Categories
мэдээ нийгэм

“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” боллоо DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ, “ байгаа нь харагдаж байгаа юм.

Усны ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хараа хяналтгүй орхисноос хиймэл нуур, тогтоол усанд орох, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сулруулснаас болж хүүхдүүд гол, нуурын усанд орж амь нас эрсдэх тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.

Иймд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байгаа нь үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл, эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд иргэн бүр хариуцлагатай байж эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна” гэв.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулж байгаа тус өдөрлөгт ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ЦУОШГ, ГБХЗГ, Монгол Улсын Далайн захиргаа, НЭМҮТ, МУЗН, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Гол, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо ТББ, “Ландкруйзер эзэмшигчдийн клуб”, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ оролцож, агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн сургалтыг явуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

Түүнчлэн иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

19 нас хүрсэн хүнд архи, согтууруулах ундаа худалддаг болно DNN.mn

УИХ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Уг хуулийн төсөлд зааснаар архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх насны доод хязгаарыг 19 болгох юм байна. Одоо үйлчилж буй хуулиар бол 21-ээс доош насны иргэнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог.

Энэхүү өөрчлөлтийн талаар ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Хуульд өөрчлөлт оруулан архи согтууруулах ундаа худалдах насны хязгаарыг яс баримталдаг болгохоор зорьсон. 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан. Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй байсан. Согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм. 21 нас гээд ярихаар их сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутан, МСҮТ төгсөөд ажил эрхэлдэг болчихсон хүмүүс байна. Тиймээс насны хязгаарыг 19 болгоод үүнд тавих хяналтаа чангатгая гэж ажлын хэсэг дээр ярилцсан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал /2022.07.04 – 07.06/

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн
2022.07.01-ний өдрийн хурлаар батлав.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НӨӨС 06-НЫ
ӨДРИЙН
ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2022.07.04/

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

12.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих, ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

16.00

Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

16.00

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

16.30

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

12.00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2022.06.09-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

13.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулах

· Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулсан тайлан хэлэлцэх

“Их Эзэн Чингис хаан” танхим

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

15.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим

16.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

17.00

Инновац цахим бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

ДӨРӨВ. НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ

14.00

Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол

“Үндсэн хууль” танхим

МЯГМАР ГАРАГ /2022.07.05/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

11.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

· Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Комиссын 2023 оны төсвийн төслийн талаар

· “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Их Эзэн Чингис хаан” танхим

10.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/

· “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай /Засгийн газар 2022.06.09-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Газрын багц хуулиуд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их Эзэн Чингис хаан” танхим

12.00

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

15.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхим

15.30

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

16.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхим

17.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

14.00

МЯГМАР ГАРАГ /2022.07.05/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их хуралдай” танхим

ЛХАГВА ГАРАГ /2022.07.06/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Дээд боловсролын тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан

“Их засаг” танхим

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00

Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

Хэлэлцэх асуудал:

· Мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Үндсэн хууль” танхим

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ХААНА

14.00

ЛХАГВА ГАРАГ /2022.07.06/

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын багц хуулиуд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалт

“Их хуралдай” та

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойд хортон шавж устгалын бодис цацна DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж,ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна.

Тодруулбал, долоодугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацах юм. Иймд тус хугацаанд дээрх газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

Хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас ашиглан зүй бус үйлдэл гаргасан этгээдийг шалгаж байна DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “************” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Урд шөнө 3-4 цаг орчимд нэг хүн маш чанга шүгэлдээд салдаггүй, бараг бүх айл сэрсэн байх, Пижигнэтэл орцны хаалга нүднэ, жижүүр онгойлсон бх, шатаар дээш доош гүйв, гарч ирээд ахин чангаар шүгэлдэж эхлэв.

…. Шөнө сэрэхэд ч чанга сонсогддог болохоор цочиж сэрэв. Бүүр гайхаад босоод цонхоор хартал, POLICE гэсэн хувцастай залуу таахалзаж бна.Яагаад шүгэлдээд байгаан бээ.хүүхэд хөгшид бүгд сэрчлээ гэтэл салаавч гаргалаа гэх мэдээлэл, дүрс бичлэг нийтлэгдсэн.

Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад тухайн дүрс бичлэгт гарч буй цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай эрэгтэй нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сард Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, цагдаагийн албанаас дутагдлаар халагдсан, Завхан аймгийн харъяат 27 настай, эрэгтэй “Д” болохыг тогтоосон.

Иргэн “Д” нь төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй хэрнээ цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг хэрэглэсэн, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.

Зөрчлийн тухай хууль
15.21 дүгээр зүйл.Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах
1.Улсын цол, одон, медалиар шагнуулаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Улсын цол, одон медалийг хууль бусаар үйлдвэрлэсэн, эсхүл худалдсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.5 дугаар зүйл.Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах
1.Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Categories
мэдээ нийгэм

Гуравдагч улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирэхэд зөвхөн агаарын тээврээр зорчино DNN.mn

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 2021 оны 3424, 2022 оны 868 дугаар захирамжид заасан зохицуулалтуудын дагуу манай улсын иргэд Монгол Улсаас ОХУ-д нэвтрэх чиглэлд бүх төрлийн тээврээр буюу нисэх онгоц, галт тэрэг, авто замаар зорчих боломжтой.

Гэвч ОХУ руу гуравдагч улсаас зорчиж буй тохиолдолд зөвхөн тус улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээсэн орноос онгоцоор ирэх боломжтой.

Иймд гуравдагч улсаас ОХУ-аар дамжин эх орондоо буцах тохиолдолд зөвхөн агаарын тээврийг ашиглах шаардлагатайг анхаарна уу хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хаврын чуулган ирэх долоо хоногт хаалтаа хийнэ DNN.mn

Хаврын чуулганы хаалт долоодугаар сарын 6-ны өдөр болно. Чуулган хаахаас өмнө хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр байгаа юм.

ДАВАА ГАРИГ /2022.07.04/

  • МАН, АН-ын бүлэг хуралдана
  • Таван ажлын хэсэг хуралдана
  • Зургаан байнгын хороо хуралдана
  • Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно.

МЯГМАР ГАРИГ /2022.07.05/

  • Хоёр ажлын хэсэг хуралдана
  • Найман байнгын хороо хуралдана
  • Чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ЛХАГВА ГАРИГ /2022.07.06/

  • Хоёр ажлын хэсэг хуралдана
  • Нэг байнгын хороо, нэг түр хороо хуралдана
  • Чуулганы нэгдсэн хуралдаан болж, хаалтаа хийнэ.

Байнгын хороод болон ажлын хэсэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг энд дарж үзэх боломжтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог” DNN.mn

Ийм нэртэй ном байдаг юм. Мерил Дуглас гэдэг зохиогчтой. Хоёр мянга арваад оны үед хэвлэгдэн гарсан бил үү дээ. Гарчигны түүх бол ийм. Нэгэн бүргэдийн дэгдээхэй олоод тахианы байранд тэжээдэг. Тэр нэг удаа их гоё сүр сүлдтэй маш догшин дайчин шувуу хардаг. Аймаар мөртлөө нэг л сэтгэл татам тул хажуудах тахианаасаа асууна. Энэ юу гэдэг шувуу вэ. Энэ бол шувууны хаан бүргэд гээч шувуу. Чи ийм шувуу болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Бид тахиа, тахианыхаа заяа тавилангаар л болно гэв. Бүргэд тийм л юм байх даа гээд өнгөрнө. Тэр өөрийгөө бүргэд гэдгээ мэдэхгүй, мэдэхийг ч бодохгүй. Тахиа хэвээрээ нэг амьдрал яваад дуусна. Дүгнэлт: дорой бүргэд сайн дураараа тахиа болдог. Хэрэв бүргэд шиг элин халимаар байвал та сэтгэл сэргээх ямар нэгэн зүйлтэй бол.Баяртайгаар хийдэг зүйлтэй бол. Мөрөөдөж байдаг зүйлээ ол. Өөрийнхөө амьдралыг зориулж болох зүйлээ ол. Хэрэв хийх гэж хүсдэг бол хийгээд л үз. Хөрш тахианы үгийг бүү сонс. Бүргэдүүд дунд ор, тахиа шиг битгий насыг бар. Таныг чанаад идчихнэ гэсэн байна.

Энэ ном маш олон жижиг жижиг өгүүллэгүүдтэй. Өгүүллэг болгон өөр өөр бөгөөд сургамжтай. Өгүүллэгүүдийн нэрнээс л юу унших гэж байгаагаа, юуны тухай хэлсэн юм бэ гэж мэдэгдэнэ. Жишээ нь, “Утсаар яаж оновчтой ярих вэ”, “Зарим хүмүүс маш олон ажил амжуулдгийн нууц”, “амьдралын зорилгоо яаж олох вэ”, “Ажлыг ажил биш таашаал болгохыг хичээ”, “Шударга бус бизнес яагаад богино насалдаг вэ”, “Буруудах хүний арван хоёр шинж”, “Таныг юу сүйрэлд хүргэж магадгүй вэ”, “Бусдыг итгүүлэх, ажиллуулах долоон арга”, “Бодит болон хуурамч мэдээллийг яаж ялгах вэ”, “Ихэнх хүмүүс яагаад зараа шиг арзайж байдаг вэ”, “Та юу өмсөнө тийм л харагдана”, “Муу боссын гаргадаг алдаанууд”, “Утсаар ярихдаа инээмсэглэ”, “Худал ярьж байгаа хүнийг таних аргууд” гэх мэт. Зүгээр захаас нь аваад уншихад л ямар нэгэн зүйлийг танд зөвлөсөн байдаг.

Жишээ нь, “Бодит болон хуурамч мэдээллийг яаж ялгах вэ” гэдэгт юу өгүүлж вэ гэвэл, аливаа зүйлийг баттай мэдэж байгаа эсэхийг шалгахад асуулт тавьж байх нь хэрэгтэй арга тактик юм. “Та үүнийг хаанаас яаж мэдсэн бэ” гэж асуух. Ихэнх хүмүүс хаанаас ч биш хоосон цээжээрээ л ярьж байдаг. Ялангуяа өөрөөсөө би үүнийг яаж мэдсэн билээ гэж асууж сурах. Ихэнх нь баримтгүй хоосон санаагаа л ярьчихсан байдаг гэнэ. “Утсаар ярихдаа инээмсэглэ” гэдэгт өөрийн үйлчилдэг хүмүүс эелдэг найрсаг хариу өгөөгүйгээс болж хэрэглэгчдийнх нь 70 гаруй хувь нь орхин одсон компани байдаг нь судалгаагаар илэрчээ. Та утсаар ярихдаа зүгээр яриад дараа нь инээмсэглэж байгаад ярь даа. Инээмсэглэсэн бичлэгээ хурааж аваад сонс. Зүгээр ярьсан инээмсэглэж байгаад ярьсан, хоёр яриа чинь тэнгэр газар мэт сонсогдоно. Инээмсэглэн ярих үеийн бичлэгээ сонсвол илүү таатай эелдэг дулаан өнгө орсон байх ёстой. Утсаар ярихдаа юу хэлэх нь чухал байдаг ч яаж хэлэх нь түүнээс ч чухал аж. Тантай ярилцах сайхан байна гэсэн өнгөөр ярихад л болоод явчихна.

Худал ярьж байгаа хүнийг танихдаа худлаа ярьж байгааг олж илрүүлэх нэлээд хэдэн сэжүүр байдаг гэнэ. Зохиосон зүйлийг ярьж байхдаа хэт товчхон, дутуу эсвэл хурдхан хариулаад өнгөрөхийг хичээнэ.Толгойгоо дохиж энэ тэндээ маажиж, гараа үрчиж байх нь олон. Мөн аль болох товчхон, нарийн ширийнийг ярихгүй,эсвэл олон төрлийн зүйл ярьж тэд нь хоорондоо авцалдахгүй. Агуу, асар их, маш, дандаа, байнга гэх зэрэг үгээр сүр нэмнэ. Худал ярьж байхад хийж байгаа үйлдлүүд харц, алхаа гишгээ, дуу хоолой зэрэгт үл анзаарагдам дохио зангаа илэрдэг гэх мэтчилэн бичжээ.

Categories
мэдээ цаг-үе

Авто зогсоолын төлбөрийн хэмжээг нийслэлд нэг цаг нь 1000-4500 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар мөн Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм. Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ. Тиймээс иргэд сул зогсоол хайж үргүй зорчилт хийх, зориулалтын бус газарт авто машинаа байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэргээр ачааллыг үүсгэдэг. Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн мөнгөөр бус авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар автозамын сүлжээний өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн танилцууллаа.

Иймээс зогсоолын төлбөрийн доод хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоох саналыг танилцуулав. Үүнд:

Цаг

0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/

2 дахь цаг

3 дахь цаг

4 дэх цаг

4 дэх цагаас хойш

Үнэ тариф ₮

1000

1500

2000

4500

Цаг тутам 4500

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг дүгнэлтээ танилцуулсан. Тус намын бүлэг энэхүү саналыг дэмжиж байгаа бөгөөд гагцхүү зогсоол ашигласны доод хэмжээний дүнг анхааралдаа авч, нухацтай хэлэлцэхийг тодотгосон юм. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа автомашинаа хотын захын зогсоолд үлдээн нийтийн тээврээр төв рүү орж ирсэн ч адил хэмжээний зогсоолын төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүйн үүднээс бүсчилсэн зохицуулалт хийх саналыг гаргав. Мөн автомашинаас татгалзсан иргэдэд унадаг дугуй, мотоцикль унах, явган алхах боломжийг хэрхэн олгох талаар тодруулсан юм. Засаг даргын орлогч Б.Одсүрэн энэхүү асуултад хариулахдаа “Байршлаар зарим зогсоолыг төлбөргүй болгох зэрэг нарийвчилсан заалтуудыг Засаг дарга журмаар тогтооно” гэлээ. Мөн төлөөлөгчид саналаа хэлж, тогтоолын төслийг дэмжлээ.

Товчхон:

  • Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-аар баталлаа. Үүнд нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикль, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоолоо. Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтов.
Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 57 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 57 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 30 нь Улаанбаатар хотод, 27 нь орон нутагт илэрчээ.

зураг

Орон нутгийн хувьд Баянхонгор аймагт халдварын нэг, Дархан-Уул аймагт хоёр, Өмнөговь аймагт 23, Төв аймагт нэг тохиолдол илэрчээ. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 929,087-д хүрлээ.

зураг