Categories
мэдээ цаг-үе

Цагаан будааны үнэ 130 хувь, элсэн чихэр 90 хувь, ургамлын тос 47 хувиар өсчээ DNN.mn

МҮЭХ-ноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.

Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:

  • цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
  • шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
  • үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
  • үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
  • адууны мах 20 хувиар
  • сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
  • ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
  • элсэн чихэр 2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
  • монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
  • лууван 50 хувиар
  • сонгино 75 хувиар
  • тахианы мах 22,4 хувиар
  • шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
  • дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
  • газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.

Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.

.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын хувьд асуудлыг эвээр шийдэх бодлогоор ажиллаж ирсэн. Цар тахлын хоёр жилийн хугацаанд хүнд цохилтод орж ачаа тээвэр удааширсан энэ үед Орос, Украины асуудал дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдлыг авчирсан. Сүүлийн арав гаруй хоногт уулан буудайн үнэ 50 хувиар өссөн. Дэлхий дээр хүнсний хомстол үүсэж магадгүй нөхцөл үүссэнийг НҮБ-аас мэдэгдлээ.

Иймд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар мах, гурил болон газрын тос зэрэг инфляцын хэрэглээний багцад байгаа гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр Засгийн газраас зохицуулалт хийх, оролцох нөхцөл бүрдэнэ. Мөн ханшийн зохицуулалттай холбоотой зарим арга хэмжээг хуулиар авах нөхцөл үүссэн. Өнөөдрийн хувьд Засгийн газраас дангаар шийдэж чадахгүй заавал УИХ-аар орж хэлэлцдэг.

Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд туслах нөхцөлд хүрлээ. Манайд одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Тиймээс зарим нэг валютын төлбөр болон бусад хилээр гаргах асуудал дээр хяналт тавих шаардлага үүссэн. Мөн татан авах валютын графикийг наашлуулахгүй бол Монголбанк дангаараа хүчин мөхөстөж байна.

Биднээс хамаарахгүй байгаа зүйл өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувийг эзэлж байна. Олон улсын нөхцөл байдалд хүч мөхөстөж байгаа тул Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ үед Засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна. Бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Хөгжлийн банканд 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина. Энэ асуудлыг шийдвэл Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд байгаа хүмүүст маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна. Харин огцрохоос айхгүй. Дээрээс нь ТӨҮГ-ын зарим асуудлыг шийднэ. Зарим зүйлсийг олон нийтэд дэлгэнэ. Эдгээр асуудлыг цэгцэлчихвэл Монгол улс авлигатай тэмцэх индексээр хоёр оронтой тоо руу орно” гэв.

Энэ удаа өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-д ил тод хэлэлцэнэ. Хуулиар УИХ, Засгийн газар, хувийн хэвшил, Төв банкны үүргийг заасан.

Categories
мэдээ цаг-үе

Энэ онд 559.6 мянган га-д тариалалт хийнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж “Атрын дөрөвдүгээр аян”-ыг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлээд байна. Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га-д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр төлөвлөжээ.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр энэ жил 535.8 мянган тонн үр тариа, үүнээс 504.7 мянган тонн улаанбуудай, 171.4 мянган тонн төмс, 153.2 мянган тонн хүнсний ногоо, 168 мянган тонн тэжээлийн ургамал, 33.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа гэв.

Түүнчлэн энэ хаврын тариалалтад 8.4 мянган тонн, ургац хураалтад 7.3 мянган тонн, уринш боловсруулалтад 6.8 мянган тонн, нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 22.5 мянган тонн шатахуун шаардагдах тооцоог гаргаж үнэ, хангамжийг тогтвортой хадгалах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад санал хүргүүлэн хамтран ажиллажээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэгдэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 05-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар сард багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч архидалттай тэмцэх асуудлаар зарлиг гаргажээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа. Уг зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. Үүнд дараах зүйлсийг дурдлаа.

  • Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх
  • Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулгатай архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх
  • Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах
  • Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны арга хэмжээнд өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн хориглох
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголчуудын дундаж цалин 505 ам.доллартой тэнцэж байна DNN.mn

Дундаж цалингийн хэмжээ 2021 онд 1.4 сая төгрөгт хүрсэн нь 504.7 ам.доллартой тэнцэж байгааг Үндэсний Статистикийн Газраас мэдээлэв.

Цалингийн өөрчлөлтийг 2014 онтой харьцуулахад 642 мянган төгрөгөөр өссөн бол доллароор авч үзвэл ердөө 83 ам.доллароор өсжээ.

зураг

НДШ төлсөн ажиллагчдын 76.7 мянга нь буюу 10.7 хувь нь 420 мянган хүртэлх цалинтай, 49.4 мянга буюу 6.9 хувь нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 81 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн 24 цагт ковидын 81 тохиолдол бүртгэгдлээ. Харин нас баралт бүртгэгдээгүй.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 37 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ нислэгээ сэргээсэн 52 улсын тоонд Монгол Улс багтав DNN.mn

ОХУ-ын засгийн газар дэлхийн 52 улстай агаарын зорчигч тээврийн үйлчилгээгээ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн сэргээж байгааг өчигдөр зарлажээ.

Иргэний агаарын тээврийн хориг нь тус улсын цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийн нэг байсан юм. Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар тархалт буурсан нь уг хоригийг цуцлах шалтгаан болсон байна.

Эдгээр 52 улсыг ОХУ-ын эсрэг авсан Өрнөдийн эдийн засгийн хоригт нэгдээгүй, “найрамдалт харилцаатай” орнууд гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин онцолжээ.

Тэдгээр улсуудад Алжир, Афганистан, Аргентин, Бахрейн, Босни Герцеговин, Ботсвана, Бразил, Хятад, Коста Рика, Египет, Этиоп, Фижи, Хонконг, Израил, Энэтхэг, Индонез, Ирак, Ямайк, Йордан, Кени, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Морокко, Мозамбик, Молдов, Монгол, Мьянмар, Намиби, Умард Солонгос, Оман, Пакистан, Перу, Филиппин, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Шри Ланка, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Венесуэл, Вьетнам, Зимбабве багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнөөдөр /2022.04.05/ УИХ-д өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.

Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.

Хууль батлагдсанаар дэлхий нийтийн хэмжээнд цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлж, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулна үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг боловсруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр DNN.mn


Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 03-ны өдрийг цусаа хандивлах өдөр болгосон билээ. Харин энэ сарын тухайд 05-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгожээ.

Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

  • Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
  • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
  • Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.

ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ

  • 17 нас хүрсэн
  • Эмэгтэй бол 45 кг
  • Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
  • Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуургүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.

ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ

  • Сайн унтаж амрах
  • Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
  • Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
  • Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.

ЦУСАА ХААНА ӨГЧ БОЛОХ ВЭ

Нэр Хаяг байршил Цус цуглуулах хугацаа Ажиллах өдөр
Баянзүрх цус цуглуулах төв Баянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/ 08.30-14.00 Даваа-Баасан
Сүхбаатар цус цуглуулах төв Сүхбаатар дүүргийн 1-р хороо, С.Зоригийн гудамж-2,/Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/ 08.30-14.00 Даваа-Баасан
Дүнжингарав цус цуглуулах төв Хан-Уул дүүрэг 2-р хороо, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ 09.00-13.00 Даваа-Баасан

ЦУСАА ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛУУД

Categories
гадаад мэдээ

Зеленский: Буча хотын 400 гаруй жирийн иргэнийг Орос цэргүүд хөнөөсөн DNN.mn

Украины нийслэл Киевээс баруун-хойд зүгт ойролцоогоор 25 километрийн зайд орших жижигхэн хот Бучагийн аймшигт дүр зургийн талаар Дэлхийн хэвлэлүүд бичиж байна.

35 мянга гаруй хүн амтай энэ жижигхэн хотыг өнгөрсөн 2 дугаар сарын 27-нд Оросын цэрэг эзэлж, хяналтдаа авчээ. Харин 3 дугаар сарын 31-нд Оросын цэрэг тус хотыг орхин гарсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр Буча хотноо очиж, ард иргэдтэй уулзаж, болсон явдлыг нүдээр харжээ.

“Тэдний энд юу хийснийг хараад юм ярихад ч хэцүү байна. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Олон жирийн иргэнийг хоморголон хөнөөсөн гэж үзэх болно. Хүчиндүүлсэн эмэгтэйчүүд, гар хөлийг нь тайрч тамлан хөнөөсөн иргэд, хүүхдүүдийн үхлийн талаар би ярьж байна. Зооринд поошиг дотроос тамлуулж, боомилуулж үхсэн хүмүүсийн цогцсууд гарсан” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.

Буча хотын сүмийн хойно 57 жирийн иргэнийг хөнөөж, булсныг олж илрүүлсэн байна. Украины талаас хэвлэлүүдэд албан ёсны мэдээллээр бол Буча хотын 410 жирийн иргэнийг Орос цэргүүд хөнөөсөн гэнэ. Украины Гадаад хэргийн сайд энэ аймшигт явдлын дараагаар “Тэд Исламын Бүгд Найрамдах улсын алуурчдаас ч долоон дор юм” гэж Оросын цэрэг армийн тухай мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын Батлан Хамгаалах яамны мэдэгдэлд “Оросын цэрэг арми Буча хотод хяналтаа тогтоосон хоногуудад нэг ч жирийн иргэнд хүч хэрэглээгүй, хөнөөгөөгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk