Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлах байршлууд DNN.mn

2022 оны зургаадугаар сарын 15-29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлахаар болсныг Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдээллээ.

Тодруулбал Барс 2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим, Хуучин тээврийн товчоо, 5 дугаар хороолол, 40, 50 мянгат, Баруун дөрвөн зам орчим, Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлана гэв.
зураг

Энэ хугацаанд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм байна.

Дээрх байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай. Иймд 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой аж.

Харин өмнөх буюу зургаадугаар сарын 2-14-ний хооронд засвар хийгдэж буй газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар ажиллаж байгааг УБДС-аас мэдэгдлээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баясах: Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байгааг тандахаар Польшийн сайд ирсэн DNN.mn

Олон улсын харилцаа судлаач, гавьяат багш Ж.Баясахтай ярилцлаа.


-Олон улсын нөхцөл байдал эмзэг байгаа энэ үед манай улсад Польш, Япон улсын Гадаад яамны сайдууд айлчиллаа. Дайны нөхцөл байдалтай үед манайд гуравдагч хөршүүд айлчилж буй үйл явцыг та хэрхэн дүгнэж байна?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд би хэвлэлд ярилцлага өгөхдөө “Өвлийн олимпийн дараагаар дайн эхэлнэ” гэж ярьж байсан. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш гэж үзвэл гурван сар өнгөрлөө. Энэ асуудалтай холбоотойгоор АНУ-ыг дагаж байгаа нэг хэсэг орнууд байна. Үүн дотроо хамгийн идэвхтэй улс нь Польш, Япон. Энэ хоёр улсын Гадаад яамны сайд ирдэг нь учиртай. Гол нь Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байна вэ гэдгийг тандах гэж ирж байгаа юм. Тиймээс бид их болгоомжтой мэдэгдэл хийх ёстой. Польш Улс Их Британитай нийлж НАТО-гийн хамгийн зүүн улс болох гээд улсаа хүчирхэгжүүлэх бодлого явуулж байна. Баруун Украин буюу Львовын газар нутгаа эргүүлж авна гэдгээ тэд зарлачихсан. XV, XVI зуунд тэр газар нутагт Польш их том эзэнт улс байсан. Украины баруун хэсгийг тэд авна гэдгээ зарлачихсан учраас үүнд монголчууд ямар байр суурьтай байна гэдгийг тандах гэж ирж байна.

Үүний өмнө Их Британид Японы ерөнхий сайд айлчилсан. Цэргийн эвсэл байгуулахад Япон оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн. Япон улс бол өөрийгөө хамгаалах армитай. Үүнийгээ өргөжүүлж цөмийн зэвсэгтэй армитай болохын төлөө явж байгаа. Саяхан Япон, АНУ, Энэтхэг, Австрали дөрөв нийлж Энэтхэгийн далай, Номхон далайд дөрвөн улсын холбоо байгуулсан. Үүнийгээ Куад гэж нэрлэсэн. Тэд нь бүгдээрээ Хятадын эсрэг явах юм. Тиймээс дахиад цэргийн холбоо гаргах гэж байна. Европын холбоо гэж байдаг. Тэгвэл Европын холбоо НАТО-той адилхан цэргийн холбоо болчихлоо. Тиймээс байдал их хүнд болж байна.

-Энэ айлчлалын үр дүн талаас нь яривал…

-Энэ айлчлалаас гарах эерэг үр дүн байхгүй.

-Айлчлалаар харин ч олон эерэг үр дүн гарсан юм биш үү. Хоёр улсын хооронд авто тээврийн “зам” нээгдэх, 1915 оны Монголын хүн амын тооллогын баримт гээд чухал түүхийн баримттай болох нь?

-Богд хааны үед ардын хувьсгалаас өмнө Монголд ирж байсан Польшийн эрдэмтний тэмдэглэлийг л авах гэж байхгүй юу.

-Тэгвэл заавал айлчлал хийгээд байхгүйгээр манай улсын байр суурь ямар байгааг ажиглаад мэдчих зүйл биш үү?

-Манайхаас үг авах гэж байхгүй юу. Амыг асуух зорилготой.

Би МУИС-ийн Олон улсын харилцааны захирал байхад Польшийн Гадаад яамны сайд нь ирж доктор болж байсан. Тэрийгээ баталгаажуулж их сургуулийн реакторт медаль гардуулах шив дээ. Харин Япон, Монгол хоёр бол их ойр. Зөвлөлт нурсны дараа Япон бол Монголын гол хандивлагч улс байлаа шүү дээ. Хоёр миллиард ам.доллар өгсөн.

-Та ярианы эхэнд хүнд байдалд байна гэлээ. Ийм үед бид ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Бид аль болох дуугүй байх ёстой. Мэдэгдэл хийж болохгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлдөнө гэдэг үгтэй шүү дээ. Бид түрүүлж дуугарвал энэ л болно. Тиймээс бид давын түрүүнд хурдан мэдэгдэл хийж болохгүй.

-Гэхдээ бид Украины асуудлаар мэдэгдэл хийчихсэн шүү дээ?

-Ер нь бол хийх нь хийж байгаа. Манай улс Украиныг дэмжсэн, 250 мянган ам.доллар өгсөн. Гэхдээ энэ нь манайд нөлөөлөхгүй. НҮБ-аас тусламж болгож өг гэсэн мөнгийг бид аваад өгч байгаа юм. Мөн Улаан загалмайн нийгэмлэг 50 мянган ам.доллар өгсөн. Ингээд нийт 250 мянган ам.доллар өгсөн. Бид өөрсдөө жижиг улс учраас жижиг Украиныг дэмжих хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчнийхэн мэдэгдэл хийгээд байгаа юм. Энэ бол зөв. Орос нэг намын тогтолцоотой, авторитар дэглэмтэй улс болчихлоо шүү дээ. Сөрөг хүчин байхгүй. Путины бодлогыг шүүмжилдэг хүмүүс байхгүй болсон. Одоо Оросууд буцаад хилийн чанд руу гарах хөдөлгөөн явж байна. Албан бус мэдээгээр манайд 2700 Оросын иргэн Монголын харьяат болох хүсэлт тавьсан байна. Хэн ийм хүсэлтэй байна гээд үзэхээр буриадууд байна. Буриадуудын бие жижигхэн учраас дайнд дайчилж байна. Нуруу өндөртэй хүмүүс танкинд багтдаггүй. Буриадууд жижиг учраас танкны танкист болоод явчихсан. Дайнд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь тэд байгаа юм. Москва, Ленинградаас цэрэг дайчлахгүй байгаа. Уулынхан бөгөөд бусад цөөн тооны ястнууд дайнд орж байна.

Эцсийн дүндээ хамгийн хожиж байгаа улс Хятад байна. Өнгөрсөн жил оны өмнө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал болоод Улс төрийн зөвлөлдөх зөвлөл чуулганаа хийлээ. Энэ үеэр социализмаа байгуулсан гээд зарлачихсан. 2030 он гэхэд дэлхийн нэг номерын улс болно гэдгээ зарлачихсан. АНУ-ын хийж байсан даяаршил дууссан. Одоо дангааршил эхлэх гэж байна. Дангааршилд Монгол Улс яах уу. Аж үйлдвэр нь хөгжөөгүй. Тэгэхээр яах вэ. Дэлхийн байдал өөр болж байна. АНУ-ын ноёрхол дуусч байна. Орос, Хятадын байдал хэцүү байна. Монголд л их халгаатай. Тиймээс бид яаран байр сууриа илэрхийлэх хэрэггүй гэдгийг судлаачид, улстөрчдөд уриалмаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна DNN.mn

Аргын тооллын зургадугаар сарын 13, Сумъяа гариг. Билгийн тооллын 14, онгоц одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ордонд Завханы тарган түшээдийг төсвөөр тураах тухай хэлэлцэх зуур гадаа ээжүүд саажилтын мөнгө хүүхдэдээ гуйн жагсана” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Бурхан
шашинтны төвГандантэгчэнлин хийдийн
Тэргүүн их хамба лам
Хамба номун хан, гавж Д.Чойжамц “Монгол орны
аврал бол монголчууд
бид өөрсдөө” хэмээснийг “Өөрөөс нь” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Эрүүл мэндийн сайд
асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Манай багийн
бэлтгэл дээр дараагийн сайд,
удирдлагын баг коронатай
тэмцсэн гэдгийг би
бардам хэлнэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ордонд Завханы тарган түшээдийг төсвөөр тураах тухай хэлэлцэх
зуур гадаа ээжүүд саажилтын мөнгө хүүхдэдээ гуйн жагсана” гэв.

ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “Нэг намын
захиалгаар бусад намууд олны
хэсэгт тоглож, дүр бүтээдэг боллоо” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн
их баяр наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд
“Сүүж уул”-нд бэлтгэлээ эхлүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Азийн жишиг усан парк байгуулах
төсөл замхарч, оронд нь 1500 айлын
орон сууц хэзээ мөдгүй босох нь” хэмээн өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

35 хүний амийг аварсан дэд ахлагч С.Билэгжаргалыг “Халуун зүрх” хүндэт тэмдгээр шагнав DNN.mn

Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 35 хүний амийг аварсан. Тэр тундаа галын голомтоос ноцтой гэмтсэн таван хүний амь насыг аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Гачууртад голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг аварсан юм.

Оросын өдрийг тохиолдуулан түүнийг “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1,020 гаруй хүнийг энэхүү тэмдгээр шагнасан байна.

Монгол Улсын хувьд 22 настай С.Билэгжаргал нь тус шагналаар шагнагдсан хоёр дахь иргэн болж байна.

2020 онд ОХУ-ын энэхүү шагналаар Үндэсний Батлан хамгаалах сургуулийн дэргэдэх Тэмүүжин- Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд живж байсан 9 настай хүүг өөрийн амийг аварсан Б.Тэмүүжин хүртсэн байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас хэрхэн сэргийлэх вэ

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжилж, бусдад дамжуулаарай.

-Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах

-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх

-Үерийн аюултай бүс нутгаас нүүх

-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

-Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх

-Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах

-Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах

-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлохгүй DNN.mn


Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаас Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг энэ оныг дуустлах хугацаанд түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.

Мөн мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг чангатгаж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэх дүгнэлтийг цуцлахыг Мэргэлийн хяналтын газрын дарга Б.Баасандоржид үүрэг болгов.

Нийслэлийн нутаг дэвсгэрт дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөх буюу хориглох бүс тогтоох, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт Ерөнхий сайд даалгасан.

Мөн төрийн өмчийн лабораториудын шинжилгээ хийх чадавхийг сайжруулах, нэгдсэн тогтолцоотой болох асуудлыг судалж танилцуулах, буруутай албан хаагчдад хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Их хурд” уралдаан Хэнтий аймагт болно DNN.mn

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2022 оны долоодугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна. Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар:

  • Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долоодугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт,
  • Баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт,
  • Төвийн бүсийн хурдан морины уралдаан долоодугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно хэмээн товлосон билээ.

Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.

Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2022.06.13-2022.06.17/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРИГ /2022.06.13/

ЦАГ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

15.00

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

15.30

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

15.30

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

16.00

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим


ЛХАГВА ГАРИГ /2022.06.15/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

12.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан

“Үндсэн хууль” танхим

15.00

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим


ПҮРЭВ ГАРИГ /2022.06.16/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00

“Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн төслийг танилцуулах уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо зохион байгуулна

“Үндсэн хууль” танхим

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, арихдан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим


БААСАН ГАРИГ /2022.06.17/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим