Categories
мэдээ нийгэм

Энэ 7 хоногт ажиллах “ковид-19” шинжилгээний цэгүүдийн байршил DNN.mn

Улаанбаатар хотод тавдугаар сарын 16-22-ны өдрүүдэд ажиллах КОВИД-19-ийн шинжилгээний цэгийн хуваарийг танилцуулж байна.

Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм. Хүчин чадлаас хамаарч нэг цэгт авах сорьцын тоо 40-100 байна

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ DNN.mn

Авлигатай Тэмцэх Газрын (АТГ) Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол хүлээн авч, нийт 108 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Түүнчлэн 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
АТГ-аас эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас

  • таван хэргийг шүүхэд шилжүүлэх
  • долоон хэргийг хаах
  • нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд 600 хэрэг шалгажээ.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Doctor Strange 2” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүллээ DNN.mn

Америкийн “Marvel Studios”, “Walt Disney Studios” компанийн уран бүтээл “Doctor Strange in the Multiverse of Madness” уран сайхны кино нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 61 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Энэхүү кино нь кинотеатруудын дэлгэцнээ нээлтээ хийснээсээ хойших 10 хоногийн дараах байдлаар нийт 688 сая ам.долларын орлого олсноор цар тахлын үеэр нээлтээ хийсэн хамгийн амжилттай кинонуудын нэгээр шалгараад байгаагаас гадна 2022 он гарснаас хойших хоёр дахь шилдэг кино болоод байна.

2016 онд үзэгчдийн хүртээл болсон “Doctor Strange” киноны үргэлжлэлийг Америкийн найруулагч Сэм Рэйми найруулж, гол дүрийг Бенедикт Камбербэтч бүтээсэн бол бусад дүрд Элизабет Олсен, Бенедикт Вонг, Рэйчел МакАдамс, Чиветель Эжиофор, Сочиль Гомез нарын жүжигчид тогложээ.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаар байрт “DreamWorks Animation”, “Universal Pictures” компанийн бүтээл “The Bad Guys” 6.9 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол “Paramount Pictures” компанийн “Sonic The Hedgehog 2” кино /4.55 сая/ удаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Эрээний чингэлэг тээвэр хэвийн явагдаж байна DNN.mn

Эрээн хотын гаалиар чингэлэг тээвэр гаргахгүй байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй

. Харин Гадаад харилцааны яамнаас дээрх мэдээллийг үгүйсгэсэн тайлбар өгсөн юм. ГХЯ “Эрээн чингэлэг тээвэр хэвийн явагдаж байгаа. Чингэлэг тээвэр зогссон гэдэг ташаа мэдээлэл. Үдээс өмнө Хятадын тал чингэлэг болон импортын тээврийн хэрэгслийг 0 цэгт байршуулах үйл ажиллагаа хийгдсэн. Монголын тал 13 цагаас 0 цэгт ажиллаж эхэлдэг. Яг одоо талбай дээр 100 чингэлэг байна. 40 тн 52, 20 тн 48 чингэлэг байна. Гаалийн бүрдүүлэлт хийгээд гарахад бэлтгэж байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна DNN.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган шоо метр байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан.

Манай байгууллагаас дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн инновацын индексээр Монгол Улс 58 дугаар байрт эрэмбэлэгджээ DNN.mn

Дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулагддаг “Инновацын 7 хоног” арга хэмжээг манай улс ес дэх жилдээ зохион байгуулж байна.

Арга хэмжээ тавдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болно.

Энэ жилийн арга хэмжээ “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхыг бүрдүүлэх замаар тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг Дэлхийн инновацын индексээр Монгол Улс 58 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Зорилтот долоо хоногийн хүрээнд

  • “Шинэ сэргэлтийн инновац-2022” үзэсгэлэн
  • “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал
  • “Инновацын түншлэл” хэлэлцүүлэг
  • ”Best Paper Awards-2022” Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал
  • ”Гавал толгой” Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ,
  • “Эрдэм Хакатон”
  • “Инновацлаг ЖДҮ” зэрэг арга хэмжээ болох юм.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ улс-төр

​Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагад хариу өглөө DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандын шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өглөө.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар уриатай тогтолцоог өөрчлөх шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар байнгын хороо болон чуулганы хуралдаанд суугаагүй.

Хэрэв УИХ шаардлагыг маань хүлээн аваад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна гэж үзэх юм бол цаашид шаардлагынхаа хүрээнд ажиллана.

Ингээд шаардлагын хариугаа Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас авъя” гэсэн юм.

Т.Доржханд гишүүний шаардлагын хариуг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өглөө.

Тэрээр “Т.Доржханд гишүүн, хуульч Д.Үүрцайх болон иргэдийн шаардлагыг миний бие Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувиар хүлээв авсан. Энэ шаардлага нь таван гол зүйл, таван саналыг агуулсан байсан. Энэ бүх асуудал Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг тул өнөөдөр бид хариу өгөх гэж байна.

Шаардлагын нэгдүгээрт, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх гэдэг зүйл байсан. 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх үеэр хувь тэнцүүлсэн буюу пропорцианаль системийн талаарх санал санаачилга гарч хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат яг энэ саналыг гаргаж санал хураалгаж байсан юм билээ. Санал хураалтад нийт гишүүдийн ¾-ийн саналыг авч чадаагүй учраас Үндсэн хуульд оруулах боломжгүй байсан.

Нөгөө талдаа 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг тухайн үеийн З.Энхболд даргатай парламент хүлээн авч, тогтоол баталснаар Монгол Улс зөвхөн мажоритар системээр сонгууль явуулах нөхцөл байдал руу орсон.

Тэгэхээр та бүхний тавьж байгаа шаардлагын нэгд байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлын тухайд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээгээд авчихсан учраас хаалттай болсон.

Нэг гарц нь Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ хянан шийдвэрлэх боломж байгаа.

Тэгэхээр бид энэ асуудлыг цаашид нээлттэй хэлэлцэх бүрэн боломж бий. Бид өнөөдөр та бүхний шаардлагын хүрээнд л ярьж байгаа. Харин хуулийн төсөл ороод ирвэл хэлэлцэх бүрэн боломжтой.

Хоёрдугаарт, та бүхэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн нэг заалт оруулсан гэсэн. Энэ нь юу гэхээр, шинээр улс төрийн нам байгуулахдаа нийт сонгогчдын нэг хувийн саналыг авсан байна гэдэг заалт юм. Одоо Монгол үйл ажиллагаа явуулж буй бүх нам 801 хүний гарын үсгийг цуглуулж байсан байгуулагдаж байсан бол одоо 23 мянга орчим иргэний гарын үсгээр улс төрийн нам байгуулах болж байгаа. Энэ нь тэгж бус зүйл агуулсан гэж та бүхэн хөндсөн. Үүнийг бид цаашид нягталж үзнэ.

Гуравдугаарт, эдийн засгийн хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах асуудлыг хөндсөн. Бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлээр дагнасан хотуудыг бий болгох боломж байгаа. Үүнийг нарийвчлан судалж үзэх боломжтой.

Мөн парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг шаардлагадаа тусгасан байсан. Ардчилсан Үндсэн хууль баталж байх үед буюу 30 жилийн өмнө Монгол Улсын нийт сонгогч нэг сая байсан. Харин өнөөдөр 2.3 сая болсон байна.

Олон улсын байгууллын хийсэн судалгаагаар манай парламентын гишүүдийн тоог хүн амтай харьцуулахад цөөн юм билээ. Тэр хэрээр төлөөллийн зарчим алдагдаг. Тэгэхээр үүнийг нээлттэй хэлэлцэх боломжтой. Гэхдээ энэ асуудал Үндсэн хуульд туссан учраас хуулийн төсөл өргөн баригдсан үед боломжтой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зургадугаар сарын 14-нд бүх нийтээр амарна DNN.mn

УИХ 2019 онд “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн “Их дүйчэн” өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан байдаг.

Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлдэг байна. Тэгвэл энэ жилийн зуны тэргүүн сарын шинийн 15 өнөөдөр /2022.05.16/ таарч байгаа ч бүх нийтээр амрахгүй, харин зургадугаар сарын 14-нд Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна гэж Гандантэгчинлэн хийд болон бусад албаныхан мэдэгдээд буй.

Яагаад Бурхан багшийн мэндэлсэн өдрийг өнөөдөр тэмдэглэхгүй, зургадугаар сарын 14-нд тэмдэглэж байгаа учир шалтгааныг “Дашчойлон” хийдийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ч.Бямбажаргалаас энэ асуудлыг тодрууллаа.

Тэрээр “Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж хуульчилсан. Хэдийгээр өнөөдөр битүү сар гарч буй ч Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэхгүй.

Сард 12 цаг орчим илүү цаг хураагдаж явдаг. Энэ сарууд хуримтлагдсаар байгаад илүү сар гарах шалтгаан болдог юм. Иймд гурваас дөрвөн жилд нэг удаа гардаг илүү сар гаргадаг нь өнөөдөр гарч байна. Илүү сартай жилүүдэд өнөөдрийнх шиг битүү сарыг дараагийн буюу удаах битүү сартай өдөр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ гэж заасан байдаг. Удаах битүү сар зургадугаар сарын 14-ны өдөр тохионо” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Б.Цогт-Очир: ААН-үүд цахилгаан тамхи зарахдаа иргэний үнэмлэх шалгадаг болно DNN.mn

Цахилгаан тамхи хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд 21 нас хүрээгүй хүнд цахилгаан /электрон/ тамхи худалдаалахгүй байх уриалга гаргаж, дараах арга хэмжээг авч ажиллахаа зарласан юм.

Цахилгаан тамхи хэрэглэгчдийн холбооны олон нийттэй харилцах холбооны менежер Б.ЦогтОчир “Монгол Улсад вейп буюу цахилгаан тамхи худалдаалах хуулийн зохицуулалт байдаггүй. Гэсэн хэдий ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгаан тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдаалахгүй байх, худалдааны цэгүүд тус бүтээгдэхүүнийг худалдаалахдаа иргэний үнэмлэхийг нь шалгаж худалдах арга хэмжээг авч эхэлж байна.

Хэрэв энэхүү уриалгыг дэмжээгүй ЕБС-иас 500 метрийн радиус дотор байрлах дэлгүүрүүдэд цахилгаан тамхи цаашид нийлүүлэхгүй байх, нэг сарын хугацаанд бараа бүтээгдэхүүнээ шат дараатайгаар буцаан авах болно. Цахилгаан тамхи бол насанд хүрсэн хүний бүтээгдэхүүн мөн тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулсан эд юм. Энэхүү уриалгыг бүх аж ахуй нэгжүүддээ уриалж байна.

Дээрх арга хэмжээг бид тавдугаар сарын 12-аас авч хэрэгжүүлсэн. Ирээдүй болсон хойч үе маань ямар нэгэн байдлаар хорт зуршилд автах ёсгүй. Бид хорт зуршилгүй ирээдүйг бүтээх ёстой. Иймд бид бүхний авах арга хэмжээ үр дүнгээ өгч Монгол Улс цаашид хорт зуршилгүй ирээдүйтэй болох эхлэл болно гэдэгт итгэж байна.

Цахилгаан тамхийг албан ёсоор оруулж ирэхдээ, бидний зүгээс олон улсын чанарын сертификатууд, шингэнд агуулагдах тестүүд болон холбогдох баримт бичгүүдийг МХЕГ-т танилцуулж зөвшөөрөл авсны дагуу импортолсон. Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид шинжлүүлэхэд никитоны агууламж зохих журмын дагуу байсан бөгөөд харин бохь байхгүй байсан юм. Бид 2022 оны есдүгээр сараас эхлээд никитонгүй под худалдаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Гурвалсан тогтолцооноос МИК гарвал ипотекийн зээл зогсоно DNN.mn


Сүүлийн үед “МИК мангас байжээ” гэх мессэж хүчтэй явж байна. Хэн, хаанаас, ямар зорилгоор гэдэг бараг тодорхой. Уг нь цаад “бай” нь өөр юм байна лээ. Харин МИК зүгээр л хавчуулагдчихаад байгаа бололтой. Хамгийн харамсалтай нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдгийг үлгэр МИК-ийн асуудал буучихаж мэдэхээр болжээ.

Ер нь Монголын төр МИК-ийг яагаад байгуулсан юм бэ. Энэ маш чухал. Яасан бэ гэхээр, МИК байгуулагдахаас өмнө банк, иргэн хоёр хоорондоо харилцаж зээл хуйны асуудал ярьдаг байсан. Ийм бүтэцтэй байх үед банк богино хугацааны эх үүсвэртэй учир иргэдэд 20-30 жилийн урт хугацаатай зээл олгох боломжгүй байв. Банк нь богино хугацаагаар зээл олгох, иргэн урт хугацаагаар зээл авах гэсэн ашгийн зөрчил, цаг хугацааны зөрүүтэй байсан гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, банк нэг жилийн эргэн төлөлттэй зээлийн эх үүсвэртэй бол иргэнд нэг жилийн хугацаа л өгнө. Харин иргэний хүсч байсан ипотекийн зээлийн эргэн төлөх хугацаа урт, 20-30 жил байгаад байдаг. Тэгэхээр банк үүнийг хэрэгжүүлэх боломжгүй. Үүнээс гадна бас нэг гацаа байлаа. Арилжааны банкны өөрийнх нь эх үүсвэрийн өртөг өндөр байдаг.

Тиймээс МИК байгуулагдах хүртэл арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл гаргаж чаддаггүй байв. Энэ бүхэн яаж хэрэгжсэн гэхээр, Засгийн газар 2004 онд 40 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтад орууллаа. Гэвч орон сууцнуудаа иргэдэд яаж худалдаалах вэ гэдэг дээр асуудал үүсчээ. Гэтэл арилжааны банкууд ипотекийн зээл олгодоггүй байв. Ямартаа ч Азийн хөгжлийн банк 15 сая ам.долларын зээл олгосноор эх үүсвэр шийдэгдсэн байгаа юм. Тиймээс арилжааны банкууд ч ипотекийн зээлтэй холбоотой дүрэм журам гаргаж, зээлийг судалж эхэлжээ. Гэхдээ Монгол Улсад ипотекийн зээлийн тогтолцоо тогтвортой үргэлжлэхэд ямар бүтэц байх вэ гэдгийг судлахаар олон улсын банк санхүүгийн байгууллагад хандсан байна. Үүний дагуу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн эдийн засгийн бодлогыг сэргээх төслийн хүрээний судалгаагаар гарсан зөвлөмж ирсэн байгаа юм. Түүнд нь “Танай банк, санхүүгийн системд орон сууц санхүүжилтийн компаниийн орон зай хоосон байна. Тэр компаниараа арилжааны банкуудын зээлийг худалдаж аваад түүгээрээ үнэт цаас гаргаад санхүүжилт гаргах нь зөв. Энэ бүтцийг бий болгож байж ипотекийн зээлийг гаргах танай нөхцөл бүрдэнэ” гэжээ. Чухамдаа энэ зөвлөмжийн хүрээнд Монголбанк болон тухайн үеийн 10 арилжааны банк нийлээд Монголын Ипотекийн корпораци /МИК/-ийг байгуулжээ. Тэр бол 2006 оны аравдугаар сар. Ингээд иргэдийг орон сууцжуулах зорилго бүхий ипотекийн зээл гэдэг асуудал үндсэндээ МИК-иас хамааралтай болж эхэлсэн байгаа юм. Тиймээс МИК нь бараг 5-6 жилийн хугацаанд орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход төвлөрч ажилласан байна. Нэлээд ажил болсны эцэст хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар суурийг нь бүрдүүлж чаджээ. Энэ хуулийг 2010 онд УИХ-аар хэлэлцэж баталсан. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хөтөлбөр хэрэгжиж чадахгүй байв. Тиймээс манай байгуулсан ипотекийн зээлийн тогтолцоотой төстэй Малайзын компанид ажиллаж байсан экспертүүдийг урьж ажиллуулжээ. Тэгж туршлага судалсны дараа хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь тавигдсан байна.

МИК өнгөрсөн хугацаанд ажилласнаар ипотекийн зээлийн хүү анх найман хувь байсныг хоёр жилийн өмнө зургаан хувь болгожээ. Энэ нь зээлийн нөхцөл сайжирсантай холбоотой гэж тус байгууллагынхан үзжээ. Мөн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрд хүргэх нь энэ хөтөлбөрийн зорилго учраас “Өр, орлогын харьцаа 45 хувиас ихгүй байх ёстой” гэдэг шаардлага тавьдаг нь иргэнийг эдийн засгийн дарамтаас чөлөөлж, хамгаалж байгаа хэрэг болсон байгаа юм. Харин зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 20 жил гэж томьёолсон нь орон сууцны өртөг өндөртэй холбогддог. Гэхдээ иргэнээс бага хэмжээний мөнгө гаргахын тулд 30 жил болгож өөрчилжээ. Үүнийг иргэдийг орон сууцтай болгох том боломж гэж тооцсон байгаа юм.

Сүүлд зарим талаас МИК-ийг өмчлөлийн, санхүүгийн асуудалтай гэх юм ярьж байна. Учир утга нь өөр аж. МИК-ийг анх үүсгэн байгуулахад Монголбанк дөрвөн хувь, бусад арилжааны банкууд 9.6 хувийг эзэмшихээр заасан. Ижил гараанаас эхэлсэн хэрэг л дээ. Тухайн үед дүрмийн санд нь ердөө 11 сая төгрөг байжээ. Үүнийгээ нэмэх талаар яригдаж, тодорхой алхмууд хийгдэж, хэрэгжих явцад хувьцаа эзэмшиж байсан байгууллагуудын одоогийн хувь эзэмшил өөрчлөгджээ. Улмаар 2015 онд МИК-ийг олон нийтийн компани болгох шийдвэр гарчээ. Тэр дагуу хувьцаа нь Хөрөнгийн бирж дээр нээлттэй зарагдаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ингэж МИК-ийн санхүүгийн тайлан нийтэд ил компани болсон гэсэн үг. Тухайн үед зарласан хувьцааны 15 хувийг хөрөнгийн биржээр дамжуулж борлуулжээ. Тэгэхэд Хөгжлийн банк МИК-ийн тодорхой хэмжээний хувьцааг авсан байгаа юм. Өнөөдөр МИК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хөгжлийн банк болжээ. Тус банк Төрийн банктай нийлээд 17.8 хувийг эзэлдэг байгаа юм. Бусдыг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд эзэмшдэг байна. Харин МИК ОССК компани МИК-ийн охин компани учраас 100 хувь хувийн компанид тооцогддог байна.Дээрээс нь МИК, МИК ОССК хоёр компанийн үйл ажиллагаа нь тусдаа явдаг аж.

Анх ипотекийн зээлийн хөтөлбөр эхэлснээс хойш 2013 он хүртэл эх үүсвэрийг нь Монголбанк гаргажээ. Монголбанк арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай зээл олгоод арилжааны банкууд энэ зээлийг нь 20 жилийн хугацаатайгаар иргэдэд өгдөг байжээ. Харин 2017 оноос хойш МИК-ийн үүсгэн байгуулсан тусгай зориулалттай компанийн гаргасан бондын эргэн төлбөрийг Монголбанк хурааж аваад эх үүсвэрээ буцаагаад арилжааны банкуудад олгож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог системчилж харвал Монголбанк эх үүсвэрийг нь гаргасан. Арилжааны банкууд цааш нь зээл олгосон. Энэ зээлийг МИК худалдаж аваад ипотекийн зээлээр баталгаажсан бонд буюу үнэт цаас болгож хувиргасан. Түүнийг нь хөрөнгө оруулагч буюу Монголбанк, арилжааны банкууд авдаг. Эцэст нь банкаар дамжаад иргэдэд зээл болон очдог юм байна. Энэ утгаараа, ипотекийн зээлийн хөтөлбөрийн эх үүсвэр тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа байгууллагуудын нэг нь МИК болоод байгаа юм.

Товчхондоо, Азийн хөгжлийн банкнаас Монголын иргэдэд ипотекийн зээл болгож олгох 15 сая ам.долларыг банкуудад хуваарилсан. Тэгж анх ипотекийн зээл эхэлсэн түүхийг дээр дурдав. Улмаар орон сууц санхүүжилтийн тогтолцоо гарч ирснээр хоёрдогч зах зээл гэж нэрлээд байгаа үнэт цаасны компани арилжааны банкнуудын зээлийг худалдаж авч эхэлсэн. Зээлийг худалдаж авснаар дахин зээл олгох орон зай үүсч байгаа хэрэг. Бондоор дамжуулж арилжааны банкуудад зээл олгох эх үүсвэрийг бүрдүүлжээ. 2019 онд олон улсын зах зээлээс Засгийн газрын баталгаагүйгээр 300 сая ам.доллар босгосон. Энэ эх үүсвэр нь ипотекийн зээл гарах нөхцөлийг бүрдүүлж буй аж.

Ерөөс энэ тогтолцоонд байгаа аль нэг байгууллага байхгүй болчихвол ипотекийн зээл олгох хөтөлбөр цааш үргэлжилж чадахгүй. Хэрэв МИК байхгүй бол үнэт цаас болгодог тогтолцоогүй болно. Тэгээд зургаан хувийн зээл олгох боломжгүй болно. Учир нь орон сууцны санхүүжилтийн компани зээлийг нь худалдан авдаг. Тэгж байж арилжааны банкууд зах зээлийн өртгөөс доогуур зургаан хувийн зээл олгож байгаа юм. Товчоор хэлэхэд, МИК бол банк иргэн хоёрыг холбодог. Энгийнээр гүүр нь аж. Зарим “тал”-ын адлаад байгаа МИК дээр ипотекийн зээл тогтдог гэсэн үг л дээ. Тэгэхээр энэхүү гурвалсан тогтолцооноос МИК-ийг гаргавал ипотекийн зээл зогсоно.

Одоогийн мөрдөж байгаа хуулиар хоёрдогч зах зээл дээр ажиллах МИК шиг компани байгуулаад ажиллах боломж нээлттэй. Байгаагаа татан буулгаж биш. Харин дээр нь нэмээд шинийг байгуулаад улам өргөжүүлээд хөгжүүлээд явбал урагшилна.