Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 103 жолооч согтуугаар жолоо барьж, 121 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1416, хулгайтай холбоотой 35, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 97, гэмт хэргийн шинжтэй 85 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 103, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 121 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 68 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Pakar Sebut 3 Hal yang Dapat Dibahas Terkait Temuan 26 Mutasi COVID-19 Baru  di Indonesia - Health Liputan6.com

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 43 нь нийслэлд
  • 25 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
зураг

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,749 болов.

Мөн хугацаанд 221 хүн эдгэрсэн бол Төв аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,590 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Чихрийн шижинг зөв хоол, хөдөлгөөн, эм тариа л “барьдаг” DNN.mn

Хүн төрөлхтний санааг чилээж буй өвчний дараалалд чихрийн шижин өндөр байр суурьтай хэвээр байна. Манайд ч тэр. Гурван хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.

Чихрийн шижин гэдэг чимээгүй алуурчин. Арга хэмжээ аваагүйгээс хүндрэл өгч эхэлбэл хамгийн аюултай. Хамгийн түрүүнд зүрх, бөөр, нүд, захын мэдрэлийн судсыг гэмтээж аажмаар хүнийг үхэлд хүргэдэг. Тиймээс сахарыг “барьж” чадвал 90, 100 наслах тухай өөртөө итгэлтэй бодох боломжтой.

Дэлхийн анагаах ухаан хөгжөөд ч өнөөдөр сахарын бүрэн эмчилгээг нээгээгүй байна. Харин манай улсад сахарыг анагаах ид шидтэй эм, бэлдмэл, наалт, зүүлт, цай, рашаан гээд есөн төрлөөр л сурталчилсаар байгаа нь асуудал болж байна. Сахартай хүмүүс ч түүнд итгэсээр эрүүл мэнд, мөнгө төгрөг, цаг хугацаагаа алдсаар байгаа нь харамсалтай.

Тэгвэл сахарын гол эмчилгээ бол ерөөсөө зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, тохирсон эм болон инсулин тариа юм. Хамгийн гол нь сахарын маш нарийн хяналт чухал гэдгийг эмч нар, сахараа олон жил барьсаар яваа иргэд дуу нэгтэй хэлдэг. Тэд өдөрт дөрвөөс дээш удаа цусан дахь сахарын хэмжээгээ үзэж, эрүүл хүнийхтэй ижил түвшинд барих хоол хүнс болон хөдөлгөөн, эм тариагаа хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайд болохын тулд эхнэрээ худалдахаас сийхгүй болчихсон хэдэн гишүүн… DNN.mn

– Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…


Энэ хэдэн гишүүн гадуур, дотуур янз бүрийн муу “юм” мөн ч их хийж байна даа. Монголын ард түмнийг удирдан чиглүүлж байгаа хүмүүс гээд байгаа шүү. Нэгэнтээ Ц.Нямдоржийн хэлсэн “Монгол Улс хөгжихгүй ш тээ” гэсэн товч, тодорхой ганц үг янгинатал бодогдох.

Улиг болтлоо УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа эдгээр хүмүүс урьд нь тэгээд улс орноо хөгжүүлчихгүй яасан юм бэ. Дахиад сайд хийж ямар гавьяа байгуулах гэсэн юм бол. Өнөөдөр хуралдах намын Удирдах зөвлөлөө ёстой нэг шантаажлах шиг болж байгаа байх даа. УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүдээс сайд болгоно гэж ямар нь тунхаглан зарласан юм бэ. Харин ч эсрэгээрээ УИХ-д анх удаа сонгогдсон, нэр цэвэр, нээнтэггүй, шинэ уураг тархинуудыг Хууль тогтоох хийгээд Гүйцэтгэх засаглалд давхар дээлтэй хүчийг нь сорих чухал цаг үе биш үү. Өнгөрсөн 25 жилийн Монголын улс төрийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ бузар булайгийн үүр уурхай, хуулийг уландаа гишгэгсдийн сонгодог төлөөллүүд юм. Хамгийн харамсалтай нь Монгол Улс хэзээ ч хөгжихгүй гэдэгт гүн бат итгэлтэй болчихсон хүмүүсийн цуглуулга бол өнөөдөр УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд билээ. Шинээр сонгогдсон гишүүнд “Хөгжихгүй ш тээ, угаасаа хөгжихгүй” гэж хэлсэн Ц.Нямдорж бол Монголын улс төрд сүүлийн 30 жил оршин тогтнож байгаа ганц хүн. Монголд юу болохоор байсан ч болохгүй байгааг, яагаад урагш ахиж дэвжихгүй, уул уурхай дотроо тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг тэр л гадарлана.

УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд бол гишүүний нэрээр бизнесээ тэлж, үр хүүхэд, ач зээгээ Монголын “юм”-аар хөл дээр нь босгож аваад барууны орнуудад амьдруулахыг хүссэн бэртэгчингүүд. Шулуухан хэлэхэд, олж авсан жаахан хөрөнгө мөнгө, улс төрийн туршлага, нийгэм дэх байр сууриа ганхуулахгүйхэн шиг, дээр нь сайдын нэр зүүгээд явах санаатай нөхдүүд билээ. Ийм л хэдэн хүн өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд болцгоох гэнэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та биднийг хүүхэд байхад л Сангийн яамны Төрийн бичгийн дарга байсан. Оюутан болох үед УИХ-ын гишүүн байсан. Эхнэр авах үед Сангийн яамны сайд байсан. Одоо бидний үеийнхэн 40 нас гараад явж байх энэ цаг дор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга хийгээд явж байна. Энэ улс орны банк, санхүү, мөнгө хөрөнгөний бүх л эрх мэдэл, шийдвэрийг бүтэн 25 жил та мэдэж захирсан. Өнөөдөр Монгол Улс хөгжсөн нь хаана байна. Арван настай байхад минь ч сайд байсан, авгай авах үед минь ч сайд байгаа Ч.Хүрэлбаатар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд болно гэнэ үү. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та хууль тогтоох засаглалд хэд дэх жилдээ сууж байна. Эдийн засгийн байнгын хороог хэдэнтээ удирдав. Энэ улс орны төлөө, энэ олон жилд тэгээд юу хийж гийгүүлэв ээ. Өнөөдөр тэгсэн ХХААХҮ-ийн сайд болно ч гэх шиг. Түүний өрөөсөн дугуй Х.Болорчулуун та гурвантаа гишүүн болсон, одоо сайд болно гэв үү. Монгол Улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тэг зогсолт хийсэн өдрүүд үргэлжилж байна. Таны сонгогдсон Дорнод аймгийнхан баларч байна, Монголын хөдөө баларч байна. Та өөрөө УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга, юу хийж гийгүүлэв. Сайд болоод юу хийж чадах юм бэ. Эрчим хүчний төсөл тендерт Ц.Даваасүрэнтэй дөрөө харшуулж явдаг та яагаад гэнэт ХХААХҮ-ийн сайд болно гэж зүтгээд эхлэв. Хумсын чинээ ахиц дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт хийж чадахгүй “гурил” байж. Одоо наад бэртэгчин санаагаа боль, энэ яамны сайд болоод ингэнэ дээ гэсэн “ад”-ын бодлоос өөр танд юу ч байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайд болно гэв үү, өмнө нь ЗГХЭГ-ын дарга хийж байхдаа тэгээд юу хийж гийгүүлсэн хүн бэ. Одоо Монголыг хөгжүүлэх яг ямар мэргэн санаа орж ирээ вэ. Ингэж ард түмнээ доромжлохоо боль. За тэгээд Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн… өөр хэн хэн ч гэнэ вэ. Б.Чойжилсүрэн гишүүн ээ, таны мөнгө улс төрд угаагдаад одоо болсон. Их ч арвижсан. Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, таны УИХ доторх нөлөөлөл, хор найруулга одоо хангалттай. Сү та нар хүчтэй байж болно. Энэ удаа савраа тат. Г.Тэмүүлэн минь дээ, УИХ-д дахин сонгогдохоо бодоход сайдын суудал хүндэднэ. Аавыгаа санаа сэтгэл тайван амьдруулахыг бод. Д.Тогтохсүрэн гишүүн ээ, танд Өвөрхангай чигийн замын тендерүүд, нүүрсний уурхай, уурын зуухнууд хангалттай амьралд чинь, дахиад нэг сонгогдоход чинь хүрэлцэнэ. Тийм болохоор бүлгийн даргын ажлаа л бүтэн хий. Энэ мэтчилэн сайдын суудалд санаархан, муу бүгдийг сэтгэж яваа бүгдэд дор бүрд нь хэлмээр байна. Нэгмөсөн л Монгол Улсыг сүйрүүлэх гээгүй юм бол өмнө нь сайд байсан, гишүүн удаа дараа болсон нөхдүүд Засгийн Газрын шинэ бүтцээс хол очиж хуцацгаа. Одоо та нар Монгол Улсад гавьяа байгуулдаг, хөгжлийн замд хөтөлдөг гэж юу байсан юм. Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Есөн-Эрдэнэ: Гурилын эрэлт нийлүүлэлттэй холбоотой үнэд бага зэрэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй DNN.mn

ХХААХҮЯны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Тариаланчдын холбоотой хамтран Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-д хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоосон. Энэ талаар тодруулбал?

-Тариалалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх зорилгоор ХААДС-гаас буудайн үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, техник, тоног төхөөрөмжийг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас авах нөхцөлтэй зээлээр олгодог. Энэхүү зээлийн төлбөрийг ургац хураалтын дараа улаанбуудай болон мөнгөөр нөхөн бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, ХААДС-гаас зээлээр олгосон техник, тоног төхөөрөмж, бараа материалын төлбөрт авах улаанбуудайн үнийг яам тогтоодог. Ингэхдээ тухайн жилд улаанбуудай тариалахад зарцуулсан орц, зардлын тооцоон дээр үндэслэн улаанбуудайн нэг га талбайн өөрийн өртөг, ургац тогтоолтын урьдчилсан дүнгийн дундаж, ашиг зэргийг үндэслэн үнийг тогтоодог. Энэ жил Монголын тариаланчдын Үндэсний холбооны санал, өртөг зардлын тооцоо зэргийг үндэслэн ХААДС өр төлбөртөө авах буудайн үнийг ангиллаас хамаарч 880 мянгаас нэг сая төгрөг байхаар тогтоосон.

-Энэ жилийн хувьд хэчнээн тонн улаанбуудайг хураан авахаар төлөвлөсөн бэ. Үүнээс гурилын үйлдвэрлэлд хэдэн тонныг борлуулах вэ?

-Борлуулалт, ажлын төлөвлөлтийг бодитой гаргах үүднээс жил бүр наймдугаар сарын 2025ны өдрүүдэд голлох нэр төрлийн таримал дээр ургац тогтоох буюу ургацын урьдчилсан балансыг гаргадаг. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 441.4 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2022 оны тариалалтад зориулан 60 орчим мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд спирт, тэжээлийн үйлдвэрлэлд 50 орчим мянган тонн, гурил үйлдвэрлэлд 330,0 гаруй мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

-Өнөөдөр тариаланчдын үндэсний холбооноос тонн улаанбуудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс аргагүйд хүрсэн гэж мэдээлсэн. Улаанбуудайн үнэ нэмэгдвэл гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Бараа, бүтээгдэхүүний үнэ, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийг харгалзаж ХААДС-д авах хүнсний буудайн үнийг 880 мянгаас нэг сая төгрөг байхаар тогтоосон. Тариаланчид гурил, тэжээл, спиртийн үйлдвэрт нийлүүлэх буудайн үнийг үйлдвэрүүдтэй харилцан тохиролцож үнээ тогтоодог. Аливаа үйлдвэрлэл урт хугацаанд тогтвортой жигд ажиллаж байж үр дүнд хүрдэг. Тариалангийн салбар нь жилд нэг удаа борлуулалт хийдэг онцлогтой салбар. Гурилын эрэлт нийлүүлэлттэй холбоотой гурилын үнэд бага зэрэг өсөлт гарахыг үгүйсгэхгүй бөгөөд гурилын үнэд огцом өсөлт гарахгүй.

-ХААДС болон хувийн хэвшил 550 мянган тонн улаанбуудай хадгалах сав бий гэсэн үү?

-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд буудай хүлээж авах элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 214 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 363 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 6 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад дөрвөн шаардлага тус тус бичиж хүргүүллээ.

Мөрдөн байцаалтын 2443 хэрэгт хяналт тавьж, 203 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 108,
  • Өмчлөх эрхийн эсрэг 68,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8,
  • Мөнгө угаах 6,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 26, Авлигын дөрвөн хэрэг байна гэж Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн 100 удирдагчдыг Харвардтай хамтран бэлдэнэ DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар эрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах залуусыг бэлдэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан 1 жилийн хөтөлбөрийг 2022 оны 4 сараас боловсруулж эхэлсэн билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залуусыг Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс ил тодоор шалгаруулан хамруулах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй анхан шат ба ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, кризис менежмент, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын баг заах юм.

Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ зүгээс донор байгууллага, Харвардын Их Сургуультай хамтран зохион байгуулна. Уг ажлын хүрээнд Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа,Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ Хүүхдийн сангийн сууриан төлөөлөгч Эвариста Комлантай уулзаж санал солилцлоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүснэ.

2022 оны 08 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 9 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод суурин 70, түр 2 цэгт 72 багийн 296 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

May be an image of text that says

May be an image of text that says

May be an image of text that says

May be an image of text that says

May be an image of text that says

May be an image of text that says

May be an image of text that says

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай зэрэг долоон аймагт бэлчээрийн даац хэтэрчээ DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолжээ.

Зуншлагын байдлыг арав хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна (tsag-agaar.gov.mn).

Бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс үзвэл нийт нутгийн:

23.9 % – 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
15.6 % – 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
34.4 % – 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
7.7 % – 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
18.4 % – 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын ихэнх сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан байна.

Энэ жил баруун болон өмнө зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай, баруун ба төвийн нутгаар сэрүүн, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар сэрүүн байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалттай орж, зуншлага сайн байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой.

Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Бугат, Алтанцөгц, Баяннуур, Сагсай, Увсын Сагил, Улаангом, Тариалан, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Ховд, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Шарга, Баянхонгорын Гурванбулаг, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Өлзийт, Баянгол, Төгрөг, Төвийн Баянхангай, Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Мандал-Овоо сумд хамрагдаж байна.

Харин Баян-Өлгийн Алтай, Дэлүүн, Ногооннуур, Булган, Увсын Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Хяргас, Ховдын Дөргөн, Мөст, Булган, Зэрэг, Завханы Баянтэс, Сонгино, Эрдэнэхайрхан, Алдархаан, Говь-Алтайн Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Богд, Хөвсгөлийн Төмөрбулаг, Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Богд, Сант, Булганы Баяннуур, Төвийн Дэлгэрхаан, Баяндэлгэр, Сүхбаатарын Түвшинширээ, Дундговийн Сайхан-Овоо, Өмнөговийн Ноён, Булган, Цогтцэций, Хүрмэн, Баяндалай, Ханбогд Дорноговийн Мандах, Сайхандулаан, Даланжаргалан сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 34 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс