Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 136 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Өчигдөр 197 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1357, хулгайтай холбоотой 21, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101, гэмт хэргийн шинжтэй 93 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 125, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 96, эрүүлжүүлэх байранд хоносон 136, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 46 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Даншигт барилдах бөхчүүдийг энэ сарын 6-нд бүртгэнэ DNN.mn

Улсын наадмын сорилго барилдаанд зодоглох бөхчүүд DNN.mn

Хүрээ цам, Даншиг наадам наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан наймдугаар сарын 6-ны 12:00 цагаас цагаас эхлэх аж.

Харин Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцох ба нэг баг 3 бөхийн (улс, аймаг, сумын цолтон) бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана.

Аймаг, дүүргүүдийн 1-6-р байранд шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цомыг гардуулна.

Наймдугаар сарын 14-нд “Нүүдэлчин монгол соёлын наадам”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн Сайханы саравч гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах ажээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Энэ жил нийслэлийн долоон дүүрэгт 670 цэгээр шахмал түлш борлуулна DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт борлуулалтын цэгүүдийг нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс “Тавантолгой” төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өгсний дотор нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст онцгойлон анхаарууллаа.

Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1-н гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худагт болох “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр

Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно.

Тус наадам нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм. Улс орнуудын аялагч, жуулчдыг татах, монголчуудын өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой энэхүү наадмыг гадаадын төдийгүй дотоодын аялагч нар ихээхэн сонирхдог.

Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймагт шороон шуурганаар 19 гэр нуржээ DNN.mn

Айлын гэр нурж, өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унажээ

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурганаар олон тооны гэр нурж, мөндөрт хоёр автомашины шил хагарсан байна.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр хүчтэй шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн дугаар ангийн заставын 5 ханатай дөрвөн гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрчээ.

Мөн өчигдөр Увс аймгийн төв Улаангомд 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нэг айлын байшин уруйн үерийн усанд автжээ.

Цаг агаарын төлөв байдал:

Наймдугаар сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 5-ны өдөр нутгийн зарим газраар, 6-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Наймдугаар сарын 5-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-ны өдөр ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Барилгын материалын үнийн өсөлтөд аудит хийнэ DNN.mn

Барилгын материал үйлдвэрлэх харилцаанд анхаарах хууль зүйн асуудлууд

БХБ-ын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлын дүн хэлэлцэв.

Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангалын танилцуулснаар магадлалд материалаа ирүүлээгүй нийт 317 төслийг хүлээн авах хугацааг 8 дугаар сарын 1 хүртэл сунгаж ажилласан. Хугацаа сунгаж явуулсан магадлалын дүгнэлтээр баталгаажих 122 төсөл арга хэмжээнд нийт 32.2 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт гарч, үүнийг гэрээний үнийн дүнгийн үлдэгдэлтэй харьцуулахад 12,8 хувийн үнийн өсөлт гарчээ. БХБ-ын сайд барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд ирэх сарын 1 гэхэд аудит оруулах үүрэг өгөв.


Барилгын материалын үнийн өсөлтөд аудит оруулах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах үүрэг өгөв.


Мөн Төв болон аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн үйлдвэрлэлийн байдал, цэцэрлэгийн барилгын норм, нормативыг шинээр боловсруулж буй ажлын талаар тодруулж, нэмэлт мэдээлэл сонсож, шийдвэрлэх талаар холбогдох үүрэг даалгавар өгөв. Тэрээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, төслийн явцыг газар дээр нь үзэж танилцахаар боллоо. Мөн Замын-Үүл боомтод барьж буй барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Categories
мэдээ цаг-үе

Тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй DNN.mn

Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын БҮРТГЭЛИЙН хэлтэс Бямба, Ням гарагт  ажиллана

Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвүүдэд долоодугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:

  • Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр – 8259
  • Тоормос – 4639
  • Жолооны механизмаар – 3954
  • Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй – 3148
  • Экологийн үзүүлэлтээр – 3357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд нэг сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.

Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна. Стандартын шаардлага хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцвол Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж байгаа аж.

Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах ёстой.

Иргэн та тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулаагүй бол техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношлогоондоо хамрагдахыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 339 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

О.Батбаяр: Ковидын шинэ хувилбарууд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд илүү  уршигтай

Сүүлийн 24 цагт 339 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR-аар батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 130-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс

  • 202 нь Улаанбаатарт
  • 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 948,421 болов.
    зураг

Орон нутагт Өмнөговь аймагт хоногт батлагдах халдварын тоо хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт тус аймагт 56 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдсан бол

  • Баянхонгорт 13,
  • Дархан-Уулд 11,
  • Дорноговьд 41,
  • Орхонд зургаа,
  • Сүхбаатарт хоёр,
  • Ховд аймагт найман хүн өвчилжээ. Харин 14 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн өнгөрсөн хоногт 984 хүн эдгэрсэн бол одоогоор 11,765 хүн хяналтад байгаа бол байна.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 180 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав DNN.mn

АТГ-ын комиссарууд захуудаар явж иргэдийг сонсоно

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь долоодугаар 25-29-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 180 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 116 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 64 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа ажээ.

Мөн дээрх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 45 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 15 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, нэг мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байга тухай Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 3 аймагт хэрэгжиж байна DNN.mn

Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахыг хориглоно | News.MN

АХБ-наас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал суманд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барьж байна. Дээрх байгууламж ашиглалтад орсноор аймаг, орон нутгийн 350 гаруй иргэн ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэх юм.

Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хоёр дахь төсөлд АХБ үүний өмнө 32 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг баталсан юм. Төсөл нь Монгол Улсын баруун бүсийн Ховд, Увс гэсэн 3 аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Тодруулбал:

  • нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • байгалийн унаган төрхийг хамгаалах, соёлын өвийн үнэ цэнийг хадгалах,
  • коронавируст халдварын цар тахлын дараах сэргэлт, тэсвэртэй байдлыг сайжруулахад чиглэнэ.
  • Үр дүнд нутгийн 16 296 иргэн аялал жуулчлалаас ашиг хүртэх чадвараа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэх юм.

АХБ-ны Байгаль орчны тэргүүлэх мэргэжилтэн Марк Безайн хэлэхдээ, “Энэхүү төслөөр орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлж, жуулчдын гудамж, цогцолборыг байгуулна. Ингэснээр ажлын байр бий болгож, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой байгалийн болон соёлын өвийн таван цогцолборт газрын менежментийг сайжруулна” гэдгийг онцолж байна.


“Тогтвортой аялал жуулчлалын төсөл”-өөр Ханх, Хатгалд хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барьж байна.


Төслийн хүрээнд мөн Ховд, Увс аймгийн төвд аялал жуулчлалын 2 гудамж байгуулж, байгалийн цогцолборт газруудын ойролцоо нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны 9 захыг бий болгож, энд эмэгтэйчүүдийн оролцоог тусгайлан анхаарах юм.

Түүнчлэн Ховд аймаг дахь аялал жуулчлалын төвд чулуун урлалын соёлын өвд зориулсан Монголын анхны дижитал музей байгуулж, үүнд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих цахим платформ багтах юм.