Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад их эмч нараас хамгийн их буюу 1.313 нь дотрын эмч байна || DNN.mn


Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна.

Үүнтэй холбоотойгоор 2022 оны байдлаар их эмчийн статистик мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс танилцууллаа.

Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагад 2022 оны байдлаар 12,970 их эмч ажиллаж байна. Үүнээс,

  • Их эмч- 78.7%
  • Уламжлалт анагаах ухааны их эмч – 8.8%
  • Нүүр ам судлалын их эмч – 12.5%-ийг тус тус эзэлж байна.

Нийт ажилчдын дийлэнх нь буюу 76.5 хувь нь эмэгтэй аж.

Их эмч нарыг ажиллаж буй байгууллагаар харвал:

  • Хувийн ортой, үүдэн эмнэлэгт- 4,636 (41%)
  • Өрх, сумын эмнэлэгт – 2,312 (21%)
  • Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт – 2,700 (24%)
  • Төрөлжсөн эмнэлэг тусгал төвүүд- 1,533 (14%) нь ажиллаж байна.

Төрөлжсөн мэргэжлийн их эмч нараас хамгийн их буюу 1,313 нь дотрынх, хамгийн бага буюу 24 нь настны эмчээр ажилладаг.

зураг

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа || DNN.mn

Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Ногоон санхүүжилт, Бүс нутгийн чуулган”-ы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг зөвлөл баталлаа.

Замын зургийн хүрээнд тогтвортой санхүүг хөгжүүлэх суурь нөхцөл, бодлогын таатай орчин бүрдүүлж, төсөв, санхүүг ногоон хөгжилд чиглүүлэн, ногоон санхүүжилтийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх замаар ногоон банк, санхүүгийн байгууллагуудыг хөгжүүлж, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, засаглалын болон уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулж, ил тод, нээлттэй тайлагналыг дэмжих юм.

Үндсэн зургаан бүлэг, 25 дэд арга хэмжээ бүхий Замын зургийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх, банкнаас бусад санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын таваас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэх зорилт тавьж байна.

Ингэснээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн багадаа 15 хувийг банк, санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс хангах боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ачилтын үнийг 100 мянган төгрөг болгох саналыг дэмжсэнгүй || DNN.mn

Түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил дамжин үргэлжилж буй ч үр дүн муутай байна. Энэ нь иргэдийн халаасыг хоосолж, ачилтын компаниудын ашиг, орлогыг нэмэгдүүлсэн үү гэхээс гол асуудлаа шийдэлгүй өдийг хүрэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулах гашуун шийдвэрүүдийг удахгүй гаргана” гэж мэдэгдсэн. Төд удалгүй автомашин ачилтын төлбөрийг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэх санал гаргасан нь иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан юм. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляцид дарлуулж буй иргэд дээрх судалгааг сонсоод хэсэгтээ “шок”-нд орсноо ярьж байв. Гэсэн ч хотын дарга дээрх тогтоолын төслийг НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн мэдүүлж, асуудлыг гуравдугаар сарын 24-нд хэлэлцжээ.

Улмаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонх авто зогсоол, машин ачилтын төлбөр нэмэх заалтыг дэмжээгүй байна.

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн хоёрдугаар сард захиалгаар хийлгүүлсэн судалгаанд “Ямар арга хэмжээ авбал түгжрэл буурах вэ” гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 73 хувь нь ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол жолооч нар дуртай газраа машинаа орхиж явахгүй” гэж хариулжээ. Бүр 84 хувь нь 150 мянган төгрөг болгохыг дэмжсэн гэх.

Одоо мөрдөж байгаа ачилтын 60 мянгын төлбөрийг судалгаанд оролцсон иргэдийн 13 хувь нь өндөр гэж үзжээ. Гэхдээ уг судалгаа олон нийтийг бүрэн хамарсан уу гэвэл үгүй. Тэр тусмаа үнийн өсөлт, эдийн засгийн хямралд “дарлуулж” буй иргэд ийм санал гаргасан гэдэг нь ч эргэлзээ дагуулж байв. Тухайн үед нийслэлийн хэвлэлийн албанаас “Ачилтын төлбөр нэмэх нь иргэдээс ирсэн санал болохыг тодотгоод, ачилтын төлбөрийг нэмэх шийдвэр батлагдаагүй” гэх мэдээлэл өгч байлаа.

Нийслэлийн хэмжээнд 632 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцдог. Гэтэл нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч ойр орчмынх нь байгууллагын ажилчдын машин зогсоод таардаг. Сүүлийн ганц арга нь хүссэн, хүсээгүй нэгдүгээр эгнээнд автомашинаа тавих. Өнөөдрийн байдлаар автомашин ачилтын төрийн өмчит компани 1, хувийн хэвшлийн 13 компани ажиллаж байна. Харин олон нийтийн зогсоол 36.907, албан байгууллагын зогсоол 11.297, орон сууцны гаднах зогсоол 22.450 бий. Зогсоолоо нэмэхгүй байж төлбөр нэмнэ гэж ард түмнээ дарамтлах нь хэрээс хэтэрч буйг жолооч нар хэлж байгаа юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ-ын хилээр элсэн чихэр, үр тариа гаргахыг хориглоно || DNN.mn

ОХУ-ын Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг өнөөдрөөс нээхээр болсон.

Гэтэл Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Тус шинэ журмаар АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монгол Улсын хил гаалиар нэвтрэх дотоодын болон гадаадын бүх иргэдийг элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглоно гэжээ.

Зөвхөн Монгол Улсын иргэдэд төдийгүй Евразийн Эдийн Засгийн Холбооны орнууд ч эскпортлохыг хориглосон байна. Хэрвээ хоригт багтсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хувийн зорилгоор бага хэмжээгээр авч гарахыг оролдвол хураан авч, зохих торгууль ногдуулахаар заажээ.

Үр тариа гэдэгт тариа улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа юм. Хоригийг зургаадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихэр, чихрийн нишингийн хоригийг наймдугаар сарын 31 хүртэл тогтоохоор болсон байна.

Categories
мэдээ нийгэм

П.Дашдаваа: Техник, эд ангийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна || DNN.mn

Барилгын кран авто зам болон явган хүний зам дээр хөндлөн унасан осол өчигдөр /2022.03.29/ гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу баригдаж байсан барилгын цамхаг үүрийн 05:00 цагт унасан гэх мэдээлэл бий.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлыг шалгаж байгаа. Дээрх ослын улмаас хүн хохироогүй байна. Цагдаагийн харьяалалтай гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэсэн үг” гэлээ.

Энэ асуудлаар МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа “Техник, эд ангийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна. Цамхагт кран угсарч байгаа тохиолдолд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Тодруулбал,

  • Суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх
  • Бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах
  • Тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх
  • Талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой.

Аливаа аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд орчны аюулгүй байдлыг судалж тогтоох нь чухал. Хэдийгээр тухайн барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ч краны хийц, эд анги нь гэмтэлтэй байсан. Улмаар энэхүү осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байгаа юм” хэмээн хэллээ.

Мөн тэрбээр “Дээрх осол үүрээр буюу хөдөлгөөний нягтрал багатай үед гарсан учраас эрсдэл үүсээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна мэргэжлийн ажилчдыг ажиллуулах нь чухал.

Одоогоор барилгын ажлыг түр зогсоосон байгаа. Барилгын суурийн асуудал шаардлага хангаагүй талаар урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн краны металл, хийц зэргийг тодорхойлох бөгөөд МХЕГ-аас үргэлжлүүлэн хяналт шалгалтыг хийж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд эхэлнэ || DNN.mn

Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдана.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлын явцыг хэлэлцэж байна || DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц, тулгамдаж буй асуудал,
  • Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны худалдан авах ажиллагааны тайлан,
  • Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,
  • Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц зэрэг 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг холимог тулааны бэлтгэлээ “JacksonWink MMA” клубт хийж байна || DNN.mn

Жүдо бөхөөс зодог тайлан холимог тулааны спортоор хичээллэхээр АНУ-ыг зорьсон Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг бэлтгэлдээ оржээ.

Тэрээр UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэлийн хичээллэдэг “JacksonWink MMA” клубт бэлтгэлээ хийж байгаа аж.

Жүдо бөхөөр дэлхийд алдаршсан Монгол тулаанчтай болж байгаад “JacksonWink MMA” клубийн дасгалжуулагч Грег Жексон баяртай буйгаа илэрхийлсэн байна.

М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийх ба StrawWeight буюу -52 кг жинд тулалдах аж.

Categories
гадаад мэдээ

Орос, Украины талууд дараах зөвшилцөлд хүрчээ || DNN.mn

Орос, Украины талууд дараах зөвшилцөлд хүрлээ

Туркийн Истанбул хотноо өчигдөр Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт болсон. Уулзалтын дараа Украины умард хэсэгт ОХУ цэргийн ажиллагаагаа бууруулна гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ.

Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский “Оросын тал хэлэлцээрт тусгах Украины зарим саналыг хүлээн авсан. Эдгээр саналыг ойрын хугацаанд авч үзэж, дараа нь Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа бид хариу өгөх болно” гэжээ.

Уулзалтын үр дүнд Оросын Батлан хамгаалах яам Киев болон Черниговын чиглэлд цэргийн ажиллагааны цар хүрээг бууруулахаар болсон тухай мэдэгдсэн байна.

Харин Украины төлөөлөгч Александр Чалый “Энхийн гэрээ байгуулахын тулд Украинд бүх нийтийн санал асуулга явуулж, иргэд гэрээг дэмжих, эс дэмжихээ илэрхийлэх ёстой” гэж мэдээлжээ. Хэлэлцээр байгуулахын тулд галыг бүрэн зогсоох ёстой бөгөөд үүний дараа Украины парламент болон батлан даагч орнуудын парламент баталгаажуулах ёстой гэнэ.

Түүнчлэн Оросын төлөөлөгч Владимир Мединский Ерөнхийлөгч Владимир Путин болон Володимир Зеленський нарын уулзалтыг Гадаад хэргийн сайд нарын түвшинд гэрээг эхлүүлэхтэй зэрэгцүүлэн хийх санал гаргасан байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах саналыг Оросын тал өнөөг хүртэл хүлээж аваагүй байсан юм. Мөн талууд Крым, Донбассын асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн Украины тал дараах саналыг дэвшүүлжээ. Үүнд:

  • Крым, Севастополийн статусын талаарх хэлэлцээ 15 жил үргэлжилнэ, талууд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зэвсгээс татгалзана;
  • “Бүгд найрамдах ард улс” гэгддэг бүс нутгуудын статус, тэдгээрийн цаашдын асуудлыг тусдаа хэсэгт оруулсан бөгөөд үүнийг хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахдаа хэлэлцэх боломжтой;
  • Украин улс хэд хэдэн улсаас тодорхой бөгөөд хатуу баталгаатай нөхцөлд цөмийн зэвсэггүй орны статустай болохыг зөвшөөрөхөд бэлэн байна.
  • Өмнөх зүйлд (хэрэв энэ талаар тохиролцоонд хүрсэн бол) Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн бааз, цэргийн анги нэгтгэлүүдийг байрлуулахгүй байхаар тусгасан.
  • Украин цэрэг-улс төрийн ямар ч холбоонд орохгүй байх үүрэг хүлээдэг. Украины нутаг дэвсгэрт олон улсын цэргийн сургуулилалтыг зөвхөн батлан даагч орнуудын зөвшөөрлөөр явуулж болно.
Categories
гадаад мэдээ нийгэм

“Төвийн зургаан дүүргийн иргэдийн нийтийн хурлыг зогсоосон” гэв || DNN.mn

No description available.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглан иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон талаар БЗД-ийн иргэд мэдээлэл хийлээ.

Тэд “Монгол улсын иргэн бүр хороогоор үйлчлүүлдэг. Иргэдийн нийтийн хурал Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Гэтэл энэ заалтыг яагаад авч хаяв. Үүнийг сөхөж үзвэл зөрчилтэй зүйлс байна.

Энэ хуульд харшилсан, хоорондоо уялдаагүй, иргэдийг төөрөгдүүлсэн, Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх агуулга байна. Иргэд сонгогчдын эрх давхар зөрчигдөж байгаа юм. Санал, гомдлыг Иргэдийн нийтийн хуралд хүргүүлдэг. Энэ асуудлыг хурлаар авч үздэг байсан. Гэтэл одоо энэ үйл ажиллагаа байхгүй болбол иргэд л хохирох юм.

Иргэдийн нийтийн хэлэлцэх асуудлыг дээд шатны байлгуулга хэлэлцэх эрхгүй тухай Үндсэн хуулийн 4-р бүлгийн 62 зүйлд заасан байдаг. Гэтэл үүнийг зөрчиж байна.

Төвийн зургаан дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг зогсоож, тамгаа хураалгахыг шаардсан байгаа юм.

Иргэд шинэ хуулийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Тиймээс бид “Хуульд иргэдийн оролцоо” зөвлөлийг бий болгон ажиллаж байна. Бүх баг, хорооны иргэдийн нийтийн хуралд ажиллаж байсан хүмүүсийг бидэнтэй хамтарч ажиллахыг хүсье” гэлээ.