Categories
мэдээ нийгэм

Газраа цахимаар бүртгүүлэх заавар, зөвлөгөөг “Нарантуул” захад байрлан, ажиллаж өгч байна DNN.mn

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлгүй, зөрчилтэй 390 мянган нэгж газрыг нөхөн бүртгэх ажлыг эхлүүлээд байна.

Нөхөн бүрдүүлэлтийн хугацаа 2022 оны тавдугаар сард дуусахтай холбогдуулан нийслэлийн газрын албанд хандах иргэдийн ачаалал огцом нэмэгдэж, хүндрэлтэй нөхцөл үүссэн.

Иймд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нөхөн бүрдүүлэлтийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Гэвч газрын албанд хандах иргэдийн ачаалал багасаагүй хэвээр байгааг дүүргүүдийн газрын албанаас мэдээлсэн. Иргэдийн дийлэнх нь нөхөн бүрдүүлэлтийн хугацааг энэ оныг дуустал сунгасныг мэдээгүй, цахимаар хүсэлт илгээж мэдэхгүй гэх асуудлыг хэлж байгаа аж.

Иймд “И-Монгол” академи болон Нийслэлийн газрын албаны алба хаагчид өнөөдөр /2022.04.24/ 10.00-17:00 цагийн хооронд Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллахаар болжээ. Энэ үеэр иргэд олон нийтэд “e-Mongolia” -г ашиглаж хэрхэн газраа цахимаар бүртгүүлэх талаар заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

27 тэрбум төгрөгийн татварыг хуулийн дагуу чөлөөлжээ DNN.mn

2022 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 158.8 тэрбум төгрөгийн импортын бараанд ногдох 27.3 тэрбум төгрөгийн татвар хуулийн дагуу чөлөөлөгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51.8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Үүнд:

1. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээр, мөн УИХ-ын 2016.09.07-ны өдрийн “Онцгой албан татвараас чөлөөлөгдөх тухай хууль”-ийн хүрээнд 42.8 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 10.9 тэрбум төгрөгийн татвар;

2. Засгийн газрын болон Олон улсын байгууллагын тусламжийн хүрээнд 26.7тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 3.6 тэрбум төгрөгийн татвар;

3. Засгийн газрын болон Олон улсын байгууллагатай байгуулсан зээлийн хүрээнд 35.4 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 5.2 тэрбум төгрөгийн татвар;

4. Хийн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж 21.7 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 3.4 тэрбум төгрөгийн татвар;

5. Бусад төрлийн барааны хувьд татварын холбогдох хуулийн зүйл, заалтуудаар 22.7 тэрбум төгрөгийн статистик дүн бүхий бараанд ногдуулсан 3.1 тэрбум төгрөгийн татварыг тус тус чөлөөлсөн байна.

Categories
мэдээ спорт

Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд тэргүүллээ DNN.mn

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд Б.Хулан анх удаагаа тивийн аваргадаа зодоглож, мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр хэсэгтээ дэлхийн аварга Японы Акари Фүжүнамид оноогоор (10:0) цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Санжай Шиндэг цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны ахмад бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялсан юм. Харин шигшээ барилдаанд Акаритай дахин таарч оноогоор цэвэр (0:11) ялагдснаар үзүүрлэлээ.

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Узбекистаны Шохида Ахмедоваг оноогоор цэвэр (11:1) ялснаар тивийн аваргын хошой медальтан болж байна.

62 кг-ын жинд Токиогийн олимпод оролцсон Б.Хонгорзул хүрэл медаль хүртсэн. Тэрбээр шөвгийн наймд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа зүүж шагналын тавцанд зогсов.

Тэгвэл 65 кг-ын жинд Ө.Пүрэвсайхан тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, манай эмэгтэй бөхчүүдийн тав дахь хүрэл, ес дэх медалийг авчирлаа. Түүний хувьд тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өндөрлөж манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд 227 оноотой тэргүүлж, Монгол, Казахстаны багууд удаалжээ.

Categories
мэдээ улс-төр

​Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Ирэх долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.04.28-2022.04.29/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.


ПҮРЭВ ГАРАГ /2022.04.28/

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· ази, номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

· далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Их хуралдай” танхим


БААСАН ГАРАГ /2022.04.29/

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00

· Монгол улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

“Их хуралдай” танхим

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Баадайн амны буган хөшөө, хиргисүүрийн цогцолбор DNN.mn

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Байрамын давааны аманд оршино. 1989 онд Д.Цэвээндорж, Б.Энхбат нарын судлаачид Увс аймгийн археологийн дурсгалуудын карт зохиох ажлын хүрээнд анх илрүүлэн судалсан байна. Уг газарт 55 метрийн голчтой дугуй хүрээтэй, голдоо 17 метрийн голч бүхий 1 метр орчим өндөр дараастай, голын дарааснаас хүрээ чулуу хүртэл олон тооны цацраг хэлбэрийн байгууламжийг шигтгэн үйлдсэн томоохон хиргисүүр бий. Уг хиргисүүрийн зүүн талд босоо байдалтай орших дөрөв, унасан нэг буган хөшөө бий. Буган хөшөөдийн 3 ба 4-р нь харьцангуй сайн хадгалагдсан үлдсэн ба Саян-Алтайн төрөлд хамаарах хөшөөд юм.

May be an image of nature and monument

Энэхүү дурсгал нь Монгол орны баруун бүс нутагт орших хожуу хүрлийн үеийн томоохон оршуулга, тахил тайлгын цогцолборын тоонд зүй ёсоор тооцогдоно.

May be an image of outdoors

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Хүнсний ногоон дахь шимт бодисууд DNN.mn

Хүнсний ногоон дахь шимт бодисууд нь бие махбодын энергийн эх үүсвэрийг бүрдүүлэх бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөв зохистой хооллох нь хүний эрүүл байх, урт наслах, гоо сайхан, залуу насаа урт удаан хадгалж эрүүл чийрэг байхын эх сурвалж болдог.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Увсын өмнө, Завхан, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Увсын өмнө, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Завхан, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Нутгийн баруун хагаст, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 04 сарын 23-ны 20 цагаас 04 сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2022 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 25-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын өндөр албан тушаалтнууд Украины нийслэл Киевт айлчилна DNN.mn

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Ням гарагт Украины нийслэл Киев хотод айлчлахаар болжээ.

“Маргааш АНУ-ын хоёр өндөр албан тушаалтан манай улсад айлчлан ирэх гэж байна” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.

Тэрбээр Блинкен, Остин нартай Оросын түрэмгийллийн эсрэг тулаанд шаардлагатай байгаа зэвсэг, техникийн талаар ярилцах гэнэ. Сүүлийн үед Европын олон орны төр, засгийн тэргүүнүүд Киев хотод айлчлан ирсэн юм.

Эдгээр айлчлалуудын дараа АНУ-ын засаг захиргаа бас өндөр албаны хүмүүсийг Киевт илгээж, Украины засгийн газрыг дэмжиж байгаагаа харуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байв.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены айлчлалын тухай таамаг яригдаж байсан ч ийм төлөвлөгөө байхгүйг Цагаан ордон мэдэгдэж байжээ.

Өчигдрийн мэдэгдэлдээ Зеленский дайныг дуусгахын тулд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

“Энэ дайныг эхлүүлсэн хүнд бас дуусгах боломж байгаа гэж би бодож байна. Дайны эхэлсэн цагаас хойш би Оросын ерөнхийлөгчтэй уулзаж, ярилцах хүслээ илэрхийлсээр байгаа. Энэ бол миний хүсэл төдий биш, дайныг дипломат арга замаар дуусгахын тулд түүнтэй уулзах нь миний үүрэг юм” гэж Зеленский хэлжээ.

Өчигдөр тэр бас Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярихдаа Украинд шаардлагатай байгаа зэвсэг, техникийн талаар хэлэлцсэн байна.

Жонсон түүнд Их Британи улс Оросын түрэмгийллийг няцаахад шаардлагатай зэвсгүүдийг нийлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдээд ирэх долоо хоногт элчин сайдын яамаа Киевт буцааж шилжүүлэхээр болсныг дуулгасан гэнэ.

Дайны эхний өдрүүдэд ихэнх улс орнууд Киев дэх элчин сайдын яамаа хааж, Украины баруун хилийн бүс нутагт болон хөрш Польш улсад нүүлгэн шилжүүлж байсан юм.

Гуравдугаар сарын 26-нд Польш улсад хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, төрийн нарийн бичгийн дарга Блинкен, батлан хамгаалахын сайд Остин нар гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тэргүүтэй Украины засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж байв.

Эх сурвалж: Associated Press

Categories
мэдээ нийгэм

Далай лам нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг уриалав DNN.mn

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог Эх дэлхийн өдрийг тохиолдуулан байгаль хамгаалах хөдөлгөөнийхөнтэй уулзахдаа Төвөдийн шашны тэргүүн 14 дүгээр Далай лам чулуужсан түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг дэлхий дахинд уриалжээ.

Эрт галавын амьтан, ургамлын чулуужсан үлдэгдлээс гаралтай түлшинд нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг багтдаг.

Эдгээрийг шатаах замаар эрчим хүч гаргах нь дэлхийн дулаарлыг түргэсгэж, хүн төрөлхтний ирээдүйг сүйтгэх аюулыг ойртуулж байна гэж үздэг юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид 86 настай шашны тэргүүнд Энэтхэгийн Ладак дахь Хималайн уулсын цаст оргилоос авчирсан мөсний дээжийг бэлэглэжээ.

Уг бүс нутгийн мөнх цаст оргилуудын мөс сүүлийн жилүүдэд маш хурдтай багасаж байгаа юм.

“Би энэ насандаа эхлээд Төвөдөд, дараа нь Дарамсалад цас орох улам багасаж байгааг харлаа. Чулуужсан түлшнээс хамаарлаа багасгаж, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт яаралтай шилжих шаардлага бидэнд тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн аюул улс үндэстнүүдийн хил хязгаарт баригдалгүй бидэнд бүгдэд нөлөөлж байна” гэж Далай лам энэ үеэр хэлжээ.

Эх дэлхийн өдрийг жил бүр нэг тэрбум гаруй хүн тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогод нөлөөлөх, дэлхийн сайн сайхны төлөө өдөр тутмын зан үйлээ өөрчлөх зэргээр тэмцдэг байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

В.Зеленский: Зэвсэгт хүчин зүүн болон өмнөд бүсээ хамгаалсаар байна DNN.mn

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский зэвсэгт хүчин нь өмнөд болон зүүн бүс нутагтаа Оросын армийн давшилтыг таслан зогсоосоор байгааг мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Изюм, Донбасс, Мариуполь болон бусад чиглэлд энэ дайны хувь заяа, улс орны ирээдүй шийдэгдэнэ гэдгийг мэдэгдэлдээ онцолжээ. Мөн тэрбээр улс оронд нь цэргийн дэмжлэг үзүүлж байгаа улс орнуудад талархлаа илэрхийлж, зэвсэг өгч байгаа орнуудыг түншээ гэж тодотгожээ.

Мөн Украины арми Оросын зэвсэгт хүчин Украиныг орхин гарах өдөр ойртож байгааг харуулах болно гэж мэдэгджээ. Түүнчлэн Оросын зорилго Украины өмнөд хэсэг цаашлаад Молдавын хил хүртэл хяналтаа тогтооход чиглэж байна гэсэн мэдээлэл тархаж байгааг Зеленский онцолжээ.

Молдавын засгийн газар уг мэдээлэлтэй холбогдуулан Оросын элчин сайдыг дуудаж уулзан, Оросын арми Украины өмнөд хэсэгт бүхэлд нь хяналтаа тогтоох зорилготой гэх мэдээлэлд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Харин ОХУ зэвсэгт хүчин нь Украины боомт хот Мариуполийг хяналтдаа оруулсан тухайгаа мэдэгдсэн байна. Мөн Оросын арми одоо Украины бусад цэргийн байгууламж, хоёр дахь том хот Харьковт цохилт өгч байгаа гэжээ. Орос дэлхийн хоёрдугаар дайнд Германыг ялсан ялалтаа 5 дугаар сарын 9-ний өдөр тэмдэглэдэг учраас энэ өдрөөс өмнө Орос Украины өмнөд болон зүүн бүс нутагт илүү их газар нутагт хяналтаа тогтоохыг хүсэж байна гэж Цэргийн шинжээчид таамаглаж байна.

Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украины ерөнхий сайд Денис Шмигалийг Вашингтон хотноо хүлээн авч, Украиныг цаашид эдийн засаг, зэвсэг техник, хүмүүнлэгийн гээд хэрэгцээт бүх зүйлсээр үргэлжлүүлэн дэмжиж, Оросод илүү их шахалт үзүүлэхэд холбоотон, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Украины ерөнхий сайд улс оронд нь зэвсэг, Оросын эсрэг хатуу хориг, эдийн засгийг нь тогтворжуулах, Европын холбоонд гишүүнээр элсэх гэсэн дөрвөн зүйл нэн тэргүүнд хэрэгцээтэй байгааг онцолжээ.