Categories
мэдээ нийгэм

Манай улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлов DNN.mn

Манай улс он гарснаар 755.5 мянган.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнээс А-80 автобензин 17.3 мянган.тонн, АИ-92 автобензин 254.3 мян.тн, АИ-95/98 автобензин 12.8 мян.тн, ДТ 377.8 мян.тн, онгоцны түлш 22.3 мян.тн, бусад 71.1 мян.тн байв.

Улсын хэмжээнд энэ сарын 9-ний өдрийн байдлаар 152,457 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,210 тн, АИ-92 автобензин 51,849тн, АИ-95 автобензин 6,300 тн, ДТ 77,459 тн байлаа. Энэ нь АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 47, А-80 автобензиний 73, ДТ-ний 28, онгоцны түлш 64 хоногийн нөөцтэйг УУХҮЯ мээдээллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 74,601 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,008 тн, АИ-92 автобензин 28,656 тн, АИ-95 автобензин 3,870 тн, ДТ 34,549 тн буюу АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 53, ДТ-ний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даана DNN.mn

Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр “Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэр гаргалаа. Ялангуяа тархины саажилттай, уналт таталт өгдөг хүмүүс болон хүүхдүүд уудаг эмийг хөнгөлөх юм. Энэ сарын 29-нд Швейцар улсаас энэ төрлийн зарим эмийг оруулж ирэхээр болсон. Ганцхан уналт, таталтын эм тасалдаагүй. Тээвэр, ложистикийн улмаас зарим эмийн импорт саатсан.

Сүүлийн үед манайхан гадаадын улсад очиж хийлгэж байгаа мэдрэлийн ёзоорыг тасалж, таталтыг багасгадаг мэс засал хийдэг байдлыг багасгахын тулд гаднын туршлагатай эмч нарыг багаар нь урьж авч ирэн улсдаа энэ төрлийн мэс заслыг хийдэг болгохыг зорьж, боломжийг бүрдүүлэхээр гэрээ байгуулах гэх мэт шаардлагатай шат дараатай ажлыг хийж байна. Тухайн багийн авч ирэхэд тодорхой нөхцөл, зарим тоног төхөөрөмжийг авч ирэх гэх мэт судалгааг шаардлагатай.

Халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг цогцоор нь үзүүлэх үүднээс Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах төвд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой” сэтгүүлзүйн баримтат киног толилуулна DNN.mn

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас “Америкийн баримтат киноны өдрүүд”-ийн нээлтийн кино болгон өнөөдрөөс буюу зургадугаар сарын 15-ны лхагва гаригт 18:00 цагаас Тэнгис кино театрт “Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой” сэтгүүлзүйн баримтат киног (монгол хэлээр хадмал орчуулгатай) толилуулж, киноны дараа хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгт Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут чиглүүлэгчээр (орчуулгатай), Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М. Мөнхмандах болон MPA гэрэл зургийн агентлагийн Захирал Б. Бямба-Очир нар панелистаар оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ харж буй эцэг, эхийн НДШ-ийг төр даадаг байх зохицуулалтыг хуульд тусгахыг даалгажээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 8-нд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан.

Уулзалтаас бүх шатны Засаг дарга нар, нийгмийн хэлтсийн дарга нарыг оролцуулан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах шийдвэр гарсан.

Өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, мөн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарыг байлцуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэхийг даалгасан.

Тус тэмдэглэлд 26 асуудлыг оруулснаас заримыг нь товч дурдъя.

Тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэж, төлбөрийг төрөөс даах, байнгын асаргаатай шаардлагатай хүүхдүүдийн түгээмэл хэрэглэдэг эмийн асуудлыг шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Мөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд хоёр нэр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг мөн хэлэлцэж, аль нэг эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 18 нас хүртэл нь төрөөс даадаг байх зохицуулалтыг хуульд оруулахыг надад даалгасан” гэлээ.

Т.Ичинхорлоо

Categories
мэдээ нийгэм

Манай улсад энэ оны эхний таван сард 42060 гадаад жуулчин иржээ DNN.mn

2021 оны эхний таван сард манай улсад 8,554 гадаад жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сард 42,060 жуулчин иржээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ирсэн гадаад жуулчид 391.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсныг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Аялал жуулчлалын салбарын орлого +499.1 хувь өсжээ. Тодруулбал өнгөрсөн оны эхний таван сард 6,330,473 ам.доллар байсан бол энэ оны эхний таван сард 37,925,168 ам.доллар болсон аж.

Мөн энэ оны эхний таван сард ОХУ-аас хамгийн их буюу 22,292 жуулчин, дараагаар нь БНСУ-аас 4,048, БНХАУ-аас 2,989 жуулчин тус тус ирсэн байна.

График. Жуулчдын тоог голлох зах зээлийн орноор харвал

Categories
мэдээ цаг-үе

Зургадугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь DNN.mn

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.

Хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 20-ноос олгоно. Насны хишгийг зургаадугаар сарын 23-нд, нийгмийн халамжийн тэтгэвэрийг зургаадугаар сарын 15, 23-нд олгох аж. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг зургаадугаар сарын 15, 23-наас олгохоор байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхээс Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавьжээ DNN.mn

Шүүхээс иргэн Д.Эрдэнэбилэгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хориод буй.

Түүний өмгөөлөгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч зургаадугаар сарын 9-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.

Харин уг татгалзсан захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хянаад 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг авсан байна. Өөрөөр хэлбэл цагдан хорих арга хэмжээг өөрчилжээ.

АТГ-аас Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн өмнө нь мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 61 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 61 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 30 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927.509-д хүрсэн бол нас баралт 2 116 болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын баруун, зүүн цэгт тагнуулчдын дурсгалын хөшөө босгожээ DNN.mn

Орчин цагийн Тагнуулын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна.

Тус ойг тохиолдуулан Хилийн тагнуулын газраас санаачлан тагнуулчдын дурсгалын хөшөөг эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын Хамар даваа, баруун хязгаарт Ховд аймгийн Булган сумын нутагт орших Алаг толгойд босгож, өчигдөр нээжээ.

Эх орны зүүн цэгт сүндэрлэсэн тагнуулчдын дурсгалын хөшөөний нээлтийг хилийн цэргийн 0198 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв.

Тагнуулын байгууллагын түүхээс сөхвөл Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараагаар Монгол орны гадаад, дотоод нөхцөл байдал туйлын хүнд байсан үед өөрийн засаглалын тогтолцоогоо буй болгохын хамт гадаад орны тагнуул, туршуул, эдийн засгийг шулан мөлжигчтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж байсны дийлэнхийг Монгол орны тусгаар тогтнол, эдийн засагт аюул занал учруулж байсан хятадын цагаачид, банк, худалдааны байгууллагынхантай хийсэн тэмцэл эзэлдэг.

Энэ үед гадаад тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчлан тэнүүчлэн явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг гол төлөв ашигладаг байсан байна.

Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэг, “япон” хэмээх А.Данзан Япон, Хятад, Гандан хийдийн аграмба лам Н.Хаянхирваа Орос, Халимаг, Турк, барга лам Ц.Лувсанням Орос, Хятад, Төвд, нэрт түүхч, манжич Б.Буянчуулган “Ар, Өвөрмонголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдэх”-ээр Хаант Орост удаа дараа, чин ван Л.Дашдэндэв Хятад, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шинжааны нутгуудаар хэдэн жилээр явдаг байжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Удаан хүлээсэн зун цаг уньж туньсаар ирлээ DNN.mn

Төвийн нутгаар болон ер нь Монгол даяар зун цаг оройтож ирлээ. Их хүйтэн сэрүүн байв. Харин энэ долоо хоног эхлээд дулаарч, урин салхи сэвэлзэн зуны ялаа янгинаж эхэллээ. Шувууд жиргэн модод ногоорон газар ногоон туяа суужээ. Хөвчид хөхөөн дуу эгшиглэж, хөх ногооны униар хөшиглөнө. Малчид зусландаа бууж цагаан гэрүүд дэнж газар бөмбийн цайрч, хонь мал налайн бэлчинэ.

Наадмын сураг хажууханд дуулдаж бөхчүүдийн гал гарсан бололтой хонь ачсан портер зуслангийн ам өгсөн одож бүдүүн, бүдүүн эрчүүд өглөө оройдоо шогшиж байгаа нь сонин. Сумын наадмын уралдах морьдыг тэжээх нь илт ширүүсэж, сэрүүн дэнж дээр уяа зоож шавхарсан морьдоо уяж эхэллээ.

Хүүхдүүдийн хичээл сая тарж хөдөө гадаа өвөө эмээ, ээж аав дээрээ очиж хашгиралдан хөөцөлдөх нь хөдөөгийн баясгалан гэлтэй. Хот газрын зун ид дундаа, залуус орой үдэш уулзан хөөрөлдөцгөөж, задгай цайны газруудын хөгжим намуухан эгшиглэж хайрсан хоол, задгай пивоны үнэр ханхалж өдөржин халсан халуун цементен хана улам дулаан оргиулна.

Хотын модод ногоорон цагаан гантиган байшингуудыг улам тодруулан харагдуулж өглөө оройдоо усалсан газраас чийг ханхлан машины дууны завсраар шувууд жиргэх нь дуулдах аж. Энэ дэлхий эргэн эргэсээр зун цаг дахин айлчилжээ. Хойд газар ах дүү оросууд хоорондоо дайтаж, урд газар халуунтай ханиад дэлгэрсэн хэвээрээ. Тахал хэвээрээ учир хил хаалттай, юм ховор живэр, мөнгө төгрөг ханш унасан хэвээрээ аж. Учир нь бид гадагш нь юм зарж чадахгүй болохоор тэр юм. Гэвч хүмүүний явдал байгаль дэлхийд юуны хамаатай, болдог зун болдгоороо болж, ирдэг цаг ирж явсаар л.

Харин хүмүүн бид л тахалд ч нэрвэгдэж орилолдсоор, дайн ч хийж алалдсаар нэг мөч амар байхгүй ажээ.