Categories
мэдээ цаг-үе

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээ DNN.mn

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс” -ээс тодруулах боломжтой.

ЗУРГААДУГААР САРД АЖИГЛАГДСАН ХУР ТУНАДАСТАЙ ӨДРИЙН ТОО

Зураг 1–д 51 станцын 1981–2020 оны 6 дугаар сард ажиглагдсан хур тунадастай өдрийн тооны давтагдлын орон зайн тархалт (а) болон олон жилийн явцыг (б) дөрвөн бүс нутгаар үзүүлэв. Тархалтын зургаас (Зураг 1а) харахад ОЖД–аар Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон говь талын нутгаар 4–10 өдөр, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгаар харьцангуй их буюу 8–16 өдөр, бусад нутгаар 7–12 өдөр ажиглагдсан байна. Хур тунадастай өдрийн олон жилийн явцыг 4 бүс нутгаар харахад 1981–2020 оны хооронд өөрчлөлт харьцангуй бага байхад харин сүүлийн 20 (2001–2020) жилд бүх бүс нутгаар ялимгүй өссөн ялангуяа баруун болон говийн бүс нутгаар нэмэгдсэн хандлага ажиглагдсан байна.

Зураг 1. Зургаадугаар сард ажиглагдсан хур тунадастай өдрийн тоо, 1981-2020 (а) Орон зайн тархалт (б) Олон жилийн явц, 4-н бүсээр

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Зургаадугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг (Зурaг 2).

Зураг 2. 6-р сарын агаарын температурын ОЖД, [ °С].

Зургаадугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2–3°С–аар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34–39°С хүрч халж байв (Зурaг 3).

Зураг 3. 6-р сарын температурын олон жилийн явц

[Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]

Сарын нийлбэр хур танадас ОЖД–аар Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм хур тунадас ордог (Зурaг 4).

Зураг 4. 6 – р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].

Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979–1982, 1995–2007, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 5).

Зураг 5. 6-р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц

[Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6), хур тунадас Увсын ихэнх нутаг, Завханы баруун хойд хагас, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтайн баруун хойд болон өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 8)–д харуулав. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зураг 6. 2021 оны 6-р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, С0

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хойд хагас болон Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 6), хур тунадас Дорнодын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 6), хур тунадас Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (Зураг 7).

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хугацааны эхэн болон дунд үеэр зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зураг 7. 2021 оны 6-р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм

[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага]

Зураг 8. Баруун аймгуудын нутгийн 2021 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 9. Төвийн аймгуудын нутгийн 2021 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 10. Зүүн аймгуудын нутгийн 2021 оны 6-р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2022 оны 5–р сарын температур, хур тунадасны явц

[Хөх – агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, улаан – агаарын дундаж температур ОЖД-аас дулаан,

үргэлжилсэн хар зураас – агаарын дундаж температур, тасархай хар зураас – агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц, ногоон – хур тунадасны хэмжээ]

ЗӨВЛӨМЖ

6 дугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарбаяр: Замын-Үүдийн чингэлэг тээвэр иргэдэд чирэгдэл учруулж байна DNN.mn

Засгийн газраас импортын гол боомт болох Замын-Үүд дээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гурван сарын хугацаатай онц дэглэм тогтоосон. Онц дэглэмийн хугацаа дуусаад сар гаруйн хугацаа болж байна. Гэвч ачаа тээвэр нэмэгдүүлэх зорилго биеллээ ололгүй явсаар өнөөдөртэй золгов.

Хилээр хангалттай хэмжээний бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байгаатай холбоотойгоор чингэлэг тээвэр, ачааны тээврийн үнийн өсөлтийн асуудал хурцаар яригдаж байна. Үүнээс улбаалж дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, иргэдийн амьжиргаанд дарамт үзүүлж байгаа юм. Нөгөө талд экспортын асуудал хөндөгдөөд удаж байна. Дотоод руу долларын урсгал татах нүүрс, зэсний экспорт удаашралтай байгаатай холбоотойгоор дотоодод валютын хомсдол үүсч үнэ нь тэнгэрт хадчихаад байгаа юм.

Замын-Үүдийн хил дээрх нөхцөл байдлыг сурвалжиллаа. Өчигдрийн байдлаар зөвхөн чингэлэг тээвэр л явж байгааг Замын-Үүд дэх бизнес эрхлэгчид онцолж байна.


Бизнес эрхлэгч С.Амарбаяртай холбогдож ачаа тээврийн нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.


-Замын-Үүдийн хил дээрх нөхцөл байдал ямар байна вэ. Хил дээр тогтоосон онц дэглэм дуусгавар болоод сар гаруйн хугацаа өнгөрлөө шүү дээ?

-Өнөөдрийн байдлаар чингэлэг тээвэр л явж байна. Өдөрт 60-70 чингэлэг тээвэр ачаа орж ирж байгаа. Саяхнаас 40 машиныг нэвтрүүлэх болсон. Гэхдээ энэ нь ачаа тээврийн эргэлтэд үр дүн үзүүлэхгүй байна л даа. Тээвэрлэлтийн асуудлыг төр зохицуулах л үүрэгтэй баймаар санагдах юм. Хувийн хэвшлийн бизнесийг булаадаг жишиг манайхаас өөр оронд байхгүй. Иргэдэд ачаа тээвэр хийх нөөц боломж нь бүрэн байна. Харин төрийн зүгээс иргэдийн амьжиргаагаа залгуулах боломжийг дээрэмдээд сууж байгаа нь харамсалтай санагдах юм. Бодит байдал дээр бол 40 машины шаардлага огт алга. Хилийн цэргийн дугаартай машинууд л явж байгаа харагддаг. Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй ч юм уу, үгүй ч юм уу.

Шуудхан хэлэхэд, чингэлэг тээвэр оновчтой шийдэл биш. Иргэдэд л чирэгдэл учруулж байна. Чингэлэг өргөх кран шаардлагатай. Хил хооронд зөөвөрлөнө. Энэ бүрт зардал гарна. Тээврийн ханш тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Тээвэрлэлтийн үнэ даруй 2-3 дахин нэмэгдээд байна шүү дээ. Энэ нь мөн иргэдэд чирэгдэл учруулж байгаа юм. Ийм хүнд цагт Засгийн газраас “Тээвэрлэлтийн үнэ өсөөгүй, иргэдийн амьдрал сайхан байна” гэх тайлбар хэлээд сууж байгаа нь харамсалтай.

-Та бүхний зүгээс задгай тээвэр хийхийг санал болгож байгаа. Ийм боломж байна уу?

-Чингэлэг тээвэр дээгүүрээ задгай л орж ирж байгаа харагддаг. Үүнээс үзэхэд задгай тээвэр явах бүрэн боломжтой байгаа биз. Манайх Бүрэн эрхт улс юм бол БНХАУ-тай дипломат харилцааны хүрээнд хэлэлцээд энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байгаа юм. Энд төрийнхний өөрсдийнх нь ашиг сонирхол байгаа болохоор задгай тээвэр явуулах сонирхол алга байна л даа. Хэлэлцээд ачаа тээвэрлэх ямар боломж байна, үүнийг судлаад иргэдэд боломжийг нь үлдээх хэрэгтэй. Үүнд төр оролцож улсын ачаа гэх байдлаар хувь иргэдийн ачааг булааж бизнес хийж байгаа нь зохимжгүй санагдаж байна. Хамгийн гол нь төр оролцоод ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Барааны эргэлт нэмэгдсэнгүй. Өнгөрсөн жил Монгол даяар зугаалж байхад зөвхөн Замын-Үүдэд хоёр сар орчим хөл хорьсон. Энэ шийдвэрийг Шадар сайд С.Амарсайханы тушаалаар гаргасан байдаг. Гаргасан тушаал захирамж нь иргэдийн амьжиргааны нөхцөл байдлыг дордуулахгүй байх ёстой биз дээ. Ажлын байрыг нь хамгаалж үлдэх тал дээр бодлого боловсруулах ёстой. Гэтэл эсрэгээрээ ковидыг далимдуулж хувийн хэвшлийн бизнесийг булааж байгаа нь зохимжгүй үйлдэл. Өнөөдөр Замын-Үүдийн олонх иргэдийн амьжиргаа ачаа тээвэртэй холбоотой байдаг. Үүнийг нь булаахаар амьжиргаа зогсчихож байна. Банкны барьцаанд тавьсан байраа хураалгах дээрээ тулсан хүмүүс энд олон байна. Энэ бол төрийн шуналтай шийдвэрийн үр дүн.

-Замын-Үүдэд экспортын асуудал ямар байна вэ. Урагшаа гарч буй нүүрс тээврийн эргэлт хэвийн байна уу?

-Нүүрс тээвэр одоогоор хэвийн гарч байна. Буцаж орж ирэхдээ иргэдийн ачааг аваад л орж ирж байгаа юм. Нүүрс тээвэр оруулсан бол хоосон буцаж орж ирэх ёстой биз дээ. Мөнгө харж багаа учраас л иргэдийн бизнесийг дээрэмдэж байгаа. Одоо задгай тээврийг нэн яаралтай явуулах хэрэгтэй байна. Төрийн зүгээс энэ зохицуулалтаар нь хангаад өгөхөд л зөөгөөд оруулаад ирэх 5000 машин бэлэн зогсож байгаа. Тээвэрлэлтийн үнэ ханш ч хэвийн болно. Дотоодын бараа бүтээгдэхүүний ханш ч буурна. Ганцхан боомт нээх асуудалд хойрго хандаж иргэдийн ачааг төр өөрсдөө зөөж байгаа нь цэвэр ашиг хонжоо хайсан л үйлдэл.


20 САЯАР ЯВЖ БАЙСАН ЗАДГАЙ ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ГУРАВ ДАХИН БАГАСЧ, ҮНЭ НЬ 90 САЯ ТӨГРӨГ БОЛСОН


Замын-Үүдийн боомт дээр ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа талаар Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбатаас тодрууллаа.


-Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөл АТГ-т хандсан гэж байсан. Ямар асуудлаар хандсан юм бэ?

-Замын-Үүдэд гурван компани чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрхүү гурван компани авлигын шинж чанартай байна уу гэдгийг шалгаж өгөөч гэдэг хүсэлт өгсөн.

-Ямар гурван компани юм бол?

-Тэр тухай мэдээллийг манай бичиг цаас хариуцсан хүмүүсээс авч болно.

-Одоо яг Замын-Үүдийн ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Одоо өдөрт 60 гаруй машин тээвэр орж ирж байна. Түүнээс задгай тээвэр эхлээгүй. Төрийн 30 машин ороод ирсэн ачаа тээврээ хийгээд явж байгаа. Иргэдийн 30-40 машин 0 цэгээс ложистикийн талбай хүртэл тээвэрлэлтэд оролцдог. Ийм л нөхцөл байдалтай байна.

-60 чингэлэгтэй машин орж ирдэг гэхээр Замын-Үүдийн жолооч нар 30-ыг нь оруулж ирж байгаа гэсэн үг үү?

-Өдөрт орж ирж байгаа 60 машины 40-ийг нь зөөгөөд явж байна. 5-6 мянга гаруй жолоочоос өдөрт 40 хүн л ачаа тээвэрт оролцож байгаа гэсэн үг.

-30 машин нь таны гомдол гаргасан гурван компанийнх юм уу?

-Хилийн цэргүүд Замын-Үүдийн ачаа тээвэрт оролцож байгаа. 30 нь хилийн цэргийнх.

-Хятадын талаас хил гаалийн талаар ямар нэгэн мэдээлэл авсан уу?

-Бид тавдугаар сарын 23-ны өдөр Хятадын консулд бичиг өгсөн. Тэр нь чингэлэг тээврийн судалгаагаа хурдан хийгээд тээврээ эхлүүлээч, Хятад талд чингэлэг тээвэртэй холбоотой хүмүүсээ шалгаж өгөөч гэсэн хоёр бичиг өгсөн. Түүний хариу хэзээ ирэхийг нь сайн мэдэхгүй байна. Задгай тээвэр эхэлье гэсэн сураг ерөөсөө гарахгүй байгаа. Төмөр замаар нүүрс тээвэр явуулах асуудал хэвийн үргэлжилж байна. Манай энд өмнөх жилийн 9-10 сард цуваагаар ирээд зогсчихсон задгай нүүрс ачсан вагонууд бий. Түүнийг авъя гэсэн юм шиг байна лээ. Тийм л мэдээлэлтэй байна.

-Одоогоор машин тээврийн тоог нэмэгдүүлэх ямар нэгэн чиглэл байхгүй гэсэн үг үү?

-Ямар ч тийм зүйл алга. Бодит байдал дээр авто замаар өдөрт 60 чингэлэг орж ирж байгаа. Түүний 30 нь хилийн цэргийн жолооч нар.

-Чингэлэг тээвэр ямар асуудалтай болоод та бүхэн эсэргүүцээд байгаа вэ?

-Чингэлэг тээвэр гэдэг зүйл хуучин машинаар задгай тээвэрлэж оруулж ирж байснаас хэт бага ачаа орж ирж байгаа. Ачааны эргэлтэд маш сөргөөр нөлөөлж байна. Хуучин задгай тээврийн нэг машинд ачдаг ачааг одоо чингэлэг тээврээр гурван чингэлэг ачаа болгон ачиж байгаа. Тэгээд нэг тус бүрийнх нь үнэ 30 сая учраас гурван чингэлэг 90 сая төгрөгийн өртгөөр орж ирж байна. Бид 20 сая төгрөгөнд бүх хил гаалийн бичиг тээврийн зардалтайгаа оруулж ирдэг байсан бол одоо чингэлэг тээвэрлэснээр задгай нэг машин ачааны үнэ 90 сая төгрөг болж өссөн гэсэн үг. Энэ бол нэгдүгээр асуудал.

Хоёрдугаарт, энд өчнөөн олон жил ажлын байраа хадгалаад ажлаа хийж явсан хүмүүсийг ковид гэдэг юмаар далимдуулаад төрийн нэр барьсан хэсэг бүлэг нөхөд ажлын байрыг нь булаачихлаа. Одоо 5000 гаруй машин дугаарлаад зогсоход бэлэн зогсож байна. Тэгэхэд энэ чингэлэг тээвэр гэдэг зүйлийг оруулж ирээд тэрхүү 5000 машиныг зогсоож байгаад дуртай машинаа явуулах гэсэн ийм зүйл яваад байна. Энэ нь ачаа тээврийг булаах сонирхолтой хэсэг бүлэг нөхөд ороод ирчихсэн асуудал юм. Ачааны үнэ өссөнөөр АТҮТ-ийн дарга нартай ойрхон байсан нөхөд компани байгуулж, хятад компаниуд хажуудаа байгуулаад орж ирсэн. Түүнийг л бид яриад байгаа шүү дээ. Хуучин 20 сая төгрөгөөр нэг задгай машин бараа орж ирдэг байсан бол тэрийг гурав хувааж, чингэлэг хийгээд 90 сая төгрөг болгочихоод байна. Түүгээрээ л ялгаатай байгаа.

-Энэ асуудлаар та бүхэн АТГ-аас өөр хаана хаана хандсан бэ. Ямар нэгэн хариу албан бичиг ирсэн үү?

-Бид бүх газар хандаж үзсэн. Шадар сайдын хэмжээнд хүртэл хандсан. Элчин сайдад бид өөрсдөө очиж бичиг өгсөн. Ерөнхий сайдад ч хандсан. Үүнийгээ нөхдүүд Ковидын тухай хуультай холбож тайлбарлаад Хятадын талаас ийм санал тавьсан, үүнийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Ингэж байж бага ч гэсэн ачаагаа оруулж ирнэ гэдэг л тайлбар тавьдаг. Гэтэл Хятадын талаас санал тавиагүй. Манай нөхдүүд өөрсдөө санаачилж, санал тавьсан. Хэвлэл мэдээллээр Хятадын Хөх хотын Төмөр замын газрын дарга, хил гаалийн дарга нар нь бүгд баригдаж байна л гээд байх юм. Хятадууд тодорхой хэмжээгээр судлаад авлигатайгаа тэмцэж чадаад байна шүү дээ. Гэтэл манайхан хаацайлаад Ковидын тухай хууль руугаа чихээд байна.

-Ачаа тээврийн үнэ жолооч нараас болоод нэмэгдээд байна гэсэн мэдээлэл нэг хэсэг явсан шүү дээ?

-Үүний ялгааг та бүхэн гаргаж өгөөрэй. Хуучин 3-4 сая төгрөгөөр Улаанбаатар ордог зардал хил гаалийн хязгаарлалттай холбоотойгоор 20 сая төгрөг хүртэл хөөрөгдсөн. Бид урагшаа гарахгүй эндээс машинаа урагшаа өгч явуулдаг шүү дээ. Машинаа өгч явуулаад хоёр жил болж байна. Бид өөрсдөө хил гараад үнээ хэлэх ямар ч боломжгүй. Машинаа өгөөд явуулчихлаар урд ачаа ачдаг хятадууд үнэ цохиж хөөрөгдөөд 20 сая төгрөг болгочиж байгаа юм. 20 сая төгрөг болсныг жолооч нар үнэ хөөрөгдлөө гэж маш ихээр пи-ар хийсэн.

Гэтэл 20 саяар явж байсан задгай тээвэр чинь хэмжээ нь гурав дахин бага болоод 90 сая төгрөг болчихоод байна шүү дээ. Дотор нь ороод судлахаар ийм л их ялгаатай байгаа. Бүр муугаар бодоход Улаанбаатар руу 5 сая төгрөгөөр зөөдөг байсан ачаа тээврийг 20 сая төгрөг болгосон гэж жолоочид руу чихэж болж байна. Гэтэл 20 сая төгрөгөөр явж байсан ачааг нөхдүүд орж ирээд 90 сая болгочихоод байна. Түүнийг нь яагаад ярихгүй байгаа юм бэ гэв.


Ч.Эрдэнэбат: ХИЛ ХААХ АСУУДЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙСЭН ГЭЖ БИД ХАРДАЖ БАЙГАА


Энэ талаар Борхойн тал авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбат ярихдаа “Монголын эрчит чингэлэг гэж компани 2021 оны есдүгээр сарын 22-нд байгуулагдсан. АТҮТ-ийн дарга асан Ж.Пунцаг гэдэг хүний компани. Тэр хүн хил хаахаас өмнө баахан машин оруулж ирээд, хил хаагдангуут түүгээрээ тээвэр хийгээд байгаа. Зам тээвэр, хөгжлийн сайдтай нэг нутгийн хүн.

Хятадын зам тээвэр хариуцсан хүмүүстэй нийлээд чингэлэг тээвэр гэдгийг зохион байгуулалттайгаар хийсэн. Хил хаах асуудлыг өөрсдөө бараг зохион байгуулалттай хийсэн гэж бид хардаж байгаа. Яагаад гэвэл энэ гурван компани гурвуулаа хятад эзэнтэй. Улсын бүртгэл дэх нэрээр нь ороод харахаар бүгдээрээ өнгөрсөн оны намар зэрэг шахуу байгуулагдсан. Эзэмшигч нь дандаа хятад хүмүүс. Үүн дээр Монголын барааны өсөлт, эдийн засгийн уналт бүгд орооцолдож байгаа. Өөр юун дээр ч ийм зүйл байхгүй. Нэг нь “Говийн хан транс”, нөгөө нь “Их говь ложистик транс” гэж компани бий. Гурвуулаа Хятадын хөрөнгө оруулалттай, гурвуулаа хятад эзэнтэй. Гурвуулаа өнгөрсөн жил машинуудаа оруулж ирсэн. Энэ гурван компани нэг талдаа нүүрс гаргаад, нөгөө талдаа бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Зөвхөн Замын-Үүд дээр чингэлэг тээврээс мөнгө угаагаад байгаа асуудал юм. Засгийн газрын гэрээгээр урд талдаа Синотран гэдэг компани хариуцна гэж байсан боловч эд нар Эрээн талдаа машинаа үлдээчихсэн. Түүгээрээ мөнгө олж байгаа. Хамгийн үнэтэй хэсэг нь Эрээн талдаа явж байгаа шүү дээ. Нэг чингэлэг 40-50 мянган юань хүрсэн. Түүнийг чинь энэ гурван компани урд 20 машин үлдээчихсэн түүгээрээ хийж байгаа. Тэр талаар бид АТГ-т хандсан боловч авч хэлэлцсэнгүй л дээ. Үндэслэл шаардлага хангахгүй гэсэн байна лээ. Нэг ёсондоо хил хооронд машин явуулахын тулд ЗТХЯ-наас тендер явуулах ёстой шүү дээ. Монголын маш олон тээвэрчид, өчнөөн олон компани байхад тэр гурван компани зохион байгуулалттайгаар орж ирсэн. Урд талынх нь хамсаатнуудыг хятадууд ихэнхийг нь баривчилж байх шиг байна. Манай монгол талд үндэслэлээ гаргаад өгч байхад авч хэлэлцэхгүй юм. Ер нь бол наадуул чинь Зам, тээвэр хөгжлийн сайдын аль 2020 оноос хийж бэлдсэн ажил” хэмээв.




С.ОТГОНБАЯР

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн 18 байршилд явган хүний зам шинэчилнэ DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй.

Энэ хүрээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Хүннү гудамжинд маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэж байна.

Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр нар явган хүний замыг шинэчлэх шаардлага, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-аар Хотын стандартыг баталсан. Стандарт баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой. Хүмүүс заавал автомашинаар явахгүй, явган зорчихыг хүсэж байгаа ч явган явах орчин нь бүрдээгүйгээс машинаар зорчиход хүрдэг. Иймээс уг ажлыг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхэлж байна. Бусад байршилд ч мөн яг ижил стандартын дагуу шинэчлэл хийнэ” хэмээв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр “Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулган, талбай чөлөөлөхийн тулд эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж байна” гэлээ.

Тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгслийн урд дугуй 2.5 сантиметрээс өндөргүй бартааг давах боломжтой байдаг тул одоо байгаа явган хүний замуудаар зорчиход бэрхшээлтэй байдгийг “Түгээмэл хөгжлийн төв” ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир онцолж байв. Иймд явган хүний зам дээрх хөтөч хавтанг стандартын дагуу байршуулж, саад бартааг чөлөөлж, шинэчлэн зассанаар иргэд аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдэх юм.

Явган хүний замын шинэчлэлийн ажлыг нийслэлийн хамгийн олон хүн амтай, зорчих хөдөлгөөний ачаалалтай хэсгүүдээс эхлэх бөгөөд тус ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

2. “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

3. Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

4. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/

5. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

7. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

8. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

9. Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

11. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

12. Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

13. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14. Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариу сонсох:

  • Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариу
  • Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариу сонсоно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Нэг нам олонх байгаа дээрээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй DNN.mn

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тал бүрээсээ ярьж, зарим нь шаардлага, саналуудаа Их хуралд өргөн барьж байна. Таны хувьд эх хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хууль батлагдсан цагаас эхлээд өөрчлөх асуудлыг олон удаа ярьж ирсэн. Тухай бүрдээ өөрчлөгдөөд, шинэ заалтууд нэмээд явж ирсэн түүхтэй. Бүхий л цаг үед Үндсэн хуулийн үзэл баримтлалтай санал нийлдэггүй, байнга шүүмжилж байдаг цөөнгүй хүмүүс бий. Одоо ч байсаар байгаа. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчилье, нэмэлт заалтууд оруулъя гэдэг санал, шүүмжлэл, яриа одоо гарч ирж байгаа шинэ зүйл биш. Энэ бол байсан, цаашид ч байнга өөрчлөх санал, шүүмжлэлүүд гарч ирсээр л байна. Цаг хугацааны хувьд нэг зүйл хэлье. Сүүлийн дөрвөн УИХ дамжаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байсан. Одоо ч яригдсаар байна. Тиймээс миний хувьд Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Таныхаар яг ямар агуулгаар өөрчлөлтүүдийг хийе гэж харж байна вэ?

-Юуны өмнө ардчилсан нийгэм, парламентын засаглалтай, чөлөөт эдийн засгийн тогтолцооноосоо ухрах ёсгүй. Нөгөөтэйгүүр Шинэ Үндсэн хууль батлагдаад өдгөө гучин жил өнгөрлөө. Энэ хугацаанд бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед төрж байсан хүүхдүүд одоо 30 гаруй настай болж, нийгмийн хамгийн том давхаргыг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс энэ шинэ үе өнөөгийн нийгмээ хэрхэн харж байна, цаашид яаж авч явах уу, юу хүсч байна гэдэг талаас нь харах нэг өнцөг байна. 1992 онд Шинэ Үндсэн хуулийг баталсан хүмүүс, тухайн үеийн нийгэм ямар байсан гэдгийг өнөөгийн нийгэмтэй харьцуулбал тэнгэр газар шиг ялгаа гарч ирэх нь тодорхой. Шинэ үеийнхэн гарч ирсэн учраас өөрсдийнхөө амьдрал, нийгмийнхээ харах өнцгөөс шалтгаалж Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа нь зөв. Хууль гэдэг бол амьдралд хамгийн ойр байх асуудал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон зүйл дээр ярьдаггүй. Багцлаад харвал төрийн шийдвэр гаргаж байгаа механизм ямар байна, ард түмэн төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн заалт ямар хэмжээнд хэрэгжиж байна гэсэн тодорхой асуудлууд дээр л яригддаг. 2019 онд бид Үндсэн хуульдаа гар хүрсэн. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд л одоо асуудал дахин яригдаж байна. Тухайн үед батлагдсан Үндсэн хуулийн төсөл анхныхаа утга санаанаасаа ухарсан, зарим зүйл заалтууд нь хасагдаж, батлагдсан гэж боддог. Утга санаа, зүйл заалтууд нэлээд их хасагдсан нь сонгууль дөхсөн, нийгмийн уур амьсгал нөлөөлж байсан зэрэг нийгмийн үзэл санаа, улс төрийн үйл ажиллагаанаас болсон. Одоо Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг нийгмийн тал бүрээс тавьж байна. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хүрээнд эрдэмтэн, судлаачид, улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмүүдийн байр суурь, саналыг сонслоо. Тиймээс одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хуулийнхаа хүрээнд эхэлж байна. Уг нь Үндсэн хуулиа олон дахин өөрчлөөд оролдоод байх нь тийм ч зохимжтой асуудал биш. Гэхдээ яах аргагүй нийгмийн шаардлага байгаад байвал хөдөлгөж болохгүй асуудал бас биш ээ.

-Үндсэн хуулиа өөрчлөх, нэмэлт оруулах тодорхой хэд хэдэн асуудал байгаа. Тухайлбал, гишүүдийн тоог нэмье, парламентын дээд, доод танхимтай болъё гэдэг асуудлыг ярьж байна. Яг энэ заалтууд, санал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар бол парламентын нэг танхимтай, УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага байна гэж заасан. Хоёр танхимтай болох асуудлыг оруулж ирлээ гэж бодоход энэ нь өөрөө Шинэ Үндсэн хуулийн төслийг ярина. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилнө гэсэн үг л дээ. Тиймээс энэ цаг үед Үндсэн хуулиа ингэж бүхлээр нь өөрчлөх шаардлага бол байхгүй болов уу гэж бодож байна. Зарим улс төрийн нам, иргэдээс хоёр танхимтай болъё гэдэг санал ирж байгаа. Гэхдээ үүнийг хийхэд заавал Үндсэн хуулиа бүхлээр нь өөрчилнө гэдгийг анхаарах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал дээр тодорхойлж ярихгүй юу?

-Хүн амыг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоо цөөн байна. Эсвэл нэг УИХ-ын гишүүнд оногдож байгаа эрх мэдэл хэтэрхий өндөр байна гэсэн хоёр асуудлыг тавьдаг. Үүнийг би зарим талаараа дэмжинэ. Нэг зүйлийг тодорхой хэлье. Монгол Улсын оршин тогтнох гол баталгаа бол парламентын засаглал. Өмнөх Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг асуудлаар санал асуулга явуулъя гэдэг санаа гаргаж байсан. Хоёр том гүрний дунд байгаа улсын хувьд төрийн бүх эрх мэдэл нэг хүн дээр төвлөрдөг тогтолцоо үнэхээр зохимжгүй. Харин муу ч, сайн ч парламентын тогтолцоотой байна гэдэг бол бидний хөгжлийн үндэс нь шүү. Тиймээс парламентын тогтолцоогоо цаашид илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх асуудал л чухал. Гишүүдийн тооны хувьд учиргүй их ач холбогдол өгөхгүй байна. Гэхдээ хэтэрхий цөөн гишүүнтэй байх нь янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нөлөөнд орох магадлал онолын хувьд илүү гэдэг нь тодорхой. Нөгөө талаар гишүүдийн тоог нэмэх нь хүн амын тоо өссөн гэдэг үндэслэлээр хэрэгтэй байж болох хувилбар гэж харж байгаа. Хэрэв гишүүдийн тоог нэмэх асуудал УИХ-д орж ирвэл болохгүй гэдэг байр сууринаас асуудалд хандахгүй. Гишүүдийг хэд болгох нь уу, ямар ач холбогдол, үндэслэл байна гэдгийг нь түлхүүтэй харна. Ер нь бол бусад улс оронтой харьцуулахад манай УИХ-ын гишүүдийн тоо хамаагүй цөөн байгаа шүү.

-Нийгмийн зүгээс энэ цаг үед Үндсэн хуулиа өөрчлөөд, илүү боловсронгуй болгооч ээ гэдэг шаардлагыг идэвхтэй тавиад байгаа нь танай нам үнэмлэхүй олонхоороо төрийн эрхийг барьж байгаатай холбоотой. Дараагийн парламент нэг нам ингэж олонх болж гарч ирэх үү, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг асуудал эргэлзээтэй байгаа шүү дээ. Тиймээс л болж олдсон дээрээ Үндсэн хуулиа нийгмийнхээ шаардлагын дагуу өөрчлөөч ээ гэдэг хүсэлт ард түмний дунд их байна л даа…

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 76 гишүүний 57 нь санал нэгтэй дэмжиж байж баталдаг. Хэдийгээр бид саяхан буюу 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан ч зарим зүйл заалт 57 гишүүний санал авч чадалгүй унасан. Тиймээс л тэр үеийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл анхны утга санаанаасаа ухарсан өөрчлөлт болсон гэж хэлээд байгаа юм. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны асуудал байна. Анхны агуулгаараа бол сонгуулийн тогтолцоог УИХ тогтооно гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орж ирж байсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мажоратор, холимог буюу пропорционал тогтолцооны алинаар нь явах вэ гэдгийг УИХ өөрөө олонхоороо шийддэг байна гэсэн агуулгатай байсан. Гэтэл ард түмэн төлөөллийн байгууллагаа шууд сонгоно гэсэн заалтыг бариад Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргачихсан. Цэцийн зүгээс энэ бол зөвхөн мажоратор тогтолцоотой байх дүгнэлт юм гэсэн. Тиймээс сүүлийн хоёр сонгууль энэ зарчмаар мажоратор тогтолцоогоор явж ирлээ. Одоо сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд холимог хувилбараар явуулъя гэдэг асуудлыг ярьж байна. Гэвч ингэж явуулахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх, эсвэл Цэцийн энэхүү дүгнэлтийг өөрчлөхгүйгээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх бололцоо байхгүй. Аль ч тохиолдолд нь УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх буюу 57 гишүүн дэмжиж байж энэ өөрчлөлт хийгдэнэ. Тиймээс таны хэлдгээр нэг нам олонх байгаа дээрээ шаардлагатай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж авахгүй бол дараа дараагийн сонгуулийн дүн хэрхэн гарч, парламент ямар байдлаар бүрдэхийг хэн ч мэдэхгүй . Тиймээс Үндсэн хуулиа сайжруулъя, боловсронгуй болгоё гэвэл яг өөрчилдөг үе нь одоо гэж би харж байна.

-Сонгуулийн тогтолцооны асуудлыг хөндөхөөсөө өмнө Улс төрийн намын тухай хуулийг өөрчилье. Тэр дундаа улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг илүү тодорхой болгож өгье гэдэг асуудлыг хуульчид, улс төр судлаачид ярьж байна. Энэ асуудлаар тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Сонгуулийн тогтолцоо, Улс төрийн намуудын тухай хууль гэдэг бол хоорондоо уялдаа холбоотой асуудлууд. Намуудын тухай болон санхүүжилтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үүнд бас өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Энэ хуулиудыг УИХ олонхоороо шийдээд явах боломжтой. Эдгээр хуулиудыг өөрчлөхгүйгээр зөвхөн Үндсэн хуулиа өөрчлөөд төдийлөн үр дүн гарч ирэхгүй. Үндсэн хуулиа өөрчиллөө гэхэд эдгээр хуулиуд дагалдаад өөрчлөгдөх нь тодорхой. Сонгуулийн тогтолцооны асуудлыг дахин ярья. Одоо мөрдөгдөж байгаа мажоратор тогтолцоогоор иргэдийн санал, УИХ-ын суудлын тоонд тусгалаа олохгүй байна гэдэг. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар нийт сонгууль өгөх насны 77 хувь нь сонгуулиа өгсөн. Үүнээс 44 хувийн санал авсан МАН өнөөдөр жар гаруй суудалтай байна. Энэ нь өөрөө сонгуулийн тогтолцооны алдаа, сул тал болж байна гэсэн дүгнэлт бий. 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Тухайн үед Холимог тогтолцооны тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байлаа. Ер нь аливаа зүйл хоёр ч биш бүр олон талтай. Одоо холимог тогтолцоогоор сонгуулиа явууллаа гэж бодоход парламентыг олон намын гишүүд бүрдүүлэх боломжтой. Ингэвэл парламентаасаа Засгийн газраа байгуулах, Ерөнхий сайдаа томилох асуудал болон төрийн бодлого, шийдвэр гаргах ажил их төвөгтэй болж ирнэ. Өөрөөр хэлбэл, төрийн тогтвортой байдал алдагдаж, шуурхай ажиллах чадамж суларч ирнэ гэсэн үг. Жоохон асуудалд санал зөрвөл нэг эвсэл нь бутарч, нөгөө нэг эвсэл нь гарч ирэх зарчмаар л явна. Нэг ёсондоо нэг намын, хэсэг бүлэг гишүүдийн санал зөрөлдлөө гэхэд тухайн Засгийн газрын тогтвортой ажиллах байдал ганхаж эхлэх аюултай байгаа юм. Тиймээс энэ агуулгаар нь сайн бодож байж сонгуулийн тогтолцоог ярилцах шаардлагатай. Нөгөөтэйгүүр дан ганц сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бүх зүйл сайхан болчихно гэсэн зүйл байхгүй. Энэ бол тухайн орны улс төрийн соёл, сонгогчдын боловсрол мэдлэг, нийгмийн төлөвшилттэй салшгүй холбоотой. Гэхдээ холимог тогтолцоотой болсноороо нэг том асуудлыг шийдэж чадах юм. Тэр нь сонгогчдын саналын дийлэнх нь УИХ-д орж, тусгагдана.

-Та олон удаа парламентад сонгогдсон, олон ч Засгийн газрын нүүрийг үзсэн улстөрч. Тэр утгаараа үе үеийн Засгийн газрын дэвшүүлж буй бодлогын баримт бичгүүдтэй танилцаж байсан хүний хувьд өнөөгийн Засгийн газрын болон танай намаас дэвшүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Товчхон хариулъя. Одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, шийдвэр гаргах тогтолцооноос болоод олон жилийн турш дараа, дараагийн сонгуулиа бодож, түр хугацааны зорилгуудад илүү их анхаарал тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, дөрөв, дөрвөн жилээр ажлуудаа төлөвлөж ирсэн гэсэн үг. Энэ бол бидний туулаад ирсэн зам, алдаа, онооны түүх сургамж. Өмнөх Засгийн газрын үеэс эхлээд Монгол Улсын урт хугацааны бодлогыг илүү анхаарч байна. Энэ дагуу бодлого төлөвлөгөөнүүдээ гаргаж, хэлэлцүүлж байна. Шинэ бодлого, хөтөлбөрийг шүүмжлэх, нэг хэсэг хүмүүст таалагдахгүй байх зүйл үеийн үед л гарч байсан. Өнөө, маргаашийнхаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж холын зүйл ярьж, худлаа улстөржиж байна гэдэг. Энэ бол тийм биш. Богино хугацаанд хөгжсөн улс орнуудын туршлагаас харвал бодлогоо алсуур гаргаж, холын бодлогодоо анхаарч, томоохон зорилтуудаа шийдвэрлэж чадсанаараа хөгжсөн байдаг. Тэр утгаараа энэ бодлого бол их зөв өө.

-Та Халдашгүй байдлын дэд хороог даргалдаг. Энэ утгаараа гишүүдтэй холбоотой асуудал орж ирэхэд хамгийн түрүүнд мэдээллийг нь сонсдог. Ер нь гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулаад буруугүй бол буцаад ир ээ гэх нь ч байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал мөн парламентын дархлаатай холбоотой асуудал яригддаг учраас аль аль талаасаа нухацтай хандах ёстой гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар зарчим баримталж явдаг вэ?

-Ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулах их төвөгтэй. Манай дэд хорооны хувьд гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлаар биш хууль зөрчсөн эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр, санал гаргадаг бүтэц. Дэлхийн парламентын засаглалтай бараг бүх улсад халдашгүй байдлын тухай зохицуулалт, хууль бий. Тэр битгий хэл зарим улсад парламентын гишүүнд хэрэг үүсгэж болдоггүй хууль үйлчилж байдаг. Энэ бол асуудлын нэг туйл. Нөгөө туйлд УИХ-ын гишүүн нь хэрэгт холбогдоод шоронд орчихсон байхад тухайн гишүүн шоронгоосоо хуралдаа оролцоод, саналаа өгөөд явдаг хуулийн зохицуулалттай улс, орнууд ч бий. Үүний цаад агуулга нь нэг зүйл дээр тогтож байдаг. Тухайн улс орны хууль тогтоох байгууллага хэн нэгний нөлөөнд орохгүйгээр шийдвэр гаргах чадамжтай, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай гэсэн зарчим л оройлж байгаа юм. Манайд мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн хэрэг хийж байгаад газар дээрээ баригдвал шууд баривчлагдаж, шүүхээр ордог. Ийм тохиолдолд асуудлыг нь заавал УИХ-аар авч хэлэлцэх шаардлагагүй. Түрүүн хэллээ, зарим улс оронд УИХ-ын гишүүн дээр хэрэг нээж, шалгахыг хориглодог гэж. Манайд бол ийм хуулийн зохицуулалт байхгүй. Хэрэг нээж шалгах нь чөлөөтэй байгаа. Парламентын тогтолцоотой болсноос хойш өдийг хүртэл УИХ-ын цөөнгүй гишүүдийг түдгэлзүүлэх асуудал орж ирж байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд парламентын дархлаа, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг утгаараа түдгэлзүүлэхгүйгээр шалгуулж ирсэн байдаг. Түдгэлзүүлэхгүйгээр шалгагдаад, хэрэг нь илрээд шүүхээр ял аваад явсан тохиолдол ч бий. Өнөөдөр ч гэсэн УИХ-ын гишүүд түдгэлзүүлэхгүйгээр шалгагдаад л явж байгаа.

-Эдийн засгаа тэлж, нэмэгдүүлэхэд экспортын бараа бүтээгдэхүүний гаралтаа нэмэгдүүлэх ёстой гэдэг. Харамсалтай нь бид урд, хойд хөрштэйгөө хил, боомтын асуудлаа санасан хэмжээндээ шийдвэрлэж чадахгүй байна. Үнэхээр Засгийн газар холбогдох албан тушаалтнууд нь ажлаа хийж чадахгүй байна уу. Эсвэл биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд байна уу?

-Засгийн газрын дэвшүүлсэн зургаан том бодлогын хамгийн эхэнд боомтуудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх асуудал байгаа. Тэгэхээр энэ чигийн бодлого байна уу байна. Хийгдэж байгаа зүйл байна уу, байна. Би бол Засгийн газрыг бололцооныхоо хэмжээнд ажиллаж байгаа л гэж үздэг. Монгол Улсын хувьд Засгийн газар нь шийдвэр гаргачихад л бусад улс орны Засгийн газар дэмжчихдэг, улмаар асуудал шийдэгддэг зүйл гэж байхгүй. Хөрш улсуудын хувьд ч тэр бусад орнуудын хувьд өөрсдийн бас сонирхол, эрх ашиг гэж байна. Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байна уу, энэ улсын эдийн засаг хурдхан хөл дээрээ босоосой, үүнд бид бүх талаараа тусалъя гэж боддог нэг ч улс байхгүй. Хятад улсын хувьд монголчууд хэцүүдлээ манайх ковидтой ч гэсэн хил боомтуудаа нээж Монголын эдийн засгийг дэмжих ёстой шүү гэж юуны түрүүнд бодохгүй. Тэр утгаараа Монголоос шалтгаалдаггүй асуудал олон бий. Би нэг л зүйлийг хэлье. Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө байнга ярьдаг нэг л сэдэв бий. Тэр нь худалдаа, наймаа, эдийн засгаа харилцан ашигтайгаар хэрхэн хөгжүүлэх вэ, ямар боломж байна гэдгийг л ярьдаг. Хятад улсын хувьд нэг хэсэг тэг ковид гэдэг бодлого барьж байсан бол одоо үүнийгээ сулруулах бодлого баримталж байгааг олон улс судлаачид ярьж байна. Тухайн улс тэг ковид бодлого барьж ирснээр эдийн засгийн өсөлт нь удааширсан зүйлүүд байна. Тиймээс энэ бодлогоо сулруулж, зарим талаараа нээлттэй болж эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхгүй бол болохгүй гэсэн ийм бодлогыг Хятадын улс төр нь өөрөө шаардаж байгаа юм билээ. Энэ бол бидэнд их нааштай сайн мэдээ. Тиймээс хилийн гацаа, боомтуудын нэвтрэх чадвар цаашид илүү нэмэгдэх болов уу гэсэн хандлага ажиглагдаж байна.

-Хэмнэлтийн хуулийг УИХ саяхан баталчихсан. Хэмнэхэд заавал хууль шаардлагатай байсан уу гэдэг өнцгөөр зарим гишүүд байр сууриа илэрхийлж байсан шүү дээ. Таны хувьд уг хуулийн ач холбогдлыг ямар байдлаар дүгнэж байна вэ?

-Хэмнэлтийн хууль Төсвийн хуультай хамт орж ирсэн. Төсөв бол заавал хуулиар батлагддаг. Төсөв гэдэг өөрөө хууль. Тэр утгаараа төсөв дагаж орж ирсэн учраас Хэмнэлтийн хуулийг бид баталсан. Уг хуулийн төсөл Засгийн газраас орж ирсэн. Засгийн газар анх оруулж ирсэн санаагаараа уг хуулиа батлуулж чадаагүй. Хэмнэлтийн хуулийн олон заалтууд унасан шүү дээ. Үүнийг нөгөө л нэг тогтолцооны асуудал нөлөөлж байна гэж харж байгаа.

-Төсвийн дарамтын асуудал дээр таны байр суурь ямар байна. Цаашид ер нь алдагдалгүй төсөв батлах боломж бий юү?

-Алдагдалгүй төсөв батлах боломж хэзээд ч бий. Яг олдог орлогынхоо хэмжээнд зарлагаа тооцож байгааг л алдагдалгүй төсөв гэдэг. Тэгэхээр жил бүр төсвийн хуулийн хүрээнд энэ жил бидэнд юу хэрэгтэй вэ, юуг бүтээн байгуулах вэ гэдэг дээрээ л санал нэгдэх хэрэгтэй. Үүн дээрээ санал нэгдэж чаддаггүй, улмаар тал тал бүрдээ бүтээн байгуулалтын ажил хийнэ гэсээр байгаад л алдагдалтай төсөв болж хувирдаг. Энэ нь нөгөө л сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал. 1980-аад оны сүүлээр Румын улс гадаад өрөө дарах бодлогыг идэвхтэй явуулж, дотооддоо хэмнэж болох бүх зүйлээ хэмнэж, тэвчиж болох зардлуудаа тэвчсэн. Улмаар гадаад өрөө дарсан ч дотоодын эдийн засаг, ард түмнийх нь амьдрал эрс муудаж, дампуурлын ирмэгт орж байсан түүхтэй. Энэ утгаараа бид бүх зүйлээ тэвчээд хэмнээд гадаад өрөө дарах уу, эсвэл алдагдалтай ч гэсэн зарим зүйлээ хийгээд ирээдүйд нөхцөл байдал сайжирна гэж төсөөлөөд эдийн засгаа тогтвортой байлгах уу гэдэг сонголтыг л хийх шаардлагатай. Ирэх жил дотооддоо ямар ч бүтээн байгуулалт хийхгүй, төсвөөс гарах зардлаа бүгдийг нь өрөө дарах асуудал руу чиглүүлье гэж бодъё. Тэгвэл бид өрөө богино хугацаанд дарах боломжтой. Гэвч энэ хооронд улс орны эдийн засгийн байдал, ард түмэн, нийгмийн амьдрал ямар болох вэ гэдгээ маш сайн тооцож үзэх ёстой юм.

-Ирэх жилээс төсөвт нэлээд их хүндрэлтэй асуудал гарч ирнэ. Гадаад өр төлбөрүүдийн эхний төлөлтүүд хийгдэж эхлэхээр байгаа шүү дээ. Эдгээр асуудалд УИХ ямар байдлаар ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Ганцхан ирэх жил ч биш л дээ. Ойрын гурван жилдээ их хэмжээний гадаад өрөө төлөх ёстой. Гаднаас хэтэрхий их зээл аваад түүнийгээ оновчтой зарцуулж чадаагүйгээсээ болоод асуудалд унаж байгаа улс орнуудын жишээ цөөнгүй бий. Тиймээс ийм хэмжээнд орчихгүйн тулд яах ёстой, ямар бодлого, үйл ажиллагааг явуулах шаардлагатай вэ гэдгээ тал талаасаа сайн ярилцах ёстой юм. Нөгөөтэйгүүр нийгмээрээ ойлгож, тэвчих ёстой зардлаа тэвчих шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хямралд дасах аюул” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Ганибал “Эрх баригчид өөрсдийнх нь үйл ажиллагааг шүүмжилж бичсэнийг доромжлол гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль оруулж ирлээ” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн ” Хямралд дасах аюул” нийтлэл хэвлэгдлээ.

“Сайн сургуулийг таны
дэргэд” ТББ-ын тэргүүн,
Олон улс судлалын доктор П.Наранбаяр “Багшийн цалинг
хоёр сая төгрөгөөс дээш болговол
боловсролын салбарт чадварлаг
боловсон хүчин орж ирнэ” гэв

“Манлай тээвэр
буянт зам” төрийн бус
байгууллагын тэргүүн Ч.Жүгдэрнамжил “Эрх баригчидтай ойрхон, тэднээс мэдээлэл авдаг компаниудын машин хилийн цаана үлдсэн гэж хардаж байгаа” хэмээн ярилаа.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ” Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй” IV нүүрээс уншаарай.

Иргэн О.Энхбаяр “Осол гаргасан жолооч машинаасаа буухдаа хөл дээрээ зогсч чадахгүй гуйваж байсан” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
зурхай мэдээ цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 26, Бархасбадь гариг. Билгийн тооллын 26, дэлгэрүүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5:02 цагт мандан, 20:36 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 14-19 градус, Хангайн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Nokia” компани 6G үйлчилгээ нэвтрүүлнэ DNN.mn

“Nokia” компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк 2030 он гэхэд гар утасны 6G сүлжээ нэвтрүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ тэр үед ухаалаг гар утас хамгийн оновчтой шийдэл болно гэж бодохгүй байгаа аж. Финландад төвтэй “Nokia” компани утас болон интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжүүдийг өөр хоорондоо харилцах боломж олгодог харилцаа холбооны сүлжээ оператор юм.

Швейцарын Давост өчигдөр /2022.05.24/ болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Лундмарк энэ талаар ярьжээ. “Huawei” компани мөн зах зээлд 6G технологи гаргахаар төлөвлөж буй бөгөөд хоёр компанийн хугацаа давхцаж магадгүй аж.

Дэлхий нийт хэзээ ухаалаг гар утаснаас татгалзаж, нүүрэндээ зүүдэг ухаалаг шил болон бусад төхөөрөмж ашиглах вэ гэж Лундмаркаас асуухад тэрбээр “6G нэвтрүүлэхээс өмнө ийм боломж нээгдэнэ. Тэр үед бидний хэрэглэдэг ухаалаг утас хамгийн түгээмэл төхөөрөмж байхаа болино” гэж онцолжээ.

Элон Маскийн “Neuralink” гэх мэт зарим компаниуд хүний тархинд суулгаж, машин болон бусад хүмүүстэй харилцахад ашиглаж болох электрон төхөөрөмж үйлдвэрлэхээр ажиллаж буй. Түүнчлэн хүний хуруунд чип суулгаж болно гэж үзжээ. Эдгээр нь харилцаа холбооны технологийн шинэ эрин үеийн илэрхийлэл болох юм байна.

6G гэж яг юу болох нь тодорхойгүй байгаа бөгөөд дэлхий нийт одоогоор дөнгөж 5G-тэй танилцаж байна. 5G технологи гэж жолоочгүй машин, виртуал бодит байдал зэрэг технологиудыг дэмждэг, өндөр хурдтай шинэ үеийн гар утасны сүлжээ юм.

Өдгөө АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Meta”, “Google”, “Microsoft” нар хэзээ нэгэн цагт ухаалаг гар утсыг орлох шинэ чихэвч бүтээнэ хэмээн ажиллаж байгаа ажээ.

Чуулга уулзалтын үеэр технологийн компанийн удирдагчид метаверсийн боломж, сорилтуудын талаар ярилцсан байна. Метаверсэд шаардлагатай бүх өгөгдлийг дамжуулахын тулд сүлжээнүүд одоогийнхоос дор хаяж 100 дахин, эсвэл бүр 1000 дахин хурдан байх ёстой гэж Лундмарк хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Калифорни мужийн эцэг эхчүүд хүүхдийг нь сошиал сүлжээнд донтуулсан компаниас мөнгө нэхэмжилнэ DNN.nm

зураг

АНУ-ын Калифорни мужийн ассамблей Даваа гарагт сошиал сүлжээний донтолтоос хүүхдүүдийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.

Хэрвээ уг хууль амьдралд хэрэгжвэл хүүхдийг нь сошиал сүлжээнд донтуулсан компаниас эцэг эхчүүд $25,000 хүртэл мөнгө нэхэмжлэх эрхтэй болох юм байна.

Одоо Калифорни мужийн сенат уг хуулийн төслийг хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж, санал хураасны дараа дэмжигдвэл хэрэгжих шатандаа орох юм.

Хуульд хамаарагдах компаниуд нь жилийн $100 саяас дээш орлоготой байх ёстой гэнэ. Гэхдээ имэйл, мессенжэрийн платформуудад үйлчлэхгүй юм байна.

Өөрөөр хэлбэл Фэйсбүүк, Инстаграм зэрэг сошиал платформууд хамрагдах юм.

Хэрвээ хууль хэрэгжиж эхэлбэл сошиал медиа компаниуд эрсдэлээс сэргийлэхийн тулд Калифорни мужийн 18 хүртэл насныханд үйлчлэхээ зогсоож магадгүйг бизнесийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд анхааруулсан байна.