Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хар нүүрсэн эмийн ач тус DNN.mn

Айл бүрийн эмийн санд байвал зохих эмийн нэг бол идэвхжүүлсэн нүүрс буюу бидний хэлж заншсанаар хар нүүрсэн эм. Ходоод гэдэс цэвэрлэх, хордлого тайлах, холестерины хэмжээг бууруулах, батга арилгах, шүд цайруулах болон шарталтаас сэргийлэхээс гадна өөр олон зорилгоор уг бэлдмэлийг хэрэглэдэг байна.

Наад захын жишээ гэхэд, хоол идэхээс өмнө идэвхжүүлсэн нүүрс уухад л гэдэсний хий мэдэгдэхүйц буурдаг аж. Хортой бодисыг хурдан саармагжуулах үйлдэлтэй тул нүүрсэн эмийг хордлогын үед өргөн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, идэвхжүүлсэн нүүрс нь хоол боловсруулах зам дахь харшлын урвал, эсийн гэмтэл, дархлаа бууруулах үйлчилгээтэй хоруудыг цэвэрлэдэг. Эмч нарын зөвлөж буйгаар ходоод гэдсийг бүрэн цэвэрлэхийн тулд 10 грамм нүүрсэн эмийг хоол идэхээс 90 минутын өмнө хоёр өдрийн турш ууна. Цэвэрлэгээний үед зөвхөн органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой аж.

Хар нүүрсэн эмийг дотуур хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар гадуур эмчилгээнд хэрэглэх боломжтой. Тодруулбал, биеийн эвгүй үнэр, батга арилгах, шавжинд хазуулах, халгайд түлэгдэх болон могойд хазуулсан үед гадуур хэрэглэнэ. Шумуул эсвэл зөгийд хатгуулсны дараа нэг ширхэг нүүрсэн эмийг наргил модны тостой холин хазуулсан хэсэгт түрхэхэд тэр дор нь зүгээр болдог гэнэ. Гэхдээ ийн хэрэглэхдээ, идэвхжүүлсэн нүүрс хүрсэн болгондоо толбо үүсгэх гээд байдгийг анхаарч гадуур нь цэвэр боолтоор боож өгвөл зүгээр.

Хар нүүрсэн эм нь цусан дахь муу холестериныг бууруулж, сайн холестериныг ихэсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Нэгэн судалгаанд, нүүрсэн эмийг хэрэглэсэн дөрөвхөн долоо хоногийн дотор нийт холестериныг 25 хувь, LDL буюу муу холестериныг 41хувь бууруулж, HDL буюу сайн холестериныг найман хувиар ихэсгэсэн үр дүн гарчээ.

Уг бэлдмэлийг насанд хүрэгсэд богино хугацаанд ууж хэрэглэхэд сөрөг нөлөө харьцангуй бага юм. Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд нүүрсэн эм нь аюул багатай ч уухаасаа өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэйг анхаарна уу. Хэрэв гэдэсний түгжрэл болон байнгын өтгөн хатах зовуурьтай бол эмч зөвлөөгүй л бол уусны хэрэггүй. Мөн өөр эмтэй хавсарч уух тохиолдолд нөгөө эмийнхээ үйлчлэлийг сулруулдаг тул уух цагийг сөөлжүүлж тохируулах шаардлагатай байдаг.

Categories
мэдээ нийгэм

АТГ 694 хэрэг шалгаж байна DNN.mn

Авлига хэмээх хорт хавдраас АВРАГДАХ нь

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс долоодугаар сарын 25-29-нд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 61 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Авлигатай тэмцэх газар одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа ажээ.

Түүнчлэн эрүүгийн 701 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгахаар болжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 694 хэрэг шалгагдаж байна гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын 3-наас халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

2022 оны 8 дугаар сарын 03-наас 8 сарын 15-ныг хүртэл 12 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

8 дугаар сарын 03-наас 8 сарын 15-ныг хүртэл халуун ус хязгаарлах байршлууд:

220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон улсын элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын элчин сайдын яам, ШУТИС орчмын хэрэглэгчид, ЭМШУҮИС, Нэгдүгээр эмнэлэг, СЭЗДС, Сайд нарын 2 дугаар эмнэлэг, УСУГ-ын орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 209 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Georgia State Study Finds COVID-19 Omicron Variant Leads to Less Severe  Disease in Mice - Georgia State University News - College of Arts and  Sciences, Coronavirus Research, Press Releases, Research, University  Research -

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19” халдварын 209 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт -135
  • Өмнөговь -63
  • Өвөрхангай -8
  • Дорноговь -2
  • Дорнод -1

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хонины найр” эвент долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа DNN.mn

Төв аймгийн Алтанбулаг
сумын хоёрдугаар багийн
нутаг дахь “Баянсонгино
малчдын бүлэг”-ээс жил бүр
зохион байгуулдаг “Хонины
найр” эвент өнгөрөгч бямба
гарагт зохион байгуулагдлаа.
Тус эвентийн үеэр уламжлалт
аргаар эсгий хийх үйл явцтай
танилцахаас гадна зочид
өөрийн гараар эсгий урлал
хийх боломжийг бүрдүүлсэн
байлаа. Мөн таван төрлийн
цайгаар зочидоо дайлахаас
гадна тогоо нэрэх, дээс
томох, утас ээрэх зэрэг олон
сонирхолтой үйл ажиллагаа
зохион байгуулагдсан юм.
Сүүлийн хоёр жилийн турш
ковидын нөхцөл байдлаас
шалтгаалан дотоодын болон
гадаадын аялал жуулчлал
зогсонги байдалд ороод
байсан. Тэгвэл энэ жил
аялал жуулчлал дахин сэргэж
малчид өөрсдийн зан заншил,
ёс уламжлалыг ийнхүү
танилцуулсан нь зочидын
анхаарлыг ихээхэн татаж
байлаа. Түүнчлэн ирсэн зочид
олон төрлийн сүү, цагаан идээ
худалдан авах боломжтойгоос
гадна морь унах, амттай
хорхогоор үдийн зоог барьсан
юм. Мөн шагай харвах, хэн
хамгийн их аргал түүх вэ зэрэг
олон сонирхолтой тэмцээн
уралдаан тус эвентийн
үеэр зохион байгуулагдсан
юм. Тэр дундаа уламжлалт
аргаар эсгий хийх, сайхан
хонь шалгаруулах тэмцээн
г а д а а д ы н т ө д и й г ү й
дотоодын аялагчдад ихээхэн
сонирхолтой байгаа талаар
хэлж байсан юм. Аймагтаа
аялал жуулчлалыг хөгжүүлэх,
зорин ирэх жуулчдын тоог
нэмэгдүүлэхийн тулд Баянсонгинот малчны бүлэг,
Хустай БЦГ-тай хамтран
зохион байгуул даг тус
арга хэмжээ ийнхүү ес
дэх жилдээ долоо дахь
удаагаа амжилттай зохион
байгуулагдлаа. Алтанбулаг
сумын Баянсонгинот малчны
бүлгийн нэг айл өрх жилд
дунджаар 300-400 жуулчин
хүлээн авч байгаа бөгөөд
аймгийн хэмжээнд 13 сумын
100 гаруй айл өрх нутгийн
иргэдэд түшиглэсэн аялал
жуулчлалын үйл ажиллагаа
эрхэлдэг байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.


Categories
мэдээ нийгэм

ТЦА: Он гарснаас хойш мотоциклтой холбоотой 264 осол бүртгэгдэж, 136 хүн гэмтсэн DNN.mn

мотоцикль осол | News.MN

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 30-31-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 505 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 6, нийт 9 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэний нэг нь хүүхэд байсан бол орон нутагт автомашин онхолдсон ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг иргэн нас барж, мотоциклтой холбоотой 3 осол бүртгэгдэж дөрвөн хүн бэртжээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон 4 тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь жолооч, нэг нь явган зорчигч байжээ.

Зөвхөн өнгөрсөн 7 дугаар сард мотоциклтой холбоотой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж, 9 хүн нас барсан байна.

Мотоциклын ослоор гэмтэж бэртэж, нас барч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон замд сум баг, малын бэлчээрт хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар осол гарах үед хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй байсан нь, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явсан нь осол гарах, гэмтэж бэртэх, амиа алдах үндсэн шалтгаан болжээ. Энэ төрлийн ослын улмаас ихэнхдээ эцэг, эхчүүд эсвэл эрэгтэй хүүхдүүд хохирсноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд өнчирч үлдэх, эхнэрүүд өрх толгойлж үлдэх харамсалтай тохиолдлууд орон нутагт гарч байна.

Categories
мэдээ нийгэм

Psy-ийн тоглолтын тайз буулгаж байсан монгол залуу нас баржээ DNN.mn

ШУУРХАЙ: Дуучин PSY-ийн тоглолтын арын албанд ажиллаж байсан Монгол залуу  амиа алджээ | iSee.mn

Өмнөд Солонгост ажил хөдөлмөр эрхэлж байсан Монгол улсын иргэн ослын улмаас амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тухайлбал Ганвондо мужийн Ганнюн хотод болсон поп од PSY-ийн тоглолтын дараа тайзыг буулгах үеэр 20 орчим насны монгол залуу өндрөөс унаж амиа алдсан байна.

Орон нутгийн онцгой байдлын алба хохирогчийг Ням гарагийн 15:53 цагийн үед 15 метр өндөр гэрэлтүүлгийн цамхаг дээрээс халтирч унасан тухай мэдээлжээ.

Хохирогчийг даруй эмнэлэгт хүргэсэн ч зүрх нь зогссон байна.

Орон нутгийн цагдаагийн байгууллага уг осолд ажил олгогч буруутай эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ. PSY-ийн тоглолт Бямба гарагийн орой Ганнюн хотын спорт цогцолборт зохион байгуулагдсан юм байна.

Түүний P-Nation агентлаг гаргасан мэдэгдэлдээ талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд ажил явдалд нь чадах бүхнээрээ туслахыг амлажээ.

PSY-ийн эх орондоо зохион байгуулж буй “Psy Soak Show 2022” аялан тоглолт долдугаар сарын 9-ний өдөр Инчонд хотод эхэлсэн юм байна.

Эх сурвалж: naver.com

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын цаг агаарын төлөв DNN.mn

Наймдугаар сарын цаг агаарын мэдээ – Мэдээллийн хөтөч

Наймдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим, харин Баянхонгорын өмнөд хэсгээр дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дундажаа 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөлвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бөгөөд Хэнтий нуруу орчмоор ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэллээ DNN.mn

Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлж байна.

Хоёр жилийн өмнө нээлтээ хийж байсан тус үйлдвэр бүрэн ашиглалтад орж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь жилд 900 мянгаас 1.2 сая тонн түлш гаргах хүчин чадалтай ажиллах юм.

Харин баруун бүсийн үйлдвэрийг тодорхой хугацаанд түр зогсоох албан тоот гарч, шахмал түлш нөөцлөх агуулах хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд тус үйлдвэрийг нөөцийн байдлаар ашиглах юм гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодотгож байна. Баруун бүсийн үйлдвэр нь 600 мянган тонн хүртэл шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадлаар ажиллаж байсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 6 дүүрэгт байрладаг агуулах болон үйлдвэрийн талбайд нийт 60 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна. Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 250 шахам мянган айл өрхийн хэрэгцээнд 600-700 мянган тонн шахмал түлш хэрэглэх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ зуны улс төр ингэж өрнөж байна DNN.mn

УИХ-ын чуулган завсарласан зуны урт өдрүүдэд гишүүд өргөн дэлгэр наадаж яваагаа сошиал түмэнтэйгээ завсаргүй хуваалцаж байна. Инфляцийн өсөлт эдийн засгийг сөхрүүлж, үнийн хөөрөгдөл иргэдийг туйлдуулж буйг тэд бодох ч завгүй сайхан амарч, аялж байгааг нь харцгаалаа. Харин хөшигний ард улс төр өрнөдгөөрөө л өрнөж байна. Эрх баригчид яг энэ цаг мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн яаж явуулах тохироогоо тал талд хийгээд сүйд байгаа сурагтай. Олон нийтэд ил болоогүй эцэг хуулийнхаа төслийг ирэх наймдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн араас Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дараагийн сонгуульд МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин гарч ирэх бүрэн боломжтой байтал өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх нь цаанаа өөр зорилготойг хэлээд байна. Тэд өөрсдийн баталсан Үндсэн хуулиндаа эргэн засвар хийх гэж улайран зүтгэж байгааг улс төрийн хүрээнийхэн олон янзаар тайлбарлах юм билээ. Энэ намар эдийн засаг улам хүнд болно гэдгийг толгойтой бүхэн хэлдэг. Улсаараа дефолт зарлаж болзошгүйд Валютын сан эмзэглэж байгааг ч гадны агентлагууд онцлоод эхэлчихлээ. МАН энэ байдлаараа 2024 оны сонгуульд иргэн бүрт гулууз алт амлаад ч гарахгүй гэдэгт хашрууд ам бардам байна. Зуун жилийнхээ ойгоор улсаа дампуурлын ирмэгт авчирсан эрх баригч хүчин улс төрийн ямар мэргэн нүүдэл хийх бол.

Судлаачдын хэлж байгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ онд хийж дуусгах бололтой. Ирэх жил МАН өөрсдийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Үндсэн хуулиараа дахин сонгууль явуулах гэж үзнэ гэсэн яриа гараад удлаа. Зарим улс төр судлаач үүнийг боломжгүй гэдэг. Нийгмийн сэтгэл зүйг тестлэх гэсэн шум төдийхнөөр тайлбарлав. Ер ямар улс төр явуулбал ард түмэнд таалагдахыг танддаг ийм арга манайд түлхүү хэрэглэгддэг. Нийгмийн уур амьсгалыг мэдрэх гэж албаар мэдээлдэг. Ойрын жишээ гэвэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаж, намынхаа эвлэрлийн талаар ярилцлаа гэх мэдээлэл төвийн зарим хэвлэлд гарсан. Үүний араас Женко Л.Оюун-Эрдэнэ нар муудалцаж, улмаар экс Ерөнхийлөгчийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэж шуурах болов. Яг үнэндээ Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаагүй, дээр хэлсэнчилэн нийгмийн байдлыг тандах агуулгатай зохиомол мэдээлэл хэмээн ойрын эх сурвалжууд нь ярих юм. Харин Л.Оюун-Эрдэнэ Женког шалгах үүрэг өгч, АТГ сүрхий ажиллаж эхэлсэн гэдэг бол жинхэнэ тавилттай жүжиг. Өөрийн зөвлөхөөр сонгосон хүнээ хуулийн байгууллагад өгсөн нь үнэмшилгүй. Агуулгын хувьд харвал, эрх барьж байгаа хүчний дарга хүн эсрэг намынхаа буусан Ерөнхийлөгч, тэр дундаа намаа хагалан буталгасан хүнтэй ямар ч холбоо сүлбээгүй шүү гэж нийгэмд ойлгуулах гэсэн мессэж юм. Эцсийн дүндээ ийм мэдээлэл хаанаас угшилтай нь чухал биш. Улстөрчид ард түмний нүдэнд үргэлж жүжиглэж байдаг улс. Ил, цагаан алалцдаг ч эвлрэх орон зайгаа ямагт хадгалж чаддаг хүмүүс. Яагаад гэвэл томоохон тендер, зөвшөөрөл гээд их мөнгөн дүн эргэлддэг “наймаа”-нд дөрөө нийлэн ашиг хүртдэг улс шүү дээ, тэд.

Эрх баригч хүчний томчууд Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хоёр талд гараад байгааг мэр, сэр ярих боллоо. Хэрүүлээ тулгандаа хадгалж чаддаг онцлогтой МАН-ын зөрчилдөөн хэзээ мөдгүй задарч мэдэхээр байгааг ч дотроосоо цухуйлгаад эхэлжээ. Намаа хуваасан нөхрийг дэргэдээ байлгаснаар Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн фракцид нэлээд зэмлүүлэх болсон гэдэг. Тиймдээ ч Женког шалгуулах үүрэг өгсөн гэх ийм нэг гаргалгааг ч ярих хүмүүс байна лээ. У.Хүрэлсүх Женко хоёр хоорондоо хачин нугасгүй биш бил үү гэтэл харилцаа нь хөндийрөөд өмнөх шигээ сүжрэхээ больсон л гэнэ. Улсын дээд шүүхийн шийдвэрт нөлөө хүсэж очсон Женкогийн гуйлтыг Ерөнхийлөгч маань үл тоосон л гэнэ. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдтайгаа ч түр тар болсон гэв үү дээ. Анх гурван сарын хугацаатай засаг удирдуулахаар тавьсан Л.Оюун-Эрдэнэ нэг өдөр толгой дээр нь гараад суухыг хэн мэдэх билээ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ нийгмийн бүх дайралтыг өөртөө авах МАН-ын “гал унтраагч” байв. Нэгэн цагт М.Энхболдыг Монголын төрөөс зайлаад өгвөл бүх зүйл сайхан болно гэж оройлон эсэргүүцэж байсан тэрбээр Миеэгийн хүмүүст албан тушаал амлаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах гэлээ хэмээн намын нөхөд нь ил, далд ярих болов. МАН-ын тогоонд энэ мэт халуун сэдэв буцалж байна.

АН-ын хувьд УИХ-д цөөхүүлээ хэрнээ эв түнжингүй. Энэ байдлаасаа болоод сөрөг хүчнийхээ үүргийг ч умартсан. Тэдний тэмцэл МАН-ын халаасны намуудад боломж олголоо гэж учир мэдэх хүмүүс халаглаж сууна. ХҮН үзэл баримтлалаасаа ухарч, барууны хүчний бодлогыг дагахаа зарласан. Хэрэв АН ийм арчаагүй, сул дорой байвал хэзээ ч сэхэхгүй. 2020 оны сонгуулийн дараагаас С.Эрдэнэ тамга тэмдгээ Ц.Туваанд шилжүүлж өгснөөр АН доторх хамаг будлиан өрнөсөн гэдэг ч энэ намыг улс төрөөс арчиж, өөрсдөөр нь үгүй хийх сценарийг МАН бичсэн тухай амтай болгон л ярьдаг. Хамаг лидрүүдийг нь шоронд явуулж, улс төрийн гэмт хэрэгтнүүд болгосон. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, С.Бямбасайхан, М.Энхсайхан гээд луугаруудыг нь барьж, хорьж, ялын бодлого сонсгож мөн ч их үйлийг нь үзсэн дээ. Монголын эдийн засагт гавьяа байгуулсан эдгээр эрхмийг гайтуулж, гайтуулж байгаад цагаатгасан. Тэднийг дахин улс төрд орох бүх боломжийг хааж, хилс хэрэгт унагасан нь АН-ын уналтын бас нэг шалтгаан байв. Одоо тэд хоёр талд тамга, тэмдэгнийхээ хэрүүлийг хийсээр… Монгол ард түмний өмнө хүлээсэн сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй гутамшигтай байна. Төрийн бодлогыг зангидаж явсан тэд түүхэнд шившигтэйгээр тарсан тухай тэмдэглэн үлдэх гээгүй л бол бушуухан нэг талдаа гармаар юм. Мэдээж хаа, хаанаа ашиг сонирхол байгаа л даа. Гэхдээ ямар үзэл баримтлал дор нэгдсэнээ тунгааж, ялгарах ёстой. Яг энэ цаг үед АН-ыг зангидах зангарагтай, тулхтай улстөрч үгүйлэгдэж байна. Ц.Элбэгдоржийг яг тохирно гэж хэсэг сэвсэн. Харин мань хүн өөрөө сонирхолгүй. С.Эрдэнэ, Женко хоёр байгаа цагт энэ нам хэзээ ч эвлэхгүй гэж жирийн гишүүд дэмжигчид нь зүхдэг. Ямар сайндаа л С.Эрдэнэ Их хурал дээрээ нэвширтэл зодуулж байхав дээ. Улбаа нь одоо ч хэрүүлээр үргэлжилсээр. Их хурлын зохион байгуулагчид даргынхаа нүдүүлсэн буруутанг нэг нэгнээсээ хайгаад нэлээд хэрүүлтэй байгаа гэнэ. С.Эрдэнийн хувьд намын даргын суудлаа өгөхөд бэлэн гэдгийг ярилцлага болгондоо илэрхийлдэг. Тийм хүн гарч ирэхэд ч амаргүй. Хоёр талд бужигнасан олныг нэгтгэж, эрх баригчдын элдэв дайралтаас бамбай мэт халхлах хашир улстөрч л энэ суудалд тэсэж, дараагийн сонгуулиас өмнө намаа эвлүүлж чадна. Тэгвэл сүүлийн үед АН дотор С.Баярцогтыг намын даргаар тавих яриа өрнөж эхэлсэн байна. Ирэх 2024 оны Их хурлын сонгууль ойртох тусам АН энэ янзаараа явбал улам хэцүүднэ. Анх байгуулагдсан барууны үзэл баримтлалаараа нэг талдаа гарч, АН-ын туган дороо нэгдэж чадвал дараа, дараагийн олон сонгуульд ялалт байгуулж чадна.