Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтоор улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт эхэллээ DNN.mn

Алтанбулаг боомтоор улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт эхэллээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Хиагт хот-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум-ОХУ-ын Улаан-Үд хот-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум чиглэлд өнөөдрөөс буюу 2022.04.01-нээс эхлэн өдөр бүр тээвэр хийхээр болсон байна.

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх юм. Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэлх тариф 18 мянган төгрөг бол, Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэлх тариф 40 мянган төгрөг юм.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэнэ DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, “Онооны тогтолцоо”-ны шалгалтад хамруулах тухай зарлалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцуулав.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, квот дуусмагц бүртгэлийг автоматаар хаах юм байна.

Харин цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс гурав хоногийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ байршуулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
Categories
мэдээ улс-төр цаг-үе

​200 мянган гишүүнтэй АН-ын даргын сонгууль болдгоороо болно DNN.mn

Ардчилсан намын даргын сонгууль энэ сарын 3-нд буюу нөгөөдөр улс, орон даяар болно. АН-ын гишүүн та харьяа, хэсгийн хороон дээрээ очиж, дэмжиж буй нэр дэвшигчийнхээ нэрний өмнөх дугуйг дүүргэн будаж нууцаар санал өгснөөр таны санал баталгаажна гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хороо мэдэгдэж “Сонгуульдаа идэвхитэй оролцоно уу” хэмээн уриалж байна.

No description available.

Өчигдөр С.Эрдэнэ Улсын дээд шүүхээс гарсан шийдвэрийг бүх асуудалд цэг тавилаа хэмээн олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдов. Ж.Батсуурь энэ удаагийн сунгаанд гарч ирэхгүй нь тодорхой болоод ирэнгүүт санал хураалт дөхсөн өдрүүдэд Х.Баттулга руу элдвээр дайралт хийж, 200 мянган гишүүний санаа бодлыг эргүүлэх гэж үзэж байгаа нь ил харагдаж байна.

No description available.

Сунгааны явцыг ажиглахад АН-ын даргын сонгуулийн үр дүн, хэн гарах нь тодорхой байгаа гэхэд хилсдэхгүй. Нэг хүн гарч ирээд л АН-ын 200 мянган гишүүний хүсэл, зориг, итгэл, нэгдлийг үгүйсгэж чадахгүй. АН-ын 200 мянган гишүүнийг ингэж басаж болохгүй, намынх нь даргын сонгууль болдгоороо болно. Томоор харвал ганц хоёр хүн АН-ыг өмчлөөд “Минийх” гэж байхад нөгөө талд нь 200 мянган гишүүнтэй намынхан нь Х.Баттулгыг дэмжиж байна. Тэгэхээр энэ удаагийн АН-ын даргын сунгаан Ж.Батсуурь, Х.Баттулгын хоёрын хооронд биш 200 мянган гишүүн, С.Эрдэнэ гэдэг хоёр талын хооронд болоод ч байгаа юм уу гэж харагдаж байна. Гэвч эцэст нь үнэн ялдаг тул АН-ын 200 мянган гишүүн ялах нь тодорхой.

No description available.

Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалт авах байршлууд DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалтын байруудын байршлыг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Шалгалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-ны 10:00-11:40 цагт орон даяар зохион байгуулагдана. Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуух байранд ирж суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөлөө.

Шалгалтад ирэхдээ анхаарах зүйл:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичигтэйгээ ирэх
  • Бүртгэлийн хуудас болон суудлын хуваариа хэвлэн авчрах
  • Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх
  • Шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн тосон балаар гүйцэтгэх

Шалгалтын байруудын байршил:


1

2

3

5
Зураг

6
Зураг

7
Зураг

8

10
Зураг

11
Зураг

12

13

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 127 иргэн кийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 70 нь Улаанбаатар хотод,
  • 57 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Энэ сард УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэнэ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.

Энэ дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид дараах хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ.зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

Шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой болов DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталлаа. Ингэснээр шүүх хуралдааныг онлайнаар явуулах харилцааг зохицуулах эрхзүйн орчин бүрдлээ.

Шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцуулах нь хэргийн оролцогчдоос гарах зардал, төсөв санхүү, цаг хугацааг хэмнэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах, шүүх хуралдаан хойшлуулахгүй зэрэг олон давуу талтай юм.

Нөгөө талаар шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын ажиллагааг хөнгөвчилж, танхимын зай багтаамжтай холбоотой гардаг зарим хүндрэлүүд ч эергээр шийдэгдэх боломжтой болж байна.

Энэхүү журам батлагдахаас өмнө дагнасан эрхзүйн зохицуулалт байгаагүй хэдий ч техник, технологийн дэвшил ашиглан Монгол Улсын шүүхүүдэд шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг 2015 оноос үе шаттай зохион байгуулж эхлээд 2021 оны есдүгээр сар хүртэл нийт 35,904 шүүх хуралдааныг цахимаар амжилттай зохион байгуулсан туршлага байна.

Үүний 21 мянган хэргийн шүүх хуралдааныг нь КОВИД-19 халдварын тархалт идэвхтэй үе буюу 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэлх 10 сарын хугацаанд хийжээ. Энэ нь дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт товлон зарласан 72,327 хэргийн 29 хувийг нь эзэлж байна.

Дуу – дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар явуулж шийдвэрлэсэн тус шүүх хуралдаануудад нийт 39,657 хүн гэрээсээ буюу цахимаар оролцжээ.

Эдгээр шүүхүүдийн хэргийн шийдвэрлэлтээс үзэхэд шүүх хуралдааны оролцогчийг цахимаар оролцуулах тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай болсон байна. Гэтэл энэ харилцааг нарийвчлан зохицуулсан дүрэм, журам байхгүйгээс цахимаар зарласан шүүх хуралдаан хойшлох, шүүх хуралдааны дэг зөрчигдөх, хэргийн оролцогчийн эрх хөндөгдөх зэрэг сөрөг үр дагаврууд гарах, хуралдаан үр дүнгүй болох эрсдэл үүсэж эхлээд байв.

Иймд шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмыг анх удаа батлан гаргаж, тус харилцааг зохицуулах нөхцөлийг бүрдүүллээ. Тус журмын хэрэгжилтийг хангахад төдийлөн хүндрэл учрахгүй хэмээн тооцож буй.

Тодруулбал нийт шүүхүүдэд цахимаар шүүх хурал явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн нь бэлтгэл болно хэмээн үзэж байгаа гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ || DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд дөрөвдүгээр сарын 4-нээс буюу ирэх даваа гарагаас эхлэн амарна. Улирлын амралт 2022 оны 4 дүгаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Тиймээс сурагчид зуны амралт хүртэл хичээллэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа төв талбайд гарч байна || DNN.mn

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эхний долоо хоногийн үзэсгэлэн худалдаа гарч байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 12-16-нд хүнсний чиглэлийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарна. НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгосон. Энэ долоо хоногийн үзэсгэлэнд 80 гаруй аж ахуйн нэгжийн 1200 орчим бүтээгдэхүүнийг дэлгэн, борлуулж байна. Түүнчлэн төрөл бүрийн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай газар сар бүр томоохон ажил, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 60 асар гарсан” хэмээв.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид асар болон автомашины зогсоолыг үнэгүй ашиглуулж байгаад талархал илэрхийлж байлаа. Мөн иргэдийг үзэсгэлэн худалдаагаар өргөнөөр үйлчлүүлж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав.


Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Н.Зориг: Ард түмнийхээ хайрыг татсан алиалагч Батсүх буюу Баачкагаа дэндүү их санах юм даа DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүхийн тухай жүжигчин Н.Зоригтой ярилцлаа.


-Удахгүй инээдмийн баярын өдөр ч тохиох нь. Энэ өдөр зайлшгүй сэтгэлд дүр төрх нь буудаг хүний нэг алиалагч Батсүх. Та хоёр дотно нөхөд байсан гэдэг?

-Баачка бид хоёрын нөхөрлөсөн түүх 1979 оноос эхтэй л дээ. Би хойно оюутан байсан үе. Зуны амралтаараа ирчихээд найзуудтайгаа Тэрэлжийн амралтад очлоо. Амрагчид тасаг тасгаараа хуваагдаж урлагийн номер үзүүлэх юм болов. Тэгтэл манай тасагт Батсүх нэгдэж таардаг юм. Мань хүн од болчихсон байсан. Танихгүй хүн ч гэж байхгүй. Баачка хошин гарааны зохиол бичиж түүнийгээ бид хоёр хүмүүст сонирхуулна. Миний хошин авьяас гэж юу байхав, харин манай хүнийг хоёр үг хэлэхэд л хүмүүс инээлдээд сэтгэлийн цэнгэл эдэлж байгаа юм. Сүүлдээ бид хоёрыг чинь тасгууд тусгайлж уриад, ганзагалааныхаа юм хумыг гаргаж дайлж цайлдаг боллоо. Бид хоёр маазарч өгөх нь мэдэээж. Ингэж танилцсан түүхтэй. Тухайн үед манайх циркийн хажууд байлаа. Батсүх үдийн цайгаараа ороод ирнэ. Аав(Төрийн шагналт Долгорын Нямаа)-тай мөн дотно танилцсан. Тэр хоёр нэг нутаг гээд сүрхий. Манай аав чинь Дундговийн Өлзийтийнх. Батсүх болохоор Дундговийн Дэлгэрхангай, Дашдооров гуайн нутаг. Манайх циркийн тэндээс нүүгээд дараа нь 1 дүгээр хороололд очиход Батсүхийнх тэнд байсан. Тэгээд мөн л гэр орноороо орж гарна. Аав тэр хоёрын ганзага бүр нийлж эхэлсэн. Урлаг соёлын ямар л уулзалт болно очно. Мөн нутгийн зөвлөлийн ямар л ёслол болно Дашдооров гуай, аав тэр гурав хамгийн түрүүнд очно. Манайд ирнэ гэснээс нэг удаа бид бужигналдан инээд наргиан, хөл хөсөөн болж суутал зурагтаар Оросын инээдмийн жүжигчин Ефим Шифрин гарч байсан. Баачка намайг дуудлаа, Зоригоо найз нь энэ Шифринтэй чинь нэг анги явлаа шүү дээ гэж нүдээрээ ирмээд л, инээд алдаад хээв нэг хэлж билээ.

-Москвагийн циркийн сургуулийг төгссөн мэргэжлийн жүжигчин. Олон улсын циркийн нэрийн хуудас болсон жүжигчидтэй нэгэн тайзнаа тоглож явсан хүн. Тэр тухайд нь та юу хэлэх вэ?

-Дэлхийд алдартай Москвагийн циркийн сургуулийг алиалагчаар төгссөн ганц хүн нь бараг манай Баачка байх шүү. Өөр хүн төгссөн тухай би лав сонсоогүй юм байна. Алиалагчаас гадна жонглёр, манипуляци гэх зэрэг жижиг илбэ үзүүлнэ. Тэгснээ Ягаанцэцэг гавьяаттай агаарын полет, тэмээн дээрх акробат, шидэгч банз гээд циркийн сор болсон үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Энэ бүхнээ алиалагчийн ангид сурч байхдаа сурсан гэж өөрөө ярьж байсан. Тэгэхээр тус сургуульд дан ганц алиалагчаар биш, циркийн бүх л сонгодог үзүүлбэрүүдийг сурч эзэмшсэн байгаа юм. Зөвлөлтийн ардын жүжигчин Олег Поповтой найрамдлын циркийн хүрээнд олон орноор хамт явж циркийн үзүүлбэрийг хүн төрөлхтөнд үзүүлсэн байдаг. Олег Попов гэдэг бол үнэндээ домог шүү дээ. Гэвч тэр алдартай хүн манай Батсүхтэй Москва, Улаанбаатарт тоглоод мөн барууны орнуудад хамт тоглоод, дээрээс нь Якут зэрэг Зөвлөлтийн орнуудад уригдаж тоглосныхоо дараа “Монголын алиалагч Дамбын Батсүх бол 100 жилд ганц төрөх ховор авьяастан” хэмээн тодорхойлж хэлсэн байдаг юм билээ. Поповоос ийм, ийм өндөр үнэлгээ авна гэдэг лут л даа. Мөн тухайн үед циркийн шилдгүүд, циркийн урлагийн судлаач мэргэжилтнүүд “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна” гэж магтаж байсан гэдэг. Энэ бүхнийг нь бодоод найзаараа үнэхээр бахархдаг юм. Харин манай хүн тоглолтоор явж ирэхдээ надад заавал бэлэгтэй ирнэ. Нэг удаа баруунд тоглоод ирэхдээ Унгараас матартай цамц гэж тэр үеийн ёстой моод болж байсан цамцыг авчирч надад дурсгасан. Миний баярласан гэж жигтэйхэн. Матрын зурагтай цамцаа жинстэй хослуулаад өмсчихвөл тэгээд л тасарчихаж байгаа юм чинь. Би бас хойноос ирэхдээ найздаа гар хоосон ирж байгаагүй. Зангиа занаагаас аваад хэрдээ бэлэг өгч явлаа.

-Та бол кино жүжигчин. Харин та хоёрын хамт тоглосон кино байдаггүй байх. Батсүх гавьяатын тоглосон киноны дүрийнх нь тухай…?

-Манай хүн цөөхөн кинонд тоглосон. Ард түмний сэтгэлд байдаг нь “Мөнгөн буйл”-ын дүр. Би “Мөнгөн буйл”-ыг үзэх дуртай. Баачкагаа харна, мөн Долио(жүжигчин Дорлигжав)-гоо харж байгаа юм. Намайг Кино үйлдвэрт орчуулгын кинонд байхад Баачка “Мөнгөн буйл”-д тоглож байсан. Тангадын Галсан гуайн зохиол, ерөнхий найруулагч Равжаагийн Доржпалам гуай. Батсүх, Доржсамбуу, Дорлигжав гурав тоглохоор чинь тэр кино олны сэтгэлд буулгүй яах билээ. Тэр гурвын дүрийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. “Мөнгөн буйл”-д тоглоод “16 кг” гэсэн нэр авч байсныг нь санах юм. Тэртээ далаад онд байх аа, Долгор гэдэг ногоочны байцаа 16 кг жин дарж Монгол даяар алдаршсан юм гэдэг. Харин Баачкаг маань хөнгөн жинтэй гэж явуулснаас “16 кг” гэсэн онигоо маягийн яриа гарсан юмдаг.

Сүүлд Батзаяагийн найруулсан “Бэрсүүт жүрж” кинонд Жанчивдорж, Дашхүү, Туяа, Чаминчулуун, Батсүх гээд Монголын инээдмийн жинхэнэ мастерууд тоглосон. “Монголын гурван өдөр” гэж бас нэг инээдмийн кино байдаг. Батзаяа, Сосорбарам, Туяа, Чаминчулуун тэр хэд нийлж Монголын хошин урлагийн академийг байгуулсан. Батзаяа, Сосорбарам тэр гурвын “Учиргүй гурван толгой” ч билүү, ерээд оны эхээр үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж байсан олон номер бий дээ. “Ээ тээглэсэн шаар аа” гээд л нэг хэсэг Баачкагийн үг олны дунд ихэд алдаршиж байлаа.

-Ер нь ярих нь инээдэм биз дээ. Хувь хүнийхээ хувьд цагаан цайлган, гэнэн томоогүй нэгэн байсан гэдэг?

-Ерөөсөө ярьж байгаа нь инээдэм. Байж байгаа дүр төрх нь инээдэм. Ёстой л Монголын ард түмэнд инээд бэлэглэх гэж төрсөн бурхны хүү гэж найзыгаа боддог. Нэг удаа тоглолтыг нь очиж үзлээ. Нөгөө хонины толгой ганцаараа иддэг номер байдаг даа, түүнийг нь үзлээ. Нэг нүд идвэл сохор болно гээд хоёр нүдийг нь идчихдэг, өрөөсөн чих идвэл дүлий болно гээд хоёр чихийг нь идчихдэг, мөн хэл идвэл хэлгүй болно гээд хэлийг нь ганцаараа идчихдэг. Хүүхдүүддээ нэг хэрчим мах өгөлгүй бүгдийг нь ганцаараа цохичихдог. Тоглолтын дараа би асуулаа. “Чи чинь ёстой аймаар идэх юм аа, ганцаараа идчихлээ” гэхэд, хөөе хөөе тэр чинь ийм юм гээд бүтээлэгтэй ширээний ард өвдгөн дээр нь цар байсан, түүнд идэж байгаа дүр үзүүлээд л хийгээд байснаа хэлж билээ. Түүнээс тэрхэн хооронд хонины бүтэн толгой ганцаараа мөлжчихөж найз нь яаж дөнгөхөв дээ” гээд инээж билээ.

Хөдөө гадаа хамт явахад замд инээдмийн юм тувт ярина. Зугаатай гэж сайхан. Тэр жил манай Хүүхэд залуучуудын театраас Жанчивдорж, Дашхүү бид хэд, драмын театраас Дорлигжав, циркээс Батсүх, Ардын дуу бүжгийн чуулгаас Адараа ах гээд бид урлагийн бригад болж Төв аймгийн сумдаар явж байлаа. Адараагийн дууг сонсох гэж, Батсүхийн алиалахыг, мөн циркийн үзүүлбэрийг нь үзэх гэж ард түмэн биднийг бүчиж байлаа. Найз минь аргагүй л ард түмхний хайр хүндэтгэлийг хүртсэн, олонтой хүн байсан. Өнөөдөр би найз нь гээд найзыгаа дурсаж сууна. Гэвч яг дотны нөхөд нь хэн байсан бэ гээд бодоход хичнээн зуун хүний нэр ус гарна. Тийм л олонтой хүн байсан. Жүжигчдээс гэхэд Чойн Хүрэл ах, манай Сүххуяг гээд бүгд л дотно нөхөд байлаа. Манай хүн чинь өр нимгэн, цагаан цайлган. Хүнд тусархуу гэж жигтэйхэн.

Ард түмний хайртай жүжигчин-Тийм үү, танд тусалж байсан жишээ олон бий дээ?

-Байлгүй яахав. Би хойно сурч байхдаа амралт дуусаад буцах боллоо. Тэр үеийн оюутнууд Монголоос тарваганы арьс, нарийн хилэн авч явж хойно зардаг байсан. Дэлгүүрүүдэд нарийн хилэн овоолгоотой байж байснаа оюутнууд буцах үед олдохоо байдаг юм. Би Баачкадаа “Хөгшин нь сургуульдаа хоосон явах боллоо шүү, ёстой баларч байна аа” гэж санаандгүй хэлтэл “Өө хөгшин нь олоод өгье. Хоёулаа орос дэлгүүрүүдээр явъя” гэх нь тэр. “Чамд орос дэлгүүрийн пропуск байдаг юм уу” гэхэд, үгүй ээ, найзыг нь ямар ч орос дэлгүүр зүгээр оруулна гэж билээ. Үнэндээ ч орос дэлгүүрийн хаалгач авгай нар Батсүхийг шууд уриад оруулж байгаа юм. Ингэж сансрын микро, улаан хуаран, төмөр замын орос дэлгүүрүүдээс хилэн олж аваад би гэдэг хүн сургуульдаа толгой гэдгэр явж билээ. Монголын циркийн алтан манежнаа хорь гаруй жил алиалж олон түмний хайр хүндэтгэлийн эзэн нь явсан найзыгаа их л санах юм даа. Сүүлд би 2 дугаар эмнэлгийн тэнд уламжлалтын эмнэлэгт ээж хэвтчихээд эргэж очлоо. Тэгтэл ээж “Найз чинь хэвтэж байна лээ, чи оч” гээд ээжийг эргэх биш муу найзыгаа буузтай, сүүтэй цайтай эргэсэн юм. Гэхдээ нас барахаас нь арай өмнө. Элэгний айхтар өвчнөөр явсан шүү дээ. Явна гэдгээ ерөнхийдөө мэдэж байсан ч гуньж гутраагүй, аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгүй байж байгаад буцсан. Уран бүтээлчийн сэтгэлийн тэнхээг харуулсан. Гашуун нясуун юм амсахаа больсныхоо дараа намайг хоёр ч удаа ресторанд оруулж дайлж байсан. Хэзээд ч нөхрөө гэсэн тийм халуун сэтгэлтэй эрхэм хүмүүн байлаа, миний найз. Адтай авьяасыг нь ард түмэн мэдэх учир би юу хэлэх билээ.