Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хорих ангид хүн нас барсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа DNN.mn

ЦЕГ: Найзууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ – 24barimt.mn

Хорих ангид хоёр хүн нас барсан талаар цагдаагийн байгууллагаас өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ товч мэдээлэл өгсөн юм.

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Хорих ангид хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл ирээд, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Амь хохирогчийн нас барсан шалтгаан задлан шинжилгээний эцсийн хариугаар тодорхой болно” гэв.

Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар задлан шинжилгээний хариуг ажлын 3-21 хоногт гардаг байна.

зураг

Өмнө нь хорих ангид шүүгч амиа алдаж, хариуцлага алдсан албан тушаалтнууд чөлөөлөгдөж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 104 жолооч согтуугаар жолоо барьж, 121 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

DrinkWise. | Behind the wheel: the dangers of drink driving

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1438, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 89, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 104, хүний биед халдсан 65, эрүүлжүүлэх байранд хоносон 121 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 38 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Какво е дълъг ковид и пост-ковид синдром? - DUNAVMOST.com

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 38 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 23 нь нийслэлд, 15 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 982 790 болж байна. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газар | АТГ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны есдүгээр сарын 19-23-ны хооронд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 274 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Өнөөдрийн байдлаар 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг тус хэлтэст хянагдаж буй.

Тус хэлтэс нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжийн эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг гаргагч нараас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэн арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Тухайлбал мэдүүлгийг байгууллага хооронд шилжүүлэх, цахим шуудангийн хаяг, байгууллагын нэр өөрчлөх, ХАСХОМ, ХАСУМ-ийн эрх хэрхэн үүсгэх зэрэг асуудлаар холбогдох хүсэлтийг хүлээн авч тухай бүрт шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлал өндөр байгаагаас ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч 2-3ны үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2°С–-эр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сарангэрэл: “Улны” гэх олон улсын нэршлийг шууд орчуулгаар нь хэлж үг сонголтын алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгтэйгээ холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Олон улсад “УЛНЫ АЙЛ”-уудыг Bottom хэмээн нэрлэдэг. Үүнийг нь манай ажилчид надад орчуулж өгсөн. Би орчуулгынх нь дагуу хэлсэн нь алдаа болжээ. Үгийн сонголт хийхдээ буруудаж олон хүнийг гомдоож, бухимдуулсандаа уучлалт хүсч байна” гэлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Д.Сарангэрэл сайдын “улны” иргэд DNN.mn

Шог зураач С.Цогтбаярын зургаас...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ удаа гурав дахь яамныхаа нүүр үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрыг дахин шинэчлэн бүрдүүлэхэд түүнд гурав дахь боломж олдсон нь энэ. Салбартаа сайнаар үнэлэгдсэн сайд А.Ариунзаяаг мөргөж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болсон. Тэрбээр “Чамлалттай санагдаж магадгүй ч эхний ээлжинд 1520 өрх буюу манай яамныхны нэрлэдгээр улны айлууд буюу үнэхээр ядуу байгаа. Бид улны буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх, үсчний мэргэжил эзэмшүүлж, үсчинд суудал түрээслүүлээд, тэр хүнд хэрэгтэй сэнс, сам, хими хийх будаг, материалыг нь авч өгнө. Түүнээс гадна ар гэрийг нь хоёр жилийн хугацаанд харж үзээд, тухайн иргэнийг хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж өгнө. Энэ ажлыг энэ оны арваннэгдүгээр сараас эхлүүлнэ гэж үзэж байгаа” гэв.

Хамгийн ядуу өрхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Улны айл” гэж нэрлэдэг болохыг сайд нь хэлэв. Д.Сарангэрэл сайд угтаа “улны” гэж доромжилж байгаа айл өрхийн иргэдийн саналаар гишүүнээр сонгогдсоноо мартсан юм болов уу. Тэрээр 2012 оноос хойш гишүүнээр сонгогдож гурван ч удаа Монгол Улсын сайдын эрх ямбыг эдэлж, тасралтгүй 10 жил Монгол төрийг удирдаж байгаа энэ хүн иргэдээ “улны”, “улны биш” гээд ялгаад сууж байгаа нь эмгэнэл. Сам, үсний будагны мөнгийг төсвөөс өгч үсчин болгоно гэж байснаас хамаа намаагүй тараадаг халамжийн бодлогоо танах хэрэгтэйг эхлээд нэг харчихаасай, эрхэм сайд.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дундаж цалин эрчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байна DNN.mn

Монгол Улсад цалин өсөхөд цалингийн хүйсээрх ялгаа УЛАМ НЭМЭГДДЭГ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагджээ. НДШ төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (6.1 хувь), өмнөх улирлынхаас 1.4 (3 хувь), ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 44.3 (6.3 хувь), өмнөх улирлынхаас 24.8 (3.5 хувь) мянгаар нэмэгдсэн байна.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 108.6 (14.6 хувь) мянга нь боловсролын, 104.2 (14 хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 79.6 (10.7 хувь) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 75.3 (10.1 хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийнх байна. Мөн 50.9 (6.9 хувь) мянга нь барилгын, 47.4 (6.4 хувь) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны, 44.3 (6 хувь) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны, 42.4 (5.7 хувь) мянга нь уул, уурхай олборлолтын, 29.6 (4 хувь) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны, 160.2 (21.6 хувь) мянга нь бусад салбарын ажиллагчид аж.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 742.5 мянган ажиллагчийн сарын медиан цалин 1160.2 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлынхаас 93.6 (8.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1544.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 214 (16.1 хувь) мянга, өмнөх улирлынхаас 94.4 (6.5 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар эрчүүдийнх 1.7, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байгаа аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг. ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оныхоос 77.8 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6 хувиар нэмэгджээ.

Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8 хувь, харин 3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8 хувьтай байна.

ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос хамаарч байна. Энэ оны 2 дугаар улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин Улаанбаатар хотод 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 110.3 (7.1 хувь) мянган төгрөгөөр их байхад бусад бүсэд улсын дунджаас 67.6-485.4 (4.4-31.4 хувь) мянган төгрөгөөр бага байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 839.8 мянган төгрөг буюу хамгийн бага байлаа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ханх боомтоор өнгөрсөн баасан гаригт 80 машин оросууд орж ирсэн гэв DNN.mn


ОХУын ерөнхийлөгч В.Путин 300 мянган цэрэг татна хэмээн мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор манай улсад ирэх ОХУын иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэх. Уг мэдээллийн мөрөөр зарим аймгийн боомт орчмын иргэд, ажилчдаас дараах тодруулгыг авлаа.


Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн н.Туяа ярихдаа “Өнгөрсөн баасан гаригт лав 80 машин оросууд орж ирсэн тухай энэ хавийнхан яриад байна лээ. Ханх сумын гэр буудал, амралтын баазууд, жуулчны баазуудаар гэр олдохоо байсан. Бүгдийг орос, буриадууд захиалсан гэсэн. Өчигдөр (уржигдар) би Хатгал сум руу явахад сумын төвд 4-5 орос дугаартай пургон байхыг харсан. Ер нь оросууд орж ирээд байгаа нь үнэн юм шиг байна лээ. Аймгийн төвөөр бол оросууд харагдахгүй байгаа. Ханхын боомтоор орж ирээд тэндхийн буудал, жуулчны баазуудаар байгаад байгаа гэж ойлгосон. Тэндээсээ Улаанбаатар руу явж байгаа юм уу даа. Ханх сумын дэлгүүр хоршоо орохоор явахад оросууд их явах боллоо гэж ярьж байна лээ. Би ч одоогоор Ханх ороогүй болохоор өөрийн нүдээр харсан зүйл алга” гэв.

Харин Баян-Өлгий аймгийн боомтуудаар зорчих ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдсэн эсэхийг тус аймгийн гаалийн мэргэжилтнээс тодруулахад “Нэмэгдсэн зүйл ажиглагдаагүй. Зун орж ирсэн жуулчдын тоо хэвээрээ байгаа. 2-3 хоног аяллаар ирээд буцдаг хүмүүс байдаг. Есдүгээр сарын 21-нд ОХУ-д цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарсан. Түүнтэй холбоотойгоор ОХУ-ын 21-35 насны залуучууд наашаа зорчихгүй байгаа. Түүнээс дээш насны иргэд бол орж ирж байна. ОХУ-ын Ташанта хилийн боомт оочер дараалал үүссэн зүйл ажиглагдахгүй байгаа. Манай энүүгээр ч гэсэн тийм зүйл ажиглагдаагүй. Энд тэндээс зугтаж орж ирсэн хүн байхгүй. Ердийн байдлаасаа бага ОХУ-ын зорчигч манай боомтоор нэвтэрч байгаа гэж ойлгож болно. Тухайн цэрэгт татах тушаал гарахаас өмнө манай боомтоор долоо хоногтоо буюу есдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд 680-аад зорчигч орсон байна. Мэдэгдэл гарснаас хойш буюу 21-26-ны өдрүүдэд бас л 670-аад зорчигч орж ирсэн байна. Манайхаар бол тийм зүйл ажиглагдахгүй байгаа” гэсэн юм. Харин аймгийн төвд оршин суугч иргэн “Аймгийн төвөөр оросууд үзэгдсэн зүйл байхгүй. Хилийн боомтоор орж ирж байгаа сураг байсан. Сая хэдэн орос ирсэн байна гээд яриа яваад байсан. Би яг таараагүй л дээ. Хэрэв орж ирсэн нь үнэн бол боомт орчмоор л байгаа байх” хэмээн ярив.

Дорнод аймгийн Эрээнцав боомтын төмөр замын ажилтан ярихдаа “Түрүүчийн баасан гаригт маш их оросууд явганаар орж ирсэн. Манайх хүн тээвэрлэдэггүй зөвхөн ачаа бараа тээвэрлэдэг. Бичиг баримтын асуудал нь зөрчилтэй үгүйг мэдэхгүй байна. Баасан гаригаас хойш хүн орж ирэхээ больсон. Цаанаасаа гаргахгүй байгаа гэсэн сураг дуулдсан” гэв.


Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 91.9 мянган тонн хадлан хаджээ DNN.mn

Гаднын иргэд монгол хүний нэр дээр хадлангийн талбай авч өвс хадахыг  хориглолоо

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 91.9 мянган тн хадлан хадаж, 16.9 мянган тн хүнсний ногоо, 13.1 мянган тн төмс хурааж, 5.5 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 22.8 (32.9 хувь) мянган тн, төмс 6.4 (94.5 хувь) мянган тн, хүнсний ногоо 2.5 (17.6 хувь) мянган тн, гар тэжээл 5.3 (22.8 дахин их) мянган тонноор нэмэгдсэн байна.

Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс Дорноговь, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт 2.6 тонноос 624.9 тонноор буюу 25.4 -83.6 хувиар багасаж, харин Улаанбаатар хот, бусад аймагт 0.9 тонноос 5.4 мянган тн буюу 8.1 хувиас 21 дахин нэмэгдсэн аж. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеийнхээс Дундговь, Дорнод, Архангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул аймагт 16.3 тонноос 2.6 мянган тонн буюу 11.9-92.5 хувиар багасаж, Улаанбаатар хот, бусад аймагт 6.7 тонноос 3.6 мянган тонноор буюу 9.1 хувиас 61.7 дахин нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.