Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрчээ DNN.mn

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА – Нийслэлийн Хүнс,  хөдөө аж ахуйн газар

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт хийж байна. Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээллээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байгаа юм.

Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэйг санууллаа. Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж буй ажээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байна.

Categories
мэдээ нийгэм

А.Амарын гудамжны явган хүний замыг 1.5-5 метр болгон өргөтгөж байна DNN.mn

Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн А.Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний арын хэсгийн явган хүний замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөж байна. Ингэхдээ гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байгаа гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Дарханы замын тендер алхам тутамдаа гаднын хяналттай явсан учраас Үнэлгээний хорооныхондоо итгэж байна DNN.mn


– Яамны үнэлгээний хороонуудад орж ажиллах хүнгүй боллоо –

3ам ,тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

– Дарханы замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш гурван жил боллоо. Харамсалтай нь одоо болтол ашиглалтад оруулж чадаагүй байна. Тус замын ажлын явц ямар шатанд явж байна вэ?

– Дарханы замын бүтээн байгуулалт дээр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Нэгдүгээрт, Азийн хөгжлийн банкны төсөл буюу хуучин замын их засварын ажил 2019 онд эхэлсэн. Тус ажлыг хоёр жилийн дотор гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэг хүлээж байсан. Энэ хугацаанд амжиж ашиглалтад ороогүй шалтгаан нь бэлтгэл ажил хангагдаагүй байсан, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн удааширсан.

Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа төслийг богино хугацаанд дуусгахын тулд 205 км замыг таван хэсэг болгож хуваасан. Үүнээс гурав нь үндсэн хучилтын ажлаа дуусгачихсан, ажлын гүйцэтгэл 93-95 хувьтай явж байна. Тус ажлын гэрээ долдугаар сарын 30-наас дуусгавар болно.

Үлдсэн хоёр багц дээр нь БНХАУ-ын нэг компани орсон. Тухайн компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан учраас гэрээг нь цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг 2021 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалт руу оруулж, 2023 оны аравдугаар сард ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөх гэрээ байгуулсан.

– Гэрээний хугацаа дуусгавар болж, ажлын гүйцэтгэл нь 90 гаруй хувьтай яваа замын чанарт ямар баталгаа өгөх вэ. Дарханы зам үерийн усанд урсчихлаа, сарлагийн өрөмнөөс ч нимгэн зам тавилаа гэх шүүмжлэл цахим орчинд хөвөрсөн шүү дээ?

– Стандарт, технологийн дагуу Дарханы зам баригдаж байгаа эсэх дээр олон улсын компани хяналт тавьж байгаа.

Дарханы зам, тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа зам таван см-ийн зузаан хучилттай байгаа бөгөөд үүнийг дахин таван см-ээр нэмж, нийт 10 см-ийн зузаантай болгох юм.

Харин Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийж байгаа замын хучилт шууд 10 см-ийн зузаантай тавигдаж байгаа.
Саяхан орсон аадар борооны улмаас СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 61-ийн гарам орчимд үеэр буусан. Тус зам дээр ажил ид өрнөж байгаа. Ойролцоогоор 140 орчим метр замын хучилт хуурсан, далан угаагдсан асуудал үүссэн. Тухайн замыг улсын комисс хүлээж аваагүй байгаа.

Олон улсын төсөл даатгалтай байдаг учир үерт урссан хэсгийг дахин засварлана. Тус замын бүтээн байгуулалтыг эцсийн байдлаар хүлээж авахдаа бид бүгд чанар, стандартын дагуу шалгаж хүлээж авна

– Дарханы замын бүтээн байгуулалтад оролцож байгаа компаниудыг тендерт шалгаруулахдаа шударга бусаар сонгосон гэх хардлага байдаг. Яг ямар процессын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг вэ?

– Дарханы замын бүтээн байгуулалтад оролцох компаниудыг манай яамнаас шалгаруулсан нь үнэн. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Үнэлгээний түр хороог байгуулдаг.

Өөрөөр хэлбэл, миний тушаалаар Үнэлгээний түр хороо байгуулаад, бүх дүрэм журам, тендер шалгаруулах процесс олон улсын банкны дүрэм журмаар буюу өндөр шалгуурын дор явдаг.

Үнэлгээний түр хорооны хяналтаас гадна Азийн хөгжлийн банк, Европын банкнаас худалдан авалтын зөвлөх тавьж өгдөг. Тус зөвлөх тендерт шалгарсан компани ямар үзүүлэлт, шалгуураар шалгарч байгаад давхар хяналт тавьдаг.

Манай яамнаас томилогдсон Үнэлгээний хороо хэрэв буруу үнэлсэн бол Азийн хөгжлийн банк болоод Европын сэргээн босголтын банкнаас давхар хяналт тавихдаа хүчингүй болгочихдог. Гэтэл дээрх хоёр банкнаас тендерт шалгарсан компаниудын талаарх мэдээллийг нягталж үзээд зөвшөөрөл өгсөн учраас бид сонгон шалгаруулалтдаа итгэлтэй байгаа.

– Шулуухан асуухад, өмнө нь зам барьсан туршлагатай юм уу. Ямар ч ажлын туршлагагүй компанийг цаас хараад л шалгаруулчихсан гэх шүүмжлэл бий?

– Бид Дарханы замын бүтээн байгуулалтад дотоодынхоо аж ахуйн нэгжүүдийг оруулахыг зорьж 30-40 км зам тавих тендер зарласан боловч дотоодын компаниудаас тухайн тендерийн шаардлага хангах хүчин чадалтай компани орж ирээгүй. Тиймээс БНХАУ-ын компаниуд орж ирсэн. Эдгээр компаниудын хийсэн ажлынх нь туршлагыг харгалзан үзэж сонгон шалгаруулдаг. Бүгд хийсэн ажилтай, туршлагатай компаниуд.

Хоёр нь хувийн хэвшлийн компани бол үлдсэн нь БНХАУ-ын төрийн өмчит компани. Зарим иргэд ямар ч туршлагагүй компаниудыг цаас харж байгаад шалгаруулчихсан мэтээр буруу ойлголттой байгаа. Энэ бол олон улсын тендер гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.

Олон улсын тендер олон шат дамжлагаар дамжиж, өндөр шалгаруулалт дор явагддаг. Тиймээс наад захын энэ мэт ойлголтыг зөв ойлгож хүндэтгээсэй хэмээн хүсэж байна.

Аливааг харлуулъя гэвэл түүн шиг амархан зүйл байхгүй. Монголчууд дангаараа шалгаруулж, давхар хяналт тавиагүй бол хардаж болно. Гэтэл давхар давхар шүүлтүүр, хяналтаар орж, шалгаруулсан компаниуд учраас Үнэлгээний хорооныхондоо итгэлтэй байна.

– Та бүхэн энэ талаарх ойлголтоо төр засгийн удирдлагуудад хангалттай өгч чадахгүй байгаа юм уу. Төр засгийн удирдлагууд чинь өөрсдөө цаасан дээрх компани шалгаруулсан гэх ойлголтыг олон нийтэд өгч, холбогдох хүмүүсийг шалгах үүрэг даалгавар өгсөн шүү дээ?

– Таны хэлж байгаа асуудал нэг талаас үнэн. Дарханы замын тендерийг будилаантуулсан, хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн гэх мэдээлэл нийгэмд эрчимтэй тархсан нь харамсалтай санагдаж байгаа.

Дарханы замтай холбоотойгоор иргэд цахим орчинд шүүмжлэл тавихаар түүнд ач холбогдол өгч, байн байн Дарханы замын ажлыг дуулиан шуугиан болгоод байна. Бодит байдал дээр ажил нь явдгаараа явж л байна.

Нөгөө талаас, бид бусадтай адилхан попрохгүй, өмнөх ажилдаа анхаарал хандуулж байгаа нь олон нийтэд юу ч хийхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байхыг үгүйсгэхгүй. Дээрээс нь төрийн албан хаагчдаа буруутгаад авлига авсан, буруу сонгон шалгаруулалт явуулсан мэтээр цаг үргэлж буруутгаад байхаар итгэл, үнэмшилгүй болж байна. Сүүлдээ манай яамны үнэлгээний хороонуудад орж ажиллах хүнгүй боллоо.

Хууль, дүрэм, журмынх нь хүрээнд асуудалд хандсан ч араасаа байнга хэл ам дагуулдаг учраас түүнд орж ажиллахыг хүсэхгүй байна. Зарим нь өөрсдийгөө АТГ-т өгч шалгуулж, тохирсон үнэлгээ дүгнэлтээ гаргасан зүйл ч бий.

Бичиг баримт боловсруулахаас авхуулаад Дарханы замын тендер алхам тутамдаа гаднын хяналттай явсан учраас би Үнэлгээний хорооныхондоо итгэж байгаа.

Сүүлдээ Азийн хөгжлийн банкнаас авсан санхүүжилтийг зогсоож, Монголын төр өөрөө уг замыг барих асуудал хөндөгдөж байгаад харамсаж байна. Учир нь Монгол Улсын нийт авто замын сүлжээний 14 мянга гаруй нь олон улсын болон улсын чанартай авто зам байдаг. Үүний 50 гаруй хувь нь хатуу хучилттай зам.

Олон улсын болон улсын чанартай нийт авто замын 50 хувь нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан. Тиймээс манай улсын дэд бүтцэд гол хөрөнгө оруулагчаа хардаж, үл ойлголцвол цаашид дэд бүтцээ хэрхэн хөгжүүлэхийг ойлгохгүй байна. Азийн хөгжлийн банк уг асуудалд дургүйцэж байгаагаа шууд илэрхийлж байгаа.

– Хил гаалийн нэвтрэлт нэг үеэ бодвол сайжирч өдөрт гарах нүүрс тээврийн тоо нэмэгдсэн гэх таатай мэдээлэл бий. Хил гаальтай холбоотой цаг үеийн мэдээллээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

– Цар тахлын улмаас манай улс ч гэлтгүй дэлхийн улс орнуудын эдийн засаг сорилт бэрхшээлтэй тулгарсан. Эндээс нэг зүйлийг олзуурхаж байгаа юм. Өмнө нь бид хил гааль, тээвэр ложистикийн ач холбогдлын талаар ойлгуулахыг нэлээд оролдсон. Гэтэл цар тахал, ковидын үед тээвэр ложистикийн хөгжил ямар чухал гэдгийг улс ором даяараа мэдэрч ойлгосон.

Манай улс БНХАУ-тай нийт 13 боомтоор хиллэж байгаагаас зургаан боомт нь ажиллаж байна. ОХУ-тай 11 боомтоор хиллэдгээс таван боомт нь нээлттэй байна. Гэсэн хэдий ч цаг үетэй холбоотойгоор олон хязгаарлалтад өртөх тохиолдлууд бий.

Гэхдээ бид долоо хоногт дунджаар 1,000 орчим машин нүүрс тээвэр гаргаж, хилийн нам хоригт орчхоогүй байгаа нь бас нэг амжилт.

– Өнгөрсөн хугацаанд бид төмөр замын тээврийн ач холбогдлыг сайтар ойлголоо. Энэ жил хэд хэдэн чиглэлийн томор замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Эхнээсээ 10 сард ашиглалтад орох амлалттай байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

– Тээврийн салбараас юу хүсэж байна гэхээр ахиухан зүйлийг хямд үнээр, аюул осолгүй, шуурхай нэг газраас нөгөө газарт зөөлгөхийг хүсэж байна. Европын холбоо XXI зууныг төмөр замын зуун гэж нэрлэж байна. Тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах тээврийн гол салбарыг төмөр зам хэмээн үзэж байна.

Гашуунсухайтын төмөр замыг өмнө нь ашиглалтад оруулчихсан бол манай улсын эдийн засаг ковидын үед ч хүндрэхээргүй байсан. Бид төрийн уялдаа холбоогүй тээврийн салбараа орхигдуулсны гор гарсан.

Ковидын үед хил гааль хаагдсан шалтгаан ерөөсөө л хүний оролцоо их байсантай л холбоотой. Хэвийн үед хамгийн ихтэй 1,500 машин хилээр гардаг байсан. Энэ бол 1,500 жолооч хилээр гарсан гэсэн үг. Ингээд бодохоор хүний үйл ажиллагаа, хавьтал их байсан учраас хилээ хаах, гарах тоог бууруулах зохицуулалт хийсэн.

Тэгвэл нэг вагонд 53-54 чиргүүлийг хоёр машинист хүргэж байна. Сүүлдээ хүний үйл ажиллагаанаас хамаардаггүй тээврийн шинэ төрлүүд орж ирж байна. Тухайлбал, AGV буюу жолоочгүй цахилгаан соронзон төхөөрөмжөөр удирддаг технологи нэвтрүүлж байна. Одоогоор манай улсад төмөр замын есөн төсөл хэрэгжиж байна.

Манай улсын төмөр зам Гашуунсухайтын боомт хүрч байгаа Гашуун-сухайтаас БНХАУ-ын Ганц модтой холбогдох төсөл хэрэгжиж байна. Нийт долоон км орчим үргэлжлэх төсөл юм.

Манай талаас холбогдох шийдвэрүүд гарчихсан. Дараагийн тосол Тавантолгой-Гашуунсухайт-Зүүнбаян чиглэлийн төмөр камын ажил үндсэндээ дуусчихсан. Энэ оны гуравдугаар сараас зүгшрүүлэх тээвэр хийж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын тухайд өртөө болон дохиолол холбооны барилгын ажлууд хараахан эхлээгүй байна. Одоогоор далан замын ажил нь 50 гаруй хувтай явж байна. Энэ ондоо дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нийт 226.9 км-ийн урттай байх юм.

Ташрамд хэлэхэд, төмөр замын бүтээн байгуулалтыг дандаа дотоодын компани барьж байна. Тэр дунд төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний жанжин штабынхан оролцож ихээхэн дэмжлэг үзүүлж байгааг дуулгахад баяртай байна.

Түүнчлэн дараагийн төслийн тухайд Завхан аймгийн Арц суурийн боомтоос Шивээ хүрэн боомтоор гарах 1,500 орчим км төмөр замын бүтээм байгуулалтыг концессын гэрээгээр барих юм.

Мөн арав гаруй хоногийн дараа Богдхан төмөр замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Монголчууд нэг үеэ бодоход төмөр замаа өөрсдөө барьдаг болчихсон нь үүнээс харагдаж байна

– Өргөн цариг, нарийн царигийн асуудлыг олон жил ярилаа. Дэлхийд оргон цариг ашиглахаас татгалздаг болж байна гэх юм. Дэлхий даяараа төмөр замын ач холбогдлын талаар ярьж байхад манайх ганцаараа оргон царигтайгаа үлдчихэж байгаа юм биш биз дээ?

– Олон улсын стандарт ерөнхийдөө нарийн цариг руугаа явж байна. Гэхдээ өргөн цариг ашигладаг улс орнууд ч байна. Тухайлбал, ОХУ өргөн цариг хэрэглэж байна.

Бид ОХУ-аар дамжих ачаа бараагаа тээвэрлэх учраас шууд нарийн цариг болгох боломж хомс байна. Гэтэл БНХАУ нарийн цариг хэрэглэж байгаа учраас өргөн царигтай тус улс руу нэвтрэх боломжгүй байна. Тиймээс үүн дээр технологийн шийдэл ашиглаж нарийн, өргөн царигийг харилцан ашиглах боломжууд бий.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 5000 хүүхэд байна DNN.mn

Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг ажиллаж байна

Улаанбаатар хотод 2-5 настай 102 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин цэцэрлэгийн гадна үлдэж байгаа 34 мянган хүүхэд байна. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 34 мянган хүүхдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон нийслэлийн Засаг дарга нарт өгсөн6 Өнгөрсөн зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд нийслэлд 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах төлөвлөлт, зохицуулалт хийжээ. Үлдэж байгаа 12 мянган хүүхдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажилласан байна.

Баянзүрх дүүрэг 480 мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 35 мянган хүүхэд амьдардгаас 26 мянга нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд үлдэж байгаа 10 орчим мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар хуваарь хийгдэж байна. Баянзүрх дүүрэгт Улаанбаатар хотын иргэн болж бүртгэл хийлгээгүй буюу хаяг нь тодорхойгүй айл өрх олон байдаг аж. Тиймээс бүртгэлийн маргаантай өрхийн хүүхдийг цэцэрлэгт хамруулахад бэрхшээл үүсжээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Алтай суманд нарны цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орлоо DNN.mn

Азийн Хөгжлийн Банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Говь-Алтай аймгийн Алтай сумын 612 кВт-ын нарны цахилгаан станцын өргөтгөл өнөөдөр ашиглалтад орлоо. Уг станц 1,078,936 ам.доллароор баригджээ.

Ингэснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Монгол Улсын хамгийн сүүлийн сум болох Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийг нарны шавхагдашгүй эрчим хүчийг ашигласан сэргээгдэх эрчим хүчээр, цэнэг хураагуурын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид тулгуурлан чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш тасралтгүй хангах боломжтой бүрдэж байна.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “БНХАУ-аас 35 кВ-ын 70.7 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, сумын төвийн 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх барилга угсралтын ажлуудыг эхлүүлжээ.

Эх сурвалж: Эрчим Хүчний Яам

Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын тэтгэмжийг 2 сая төгрөг болголоо DNN.mn

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дөрвөн их наяд төгрөгийн  зээл олгожээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар Нийгмийн Даатгалын Сангаас/НДС/ олгодог оршуулгын тэтгэмж болон цэргийн алба хаагч нас барсан бол ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг хоёр сая /2,000,000/ төгрөг болгох шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар оршуулгын зардалд нэг сая төгрөг олгож байгаа юм.

Харин амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоожээ.

Уг тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна. Дээрх шийдвэрийг дараах хуулиудын дагуу гаргажээ.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

20 дугаар зүйл.Оршуулгын тэтгэмж авах эрх

1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

2.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.

3.Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр,тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

211 дүгээр зүйл.Оршуулгын тэтгэмжийн хэмжээ

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

20 дугаар зүйл. Нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж

1.Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгоно.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 121 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

How to Prevent Your Teen From Driving Drunk

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1293, хулгайтай холбоотой 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 76, гэмт хэргийн шинжтэй 73 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 118, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 102, хүний биед халдсан 49, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 82, эрүүлжүүлэх байранд хоносон 121, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 73 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы зэвсэгт хүчний хамтарсан сургалт, дадлага эхэллээ DNN.mn

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалт 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн авто замын далан, ус зайлуулах байгууламж барих бөгөөд дадлагаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглах юм байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал “Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-д инженерийн цэргийн рот оролцуулах бэлтгэл ажилд энэхүү хамтарсан сургалт том дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.

зураг

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улсын инженерийн цэргүүдийг суралцах чадвар маш өндөр. Өмнөх жилүүдэд япон сургагч багш нарын заавар, зөвлөмжөөр сургалт явагддаг байсан бол энэ жилээс монгол цэргүүд өөрсдөө бие даан удирдан явуулна.

Манай сургагч багш нар зөвхөн зөвлөх үүрэгтэй оролцоно. Энэ нь монгол цэргүүдийг суралцах чадвар сайн, гүйцэтгэл өндөр, дасан зохицох онцгой авьяастай гэдгийг батлан харуулж байгаа хэрэг юм” гээд сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм.

“Зам-2022” хамтарсан сургалт, дадлагын нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ирики Ёохэй, сургалтын багийн ахлагч хошууч Такахара Хироказү нараар ахлуулсан хоёр орны инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо.

Энэхүү хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна хэмээн ЗХЖШ-аас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Хүннү молл”-оос “Шинэ өргөө” хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана DNN.mn

Хүннү молл”-оос “Шинэ өргөө” хороолол хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж буй юм. Уг ажлын хүрээнд “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал,

Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,

Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм.

Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхдийг хамруулна” гэв DNN.mn

Мэдээ.МН

“Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл”-ийг нийслэлийн удирдах ажилтнууд өнөөдөр сонслоо.

УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

2022-2023 онд нийслэлийн хэмжээнд 141,023 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо бий. Одоогоор 679 цэцэрлэг буюу

  • төрийн өмчийн 279,
  • төрийн бус өмчийн 400 цэцэрлэгт 102,314 хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдэж буй 34,485 хүүхдийн цэцэрлэгийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн хамруулахаар ажиллаж байна.
Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8,750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2,290, нэмэлт элсэлтээр 8,775, цомцог цэцэрлэгт 1,300, хүүхэд харах үйлчилгээнд 2,000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 23,190 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо.

Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1,700 хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ онд нэг байгууллага 50 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол АПУ, Говь, Өгөөж компаниуд болон Монгол-Японы эмнэлэг зэрэг газраас дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлээд буй аж.

Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих, үүнд хороо, дүүргийн дарга нар санаачилгатай ажиллахын чухлыг мөн үеэр дурдлаа гэж нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.