Categories
мэдээ цаг-үе

Төв, говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно DNN.mn

Төв, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчимоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Увс нуур болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Энэ сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 15-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 14, 15-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус эх орныхоо ирээдүйд санаа зовнин жагсаж байгаа бол түүн шиг сайн юм хаана байх вэ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд төв талбай дээр залуус жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Өдрөөс өдөрт залуусын тоо нэмэгдсээр, өчигдрийн жагсаалд бүр хүч түрэн орж ирлээ.

Ажлынхаа зав чөлөөгөөр, цайны цагаараа, хичээлийн завсарлагаанаараа залуус зав гарган талбай руу ирж “Монголдоо сайхан амьдаръя” гэж эрх баригчдад зориулан үгээ хэлж байна. Тэд бичгийн жижиг цаас болон хатуу бор картон цаасан дээр “Үнийн өсөлтийг зогсоо”, “Тэгш эрх тэгш боломж”, “Ажлаа хий” гэх мэт үгийг бичиж, энэхүү жагсаалд залуусыг нэгдэхийг уриалж байлаа.

Тэд илүү дутуу том лоозон барьсангүй, үнэтэй дэлгэц, чанга яригч, дээр нь зогсох машин тэрэг авчирсангүй. Үүргэвчээ үүрээд, үзэл бодлоо бичгийн цаасан дээр балаар бичээд жагсаж байгаа залуусыг хараад аль дээр унтарч орхисон нэгэн бүдэгхэн горьдлого тодроод ирж байна. Олон хүний сэтгэлд ийм горьдлого цогшин тодорч байгаад эргэлзэх зүйл алга. Өнөөдрийн жагсаал хийж байгаа залуус аль нэг намын санхүүжилтээр цуглаагүй байгаасай гэж залбирч байна. Ямар нэгэн олигархийн эрх ашгийг хамгаалахын тулд тэд цуглаагүй бол бид маргаашийг арай гэрэлтэй, итгэлтэйгээр харах найдлага төрж байна. Үнэхээр залуус маань эх орныхоо цаашдын ирээдүйд санаа зовж, үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаж байгаа бол үүн шиг сайн зүйл хаана байх билээ.

No description available.

Хүн төрөлхтөн хувь заяаныхаа төлөө, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө ямар их идэвх зүтгэл гаргаж байгааг бид дэлхий нийтээс харж байна. Тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зольж буйг өдөр бүр сэтгэл шимшрэн үзэж, сонсож байна. Ямар хүнд хэцүү шантармаар, бүр амиа өгөх хэмжээнд хүрсэн хатуу бэрх үед ч хүмүүс айж эмээлгүй жагсаж, тэмцэж байна. Бас тэд амиа үл хайрлан тулалдаж байна. Энэ бол сонголт юм. Ямар сонголт хийхээ соёлт хүн төрөлхтөн хэдийнэ мэддэг болсон. Монголчууд биднийхээр бол “яршиг хайран амь, хэн тэгж байлдаж байдаг юм” гээд зугтаад явчихмаар үйл явдалд тэд илүү хэцүү амь дүйсэн тэмцлийг сонгож байна. Зугтах, зайлсхийх амархан л даа. Өөр улс орон руу яаж ийж байгаад дүрвээд гарч болно. Жагсахгүй, тэмцэхгүй шууд буугаад өгөх хулчгар сонголт хамгийн амархан бэлэн байж байна. Харин энэ бүхнийг алгасаж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж жагсаж, байлдаж байгаа хүмүүс бол тухайн улсын ирээдүйн баталгаа, үнэ цэнэ юм. Өөрөө амь үрэгдэвч үр хойчдоо сайхан амьдрал бэлэглээд одож байгаа баатруудын үр сад цаашид ч буруу сонголт хийдэггүй биз ээ.

Монголчууд бид дэлхийн бүх хүмүүстэй ав адилхан махан бие, цусан судастай. Одоо үзэл бодол, үйл хэргээ ч бусадтай адилсгамаар байна. Монгол Улсын хувь заяаны төлөө монголчууд өөрсдөө санаа тавих цаг болсон. Монголчуудын сайхан амьдралын төлөө, хөгжлийн төлөө, ядуурлын эсрэг их бага, том жижиггүй дуугарч байхгүй бол ядуурлын хүлээс цаг өнгөрөх тусах чангарсаар байх нь. Бид дэлхийн олон зүйлээс хоцорч яваа. Өдөр бүр хулгай дээрэм, хүнд суртал, авлига гээд жирийн хүмүүсийн сайхан амьдрах боломжийг хаасан тээг саадтай бид тулгарч байдаг. Одоо энэ бүгдтэй эвлэрээд амьдармааргүй байна. Өнөөдөр Монгол Улсыг тойроод гадаад талдаа хойноо дайнтай, урдаа тахалтай, таг хаалттай сууж байна. Дотооддоо төгрөгийн ханшаа унагаад алдчихсан, инфляци багалзуурдчихсан, цаашид хэдий хүртэл тэсэх юм, хэзээнээс сэргэж сэхэх нь тодорхой бус. Ийм үед залуусын хандлага үнэхээр найдлага төрүүлж эхэллээ.

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Монгол Улс өнөөгийн ядуурал, нийгмийн тэгш бус байдал, авлига, албан тушаалтнуудын шуналаас яаж салах вэ. Яаж улс шиг улс болж эх орондоо цөөхүүлээ биш, цөмөөрөө аз жаргалтай амьдрах вэ гэдэг гарц гаргалгаагаа олж хэрэгжүүлэх ёстой болоод байна. Үүний тулд олноороо

жагсаал хийж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь хамгийн үр дүнтэй арга билээ. Монгол Улсынхаа хувь заяа, өөрсдийнхөө ирээдүйн төлөө нэгдэж байгаа залуусаараа монголчууд бахархаж, баярлаж байна.

Яагаад энэ олон жил Монголд Соёлын төвөөс өөр дорвитой бүтээн байгуулалт хийсэнгүй вэ?

Яагаад бид ганц ч үйлдвэр, мөнгө хийх юм хийсэнгүй, наймаанаас өөр юу ч хийлгүй энэ олон жил болов?

Яагаад төрд очсон болгон нь хулгай хийж эх орноо тононо вэ?

Яагаад боловсролын салбар ингэтлээ унаж, бодлогогүй явна вэ?

Яагаад дэлхийн хөрөнгөтэй болгоны сонирхлын татаж, 17 хувийн өсөлттэй шуугиулж байсан эдийн засгийг татаж унагаж, хөрөнгө оруулагчдыг хөөж гаргав?

Яагаад хэсэгхэн хүмүүс баяжиж, нийгэмд дабль стандарт тогтоод эхлэв?

Яагаад төмөр замаа барилгүй энэ олон жил мухруулав?

Яагаад цахилгаан станцаа барилгүй энэ олон жил хүнээс царай алдаж амьдрав?

Яагаад өвдсөн хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй, танил талаа гуйдаг болов?

Яагаад монголчууд нийтээрээ ядуу амьдарч байна вэ?

Яагаад шатахууны үйлдвэр барьчилгүй энэ олон жил тэжээвэр хурга шиг царай алдан оршив?

Яагаад?, яагаад?…

Энэ бүх яагаадын учрыг олж, бурууг нь засч, зөвийг нь дэмжихэд монголчуудын бүгдийнх нь оролцоо, залуусын идэвх санаачилга чухал байна.

Монголын залуус “Шударга ёсыг хүсч байна” гээд жагсаж байна. Цаг нь болжээ. Өмнө нь хэн нэгнийг албан тушаалд хүргэх гэж, эсвэл нэг намын нэрийн өмнөөс мөнгө төгрөг авч жагсдаг байсан жагсаалаас энэ удаагийнх арай өөр харагдаж байгаад л итгэл найдвар төрөөд байгаа хэрэг.

Монгол эх орныхоо төлөө монголчууд чин сэтгэлээсээ санаа зовох, санаа тавих цаг нь болсоон. Энэ дэлхийд бид л монголчуудынхаа төлөө санаа тавьж, бид л монголчуудаа үнэлж хүндлэхгүй бол өөр хэн бидний төлөө санаа зовно гэж. Хэн ч биднийг хөөрхий гэхгүй нь дэндүү үнэн. Энэ бүгдийг яагаад бид өдий хүртэл ухаарахгүй явж ирэв. Бид өөрсдөө арчаатай, ардчилалтай амьдрахгүй бол биднийг хэн ч үл тоох нь өдөр ирэх тусам тодорч байна. Биднээс бусдад бид биш, бидний нутаг л үнэтэй болохоос арчаагүй монгол хэнд ч хэрэггүй гэдгийг ухаарах цаг болсон.

Categories
мэдээ цаг-үе

Монгол сурагчид өнөөдрөөс PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдана DNN.mn

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдана.

PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

Үнэлгээг манай улсад дөрөвдүгээр сарын 11-н буюу өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 14-нийг дуустал хугацаанд хуваарийн дагуу зохион байгуулна.

Монгол Улс хэрхэн хамрагдах вэ?

“PISA – 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгоно.

Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Уг үнэлгээнд 196 сургуулийн нийт 7,300 сурагч хамрагдах бөгөөд үр дүнг 2023 оны арванхоёрдугаар сард зарлах юм.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд DNN.mn

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах хуулийн болон тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудлуудын дарааллыг танилцуулж байна.

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/

· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Тэмүүлэн: Олон улсад органик хүнсний зах зээл 100 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байна DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас нэг төрлийн үнэ тогтворжуулах арга хэмжээ авахаа зарлалаа. Хувь гишүүний хувьд та үүнээс өөр ямар гарц шийдэл байна гэж үзэж байна вэ?

-Зөвхөн манай улсад бус дэлхий нийтэд ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Тэр дундаа Европ болоод Азийн орнуудад түлхүү мэдрэгдэж байна. Өнөөдөр үүссэн энэ нөхцөл байдал бол өнгөрөгч хоёр жил үргэлжилсэн цар тахал, залгуулаад гарсан Украин-ОХУ-ын зэвсэгт мөргөлдөөн, цаашлаад урд, хойд хөршийн хил, боомтын гацаанаас үүдэлтэй гэдгийг бүгд мэдэж байгаа байх.

Нөхцөл байдал тодорхойгүй байна. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэх нь биднээс үл хамааралтай олон улсын асуудал болчихоод байна л даа. Эдийн засагт учирч байгаа энэ хүндрэлийг цаашид учирч болох хамгийн муу хувилбараар тооцож үзээд түүнд бэлтгэлтэй байх нь нэн чухал байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэл гурав, дөрвөн сарын дараа хямралын түвшинд хүрч магад гэж тооцоолж, түүнд бэлтгэлтэй байх шаардлагатай. Инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсч байна. Бензиний үнэ их хэмжээгээр нэмэгдэх эрсдэл байна. Сарын өмнөөс дэлхийн зах зээл дээр түүхий тос нефтийн үнэ 10, 20 ам.доллараар нэмэгдчихлээ. Үүнээс гадна Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг.

Тиймээс эдийн засгийн хүндрэл, эсвэл хямрал байлаа ч хохирол багатайгаар даван туулах шийдэлтэй байх ёстой. Хямралын хүнд, эрсдэлтэй энэ цаг үед зоригтой, шийдэмгий шийдвэрүүд гаргах ёстой. Тухайлбал, эдийн засаг болоод төсөв санхүүгийн хувьд өмнө нь яригдаж байсан ч хэзээ ч хийгдэж байгаагүй, хүсээгүй гарц шийдлүүдийг хийж болно гэж харж байгаа.

-Зоригтой, шийдэмгий шийдэл гэж та чухам юуг хэлж байна вэ?

-Урт болоод богино хугацаанд хэрэгжүүлэх гурван шийдэл байна гэж бодож байна. Нэгдүгээрт, УИХ, Засгийн газраас хямралыг даван туулах эрсдэлийн төлөвлөгөөг боловсруулъя. Өрийн менежмэнтийн төлөвлөгөөг оруулж ирье. Эрсдэлтэй, хямралын цаг үед хувийн хэвшил, үндэсний аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих, эдийн засгаа хэрхэн тэлж, дэмжих вэ гэдэгт зах зээлээ дэмжсэн тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна.

Татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх үү, ямар бодлого хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлмоор байна. Үүнийг хүндрэл эхэлж байгаа энэ цаг үед хийхгүй бол нөхцөл байдал хүндэрсний дараа хязгаарлалт, үнэ тогтворжуулах, үнийн хориг тавих боломж бололцоо үүсэхгүй. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг хагас жилээр ч юмуу, үечлэлтэйгээр УИХ-д оруулж ирж, түүнийгээ хэдхэн сарын дараа дахин шинэчилж болно шүү дээ. Хоёрдугаарт, хүссэн ч хүсээгүй ч төсвийг тодотгох зайлшгүй шаардлага үүссэн. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гаргаж байгаатай холбогдуулж хүсээгүй гарц гаргалгаа шийдлүүдийг гаргах хэрэгтэй.

Өмнө нь баталсан хөрөнгө оруулалтаа татаж байсан, танаж байсан түүх бидэнд байхгүй. Энэ хүнд цаг үед бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх яаралтай шаардлагагүй барилга байшин хөрөнгө оруулалтуудаа зоригтойгоор татаж, танах шийдлийг хэрэгжүүлэх нь зөв байх. Учир нь тэртэй тэргүй хил гааль хаалттай, барилгын бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсчихсөн байхад барилгын компаниуд энэ хүнд цаг үед байшин барилга барих бараг боломжгүй болж байна. Нөхцөл байдал ийм байгаа цаг үед хөрөнгө оруулалтын биелэлт тааруу дүнтэй гарах байх. Энэ цаг хугацаанд төсөв мөнгийг үр дүнгүй царцааж байхаар эрх ашгийн эрэмбээр эрэмбэлж нэн шаардлагатай асуудалдаа зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн шаардлагатай сегментээ вакцинжуулаад үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бололцоо байна. Үүнтэй адилхан мөн эрэлт дэмжсэн мөнгөний нийлүүлэлтээ татах нь зөв байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Ипотек 6 хувь зээл гэх мэт эрэлт дэмжсэн мөнгөний нийлүүлэлт, хөнгөлөлттэй зээл зэрэг зүйлээ татах нь зөв байх. Засгийн газар, Монголбанк онцгой анхаарч, шийдэл гаргах хэрэгтэй. Үнийн өсөлт, инфляцийн гол буруутан нь биднээс хамаарахгүй хил гааль, цар тахал, европт болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, тээвэр ложистик гэж тайлбарлаад байна. Бодит байдал дээр энэ үнэн. Гэхдээ нэг талаас энэ нь өнгөц тайлбар гэж бодож байна.

-Яагаад. Хүн бүр л ингэж тайлбарлаж байгаа шүү дээ.

-Дотоодын зах зээлээ бий болгож өөрөө өөрсдийгөө аваад явах чадавхтай болсон улс орнууд энэ хүндрэлийг ажралгүй даван туулж байна. Том зургаар харвал, үндсэндээ өнгөрсөн 30 жилийн манай төрийн бодлого, тогтолцоотой холбоотой. Олон жил эдийн засгийн алдаатай бодлого явуулж байсны үр дүн нь энэ. Тиймээс бид уналтын хамгийн хүнд энэ цикль дээрээ үүнд үнэлэлт дүгнэлт хиймээр байна. Эрх ашгийн эрэмбээр шийдэх ёстой зах зээл, дэмжих ёстой салбараа эрэмбэлж төр засгийн зүгээс хангалттай дэмжих, хувийн хэвшлээ хөгжүүлж бойжуулах, дотоод зах зээлээ тэлэх шаардлага байна. Өнөөдөр чөлөөт зах зээл гэдэг зүйл байхгүй болчих вий гэсэн айдас нийгэмд байна. Эдийн засагт төр нь оролцдоггүй, хувийн хэвшлээ дэмждэг, төрийн шууд оролцоог хязгаарладаг байх асуудлыг хууль эрх зүйн орчинд гаргаж, өмнөх 30 жилийнхээ алдааг дараагийн 20, 30 жилдээ зориулж засъя. Ер нь цаашид эдийн засагт, бизнест төр оролцмооргүй байна. Төр үнийн зохицуулалт хийдэг, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг, тодорхой хэмжээний татаас дэмжлэг үзүүлдэг энэ байдал нь том зургаараа зах зээлийн зарчимд дарамт болоод байгаа юм. Тиймээс бид энэ чиглэлд зарчмын том өөрчлөлт гаргамаар байна. Нэг талаас өнөөдөр төрийн татаас дэмжлэггүйгээр, төрийн оролцоогүйгээр явдаг салбаргүй боллоо. Эрчим хүч, хүнс хөдөө аж ахуй, уул уурхай гээд нэрлэж болно. 20, 30 жилийн өмнө энэ алдаатай бодлогоо засаж, залруулчихсан бол өнөөдөр ийм байдалд орохгүй байх боломж байж гэж харж байгаа. Тиймээс өнгөрөгч 30 жилийнхээ алдаан дээр үндэслэж гаргасан том алдаагаа засаж залруулах шаардлагатай байна.

-Төрийн оролцоог шууд утгаар нь яаж багасгах вэ. Яриад л байдаг ажил хэрэг болдоггүй шүү дээ. Ухаалаг гарц нь таныхаар юу вэ?

-Хүнд цаг үед бид гарц шийдлээ л хайж байна шүү дээ. Уул уурхайн салбарыг жишээ болгож ярихад, манай улсад өнөөдөр маш олон төрийн өмчийн компаниуд бий болчихоод байна. Төр өөрөө шууд оролцдог болсон. Бараа бүтээгдэхүүнд төр зохицуулалт хийж үнийн татаас дэмжлэг, урамшуулал олгодог болсон. Энэ нь нэг талдаа дэмжиж туслаад байгаа юм шиг хэрнээ нөгөө талд тухайн салбарыг үгүй хийгээд байгаа юм. Төрийн өмчит компани гэж байгаа л бол түүнийг зөвхөн компани гэдэг үүднээс харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниудад төрийн ямар нэгэн дэмжлэг туслалцаа, шууд оролцоо хэрэггүй. Ямар нэгэн дарамт, шахалт ч хэрэггүй. Компанийн засаглалын дагуу хувийн хэвшлийн 60 мянган аж ахуйн нэгжийн адилаар чөлөөт зах зээлийн зарчмаар өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрсдөө аваад явах ёстой. Арилжааны зарчмаар ажиллах ёстой. Хараат бусаар ажиллах ёстой. Энэ нөхцөлийг бид бүрдүүлж өгөх ёстой. Хэрвээ Эрдэнэс Монголын цаана уул уурхайн компаниудаа бий болгоно ч гэдэг юмуу, эсвэл эрчим хүчний тодорхой компаниудыг бий болгоно, хөдөө аж ахуйд суурилсан тодорхой сангуудыг бий болгоно гэж байгаа бол сая хэлсэн зарчмыг л баримтлах ёстой. Компани засаглал нь үүссэн байх ёстой. Мэргэшсэн боловсон хүчин байх ёстой. Ямар нэгэн улс төрийн оролцоогүйгээр боловсон хүчнээ өөрсдөө сонгон шалгаруулж авдаг байх ёстой.

Гэтэл манайд эсрэгээрээ буюу хамгийн муу засаглал, мэргэшсэн бус, ил тод бус, улс төрийн шууд оролцоо ихтэй байна шүү дээ. Угтаа бол Засгийн газраас хамааралгүй ажиллах ёстой. Тэнд Засгийн газар оролцож байвал тэр хэмжээгээр нөлөөлж байна гэсэн үг. Тэр хэмжээгээрээ ч алдагдал бий болгоод байгаа юм. Тиймээс төрийн шууд оролцоог хязгаарлая гэдэг нь ийм учиртай. Хэрэв бид засаглалыг бий болгож чадахгүй бол шууд оролцоог шууд утгаар нь хязгаарлах ёстой болчихоод байгаа юм. Хувийн хэвшилд эрхийг нь шилжүүлэх хэрэгтэй. “Хөгжлийн төв” гэсэн нэр хаа сайгүй бий болчихлоо. Харахаар компани ч юм шиг. Эдгээр байгууллагын шаардлага байна уу, үгүй юү. Хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод өөрсдөө хийчихмээр ажлуудыг тэд өмнөөс нь хийгээд байна уу. Энэ мэт ажлуудад төр оролцохгүйгээр бодлогын зохицуулалтаа хийх ёстой. Энэ бол зарчмын суурь өөрчлөлт. Жишээ нь, уул уурхайн салбарт бодлогын өөрчлөлт оруулъя гэвэл төр өөрийн үр өгөөжийг яаж авах ёстой вэ гэсэн тоглоомынхоо дүрмийг тодорхой болгох ёстой. Заавал төрийн өмчит компаниудын ногдол ашгийг авах гээд байгаа юм уу, эсвэл төр заавал хувь эзэмшиж компани байгуулж ашигтай ажиллуулаад орлогоос нь ногдол ашиг авч орлогоо бүрдүүлэх гээд байгаа юм уу гэдэг асуудал бий. Олон улсын зах зээлийн суурь зарчим бол төр өмчлөх эрхээ хувийн хэвшилд шилжүүлж зах зээлийг бий болгож ашиг олох бололцоотой. Харин энэ нь зөвхөн татвараар бий болж байгаа юм. Тиймээс ногдол ашгаар бус татвараар орлогоо бүрдүүлдэг тогтолцоо руу бид шилжье. Суурь тоглоомынхоо дүрмийг тодорхой болгох шийдэл гаргавал яасан юм бэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр өгөөжөө хүртэх зөв зохицуулалтыг бүгдээрээ хамтдаа бий болгоё гэж байгаа юм. Үр өгөөжийн асуудлаас гадна төрийн хувь эзэмшил, компанийн асуудал үүснэ. Заавал төр хувь эзэмшдэг байх уу, заавал компани байгуулдаг байх уу. Засаглалыг нэгэнт бий болгож чадахгүй бол үүн дээр цэг тавиад зарчмын суурь өөрчлөлтийг хийвэл яасан юм бэ гэдэг асуудал байгаа юм.

Уул уурхайн салбарт төрийн оролцоо, хувь эзэмшлийг байхгүй болгочихвол стратегийн орд цаашид байх ёстой юу үгүй юү, эсвэл олон улсын жишигт нийцүүлж стратегийн ордоо стратегийн бүтээгдэхүүн гэж өөрчлөх ёстой юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Зөвхөн тэр бүтээгдэхүүнд төрөөс хяналт тавьдаг баймаар байгаа юм. Гэтэл бид их “марзан” тогтолцоотой. Тодруулбал, зах зээлийг хөгжүүлнэ, бизнес хувийн хэвшлийнхнийг дэмжинэ гээд байгаа мөртлөө жишээлбэл, уул уурхайн салбараас стратегийн ордыг аваад үзвэл хувийн бизнес нь жаахан томроод ирэхээр “Стратегийн ангилалд наадахыг чинь авна. 34 хувийг нь автоматаар авна” гэдэг “хадны мангаатай болчихоод байгаа юм. Энэ нь уул уурхайн салбарт ил тод байдлыг бий болгохгүй байна. Мөн үүний уршгаар хүмүүс хайгуул хийхийг хүсэхгүй байна. Тухайн олборлолтын талбайгаа томруулахыг хүсэхгүй байна. Өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт шиг том уурхай гарч ирсэнгүй. Хэрвээ 20, 30 ийм уурхай, ийм үйлдвэрүүд бий болчихсон бол бид нэг компаниас хараат байхгүй. Монгол Улсын эдийн засаг төрөлжчихсөн байх байсан. Бидний байгаа байдал, тоглоомын дүрэм, суурь зарчим буруу байгаагаас үүдэж эдийн засаг тэлэхгүй байна. Үүнээс болж баялгийн хуваарилалт тэгш бус, хүртээмжгүй байгаа юм. Тиймээс хүртээх үр, эдийн засгийнхаа далайцыг том болгох шийдлийг бид үүнийг өөрөөр харж шийдмээр юм билээ. Цаашид эдийн засгаа дэмжсэн, төр нь хувийн хэвшлийнхээ зах зээлтэй өрсөлддөггүй байдлыг бий болгомоор байна. Хууль зүйн талаас хууль нь ойлгомжтой, тодорхой байх зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол уул уурхай шиг эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулагч ч гэдэг юмуу, дотоодын аж ахуйн нэгжүүдийнхээ итгэлийг нэмэгдүүлэх боломжгүй болоод байгаа юм.

-Энэ үед бүх салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжүүлнэ гэвэл амаргүй л байх даа. Хэрэгжүүлэх илүү дөхөм салбар нь юу вэ?

-Чөлөөт зах зээлийн зарчмаар байгуулах ёстой хоёр салбар байгаа юм. Тодруулбал, ДНБ-ийхээ нийт экспортын орлогыг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар, ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж байгаа хөдөө аж ахуйн салбар. Энэ хоёр салбар зөв тогтолцоотой болж байж бусад салбараа дагуулж хөгжүүлэх шинэ жишиг зарчим бий болно. Зах зээлийн зарчмаар өөрөө хөгжих боломжтой дараагийн салбар нь эрчим хүч. Бид Усан цахилгаан станц барина гэж 20 жил, Таван толгой, Тавдугаар цахилгаан станцыг 10 орчим жил ярьсан. Аль нь ч ажил хэрэг болсонгүй. Энэ бүхэн бидний алдаатай, сэтгэлгүй, шийдэмгий бус байгаатай холбоотой. Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийг хийхгүй бол том төслийн санхүүжилтийг босгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахад сөргөөр нөлөөлж байна. Хэрэв үнэ тарифын шинэчлэлийг эхлүүлсэн бол, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, ил тод, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан бол өнөөдөр зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын ч хөрөнгө оруулалт бий болчихсон байх байсан.

-Эдийн засгийн хоёр дахь том тулгуур болсон хөдөө аж ахуйн салбараа либералчилчихвал бидэнд их том боломж үүсэх байх даа…

-Хөдөө аж ахуйн салбарт том шинэчлэл хэрэгтэй байна гэж хардаг. Энэхүү салбар бидний хувьд асар их боломж бололцоо байгаа юм. Учир нь Монгол Улсын мал аж ахуйн салбар онцлогтой. Дэлхийд цөөхөн улс орнууд нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа. Дэлхийн зах зээлд эрчимжсэн мал /аж/ахуйн бүтээгдэхүүнтэй манай малын гаралтай бүтээгдэхүүн бага үнээр өрсөлдөх боломжгүй. Харин нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуйтай учраас байгалийн, органик хүнсний бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах, органик бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх боломж бүрэн байгаа юм. Органик хүнс болоод байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс доод тал нь 4-5 өндөр үнэтэй байх боломжтой. Жишээ нь, 2018 онд дэлхийн хүнсний зах зээл дээр органик хүнсний зах зээл 98.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан. Тэгвэл 2025 онд 341 тэрбум ам.доллар болж тэлнэ гэсэн тооцоолол гарсан. Одоогийн байдлаар 214 тэрбум ам.доллар байна. Гурван жилийн дараа 100 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр байна. Жилээс жилд энэ зах зээл тэлж байна. Бидэнд ийм бодит боломж бололцоо байна. Өнөөдөр магадгүй Дундговь аймгийн Адаацаг сумын агь, таанатай ургамал идсэн хонины мах давуу тал, онцлогтой байж болно. Газар нутгийн онцлог, давуу тал, нутаг байршил өндөрлөгөөс хамаарч энэ бүхэн нь өөр өөрсдийн давуу тал брэндийг бий болгоно.

Гэтэл үүнийг бид эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Бид мах гаргана гэж 10 жил ярьсан. Гэтэл хагас болон бүтэн боловсруулсан махыг экспортолж байна. Шинэ махны зах зээл гэдэг асар их эрэлт хэрэгцээтэй зах зээл байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулахад дэлхий биднээс шаардаж байгаа зүйл нь танай мах бүртгэлтэй юү, ээмэгжүүлэлтэд хамрагдсан уу. Гарал үүсэл нь тодорхой юу. Аль аймаг сумынх вэ. Хэн гэдэг малын эмч үзлэг баталгаажуулалтад хамруулсан юм бэ. Түүнчлэн эрүүл мэндийн баталгаатай эсэхийг баталгаажуулж чадах юм уу. Гарал үүслийн бичиг нь байгаа юу. Угаалга, туулга, вакцинжуулалтдаа хэзээ хамруулсан юм бэ. эсвэл малынх нь үржлийн ажил чанартай юу, ямар үйлдвэр угсааных вэ. Ямар өвс эмийн ургамал идэж уусан юм бэ. Тэжээлээр бордсон эсэх зэргийг тодорхой болгохыг шаардаж байгаа юм. Тиймээс бид өөрсдөд байгаа байгалийн өгөгдөл, уламжлалт мал аж ахуй дээр суурилж ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт буюу дээрх бүх мэдээллийг цахимд оруулах ухаалаг шилжилтийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэх шаардлагатай байна. QR код уншуулаад бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангасан мал эмнэлгийн баталгаатай эрүүл мал, эрүүл бэлчээрээс хариуцлагатай малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг мэдээлэл, баталгаажуулалтыг харахыг хүсээд байгаа юм. Үүнийг нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчин нь хангалттай байна. 2018 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэнд тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиар үүнийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. 3000-3500 төгрөгийн үнэтэй сим карттай цахим ээмгийг үржил таваарт нэвтрүүлснээр цахим шилжилтийг орон нутагт нэвтрүүлэх боломжтой болно. Хамгийн гол нь Монгол Улсын бүх таваар болон мал, малын гаралтай бүх бүтээгдэхүүн гарал үүслийн баталгаатай болно. Түүнчлэн шүлхийнээс эхлүүлээд малын гаралтай гоц халдварт өвчний тархалтыг хумих боломж нээгдэнэ. Мөн малын хулгайг хянах, хязгаарлах боломжтой. 22 товчоогоор орж ирж байгаа бүх малыг хэдэн минутын дотор ээмгээр нь хянаж бүртгэлийг баталгаажуулах боломжтой. Шилжилт хөдөлгөөн өөрөө хяналттай болно гэсэн үг л дээ. Үүнээс гадна гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа нь ч тодорхой болчихно. Ингэж хөгжүүлснээр өнөөдөр бий болгож чадахгүй байгаа малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох экспортын зах зээл, үүд хаалга нээгдэнэ. Энэ бол тэрбум тэрбум ам.доллараар хэмжигдэх эдийн засгийн шинэ гарц, зах зээл тэлэх боломж бололцоо байна гэж харж байгаа.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой DNN.mn

2022.4.11, ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
НЭГ ЦАГААН ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.4.11, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 06.11-19.36
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчимоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Увс нуур болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Органик жагсаал нь явж, не органик жагсаал нь үлдэх нь үү дээ​” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Төлөвлөсөн арга хэмжээгээ
авч чадахгүй хугацаа алдвал эрчим
хүчний хязгаарлалтад орно” гэснийг XI нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Санхүү эдийн засгийн их
сургуулийн Экономиксийн
дэд профессор Д.Түвшинжаргал “Баруун
аймгуудыг махны экспортын
бүс болговол валют олох
боломжтой” гэв.

Харанхуй ордонг тойрч цав суутал
хашхирах залуусын жагсаалаас…

“Таван толгой-зүүнбаян
төмөр замын түүх буюу
мордохын хазгай” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Органик жагсаал нь явж, не органик
жагсаал нь үлдэх нь үү дээ” хэмээн өгүүллээ.

Замын-Үүдэд хамгийн
анхны нурмаг ачааны терминал байгуулсан “Сауд гэйт”
ххк-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд “Төмөр замын “дээрэм”-ийг
зогсоож өгөөч, ерөнхий сайд аа” хэмээн ярилаа.

“Хотын дарга Д.Сумъяабазар бүх
шатны шүүхээс давсан захирамжаар
газар “дээрэмдэж” байна” гэснийг “Энэ тухай” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нэгдсэн эмнэлэг ариутгалын тасагтай болов DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд дөрөвдүгээр сарын 9-нд Говь-Алтай аймагт ажилласан.

Тэрээр тус аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзан, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, ариутгалын тасгийн нээлтэд оролцсон юм.

Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Харин ариутгалын тасгийн 504.1 сая төгрөгийн барилгын их засвар болон 827,0 сая төгрөгийн өртөг бүхий 13 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд төдийгүй хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтан ажиллагсдыг халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо DNN.mn

амар тайван амьдралын төлөө хамтдаа Бидний тухай Үнэт зүйл Түүхэн замнал  Алба хаагчийн ёс зүйн дүрэм Хөгжлийн хөтөлбөр Бүтэц зохион байгуулалт  ЦЕГ-ын удирдлагууд Мэдээ Цаг үе үйл явдал Сэрэмжлүүлэг Статистик мэдээ Гэмт  хэрэг ...

Баян-Өлгий аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийн удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох танхимын сургалт хийлээ.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 300 гаруй ажилтан, алба хаагч хамрагдав.

Сургалтаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний ойлголт, арга зүй, гамшгийн эрсдэлийн үнэлгээний эрх зүйн шинэчлэл, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, гамшгийн үеийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, зохион байгуулалт сэдвээр мэдээлэл өглөө.