Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлагыг дараах зургаан байршилд зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна.

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулахаар боллоо. Үүнд:

  • Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.

Цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бүлгийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийх нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнест дарамт болж байгаа зарим нэг хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг өргөн барьсан нь энэ юм. УИХ энэ асуудлын хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

​21 аймгийн 330 сумын АН-ын дарга нарын шаардлагыг Монгол Улсын Дээд Шүүхэд хүлээлгэн өглөө DNN.mn

Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдаж, Монгол Улсын Дээд Шүүхэд өөрсдийн гарын үсэг, албан ёсны тамга тэмдэг бүхий шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлэн Эрх чөлөөний талбайд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.
330 сумын АН-ын дарга нарын шаардлагад, “Ардчилсан намыг хууль ёсоор бүртгэгдсэн удирдлагагүй байгаа үеийг ашиглан, намын нийт гишүүдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчин тэднийг басамжилж байгаа нэр бүхий этгээдийн дур зоргын үйл ажиллагаа, ёс бус үйлдэлд шүүх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд нэн хариуцлагатай хандахыг САНУУЛЖ байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эрх чөлөөт, ардчилсан, тусгаар улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ золин зүтгэсэн олон мянган ардчилагчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бидний сонголтыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙЖ, ГАГЦХҮҮ ХУУЛЬД ЗАХИРАГДАНА” гэснийг удирдлага болгон Монгол улсын хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмын хүрээнд сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж өгөхийг шаардаж байна” гэсэн байна.

5 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Энэхүү шаардлагыг өнөөдөр АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон сумын намын дарга нарын төлөөлөл, АН-ын ХЭГ-ийн төлөөллүүд УДШ-д хүлээлгэж өглөө.
Дашрамд дурдахад, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21 аймаг 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн Ардчилсан намын нийт гишүүдийн хурал нэг өдөр, нэг цагт хуралдах аж.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд DNN.mn

Энэ долоо хоногт /2022.05.02-2022.05.08/ Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуаарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн усан оргилуурыг энэ сарын 20-ноос ажиллуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.

  • Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
  • Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөл байгуулах, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулах,
  • Зуны улирал ирсэнтэй холбогдуулан нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулах,
  • Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарах, ойролцоо амьдардаг олон нийтэд мэдээлэл хүргэх,
  • Хүүхдүүд гадаа тоглож наадах цаг үе эхлээд байна. Эцэг эхчүүдийн анхаарал сарнидаг. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болголоо.
Categories
мэдээ улс-төр

Ц.Сандаг-Очир: Олимп, дэлхийн аварга болсон тамирчидад сар тутам биш, нэг л удаа урамшуулал өгөх хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Төрийн хэмнэлтийн хуулийг учир дутагдалтай, байгаа оноогүй поп хууль болчихлоо гэж учир мэдэх хүмүүс дүгнэж буй. Үнэхээр ийм хууль болчихов уу. Үүнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Төсөвт хоёр дахь удаагийнхаа тодотголыг хийж байна. Төсвийн тодотголыг дагаж Төрийн хэмнэлтийн хууль гэж анхдагч хууль орж ирсэн. Цаг хугацааны хувьд энэ хууль эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед биш цаашид байнга дагаж мөрдөгдөх хууль. Дөрөвдүгээр сард залуучууд талбай дээр жагсаал хийхдээ 15 шаардлагыг Ерөнхий сайдад өгсөн. Үүн дотор төрийн зардлыг хэмнэх, данхар бүтцийг цомхотгох, төсөв хөрөнгийн үргүй зардлыг арилгах шаардлага туссан байсан. Үүнтэй холбогдуулж улсын төсвөөс цалинжиж байгаа албан тушаалтнууд тэдний үйл ажиллагаанд нэлээн хязгаарлалтууд орж ирсэн. Энэ асуудлыг олон жил ярьсан ч яг бодит ажил болгох гэхээр энэ ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гээд аваад үлдчихдэг байсан юм байна л даа. Одоо бол цаг нь болсон. Эдийн засгийн хямралын үед зайлшгүй арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Төр өөрөөсөө, төрийн эрх барих дээд байгууллагуудаасаа төсөв, бүтэц бүрэлдэхүүн, төсвийг үр ашигтай байлгах шинэчлэлээ эхлүүлье хэмээн тус хуулийг оруулж ирсэн. Энэ хуулийг зарчмын хувьд бүх гишүүд дэмжиж байгаа. Гэхдээ хууль бодитой байх ёстой. Өөрийн тань хэлдэг шиг байгаа оносон, амьдралд хэрэгжихүйц байх ёстой. Лоозонгийн шинж чанартай хууль болчихвол хэцүү. Зарим гишүүд агуулгын шинж чанаргүй хэлбэр төдий, поп хууль байна хэмээн шүүмжилж байгаа шүү дээ. Төрийн хэмнэлтийн хуулийн нэрийн дор амьдралд нийцэхгүй зарим нэг хэтрүүлчихсэн зүйлүүд бий. Бид байгууллагын хөрсөн дээр хэрэгжих боломжгүй хууль баталж болохгүй. Тиймээс тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Жишээ нь, дэд дарга, орлогч нарын асуудал байна. Үндсэндээ Засгийн газар, УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд нэг ч орлогч, дэд даргагүй байна гэж байгаа юм. Энэ амьдралд хэтэрхий нийцэхгүй байна. Жишээ нь, Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч тухайн эмнэлгийнхээ эмчилгээ үйлчилгээний асуудал, чанар, хүртээмжийг хариуцдаг. Энэ орлогчийн орон тоо байхгүй болчихоор байгууллагын дарга хаа хаанаа ч хүрэлцэхгүй. Энэ мэтчилэнгээс авахуулаад амьдралд нийцэхгүй байна. Мөн Төрийн өмчийн компаниуд байна. Багануур хувьцаат компани гэхэд нэг тэргүүн дэд захирал, дөрвөн дэд захиралтай. Энэхүү хуулиар энэ таван дэд захирлын орон тоо байхгүй болж байгаа юм. Үйлдвэрлэл, технологио хариуцсан дэд захирал, төсөв санхүүгээ хариуцсан дэд захирал зайлшгүй байх ёстой. Харин нийгмийн шинж чанартай асуудал хариуцсан дэд захирал гэдэг ч юмуу, тэргүүн дэд захирлын албан тушаалыг хэмнэж болохоор байгаа юм. Хэмнэж болох юм, болохгүй юм байна. Атвтомашиныг хэмнэж болохоор газрууд байна. Хэмнэж болохгүй газрууд байна. Жишээ нь, энэ хуулиар хотын дарга машин унаж болохгүй гэж орж ирсэн. Ууланд түймэр гарлаа, дүүрэг дээр үеэр усны асуудал гарлаа гэхэд хотын дарга машингүй гээд сууж байх юм уу. Онцгой асуудал гарахад яах юм бэ. Ийм амьдралгүй байж болохгүй. Энэ мэтчилэн засаж залруулах зүйлүүд бий. Албан томилолттой холбоотойгоор орж ирсэн нэг заалт нь зөвхөн төлөвлөгөөнд заагдсан маршрутаар явна. Өөр газраар явбал ажлаасаа халагдах юм шиг байгаа юм. Зарим гишүүд “томилолтоор явж байгаад төөрчихвөл яах вэ” хэмээн хошигнож асууж байсан. Гэхдээ амьдрал баян шүү дээ. Томилолтоор явж байхдаа төөрөөд өөр айлд оччихсон байвал маршрутад заагдаагүй газраар явсан байна гээд ажлаасаа хөөгдөх нь. Ингэж хэт туйлшруулсан байж болохгүй. Хэрэгжих боломжтой хууль болгомоор байна. Ер нь хэмнэх ёстой гэвэл хэмнэх ёстой.

-Олимпийн аварга болсон тамирчдад сар бүр олгодог урамшууллыг зогсоох санаачилгыг та гаргасан. Үүнийг олон хүн дэмждэг ч гишүүд өөрт ирэх “галаас” айгаад ажил хэрэг болгодоггүй. Таны санаачилга дэмжигдэх нь үү. Үүгээр хичнээн төгрөг хэмнэх боломжтой вэ?

-Одоогийн хуулиар олимп, дэлхийн аварга болсон тамирчдад сар бүр урамшуулал олгож байгаа. 200 орчим тамирчинд жилд 1.9 тэрбум төгрөг өгдөг юм байна. Энэ зардлыг тэвчих санал гаргасан. Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар энэ санал дэмжигдсэн боловч Төсвийн байнгын хорооны хурлаар дэмжигдээгүй унасан. Тиймээс цаашид олгох ёстой юм шиг байна лээ. Мэдээж тамирчдынхаа олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж байгаа. Улс орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн тэнгэрт гаргаж байгаа учраас шагнах нь зөв. Гэхдээ медаль аваад ирсэн тухайн үед нь төрөөс олон улсын жишигт нийцсэн шагналыг нь нэг л удаа өгөх нь зөв. Харин насан туршид нь сар бүр өгнө гэдэг амьдралд нийцэхгүй байна. Үүнийг хэмнэж болох хэмнэх ёстой төсөв мөн үү гэвэл мөн гэж харж байгаа. Хэмнэж болох юм байна. Хэмнэж болохгүй юм байна. Үүнийхээ ялгаа заагийг нухацтай гаргамаар байгаа юм. Цагаан дээр хараар бичээд хууль болгон баталж байгаа учраас үг бүрийг, цэг таслал бүрийг хянахгүй бол амьдралд хэрэгжихгүй худлаа шоудаж попорсон мөрөөдлийн хууль болчихно шүү дээ. Хууль хэрэгжих боломжтой, амьдралд нийцсэн байх ёстой.

-Төсөвтөө нухацтай хандахгүй байгаа нь төсвийн тодотголоор илэрч байна уу. Цаашид хил гааль, дайны нөхцөл хаашаа эргэх, хэрхэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна шүү дээ. Энэ удаагийн тодотголын мөн чанарыг та хэрхэн харж, хүлээж байв?

-Дэд дарга нар, машин тэрэг гэх мэт зүйлийг хэмнэхээр 30-аад тэрбум төгрөг л хэмнэгдэх юм билээ. Гол нь хөрөнгө оруулалтууд дээр хэмнэлтийн асуудлыг анхаарч хармаар байгаа юм. Энэ хуулийн сайн тал нь цаашид ийм юмыг оруулж болохгүй гэдэг зүйлийг энэ хуулиар зааж, хуульчилж өгч байгаа юм. Иргэдийн шүүмжлээд байдаг аймгуудын угтах, үдэх хаалгыг цаашид улсын төсвийн хөрөнгөөр хийхгүй гэдгийг хуульчилчихлаа. Мөн хүүхдийн тоглоомын талбай,нийтийн орон сууцны дээвэр, пасадыг засахгүй зэргээр улсын төсвөөр хийж болохгүй ажлыг хуульчилж байгаа нь улсын төсөвт том үр дүн үзүүлнэ. Эдгээр ажлын заримыг орон нутгийн төсвөөр заримыг нь төсвийн хөрөнгөөр огт хийхгүй гэдгийг оруулж байгаа нь энэ хуулийн нэг үр дүн мөн. Эдийн засаг хямарч байгаа нь үнэн. Зөвхөн манай улсын эдийн засаг хүндэрсэн юм биш шүү дээ. Цар тахлыг залгуулаад дайны нөхцөл байдал үүслээ. Украин-ОХУ-ын дайнд цаагуураа дэлхийн бүх улс орон холбогдож байна. Энэ нь эдийн засгийн хараат байдаг манайх шиг улсад гарцаагүй нөлөөлж байгаа юм. Эдийн засгийн хямрал цаашид ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Болдогсон бол энэ жилийн төсвийг олигтойхон хэмнэж сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргээ он дамнуулахгүй энэ жилдээ л багтааж барья. Юмны үнэ өсч байгаа учраас жил дамнахаар үнийн өсөлт, ханшийн зөрүү гээд энэ жил 1 тэрбум төгрөгөөр барих байсан ажил он дамнахаар нэг тэрбум нэг зуун сая төгрөг болж өсдөг. Тиймээс өмнөх жил эхлүүлсэн ажлуудынхаа санхүүжилтийг өг. Харин 76 тойрог дээрх бусад ажлуудын төсвийг бүгдийг нь хас. Эдийн засгийн хямралтай үед тэвчье. Айрагны өргөө ч гэдэг юмуу, суварга, хөшөө ч гэдэг юмуу, хөгжлийн төвийн барилга, бусад барилга байгууламжуудыг тэвчье. Бүгд тэвчихээр нэг гишүүн ганцаараа мянга орилоод яах юм бэ. Санаачилсан гишүүн нь иргэдэд тайлагнахад ч амар шүү дээ. Бүх хөрөнгө оруулалтын ажлууд эдийн засгийн хямралын үед олонхын саналаар хасагдсан гэж хэлэхэд иргэд ойлгоно. Нэг удаа тэвччихвэл 1.2 их няад төгрөгийн төсөв хэмнэгдэх бололцоотой. Үүний цаана хэмнэсэн мөнгөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, газар тариалан эрхлэлтийг дэмжиж намар арвин ургац авах, төмс хүнсний ногоогоороо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, гурилын хэрэглээгээ 100 хувь хангах, махыг үнэд оруулахгүй байх, нөөцлөх зэрэг асуудлууд байна. Бензин шатахууны импортын нөөцийг бүрдүүлэх, үнэ ханшийг өсгөхгүй байх талд зөвшөөрөлтэй компаниудад хил гаалийн хөнгөлөлт үзүүлэх ч гэдэг юмуу бодлогын арга хэмжээнүүдийг авсан бол тодотголын мөн чанар харагдах байсан болов уу гэж харж байна. Энэ бүх хөрөнгө оруулалтын ажлуудыг тэрбүр хэмнэж чадсангүй. Төсвийг нь хасчихлаа. Энэ нь эргээд сөргөөр нөлөөлнө. Жишээ нь, 2022 оны улсын төсөвт оны өмнөх төсвийн төслөөр хөрөнгө оруулалтын ажил, тохижилтын ажил хийнэ гээд 500 сая төгрөг тавьчихсан бол энэ нь 100, 200 сая төгрөг болчихож байгаа юм. Төсвийн үнэ ханшийг нь багасгачихаж байгаа юм. Энэ ажил дээр нь тендер зарлахаар орох компани алга. Учир нь тендерийн баталгаанаас нь бага дүнтэй байгаа юм. Тиймээс ажил болж чадахгүй үхмэл хөрөнгө болно гэсэн үг.

-Эдийн засаг ийм хүнд байгаа энэ үед LRT төслийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны хувьд хэр зөв юм бэ. Хятадаас авах өндөр хүүтэй арилжааны зээлээрээ тоног төхөөрөмж авч өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдэх өөр боломж байх уу?

-Түгжрэлийг арилгахын тулд LRT-ийг барих нь зүйтэй. Гуравхан жилийн дараа Улаанбаатар хот тэг зогсолт хийхээр болчихсон байна шүү дээ. Ирэх жилээс эхлэн 2024 дундартал энэ асуудлыг хэн ч хөндөхгүй. Сонгуулийн дараа Засаг дарга гарч ирнэ.Жилд 60, 70 мянган автомашин Улаанбаатар хотод нэмэгдэж байна шүү дээ. Өнөөдөр 7-8 км цагийн хурдтай байна. Удахгүй тэг зогсолт хийхэд бэлэн болчихсон байна. Утааг бууруулахад ямар хугацаанд хэр мөнгө зарцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс түгжрэлийг бууруулахад мөнгө хэрэгтэй. Олон жил метро гэж ярьсан. Метро нь үүнээс өндөр үнэтэй байгаа. Ашиглалтад орох цаг хугацааны хувьд хэзээ билээ. Нийслэлийн үе үеийн удирдлагууд олон судалгаа хийсэн. Цаг хугацаа, газар, газар доорх инженерийн зохион байгуулалтын хувьд хамгийн тохиромжтой нь энэ төсөл юм билээ. Бүх судалгаа тооцоог нь хийж түүндээ үндэслэж шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Түүнээс одоогийн дарга нэг өглөө босч ирээд шийдчихсэн зүйл биш. Уг төсөл хэрэгжсэнээр үр дүн нь үлдэнэ шүү дээ. Бид үр ашгийг нь хүртдэггүй юм гэхэд бидний ирээдүй үе хойч үр дүнг нь үзнэ. Энэ төсөлд буудал, зогсоолыг тодорхой төлөвлөчихсөн. Түүнээс дамжаад иргэд яаж гэр ажил руугаа явах бүхнийг нь төлөвлөчихсөн. Газар шорооны ажил бага, түгжрэлийг дорвитой бууруулна зэрэг зөвхөн Улаанбаатар хотод бус дэлхийн олон улсад янз бүрийн байдлаар байж байгаа шүү дээ. Би энэ талаар намын бүлэгт байр сууриа илэрхийлсэн. Бид хийхгүй бол хэн хийх юм бэ, одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ гэдэг зарчмаар хандмаар байгаа юм. 65-уулаа байгаа дээрээ хийгээч ээ. Ингээд шалтаг шалтгаан тоочоод байвал хугацаа алдаад яваад байна. Хугацаа алдах тусам өртөг нь нэмэгдэнэ. Энэ ажлыг таван жилийн өмнө хийсэн бол арай бага өртгөөр хийх байсан байх. Тиймээс яаралтай хурдан эхлүүлж хийе гэж байгаа юм. Түгжрэлээ хүлээн зөвшөөрөөд өөрчлөлт хийхгүй байж болно. Гэхдээ хэн нэгэн аавын хүү хийж л таарна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ зайлшгүй шийдэх ёстой асуудал. Хот гэдэг бол хүн амынхаа усны асуудлыг нэг номерт шийдэх ёстой. Дараа нь хогны асуудлыг шийдэх ёстой. Гуравдугаарт, нийтийн тээврийн асуудлаа шийдэх ёстой. Хотын нэн тэргүүнд шийдэх гурван асуудал бол энэ. Уг нь тавдугаар сарын 1 гэхэд ажлаа эхлүүлчихвэл 2024 он гэхэд эхний багцын ажил ашиглалтад орох юм билээ. Буянт-Ухаагаас Сансрын тойрог хүртэлх эхний ээлжийн 18.1 км замыг барьчихъя л даа. Эхний ээлжинд энэ замаа барьчихаад үр дүнг нь харж болно шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногт уих-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцсэн. Гэсэн хэдий ч гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Миний ерөнхий зарчим бол хариуцлага алдсан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой гэж боддог. Түүнээс хууль, албан тушаалын халхавч дор хариуцлагаас мултарч болохгүй. Энэ үүднээс Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр гишүүн бид гурав Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль өргөн барьсан. Шүүх дээр ирлээ, шүүх уншиж байснаа нотлогдохгүй байна нотлоод ир гээд мөрдөн байцаагч, прокурорыг хэд дахин буцааж хугацаа хожоод хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд тэр хэргийг хааж байна. Тэр хэргийн цаана албан тушаалтнууд ял завшиж байна. Тиймээс энэ хуулиар үүнийг хязгаарлах гээд байгаа юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг буцаана. Гэм буруугийн шатнаас хэргийг буцаадаггүй байх. Шүүгч бол гэмт хэрэг хийсэн, эсвэл гэмт хэрэг хийгээгүй гэдэг шийдвэрийн нэгийг л гаргах ёстой. Гэтэл гурав дахь шийдвэрийг гаргаад байна. Гэмт хэрэг хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг, буцаалаа гэдэг шийдвэрийг гаргаад байгаа юм. Шүүгч хүн бол хэргийг буцаадаг хүн биш. Шүүдэг хүн. Та гэмт хэрэг хийсэн, хийгээгүй гэдэг шийдвэрийг гаргах ёстой. Гэмт хэрэг хийсэн нь гарцаагүй нотлогдож байгаа бол ялыг нь оногдуулдаг. Гэмт хэрэг хийгээгүй нь 100 хувь нотлогдож хэргийг 100 хувь хэрэгсэхгүй болсон гэж тооцъё л доо. Хэргийн нотлох баримт 50, 60 хувьтай, үлдсэн хувьд нь нотлох баримт байхгүй бол ял оногдуулж болохгүй. Нотлогдохгүй байхад хэлмэгдүүлж болохгүй. Хөгжлийн банк, ЖДҮ, Нийгмийн даатгалын сангийн асуудал зэрэг албан тушаалаа ашиглаж төсвийн хөрөнгийг завшдаг асуудал хэзээ ч байж болохгүй. Ийм асуудалд үнэхээр албан тушаалаа ашиглаж орооцолдсон нь нотлогдож байгаа бол хариуцлага хүлээхээс өөр аргагүй. Бүрэн эрхийг нь шууд больж гэж байгаа биш эхлээд албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулчих. Шалгаад хэрэгт холбоотой нь нотлогдохгүй бол эргээд ороод ирнэ шүү дээ. Гэм буруутай нь нотлогдож байгаа бол хариуцлагаа хүлээх ёстой. Түүнээс дарга байна уу цэрэг байна уу, гишүүн байна уу хамаагүй Монгол Улсын хууль эрх тэгш үйлчлэх ёстой. Үүнийг л иргэд хэлж, шүүмжлээд байгаа юм. Хууль, төрийн хамгаалалт дор нуугдаж үлдээд байна. Гишүүн гэдгээрээ хамгаалагдаад байна гээд байна шүү дээ. Халдашгүй бүрэн эрхийн асуудал байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ ийм зүйл дээр байж болохгүй. Авлига авсан, өгсөн хэргийг хаацайлна гэдэг байж болохгүй асуудал. Өнөөдөр иргэд шударга ёсыг хүсэмжилж байна. Прокурор зарим нэг материал дутуу байна гэсэн байна лээ. Жишээ нь, зарим нэг хүмүүсээс ямар ч мэдүүлэг аваагүй байна лээ шүү дээ. Ямар үндэслэлээр өөрийгөө шалгагдаж байгааг мэдэхгүй байна гэдэг асуудал биз дээ. Үүний цаана хувь хүний гэр бүл, ажил амьдрал, нэр хүнд, үр хүүхдийн асуудал байгаа. Хөдөлгөөнгүй баримтаар нотлогдож байгаа бол хэн ч хаацайлж болохгүй. Нөгөө талд хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Улс төр гэдэг аюултай шүү дээ. Манайхан урьдчилаад сошиалаар яллуулдаг болчихоод байна. Тэр хүнийг авах юмгүй болгоод олон нийтэд зарлачихдаг. Тухайн хүний сэтгэл зүй ар гэр, ямар байгааг хэн ч мэдэхгүй. Тэр хүн хэрэг хийгээгүй ч байсан хийсэн юм шиг сошиалаар ялладаг болчихоод байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 4 хүн амиа алджээ DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 11 осол бүртгэгдэж, 11 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 8 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 3 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 1 нас 4 сартайгаас 15 хүртэлх насныхан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг боловч эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлын улмаас энэ амралтын өдрүүдэд 5 хүүхэд явган зорчигч хэлбэрээр,

Мөн суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1.4 настайгаас 14 хүртэлх насны 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Тээврийн хэрэгслийн хурдыг хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км байхаар зааж өгсөн боловч жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас 2 хүүхэд осолд өртөж гэмтсэн байна. Иймд:

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ Зеланд улс хилээ нээжээ DNN.mn

Коронавирусийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн чанга хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Шинэ Зеланд улс өнөөдөр /2022.05.02/ хилээ нээж, 60 гаруй орны жуулчдыг дахин хүлээж авахаар болжээ.
Тус улсын иргэд өнгөрсөн 3 дугаар сараас хойш хилээр чөлөөтэй орж, гарах боломжтой болсон бол Австралийн иргэд 4 дүгээр сараас эхлэн нэвтрэх болсон билээ. Тэгвэл одоо цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд шинжилгээний хариу нь “Сөрөг” гарсан гадаад иргэд тус улсад аливаа хязгаарлалтгүй нэвтрэх боломжтой болсон байна.
Шинэ Зеланд улс 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан ба эх орондоо буцаж ирж буй иргэдийг хэдэн долоо хоногийн турш тусгаарлалтад оруулж байсан. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгаарлалтын стратеги болон хөл хорио тогтоож, түргэвчилсэн шинжилгээ авах бодлогын ачаар коронавирусээс үүдэлтэй нас баралт бага бүртгэгдсэн гэж эрх баригчид үзэж байсан билээ.

Гэвч зарим иргэн хатуу хязгаарлалт, хөл хориог эсэргүүцэх болсон бөгөөд тусгаарлалтын байгууламжийн хязгаарлагдмал багтаамжийн улмаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэд удаан хугацааны турш хүлээх шаардлагатай болжээ. Түүнчлэн, олон нийтийн дунд “Дельта”, “Омикрон” хувилбар өргөн тархсаны дараа албаныхан цар тахлыг бүрэн устгах зорилгоо орхиж, коронавирустэй зохицон амьдрах бодлогод шилжсэн юм.
Шинэ Зеландын эдийн засаг аялал жуулчлал, олон улсын зочдоос ихээхэн хамааралтай байдаг тул орон нутгийн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эргэн сэргээхийг тэсэн ядан хүлээж байгаагаа онцолсон байна.

Categories
мэдээ цаг-үе

“Өнөөдрөөс эхлэн улсын бүртгэлийн бүх үйлчилгээ тоон гарын үсгийг шаардана” гэв DNN.mn

Иргэдэд тоон гарыг үсгийг 5 сарын 1нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуульд зааснаар улсын бүртгэлийн гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол улсын 16 нас хүрсэн бүх иргэдэд тоон гарын үсэг олгохоор заасан байгаа. Үүнтэй холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг нээж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: “Өнгөрсөн оны 12 сард тоон гарын үсгийн хууль батлагдсан. Өнөөдрөөс эхлэн 5 сарын 1нээс хуулийн хэрэгжилт эхэлж байна. Орчин цагийн иргэний байгууллага үүсэж хөгжөөд 82 жил болж байна. Энэ хугацаанд хамгийн томоохон цар хүрээтэй хийгдэж байгаа нэг ажил нь тоон гарыг үсгийг иргэдэд өгч байгаа ажил хэмээн харж байгаа. Хэд, хэдэн 10 жилийн үе шаттайгаар нэлээн томоохон ажил хийгдсэн байдаг. Жишээ нь, 2011, 2012 онд шинэчилсэн бүртгэлд иргэд хамрагдсан. Үүнээс хойш 10 жилийн дараа бүх иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг өнөөдрөөс эхлэг хийж байна. Энэ ажил нь гурван үе шаттай хийж байгаа. Нэгдүгээрт, бүх улсын бүртгэгч нараар дамжуулан 21 аймаг, 9 дүүрэг, 6 үйлчилгээний төвөөр иргэдэд дээ тоон нарын үсгийг үнэгүй 5 жилийн хугацаатайгаар олгож байгаа. Хоёрдугаарт, ухаалаг машинаар дамжуулан мөн тоон гарын үсгийг олгоно. Энэ хоёр ажил хийгдэхэд бэлэн болсон байна. Гуравдугаарт, энэ сардаа багтан гар утасны апп-аар тоон гарын үсгийг олгохоор ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Японы гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв DNN.mn

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшиг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Энэхүү айлчлал нь “Гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж ГХЯ-наас мэдээлэв.