Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт Төрийн ордны ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ч.Нарантуяа, З.Цогтгэрэл нарын мэдээлэлтэй танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010/
Цахим шуудангийн хаяг: nyamsuren@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.