Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

“Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариу сонсох

1.Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариу

2.Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас Монгол Улсын Ерөнхий сайдад “Төрийн өмчийн талаар авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариу

· Бусад

Categories
гадаад мэдээ

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний 780 тохиолдол бүртгэгдлээ DNN.mn

Дэлхийн хэмжээнд сармагчны цэцэг өвчний 780 тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ мэдээллээ.

Тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 2-ны хооронд эл өвчний тархалтгүй 27 орноос халдварын тохиолдлын мэдээлэл ирсэн хэмээн ДЭМБ онцлов.

Тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 2-ны хооронд сармагчны цэцэг өвчний халдварын 523 шинэ тохиолдол илэрсэн юм. Зургаадугаар сарын 2-ны байдлаар эл өвчнөөр нас барсан тохиолдол харин бүртгэгдээгүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлэв.

Их Британи /207/, Испани /156/, Португал /138/ гэсэн орнууд хамгийн их халдвар бүртгэгдсэн улсад тооцогдож, тэдгээрийн араас Канад /58/, Герман /57/, Франц /33/, Нидерланд /31/, Итали /20/, АНУ /19/ болон Бельги /12/ оржээ. Бусад оронд тохиолдлын тоо арваас хэтрэхгүй байгаа юм.

ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэлхийн хэмжээнд тархах эрсдэлийг дунд зэрэг гэж үнэлсэн.

Өмнө нь, “CDC” эмнэлгийн зохицуулагч байгууллага дэлхийн 29 оронд сармагчны цэцэг өвчний халдвар авсан 900 гаруй тохиолдол илэрсэн талаар мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Чанаргүй барилгын материал хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй талаар хяналтын сонсгол болно DNN.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг өнөөдөр 13.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Тус сонсгол нь “чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдагтай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 37 цэг, түр хоёр цэгт 39 багийн 135 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулж байназураг

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг

Categories
мэдээ нийгэм

Уяачид Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ DNN.mn

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадамд зөвхөн монгол адуу уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгуулна гэж мэдээллээ.

Тэд өнөөдөр 10 цагт Монгол бөхийн өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулж, 12 цагт тайван жагсаал, 14 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал хийх юм. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт албан шаардлага хүргүүлж, хариу иртэл суулт хийнэ гэв.

Өнгөрсөн жил уяачид мөн адил Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байлаа. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахыг хориглосныг уяачид эсэргүүцэн төв талбайд морьтойгоо орж ирсэн билээ.

Уяачид Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ

Categories
гадаад мэдээ

Бангладешийн чингэлэг агуулахад гал гарч, 49 хүн амиа алджээ DNN.mn

Бангладешийн Читтагонг хотын ойролцоох агуулахад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 49 хүн амиа алдаж, олон зуун хүн шархаджээ.

Агуулахад хадгалагдаж байсан чингэлгүүд дотор устөрөгчийн хэт исэл, хүхэр зэрэг химийн бодис агуулагдаж байжээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэмтэж шархадсан иргэдийн биеийн байдал муу байгаа тул амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Мөн хотын эмнэлгүүдэд цус хүрэлцээгүй тул иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа.

Агуулах байсан газарт экспортод гаргах хувцас, эдлэл бүхий 4000 гаруй чингэлэг хураалттай байжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Махны үйлдвэрүүдийн шинжилгээний хариу лхагва гаригт гарна DNN.mn

Шадар сайд С.Амарсайхан амралтын өдрүүдээр Эмээлт дэх мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.

Үйл ажиллагааг нь түр зогсоож битүүмжилсэн 17 үйлдвэрийн төлөөлөл болох дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог “Монгол эко мах” ХХК болон мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулж, дотооддоо нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Натурал грийн фүүдс”, “Шилмүүст сүмбэр” компанийн үйлдвэрүүдээр орсон юм.

“Монгол эко мах”, “Шилмүүст сүмбэр” компаниудын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020, 2021 онд үйл ажиллагаа нь зогсонги байгаад энэ жилээс үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Гэвч үйлдвэрийн байр агуулах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдгийг Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжилзүйн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тиймээс цаашид хүнсний үйлдвэрлэл эрхлэх эрүүл ахуйн стандартын шаардлага хангуулах үүрэг чиглэлийг өглөө.

Махны үйлдвэрүүдийн шинжилгээний хариу лхагва гарагт гарна

Тэгвэл 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Натурал грийн фүүдс” компани нь өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчил гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 1-нд хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтаар 75 тонн цул адууны мах, дулааны аргаар боловсруулсан 25 тонн ямааны мах хадгалж байсан нь тогтоогдож, агуулахыг нь битүүмжилжээ. “Натурал грийн фүүдс” компани нь дулааны аргаар мах боловсруулах эрхтэй ч БНХАУ руу экспортлох зөвшөөрөлгүй, мөн хадгалж байсан мах нь гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгогүй, мөн агуулахын байр нь стандартын шаардлага хангаагүй зэрэг хэд хэдэн зөрчилтэй тул цаашид үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэллээ.

Энэ үеэр Шадар сайд удаа дараа зөрчил гаргаж, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй нөхцөлд мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг цаашид хатуу хяналтын дор үргэлжлүүлж засах сайжруулах боломжтой зөрчлийг нэн даруй арилгуулах, боломжгүйг нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, тухай бүрт нь олон нийтэд ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний дээжийн шинжилгээний хариу 8-наас эхлэн гарах юм байна.

Лабораторийн шинжилгээний хариугаар хүний эрүүл мэндэд хохиролгүй нь тогтоогдвол эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж олгох хэрэгтэйг мөн Шадар сайд санууллаа.

Categories
мэдээ нийгэм

​Ирэх долоо хоногийн мягмар гаригт бүх нийтээр амарна DNN.mn

2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр зургадугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа юм. Ирэх долоо хоногийн мягмар гариг буюу зургадугаар сарын 14-ний өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна.

Энэ жилийн хувьд илүү сартай /Битүү сартай/ учраас зуны тэргүүн сарын шинийн 15 хоёр удаа тохиосон. Сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг байна. Энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог юм ажээ. Иймд гурваас дөрвөн жилд нэг удаа гардаг илүү сар гаргадаг нь өнгөрсөн тавдугаар сарын 16-нд таарсан байна. Илүү сартай жилүүдэд битүү сарыг дараагийн буюу удаах битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж хуульдзаасан байдаг. Удаах битүү сар зургадугаар сарын 14-ны өдөр тохиож байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Баруун болон төвийн нутгаар дуу цахилгаантай бороо орно DNN.mn

2022 оны 06 сарын 05-ны 20 цагаас 06 сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүснэ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо ормооргүй байна DNN.mn

Монголд ганц мөнгө олж байгаа салбар болох уул уурхай сэргэх шинжиндээ орсон. Хайгуулын лицензүүд олноор олгогдож, говиор хайгуул олборлолтын гадны хөрөнгө оруулалттай компаниуд хөдөлгөөнд орж, гадагшаа Монгол шинэ сэргэг удирдлагатай болсон шүү, муу муухайгаа арчиж цэвэрлэж байгаа шүү гэсэн мессэжүүд түгж, ер нь эрдэс баялгийн салбарт эргэлтийн шинж мэдрэгдэж эхэлсэнд цөөнгүй хүн баяртай байгаа. Тэгсэн ойрноос уул уурхайг зүхсэн, хааж боосон, бүр тоног төхөөрөмж, компанийнх нь хөрөнгөд халдаж тоносон үйл явц говийн аймгуудад газар авч, тэр бүгдийн төлөөлөл болсон малчид нийслэлд ирлээ. Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж, газар нутгаа ухуулахгүй гэж орилов. Тэдний энэ бүх хандлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, “Эргэж харъя, иргэдээс нь асуудаг болъё, ер нь анхаарах асуудал…” хэмээн хүлцсэн нь буруу байна. Эргэж харах асуудал биш, иргэдээс уул уурхайг асууж шийднэ гэсэн үг бол Монголын эдийн засгийг 17 хувийн өсөлттэй, дэлхийд гайхуулж байх үеийг сөнөөсөн үг юм. Монголыг самрах үед хүчтэй яригддаг, хуульчлагддаг, Монгол төрийн мунхаглалын онцгой шинж тэмдэгт үг билээ. Яг ийм үгэн дээр чинь попууд, улс төрийн карьераа өсгөх гэсэн жижигчүүл, хувийн имижээ бүрдүүлэх гэсэн дунд гарын улстөрчид тоглож, ордон руу орох замаа засдгийг та ч мэднэ, би ч мэднэ, олон хүн мэдэхээр болсон доо, уг нь…

Тэгэхээр ийм байна, Л.Оюун-Эрдэнэ дүү минь, улс орныг удирдахдаа малчдаар заалгах хэмжээнд доошоо битгий ор. Тэднийг тэнэг мангар гэж байгаа юм биш. Малчны хүүхэд би ийм хандлага гаргавал өвөг дээдэс рүүгээ нулимсан хэрэг болно. Зүгээр л цаг үеэ хаа хаанаа мэдэр гэж хатуу бичиж байна. Малчдын мэдээллээс хол, уул усандаа хайртай уламжлал сэтгэхүй дээр увайгүйчүүд тоглож, турхирдаг юм. Энэ бол нууц биш технологи. Бас малчдын талаар үнэнийг энд бичих ёстой. Малчид маань өөрсдийнх нь 50, 55 насны тэтгэврийг юугаар тавьдаг гэж ойлгодог бол. Уул уурхайгаас олсон мөнгө, ашиг, орлогоороо өгдөг наад захын эдийн засгийн эргэлтийг мэдэх үү. Ноосны урамшууллаас эхлээд ноолуурынх нь мөнгийг хүртэл хэдэн чулуу зарж олдог, олсноо малчдад зориулдаг гэдгийг. Цаашилбал малчид үйлчлүүлдэг эмнэлэг, сургууль, цагдаа… гээд бүгдийнх нь цалинг, нийгмийн бүх халамж, үйлчилгээг зөвхөн уул уурхайгаас олдог орлогоосоо олгодгийг малчид маань мэдэх үү. Өнөөдөр хөдөөнийхөн гэрээсээ гарч 40-хөн км давхиад засмал дээр гардаг, өдрийн дотор нийслэл ордог болсныг уул уурхайн баялгаа зарсан хөрөнгөөр бий болгосныг мэдэх үү. Айл өрх ч гэсэн ганц зарж орлого олдог юмаа л өөд нь татдаг биз дээ, яг түүн шиг Монгол Улсад өнөөдөр зарж мөнгө олдог уул уурхай, эрдэс баялгийн салбараа л өөд нь татах хэрэгтэй шүү дээ. Хар үгээр бол хэдэн чулуу зарж, буталж, хилээр зарж байж л монголчууд орлого олж, Африкаас арай дор орчихгүй амьдарцгааж байна.

Ийм энгийн үнэнийг, амархан ойлгогдох логикийг ойлгохгүй, уул уурхайг зүхсэн малчдаар Монгол Улс дүүрээд буй нь сайны цондон ерөөсөө биш. Ийм муу ёрын байдалтай 10 гаруй жилийг үдсэн шүү дээ. Ашиг тус нь юу гэвэл өнөөдөр улс орны эдийн засаг уруугаа явж байгаа байдал. Эсвэл малчид маань энэ улс орон хөдөө аж ахуй, мах сүү, ноос ноолуураас их мөнгө олдог, хэдэн тэрбум долларын ашиг олдог, түүгээрээ өөрсдийнх нь тэтгэвэр, тэтгэмжийг тавьж, эмнэлэг, сургууль гээд нийгмийн бүх үйлчилгээг үзүүлдэг гэж боддог юм уу. Хэрэв тэгж бодсоор яваа бол том эндүүрэл. Монгол хөдөө аж ахуйн орон, түүгээрээ л хүнд бэрхийг давна гэдэг бол өнгөрсөн түүх. Гэхдээ бүр эргэж давтагдах боломжгүй эрин зууны түүх. Тодорхой жишээ авъя. Малчдын том орлого болох ноолуурт жилд дээд тал нь 350 сая доллар л эргэлддэг. Энэ нь ноолуурын үнэ 100 мянгаас дээш байх үед шүү. Тэгвэл Монголын бүх ноолуурыг цуглуулж зараад мөнгөөр нь ганц ширхэг цахилгаан станц барьж хүрэхгүй. Монгол Улс 80 сая малтай. Монголын бүх малыг зах зээлийнх нь дээд үнээр зараад ганц том нефтийн үйлдвэр барьж хүчрэхгүй. Учир нь орчин үед нэг тэрбум доллараар нэг том нефтийн үйлдвэр барьж хүрэхгүй байна. Зах зээлийн өнөөдрийн бодит үнэн ийм л байна, малчин түмэн минь. Уламжлалт мал аж ахуйн бодит үнэ цэнэ өнөөдөр ийм байна. Ийм байгаа болохоор л малчин түмнийхээ төлөө сая саяар, тэрбум тэрбумаар доллар олох уул уурхайн бүтээгдэхүүнээ Олон улсад зарж хөрөнгө чинээтэй болох гэж зүтгэж байна. Баяжиж чадахгүй, байрнаасаа хөдөлсөн төдий 30 жилийн өнгөрсөн замналын нэг том шалтгаан бол сая Л.Оюун-Эрдэнийн хэлдэг “За эргэж харъя, малчдаасаа асууя…” гэсэн царцанги үг. Энэ үг бол хамгийн муухай үг. Өнгөрсөн 30 жилд улс орон удирдсан нөхдүүдийн хөшүүн үедээ хэлдэг, аргацаадаг үг. Сонсохоос дургүй хүрдэг энэ үгийг Оюук дүү, одоо бүү хэл. Яг ийм үгийг хэлсээр өнгөрсөн 30 гаруй жилд Монголд бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт царцаж, уул уурхайн давлагаа зогсож, хөгжил цэцэглэлт өөд тэмүүлсэн хүсэл бүхэн унтарч, ажил хөдөлмөр хийдэг хүнгүй болж, хамгийн аймаар нь цаг хугацаа ихээр алдаж, баларч байна.

Яахав, Л.Оюун-Эрдэнийн “Эргэж харна, малчдаасаа санал авна” гэдэг үг тактикийн шинжтэй байж болно. Гэхдээ ингэж яах юм бэ, одоо бол уул уурхай дээр хором ч алдаж болохгүй. Шууд л малчдад хандаж “Төр засгийн зүгээс таны үр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын төлөө хэнээс ч асуухгүйгээр уул уурхайг хөдөлгөнө, хөгжүүлнэ. Та бүхэн үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө дуугүй байцгаа” гэж хэл. Ингэж хэлэхдээ нийгмийн өмнө гарч, ил цагаан хэл, зарла, тунхагла. Ард түмэн таныг дэмжинэ. Саалиа хаяад ирсэн говийн хэдэн малчнаа төв талбайгаас хөөж явуул. Ийм л харизмтай байхгүй бол Оюун-Эрдэнэ дүү минь, та малчдаар улс орноо удирдах арга барилыг заалгах гээд байна шүү. Тийм бол таны наана чинь байгаагийн хэрэг юу байна. Нэгэн цагт үймсэн Америк тив индианчуудаас улс орноо удирдахыг асуусан уу. Австрали тив хоньчдоороо удирдахуйн ухаанаа заалгасан уу.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монголын хөдөөг хөгжүүлэхэд тусгайлсан бодлого гарга. Монголын малчин түмнийг бусдаас илүү хүндэл. Ахуй соёлыг нь сайжруулахад улсаас анхаар. Өнөөдөр Монголын малчид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бүрэн боломжтой болсон. Бүгд гар утас, интернэттэй, гэрээс нь 30 км-ийн зайд халуун ус, саун, массаж, тэр байтугай хотоос дутуугүй ресторан, орчин үеийн амралт сувиллын газрууд нэгэнт бий болжээ. Энэтхэгт IT-гийн мэргэжлээр мастер хамгаалсан залуу мал хариулж, малын бэлчээр дээрээс англиар дэлхийтэй харьцаад сууж байна. Улаанбаатар, аймгийн төв рүүгээ давхихад засмалаас хол малчин байхгүй болсон. Засмал зам Монголын хөдөөг хэрэн хэсүүчилсэн. Алтай Таван богдод хүртэл засмал зам хүрчихээд байна. Монголын түүхэнд урьд хожид хэзээ ч байгаагүй дэд бүтэц, хөгжлийн загвар оролдлогууд хийгдэж байна. Онцлог нь энэ бүхэн дан ганц уул уурхайгаас олсон орлогоор дам дамандаа хийгдэж байгаа гэдгийг Монголын малчид ойлгох цаг болсон. Ойлгуулах ажил үлдсэн…

Дэлхийгээ дагасан Монголын хөдөө ийм зүгтээ явж байгаа болохоор Л.Оюун-Эрдэнэ дүү минь, орон нутгийн ИТХ-ын өөрөө удирдах ёсыг одоо хийгдэх ҮХНӨ-өөрөө зохист харьцаанд нь оруул. Босоо удирдлагатай байсан цаг үе бүхэндээ тархай бутархай монголчууд, хүн шиг амьдарч, улс шиг харагдаж байсныг сана. Малчдыг араас нь турхираад сууж байдаг бүлэглэл гэгч нь 2016 онтой дууссан гэж ойлгож байгаа. 2020 оны дахин ялалтын чинь дараа бүр оргүй арилсан гэж ойлгож яваа шүү. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд, малынхаа зах дээр өнөөдөр ч хааяа сууж байдаг, малчны хүүхэд энэхүү нийтлэлийг бичиж хүргэлээ шүү…