Categories
мэдээ нийгэм

Даатгуулагчдын 60 хувь нь НДШ-ийн буцаалтад хамрагдах боломжтой DNN.mn

Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэллээ. Засгийн газар тодорхой хэмнэлт хийж, хэмнэсэн эх үүсвэрийг иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд хувийн хэвшлийн байгууллагын ажилчны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох асуудал тусгагдсан. Харин Монголын үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ээс нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохдоо аж ахуй нэгж, байгууллагаар нь хязгаарлах бус ажилтны цалингийн хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэдэг санал оруулж ирсэн байна.

Даатгуулагчдын хувьд сарын цалин сая ба түүнээс доош бол төлсөн НДШ-ийнхээ 50 хувийг сар бүр авах боломжтой гэсэн үг. Ойролцоогоор албан журмаар даатгуулагчдын 60 гаруй хувь буюу 500 мянга гаруй иргэн НДШ-д төлсөн тавтварынхаа 50 хувийг буцаан авах боломжтой байна.

Нийгмийн даатгалд даатгуулагчдын: /2021 оны эцсийн байдлаар цалингийн хэмжээ/

-12.5 хувь нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай

-22.9 хувь буюу 420-700 мянган төгрөгийн цалинтай

-16.4 хувь буюу 700-900 мянган төгрөгний цалинтай

-14.9 хувь нь 900-1.100 сая төгрөгийн цалинтай байна.

Харин нэг сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагч 33 хувь 200 мянга гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр иргэд НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод хамрагдах боломжгүй гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон 2022” ирэх сарын 28-нд болно DNN.mn

Нийслэлийн биеийн тамир спортын газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголыг хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран “Улаанбаатар марафон 2022” олон улсын тэмцээнийг тавдугаар сарын 28-нд зохионо.

Марафоны бүртгэл дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

5 км, 1.5 км гүйлтийн бүртгэлийг дүүргүүдийн спорт хороо хийх бол 10 км, 21 км, 42 км гүйлтийн бүртгэлийг Монголын хэт холын марафон гүйлтийн хорооноос зохион байгуулна. Бүртгэх холбоос

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 46 цэг ажиллана DNN.mn

Өнөөдөр /2022.04.21/ Улаанбаатар хотод суурин 46 цэгт 46 багийн 186 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн “гоолиг” барилга сүндэрлэв DNN.mn

АНУ-ын Нью-Йорк хотын нүүр царай болох Манхаттен дүүрэгт дэлхийн хамгийн нарийхан барилга сүндэрлэв.

“Стейнвэй цамхаг” буюу Баруун 57 дугаар гудамжны 111 тоот барилгын өндөр, өргөний харьцаа 1:24 бөгөөд түүнийг бүтээгчид “Дэлхийн хамгийн нарийхан тэнгэр баганадсан барилга” босгоно гэсэн зорилгоо ийнхүү биелүүлжээ. Стейнвэй цамхаг 1428 фут буюу 435 метров өндөр ба бөмбөрцгийн баруун хагас дахь хамгийн өндөр барилгуудын нэг юм. Нью-Йорк хотод байрлах 1776 фут өндөр Дэлхийн худалдааны төв болон 1550 фут өндөр Central Park Tower-ын дараа орох барилга болж байна.“Steinway Tower” нь 84 давхар 30 000 м2 талбай бүхий 60 айлын орон сууцны барилга юм.

Цамхагийг Нью-Йоркийн архитектурын “SHoP Archi­tects” пүүс зохион бүтээж, 2013 онд “JDS Development”, “Property Markets Group” болон “Spruce Capital Partners” нар барьж эхэлсэн. “SHoP Archi­tects” компанийн захирал Грегг Паскуарелли уг барилгыг “ер бусын хэмжээст, баатарлаг төсөл” гэж нэрлэжээ.

Стейнвэй цамхаг үзүүрээсээ гоёмсгоор огцом нарийссан “хүчирхэг” илэрхийллийг гаргасан гэнэ. Төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан триплекс пентхаус хамгийн дээд талд байрладаг. Уг барилгын архитекторууд гол зорилгоо “Нью-Йоркийн тэнгэр баганадсан цамхаг бий болгохын зэрэгцээ шинэ түүхэн үйл явдал бүтээхээр шийдсэн” гэж мэдэгджээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн Жинст суманд аянга буужээ DNN.mn

Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” ХХК-ийн механикчтай холбогдож мэдээлэл авахад уурын зуух /Булат-1.45 мвт/-нд бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэндүү олон иргэний мөрөөдөл “Хавдар гэгч нь биш байгаасай” болжээ DNN.mn

-Хавдар гэгч нь л биш байгаасай

-Хавдар байсан ч хоргүй нь байгаасай

-Битгий хэт их хямраад бай л даа

-Сэтгэлээ барь л даа гэх мэт гунигт үгсээр Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн өглөө эхлэв.

Үйлчилгээний ажилчид цэвэрлэгээгээ хийж, үүдэнд зогсох харуул орж ирсэн хүмүүсийн бүх асуултад хариулсаар, 10, 11 цаг гэхэд л цаг авах, эмчилгээ хийлгэх, эмчид үзүүлэх иргэдээр ХСҮТ-ийн цэвэрхэн цэнхэр, цагаан сандал, буйдангууд дүүрчээ. Тэнд хоёр настай бяцхан, таяг тулсан настан, жирэмсэн ээж, 40 эргэм насны залуус, малчин болов уу гэмээр хөвөнтэй дээлтэй чамбай байрын ах, тэргэнцэртэй залуухан эмэгтэйчүүд, хавдраа авахуулсан хэмээх хамар нь сэтэрхий эмэгтэй ч байх аж. Урт коридороор дүүрэн гунигт харцтай, бага зэрэг толгой гудайсан хүмүүс зөрөлдөн алхана.

ХСҮТ-ийн төв хаалгаар орж зүүн гар тийш эргэвэл ариун цэврийн өрөө, өрөөний үүдэнд бор ханан дээр цагаанаар “Өвчин таныг тодорхойлохгүй. Харин эрч хүч, хүсэл эрмэлзэл таныг хэн гэдгийг тодорхойлно. БҮҮ БУУЖ ӨГ” хэмээн бичжээ. Ариун цэврийн өрөөнөөс буцах замд хүлээлгийн зөөлөн буйдан, ханан дээр нь “Өвдөхөөсөө өмнө үзүүл”, “Эрт илрүүлснээр эмчлэгдэх боломжтой”, “Та сэргийлж чадна”, “ТА! Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай” хэмээн бичсэн байв. Хүлээлгийн сандал дээр 50 гаруй насны эрэгтэй “Өвдөхгүй байна гээд тоолгүй явж болохгүй юм байна. Оочер ихтэй гэж халгалгүй эртхэн үзүүлж, эмчлүүлэх минь яав даа. Ах нь дөрвөн сайхан хүүхэдтэй, хүүхдүүд минь боловсрол эзэмшиж, гэр бүл зохиож, би ч өвөө болж одоо л нэг амьдрал тэгширлээ дээ гэтэл элэгний хорт хавдар хүнд шатандаа орчихож…” гээд цурхиртал уйлав. Ахыг гэр бүлийн хүн нь тайвшруулж “Бууж өгч л болохгүй, сэтгэлийн тэнхээтэй байхад болно доо” хэмээнэ.

Манай улсад өнгөрсөн оны байдлаар өдөрт 17, жилд 5981 хүн хорт хавдраар оношлогдсон. Яг энэ хүн шиг 16 хүн энэ танхимд суугаа гээд бодоход л дотор харанхуйлмаар. Улсын хэмжээнд нийт 4559 хүн буюу өдөрт 13 хүн хорт хавдар өвчнөөр алтан амиа алдсаар байна. Монгол Улсын нэг сум дунждаар 5000 хүн амтай. Тэгвэл Монгол Улс жилд нэг сумтай дүйцэхүйц хэмжээний хүн амаа алдаж байна.

Хүлээлгийн танхимын хүмүүс олширсоор л, цаг авах хэсэгт “Энэ цагийг чинь хүлээж байгаад миний хань үхчихвэл хэн хариуцах юм бэ” гэх залуугийн дуу цуурайтна. Хүлээлгийн танхимд суугаа тэргэнцэртэй өндөр настны охин Б.Л “Ээж маань бүдүүн гэдэсний хорт хавдраар оношлогдсон. Өөрөө сайн ярьж чадахгүй, туяа эмчилгээнд орж байгаа. Өнөөдөр нэг эмчилгээндээ орохоор ирсэн юм. Хорт хавдар гэдэг чимээгүй тахал монголчуудыг барж байна, чи харж байгаа биз дээ. Гэр бүлийн нэг л гишүүн өвдөхөд тэр гэр бүлийн бүх гишүүн сэтгэл зүй болоод эдийн засгийн хямралд орно. Амьдралын түвшин доош унана, унасан бол босоод ирэх боломж хэр их байдаг вэ. Бидний цалин хэд билээ, эм, хүнсний барааны үнэ гээд үнэхээр хэцүү байна. Эрт оношлуулаагүй нь бидний буруу ч гэлээ бид эрүүл хүнстэй, тайван орчинд амьдрах эрхтэй баймаар юм даа” хэмээв.

Цааш явтал ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн үүдээр хамгийн олон хүн сууж байв. Тэдний дунд “Хавдрын эсийн 40 хувь нь устсан гэж байна”, “Чи битгий сэтгэлээр унаарай”, “Үс чинь унасан ч зүгээр ээ, дахиад нэг жил ч болов амьдарна гэдэг сайхан”, “Би дөрөв дэх хими эмчилгээндээ орох гэж байна”, “Удахгүй эмч ирнэ гэнэ ээ” гэх мэт яриа өрнөнө. Тэдэнд нэг л чин хүсэл бий, хорвоогийн нарыг дахиад нэг ч болов өдөр харчих юмсан гэдэг. Ижил зовлон туулж яваа хүмүүс биендээ их л элгэмсэг.

Тэдэн дунд орон нутгаас ирсэн 60 гаруй насны хөнгөн шингэн, үг цөөтөй, бодлогоширонгуй харцтай өвөө харагдана. Тэрээр “Ах нь малчин хүн, гурван жил цэргийн алба хаагаад нэгдэл гэж байхад хоньчин болсон. Тэр үеэс өнөөг хүртэл хавдар тусаад хотод ирж дөрвөн хананы дунд суух нь битгий хэл хонь, адууныхаа бэлчээрээс гурав хоног холдож үзээгүй. Миний шүд өвдөөд л эхэлсэн юм, удалгүй хүүхдүүд минь хотод авч ирж үзүүлсэн. Хавдартай болсноо мэдсэн, гэхдээ хоргүй байгаасай л гэж хүсч байна. Хэзээ буцахаа мэдэхгүй, энд хориотой байна гэдэг миний хувьд хамгийн хэцүү ажил байна” гээд санаа алдав.

Бид захиргааны хоёрдугаар давхарт гарч ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй уулзлаа. Тэрбээр “Манай эмнэлгээр өдөрт доод тал нь 2000 хүн орж гардаг. Өвчний үе шат, авах гэж байгаа үйлчилгээнээс хамаараад нэг хүнийг хоёр, гурав, арван хүн ч дагаж ирнэ. Өдөрт бодитоор тусламж, үйлчилгээ авч байгаа хүний тоо 1000 орчим байдаг. Энэ нь эмчийн зөвлөгөө, үйлчилгээ авч, шинжилгээ өгч байгаа хүмүүс. Өдөрт дунджаар 250 орчим лабораторийн шинжилгээ хийдэг. Манай улсад элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдож байна. Шинээр бүртгэгдэж байгаа, нас баралтын тоо хоёр хоорондоо тун ойрхон. Хорт хавдраар өвчлөх маш олон эрсдэлийн нэг нь нас. Нас ахихын хэрээр хүн бүр хорт хавдраар өвдөх эрсдэл үүсдэг. Ялангуяа 40 наснаас дээш хүн бүрд хамаатай асуудал. Биологийн хувьд эрт үзүүлж, эрүүл мэнддээ анхаарахгүй бол ямар нэг хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдлээ гэсэн үг. Дэлхий дахинд иргэдээ өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт нийтээр нь хамруулж, оношлох арга барил аль хэдийнэ тогтчихсон. Шинээр бүртгэгдэх хорт хавдрын тоо олон ч нас баралт маш бага байдаг. Хорт хавдар гэдэг осол гэмтэл, гэнэт тохиолдсон гамшиг биш шүү дээ. Хэрвээ та өнөөдөр хавдраар оношлогдож байгаа бол 10, 15 жилийн өмнө суурь нь тавигдсан. Хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 75-80 хувь нь хожуу оношлогдож, дийлэнхийг нь 40-өөс дээш насныхан эзэлж байна. Манай улсад тархаад буй хавдар сэргийлэх боломжтой, эрт илрүүлэх арга зам нь тодорхой, эрт илрүүлчихвэл бүрэн эмчлэх технологи нь байхад хүмүүсээ аварч чадахгүй алдаж байна. Энэ бол Монгол Улсын хувьд маш том хохирол. 40, 45 нас гэдэг хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн баялаг нас. Иргэний эрүүл байх гэдэг хувь хүн, төр засгаас шууд хамаатай асуудал. Тусламж үйлчилгээ, эрт илрүүлэгтэй байлгах нь төрийн хариуцлага, очоод үзүүлэх нь иргэний хариуцлага. Харин манайд аль нь ч байхгүй. Хавдрыг хянах тухай асуудал яамд, үндэсний аюулгүй байдал, төрийн бодлогын асуудал” хэмээн ярив. Мэргэжилтний өрөөнөөс гарахад эмнэлгийн хана, лифтний хана гээд ихэнх газар “Ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 40-с дээш насны иргэн та жилд нэг удаа ходоодоо дурандуулаарай” гэсэн бичиг томоор наасан байлаа.

ХСҮТ-ийн үүдний цэцэрлэгт сууж байсан иргэн Б.Н “Инфляци өндөр ийм үед үнэтэй эрүүл хоол битгий хэл цагаан будаагаа худалдаж авч дийлэхгүй байна. Хүн чинь эдийн засагтаа захирагдаж амьдарна шүү дээ. Эдийн засаг хумигдахын хэрээр эрүүл мэндэд халтай, баталгаагүй хүнсний сонголт бий болж байна. Төр үүнийг зохицуулж чадахгүй байна, өөр юу ч биш” гэв. Энэ үеэр модны дор ганцаараа дүнсэн тамхи ороогоод сууж буй дээлтэй 50 эргэм насны ах анхаарал татав. Тэрбээр алсыг ширтээд “Дорнодоос биеэ үзүүлэхээр ирсэн. Малчин бид ямар биеэ хэрэглэх биш дээ. Юу ч болж байсан хэдэн малынхаа л араас явдаг улс. Сүүлийн жилүүдэд дотор өвдөх болсон, сая шинжилгээ өгчихсөн. Сумын эмч хавдар байж магадгүй, хот яв гэж хэлсэн. Тэр хавдар гэгч нь л биш байгаасай. Удахгүй охин минь ирж авна” гээд санаа алдав.

ХСҮТ-ийн ажлын цаг 16 цагт дууслаа. Хүмүүс тарж, эмнэлэг аниргүй болжээ. Үйлчилгээний ажилчид өдрийнхөө тухай ярилцаж цэвэрлэгээ хийнэ, өдөржин цаг бичиж суусан эмэгтэйчүүд одоо л ядарснаа анзаарна. Иргэд хүссэн хүсээгүй эмнэлгээс гарч унаатай нь унаа руугаа, ажилтай нь ажил руугаа зүг зүг тийш алхана. Харин сэтгэл санаа нь тогтворгүй юу, хөл нь чилсэн үү, эсвэл ядарсан уу гэмээр хүмүүс эмнэлгийн үүдний цэцэрлэгт сууж харагдана. Хэдийгээр урин цаг ирж, гадаа дулаахан ч эмнэлгийг зорих иргэдийн шалтгаан дотор хүйт оргиулж, зүрх зүснэ. Биднийг эмнэлгээс гарах үед хөтөч эмэгтэй “Ачаалал багатай өдөр гэж байдаггүй. Бүр цаг минут ч хомс” хэмээсэн юм. Монгол Улсын хавдрын оношилгоо, эмчилгээ бүгд нэг л эмнэлгийн нуруун дээр төвлөрч байхад эмнэлгийн хаалгаар багтаж ядан чихцэлдэх иргэд хөврөх нь үнэхээр харуусалтай. “Хавдар гээч нь биш байгаасай” гэдэг мөрөөдөлтэй иргэд дэндүү олширчээ.

Categories
мэдээ цаг-үе

​Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэлийг сонголоо DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал өнөөдөр Улаанбаатар хотод боллоо. Хэдэн талд тараад байсан Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд нэг талдаа гарч, ээлжит бус хурлаараа холбооны ерөнхийлөгчөө сонгосон байна.

Г.Батцэнгэл Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдлоо

Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хуралд 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр зургаан жилийн хугацаанд сагсан бөмбөгийн холбоог удирдана. Г.Батцэнгэл нь Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг.

Дашрамд дурдахад, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дэнчин 80 сая төгрөг бол дэд ерөнхийлөгчийнх 20 сая төгрөг байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Орос улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай шинэ пуужин туршсанаа зарлав DNN.mn

Орос улс Сармат нэртэй тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсан тухай тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр зарлажээ.

Сармат бол Кинжал, Авангард зэрэг Оросын зохион бүтээсэн шинэ үеийн пуужингуудын нэг юм.

Өнгөрсөн сард тус улс Кинжал пуужинг анх удаа тулаанд ашиглаж, Украины цэргийн байгууламжид цохилт өгч байв.

“Тив алгасах Сармат баллистик пуужинг амжилттай туршсан явдалд би та бүхэнд баяр хүргэж байна” гэж Путин өчигдөр зэвсэгт хүчиндээ хандаж телевизээр хэлжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Энэхүү өвөрмөц зэвсэг нь манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, гаднын аюул заналаас Орос улсыг найдвартай хамгаалж, манай улсыг түрэмгий үг хэллэгээрээ сүрдүүлж буй этгээдүүдэд дахин бодож тунгаах шалтаг болох юм” гэсэн байна.

Сармат пуужинг Оросын умард хязгаарын Плесецк агаарын баазаас харвасныг тус улсын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Туршилтын пуужин нь сургуулилалтын зориулалттай цэнэгт хошууг Алс Дорнодын Камчаткийн хойг дахь байнд хүргэсэн гэнэ.

“Сармат бол хамгийн алсад цохилт өгөх чадвартай дэлхийн хамгийн хүчтэй пуужин юм. Ийм зэвсэгтэй болсноор манай улсын стратегийн цөмийн зэвсэглэлийн хүчин чадал үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгджээ.

Сарматын харвах үе шат богино хугацаанд хэрэгждэг тул дайсны хамгаалалтын системийн хариу арга хэмжээ авах боломжийг багасгадаг гэнэ.

200 гаруй тонн жинтэй, олон цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай Сарматыг дэлхийн бөмбөрцгийн аль ч цэгт цохилт өгөх чадвартай гэж Путин магтжээ.

Оросын тал пуужингийн туршилтынхаа талаар урьдчилж мэдэгдсэн, туршилт АНУ-д аюул занал учруулаагүйг Пентагон өчигдөр мэдэгдсэн байна. Сармат пуужинг зохион бүтээх ажил олон жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн тул туршилтыг гэнэтийн зүйл биш, ердийн төлөвлөгөөт арга хэмжээ гэж Пентагоны мэргэжилтнүүд дүгнэжээ.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын бүртгэл дуусахад 4 хоног үлдлээ DNN.mn

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд дуусна.

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй юм. Иймд ЭЕШ өгөхөөр бэлдэж байгаа бол дурдсан хугацаанд eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлээрэй.

Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих юм.

Мөн ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.

Эх сурвалж: БҮТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Тооцоо судалгаагүйгээр эдийн засгийг удирдах нь хямралд хүргэх эрсдэлтэй DNN.mn


УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний үнэ болон инфляци өсч байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Улс орнууд цар тахлын дараахь эдийн засгийн хүндрэлээс гарч амжаагүй байхад ОХУ Украины хоорондох дайн дэлхийн эдийн засагт давхар цохилт өгч хямрал болох нь тодорхой боллоо. Өнгөрсөн гуравдугаар сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувьтай өссөн байна. Гол нэрийн бүтээгдэхүүн болох улаанбуудай 17 хувь, ургамлын тос 23.2 хувь, элсэн чихэр 6.7 хувь, мах 4.8 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 2.6 хувиар тус тус өссөн байна. Энэ нь 1990 онд анх хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Ийнхүү улс орон бүрд инфляци өсөх нь тодорхой байна. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн хямралаас үүдэлтэй бараг хоёр жил хөл хорионы дэглэм хэрэгжсэн. Үүнээс үүдэн бизнесийг зогсоож, улмаар улс орнуудын эдийн засаг уналтын байдалтай байсан шүү дээ. Гэтэл одоо үргэлжлээд түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн гаралтай саатал нэмэгдэж инфляцийг хөөрөгдөж эхэллээ.

-ОХУ болон Украины хооронд өрнөж буй дайн бусад улсын эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх бол?

-Орос-Украины мөргөлдөөн дэлхийн эдийн засагт нэгэн зэрэг хэд хэдэн сувгаар нөлөөлнө. Нэгдүгээрт, Орос, Украин нь титан, палладий зэрэг ховор элементийн дэлхийн зах зээлд гол нийлүүлэгчид юм. Тиймээс нийлүүлэлт нь тасалдах нь автомашины үйлдвэрлэл, ухаалаг гар утасны үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болно. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр өсөх нь инфляцийг хөөрөгдөх нэг шалтгаан болно. Гуравдугаарт, бусад буюу Украинаас дүрвэж буй их хэмжээний цагаачдын асуудал. Мөн улс төрийн эрсдэл, тодорхойгүй байдал гэсэн эрсдэлүүд бий болоод байна. Эдийн засагчид эрчим хүчний зах зээл дээрх нөхцөл байдлыг Арабын орнуудад нефтийн хориг тавьсан 1973 оны нефтийн шок, 1979 онд Иранд гарсан хувьсгалын дараа газрын тосны хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн хямрал болсон үетэй адилтгаж байгаа. Гэхдээ нөхцөл байдал зөвхөн газрын тосны цочролоор хязгаарлагдахгүй. Орос Украин бол дэлхийн улаанбуудайн хамгийн том экспортлогчид. Энэ хоёр улс дэлхийн экспортын бараг 30 хувийг хангадаг. Улаанбуудайн фьючерс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Чикагогийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүрчээ. Украин бол эрдэнэшишийн томоохон экспортлогч. Дэлхийн экспортын тавны нэгээс илүү хувь энэ улсад оногдож байна. Орос бол дэлхийн хамгийн том бордоо экспортлогчдын нэг бөгөөд үнэ нь сүүлийн 1.5 жилийн хугацаанд хоёр дахин өссөн. Цаашид ч өсөх нь тодорхой байна. Энэ нь дэлхийн хүнсний нөөц буурч, үнэ өсч, хангамжид хомсдолын томоохон эрсдэл үүсэх нь тодорхой боллоо. ОХУ-д дэлхийн газрын тосны экспортын 11 хувь, хийн экспортын 16 хувь, үнэт металлын 11 хувь, үйлдвэрийн металлын ес, бордооны найм, палладий 37, цагаан алт 12 хувь оногддог. Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Дэвид Малпасс “Зах зээл нийлүүлэлтэд ийм том цоорхойг тийм ч хурдан засаж чадахгүй. Аль хэдийнэ хурдсаж буй дэлхийн инфляци дээр эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх өндөр эрсдэл бий боллоо” гэж анхааруулсан байна лээ.

-Засгийн газрын зүгээс үнэ тогтоох хуулийг оруулж ирсэн. Энэ хууль батлагдсанаар таны дээр хэлсэнчлэн гадны эрсдэлийг даван туулж чадах уу?

-Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийхдээ жагссан залуучуудаас тавьсан шаардлага саналтай холбоотой ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон судалгааны байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэсэн. Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэж үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой талаар Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдаж байсан.

Эндээс дүгнэж үзвэл, Монгол Улсын Засгийн газар хийх ёстой ажлаа мэдэхгүй байна гэж тодорхойлж болохоор байна. Учир нь жагссан залуус тодорхой асуудал гарган тавьснаар өнөөгийн Засгийн газрыг ямар нэгэн шийдэл гаргахаар хөдөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд өөрөө хэллээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байна. Монгол Улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцитай байгаа. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио. Мөн Оросын Украинд явуулж байгаа цэрэг дайны үйл ажиллагаатай холбоотой хүнсний хомсдол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байна. Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа туйлын сул, алсын хараагүй, үүсч бий болох эрсдэлээ ч тооцож чадахгүй байна гэж дүгнэж болохоор байна. Эрх баригчид эдийн засагт яагаад хямрал нүүрлэж, үнэ огцом өссөн учир шалтгаанаа ч өнөө хүртэл бүрэн гүйцэд ойлгоогүй байна. Гэтэл дэлхийн улс орнуудад үүссэн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэр ид хэлэлцэж байна.

-Манай улс стагфляцид нэрвэгдсэн гэж АН-ын бүлэг мэдэгдсэн. Үүнийг дэлгэрүүлэхгүй юү?

-Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн сөрөг үр дагавар зөвхөн дайн өрнөж байгаа хоёр улсаар хязгаарлагдахгүй. Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуулийн судалгааны дүн саяхан гарсан. Дэлхийн олон улс стагфляцийн уналтад хүрч болзошгүй гэж анхааруулсан.Аливаа улсын эдийн засаг агшиж хямрахтай зэрэгцэн үнэ өсөх үзэгдлийг стагфляци гэж нэрлэдэг. Стагфляци гэдэг нь эдийн засгийн зогсонги байдал, инфляци гэх үгнүүдийн нийлбэр. Энэ үзэгдэл 1970-аад онд газрын тосны хямралаас шалтгаалж АНУ-ын ДНБ огцом буурахад үнэ өссөн “хар үе”-ийг анх ийнхүү нэрлэсэн байдаг.

2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ий өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсны илрэл. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хэмжээнд инфляци 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсч орлого нь хумигдсан ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхотгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол Улс стагфляцид нэрвэгдсэнийг батлан харуулж байна. Манайхан бүх бизнесээ зогсоочихоод асар өндөр зардалтай төсөв баталсан. Нэмээд олон их наядаар хэмжигдэх хөтөлбөр хэрэгжүүллээ. Асар их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүллээ. Энэ бүхний үр дагавар инфляцын өсөлтөөр илэрлээ.

-Стагфляциас гарах ямар арга байна вэ?

-Стагфляцитай тэмцэж түүний хурдыг сааруулахын тулд макро эдийн засгийн шинжээчид, судлаачдын оролцоотойгоор ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн төлөв байдлыг хамгийн нарийвчлалтайгаар урьдчилан гаргах ёстой. Эдийн засгийн төлөв муудаж байгаа энэ үед үнийн өсөлт хурдсах нь дэлхийн томоохон төв банкнуудыг мөнгөний бодлогыг чангатгах замаар инфляцитай тэмцэх, эсвэл мөнгөний бодлогыг зөөлрүүлэх замаар эдийн засгаа дэмжих гэсэн хоёрдмол шийдвэрийн өмнө авчирсан хүнд үе. Эдийн засгийн өсөлт саарч буй үед эдийн засгаа дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэтэл ийм бодлого нь үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляцийг улам бүр нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог. Энэ тохиолдолд төв банкнууд мөнгөний бодлогын хамгийн муу хувилбар руу шилжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг суларч байгаатай холбогдуулан мөнгөний бодлогоо мэдэгдэхүйц чангатгахаас өөр аргагүй болно. Энэ бүгдээс дүгнэж үзвэл инфляциа бууруулах, эдийн засгаа өсгөх зэрэгцүүлэн хийдэг арга байхгүй. Харин хямралаас аль болох бага хохиролтой буюу “зөөлөн буулт” хийх талаар улс орон бүрийн шинэхэн зорилт болсон байна.