Categories
мэдээ нийгэм

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авчээ DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл эл шийдвэрийн дараа цагдаагийн алба хаагчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хамгаалалтад авсан тухай мэдээлэл түгээд байна.

Тодруулбал тус үйлдвэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд үйл ажиллагааг хязгаарласан гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын 46 цэг ажиллана DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.04.14/суурин 46 цэгт 46 багийн 185 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд I тунд тав, II тунд долоо, III тунд 55, IV тунд 100, нийт 167 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.792 (77.4 хувь), 16-17 насны 27.095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
277673248_419521389981985_7407998786499448707_n
277754071_419521306648660_3300098048835907827_n
277767641_419521443315313_7528811753171301403_n
277802785_419521316648659_4668440907555525449_n
278276361_419521413315316_8271172969675080095_n
278311142_419521283315329_4295603540066528914_n
278429419_419521339981990_3809239977672538467_n
277673248_419521389981985_7407998786499448707_n
277754071_419521306648660_3300098048835907827_n
277767641_419521443315313_7528811753171301403_n
277802785_419521316648659_4668440907555525449_n
278276361_419521413315316_8271172969675080095_n
278311142_419521283315329_4295603540066528914_n
278429419_419521339981990_3809239977672538467_n
Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны асуудлаар 11 гишүүнтэй түр хороо байгуулна DNN.mn

Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдсан юм. Улмаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцсэнээр гишүүдийн олонх дэмжсэн юм.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ.

Тодруулбал, тус түр хороонд 11 дараах УИХ-ын гишүүд багтсан байна

  • Д.Батлут
  • Э.Батшугар
  • Б.Бат-Эрдэнэ
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Л.Мөнхбаатар
  • Ц.Мөнхцэцэг
  • Ж.Сүхбаатар
  • Б.Энхбаяр
  • Ж.Батсуурь
  • Н.Ганибал
  • Т.Доржханд
Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Ипотекийн зээлийн хүүг 6 хувиас бууруулах боломжтой DNN.mn

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн санхүүжилтийн 90 хувийг Монголбанк дөрвөн хувийн хүүтэйгээр гаргадаг байсан. Харин одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нь нэг хувийн хүүтэйгээр Монголбанкнаас арилжааны банкуудад өгч байгаа. Гэтэл арилжааны банкуудын хамтарч байгуулсан Монголын ипотекийн корпораци иргэдэд очиж байгаа орон сууцны зээлийн хүүнээс 1.6 хувийн шимтгэл авч байна. Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Үүндээ зориулж нийт 5.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгосон. Зээлийн хүү наймаас зургаан хувь болж буурсан. Зээлийн хүү найман хувь байхад Монголбанк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог байсан. Одоо ипотекийн зээл зургаан хувийн хүүтэй байгаа. Үүнд шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг Монголбанк арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй олгож байгаа.

Монголын ипотекийн корпорацийн дийлэнх хувийг арилжааны банкууд эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хамтран Монголын ипотекийн корпорацийн 50-иас дээш хувийг эзэмшдэг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол зээлээ хэдэн хувиар гаргах нь өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас нэг хувийн хүүтэй санхүүжилтийг зургаан хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Санхүүгийн зохицуулах хороо Монголын ипотекийн корпорацид тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой” гэлээ..

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэд аялал жуулчлалаас бусад зорилгоор Япон улс руу зорчих боломжтой DNN.mn

Япон улс гадаадын 164 улсын иргэдэд тавиад байсан хилийн хязгаарлалтаа сулруулсан байна. Аялал жуулчлалаас бусад зорилгоор тус улс руу зорчих гадаадын 106 улсын тоонд Монгол багтжээ.

Тус улс хилийн хязгаарлалт цуцлагдсан эдгээр улсын иргэдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хүлээн авч эхэлснийг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас мэдээллээ.

Хилээр нэвтэрсэн гадаадын иргэдээс хилийн боомтод коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээ авах бөгөөд вакцины төрлөөс хамаарч дараах байдлаар тусгаарлалтыг хэрэгжүүлэх юм байна. Үүнд:

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдсан гадаадын иргэний хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлахгүй.

“Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Janssen” төрлийн вакцины гурван удаагийн тунд хамрагдаагүй болон хилийн боомтод өгсөн коронавируст халдвар /Ковид-19/ илрүүлэх шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд 7 хоногийн тусгаарлалтад хамрагдана. Тусгаарлалтын зардлыг гадаадын иргэн өөрөө хариуцна.

Тусгаарлалтын 3 дахь өдөр гадаадын иргэн өөрийн хүсэлтээр дахин шинжилгээ өгөх боломжтой. Шинжилгээний хариу “сөрөг” гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгавар болгоно.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл: Ардчилсан намын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол хүн нь Х.Баттулга DNN.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцсон бөгөөд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Х.Баттулга Ардчилсан нам руу дайрч буй үйлдлээ зогсоо. Одоо болно. Бизнесээ л сайн хий. Хоёулаа одоо нийгмийг авч явж чадахгүй. Харин залуус чадна. Сая залуус жагслаа, гарч ирлээ. Ерөнхий сайд нь залуусын өмнө гарч ирж, уулзлаа. Монголын ардчилал ийм гайхалтай байна. Бид хоёр хөршдөө үлгэр жишээ боллоо. Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад болихыг гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй. Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Тэрбээр шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна. Ардчилсан намын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол хүн нь Х.Баттулга өөрөө. Тэр одоо Монголын ардчиллыг үгүй хийж Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй” гэлээ.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барилаа. Одоо гоншгиноод байх зүйл байхгүй. Сүүлийн үед гадаад нөхцөл байдал, олон улсын хямралаас шалтгаалсан зүйлс байна гэж мэдэгддэг боллоо. Олон улсад хямарсан зүйл байхгүй. Геополитикийн асуудал байгаа. Хэдий ийм нөхцөлд ч гэлээ манай улс л эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байна. Түүхий эд, алт, зэс, нүүрсний үнэ дэлхийд өндөр байхад боомтуудын нөхцөл байдлаас шалтгаалан экспортоо хийж чадахгүй. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас Эрхүүгийн чиглэлд галт тэрэг аялна DNN.mn

Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс, Эрхүүгээс 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялна.

Цагийн хуваарь:

Улаанбаатар – Эрхүү чиглэл: Бямба, ням гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод ням, даваа гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.

Эрхүү – Улаанбаатар чиглэл: Баасан, мягмар гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар бямба, лхагва 06:38 цагт ирнэ.

Тавигдах шаардлага: Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ-ын хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариуг англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.

Categories
гадаад мэдээ

АНУ Украинд дахин 800 сая долларын зэвсэг илгээнэ DNN.mn

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ болон Барууны орнууд Украин руу зэвсэгийн тусламж илгээсээр байгаа юм.

Энэ удаад АНУ дахин 800 сая долларын үнэ бүхий зэвсэг илгээхээр болсноо мэдэгдсэнийг NBC дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн тусламжид хуягт тээвэрлэгч, Ми-17 нисдэг тэрэг зэрэг зэвсэглэл багтсан байна.

Лхагва гарагт Украинд айлчилсан Польш, Латви, Литва, Эстонийн төрийн тэргүүнүүд ч мөн цаашид Украинд зэвсэг нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Таван орны төрийн тэргүүн уулзалтын дүнгээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ үеэр батлан хамгаалахынхаа төсвөөс ихээхэн хувийг Украинд зарцуулж байгаагаа мэдэгдсэний дээр дэлхий нийтэд хандан “Украин дайснаас өөрийгөө хамгаалахад нь туслах үүднээс” зэвсэг нийлүүлэхийг уриалсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган болж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган хоёр дахь өдрөө төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй, жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөр үргэлжилж байна.

Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид ээ.

Хатагтай, ноёд оо.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүн болох улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, болон бусад хүнсний ашигт таримлуудын тариалалтыг нэмэгдүүлэх, улмаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IY аян – Эх орны эрүүл хүнс” уриатайгаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Жимс жимсгэнэ нь хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, байгаль экологийн өндөр ач холбогдолтой таримал ургамал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарч ирсэн.

Тухайлбал, 2010-2016 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж чацарганын тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг орон даяар өрнүүлж хөтөлбөрийн хүрээнд 2.5 сая ширхэг чацарганы суулгацыг жимс жимсгэний тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгосны зэрэгцээ, суулгац үржүүлэг, судалгаа шинжилгээ, боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж ирсэн.

Түүнчлэн 2017 онд “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын 223-р тогтоолоор батлуулан 5 дахь жилдээ хэрэгжүүлж чацарганын өртгийн сүлжээг хөгжүүлэх, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлэх, суулгац үржүүлгийн газруудыг байгуулах, жимс жимсгэнийн таримлуудыг турших нутагшуулах, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэргээр салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.

2021оны байдлаар манай улсад 338 аж ахуйн нэгж, 2511 иргэн жимс жимсгэнийн тариалан эрхэлж жимст цэцэрлэгийн талбай 6686 га –д хүрч, хураан авсан жимсний ургац түүхэндээ анх удаа 3760 тонн болсон сайн мэдээтэй байна. Энэ нь 2009 оноос жимс жимсгэнийн талбай 4.4 дахин, хураан авсан ургац 9.8дахин нэмэгдсэн үр дүн гарсан байна.

Гэвч хураасан ургац нь физиологийн нормоор тооцоход хүн амын жилийн хэрэгцээний 2.0 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж жил бүр 20.0-24.0 мянган тонн жимс импортоор авч байна.

Жимс жимсгэнэ нь тариалснаас хойш үр жимсээ өгтөл 3-аас доошгүй жил шаарддаг, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологи шаарддаг тул төр засгийн дэмжлэг, урт хугацаат хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдгийг ойлгож анхаарал хандуулж ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлүүдийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд Тэрбум мод хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулагаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тус яамнаас жимс жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлж 20 мянган га-д хүргэх үүний тулд 24 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах, 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, 330 сум, 22 аймаг, нийслэлдагро-ойн аж ахуй байгуулж нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөж байна.Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид та бүхний үүрэг, оролцоо нэн чухал байх нь гарцаагүй бөгөөд яамны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэгүзүүлж ажиллах болно.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Энэхүү журамд жимс жимсгэнийн талбайд хянан баталгаа хийх, жимс жимсгэнийн суулгац үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг тусган ажиллаж байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, жимс, жимсгэнэ тариалагчдад 100.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлээд байна. Жимс жимсгэнэ тариалагчид жимс тариалсан га тутамд 10 сая төгрөгийн зээл авах боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.

Жимс жимсгэнийн хувьд чацаргана, үхэр нүдний суулгацыг дотооддоо үйлдвэрлэж байгаа боловч алим, чавга, интоор зэрэг Монгол улсад тариалах боломжтой бага тархацтай бусад жимс жимсгэнийн суулгацын 95 гаруй хувийг импортоор авч байна. Иймд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлнэ.

Европын холбооны дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны үр дүнд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Увсын чацаргана”-ыг Монгол улсаас анх удаа Европын холбоонд “Газар зүйн заалттай бүтээгдэхүүн”-ээр баталгаажуулж гэрчилгээ олгов. Үүний үр дүнд экспорт нэмэгдэх бодит боломж бүрдээд байна.

Цаашид тус яамнаас Монгол чацарганын давуу тал, боломж нөхцөлөө ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйхөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үнэ цэнэ бий болгон Дэлхийн зах зээлд тогтвортой гаргаж экспортыг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа!

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 30 тохиолдол бүртгэгдэв DNN.mn


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 30 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 29 нь Улаанбаатар хотод,
  • 1 орон нутагт бүртгэгдсэн байна.