Categories
мэдээ нийгэм

Монголын шатарчид Дэлхийн шатрын олимпиадад оролцоно DNN.mn

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр энэ сарын 25-наас наймдугаар сарын 10-нд Энэтхэгийн Ченнай хотод болох Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцох Монголын шигшээ багийн бэлтгэл ажлын талаар санал солилцжээ. Үндэсний шигшээ багт дөрвөн тамирчин байдаг бөгөөд тэднээс

Монголын шатрын баг тамирчдын замын зардал, зочид буудал, хоол, визний хураамжид зарцуулагдах 14 сая төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос шийдвэрлэж өгчээ. Мөн олимпиадын өмнөх бэлтгэл сургалтын зохих санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн асуултаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 42 саналын томьёоллоор санал хураалтыг явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс 9 дүгээр зүйлийн төслийн 9.2 дахь хэсэг, 9.2.1, 9.2.2 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.” гэж өөрчлөх, төслийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг “Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажиллуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, “Барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.”; гэсэн 16.2, 16.3 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Харин хуралдаан даргалагчаас Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн зүгээс гаргасан саналыг харгалзан төслийн 7,8,9 дэх зарчмын зөрүүтэй саналуудыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул уг төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо.

Ингээд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn


Малчид, иргэд, тариаланчид, аялагчдын анхааралд: Маргааш өдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бүгчим халуун үргэлжилж, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2022 оны 07 сарын 01-ний 20 цагаас 07 сарын 02-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 03-наас 07 дугаар сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд нутгийн зарим газраар, 4-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 3-нд Алтай уулархаг нутгаар, 4-нд тал, хээрийн нутгаар, 6-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 30-35 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы зургаадугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, эцэслэн батлахад бэлтгэх ажлыг Хууль зүйн байнгын хороонд даалгасан.

Эцэслэн батлахад бэлтгэсэн тус хуулийн төслийг өнөөдөр буюу УИХ-ын 2022 оны хаврын чуулганы долоодугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, нийт хуралдаанд оролцогчдын 84 хувь нь дэмжиж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр эцэслэн баталлаа.

Тус хуулийн төсөлд төрөөс төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж буй хууль зүйн туслалцааг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй.

– Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, 16 дугаар бүлэг /хүүхдийн эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч,

– Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 13.1 дүгээр зүйл /хүн худалдаалах/-т заасан гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, эсхүл хохирогч хүүхэд,

– Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч, түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд,

– Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/, 6.20 дугаар зүйл /хүүхдийн эрхийг зөрчих/-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлсэн.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дээр дурдсан иргэдийн “Монгол Улсын Үндсэн хууль”-д тусгагдсан “Хууль зүйн туслалцаа авах” эрх бүрэн хангагдаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг тэгш, хүртээмжтэй хүргэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна.

Хуулийн хамрах хүрээг өргөжүүлснээс гадна үйл ажиллагааг гардан хэрэгжүүлдэг УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ-ийн цалин хөлсийг Прокурорын албан тушаалын цалинтай дүйцэхүйц байхаар тусгасан нь албан хаагчийн нийгмийн баталгааг бодитойгоор хангасан том алхам байлаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.07.01) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад эхэлж,УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нь бүлгээс гарах өргөдөл өгсөнтэй холбогдуулан бүлгийн үлдсэн гишүүдийн тоо хуульд заасан хязгаарт хүрэхгүй байгаа учраас өнөөдрөөс бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болж буйг мэдэгдэв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг 2027 хүртэл зогсоох саналаа буцаан татжээ DNN.mn

Орон нутгаас Улаанбаатар рүү шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг хотын дарга гаргаад байв.

Уг асуудлыг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн бөгөөд санаачлагч талаас уг саналаа буцаан татсан тухай эх сурвалж мэдээллээ.

Ташрамд дурдахад, нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг ийм удаан хугацаанд зогсоох санал анх удаа гарсан ч дэмжигдсэнгүй.

Өмнө нь 2017 онд хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас үүдэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргаж байв.

Categories
мэдээ нийгэм

АНУ руу шууд нислэгтэй болох албан ёсны хэлэлцээ эхэллээ DNN.mn

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын/АНУ/ хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх анхны хэлэлцээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус хэлэлцээг Монголын талаас Гадаад Харилцааны Яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Америкийн талаас АНУ-ын Төрийн департаментын Агаарын тээврийн хэлтсийн дарга Алан Тусиньян ахалж, хоёр талын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

зураг

Эх сурвалж: ГХЯ

Хэлэлцээний явцад талууд иргэний агаарын тээврийн салбарт баримталж буй бодлого, цаашдын хөгжил, хамтран ажиллах боломж, хэлэлцээрийн төслийн голлох элементийн талаар санал солилцлоо.

Хэлэлцээрийн төслийг тохиролцох албан ёсны хэлэлцээ эхэлж буй нь агаарын тээвэрлэгч нислэг үйлдэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх эрх зүйн суурь бүрдэхэд чухал ач холбогдолтой юм. Талууд дараагийн шатны хэлэлцээг ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
Categories
мэдээ нийгэм

“Тамгагүй төр” жүжгийг энэ сарын 10-наас дахин тоглоно DNN.mn

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бичсэн “Тамгагүй төр” эмгэнэлт жүжгийг Б.Баатар найруулан олны хүртээл болгосон билээ.

Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийн талархлыг хүлээж, шинэ түүх бичсэн уг жүжгийг долоодугаар сарын 10-наас дахин тоглохоор болжээ.

Багийн бүрэлдэхүүнд Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, дуу авиа, хөгжмийн найруулагчид, “Торго” салоны дизайнерууд, археологич, соёл, түүхийн судлаачид, зураачид, инженер техникийн зэрэг 300 гаруй хүн багтсан байна.

3 хүн ба дотор нарын зураг байж магад

Зохиолч: Б.Лхагвасүрэн /Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт/

Ерөнхий найруулагч: Б.Баатар / СТА/

Ерөнхий продюсер: М.Есөнмөнх / МУҮГА/

Гүйцэтгэх продюсер: А.Амундра

Уран сайхны удирдагч: Г.Цоггэрэл / МУУГЗ/

Зохион байгуулагч: Б.Отгонбат / МУУГЗ/

Зөвлөх продюсер: Д.Цэрэнсамбуу / МУУГЗ/

Редактор: Л.Хасар

Асс. Найруулагч: Э.Ёндоншарав / СТА/

Бүжиг дэглээч: Д.Баярбаатар / МУУГЗ/

Бүжиг дэглээч: Х.Хашхүү / СТА/

Хөгжмийн зохиолч: М.Бирваа / МУУГЗ/

Хөгжмийн зохиолч: Б.Одбаяр / СТА/

Ерөнхий зураач: Д.Ганзориг / СТА/

Дүрүүдэд

Арчуг хаан – Г.Эрдэнэбилэг /СТА/

Цэцэр хатан – У.Уранчимэг / МУГЖ/

Гүргэл хатан – О.Дөлгөөн / СТА/

Эгэрэг түшмэл – С.Болд-Эрдэнэ / МУГЖ/

Том хүү Ачир – Ш.Доржсүрэн / СТА/

Бага хүү Хүчир – Б.Шинэбаяр / СТА/

Бөө – П.Цэрэндагва / МУАЖ/.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэрмөрөн голоос эмэгтэй хүний цогцос олджээ DNN.mn

Дэлгэрмөрөн голд цогцос байна гэсэн дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зургаадугаар сарын 30-ны өдрийн 17.36 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 9 км замыг туулан 18.05 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын уснаас нэр, нас тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг 20 минут ажиллаж гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

Иргэдийг хэт халууцсан үедээ голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчих хэрэгтэйг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ жилийн наадам долдугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлнэ. “Дээлтэй монгол наадам” төв талбайд долдугаар сарын 9-нд болох бол Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт долдугаар сарын 10-нд мөн төв талбайд болно.

Хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд хязаалан насныхаар Хүй долоон худагт эхлэх бол хүчит 1,024 бөхийн барилдааны нэгийн даваа долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэхэд эхлэх хөтөлбөртэй байна.