Categories
мэдээ нийгэм

ҮСХ: Атан тэмээний үнэ өсөж, 1.5 сая төгрөг болов DNN.mn

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын статистик үзүүлэлтийг танилцуулж байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2022 оны 5 дугаар сард атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх сараас 33.1 мянган төгрөгөөр, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 7.8 мянган төгрөг, хязаалан гунынх 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 37.8 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 237.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 9.2 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 161.3 мянган төгрөг болж, өмнөх сараас 600 төгрөгөөр тус тус өссөн байна.

Эр хонины үнэ 2022 оны 5 дугаар сард Ховд аймагт хамгийн их буюу 283.5 мянган төгрөг болж, өмнөх сараас 27.6 мянган төгрөгөөр өссөн байна. Хэнтий аймагт хамгийн бага буюу 185.6 мянган төгрөг болж, өмнөх сараас 1.1 мянган төгрөгөөр буурсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана DNN.mn

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 2022 оны зургаадугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэл инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг эрэн хайж байна DNN.mn

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нэгдүгээр багийн Рашаант тосгон /аймгийн төвөөс баруун урд зүгт 274 км, сумын төвөөс хойд зүгт 5 км, Сайхан сумаас баруун урд зүгт 60 км/-т Иргэн М “Орхон” голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургадугаар сарын 15-ны өдрийн 08:28 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд М /14 настай, эрэгтэй/-ыг тус сумын Рашаант тосгоны “Цуу тайж” гэдэг газраас урд зүгт 17 км-т “Орхон” голоор завиар урсаж, 3 метрийн гүнд 6 удаа шумбаж, голын эргээр автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:25 цагт түр зогсоосон. зургадугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагт эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлт энэ оны эхний таван сард буурчээ DNN.mn

Монгол Усын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний таван сарын байдлаар 1,948 болсныг энэ үеэр онцоллоо.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 186 (10.6% )-гаар өссөн үзүүлэлт болжээ.

Газар хөдлөлт энэ оны эхний таван сарын байдлаар 29 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 208 (87.8 %)-аар буурчээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас эхний таван сарын байдлаар нийт 58 хүн амь насаа алдаж, өмнөх оны мөн 36 (38.3% )-гаар мөн буурсан бөгөөд 8.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол шинээр бүртгэгджээ DNN.mn

2022 оны эхний таван сард манай улсын 7.4 мянган хүн нас барж, өмнөх оны мөн үеэс 736-гаар буюу 11.1 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 40 байна.

График. Нийт нас баралт болон эхийн эндэгдлийн харьцаа (100,000 амьд төрөлтөд ногдох) жил бүрийн эхний таван сарын байдлаар

зураг

Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний таван сард 251.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.3 дахин нэмэгджээ. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 96.8 хувь буюу 243.1 мянга нь КОВИД-19-өөр өвчлөгчид аж.

Хүснэгт. Халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний таван сарын байдлаар

зураг

Дээрх хүснэгтээс харвал энэ оны эхний таван сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

2021 онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол илэрч, нийт 327 болж байв. Тэгвэл он гарснаар таван тохиолдол нэмэгдэж, 332 болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрнөөс 130 гаруй ямааны сэг зэмийг гаргажээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ногоон-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 84 км, сумын төвөөс урд зүгт 20 км/-т зургаадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн үед “Сэлэнгэ” голд 130 ямаа урссан тухай мэдээлэл ОБЕГ-т иржээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, Б-ын 130 ямаа “Сэлэнгэ” голын усанд урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан талаар мэдээллээ.

Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-30.0мм аадар бороо орсон байна.

Үүнээс хамгийн их нь Хэнтийн Жаргалтхаанд 30,0мм, Хөвсгөлийн Тариалан, Ханх, Хатгал, Булганы Бугат, Сэлэнгэ сум орчмоор 14,3-16,0мм, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 10.0 мм, бусад нутгаар 0.1-8.0 мм бороо ороод байгаа юм. Тиймээс малчид, иргэдийг гол мөрний усыг туулахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Categories
мэдээ улс-төр

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг онцлоод чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагч Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн зарим хэсэг, заалтад туссан “газар, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмч”-ийн талаарх зохицуулалтыг эцсийн хэлэлцүүлэгт дахин боловсруулж, хууль хоорондын нийцлийг хангах чиглэл өгсний дагуу Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дээрх чиглэлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар эрх зүйн дүгнэлт гаргуулах саналыг шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ТГ-01/615 дугаарын албан бичгээр ирүүлсэн “Эрх зүйн дүгнэлт”-тэй Ажлын хэсэг танилцсан гэж байлаа.

Мөн тэрбээр, Ажлын хэсэг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах асуудал зэргийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлтгэн томьёолж, Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэдгийг тодотгов.


Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ хуулийн төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийсэн дүгнэлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

65.6 тэрбум төгрөгийн өртөгтэй Амгалан станцын өргөтгөл төслийн нээлт боллоо DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

– ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТӨЛӨЛТ САЙЖИРЧ БАЙГАА НЬ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД УРАГШЛАХ БОЛОМЖ БОЛЖ БАЙНА –

Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах төслийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ” Манай улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм.
Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан.
Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна” гэлээ.

Мөн Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдөр эхлүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно.
Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана аа.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

-ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 65,6 ТЭРБУМ ТӨГРӨГ

Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж, ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэж дуусах бөгөөд төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг байна.
Амгалан дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж суурилагдсан хүчин чадал 100 Гкал/ц-аар нэмэгдсэнээр долоон сургууль, долоон цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж, “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм. Үүнээс гадна Амгалан дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна. Амгалан ДЦС ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ: Ардчилсан намд хуулийн хүрээнд маргаан үлдээгүй DNN.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намд хууль эрхзүйн чиглэлийн маргаан үлдээгүй. Өөрөөр хэлбэл, бүх зүйл ном журам, хуулийн дагуу шийдэгдсэн. Нэн тэргүүнд Үндэсний бодлогын хорооны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Бид сөрөг хүчний байдлаар идэвхтэй, олон асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгаа.1990-ээд оноос хойш манай нам олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан. Одоо гурван аймагт нөхөн сонгууль явагдах бөгөөд СЕХ-ноос АН-д ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй, бид өөрсдөө хөөцөлдөж мэдээлэл авч байна” гэв.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цагдаагийн алба гэдэг сүр сүндэр, уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш DNN.mn

Ковидоос хойш цагдаа бүр хүнээ байсан гэх яриа нийгэмд газар авах болсон. Хуучин бол сайн цагдаа цагийн найз гэсэн үгтэй байв. Харин өнөөдөр цагдаагаас л хол явбал аминд өлзийтэй гэх болж.

Ард түмний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, аврал нь болсон цагдаа яагаад ад зэтгэр, өстөн дайсан нь болов. Энэхүү асуултад сүүлийн үеийн харгис жишээнүүд хариулт болно. Бусдын толгой дээр кофе асгасан гэх 19 настай охин өөрөөс нь мэдүүлэг авсан цагдаагийн зүй бус харилцааг нийтэд дэлгэснийхээ төлөө улс үндэстний эсрэг гэмт хэрэгтэн шиг гадуурхал доромжлолыг амссан. Цагдаагаар оролдвол эцэстээ ийм болдог гэж нийтэд харуулсан хамгийн супер жишээ энэ. Саяхан сэтгүүлч эмэгтэйтэй ёс бусаар харилцсан гэх нөхдүүд шиг иргэдэд харгис хэрцгий хандаж байгаа үйлдэл бараг өдөр бүр давтагдах болсон.

Энэ бүхнийг хараад Лу хурандаагийн үг санаанд орох юм. Лу хурандаа гэдэг нь сумын хэсгийн төлөөлөгчөөс ажлаа эхэлж Монголын цагдаагийн луугар хурандаа нарын нэг болсон гавьяат хуульч П.Лувсандорж. Мань аварга “Цагдаагийн дарга гэдгийг сүр сүндэр, уур уцаар, торгууль шийтгэлээр хийчихдэг ажил биш. Дарга болно гэж бодсоноор, эсвэл дарга болгоно гэж зүтгүүлснээр ч бас хийчихдэг юм биш л дээ. Цагдаагийн албаны ажилд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Бид даанч чадахгүй юм. Нийгмийн шинжлэх ухааны цогц бүрдмэл асуудал бол цагдаагийн алба” гэдэг.

Мөн “Цагдаа бохирдохдоо амархан, цэвэршихдээ удаан. Нэг хүний буруутай үйл ажиллагаа, болчимгүй үйлдлээс болж нийтээрээ сэв суудаг. Тиймээс цагдаагийн нэр хүндийг эр бяр, хүч тэнхээгээр биш, хүнлэг чанар шударга зарчмаар бий болгох учиртай. Сэтгэл нь зөв, бие нь түвшин байж чадах юм бол идэж барахгүй хоол, эдэлж дуусахгүй нэр хүнд” гэж хэлж билээ. Үүнийг цагдаагийн тангараг өргөсөн мөрдэстэй болгон санаж явахад илүүдэхгүй болов уу.