

Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn

Тамаваши Б.Мөнх-Оргил эзэн хааны цомд ойрхон байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өнөөдөр өндөрлөлөө. Аки башёд Тамаваши Мөнх-Оргил түрүүлж дээд зиндаанд 2 дахь түрүүгээ хүртлээ.

Тамаваши Ичиро Батжаргалын Мөнх-Оргил нь 1984 оны 11 сарын 16-нд төрсөн. Тэрээр Катаонами дэвжээнд харьяалагддаг ба 2004 оны 1 сард анхны башёдоо барилдаж, 2008 оны 9 сард Макүүчид дэвшин барилдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn

Монгол Улс улаанбуудай болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах  боломж бүрдлээ - ХХААХҮЯам

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд өчигдөр (2022.09.24) Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллалаа.

Сэлэнгэ аймаг дахь ажлын томилолтыг орон нутгийн газар, нэгжийн удирдлага болон төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаар эхлүүүлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, Монгол Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолд таван чиглэлийн 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхдагч 3 хуулийн төсөл, 1 хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 6 хууль, 1 тогтоолд өөрчлөлт оруулах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, холбогдох 7 дүрэм, журмыг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг боловсруулаад байна. Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эрх зүйн орчны өөрчлөлтөд анхаарал хандуулан Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы хугацаанд Хүнсний тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай зэрэг бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна. Мөн Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүтгэлийн журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталж, цахим ситсемд шилжүүлээд байна. Ингэснээр дотооддоо тариалсан, гарал үүсэл тодорхой хүнсний ногоог хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэх юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс заслийн шинэ технологи нутагшуулж байна.

Энэ удаа тус эмнэлэгт энэ сарын 18-24 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалт-мэс заслын үеэр Люксембургийн Зүрхний Мэс заслын зочин профессорын багтай хамтарсан нарийвчилсан үзлэг оношилгоог 20 гаруй хүнд хийж, үүнээс зургаан тохиолдолд нь хамтарсан багаар мэс засал хийж байна.

Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагыг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд зүрхний хавхлагыг нөхөн сэргээх энэхүү мэс заслын арга нь өвчтөний өөрийн хавхлагыг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи юм.

УГТЭ 2012 оноос эхлэн Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран тус эмнэлгийн зүрхний мэс засалд аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, зүрхний мэс заслын техник технологийн чадавхийг сайжруулж, зүрхний мэс заслын эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.

Энэ үйл ажиллагааны үр дүнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын нийт мэс заслын тоо, ялангуяа өндөр ур чадвар шаардсан зүрхний мэс заслын тоо болон чанар жил бүр дорвитой ахиж байгаа бөгөөд дотоодын багийн залуу мэс засалчдын ур чадвар, бие даан мэс засал хийсэн байдал сүүлийн жилүүдэд 50 гаруй хувиар нэмэгджээ.