Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадам маргааш Урианхай сур харваагаар эхэлнэ DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор маргааш Урианхай сур харваагаар эхэлнэ. Жил бүрийн наадмын салхийг хагалж, эхний сумыг тавьдаг урианхай сур харвааны талаар товчхон мэдээллийг хүргэе.

Монгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60 гр жинтэй байдаг. Мөн байны хэмжээ өөр, 350-450 гр жинтэй зангидсан суран байг онодог.

Түүх сөхвөл Чингисийн есөн өрлөгийн баатрууд болох Зэлмэ, Сүбээдэй нар Урианхайчууд бөгөөд маш мэргэн харвадаг хүмүүс байсан гэдэг. Бас өөр нэгэн домогт өгүүлснээр эрт цагт Урианхайчууд нь ой тайгаас гарч тал нутагт байлдах болсонд эсрэг талын дайсан дов толгодын хойноос гэнэт харван Урианхайчуудад ихээхэн хохирол амсуулсанд уур омгоо барьж ядан мориныхоо хэрэгслийг бөөрөнхийлөн хүний толгойгоор төсөөлөн өмнө талд нь дов толгодыг дүрслэн саалт хийж харвах болсноор Урианхай сур харваа үүссэн гэдэг.

Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй. Түүний онцлог нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг аж.

Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байдаг.

Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ. Урианхай сурын өөр нэг онцлог нь баг болж тоглодог. Нэг баг хэдэн ч хүнтэй байж болдог гэнэ. Багийнхан хамгийн ахмад болоод сайн харвадаг хүнээ магнай, дараагийн хүнээ бахлуур, сур баригч гэж нэрлэдэг. Наадаж эхлэхийнхээ өмнө өрсөлдөгч багтаа “Манай баг танайхыг тэдэн сураар илүү хожно” гэж хэлнэ.

Түүнчлэн тийм хугацаанд хожно гэж хугацаа зааж өгдөг байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг эцэслэн батлав DNN.mn

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн асуулт асууж, үг хэлсэн тул өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 51 саналаар санал хураалтыг явуулав.

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.” гэсэн заалтууд тус тус нэмэх, төслийн 7 дугаар зүйлд “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.” гэсэн 7.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “этгээдэд” гэсний өмнө “ашгийн төлөө хуулийн” гэж, мөн зүйлд “Энэ хуулийн 17.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 17.3-т заасан арга хэмжээ зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.”, “Энэ хуулийн 17.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 17.2-т заасан цагийн хязгаарт нийцсэн байна” гэсэн агуулгатай 17.3, 17.4, 17.5 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжлээ.

Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 24.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.” гэсэн 24.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 45 дугаар зүйлд “Энэ хуулийн 22.1.7-д заасан 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарахгүй.”,“Энэ хууль батлагдахаас өмнө согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдэд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу сунгуулж болно.” гэсэн 45.5, 45.8 дахь хэсэг, мөн төсөлд “Энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөнө” гэсэн агуулгатай 46 дугаар зүйл нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй гэдгийг тодотгоод хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураасан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар нэмэлтээр явах галт тэрэгний хуваарь DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нэмэлтээр зорчигчийн галт тэрэг аялна.

Тодруулбал, Хүй долоон худаг буюу Давааны зөрлөг, Дархан, Эрдэнэт хот чиглэлд нэмэгдэх бөгөөд явах өдөр, цагийг сайтар харж аяллаа төлөвлөөрэй.

Нэмэлтээр явах галт тэрэгний хуваарьтай танилцан, хадгалж аваарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 32, орон нутагт 22 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 54 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 32 нь Улаанбаатар хотод, 22 нь орон нутагт илэрчээ.

Өчигдөр 79 хүн эдгэрсэн бол 687 хүн эмчлэгдэж байна.

Орон нутгийн хувьд Дархан-Уул аймагт 5, Дорноговьд 2, Орхон аймагт 3, Өмнөговь аймагт 11, Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгджээ.

зураг

Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэн цагаас эхлэн өвчилсөн иргэдийн тоо 929,437 болсон байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод анхны тохиолдол бүртгэгдэж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөгжмийн зохиолч Б.Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, Б.Бадрууганы хүү.

Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгссөн. Монголын орчин үеийн хөгжмийн салбарт продьюсер, хөгжмийн зохиолч зэрэг олон чиглэлээр хүчин зүтгэж буй тэрбээр хамгийн сүүлд “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Наадмаар Монгол, Хятадын хилийн боомт хэвийн ажиллана DNN.mn

Наадмаар ажиллах болон амрах хилийн боомтуудын хуваарийг хүргэж байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон БНХАУ-ын Гадаад Хэргийн Яам харилцан тохиролцсоны дагуу 2022 онд Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд амрахгүй ажиллах юм байна.

Харин Монгол, ОХУ-ын хилийн боомтуудаас Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх авто замын боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрах бол Ульхан боомт долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд амрах хуваарьтай байна.

Сүхбаатар, Алтанбулаг, Эрээнцавын авто болон төмөр замын боомтууд ажиллана.

зураг

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв.

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол, практикийн ач холбогдолтой, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.

Бүтээлийн Ерөнхий эрхлэгч:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат

;зураг

Бүтээлийн ерөнхий редактор:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв;

Хамтран зохиогч;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор Содномын Цэрэндорж;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид;

Мөн:

  • Соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
зураг

Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбат: Үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг ялласан шийдвэртээ төр хариуцлага хүлээх боллоо DNN.mn

Иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Таныг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас буруутгаад байсан шүү дээ, гэсэн ч гэм буруугүй гэдгийг тогтоосон. Харин та эргүүлээд хуулийн байгууллагад хандсан байдаг. Үндэслэл нь юу байв?

-Tөрийн албан тушаалтны иргэнд учруулсан гэм хорын хохирол барагдуулах миний хүсэлтийг ХУД-ийн шүүхээс дэмжиж шийдвэрлэлээ. Бүтэн нэг жил зургаан сар Эрүүгийн, Зөрчлийн, Иргэний хэргээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар явлаа шүү дээ. Эцэст нь хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш болохыг шүүхээс тогтоолоо. Намайг яллагдагчаар татсан тогтоол уншиж байхад хийсэн үйлдэлдээ би харамсаагүй. Учир нь үнэн ялна гэдэгт итгэж байлаа.

-Ер нь таныг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр л хууль хяналтын байгууллагаас ээрч эхэлсэн үү. Цагдаагаас тайлбарлахдаа “Төрийн албан хаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж хэлдэг шүү дээ.

-Би БНСУ-аас Монголд ирээд тусгаарлалтад орсон. Хилийн чанадад байх хугацаандаа халдвар авахаас сэрэмжилж хариуцлагатай хандаж эрүүл саруул эх орондоо ирсэн. Улаанбаатарт ирээд тусгаарлалтад байх хугацаандаа ковид туссан юм. Ингээд бодит нөхцөл байдлыг олонд хүргэсэн.

Гэтэл халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр л намайг буруутгасан. Буруутгахдаа Эрүүгийн хуулийн 15.6.1-дэх заалтад үндэслэж байгаа юм. Мөн хувийн цахим хаягаараа лайв хийж, пост оруулсан үйлдлийг ард иргэдийг төөрөгдүүлсэн гэж үзэж намайг Зөрчлийн хуулиар торгосон. ЦЕГ-ын албан тушаалтан үүнийг тайлбарлахдаа “Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгээгүй. Гоц халдварт өвчин тархах нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан” гээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр усыг маань зарлачихаж байгаа юм. Ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй байхад тэр шүү дээ.

-Таныг Өршөөлийн хуульд хамруулна гэх зүйлийг хуулийн байгууллагаас онцолж байсан шүү дээ. Тусгаарлалтын байрны талаар бодит мэдээллийг хүргэсэн үйлдлийг чинь буруутгасан нь эндээс ил цагаан харагдаж байна лээ.

-Цагдаагийн байгууллагаас “Чи гэм буруугаа хүлээвэл Өршөөлийн хуульд хамруулна” гэж хэлж байсан. Гэм бурууг нь шүүхээс тогтоогоогүй байхад л хүнийг байцаагаад чамайг өршөөлөө гэдэг ойлголт байж болох уу.

Өршөөлд хамруулна гэж залилаад надад хэрэг тохох гээд байгаа юм уу. Ийм логик, дэс дараалалгүй асуудал байж болохгүй биз дээ. Миний гэм буруутайг нотолж байж, тэрийг нь шүүхээс “Энэ хүн гэм буруутай байна” гэж тогтоосны дараа л өршөөлд хамруулах эсэх асуудал хөндөгдөнө. Гэтэл юуг ч нотлоогүй байж л өршөөлд хамруулна гэж санал болгож байгаа нь нэг үгээр хэлбэл доромжилж байгаа үйлдэл мөн.

-Бодит нөхцөл байдлыг хувийн орон зайдаа илэрхийлээд яллах тогтоол уншуулахад амар биш байсан байх. Гэр бүлийнхэнд тань ч тэр.

-Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байснаа би дээр онцолсон. Харин ойр дотныг хүмүүс, гэр бүлийнхэн маань надаас болж шаналж, санаа зовж байгааг хараад их харамссан. Удахгүй мэс ажилбарт орохоор зэхэж байсан ээжийг минь цагдаа дуудаж дэргэдээ авч ирээд л мэдүүлэг авч байлаа. Эрүүл мэндийн байдал нь таагүй байсан ээжид минь ямар хүнд цохилт болсон бол гэхээс одоо ч гол харладаг юм. Ийм л хүнлэг бус үйлдэл гаргаж гэр бүлийнхэнд минь сэтгэл санааны асар их дарамт учруулсан. Гэлээ гээд шударгын баг зүүсэн улстөрчид шиг энд тэнд хашхирах сонирхол надад алга даа.

-Танд тохиолдсон үйлдлийн ард нийт массын эрх ашиг хөндөгдөж л байсан шүү дээ. Гэсэн ч эрх ашгийг тань хамгаалж дуугарсан нь цөөн байх.

-Энэ бүхний сүүлд нь онцлоход бид өөрсдөө худалч амьтад шүү дээ. Улстөрчөөс нэхдэг ёс зүйгээ өөрсдөөсөө нэг нэхээд үзэх хэрэгтэй. Оршин сууж буй дүүрэг, хороонд тань байгаа хүнд суртал, тулгамдсан асуудлын талаар төрийн байгууллагад бичгээр гомдол гаргаад хөөцөлдөөд нэг үзээрэй. Эрүүл мэндийн нөхцөл байдал нь хүндэрсэн ойр дотны хэн нэгнийгээ мэс заслын дараалалд оруулахаар яваад үзэх хэрэгтэй. Бид өөрсдөө асуудал дэвшүүлдэг шигээ асуудлын шийдлийн нэг хэсэг болж амьдарч сурах хэрэгтэй. Надад хамаагүй гэх хар амиа бодсон зангаа хаяасай билээ. Би энэ асуудлыг шийдэхэд хэрхэн яаж оролцож болох вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Өөр хэн нэгэнд найдаж шийдэл хүлээж суух биш, өөрөө шийдлийн нэг хэсэг болоорой. Өнөөдөр намайг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө ялласан бол маргааш таныг, магадгүй таны ойр дотны хэн нэгнийг яллах аюул яг хажууд чинь байна л гэсэн ойлголт шүү дээ.

Сүүлд нь онцлоход, би эрүүл мэнд, санхүү, цаг хугацаа, боломж гээд олон зүйлээ алдсан. Гэхдээ олон сайхан хүмүүстэй учирлаа. Өмгөөлөгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм

Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг буулгажээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их дэлгүүрийн урд талын сурталчилгааны самбарыг буулгав.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга А/880 тоот захирамж зургаадугаар сарын 30-нд гарсан.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгах ажил хийгдэж байгаа юм

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эрхэм уншигч танд 7000 дахь дугаараа эрхлэн толилуулж байна DNN.mn

Монголын хамгийн олон захиалагч, уншигчтай өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин” эрхэм уншигч танд 7000 дахь дугаараа ийнхүү хүргэж байна. Улс орны дотоодод болон дэлхий дахинд болж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бодит эх сурвалж болгон биднээс үргэлж хүлээн авдаг уншигч, хамтран ажилладаг байгууллага та бүхэндээ талархъя.

“Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт байсаар ийн 7000 дахь дугаараа үдэж байна. Эрхэм уншигч, харилцагч та бүхэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн шинэ содон сурвалжилга, мэдээ, мэдээллийг бодит эх сурвалжтайгаар манай сониноос унших боломжтой билээ. Манай сонин цаг үетэйгээ бодлого зохион байгуулалтаа уялдуулж, залуучуудад болон гадаадад суугаа монголчууддаа зориулж цаасан сониноо цахимжуулаад удаж байна. Шинэхэн уншигч та www.DNN.mn сайтаар орж “Цахим сонин” хэсгээр нэвтэрч орсноор манай сонины өдөр бүрийн шинэ дугаарыг хаанаас ч үл хамааран унших боломжтой билээ.

Бидний эргэн тойронд бодит эх сурвалжгүй худал үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн асар их эргэлт бий болсон. Тиймээс зөвхөн үнэн бодит, найдвартай эх сурвалжтай мэдээллийг “Өдрийн сонин”-оо захиалж уншсанаар авах боломжтой билээ. Дэлхийн хэвлэл мэдээллийг тодорхойлогч байгууллагууд мэдээллийн баттай эх сурвалжаар мэргэжлийн редакцтай, өдөр тутмын сонин хэвлэлийг онцолж байна. Орчин цагийн соёлт хүмүүний хандлага ч цаасан хэвлэл рүү буцаж байна. Тиймээс энэ цаг үеийн боловсролтой, соёлтой иргэн та өдөр тутмын сонины тэр дундаа хүний эрхийг хөхиүлэн дэмжигч “Өдрийн сонин”-оо захиалан уншаарай.