Categories
мэдээ спорт

Азийн АШТ “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна DNN.mn

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм.

Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивийн хэмжээний том арга хэмжээ учир НЗДТГ, Монголын Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо зэрэг байгууллага онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

зураг

Мөн заалны зохион байгуулалт, тохижилтыг Дэлхийн бөхийн холбооноос баталсан стандартын дагуу хийдэг. Уг стандартыг хангахад Нийслэлийн Соёл, урлагийн газар онцгой дэмжлэг үзүүлсэн бөгөөд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс гэрэлтүүлэг, дэвжээ, хөгжим зэрэг бусад техник хангамжийг хариуцан ажилласан. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлээс өндөр ач холбогдол өгч, хамтран ажилласанд баяртай байна” хэмээв.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа.

Тодруулбал, 1993, 2001 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш 21 жилийн дараа болж байна. Дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болох бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагаас чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй тамирчдын тоглолт эхлэх юм. Харин дөрөвдүгээр сарын 23-ны бямба гарагаас эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Монгол Улсаас бөхийн сонгомол барилдаан, чөлөөт барилдаан, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанд 10 жин тус бүрд 30 тамирчин оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс чөлөөт бөх сонирхогчдыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт хүрэлцэн ирж, монгол бөхчүүдээ дэмжихийг уриалж байлаа.

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Хуш модны самар түүх стандартыг боловсруулж батлуулах зөвлөмж гаргав DNN.mn

Хуш модны самар түүх стандартыг боловсруулж батлуулах зөвлөмж гаргав

Хуш модны самрын ашиглалт хамгаалалт, менежментийг боловсруулах чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчид, иргэний төлөөлөл, ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд оролцсон бөгөөд дараах асуудлаар санал солилцов. Үүнд:

• Хууль эрх зүйн орчин,

• Зүй зохистой ашиглалт,

• Хяналт шалгалтыг хэрхэн сайжруулах,

• Хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглох эсэх,

• Нөхөн сэргээх болон бусад.

ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДАРААХ САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ГАРГАВ

– Хуш модны самрыг урт хугацаагаар хориглохоос илүүтэйгээр хамгаалах, хяналт тавих менежментийг сайжруулах;

– “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д өөрчлөлт оруулах;

– Самар түүх хугацаа, зөвшөөрлийг тухайн жилийн самрын болц гүйцэд болсон үе, бүс нутаг бүрд тохируулан тогтоох;

– Тухайн жилийн самрын ургалт, бэлтгэх боломжтой нөөцийн хэмжээг үнэн зөв бодитой тогтоох;

– Ойн нөмрөг дор зориудаар хушны тарьц суулгацаар ойжуулах ажлыг зохион байгуулах;

– Хушин ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих, өсвөр модыг хамгаалах ажлыг төлөвлөх;

– Гэмтэж доройтсон хушин ойг цаашид яаж хамгаалах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

– Хуш модны самар түүх стандартыг боловсруулж батлуулах;

– Иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох, ухуулан таниулах нөлөөллийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

– Ойн дагалт баялаг хамгаалах, ашиглах эрх бүхий мэргэжлийн байгууллагууд ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн иргэдийн гар дээрээс самар худалдан авахыг хориглох;

– Ойн дагалт баялаг хамгаалах, ашиглах эрхтэй аж ахуйн нэгж байгууллагуудад хуш модны тарьц суулгац ургуулах шаардлага тавих.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун импортлогчдод зориулж төрөөс дахин 305 тэрбум төгрөг олгоно DNN.mn

Олон улсын зах зээлд огцом өсөж буй шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Энэ салбарт нийт 28 компани үйл ажиллагаа явуулдаг.

Тэдэнд Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд, репо зээлийг Төв банкнаас олгож эхэлсэн юм. Энэ зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй байхад дэмжлэг үзүүлж байгаа юм. Өнгөрсөн онд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн хүү жилийн 10.5 хувь.

Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэхдээ энэ нь шатахууны үнийг тодорхой хугацаанд, тодорхой хэмжээнд тогтоон барина. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлов. “Шатахуун суурь үнийг хөөрөгддөг учраас бид энэ шийдвэрийг гаргасан. Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан” гэсэн юм.

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 3056 төгрөг байна. Үүгээр тооцоход нийт 305 тэрбум 600 сая төгрөг болж байна. Хаврын тариалалт, уул уурхайн компаниудын олборлолт эхэлж энэ цаг үед шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд бид ийм хэмжээний үнэ төлөх нь.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх шүүх хурлыг маргааш өглөө 9 цагт товлолоо DNN.mn

АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, нэгжлэг хийх процесс явсан.

Тэгвэл өнөөдөр түүнийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлжээ. Тэгвэл шүүхийн эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг цагдан хорих эсэхийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэх тов гарчээ.

Засгийн газраас Д.Эрдэнэбилэгт хамаарал бүхий “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компаниудыг төрд эргүүлэн авах шийдвэр гаргаад буй. Одоогоор Д.Эрдэнэбилэгээс ямар асуудлаар мэдүүлэг авсан болон цагдан хорих гэж байгаа нь тодорхойгүй байгаа ч Хөгжлийн банкны агуулга байх магадлалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалгааг зогсоосон ч буцаан олголтын 2 хувийг нэмэхгүй DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна.

Тэрбээр “НӨАТ-ын сугалгааг энэ сараас зогсоож байна. Сугалаа тодорхой үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын 2 хувийг одоохондоо нэмэх боломжгүй. Буцаан олголтыг ойрын жилүүдэд хоёр хувьд тогтвортой барих бодлоготой байна.

Төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудал тусгасан эсэхийг тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулт өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны норматив зардалтай холбоотой хөрөнгө төсвийн тодотголд тавигдаагүй.

Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй.

Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг болохгүй бол төр бүгдийг нуруун дээрээ үүрч явах хүндрэлтэй болоод байна.

2013 он хүртэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс нь авч байсан юм билээ. Улс төрийн зорилгоор тооцоо судалгаагүй гаргасан. Тэгсэн хэр нь төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй.

Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах зайлшгүй шаардлага байна.

Гэхдээ мэдээж эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэв.

Categories
мэдээ нийгэм

​ Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэж байгааг ойлгохгүй байна DNN.mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн талаар байр сууриа илэрхийлэв. Д.Эрдэнэбилэг NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Төрд гомдож байна” хэмээн хэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэж байгааг ойлгохгүй байна. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн Банкны бүх удирдлагыг томилсон. Хоёр намыг ч хоёуланг нь удирдаж байсан.

Эрдэнэт, Монголросцветмет, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол гомдох эрхтэй хүн биш.

Д.Эрдэнэбилэг энэ асуудалд олон оролцогч байгаа гэж хэлж байна билээ. Би нэвтрүүлгийг нь харсан. Энд бүх хууль хяналтын байгууллагынхан, шүүгчид байсан. Үүнийг ТЕГ-ын дарга нь удирдан зохион байгуулсан.

Харин одоо Засгийн газар хууль ёсны бизнесийн төлөө зогсож байна. Дахин ийм систем Монголд битгий бүрэлдээсэй гэж бодож байна.

Хөгжлийн Банктай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж байна билээ. Уг нь бол зээл авсан бол төлөх ёстой. Огт төлөгдөхгүй байгаа зээлийг бид яах вэ. Олон нийт үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэгчдийн 10 тусгай зөвшөөрлийг 4 болгожээ DNN.mn

зураг

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өнөөдөр санаачлан боловсруулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг УИХ-аас 2002 оны 12 дугаар сард баталснаас хойш өнөөдрийг хүртэл нийт есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хууль зүйн яамнаас уг хуульд 2013 онд шинжилгээ хийсэн бөгөөд хуулийн зохицуулалт сул, зөвшөөрлийг тоог бууруулах, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Банк бус санхүүгийн салбарын зээл 151 хувиар өсжээ

2021 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 байгууллага байна. Эдгээр банк бус санхүүгийн байгууллага нь 331 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3,976 ажилтантайгаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 4.8 сая харилцагч, 1.7 сая зээлдэгчид хүрч үйлчилж байна. Банк бус санхүүгийн салбарын статистик үзүүлэлтүүд сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж, нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өсжээ.

Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдож байна. ББСБ-ын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай нэвтэрч, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 28 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэт технологид тулгуурлан финтек зээлийн бүтээгдэхүүн гаргасан байна.

Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Иймээс санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлэх, салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх, хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг хуулийн төсөл санаачлагч гишүүд хэллээ.

Одоогийн хуулиар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэр бүхий 10 төрлийн үйл ажиллагаа тус бүр дээр тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн дөрөв болгохоор тусгасан байна. Ингэснээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид дөрвөн тусгай зөвшөөрлийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломжтой болно.

Мөн хуулийн төсөлд банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь

  • Зээлийн банк бус санхүүгийн байгууллага,
  • Хөрөнгө удирдлагын банк бус санхүүгийн байгууллага,
  • Факторинг, Валют арилжаа гэх зэргээр ангилж, төрөлжүүлэхээр тусгасан байна.

Ингэснээр банк бус санхүүгийн салбарын оролцогчдын санхүү, төлбөрийн чадвар сайжрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэхийг төсөл санаачлагчид онцоллоо.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчин бүрдэх, компанийн засаглалын ил тод байдал хангагдах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжрах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх зэрэг олон давуу тал бий болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​ Д.Сүндийг зургаан сар хорих шийдвэрийг хүчингүй болгож, гурван жилийн ял оноолоо DNN.mn


Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Сүндий, Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд Д.Баттөгсөд прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Сүндий, Д.Баттөгс нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Сүндийд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Г.Даваажавыг нотлох баримтыг устгасан, хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан, Т.Батсайханыг нотлох баримтыг устгасан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар оролцсон, хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Даваажав, Т.Батсайхан нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял оногдуулсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 3 жил хорих ялаар тогтоож, Д.Сүндийд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих, Г.Даваажавт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.Сүндий, Г.Даваажав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Батсайханд холбогдох нотлох баримтыг устгасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтнуудыг амралт, сувиллын газарт амрах замын зардлыг нь санхүүжүүлэхгүй DNN.mn

Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг дагалдуулан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анх удаа боловсруулан өргөн барьсан барьжээ.

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулж байна.

Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газар, УИХ-ын харьяа агентлагуудаас бусад этгээд дэд, орлогч даргатай байхыг хориглоно.
Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.
Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.
УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хотын дотор албан тушаалын суудлын том оврын автомашин ашиглахыг хориглоно.
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, аймгийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын жижиг автомашин ашиглахыг хориглоно.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр бүхий улсын дугаар хэрэглэнэ.
Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухайн эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдол захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.
Засгийн газарт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон түүнтэй адилтгах, түүнээс дээш албан тушаалтнаас бусад этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан ажлаар зорчихдоо энгийн зэрэглэлээс бусад суудлаар зорчихыг хориглоно.
Албан томилолтын хугацаанд удирдамж, төлөвлөгөөнд тусгагдаагүй газраар зорчих, аялал жуулчлал хийхийг хориглоно.
Төсвийн байгууллагын албан хаагчид хууль тогтоомжид зааснаас өөрөөр үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглоно.
Хуульд албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээг заасан бол нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохдоо албан тушаалын үндсэн цалингийн доод хэмжээгээр тооцно.
Гар утас, албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр, ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх зардлыг, хэвлэл захиалгын төлбөр санхүүжүүлэхийг хориглоно.

Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

  • Хөшөө дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барих,
  • ТЭЗҮ хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ.

Улсын төсвөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

  • Орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгуулам, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт,
  • Орон нутгийн хог хаягдлын асуудал,
  • Орон нутгийн авто замын засвар, шинэчлэл хийх,
  • Нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, шинэчлэх, засварлах, тоног төхөөрөмж худалдан авах,
  • Багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, тохижуулах,
  • Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт,
  • Нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар
Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, байгууллагын ойг тэмдэглэх зэргийг зохион байгуулах, түүнтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхийг хориглоно.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, нэвтрүүлэг, контент бэлтгэх зэргийг санхүүжүүлэхийг хориглоно.
Байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдах авахыг хориглоно.