Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулах компаниуд шалгарчээ DNN.mn

Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм.

зураг

Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр, үйлчилгээний талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийнэ. “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал, загвар зураг боловсруулах уралдааны тэргүүн байранд шалгарсан бүтээлээр тохижилтын ажлыг хийх юм.

зураг

Бүтээн байгуулалтын ажилд “Эйч Ар Ви констракшн” ХХК шалгарсан бөгөөд одоогоор гэрээ байгуулах, эрх олгох үйл ажиллагааны шатанд явж байгааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

зураг

Энэ мэтчилэн Туул гол дагуух таван байршлын нийт 48.88 га талбайг үе шаттай тохижуулан, иргэдийн амарч зугаалах орчин, нөхцөлийг сайжруулахад нийслэлийн удирдлагууд анхааран ажиллаж байнгаа юм.

Мөн Богд уулын алхалтын замын тохижилтыг хийхээр гүйцэтгэгч компанийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын зам буюу нийт 35 га талбайн тохижилтын ажлын зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Мөн оны арванхоёрдугаар сард Ажлын зурагт магадлал хийсэн байдаг.

Тэгвэл тус байршил дахь тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Энигма констракшн” ХХК шалгарчээ. Уулын алхалтын замын тохижилтод ариун цэврийн түр байгууламж, тоглоомын талбай, амралтын цэг, худалдаа, үйлчилгээний талбай, авто зогсоол, хогийн цэг зэргийг байгуулна.

зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Үүний хүрээнд нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг санаачлан, шат дараатайгаар зохион байгуулахад нийслэлийн бүх шатны байгууллагууд анхааран ажиллана.

зураг

зураг

зураг

зураг

зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бусдын нүд, чихийг “орлох” гэж битгий зүтгээрэй DNN.mn

Заримдаа “Тэр ингэж ярьж байна лээ…, Тэр тэгсэн байна лээ…” хэмээн өөрийн тань нүд, чихийг “орлох” гэсэн “ажил горилогчид” тантай тааралддаг л биз дээ. Хэрэв өөрөө хүссэн бол тэр талаар асуучих, уулзаж учраад хараад мэдчих боломж хэн бүхэнд бий. Гэтэл тэд бусдын талаар хэн нэгэнд дамжуулж ярихдаа тухайн хүнийхээ нүд, чихийг “орлох” гээд зүтгэж байгаагаа мэддэгсэн болов уу.

Тэгэх нь бүү хэл “Ингэж бодож болохгүй, ингэж харж байгаад харамсаж байна…” гэхчлэнгээр бусдын үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг тулган шаардах хандлага ч газар авч. Энд бусдын талаарх тухайн хүний бодлыг өөрийн өнцгөөс шүүж зааварлаж, зааварчилж байгааг хэлж байгаа юм шүү.

Түүнээс тодорхой нэг асуудал дээр тодорхой байр сууринаас мэтгэлцэх биш, тэр бол мэдээж өөр хэрэг биз.

Иймэрхүү зүйлд тухайн хүнд зааварчилж заахгүйгээр байгаагаар нь мөрөөр нь орхичих. Алдаж онох аль нь ч бай тухайн хүнд нүд, чих, тархийг нь үлдээчих сэтгэлтэй байвал болох нь тэр.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Батсуурийг спорт хорооны даргаас чөлөөлнө гэв DNN.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийн 15.1.8-д үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.

Уг заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асуув.

Тэрбээр “Тамирчин, урлаг соёлын хамтлаг байлгахын хориглож байна гэж ойлгож болох уу. Шууд асуухад энэ заалт батлагдсан тохиолдолд яамдын дэргэд спорт хороод татан буугдах уу. Цагдаагийн “Хүч” нийгэмлэг, Батлан хамгаалах яамны дэргэдэх “Алдар” спорт хороо, ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” спорт хороо байдаг. Эдгээр хороог татан буулгаж байна гэж ойлгож байна. Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга, Хилийн цэргийн чуулга, ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга татан буугдах уу” гэв.

Түүний асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд ярьсан. Спортын хороодыг тусгай хүчний байгууллагуудын бэлтгэлд зориулан байгуулсан. Үндсэн алба хаагч биш бол тамирчдыг энд байлгах нь буруу юм. Тиймээс спорт хороодыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэх зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Мөн чуулгуудыг Соёлын яаманд нэгтгэн зохион байгуулна. Эдгээр асуудлыг 2023 оны төсөвт авч үзнэ. Тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажиллаад байдаг. Гэтэл тэр тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу үгүй юу гэдэг асуудал бий.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дээрх байгууллагуудыг татан буулгах уу, нэгтгэх үү гэдэгт тодорхой хариулт өгөөч. Цагдаагийн “Сүлд” чуулга, “Алдар” спорт хороо татан буугдах уу. Н.Батсуурь аварга “Сүлд” спорт хорооны дарга юм байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар аварга ажлаа өгөх үү гэдгийг асууя.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, “Сүлд” чуулга бүгд Соёлын яамны харьяанд очно. “Алдар” спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын хороонд шилжинэ.

Н.Батсуурь аваргын хувьд Биеийн тамир спортын хороо руу шилжиж таарна. Спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярмагнай: Япончуудын барьсан замын бродюр хамуурдаггүй, монголчуудынх болохоор хамуураад байгаа хэрэг үү DNN.mn

Нийслэлийн авто замын шинэчлэл нэрээр жил бүр замын хашлага буюу бродюр, явган хүний замыг солих ажлууд хийгдсээр байдаг. Үүний цаана тодорхой бизнес бий болсон гэх хардлага, шүүмжлэл өрнөсөөр байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай өчигдөр хэвлэлийн бага хурал зарлав. Түүнтэй ярилцлаа.


-Бродюр, явган хүний замыг онц шаардлагагүйгээр сольж байна гэх шүүмжлэл өрнөсөөр байгаа. Та ч бас энэ асуудлыг хөндөж байна?

-Бид нэг зүйлийг маш сайн мэдэж байгаа. Өнөөдөр Монгол Улсад бүтэж байгаа зүйл гэж байхгүй болсон. Утаагаар мөнгө хийнэ, хөшөөгөөр мөнгө хийнэ. Сүүлдээ бродюроор, явган хүний замаар мөнгө хийдэг боллоо гэж хардахад хүргэж байна. Жил бүр авто замын шинэчлэл өрнөдөг нэртэй. Зам нь сайжирдаггүй, хашлага, явган болон дугуйн зам л солигдоод байдаг. Үүний ард бол авлига, хээл хахуулийн асуудал байх эрсдэлтэй.

-Нийслэлийн авто замын газраас энэ асуудлыг эсэргүүцэж мэдэгдэл хүртэл гаргасан байсан?

-Ерөөсөө л манайд тэгдэг шүү дээ. Но-той асуудлыг нь ил гаргаад ирэхээр мэдэгдэл хийгээд л, холбоотой ганц нэг хүнээ халаад өнгөрдөг. Нийслэлийн авто замын газрын даргын мэдэгдэлд нэг зүйл анхаарал татаж байгаа. Бродюр сольдог ажил гэж байдаггүй гэж. Энэ бол ноцтой зүйл. Өөрөөр хэлбэл, бидний татварын мөнгөөр зам шинэчлэхдээ бага зэрэг эвдэрсэн, магадгүй зүгээр ч хашлага, замыг шууд төсөвт суулгаад, тендер зарлачихдаг гэсэн үг.

Түүнээс гадна тэд замын ажил дээрээ ямар нэгэн хяналт шалгалт хийдэггүйгээ баталж өглөө. Энэ бол ард иргэдийг, нийслэлчүүдийг улайм цайм доромжилсон үйлдэл. Нарны замыг хар л даа. Япончуудын хийсэн бүтээн байгуулалт шүү дээ. Өнөөдөр хүртэл энэ олон жил ямар ч засвар хийсэнгүй, бродюрыг нь ч сольсонгүй. Явган хүний зам нь хэвээрээ, элэгдээгүй л байна. Гэтэл монголчуудын барьсан зам болохоор жил болгон л бродюр нь солигдоод байдаг. Үүнийг чинь хүмүүс харж байгаа шүү дээ.

-Бродюр хамуурдаг учраас солих шаардлагатай гэв үү?

-Яалаа гэж дээ. Тэгвэл япончуудын барьсан замын бродюр хамуурдаггүй, монголчуудынх болохоор хамуураад байгаа хэрэг үү. Энэ бол илтэд ард иргэдийг доромжилсон үйлдэл. Цаашид ч байх боломжгүй. Үүнийг нэг талдаа гаргах ёстой. Тийм учраас би энэ асуудлаар АТГ-т хандаж байна.

-Тодорхой факт хэлээч. Бродюроос ямар ашиг олдог гэж?

-Нэг км зам тутамд нэг талдаа 1000 ширхэг бродюр орно. Хоёр талдаа гэвэл 2000 болно. Өмнө нь нэг бродюрын үнэ 20.000 төгрөг байсан. Өнөөдөр бол цар тахал, эдийн засгийн хүндрэл, барилгын материалын үнэ ханш өссөн зэргээс шалтгаалаад энэ үнэ хэд ч нугарсан байж мэднэ. Зүгээр л өмнөх хямд үеийн дүнгээр бодоход км тутамд 40.000.000 төгрөгийн бродюр солигддог байх нь. Жилд хотын хэчнээн км замд ийм бродюр солигддог билээ. Дээр нь нэг хийгээд хэдэн жил болохгүй, бараг жил бүр сольж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бизнес гэж үзэхээс аргагүй.

Явган хүний зам ч тэр. Өмнө нь нэг метр кв нь 100.000 төгрөг гэсэн ханштай байсан. Одоо ч нэмэгдсэн. Хамгийн гол нь багахан гэмтэлтэй, солих шаардлагагүй бродюр, явган хүний замыг жил бүр солиод байгаа нь л анхаарал татаж, үүний ард хэн нэгний эрх ашиг явагдаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байгаа юм.

-Жил бүр солигддог гэдэгтэй санал нийлж байна л даа. Олон нийт ч ихээр шүүмжилж байгаа?

-Монгол Улс чинь бродюрын мафитай болсон гэдэг яриа байгаа шүү. Энэ бол оргүй зүйл биш. Ерөөсөө манай улс чинь бродюр, хөшөөний орон болчихлоо шүү дээ. Бродюр шинэчлээд зам нь сайжирдаггүй, хөшөө бариад улс нь хөгжихгүй байна.

Түүнээс гадна жил бүр солиод байдаг хашлага, явган хүний замын хавтангаа яадаг нь тодорхойгүй. Нэг баазад хураадаг, түүнийг цааш дамлаж зардаг гэсэн мэдээлэл байдаг. Бас л давхар бизнес гэсэн үг. Ямартаа ч энэ асуудалд шүгэл үлээж, тодорхой болгох ёстой. АТГ болон хотын даргад энэ асуудлаар хандаж байна.

Нийслэлийн авто замын газрын холбогдох хүмүүс болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг шалгах ёстой. Үүний ард нэлээд аюултай нөхцөл байдал үүссэн гэж хардаж байна. Нийслэлийн авто замын газрынхан бродюрыг улс биш, компаниуд хийдэг гэж байна лээ. Зам бол нийслэлийн хөрөнгө. Нэг компани дураараа хийгээд, дахиад өөр нэг нь давхар хийдэг гэсэн үг үү.

Үүнийг Хотын захиргаа өөрсдийнх нь буруу биш, компаниудын буруу гэж тайлбарлаж байна шүү дээ. Ийм хяналтгүй байж болохгүй. Ер нь улс орондоо сэтгэлтэй баймаар байна. Дарга болох чухал юм уу, улсаа хөгжүүлэх нь чухал юм уу. Олон нийт маш бухимдалтай байна шүү дээ.

-Чингэлтэй дүүргийн хувьд энэ асуудал ямар хэмжээнд байна вэ?

-Ялгаагүй. Ерөөсөө л бүх дүүрэгт байгаа асуудал. Зөвхөн замаар зогсохгүй хүүхдийн тоглоомын талбайн асуудал ч манайд хүнд байна. Манай дүүрэг энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Гэтэл гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Тоглоомын талбай байсан газрыг нэг дарга нь аваад нөгөө даргадаа шилжүүлсээр өнөөдөр хүүхдээ тоглуулах битгий хэл гаргахаас ч айдаг боллоо шүү дээ. Тухайлбал, Тэнгис кино театрын ард, Оранж төвийн урд талбайд ийм жишээ байна.

-Замаас гадна хөшөөний асуудлаар АТГ-т хандаж байгаа гэв үү?

-Тийм. АТГ болон хотын даргад хандаж байгаа. АТГ-т бол замын бродюрын асуудал болон Богд зонхов хөшөөний талаар хандсан. Нийгэмд шүүмжлэл дагуулаад байгаа энэ зүйл дээр хууль хяналтын байгууллага ажиллаж, шалгалт хийж мөсийг хагалах ёстой.

Хотын даргад эдгээр хоёроос гадна зам барилгын ажлыг намар биш хавар, зуны улиралд эхлүүлдэг байхыг шаардаж хандаж байна. Учир нь манайд зам барилгын ажил намар эхэлдэг. Төсөв мөнгөтэй нь холбоотой байх. Гэхдээ үүнийг шийдэх ёстой шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 67 тохиолдол шинээр батлагджээ DNN.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 67 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 50 нь Улаанбаатар хотод,
  • 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 219 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 438 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 14 нь нэн хүнд, 63 нь хүнд, 137 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.

Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Баян-Өлгийд хоёр, Дархан-Уулд нэг, Өмнөговь аймагт 14 тус тус бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг

Categories
мэдээ эдийн-засаг

ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөх хугацааг сунгахыг хүслээ DNN.mn

МҮХАҮТ-аас дараах мэдэгдлийг гаргажээ.

Хямрал нүүрлэсэн хүнд үед татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээг Татварын албанаас хэрэгжүүлж байна.

Энэ нь цар тахлын хүндрэлээс гарч амжаагүй аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам боллоо.

Ковид-19-ийн удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтууд, Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын гэнэтийн шийдвэрүүд, тээвэр логистикийн, хилийн боомтуудын хүндрэл, түүхий эд бараа материалын хомсдол, тасалдал гээд хүнд нөхцөлд хоёр жил гаруй хугацаанд аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулан өнөөдрийг хүрсэн.

Гэвч ОХУ-Украйны асуудлаас шалтгаалан улс орнуудын авч буй эдийн засгийн арга хэмжээнүүд, тэдгээрт үзүүлж буй ОХУ-ын хариу үйлдлүүд, БНХАУ-ын ковидын халдварын “тэг” бодлого манай эдийн засагт гадаад валютын хомсдол, төгрөгийн ханшийн огцом сулрал, инфляцын өсөлт, төлбөр тооцооны хүндрэл гэсэн олон сөрөг асуудлыг араасаа дагуулсан.

Энэ нь аж ахуйн нэгжүүд эргээд хөл дээрээ зогсох үйл явцыг ч тодорхойгүй хугацаагаар үгүй хийж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц нь аж ахуйн нэгжүүд, иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь аль болох саад учруулахгүй байх, үйл ажиллагаа явуулах эрхийг бүх талаас нээх юм.

Иймд аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд байдалд орсны улмаас татвар төлөх үүргээ биелүүлж чадахгүй байгааг анхааран үзэж, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн салбар, үйл ажиллагааны төрөл, үйл ажиллагааны хязгаарлагдсан байдал, аж ахуйн нэгжийн хэмжээнээс хамааруулан татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөх хугацааг сунгах, татварыг тодорхой хуваариар хувааж төлөх боломж олгох, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Бизнесийнхэн нэгэнт хөл дээрээ зогссон цагт Монгол Улс нийтээрээ цар тахлын үеийн үр дагавар болон одоо үүсээд буй хүнд нөхцөл байдлыг даван туулах нийгэм эдийн засгийн ачааг хамтдаа үүрэлцэн, Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд томоохон түлхэц болох нь дамжиггүй билээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсүүдийг байгуулж эхэллээ DNN.mn

Нийслэлийн ойролцоо олон нийтэд зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг байгуулж эхэллээ.
Нийт дөрвөн байршилд 11.3га газрыг үе шаттайгаар тохижуулж олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг Олон улсын болон олон нийтийн байгууллагуудтай хамтран тохижуулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • Зайсангийн аманд авто зогсоолын дээр 18.4 мянган ам.метр талбай бүхий газар
  • Хүүшийн аманд 17.6 мянган ам.метр талбай бүхий газар
  • Богинын аманд 23.7 мянган ам.метр талбай бүхий газар
  • Нүхтийн аманд 19.4 мянган ам.метр талбай бүхий газрыг тус тус гаргаж, иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулан тохижуулах юм байна.

Эдгээр газрыг аль нэг аж ахуйн нэгжид өгөхгүй бөгөөд гэрчилгээжүүлэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангахын төлөө Байгаль орчин, аялал жуулчлалын яам ажиллаж байна хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Европ руу гаргана DNN.mn

Элчин сайд Б.Баярсайхан Беларусь Улсын Брест мужид ажиллажээ. Уулзалтын үеэр Элчин сайд Б.Баярсайхан хоёр улсын хоорондын худалдааг харилцан ашигтай байдлаар нэмэгдүүлэх, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Европ тивд гаргах гол гарц болох Брест боомтоор зорчих тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, ачаа барааг саадгүй нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг айлын талаас хүссэн байна.

Беларусийн талаас Брест мужийн гүйцэтгэх хорооны дарга, захирагч Ю.В.Шулейко тус мужийн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хил гааль, бүс нутгийн эдийн засгийн чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

Брестийн эдийн засгийн чөлөөт бүсийн дарга М.Н.Самолазов Монголын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ноос, ноолууран бүтээгдэхүүнийг эдийн засгийн чөлөөт бүсэд худалдаалах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна DNN.mn

зураг

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаандаа сайжруулалтыг хийснээр 2 дугаар шатны аудит явагдаж баталгаажуулах боломж бүрдэх юм.

ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг жишгийн дагуу төрийн болон төрийн өмчит компаниуд уг стандартуудыг нэвтрүүлэх боломжтой.

Тус стандартууд нь тогтвортой хөгжлийн бодлогын SDG 8, 11, 16 дугаар зорилтын хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн, төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр Монгол Улсын Авлигын индекс буурах ач холбогдолтой.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Сумогийн башёд нэг ч удаа амарч үзээгүй DNN.mn

“Магнайд гялалзах” буюу Сакигакэ Ягаанбаатарын Баттүшиг мэргэжлийн сумод 19 жил барилдахдаа нэг ч удаа башёд амарч байгаагүй, багшаасаа сурсан гэх тууштай байх, үргэлжлэхийн хүчийг өөрийн биеэр мэдэрсэн эгэл даруухан хэрнээ өөдрөг гэгээн бодол үргэлж тээж явдаг, бас хавь ойрын хүмүүсээ үргэлж инээлгэж явдаг жинхэнэ сумогийн язгуур барилдаантай бөх гэж хэлэгддэг монгол хүчит хөвгүүдийн нэгэн саяхан зодог тайлах ёслолоо хийж, сумо бөхийн ажил үүргээ өндөрлөлөө.

Тэр 1986 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улаанбаатарт төржээ. Аав Д.Ягаанбаатар, ээж Я.Энхтуяа хоёулаа инженер. Тэрбээр дөрвөн хүүгийн хамгийн отгон нь, бие бялдраараа нэлээд том, өсгөлүүн, хүүгээ аав нь бөх болгох сонирхолтой байлаа. 2000 оны эхээр Монголд сумог үзэж, сонирхдог ид халуун үе байсан болоод ч тэр үү Кёкшюүзан Д.Батбаяраар дамжин сонгон шалгаруулалт болж хорин хэдэн хүүхдийн дундаас анхны ояагата болох Сумогийн холбооны тэргүүн байсан Ханарэгома багшийн нүдэнд түүний зураг өртсөн гэдэг. Анх 2003 оны дөрөвдүгээр сард 17 настайдаа Японд хөл тавьж, ирэнгүүтээ хоёр хоногийн дараа банцүкэнд нэр нь орчихсон шууд башёгийн дэвжээнд барилдаж эхэлсэн нь бусад сумочдоос ялгаатай байдаг. Гадаадаас ирсэн залуус заавал зургаан сарын бэлтгэл курст сурна. Японы ахлах сургууль, их сургууль төгссөн ч ялгаагүй доод тал нь гурван сар бэлтгэл сургуулилт хийж байж башёд барилддаг ёстой билээ. Анх суши идье гэж багшдаа хэлсэн хэрнээ дагуулаад ороход нь нэгийг ч идэж чадаагүй гарч ирсэн гээд л хөгжилтэй дурсамжууд бас хөвөрнө. Сумогийн хатуу дэглэм, бэрх сургуулилтаас халшран зугтах хүүхдүүд ч байдаг байлаа.

Нэгэн үеийн бөхчүүд гэвэл Кёкшюүхо Т.Эрдэнэбаатар, Азумарюү С.Тодбилэг, Кагамио Б.Нанжид, Араваши Э.Дөлгөөн, Соококурай Энхтүвшин, Сэйро А.Өнөболд, Гочозан Д.Ууганбаатар нар мөр зэрэгцэн барилдаж, барилдлага нэгт найз нөхөд болжээ. 2014 оны 1 дүгээр сарын башёд жүрёод анх гарч ирсэн юм. Зиндаа ахих боломж ойртох тусам хүн өөртөө улам итгэлтэй болдгийг бас их сайн ойлгосон юм. Ингэж зургаан башё жүрёод барилдсаар цаашаа олигтой явж өгөхгүй л байлаа. Больдог ч юмуу гэж бодож байх үед ах Түвшинтүшиг нь одоо ганц жил барилдаад үзэхгүй юу даа гэж хэлснээр үгэнд нь орж өдий хүртэл барилджээ. Дүүгээ бөхийн удам бий болгож байгаад их баяртай байна гэж ах нь өгүүлж байлаа. Бие бялдар, бэлтгэл төгс сайн байсан ч сэтгэл зүй бас ихээр нөлөөлдөг, унаа, даваа хором мөчид шийдэгддэг эгзэгтэй, эрэмбэ дараалал нарийн энэ спортод хүн удаан байна гэдэг асар их сэтгэлийн тэвчээр шаарддаг. Жижиг бэртэл л авч байснаас том бэртэл, гэмтэлд өртөөгүй нь түүний аз бас барилдааны ур дүйтэй нь ихээхэн холбоотой болов уу.Нэг галын бөх байсан Кисэнэсатод том биетэй хүнтэй барилдаж, бэлтгэл хийх хэрэгтэй болоод нэг сар очиж бэлтгэлд нь оролц гэсэн ояагатан даалгавраар очжээ. Тэр башёд түрүүлж тун удалгүй аварга болов. Түүний дараа намайг үргэлжлүүлэн бие халаалт хийхэд нь туслахыг хүсч туслахаар нь явах болов. Маш үг дуу цөөнтэй, няхуур, эгэл даруухан аварга хүн дээ. Монгол хүн туслахаар нь ирсний дараа аварга болсон болоод ч тэр үү, дараах башёд хүнд бэртэлтэй байсан ч түрүүлж чадсан өлзий дэмбэрлийг бодоод ч тэр үү түүнийг туслахаараа байлгах тун дуртай байжээ. Гэргийг нь Д.Сарнай гэдэг. Инженер мэргэжилтэй. 2017 онд гэр бүл болж, гурван настай охинтой. Нэр шигээ түшигтэй хань даа гэж гэргий нь бахархан өгүүлж байв. Одоо тэрбээр Сакигакэ Баттүшиг Их сургуульд эдийн засгаар суралцаж байгаа. Зодог тайлсныхаа дараа Японд бизнесээ эхлүүлэх зорилготой. 2013 онд найз Өнөболдтойгоо таарч давж, зиндаа ахиж байсан барилдаан түүний сэтгэлд маш тод үлдсэн гэдэг. Тэр хоёр аль аль нь дээш ахих гээд ид чармайж байсан болохоор тэр. 2021 оны анхны башёд Макүшта зиндаанд түрүүлсэн барилдаан бас онцгой байлаа. Түрүүлэх, эсвэл дээш ахих боломжийг нэг атгаад л алдах, дахин хүч үзэх, чармайх, даваа, унаа үргэлжилсэн сумогийн дугуй дэвжээнд арван есөн жилийг туулжээ. Сумогийн тоймч, алдарт бөх байсан хатуу ширүүн үгтэй Китанофүжи түүний япон хэл, аялга төгс байдгийг магтан хэлсэн байдаг. Үнэхээр сумочид япон хэлдээ нэвтэрхий л дээ. Хөвгүүдийнхээ нэгнийг ч гэсэн бөх болгочих мөрөөдөлтэй байсан аавынхаа хүслийг биелүүлж, жүрёо цолд дэвшиж, баярлуулж байсандаа сэтгэл хангалуун явдаг гэж тэр ярьж байв. Зодог тайлах ёслол нэгэн томоохон зочид буудалд 100-гаад зочид цугларч, Шибатаяма ояагата хамгийн сүүлд үс авах ёсыг үйлдэж, ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолд Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням болон мөр зэрэгцэн барилдаж байсан бөхчүүд ирж оролцон баяр хүргэлээ. Үс хөндөх ёслолд нэрсийн дарааллаар цувран хүн болгон хөндөж, сэтгэлийн үгээ шивнэж, баяр хүргэж явсаар, ар гэрийнхэн нь сүүлд гарч ирэхэд Сакигаке Баттүшигийн нүдэнд хуралдан байсан нулимс асгарсан юм. Ээжийн чин сэтгэлийн сүүн цацал, ах нарынх нь урам зоригийн үгс, эргэн тойрны дэмжигч, найз нөхдийн их халуун сэтгэл, итгэл найдвар, ханийн хайр халамж түүнийг өдий хүртэл явсны их хүч байсанд тэр талархан баярлаж буй нь дамжиггүй. Тууштай байх гэдэг асар их тэвчээр байдаг. Ганцхан нугаршгүй сумо бөх биш эр хүн байх, хүн байхын их сургуулийг эндээс суралцсан гэж тэр бахархан өгүүлсэн юм.

Япон дахь манай сонины тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг