Categories
мэдээ цаг-үе

Зургадугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно DNN.mn

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

– Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ –

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Энэ сарын

  • 1-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 3-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хилээр гарахыг хориглов DNN.mn

Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүдэд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийдэх шүүх хуралдаан боллоо. Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг хилээр гарахыг хориглосон шийдвэрийг шүүхээс гаргасан билээ.

Өнөөдрийн хувьд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг шүүх хэлэлцсэн байна.

Шүүхийн албан ёсны мэдээлэлд “Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв” гэжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Шороон шуурганы улмаас гэр нурж, дөрвөн автомашины шил хагарчээ DNN.mn

Өмнөговь аймаг, Ханхонгор сумын “Хонгил” гэдэг газар тавдугаар сарын 28-ны өдрийн 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсоны улмаас хоёр өрхийн нэг гэр нурж, дөрвөн автомашины салхины шил хагарчээ. Тус газар нутагладаг малчин Б-ийн дөрвөн ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” загварын ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ

Categories
гадаад мэдээ

НҮБ: 220 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ DNN.mn

Украины дайнаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний хомсдолын улмаас дэлхий даяар өлсгөлөн, хагас өлсгөлөн хүний тоо 220 сая хүртэл өснө гэж НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын дэд захирал Маурицио Мартина мэдэгджээ.

Хямралаас өмнө 2021 онд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо дэлхийн 53 оронд бараг 200 сая хүрээд байсан юм. Цаашид нөхцөл байдал улам муудна гэж тэр сануулав.

Маурицио Мартина “Corriere della sera” сонинд ярилцлага өгөхдөө “Өнөөгийн байдал өлсгөлөнгийн асуудлыг улам хүндрүүлнэ. Бидний гаргасан анхны тооцоогоор өлсгөлөн хүмүүсийн тоо дахин 18 саяар нэмэгдэж магадгүй. Хэрэг явдлын өрнөлөөс л цаашдын асуудал тавигдана” хэмээн ярьжээ.

Одоогоор Украины боомтуудад зургаан сая тонн үр тариа, 14 сая тонн эрдэнэ шиш хуримтлагдаад байгаа юм.

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе энтертаймент-ертөнц

Реппер KА: Амьд явах биш амьдрах хэрэгтэй DNN.mn

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Kа буюу О.Мөнхжаргалтай ярилцлаа.

Таныг олон хүн реппер KA гэдгээр тань андахгүй байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн уу. Нэг цаг үед хамт амьдарч байгаа залуус аа. Би хувь хүн талаасаа амьдралд маш их хайртай. Сайн, муу бүхий л мэдрэмж хүнд байдаг. Тэр бүгдийг давж гараад тэндээсээ сурах зүйлээ сураад, мэдрээд заримыг нь дурсамж болгоод л хэрэггүй зүйлсийг нь мартаад явдаг философи ч гэх юм уу. Нэг тийм амьдралын хэв маягтай гэж өөрийгөө боддог. Амьдралд маш их хайртай. Амьдрал ч надад хайртай. Баярлалаа амьдрал минь.

Тайлбар байхгүй.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Гэмт хэрэг ба яруу найраг гээд албан ёсны цомог дээр ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай явж байна. Дундуур нь ганц, хоёр цомогт багтахааргүй синглэ реппэрүүд болон артистуудтай хамтарсан дуунууд хийж байгаа. Энэ жилдээ багтаад цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас өөрөө хөгжим хийх тал дээр суралцаж, дараагийн түвшин гэх юм уу өөрийгөө хөгжүүлэх зүйл рүү зорьсон тийм хандлагатай л ажиллаж байна даа.

-Таны “Mixtape” (Гадаадын уран бүтээлчийн ая нь дээр өөрийн “rep”-ийг хийх) маш олон хүнд хүрсэн. Яагаад зогсоох болсон бэ?

-Олон хүнд хүрсэн бол баяртай байна. “Mixtape” бол миний боддог, мэдэрдэг зүйлсээ нууж хаагаад байхгүйгээр шууд илэрхийлсэн үг, мэдрэмж юм. Ямарваа нэг зүйл эхэлсэн бол дуусдаг шүү дээ. Хэт их удах юм бол ялзрах, муудах гэдэг шиг хайрцагт ороогдож эхэлж байгаа юм шиг санагдаад одоо яг дуусах цаг нь болсон юм байна гээд “Mixtape 17″ хүргээд дууссан. 17 бол миний дуртай тоо.

Тайлбар байхгүй.

-Дахиж “Мixtape” эхлүүлэх үү?

-Дахиж эхлүүлэх тал дээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө илэрхийлсэн дуу, хөгжим, зураг, ном иймэрхүү бүтээлүүдийг үхэн үхтэлээ л хийж бусадтайгаа мэдрэмжээ хуваалцаж, ярилцаж залуус дүү нартаа бас зарим зүйлийг товчлоход нь ч гэх юм уу. Юмыг харах өнцгийг нь хамтдаа засаж сайжруулах бүтээлүүдийг байнга хийнэ. Бид одоо ямар нийгэмд амьдарч байгаа нь бүх хүмүүсийн өмнө ил байна шүү дээ. Энэ бүхний төлөө өөрийн чадах бүхий л зүйлсийг байнга хийнэ.

-Тэгвэл та дуугаараа юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Дууныхаа үгэн дээр их ажилладаг, боддог. Худлаа өөрийнхөө мэддэггүй зүйлсийг шүлэглэхийг хүсдэггүй. Сэтгэлгээний гажуудал хэт их ууртай бухимдалтай, хэт их яарсан, амжилт , алдар нэр гэх мэтчилэн иймэрхүү сонин зүйлсийн төлөө бид нар өрсөлддөг болсон. Уг нь ингээд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Хүн амьдарч байж. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж. Яг өөрөөрөө амьдрах ёстой гэж боддог. Тэрийгээ л хэлж байхыг хүсдэг. Бид бүгдээрээ нэг гэмт хэрэгтэн шиг сэтгэлгээний ч гэх юм уу муухай зүйл байхад тэрийг нь хараад тоодоггүй дасчихсан. Нэгнийгээ хуурах, худлаа ярих, араар тавилт, дүр исгэх гэх мэт зүйлс нийгэмд арай дэндүү хэтэрч байгаа. Энэ бүхний эсрэг явахыг хүсдэг.

Тайлбар байхгүй.

Бид цаашдаа тайван, өөрсдөө сэтгэлийн амар амгалантай. Юу бидэнд хэрэгтэй. Өөрийн чинь мөн чанар юу вэ. Амьдралын чинь гол зорилго нь яг юу юм бэ? Цаг хугацааг яаж зөв ашиглах гэх мэт зүйлсийг өөрийнхөө өнцгөөс хэлж тайлбарлахыг хүсдэг. Мэдээж бүгд надтай санал нийлэх албагүй. Монголд байгаа ихэнх хүмүүс ямарваа нэгэн байдлаар сэтгэлгээний гажиг, өвчтэй болсон мэт санагддаг. Уучлаарай. Гэхдээ бид яг л нэг тийм хөгжихгүй гацаад нэг юман дотроо эргэлдээд тэрэндээ хоорондоо тэмцэлдээд байгаа юм шиг харагддаг. Бид утас, машин, хувцас гэх мэт зүйл дээр цензуртэй ханддаг хэрнээ тархи руугаа орж буй мэдээлэл, мэдлэгт шүүлтүүргүй ханддаг.

Өөрийнхөө тархийг ямар ч дархлаагүй хогийн сав шиг ашиглаж байгаа нь таалагддаггүй. Гэхдээ л өөрийнхөөрөө байцгаая.

-Реп Монголд үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны бодлоор реппер хүн гэж хэнийг хэлэх вэ. Дуу хийсэн хүн бүрийг реппер гэж хэлэх өрөөсгөл ойлголт байх?

-Энэ тал дээр шүүмжлэлтэй хандахыг хүсдэггүй. Реп, хип хоп хөгжим бодит амьдралаас үүсэж гарсан илэрхийлэл гэж хэлж болно. Баяр баясал, бухимдал гэх мэт эрх чөлөөний тэмцэл гэдэг зүйлээс гарсан болохоор хүн бүр өөрийн райм, шүлгээ холбох, хөгжмөө хийх чөлөөтэй. Зөвхөн өөрийнхөө зүйлийг хийдэг. Өөрийнхөө мэдрэмжийг хамгаалж яг түүндээ байдаг хүмүүс байхад бусдад мэдрэмжээ илүү ойлгуулж хүргэе, түгээе гэсэн хүмүүс ч байдаг байх.

Тайлбар байхгүй.

Тийм болохоор алийг нь ч буруутгаад шүүгээд байх эрх надад байхгүй. Реппер хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бүгд өөрийнхөөрөө боддог байх. Харин миний бодлоор бодит зүйл дээр бодит үнэнийг хэлдэг. Хэлсэн зүйлээрээ өөрөө яг амьдарч байдаг тийм хүн. Би яг л ингэж ойлгож явдаг. Гэхдээ н.Намдаг гуай энэ талаар хэлсэн байдаг юм аа. Хоёр үнэн зүйлийн дунд нэг худлааг хавчуулдаг гэж. Мэдээж энэ чинь урлаг болохоор бага зэргийн хачир орж байж илүү сонирхолтой, сахилгагүй гоё болох байх. Өөрийгөө илэрхийлмээр байгаа шүлэг, хөгжим хиймээр байгаа репперүүддээ амжилт хүсье.

-Таны уран бүтээлүүд бусад дуучдаас юугаараа ялгардаг гэж бодож байна. Магадгүй тэр ялгаа нь таныг илүү олонд таниулсан байх.

– Яг ийм тийм гэж сайн мэдэхгүй байна. Дууныхаа шүлгийг анхаарч бичихийг хичээдэг. Жоохон гүнзгий бичдэг гэх шүүмж болон зарим хүмүүст таалагдсан гэх санал, сэтгэгдлүүд ирдэг. Би багаасаа философи судалж олон газраар явсан. Юу юм бэ, яагаад, хэн юм бэ, юунаас болж гэх асуултуудыг бага байхдаа маш их асуудаг байсан. Реп хийхэд тэр чанар маань илэрч гардаг байж магадгүй. Мэдрэмжээ бусадтай чөлөөтэй илэрхийлж гаргахыг л хичээдэг дээ. Элдэв хачир нэмэхгүйгээр.

-Яагаад бие даасан тоглолтоо хийдэггүй юм бэ. Хэзээнээс тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна ?

-Сүртэй том тоглолт хийх төлөвлөгөө байдаггүй. Харин бяцхан эвент хийх сонирхолтой. Ярилцаад ч юм уу дундуур нь дуулдаг иймэрхүү маягаар хийнэ гэсэн бодолтой байдаг. Удахгүй “Гэмт хэрэг ба яруу найраг” гээд цомог маань гарчихвал эвент хийж магадгүй.

нэг буюу түүнээс олон хүн ба гадаа нарын зураг байж магад

-Үнэндээ залуу уран бүтээлчдийн дууг сонсоход мөнгө, эд хөрөнгийг их магтаж дуулсан байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мөнгө дуулж болно. Эд хөрөнгө дуулж болно. Эмэгтэй хүний талаар, нийгмийн талаар дуулж болно. Залуу, хөгшин шинэ реппэрүүд юу ч дуулж болно. Харин агуулгатай байвал илүү зүгээр санагддаг. Мөнгө дууллаа гэж бодоход ямар ч мөнгөгүй байж би баян гээд дуулах чинь сонин. Үүний оронд би одоохондоо залуу байна. Бага зэрэг өөрийн гэсэн зарцуулах мөнгөгүй байна. Гэхдээ би олох болно. Надад мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж зэвүүн болно гэдэг ч юм уу. Яг тэр хүнийхээ мөн чанар сүнсээрээ ингэж илэрхийлбэл надад буруутгаад байх зүйл байдаггүй. Харин байхгүй байж худлаагаасаа хийсвэр дүр бүтээж дуулах гэдэг бол миний хувьд гоц гойд санагддаггүй. Нийгмийн болохгүй зүйлийг шүүмжилж дуулахдаа өөрөө яг зөв хүн биш байж. Бусдыг шүүмжлэх, мэдэхгүй байж тэр сэдвийг харааж дуулах бол утгагүй. Хараалаар юмсыг илэрхийлэх амархан. Хараал хэлэхгүйгээр юмыг онож хэлнэ гэдэг бас тийм амар биш.

-Тэгвэл цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

-Одоо цагтаа гоё байгаад өдөр өдрийнхөө ажлыг сайн хийгээд, бусдыг хайрлаад, уучлаад, талархаад, хэлмээр байгаа зүйлээ нуулгүй шууд хэлээд үзэн ядах, гомдох гэх мэт зүйлийг дотроо хадгалаад байхыг хүсдэггүй. Шууд хэлчихдэг. Мэдээж амьдралын жанжин шугам ч гэх юм уу том зорилго маань сайхан аз жаргалтай, баяр баясалтай, сэтгэлийн амар амгалантай бусдаас хайр, хүндлэлийг мэдэрч өөрөө бас тэр зүйлсийг өгч. Туслах хүнд нь тусалсан шиг тусалж хариу нэхэхгүйгээр явахыг л хүсдэг дээ. Уран бүтээл тал дээр дотроо төлөвлөж явдаг зүйл гэх юм бол ном байна. Богино хэмжээний кино, хөгжим хийе гэж бодож байна.

1 хүн, нуур, байгаль, бүрэнхий ба тэнгэр нарын зураг байж магад

-Хэн нэгэнд зориулсан дуу бий юу?

-Бүтнээр нь зориулсан дуу байдаггүй. Харин ганц, хоёр мөр бол байдаг. Энэ нь зүгээр анзаарч байдаг зүйл. Энэ хүн ийм хүн юм байна. Энэ зүйл дээр ийм мэдрэмж төрүүлдэг юм байна гэж ерөнхийдөө анзаараад, анхаараад явж байтал тэр нь заримдаа шүлэг болох тал байдаг. Тэр бодлоо баяжуулаад дуу болгодог. Өөртөө зориулсан. Өөрийнхөө мэдрэмжийг хадгалсан дуунууд гэх юм бол “Mixtape” тэр чигээрээ .

-Амьдралдаа баримталж байгаа зарчим?

– Хэнийг ч ийм тийм гэж ялгаварлаж харьцдаггүй. Баярласан бол баярлалаа гэж гоё хэлэх, алдаа хийсэн бол тэрийгээ ойлгоод олигтойхон шиг уучлалт гуйж сурах. Ямар ч хүнтэй нийлж. Яаж ч явсан өөрийнхөө дархлаагаа хадгалах. Хүмүүсийн сайн чанаруудаас суралцах. Муу чанар байх юм бол алдаанаас нь суралцах. Сэтгэл гэдэг зүйлээ л амар тайван байлгахыг хүсдэг. Ингэж байж л дараагийн зүйлүүд тод томруун харагддаг

-Таныг шивээс хийдэг гэж сонсож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Шивээс хийдэг. Гэхдээ байнга хийдэггүй. Шивээс хийлгэнэ гэсэн хүмүүстэйгээ ярилцаад үнэ хөлсөө тохироод. Цаг заваа тааруулаад аятайхан шивээс хийхийг хичээдэг. Өөр хэд хэдэн зүйл хийдэг болохоор байнга хийж чаддаггүй. Шивээс миний хувьд амьтай зүйл.

Тайлбар байхгүй.

-Шивээс хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

– Шивээс бол бүтээл бас урлагийн нэг төрөл. Хүмүүсийн арьсан дээр өөрийнхөө шивж зурсан бүтээлээ харахаар үзэсгэлэн ч юм уу галерей маягийн юмыг хүмүүс дээр гаргаад, тэд бусдад танилцуулаад явж байгаа юм шиг гоё мэдрэмж шиг санагдаг. Хуучны шивээсчин надад шивээс гэдэг бол хөлс, цус, мөнгө, бэлгэдэл, гоо сайхан гэдэг зүйлсийн цогц нийлбэр гэж хэлж байсан. Энэ надад үнэн санагддаг.

-Та өөрөө хэдэн шивээстэй вэ. Дурсамж үлдээсэн утга учир бүхий шивээс байгаа юу ?

– Олон шивээс байгаа. Учир утгагүй шивээс гэж надад бараг байхгүй дээ. Сайн сайхан зүйлийг дуудсан. Муу муухай зүйлсээс хаасан. Амьдралын бас нэг бодож явдаг хэзээ ч мартаж болохгүй зүйлээ үлдээх гэх мэтээр бүгдээрээ утга учиртай.

Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Таны бодлоор энэхүү урлаг ямар хэмжээнд явж байна бэ ?

– Маш сайн явж байгаа. Хуучны ах нар ч ажлаа хийсээр байж байна.Миний үеийхэн ч хийдэг зүйлээ хийж байна. Шинэ залуу репперүүд гарч ирж байна. Хөгжмөө өөрөө хийж байна. Шүлгүүд нь гоё байна. Монголд бүх төрлийн реппэрүүд байна. Бүх артистууддаа гэж хэлэхэд ямарваа нэг юмны хар, цагаан сайн, муу балансыг хадгалаад юмны хайрыг даана гэдэг шиг зөв авч явах хэрэгтэй болов уу. Урлагт ч гэсэн мөн чанар гэдэг зүйл байдаг. Тийм ч учраас хадгалсан зүйлсээ санаж яв л гэж зөвлөх байна даа.

Тайлбар байхгүй.

-Таныг сонсох дуртай сонсогчид болон залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Элдэв дүр битгий эсгээрэй. Өөрийгөө олоод би хэн бэ гэдгээ мэдрээд дараа нь өөрийгөө ямар байлгамаар байна түүнийгээ бүтээгээд. Өөрийнхөө мөн чанар сүнсээ хайрлаад, хамгаалаад бусадтай сонин зүйлийн төлөө өрсөлдөж битгий зов оо. Чи заавал мундаг, шилдэг байх албатай биш. Гол нь чи амьд явах биш амьдрах хэрэгтэй. Тэр нь сайн ч байсан, муу ч байсан чиний амьдрал, чиний сонголт, чиний мэдрэмж чиний бүх зүйл. Тэгээд Respect your Soul…

Сэтгүүлч Д.Баттогтох

Categories
гадаад мэдээ

Францын Гадаад хэргийн сайд Киевт айлчилж байна DNN.mn

Францын Гадаад хэргийн сайд Катрин Колонна Киевт айлчилж байгаа талаараа Твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр Киевт Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба болон Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзах юм.

Энэхүү айлчлалаараа “Франц улс Украины ард түмэнтэй эв санаа нэг, Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр бүрнээ шийдсэн гэдгийг харуулах” зорилготой гэнэ.

Катрин Колонна айлчлалынхаа хүрээнд Киев дэх Францын Элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзахындээр хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж буй, Украины үр тарианы экспортын гацааг шийдвэрлэх арга замуудын талаар Дмитрий Кулебатай хэлэлцэх аж.

Орос улс хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Украинд дайн эхлүүлсэн. Улмаар Украины гол боомтууд хаагдсанаар эдгээрт 25 сая тонн гаруй үр тариа хуримтлагдсан байна. Дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг Украинд үүссэн энэ асуудлыг шийдвэрлэж, үр тариан нийлүүлэлтийг хэвийн байдалд оруулахгүй бол олон улс орон өлсгөлөнгийн ирмэг дээр очно гэж НҮБ анхааруулж байв.

Categories
мэдээ нийгэм

Лхагва гаригт бүх нийтээрээ амарна DNN.mn

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн баярын өдөр энэ долоо хоногийн лхагва гаригт тохионо. Энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.

Цар тахлын улмаас уг өдрийг тохиолдуулан хүүхдүүдийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаагүй юм.

Энэ жилийн хувьд төв талбайд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээг болохыг өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ. Баярын хөтөлбөрөөс дурдвал 3,000 хүний бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал, “Мөрөөдлийн ертөнц”, “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт болох юм байна.

Mөн Сүхбаатарын талбай дээр тоглоомын хүрээ байгуулна, 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг түгээнэ.

08:00-20:00 цагийн хооронд

  • Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамж
  • Засгийн газрын ордны баруун, зүүн тал
  • Туушин зочид буудлын урд зам
  • Шангри-Ла төвөөс Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлах болсныг өнөөдөр мэдээллээ.

Үүнээс гадна зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр нь Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо. Уг өдрийг угтан Гандантэгчэнлин хийдээс 14-25 насны хүүхэд, залуусын дунд залуу хойч үедээ бурхан багшийн ёс суртахууныг өвлүүлэх зорилготой “Ёс суртахууныг түгээе, бие биедээ тусалъя” уриатай ТикТок видео бичлэгийн уралдаан зарлаад байгаа билээ.

Ингэснээр ирэх сард бүх нийтээрээ хоёр өдөр амрах нь.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурны устгал хийжээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ.

Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд 3,900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ.

Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан байна.

Түүнчлэн 2,199 золбин нохой, муурыг устгасан бол 10 гаруй хоногийн хугацаанд 403 гарааш буулгахаар төлөвлөснөөс 246 гарааш чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гүүрний явган хүний замын угсралтын ажил энэ долоо хоногт эхэлнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцуулсан юм.

Тэрбээр “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ.

Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн.Зургаадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Мөн явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ.

Мөн “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал