Боловсрол, сэтгэл судлалын академийн нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлөөс “Улс төр, нийгмийн сэтгэл зүйн доройтол шийдвэрлэх арга зам” сэдвээр мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Лхагвадоржоос тодрууллаа.
-Улс төр, нийгмийн сэтгэл зүй яаж доройтож байна бэ?
-Манай өнөөгийн нийгмийн сэтгэл зүй, олонх нь амьдрах арга мухардаж, тэсвэр тэвчээр нь барагдаж буй төлөв байдалд хүрснийг залуусын жагсаал харууллаа. Тэдний ихэнх нь цаасан дээр “Эх орондоо сайхан амьдарчихмаар байна” гэсэн үгс Монгол эх орондоо амьдрах аргагүй болоод байгаа цөхрөлийг илэрхийлж байсан. Хүнийг амьд явах эрхтэй гэдэг мөртлөө амьдрах нөхцөл байхгүй байна. Саяхан гэхэд хорь гаруйхан настай залуу талбай дээр өөрийгөө шатаасан хэрэг гарсан энийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Ганц энэ жишээг хархад хүмүүсийн амьдрах итгэл, сэтгэл зүй нь ямар хүнд хэцүү байгааг харж болохоор байна.
–Яагаад эх орондоо сайхан амьдрах боломжгүй болчхов. Юунаас болов ?
-Сүүлийн 30 гаруй жилийн турш Монголын ард түмнийг, ялангуяа залуусыг эх орондоо амьдрах аргагүй болгосон, шудрага ёсыг ширгээсэн буруутан нь манай өнөөгийн мөрдөж буй Монгол Улсын үндсэн хууль юм. Үндсэн хууль гэдэг бол Монгол Улсын урт удаан оршин тогтнол, Монголын ард түмний аз жаргалтай амьдрал, бүтээлч үйл хэргийг хангах тэрхүү явдал, мөрийг хуульчлан тогтоосон баримт бичиг байх ёстой.
-Тэгвэл өнөөгийн Үндсэн хууль юунд зориулагдсан юм бэ?
– Ямар ч удирдлага, зохион байгуулалтгүй, ёс суртахуунгүй “Мөнгөтэй хүн мөнхөрнө” гэсэн бодолтой. Улс төрийн гэх хаягтай бүлэглэлүүдийг Монголд бий болгоход зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй тонуулчдыг төр гэдэг ойлголтоор илэрхийлсэн байдаг.
Төр гэдэг бол дотоод хяналтын тогтолцоотой механизм байх ёстой. Энэ үндсэн дээр ард түмний төрдөө итгэх итгэлийг хадгалж авч явах учиртай. Гэтэл өнөөдрийн Үндсэн хуулиар төр нь улс үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах, ард иргэдээ аз жаргалтай амьдруулах ямар ч үүргийг хүлээгээгүй. Тийм учраас хяналтын механизм байхгүй. Ажлаа хийхгүй ч байж болох нь тэдний дурын асуудал болсон.
-Гарах гаргалаа нь яг юу юм бэ?
-Улс эх орныг нийгэм улс төрийн өнөөгийн дампуурлаас ангижруулах, ард иргэдээ эх орондоо аз жаргалтай, амар тайван амьдруулах ганц гарц, шийдэл бол ердөө л Үндсэн хуулиа өөрчлөх юм. Эрх мэдэлтэй тонуулчдыг бий болгох тогтолцоог Үндсэн хуулийн төрийн байгуулал болон бусад заалтуудаар бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар тонуулчдыг төр гэдэг нэрийн дор суулгасан гэж ойлгож болно. Төрөөс хамгийн их ярьдаг зүйл нь эдийн засаг л гэж их ярьдаг. Төр хутгалдахгүй зүйл рүү ороод байна.
Нийгмийг өөрчилж, Монгол хүн эх орондоо сайхан амьдрахын тулд төрийн хяналтын механизм дор ажилладаг тогтолцооны талаар Үндсэн хуульд заалт оруулах хэрэгтэй.
-Үндсэн хуулийг өөрчилж, хяналттай төрийн тогтолцоог бий болговол улс орныг хөгжүүлэхэд нэг талаараа амархан. Сонгогч олныг хуурч саналыг аваад эрх мэдэлд хүрээд дээрэм тонуул хийх нь амьдралынх нь утга учир болсон улс төрийн бүлэглэл, тэднийг буруутгаж, дэмждэг хүмүүс хэдэн зуугаар бий болоод байна. Хэдхэн жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон боловч олон нийтийг хуурсан. Ард түмний дунд тэмцэл хөдөлгөөн өрнөөд эхэллээ. Ямар нэг аргаар тэмцлийг зогсоогоод хуурч мэхлээд өнгөрөөсөн. байна. Яагаад гэвэл өнөөдөр бол 1990-ээд он биш.
Ард түмний эсрэг байгаа хүчнүүд өдөөн хатгалга хийдэг аргыг дээд цэгт нь хүртэл эзэмшсэн. Мэдээллийн орчинд үндсэн дайн сөргөлдөөн өрнөж байна. Ийм нөхцөлд мэдээллийн орчинд үнэн зөв мэдээллийг олгох хэрэгтэй.
Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад Монгол орны эдийн засгийн бодлого гадаадынхны залуурдаж байгаа бодлогоор явж байна. Банк санхүүгийн тогтолцооны аргаар Монгол Улсыг санхүүгийн мөлжлөгт оруулж байгаа.