Гадаадын иргэн, харьяатын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор визийн зөвшөөрөл, оршин суух сунгалтыг үйлчилгээг бүрэн цахимжуулсан.
Өнгөрсөн тавдугаар сарын хугацаанд 727 аж ахуйн нэгж, байгууллагын 3,334 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.
Тодруулбал, 496 аж ахуйн нэгж, байгууллагын 1,935 гадаадын иргэн виз зөвшөөрлийн хүсэлт, 231 байгууллагын 1,935 гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас 1,844 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 1,076 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Мөн еvisa.mn цахим системээр нийт 33 улсын 1,327 иргэнд цахим виз олгож, гурван улсын гурван иргэний визийн хүсэлтэд татгалзжээ.
Гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх үйлчилгээг immigration.gov.mn сайтад хандан цахимаар авах боломжтой гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.