Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулна DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэв олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, өргөн барих боломжтой гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Тэрбээр, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, тодорхой томъёолол гаргаж хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Хэлэлцүүлгийн хугацааг тодорхой шийдвэрлээгүй бөгөөд энэ зуны турш өрнүүлж, нарийн хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлагч нь төслийг санаачлах үеэсээ эхлээд эцэслэн батлах хүртэл төслөө олон нийтэд танилцуулах, тэдний саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, олон нийтийн оролцоог хангах эрхтэй” гэж заасан. Үүнийг маш сайн баримтлах ёстой. Учир нь Үндсэн хуулийг олон нийтийн дэмжлэг, улс төрийн намуудын зөвшилцлийн дүнд гарах ёстой гэдэг зарчмыг өнөөдөр ярилцсан. Өнөөдрийн бүлгийн хурлаар тодорхой заалт огт яриагүй. Харин парламентын тогтолцоо, хүний эрхийг хангах, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэдэг гурван асуудлын хүрээнд л ярьж байгаа. Үндсэндээ 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахад дутуу үлдээсэн зүйлсийг гүйцээх зорилготой” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн оролцоог хангасан байх ёстой. УИХ-д 16 намаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал, шаардлага ирүүлсэн. Тиймээс МАН-ын бүлэг улс төрийн намуудын шаардлагыг хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргаж байгаа юм” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай орон боллоо DNN.mn

“Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс Монголд тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн талаар мэдээлэл хийлээ. Тахийг дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу хэмээн адуу судлалаар мэргэшсэн ихэнх судлаачид хүлээн зөвшөөрдөг. Тахь байгальд бүрмөсөн устаж устаж, гагцхүү цөөн тоогоор гадаад орнуудын амьтны хүрээлэн, нөөц газруудад хүний гар дор өсөн үржсэнийг нь өдгөө эгүүлэн суллаж, 1992 онд сэргээн нутагшуулсан юм.

Анх 1992 оны 6-р сарын 5-нд, Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа хөрсөнд гишгэсэн. Үүнээс хойш Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь, Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулахаас гадна Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.

Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. Ингэснээр Монгол Улс дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байна. Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байгаагүйг онцлоод улс орны эдийн засгийн хамгийн хүнд цаг үед энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг онцоллоо.

Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байгаагүйг онцлоод улс орны эдийн засгийн хамгийн хүнд цаг үед энэ ажлыг эхлүүлсэн гэдгийг онцолж, энэ үйлсэд хүчин зүтгэсэн бүхий л хүмүүст талархал илэрхийллээ. Мөн байгальдаа устсан том хэмжээний хөхтөн амьтанг байгальд нь сэргээн нутагшуулсан амжилттай тохиолдол дэлхийд байхгүйг хэллээ. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилал, шалгуураар 1969-1996 оныг хүртэл “Байгальд устсан” ангилалд байсан тахийг эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулж, 2008 онд устаж байгаа, 2011 онд устаж болзошгүй гэх ховордож буй хоёр ч зэрэглэл бууруулжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хуруугаа гэмтээвэл ямар арга хэмжээ авах вэ? DNN.mn

Хүний хөдөлмөрийн гол “багаж” бол яалт ч үгүй хуруу. Иймд гараа бүрэн бүтэн байлгах нь юу юунаас чухал. Өчүүхэн төдий өргөс өндгөнд орж хувилахаар яадаг билээ дээ, бид. Тэгвэл санамсар болгоомжгүйгээс болж хуруу, гараа хаалганд хавчуулж, гэмтээвэл эд эрхтнээсээ ч салах аюултайг эмч сануулав.

Хүүхэд гэлтгүй томчуудад ч ийм асуудал элбэг тохиолддог байна. Хаалганд хуруугаа хавчуулах үед бяцарсан хугарал үүсч, хумсны дотуур цус хуралддаг аж. Хуруугаа хүчтэй нугалахад тэнийлгэгч булчингийн шөрмөс тасрах аюултай тул болж өгвөл хөдөлгөөнгүй байлгах нь зүйтэй гэнэ. Хурууны үений хугарлын үед тэр хэсэгтээ хавдаж, хөдөлгөхөд айхавтар өвддөг учир чиг тавьж боох ёстой аж. Хэрэв хугарсан хэсэг муу эвлэж бороолбол хурууны үйл ажиллагаа ноцтой алдагддаг. Ар тийш тахийж бороолбол нугалах, алган тийш тахийвал тэнийлгэх хөдөлгөөн хязгаарлагддаг байна.

Хуруугаа гэмтээсэн бол тэр даруй рентген зураг авахуулж, мэргэжлийн эмчид хандаарай. Сүүлийн үед манайхан эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөг интернэт гэгч “их мэдэгч” нэртэй “үл мэдэгч”-ээс асууж цаг алддаг болсон нь худлаа биш. үүнээсээ болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон кэйс олон бий. Жишээлбэл, 20 гаруй насны залуу хуруугаа машины багаажинд хавчуулчихжээ. Тэсэхийн аргагүй өвдөхийн зэрэгцээ хуруу нь тэр дороо хавдчихаж. Энэ үед зауу гар утсаараа зургийг нь дараад “фэйсбүүк”-д постолж л дээ. Нүд ирмэхийн зуур арав, хорин зөвлөгөө жиргээд ороод ирж. Тэр дунд хүйтэн жин тавих нь үр дүнтэй гэсэн коммент зонхилсон байна. Мань эр тэр зөвлөгөөг дагажээ. Харамсалтай нь хуруу нь эдгэрэх нь битгий хэл хумсан доорх хурсан цус идээ татаж, цаашлаад яс руугаа орсон байж. Ингээд хуруугаа тайруулахад хүрчээ.

Иймд аминаас холуур хуруу төдийхний гэмтэл гэж үл ойшоолгүй эмчийн зөвлөгөөг дагаарай. Ер нь бол гэмтлийн үрэвсэл арилтал буюу цус, хаван сорогдож шимэгдтэл 2-3 долоо хоног сайн чиг бэхэлгээ хийдэг юм билээ. Мэдээж юм өргөж болохгүй, кальциар баялаг хүнс түлхүү хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэхэд сайн нөлөөтэй байна.


Categories
мэдээ нийгэм

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийг хүлээн авч эхэллээ DNN.mn

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс буюу өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэллээ.

ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.

Төсөл хүлээн авах хугацаа

Эхлэх: 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цагаас

Дуусах: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэл

Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

– Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт

– Зээлийн хугацаа: 5 хүртэл жил

– Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар

– Зээлийн хүү: 3 хувь

ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР:

1.Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр;

2.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр;

3.Хүнсний зоорь, агуулах;

4.Эрчимжсэн мал аж ахуй

5.Гахай, тахиа, зөгийн аж ахуй

6.Хүлэмжийн аж ахуй-Мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ

7.Модон шахмал хавтангийн үйлдвэр

8.Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр;

9.Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.

Categories
мэдээ улс-төр

ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд 52 мандатын төлөө 94 нэр дэвшигч өрсөлдөхөөр үнэмлэхээ авчээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдана.

Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу 2022 оны зургаадугаар сарын 4-ний өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон байна.

Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор нөхөн дахин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллаж байна гэв

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт дугуйн зам шинээр тавих 16 байршил DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан.

Энэ хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхлээд буй.

Тодруулбал, 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталжээ.

Хотын төвд:

  1. Сүхбаатарын талбай – Офицеруудын ордон /15.99 км/
  2. Хотын төв – Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /5.39 км/
  3. Бага тойруу /5.04 км/
  4. Их тойруугийн гудамж /16.37 км/
  5. Баянбүрд тойрог – Гурвалжингийн гүүр – Чингисийн өргөн чөлөө /20.30 км/
  6. Улиастайн гүүр – Сансарын туннел – Тасганы овоо – Драгон төв /13.96 км/
  7. Нарны зам дагуу /15.33 км/
  8. Драгон төв – Сонсголон – Нисэх – Яармаг /18.67 км/
  9. Хотын төв – 7 буудал /17.25 км/
  10. Нэмэлт трассууд /34.49 км/

Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн голын дагуу:

  1. Жигжид зуслангийн гүүр -ТЭЦ 4 /27 км/
  2. Шувуун фабрик – Яармагийн гүүр /30.7 км/
  3. Яармагийн гүүр – Баянзүрхийн гүүр /17.8 км/
  4. Баянзүрхийн гүүр -Тэрэлжийн гүүр 17.8 км
  5. Баянзүрхийн гүүр – Хөлийн гол – Налайх – Туул гол дагуу /29.6 км/
  6. Тэрэлжийн гүүр – “UB-2” амралтын газар /25.4 км/
  7. Тэрэлжийн гүүр – Цонжинболдог /29.6 км/ зэрэг байршлуудад дугуйн зам шинээр тавих юм.

Тухайлбал,

  • Чингисийн өргөн чөлөө /3.2 км, хоёр талдаа/
  • Нийслэл хүрээний өргөн чөлөө /3.1 км/
  • Олимпын гудамж /1.1 км/
  • Их Монгол улсын гудамж /2.8 км/
  • Дунд голын хойд эргийн дагуу /1.5 км/
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /3.4 км/
  • 10-р хорооллын арын далан дагуу /0.9 км/
  • Зайсангийн ам хүртэл /1.8 км/
  • Бага тойруу /2.7 км/
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын гудамж /5.9 км/
  • Сонсголонгийн гудамж /5.6 км, хоёр талдаа/
  • Маршалын гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу /7.3 км/
  • 7 буудлаас Шарга морьт хүртэл /9.7 км/

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ улс-төр

И.Мөнхжаргал: Ерөнхийлөгч асан хоёр хүний ойлголцол АН-ын эв нэгдлийн гол хөшүүрэг болно байх DNN.mn

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудал болон намын үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-АН-ын дотоод маргаан Дээд шүүх дээр процессын ямар шатанд явааг товч хэлж өгнө үү?

-Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй. Ямар ч хүн байхгүй. Харин АН-ын 117 мянган гишүүний 113 мянгынх нь саналыг авч сонгогдсон Х.Баттулга гэж намын дарга байгаа. Дотооддоо тушаал шийдвэрээ гаргаад ажлаа хийгээд явж байна. Нөгөө талд маргаан нь юу байна вэ гэхээр АН-ыг Улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний ард С.Эрдэнэ гэж хүний нэрийн бичилт яваад байгаа юм.

-Намын гэрчилгээний арын бичилт гэхээр цаасан дээр гэсэн үг үү?

-Тийм л дээ. Дээд Шүүхийн цахим мэдээллийн санд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний тогтоолоор С.Эрдэнийг АН-ын даргын бүртгэлээс хасчихсан байгаа юм. Ингэж хассан хэдүй боловч АН-ын гэрчилгээний ард энэ бичилтийг Дээд шүүхээс хийгээгүйгээс болоод иргэн С.Эрдэнэ гэрчилгээг үзүүлж, өөрийгөө АН-ын дарга гэж явдаг. Ердөө ийм л жижигхэн маргаан, ийм жижигхэн процесс юм. Сая АН-ын нийт гишүүд намын даргаа сонгосны дараа тавдугаар сарын 21-ний өдөр Дээд шүүхэд материалаа өгсөн.

-Гэтэл гэнэт буцаагаад татчихна лээ, энэ нь АН-д бас л ойлгомжгүй байдал нэмэх шиг болсон?

-Энэ өдөр Дээд шүүх хуралдаж асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч бидний зүгээс материалаа түр татаж авсан юм. Шалтгаан нь 19-ний өдөр Дээд шүүхээс мэдэгдэл гаргахдаа 2-3 ноцтой үйлдэл гаргасан учраас тодруулж байж дахин хандъя гэж шийдсэн нь тэр.

-Тэр нь тэгээд тийм ноцтой юм уу?

-Нэгдүгээрт, Улсын дээд шүүх маргааш нь хэлэлцэх гэж байгаа асуудлынхаа үндсэн агуулгыг урьдчилж нийгэмд зарласан Хоёрдугаарт, Дээд шүүхийн тухай хуулиар Шүүн таслах ажиллагаанаас бусад ангиллаар бүртгэх үйл ажиллагааг хариуцуулсан байдаг. Гэтэл мэдэгдэлдээ, Шүүн таслах ажиллагаанд АН-ынхан оролцох гээд байгаа учраас та нарт хариуцлага тооцно шүү гэж мэдэгдсэн. Энэ нь өөрөө АН-ын даргыг бүртгэх ажлыг Шүүн таслах ажиллагаа болгож хувиргасан үйлдэл. Энийг тодорхой болгох шаардлагатай болсон. Гуравдугаарт, Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдахаас өмнө урьд гарсан Шүүхийнхээ тогтоолыг биелүүлж, улсаас өгсөн АН-ын гэрчилгээний цаасан эх хувилбарын ар талд шийдвэрээ бичих үндсэн үүргээ биелүүлнэ үү гэсэн шаардлага. Ийм гурван шалтгаанаар татсан. Энэ бүгдийг тодорхой болгоод удахгүй Дээд шүүхэд дахин хандана.

-АН-ын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцаж байна. Албан ёсоор анх удаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаа болов уу. Тэгэхээр та өөрийнхөө талаар товч мэдээлэл өгөөч. Зарим уншигчид энэ хаанахын, ямар замналтай нөхөр АН-ыг төлөөлж яриад байна гэж бодож магадгүй?

-Тэр нь зөв байх.

Үндсэн мэргэжил маань технологич. Эдийн засаг, эрх зүйн чиглэлээр бас суралцсан.эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг, ийм л залуу гэр бүл. ШУТИС-д багшаар ажлын гараагаа эхэлсэн. Улс төрийн хувьд бол намын анхан шатны үүрээс эхэлсэн дээ. Намынхаа бүх шатны сонгуульт албанд сонгогдож ажилласан. Намын хороо, намын Залуучуудын байгууллага, намын ҮБХ, намаас ИТХ-д, ИТХ дахь намын бүлгийн дарга… гээд. Сүүлд АН-ын дотоод сонгуулийн хорооны даргаар намын их хурлаасаа сонгогдож ажилласан. Анх удаа л АН-ын томилогддог албан тушаал буюу намын Ерөнхий нарийн бичгийн даргад томилогдон ажиллаж байна.

-Яагаад таныг намын генсекээр томилов, миний харж байгаагаар та Х.Баттулгын ойрын хүн биш дээ. Гэтэл таныг санал болгосон. Та түүний ямар шалгуурт тэнцэв?

-Жинхлээгүй байгаа, үүрэг гүйцэтгэгч. Нам дотор ажилласан байдал маань нэг дэх шалгуур байсан байх. Намын мерит зарчим гэж байдаг бол тэр шалгуур. Хүүхэд шахуугаасаа намд зүтгэсэн. АН хүнд байгаа ийм ороо бусгаа цаг үед нээнтэггүй, хууль хүчний байгууллагаас шалгахад ямар нэг асуудалгүй, өмнө нь төрд, төрийн өмчийн компанид ажиллаж байгаагүй хүн чухал байсан байж магадгүй. Миний хувьд сүүлд АТГ-ын Олон нийтийн зөвлөлд дөрвөн жил ажилласан. Иймэрхүү итгэл үнэмшил намын даргад байсан байх. Сүүлийн хэдэн жил улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор миний нэр дээр цагдаад 10 гаруй гомдол очиж байнга шалгуулсан. Юу ч гараагүй л дээ. За тэгээд хамгийн гол нь намаа сайн мэднэ, гадарлана, бүх л ажилд нь оролцож ирсэн. Ний нуугүй хэлэхэд, би Х.Баттулга даргад ойр байсан хүн биш шүү дээ. Тэгэхээр дээрх зүйлүүд нөлөөлсөн юм болов уу.

-Өнөөдөр АН түвэгтэй байна. Заавал аль АН нь вэ гэж асуух болдог. Танай үеийнхэн хоёр талд, биеэнтэйгээ үзэлцэж байна уу?

-Бид хоёр талд гарчихсан, биесээ муухай хараад байгаа юм яг үнэндээ байхгүй. Нэг нам гэдгээ маш сайн мэддэг. Кофегоо хувааж уугаад, санал бодлоо солилцоод, инээж хөхрөөд л явцгааж байгаа. Хоорондоо муудна гэж юу байхав дээ. Эрх баригчдад хандаж байгаа шүүмжлэл, тэдний алдаа оноог хэлж дүгнэж байгаа байдал, улс орны цаашдын хувь заяаг хэрхэх, бодлогын тухайд ч бидний үзэл бодол адилхан, мөр зэрэгцээд явж байна. Өөр яах ёстой юм, тийм биз дээ. АН-ын гишүүн бидний хувьд улс орныг нэг иймэрхүү бодлогоор, аятайхан аваад явчихаж болно гэсэн итгэл үнэмшил, улс төрийн том амбиц бий. Тийм боломжийг нам, сонгууль, ард түмний итгэл л бидэнд өгнө. Түүний төлөө юу хийх ёстой юм, товчхондоо АН-ын залуусын зорилго энэ шүү дээ.

-АН доторх өнөөдрийн энэ зөрчилдөөний шалтгааныг хэрхэн харж байна. Магадгүй та шинээр харж байж магадгүй?

-Урт тайлбар ярина. Гэвч товчилъё, АН-ыг ийм байлгах эрх баригчдын зүгээс үйлчилж байгаа хүчин зүйл байна. Үүнд гар хөл, зэвсэг нь болсон ганц нэг хүн АН-д байгаа. Ийм л энгийн асуудал. Үүнийг одоо нуугаад, бөөрөнхийлөөд байх шалтгаан байхгүй. Бүгд л мэдэж, ярьж байгаа. Тэр хоморгонд нь залуус хавчуулагдсан. Нам доторх карьераа бодсон, эсвэл ингэж эвтэйхэн явж байгаад энэ хүнээс тамгаа аятайхан авъя гэсэн залуус нөгөө талд бий. Ер нь бол олон үзэл бодол тэнд яваа. Гэхдээ эцсийн мөчдөө энэ нам 2024 онд АН гэсэн нэг тугийн дор, нэгдмэл удирдлагатай сонгуульд орох ёстойг бүгд мэдэж байгаа. Нэг намын дарангуйлалд цааш явж болохгүйг хаа хаанаа маш сайн ойлгосон. Хэт их уналтаас, огцом сэргэлт маш их үр дүн авчирдаг улс төрийн практикийг бид удахгүй үзнэ. Нам доторх асуудал бусдын харж байгаа шиг яадгаа алдаад завхарчихсан, яах гэж байгаа нь тодорхойгүй, хэдэн лидер нь эргэж уулзах нүүргүйгээр явчихсан юм огт байхгүй. Өнөөдөр хэвлэл мэдээллээр хэгжүүн, хатуу үгсийг биен рүүгээ шидэлж, монголчууд яг түүгээр нь хүлээж авч байна. Энэ бүгдийн ард эргэж нэгдэх процесс, гайхмаар эв нэгдэл, ялалт, амжилт ирнэ. Харж бай л гэж хэлье. Нэг зүйлийг энд онцлоход, сая миний бие орон нутгийнхаа 330 сумын дарга нартайгаа нэгдсэн хуралдаан хийлээ. Эндээс юу харагдсан гэхээр АН орон нутагт нэгдмэл, нягт байгаа юм байна. Нийслэл дотроо, хэдэн том лидерээ дагасан талцал харагдаад байгаагаас биш дунд, доод шатандаа АН урьдын хэвээр байгаа нь харагдсан. Бодит үнэн ийм байгаа үед ний нуугүй үнэнийг хэлье. Одоо энэ намаас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, одоо АН-ын дарга Х.Баттулга, энэ хоёр хүн ойлголцох ёстой юм билээ. Хүнийхээ хувьд харилцан буулт хийж, Монгол улсын төлөө, монголын ардчиллын төлөө ойлголцох цаг болсон. Эхний удаад ердөө л энэ. Өнөөдрийн үр дүнтэй алхам. Тэрнээс АН дотор залуус нь хоорондоо өрсөлдөөд, маргаад, би чи гээд байгаа юм ерөөсөө алга. АН-аас төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс л эр хүн шиг эвлэрлийн ширээний ард суучихвал АН-д өөр асуудал алга. Үе, үеийн гишүүд үүнийг л хүсч, харж байна. Намын лидерүүдийнхээ энэ ойлголцол, эвлэрлийн төлөө манай үеийнхний хийж чадах зүйл бол зүрх сэтгэлээрээ дэмжих, эвлэрэл, нэгдлийн төлөө бид чадах бүхнээ хийнэ. Яагаад гэвэл энэ бүхэн Монголын ардчиллын төлөө учраас. Ер нь удахгүй Ерөнхийлөгч асан хоёрын зүгээс ойлголцлын алхмууд хийгдэх байх.

-Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Ингэхгүйгээр энэ улс орон чинь баларлаа шүү дээ, ардчилал, шударга ёс, ардчиллын үнэт зүйлс, Олон улсаас Монголд хандаж байгаа хандлага, өнгөрсөн 30 жилд ардчиллаар олж авсан бүхэн нурах нь, маш хүнд боллоо. Үүнийг эрх баригчид ч өөрсдөө мэдэрч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүр ч их ойлгож байгаа гэж харж байна. Үүнийг хаа хаанаасаа хичээж хийж чадахгүй бол Монгол улс л хохирно. Тэгэхээр Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр хүн Монголын ардчиллын төлөө удахгүй ойлголцох, улс орныхоо төлөө нэгдэн ажиллах байх.

-Ах нарынхаа дэмжлэггүйгээр улс төр хийх, улс орныг удирдах, АН-ыг ялалтад хүргэх боломж ер нь бага юм уу?

-Ний нуугүй л хэлье. АН-ын хэт лидер дагасан 30 жилийн үр дүн. Хариулахад түвэгтэй сэдэв болчихоод байгаа юм. Ерэн оноос 2016 оныг хүртэлх АН-ын хүний нөөцийн бүтцийг харахаар ганцхан үеийнхэн улс төрөөс буулгүй явж ирсэн.

-Ерэн онд хувьсгал хийсэн, тэр үеийнхэн үү?

-Тийм ээ, ерэн онд гарч ирсэн үеийнхэн тэр чигээрээ явж ирсэн. Энэ үеийнхнийг гатлаад гарч ирсэн үе гэж байхгүй. Энэ үеийнхний дараах үе гэхээрээ энэ намын золиос гэмээр, АН-д том орон зайтай болж чадаагүй. Өөрсдийн эр зориг, дайчин чанар байхгүйгээс залуус та нар хохь чинь гэсэн нийгмийн шүүмжлэл байгаа боловч нам гэдэг институт чинь дараа үеэ бэлддэг, сургадаг, тийм л процесс. Гэтэл зөвхөн хуйвалдааны зарчмаар явчихсан. Энэ нь бүхэл бүтэн үеийг тасалчихсан. Шулуухан хэлэхэд, өмнөх үеийнхэн хийгээд одоо бидний үеийнхний хооронд их зай үүссэн, их холдоцгоосон. Өнөөдөр АН-ын залуус маш их эрмэлзэлтэй байгаа, урагшаа явахыг их хүсч байгаа. Гэвч АН-ын дүрэм журмаас эхлээд Монголд үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь хүртэл намын лидер гэх хүмүүст АН-ыг үймүүлэх, өөрсдийгөө хадгалаад байх боломжийг олгоод байна. Ийм тохиолдолд залууст хүсэл эрмэлзэл байгаа хэдүй ч бөхөөр яривал бяр нь хүрэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн АН-ын улс төрийн замналд кейс болон үлдлээ, үүндээ дүгнэлт хийгээд цааш явж эхэллээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ сэдвийг ингэсхийгээд орхих нь зөв байх.

-Тэгэхээр өнөөдрийн хамгийн том сэдэв бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ), тогтолцооны өөрчлөлтийн талаарх эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаа байна. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль нь гурван сая иргэн хэрхэн амьдрах эрх зүйн баримт бичиг. Хоёр жилийн өмнө МАН-ын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа найман жил гар хүрч болохгүй гэчихсэн. Гэвч энэ бүгд тэдэнд хамаагүй бололтой. Үнэхээр эрх баригчид ҮХНӨ-ийг хийх гэж байгаа бол гурван сая иргэнээсээ “Ийм ийм өөрчлөлтийг хийх гэж байна” гэж хэлэх, асуух ёстой. Энэ нам өөрөө санаачлаад нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Үүнийг хийхгүйгээр өөрсдийн тоглоомын нам болох ХҮН-аар дамжуулж, гишүүн Доржхандаар дамжуулан ҮХНӨ-ийг оруулж ирж, түүнийг нь МАН дэмжиж байгаа хэлбэрээр явж байгаа нь яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй үзэгдэл. Ийм арга технологиор эрх мэдлээ хадгалах, дараагийн сонгуулиар яаж орвол ашигтай вэ гэсэн хувилбараар ҮХНӨ-ийг өөрчлөх аюултай. Сөрөг хүчингүй, бодлогын өрсөлдөөнгүй, мэтгэлцээнгүй, нийгмийн зөвшилцөлгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болдоггүй дэлхийн практик байна. Яг үнэндээ юу өөрчлөхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хэрэвзээ ҮХНӨ-ийг буруу хийвэл ямар аюул дагуулахыг тооцож үзсэн хүн байна уу. Бүгд л өөрчилье гээд хошуурах шинжтэй. Өнөөдөр дэлхий ертөнцийг хамарсан энэ их хямралт байдалтай ҮХНӨ-өө яаж уялдуулах ёстой юм. Ядаж энэ талаас нь харсан, судалсан, тооцсон, дүгнэлт гаргасан судлаач байгаа юм уу. Дэлхийн хямралын тоглоом болох зүйлийг наад ҮХНӨ-өөрөө хийх гэж байгаа юм биш биз. ҮХНӨ-ийг дэмжих, дэмжихгүйн тухай асуудал дараагийн асуудал юм билээ. Наана нь юуг өөрчлөх, нийгмээрээ хэлэлцэж шүүсэн юм уу гэдэг л асуудал. Одоогоор мэдэж байгаа ганц зүйл нь парламентын суудлын тоог нэмнэ, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэсэн хоёр мессэж байна. Үүнийг дагуулж юу оруулж ирэх, яаж өөрчлөх, дагалдах ямар хуулиуд өөрчлөгдөх, тэр бүгдээс нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах, хамгийн гол нь энэ бүгдээс шалтгаантай ямар муу үр дагаврууд нийгэмд маргааш бий болох талаар ойлголттой нэг иргэн байтугай, нэг улстөрч ч алга. Үнэхээр хийх байсан юм бол өмнөх парламентаар тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч, одоо АН-ын дарга Х.Баттулга энэхүү ҮХНӨ-ийг оруулж ирсэн. МАН олонхоороо унагасан биз дээ. Өчигдрийн үйл явдал. Өнөөдөр яагаад гэнэт өөрчлөх болов. Эндээс нэг л зүйл харагдаж байгаа, дараагийн сонгуульд холимог тогтолцоогоор орох, АН-ыг хуваан жижиглэх, жижиг намуудад хоёр, гурван суудал өгч олон намын тогтолцоотой парламент гэсэн нэр зүүх, харагдуулах, ингээд ирэх он жилүүдэд энэ улсад эзэн мөнх суух. Ийм л башир арга. Энэ хуулиараа ирэх 2024 оны сонгуульд орвол МАН уналтынхаа доод цэг дээр очно гэдгийг цаадуул чинь тэнэг биш болохоор мэдэж байгаа. Хөгжлийн банкийг хувааж идсэн нь зөвхөн эхлэл шүү дээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улс дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр цааш явахгүй юм байна гэдгийг илүү ойлголоо. Тэгсэн үйлдвэрлэлд зориулах санхүүжилт болох Хөгжлийн банкийг МАН-ын хэдэн гишүүн хуваагаад идчихсэн байх жишээтэй. Цаашид маш олон луйвар, авлига, албан тушаалын хэргүүд нь нийгэмд ил болно. Нийгмийн анхааралд аваачих олон асуудал АН дээр төвлөрч, төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ бүгдээс эрх баригчид айж, болгоомжилж байна. Тиймээс өөрсдийгөө авч үлдэхийн тулд ҮХНӨ-ийг хийх гэж байна.

-Ингэхэд хүчтэй дуу хоолой байх ёстой УИХ дахь АН-ын бүлэг хаана байна вэ, бүлгийн дарга нь хэн болсон бэ?

-АН-ын бүлгийн гишүүд олонхоороо даргаа сольж, шинэ дарга сонгосон. Түүнийгээ УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч Занданшатар дарга нь албан ёсоор батлахгүй, ширээндээ дарчихсан, тийм л байгаа. Энэ байдал нь АН-ын бүлэг учраа олохгүй байгаа юм шиг байдлыг үүсгэсэн. АН-ын дарга байсан жараад оны ах маань, МАН-ын 80-аад оны залууст “ял”-аар барьцаалагдсаны үр дүн л парламент дээр гарч байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын талаар таны байр суурь…?

-Ганбат гишүүн бол АН-ын гишүүн, нийгмийн зүтгэлтэн хүн. Нэг их төөрөлдөх юм Ганбат дарга дээр байхгүй. Зүгээр л “Чи бидний өмнөөс ингээд самраад бай, тэгэх юм бол ирэх сонгуулиар жагсаалтын эхээр оруулна, тэгэхгүйгээр чи одоо тойргоосоо гарахгүй ээ” гэсэн амлалтыг түүнд өгчихсөн. Ер нь бол АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь аливаа асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа.

-Эрх баригч МАН ирэх сонгуулиар дахиад ялна гэсэн зорилготой, түүний төлөө бүгдийг хийх нь тодорхой. Үүний эсрэг өнөөдрийн АН юу хийж чадах вэ?

-Гурван сонгуулийн цикль дамнуулж Монголыг удирдаж байгаа МАН институтийнхээ хувьд төр барих потенциалаа шавхаж байх шиг байна. Мөн дотроосоо ялзарч байна. Төрийн бүх шатанд авлигыг нийгмийн соёл болголоо. Үсэглэлийн баяраа тэмдэглэхдээ “А” үсэг болох гэсэн хүүхэд багшдаа авлига өгөх хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН төр барилцах хоёр удаагийн боломж бүрдсэн. Энэ үед энэ улс орон ийм хүнд байдалд орж байсан уу. Бүхэл бүтэн намаараа нийлж банк тонож байсан уу. Нүүрсний уурхай тонож байсан уу… энэ бол улс орны доройтол биш, энэ бол улс үндэстний мөхөл, мөхөл рүү явж байгаа хэлбэр. АН ёроолдоо очлоо, сөнөлөө, мөхлөө гэж баярласан хүмүүс байх юм. АН хагарч бутарлаа гээд энэ улс оронд сайн юм юу байгаа юм. Эрх баригчдын ялзралыг хүчтэй сөрөг хүчин илрүүлж, сэргийлнэ. Энэ хүртэл АН дотроо өнгөрсөн 30 жилийнхээ алдааг шүүж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Манай намын нэр нөлөө бүхий эрхмүүд одоо АН-аа нийгэмд шүүмжлээд явах хэрэггүй, өнөөдөр АН-д ямар эрх мэдэл байгаа биш, мөнгө хөрөнгө байгаа биш, хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очоод “АН-ын залуус бол путинчүүд” гэж орилох хэрэггүй. Нам дотроо учраа олох гээд хичээж яваа залууст ямар юмных нь путин байдаг юм. Харин үүний оронд зарим ах нар маань наад эрх баригчдаа шүүмжил, МАН-ын бузар булайг ард түмэнд ойлгуул, тийм үзэл суртлыг нийгэмд хийцгээ. АН-ын нэрээр албан тушаал өгсөж, алдар хүндийн оргилд асч явсан ах нартаа хэлэхэд, та бүхэнд АН-ын үүд хаалга нээлттэй, ороод ирэх юм бол цай кофеныхоо дээжийг бариад ярилцана. “Та нар мундаг шүү” гэж бол хэнд чинь ч хэлэхгүй, харин та нарынхаа санаа оноог сонсоно, цаг үргэлж ярилцана, үүний төлөө ажиллаж байна.

-Сая АН-ын зүгээс ҮБХ-ны гишүүдээ шинээр сонголоо, Ч.Сайханбилэг… нарын хүмүүс ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо гэсэн мэдээлэл явсан. Энэ талаар…?

-АН-ын дүрэм бол маш сайн хийгдсэн дүрэм. Сонгуулийн процессууд нь маш тодорхой, хяналттай, үе шаттай хийгддэг, хэн ч ойлгохоор энгийн. Үүнийг будлиулсан юм сая харагдлаа. Бүх тамгаа хаялаа гэж худлаа зар тавиад, шинээр хийлгэж аваад, өөрсдийн хүмүүст тараагаад өгчихсөн. Тэр хуурамч тамгаараа ҮБХ-ны гишүүдийн сонгууль хийж байгаа юм байна. Хаана, хэн дэвшиж, ямар гишүүд санал өгч сонгосон нь мэдэгдэхгүй тийм сонгууль гэж байдаг юм уу. Хаана ч дуулдаагүй сонгууль байх. Би өөрөө АН-ын сонгуулийн хороон дарга байсан хүн хууль, дүрмээ мэдэлгүй яахав дээ. Хэвлэл дээр “Ч.Сайханбилэг ҮБХ-ны гишүүнээр сонгогдлоо” гэсэн мэдээг хараад гайхсан. АН-ын дүрмээр нэр дэвшигч биеэрээ ирж, гараараа бичсэн өргөдлөө өгдөг хууль дүрэмтэй, Ч.Сайханбилэг даргыг Монголд байхгүй байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Монголд ирчихсэн юм уу. Ер нь бол МАН-тай адилхан болж байна даа, “Шоронд байгаа хүн нь УИХ-ын гишүүн боллоо” гэдэг шиг.

-Одоо тэгээд нийгэм АН хоёр, гурав хуваагдах нь тодорхой боллоо гэсэн яриа руу явчихлаа. Үүнд хариулт өгөөч?

– Эрх баригчид анхнаасаа ийм л үр дүнд хүрэх гэж ажилласан. Тэдний зорилго нэгдүгээрт АН-ыг хувааж жижиглэх, дараа нь холимог тогтолцоогоор олон жижиг намыг парламентад хоёр, гурван суудалтай байлгах. Энэ бүгд эрх баригчдын заавал хийх нүүдэл байсан. Үүнд өнөөдөр АН-ын олон мянган гишүүд хууртаж, автаж болохгүй. Орос, Хятад, Казахстаны засаглалын хэлбэрүүд харагдаж байгаа биз. Өнөөдөр эрх баригчдын энэ сценари 40-50 хувьтай хэрэгжээд явж байгаад хамгийн том аюул нь байна. Нэг зүйлийг эрх баригчдад хэлье. Та бүхэн эрх мэдлээ алдахгүйн тулд ҮХНӨ-ийг хийх юм байна. Энэ бүхэн эргээд та нарт хортой тусна, энэ улс орныг хүнд байдалд оруулна шүү. Өрсөлдөөнгүй, шүүмжлэлгүй өссөн дараа үеийнхэн чинь эрх мэдэлд хүрэх цагт энэ улс орон юу болж хувирсан байх бол. Та нарыг өөрсдийг чинь эргээд иднэ. Уг нь бол сайн сөрөг хүчинтэй байсны үр дүнг үзсэн ойрхоны жишээ бидэнд бий. С.Баяр гэж Ерөнхий сайд стандарт бус Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ хамтарсан үедээ Оюу толгойг хөдөлгөж, гурав дахь хөршийн ашиг сонирхлыг Монголын түүхэнд байгаагүйгээр оруулж ирж чадсан. Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд хамтарсан Засгийн газар байгуулж, хүчтэй сөрөг хүчинтэйгээ ойлголцож чадсанаар зууны бүтээн байгуулалт болох Монголын бүх аймгийг авто замын сүлжээгээр бүрэн холбох хөрөнгө санхүү, гадаад бондыг босгон ажилласан. Энэ бүгд үргэлж хүчтэй сөрөг хүчинтэй байх үед хийгдсэн Монголын төрийн сайн түүхүүд. Тэгвэл 2016 оноос хойш хэдэн сонгууль дараалан МАН дангаараа төрийн эрхийг өөртөө байлгаж чадлаа. Сөрөг хүчин болох АН-ыг хэрхэн хорлож байна. Өнөөдөр тэгээд энэ улс орныхоо байж байгаа царайг хар. Ийм хүнд цаг үед АН-ыг эв нэгдэлд оруулах сайн жор найруулах, гаргаж авах том ажил АН-ын залуус бидэнд тулгарч байх шиг байна.

-Тэгээд тэр шинэ жор чинь юу байх бол?

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд эв нэгдэл л миний хувьд үнэт зүйл. Энэ улс орны хувь заяа, эрх ашиг биднээс шалтгаалах цаг үе ирлээ, үүний төлөө бүгдээрээ гар гараасаа барилцаад алхацгаая. нөөц боломж, байгаа бүх потенциалаа энэ улс орны төлөө шавхан ажиллах цаг Ардчиллын бидэнд, АН-д ирлээ л гэж хэлэх байна

Categories
мэдээ цаг-үе

Нийт 2670 иргэнд 230.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ DNN.mn

2022 оны 6 дугаар сарын байдлаар 2670 иргэнд 230.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа DNN.mn

УИХ-ын чуулганы 2022 оны зургадугаар сарын 3-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын Төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, далайчны мэргэжлийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 7 бүлэг 64 зүйлээс бүрдэж байна. Түүнчлэн хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгасан. Үүнд:

– Хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгаж өгсөн.

– Хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг тусгалаа.

– Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн болон бүртгэгдэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн тусгасан.

– Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Хуулийн төсөл батлагдсанаар далайн тээвэр хийх, далай ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, улмаар холбогдох төрийн, төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо сайжирна.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, үндэсний далайчдыг бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсын хөлөг онгоцыг түрээслэх замаар далайн тээврийн үйл ажиллагааны зохих дадал туршлагатай болж, улмаар өөрийн хөлөг онгоцоор далайн тээврийн үйл ажиллагаанд бие даан оролцох боломж бүрдэхээс гадна Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймаг 700 га талбайг усалгааны системтэй болгох төсөл хэрэгжүүлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын нутагт хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явцтай танилцлаа. Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Засгийн газар хамтран хүнсний ногооны 700 га талбайг усжуулахаар 2019 оноос судалгаа хийсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад оруулах юм.

Төсөл хэрэгжсэнээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрэх, хүнсний ногооны тариалах талбайн болон хураан авах ургацын хэмжээ одоогийнхоос 5-6 дахин нэмэгдэх, тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, шинэ таримал сортуудыг нутагшуулах, Чингис хот болон ойрын сумд, Дорнод, Сүхбаатар аймагт бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хүнсний нарийн ногооны үр үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Төслийн дараах тариалалт хийхийн тулд хөрс боловсруулахаас эхлээд тариалах, ургалтын үеийн арчилгаа, хураалт хийх 100 мориноос дээш хүчин чадалтай трактор, иж бүрэн техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна. Хэрлэн сумын хувьд 60 га талбайд төмс, 36 га талбайд 13 аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, нөхөрлөл, 15 иргэн хүнсний ногоо тариалж байна.

Тариаланчид Чингис хотын хүн амын төмсний 57, хүнсний ногооны 28 хувийг хангадаг бөгөөд одоогийн тариалж байгаа талбайг төмсөнд 50 га, хүнсний ногоонд 90 гаруй га талбайгаар нэмбэл дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой юм.

5,854 м.кв талбай бүхий 76 ширхэг зуны хүлэмж, 680 м.квт талбай бүхий зургаан ширхэг гурван улирлын хүлэмжинд тариалалт хийж байна. 1,195 тн ургац хадгалах зоорьтой боловч 250 тн-ын зоорийг нь ашиглах боломжгүй учир нийт ургацын 65 хувийг хадгалдаг. Ургацаа бүрэн хадгалахад 1,000 тн, орон нутгийн хэрэгцээг хангах хэмжээний тариалалт хийхэд 3,000 тн–ын зоорь шаардлагатай байгаа тухай тариаланчид ярилаа.

Цаашид төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг даатгалтай болгох, өрхийн хэрэгцээнд үнэ төлбөргүй олгодог 0,1 га талбайн хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, төрөөс тогтвортой үнийн бодлого баримтлах зэрэгт анхаарах хүсэлт гаргалаа.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож Хэрлэн сумын ногоочдод 32 морины хүчтэй хоёр трактор хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн “Хэнтий тариалан” ХХК-ийн “No-till” буюу нөхөн сэргээгдэх технологийг 2014 оноос туршиж байгаа ажлын явцтай танилцлаа.

Тус компани га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, талбайн ашиглалтын сайжруулж сэлгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, га талбайн зардлыг багасгах, ургамал хамгааллын бодис-гербицидын хэрэглээг бууруулах, эко хүнс үйлдвэрлэх технологи бий болгохыг зорьж байна.

Технологи нэвтэрснээр нэг га-гаас дунджаар 25 центнер үр тариа хураан авах боломжтой. Энэ технологийг Хэнтий аймгийн сумд төдийгүй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ аймагт нэвтрүүлж, туршилт хэлбэрээр тариалж эхэлжээ