Categories
мэдээ нийгэм

Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай || DNN.mn

Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 03 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цас багатай газар болон говь талын нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.


2022 оны 03 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 14-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-13-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-13-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

АНУ, Оросын газрын тос, байгалийн хийн бүх импортод хориг тавилаа || DNN.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас авах эрчим хүчний бүх бүтээгдэхүүнд хориг тавьж буйгаа зарлалаа. Мягмар гарагт Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар Цагаан ордонд үг хэлэхдээ тэрэр ийнхүү мэдэгдсэн юм.

Тэрээр “Өнөөдөр би АНУ Оросын эдийн засгийн гол судсыг онилоод байгааг зарлаж байна. Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортод хориг тавьж байна. Ингэснээр Оросын газрын тос АНУ-ын боомтууд руу нэвтрэх боломжгүй болно гэсэн үг. Бид дэлхий даяар, ялангуяа Европ дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргалаа. Европ дахь зарим түншүүд одоогоор ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг бид ойлгож байна. Цаашид эдгээр улс орнуудыг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр бид хамтран стратеги боловсруулна” гэлээ.

Байден түүнчлэн эрх баригчдын хүчин чармайлтыг үл харгалзан АНУ-д шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавраас болж үнээ хөөрөгдөхгүй байхыг хувийн хэвшлийнхэнд уриалаад “Газрын тос, байгалийн хийн болон санхүүгийн компаниудын хувьд Украины дайн үнэ өсөх шалтгаан болж байгааг бид ойлгож байна. Гэхдээ хэт өсөлт, инфляц хөөрөгдөх шалтгаан биш” гэж Ерөнхийлөгч анхаарууллаа.

Өмнө нь тус улсын 60,000 гаруй шатахуун түгээх станцын үнийг хянадаг ашгийн бус Америкийн автомашины холбоо нэгдсэн улсын хэмжээнд шатахууны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг галлон (3,785 литр) нь 4,17 ам.доллар давсан тухай мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хятадын инновац дотоод болон гадаадын эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж байна || DNN.mn

Мозамбикийн өмнөд нутгийн Шаи-Шаи хотын “Ванбао Мозамбик” будааны фермд Хятадын агротехникийн мэргэжилтэн (баруун гар талаас 2 дахь нь) орон нутгийн ажилчдад шавьж устгах бодис дроноор цацахыг зааж буй нь. 2019 оны 11 дүгээр сарын 28-нд авсан зураг. (Синьхуа/Жан Юй)


Мозамбикийн өмнөд нутгийн Шаи-Шаи хотын оршин суугч Милагре Абель Массингю фермертээ дрон ашиглаж байна. Тэрбээр дрон явах маршрутуудыг гар утсаараа урьдчилан гаргаж, тэр маршрутуудаар нь дрон явж хортон шавьж устгах бодис цацдаг болжээ. Дрон нь 44 настай фермерчний ганцаараа хийж чадахаас илүү их ажлыг маш үр дүнтэй гүйцэтгэдэг байна.Хятад улсад үйлдвэр-лэсэн “Бэйдоу” навигацийн хиймэл дагуулын системийн тусламжтайгаар уг дрон нь нэг цагт нэг га талбайд гараар цацсанаас 25 дахин илүү хурдтайгаар шавьж устгах бодисыг цацдаг ажээ.Технологийн шинэчлэл нь хөдөө аж ахуйн салбарыг орчин үетэй хөл нийлүүлж, Массингю болон “Ванбао Мозамбик” будааны фермийн бусад фермерчний аж амьдралыг өөрчилсөн байна.“Бэйдоу” навигацийн хиймэл дагуулын систем тэргүүтэй өндөр технологийн инновац шингэсэн бүтээг-дэхүүнүүдийг ашигласнаар тус фермийн ургац сүүлийн гурван жилийн хугацаанд 13.6 хувиар өсжээ.“Би энэ хийж байгаа ажилдаа дуртай. Бид инновацийн төсөлд хамрагд-санаар илүү их ашиг орлого олж, одоо сайхан амьдарч байна” гэж сүрлэн дээвэртэй байшингаа тохилог сууц болгож, ууган хүүгээ их сургуульд оруулж чадсан, гурван хүүхдийн аав Массингю ярилаа.Хятад улс дэлхий даяарх түншүүдтэйгээ технологийн ололт амжилтаа хуваалцаж, харилцан ашигтай хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлж буй олон төслийн нэг нь Мозамбикийн тус ферм аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ эдийн засгийн өсөлтөө хөхиүлэн дэмжихийн тулд дотоод болон гадаадад технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, БНХАУ-ын дарга Си Зиньпиний эдийн засгийн философийг ажил хэрэг болгож байна.“Бэйдоу” навигацийн хиймэл дагуулын систем Хятадад янз бүрийн салбарыг хурдацтай хөгжүүлэхэд тус болж байна. Мөн үүнийг 120 гаруй улс оронд зураглал гаргах, тээвэрлэлт, гамшгаас авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгахаас гадна хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон жижиг боомтуудад ашиглаж байна.Инновац бол бүтээмжтэй хүчнүүдийн хөгжлийн үндэс суурь юм гэж Хятад улсын дарга хэлсэн байдаг гэж Бразилийн Риу-Гранди-ду-Сул мужийн Холбооны их сургуулийн зочин профессор Диего Паутасо цохон тэмдэглэв.Диего Паутасо цааш нь ярихдаа “Хятадын техник технологийн шинэчлэл олон салбарт амжилт авчирч, хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэлээ.

ЭДИЙН ЗАСГИЙН АРТЕРИЙН СУДАС

Бээжин хотоос 150 орчим км зайтай орших Баодин хотын хэт өндөр хүчдэлийн (UHV) дэд станцын цахилгаан шугам сүлжээг инженерүүд хянахдаа фермерчин Массингю-гийн тариалангийн талбайдаа ашигладагтай адил “Бэйдоу” навигацийн хиймэл дагуулын системийг ашиглаж, уг системийн тодорхойлсон замуудаар дронуудаа нисгэдэг байна.Энэхүү эрчим хүчний сүлжээ нь Баодин хотоос 310 км зайтай орших сэргээгдэх эрчим хүчний фермээс цахилгаан эрчим хүчийг дамжуулж, Бээжингийн өвлийн олимпын наадмын байгууламжуудыг эрчим хүчээр хангажээ. Хэт өндөр хүчдэлийн төслүүдийн шугам сүлжээ-нүүд нь хол зайд илүү их цахилгаан эрчим хүч дам-жуулах чадвартай бөгөөд энгийн цахилгааны шугамтай харьцуулахад эрчим хүчний алдагдлыг мэдэгдэхүйц бууруулж чаддаг байна.Дэлхийн хамгийн дэвшилтэт цахилгаан дам-жуулах технологи бүхий хэт өндөр хүчдэлийн шугам сүлжээнүүд нь Хятад улсын цахилгаан эрчим хүчний нөөцийн тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх шийдэл болжээ. Тодруулбал, үүний ачаар нөөц баялаг ихтэй Хятадын баруун бүс нутгаас илүүдэл цахилгаан эрчим хүчийг илүү хөгжингүй зүүн бүс нутаг руу нийлүүлж байна. 2020 оны байдлаар, хэт өндөр хүчдэл дамжуулах шугамын төслүүд нь 2.1 их наяд кВт.цаг цахилгаан эрчим хүчнийг нийлүүлжээ. Тус улсад энэ төрлийн анхны цахилгаан станц 2009 онд ашиглалтад орсон байна. Энэхүү технологи нь эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөл гүүрүүдийг бий болгоод зогсохгүй, ногоон буюу сэргээгдэх эрчим хүчний дамжуулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах амлалтаа биелүүлэхэд нь Хятад улсад тусалж байна.“Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын эдийн засаг маш хурдацтай өссөн. Эдийн засгийн өсөлтийн хурд, эрч хүчийг хадгалахын тулд Хятад улс шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь тус улсын ДНБ-ийг өсгөж, Азийн хүчирхэг гүрний байр сууриа цаашид хадгалах хөшүүрэг болж байна” гэж Лондон хотын “Захирлуудын хүрээлэн” байгууллагын тэргүүн Жон Маклин хэлэв.Си Зиньпиний хэлсэнч-лэн, инновацийг хэзээ ч хаалттай хаалганы цаана боловсруулж, хэрэгжүүлэх ёсгүй.Инновацийн хүч эдийн засаг, эрчим хүч, аж үйлдвэрийн бүтцээ шинэ-чилж, дэлхийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах эрүүл орчныг бүрдүүлэхэд бидэнд түлхэц өгөх болно гэж Хятад улсын удирдагч хэлсэн юм.Эрчим хүчний арвин их нөөцтэй боловч цахилгаан эрчим хүчний хуваарилалт нь тэгш бус Бразилд хойноос урагш чиглэлд хэт өндөр хүчдэлийн нэг шугам сүлжээ тавьснаар эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж, үр ашгийг дээшлүүлсэн байна.Хятад улсын тусламж-тайгаар тавьсан хэт өндөр хүчдэлийн шугам сүлжээ нь Бразилийн эдийн засагт артерийн судас мэт чухал газруудад цахилгаан эрчим хүчийг түгээж, Бразилийн хүн амын 10 хувь буюу 22 сая хүнд үр өгөөжөө өгч байна.“Хятад улс Бразилтай олон салбарт технологи, инновацийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа нь Бразилийн эдийн засгийн хөгжилд ашиг тусаа хэдийн өгч эхэлсэн” гэж Сан-Паулу хотод төвтэй “LIDE China” компанийн захирал Хосе Рикардо дос Сантос Луз Жуниор ярилаа.

Хятадын өмнө нутгийн Гуйжоу мужийн Шинэ Гуйан дүүрэгт байрлах “Чайна Мобайл” компанийн дата төвийн тоног төхөөрөмжийг нэгэн ажилтан шалгаж буй нь. 2021 оны 5 дугаар сарын 24-нд авсан зураг. (Синьхуа/Оу Дунцюй)


ИРГЭН ТӨВТЭЙ БОДЛОГО

Өнгөрсөн 10 жилийн хуга-цаанд Хятад улсын дарга ард түмнийхээ сайн сайхан амьдрах хэрэгцээг хангахын тулд иргэн төвтэй хөгжлийн бодлогыг баримталсаар ирсэн.Эрчим хүч дамжуулах салбарын инновац бол ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэгэн жишээ юм. Хятад улсад дижитал эдийн засаг ч мөн адил Луз Жуниор хэлэв.“Дэлхийн инновацийн индекс”-т Хятад улс 2020 онд 132 улс орноос 14 дүгээр байрт орж байсан бол 2021 онд 12 дугаарт оржээ. Дэлхийн дижитал эдийн засгийн бага хурлаас гаргасан статистик мэдээнд дурдсанаар, эдийн засгийн дижилталчлалаар Хятад улс олон жил дэлхийд хоёр дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний зэрэгцээ, Хятадын тусламжтайгаар хөгжиж буй олон орон цахим худалдааг хөгжүүлснээр дижитал өөрчлөлт шинэчлэлийн амжилтын анхны амтыг мэдрээд байна. Хятадын компаниудын аюулгүй, тогтвортой бөгөөд шинэлэг технологи нь Африкт олон сая хүний амьдралыг өөр-чилсөн гэж санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “M-Pesa Africa” платформын захирал Ситойо Лопокойит хэлэв.“Жишээлбэл, манайх нийслэл Найроби хотоос 550 км зайтай байдаг. Би Найробид байгаа ээждээ мөнгө өгөхөөр явбал бараг хөгжиж байна.

Бразилийн “Бело Монте” усан цахилгаан станцын далангийн хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын төслийн талбайд ажиллаж буй хүмүүс. 2018 оны 8 дугаар сарын 7-нд авсан зураг. (Синьхуа/Ли Мин)


Хятадын баруун өмнөд нутгийн Гуйжоу муж нь тус улсын ядууралд хамгийн их нэрвэгдсэн, хамгийн олон хүн амтай мужуудын нэг байлаа.Хятад улс эдийн засгаа дижиталчлахад ихээхэн хүчин чармайлт гаргаж эхлэх үед тус муж уур амьсгал болон газарзүйн байрлалаа давуу тал болгон ашиглаж том өгөгдлийн үйлд вэр-лэлийг бий болгохоор зүтгэж эхэлжээ.Тэгвэл өнөөдөр тус муж нь дэлхийн хамгийн том мега-дата төвүүдийн нэг болоод байна.2021 онд л гэхэд дижитал эдийн засаг нь Гуйжоугийн ДНБ-ий 34 орчим хувийг бүрдүүлж, 9.23 сая хүнийг ядуурлаас ангижирахад тусалжээ.Дижитал эдийн засгийг хөгжүүлэх нь шинжлэх ухаан, технологийн хувьс-гал, үйлдвэрлэлийн өөрч-лөлтийн шинэ шатанд шинэ боломжуудыг ашиглах стратегийн сонголт юм гэж Хятад улсын дарга Си Зиньпин өнгөрсөн онд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны нэгэн судалгааны хурлыг даргалах үеэрээ хэлж байсан юм.“Хятад улс судалгаа шинжилгээний ажилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа нь технологийн шинэчлэлээр дамжуулан өндөр чанартай хөгжилд хүрэх тухай Си Зиньпин даргын философи хэрэгжиж буйн илрэл юм гэж” “LIDE China” компанийн захирал Хосе Рикардо дос Сантос бүтэн өдрийн ажлаа алдана. Харин технологи энэ бүхнийг өөрчилж, Африк тив даяар сан хүүгийн хүртээмжийг нэмэг дүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Лопокойит ярилаа.Таиландтай шар буурц-гийн үржүүлгийн чиглэлээр хамтран ажиллахаас эх-лээд Европтой шилэн кабелийн чиглэлээр хамтран ажиллах, Алжирт хиймэл дагуулаар дамжуулан харилцаа холбооны үйл-чилгээ үзүүлэхээс эхлээд Хятадын сансрын станцад хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ аргыг хамтран судлах зэргээр Хятад улс инновацийн хамтын ажиллагаагаар дам жуу лан бүх нийтийн хөгжлийг хөхиүлэн дэмжих амлалтаа биелүүлэхийн зэрэгцээ Массингю, Лопокойит нарын хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлж байна.Инновац шингэсэн, уял-даа холбоотой, ногоон, нээлттэй бөгөөд хамтын хөгжлийг чухалчилсан Си Зиньпиний хөгжлийн алсын харааг дагаснаар Хятад улс эдийн засгаа өөрийн ард түмэн төдийгүй дэлхий дахинд үр өргөөжтэйгөөр өргө жүүлэн хөгжүүлж байна. “Хөгжлийн эдгээр үзэл баримт лал нь хий хоосон зүйлээс бий болоогүй. Харин эдгээрийг дотоод болон гадаадын хөгжлийн туршлага, хөгжлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргаж ирсэн юм” гэж Хятад улсын дарга Си Зиньпин хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна || DNN.mn

Оюутан цэргийн бүртгэл маргааш дуусна. Бүртгэл цахимаар буюу “e-Mongolia” системээр гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Бүртгүүлэх оюутнуудад дараах шаарлагыг тавьж буй.

  • 18 насанд хүрсэн нэгдүгээр курсийн суралцагч байх,
  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш,
  • Сургуульдаа өргөдөл гаргахгүйгээр E-Mongolia сайтад хандаж өөрсдөө бүртгүүлэх юм байна.

Цар тахалтай гарч тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор хоёр болон гуравдугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан иргэн дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарчээ || DNN.mn

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулсан.

Ингээд гуравдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан байна.

Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 15:12 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 3 орчим га талбай шатсан байна.

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ || DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын үр дүн,
  • Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,
  • Төрийн захиргааны байгууллагуудын талаар авах арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын паралимпийн тамирчид өнөөдөр уралдана || DNN.mn

Өвлийн арвангуравдугаар Паралимпын наадам Хятадын Бээжин хотод үргэлжилж байна. Наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болох ба тамирчин уралдана.

Манай улсаас Ц.Дашдорж 10:45 цагт, Б.Ганболд 10:46 цагт тус тус гараанаас гарна. Тамирчид 1.2 км зайг богино хугацаанд туулахын тулд өрсөлдөх болно.

Б.Ганболд гүйлтийн цанын 20 км зайн уралдаанд 12-р байр эзэлсэн бол Ц.Дашдорж тус төрөлд өрсөлдсөн ч уралдаанаа дуусгаж чадаагүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Санжаа: Эх, хүүхдээ эсэн мэнд амаржуулах л сайхан || DNN.mn

Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Л.Санжаатай ярилцлаа.


-Та хичнээн хүүхэд эх барьж авч байв?

-Би 1973 онд Дорноговийн Анагаахын дунд сургууль төгсөөд эх баригч эмчээр ажилласан л даа. 13800 хүүхэд миний гар дээр төрсөн байна лээ. Би эх барьж авсан хүүхдүүдээ он, сар, өдрөөр нь бичээд хөтөлчихдөг. Тэр дэвтэр одоо ч бий. Тийм болохоор яг тоотой хэлээд байна. Бүр таван кг хүүхэд эх барьж авч байлаа.

-аль нутгийн хүн бэ?

-Би Төв аймгийн Баянжаргалан сумын хүн. Сургуулиа төгсөөд Баянцагаан сумаасаа ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Баяндэлгэр суманд ажиллаж байгаад Улаанбаатарт Гуравдугаар төрөхөд эх баригч хийж байтал 1998 онд төрөх маань

татан буугдсан. Үүнээс хойш Эх нялхаст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Дал, наяад онд төрөлт хэр байв?

-Өдөрт дунджаар 10 гаруй эмэгтэй төрдөг байлаа. Дал, наяад оны эмэгтэйчүүд маш эрүүл чийрэг байсан. Эрүүл мэндийн хувьд одоогийн төрөх насны эмэгтэйчүүд тэднийг гүйцэхгүй ээ. Тэр үед чинь бид дэндүү цэвэр агаар, цэвэр орчинд амьдарч байлаа шүү дээ. Хэрэглэж байгаа хоол хүнс нь ч органик. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг чинь л энэ байхгүй юу. Намайг дал, наяад онд хөдөө ажиллаж байхад эхэд барагтай бол хүндрэл гардаггүй байж. Би залуу ч байж, зоригтой ч байж, хэцүү юмтай учирч байсан тохиолдол бараг байгаагүй дээ. Дээхнэ үед касерова хагалгаа ч ховор. Хүүхэд эхээс гарахгүй байхад юу нь болохгүй байна гэдгийг тодорхойлох зүйлгүй. Бидний үед чинь техник технологи хөгжөөгүй байлаа. Өөрсдийнхөө чихэнд л итгэж эх, ургаа чагнаж байсан. Одоо бол амьсгалах агаараасаа эхлээд хоол хүнсний байдал горьгүй болж. Төрж байгаа эхчүүд янз бүрийн суурь өвчтэй.

Түүнээсээ болоод төрөлт, эх хүүхдийн эрүүл мэндэд хүндрэл учрах тохиолдол ерөнхийдөө ихсээд байна. Гэхдээ бүгдийг нь хэлж байгаа юм биш. Сүүлийн хэдэн жилд хүүхдүүд тархины даралттай төрөх нь мөн ихэслээ. Энэ чинь хотын утаатай л холбоотой. Мөн манайд хүнсний байдал маш хэцүү болчихсон. Ерөнхийдөө агаарын бохирдол, хүнсний байдал ийм байгаад байвал цаашдаа их хэцүү болно. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөхөд хамгийн гол нь энэ шүү дээ. Дээрээс нь стрессгүй байх хэрэгтэй байна.

-Монголд төрөлт хэдийнээс ихэссэн бэ?

-1980 оноос хойш бол төрөлт ихэссэн шүү. Жил ирэх тусам төрөлт улам нэмэгдэж байна. Тэгэхээр ачаалал их учраас эмч нар тэр болгон жирэмсэн эх нэг бүртэй тулж ажиллаж чадахгүй шүү дээ. Ер нь төрөлт 22-35 насны хооронд байвал тун зүгээр.

-Таны ажлын нөхцөл хүнд нөхцөлд ордог байсан биз дээ…

-Ажлын нөхцөл бол мэдээж хүнд байлгүй яахав. Үргэлж цус харсаар байгаад эх баригчдын нүдний хараа хамгийн түрүүнд мууддаг юм. Гэхдээ миний ажил их сайхан ажил л даа. Нялх хүүхдийн энерги гэдэг чинь үнэхээр сайхан. Эх барьж байгаа хүний хамгийн сайхан нь нярайн дууг сонсох л юм даа. Энэ сайхан мэргэжлээрээ улсад 40 жил ажилласан байна.

-Эмчийн цалингийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Тун бага. Эмч нарын цалинг нэмэх хэрэгтэй. 2009 онд би тэтгэвэрт гарсан. 144 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож байлаа.

-Хүүхэд эх барьж авсан хүнийхээ ааш занг дуурайдаг талтай гэж хүмүүс ярьдаг. Энэ хэр ортой бол?

-Үүнийг би нэлээд үнэний хувьтай гэж боддог. Яагаад гэвэл, тэр хүүхдийг төрөхөд хүйнд нь эх баригч л гар хүрч байна шүү дээ. Хүйг нь тасалсан хүн, хүүхэд хоёрт ямар нэг хэмжээгээр энергийн солилцоо явагдаж л байгаа. Тиймээс ааш зан төстэй болох тал байдаг. Жишээ нь, би жаахан зөрүүд зантай хүн л дээ. Гэтэл миний эх барьж авсан хүүхдүүдийн эцэг эхээс манай хүүхэд их зөрүүд гэж л байдаг юм. Хүмүүс эх баригчийг газар ээж, хүйн ээж гэж нэрийддэг юм билээ.

-Та ээж болох гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ер нь ажиглаад байхад төрөх гэж ирж байгаа эхчүүд ихэнх нь сэтгэл санааны бэлт-гэлгүй ирэх нь элбэг. Жаахан ч гэсэн сэтгэл санааны бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Монголчууд эртнээсээ төрөх, үхэх хоёрыг зүйрлэсэн нь их учиртай шүү. Орчин үед төрж буй ээжүүд бие даамтгай биш. Хүүхдээ хөхүүлсэн ч хүний тус авах гэдэг. Бид чинь өвдөж буй эхийн ээжийг нь орлож, халамжилж л төрүүлнэ шүү дээ.

Ц.УЯНГА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Лу.Гантөмөр: Ардчилсан намын хууль ёсны ээлжит бус Их хурал ирэх сарын 7-нд болно || DNN.mn


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лу.Гантөмөртэй намын дотоод асуудал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– С.ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ НӨХДИЙН ХУРАЛ БОЛ ДҮРМИЙН БУС ЦӨӨНХИЙН ХУРАЛ БОЛСОН –


-Танай намын Үндэсний бодлогын хороо ээлжит бус хурлаа хийж, намынхаа Их хурал болон намын даргаа батламжлах асуудлыг хэлэлцлээ. Хурлын үр дүнгийн талаар болон намын ээлжит бус Их хурлаа хэзээ хийхээр товлов?

-Хурлын үр дүнгийн талаар та асууж байна. Хурал ирцэндээ хүрч, асуудлуудаа хэлэлцэж байна гэдэг бол маш том үр дүн. Манай намын бодлого, зохицуулалт, үйл ажиллагааны чиглэлийг гаргадаг дээд байгууллага бол Үндэсний бодлогын хороо. Энэ удаагийн хуралд Үндэсний бодлогын хорооны 200 гаруй гишүүд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцлоо. Манай нам хоёр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг энэхүү хурлаас харж болно. Хуваагдал, маргаантай асуудал зөвхөн намын удирдлагуудад бий.

Түүнээс биш Ардчилсан намын гишүүд хоёр хуваагдчихсан зүйл байхгүй гэдгийг энд дахин хариуцлагатай хэлье ээ. Мэдээж хурлаар тулгамдсан хэд хэдэн асуудлуудыг хэлэлцлээ. Юуны өмнө намын ээлжит бус Их хурлынхаа товыг зарлаж, хэлэлцэх бусад асуудлуудаа ярьж, шийдвэрлэлээ. Намын ээлжит бус Их хурал ирэх сарын 7-ны өдөр болохоор тогтлоо. Ээлжит бус Их хурлаараа намынхаа даргыг батламжлах, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах болон бусад асуудлуудыг хэлэлцэн гаргасан шийдвэрээ Улсын дээд шүүхэд өргөн барина. Тиймээс нийт гишүүд дэмжигчиддээ намынхаа Их хуралд идэвхтэй оролцож, асуудлуудаа шийдвэрлэж, дараагийн үйл ажиллагаандаа цаг алдалгүй шуурхай орохыг уриалж байна.

-Ер нь өнөөдөр Монголд Ардчилсан нам гэж байна уу?

-Манай нам өнөөдөр Монголын улс төрд тодоос тод оршин тогтнож байна. Салж сарних тухай ойлголт байхгүй, үүнийг хатуу ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, АН-ын аливаа маргааныг гишүүд нь хагалах хэрэгтэй. Манай нам 200 мянган гишүүнтэй. Эдгээр гишүүдийг төлөөлж байгаа хүмүүсээс маргаж байгаа нь гарын арван хуруунд багтах цөөн хүн бий. Дээд тал нь 20 гэж бодъё. 200 мянган хүний өмнөөс 20 хүн зодолдоод байж болохгүй. Тиймээс 200 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг нь учиртай. Асуудал шийдэгдсэн гэж би хувьдаа дүгнэж байгаа. 330 сум, 200 гаруй үүр, есөн дүүргийн төлөөлөл бүрэн сууж байгаад 95 хувийн ирцтэйгээр намын онц их хурлаа хийсэн шүү дээ. Улс төрийн нам гэдэг бол дэмжигч гишүүдийн байгууллага. Тиймээс гишүүд нь асуудлаа шийднэ. Бид хоёр зарчим барьж байгаа. Нэгдүгээрт, нийлж нэгд. Хоёрдугаарт, гишүүдээрээ шийдүүл. Энэ хоёр зарчмыг тунхаглах хэрэгтэй. Гуравдугаарт, залуу үе болон гишүүдээ хохироож болохгүй. Эдгээр хүмүүсийн санал, хүч, буянаар олон жил УИХ-ын гишүүн, сайд, дарга хийсэн хүмүүс тэднээсээ асуухгүй маргалдаад суугаад байж болохгүй.

-Нөгөө талд чинь ээлжит бус хурлаа хийж хуралдууллаа. Үүнийг танайхан хууль бус гэж хэлэх байх л даа. Ингээд хоёр талдаа нэгнийгээ үгүйсгээд удлаа шүү дээ. Үнэхээр шийдвэрт хүрч нэгдэж чаддагүй юм бол одоо хоёр тийшээ хараад тарчихаж болдоггүй юм уу. Тус тусдаа намаа байгуулаад яваач дээ?

-Хууль бус зүйлийг хууль бус л гэж хэлнэ. Учир нь намын жинхэнэ гишүүд тэр хуралд оролцоогүй. Энд тэндээс гишүүн биш нөхдүүдийг цуглуулаад цөөнхөөрөө намын асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгаа нь өөрөө хууль бус юм. Манай нам Ардчилсан нам. Тэр утгаараа аливаа шийдвэр, үйл ажиллагааг намын гишүүдийн олонхын саналаар гаргаж явдаг. Тэгэхээр тэр талын намын хурал гэдэг бол хэсэг бүлэг цөөнхийн л эрх ашиг. Бид үүнтэй хатуу тэмцэх болно. Та биднийг тарчих гэж байна. Тарах шиг амархан зүйл байхгүй. Энэ бол нөгөө талын болон диктатур хүсдэг нөхдүүдийн туйлын хүсэл нь. Бид тэдний хүслийг хангаад тарна гэж байхгүй. Нөгөөтэйгүүр бидэнд тарах, бутрах ямар ч шаардлага болон нөхцөл байхгүй. Ардчилсан нам асуудлаа шийдэж чаддаг нам. Ардчилсан нам асуудлаа ярьж чаддаг нам. Тийм болохоор цаашид энэ бүх асуудал шийдэгдээд явна.

-Дээд шүүхийн шийдвэр С.Эрдэнэ талын АН-д шийдэгдээд байна уу гэж хараад байгаа. Гэхдээ олонх нь О.Цогтгэрэл талдаа дуугараад байдаг шүү дээ. Олонх гэдгийг би УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн байр сууринаас л харж байна л даа. Яг одоогийн байдлаар Дээд шүүхийн шийдвэр яаж гараад, цаашид ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм бэ?

-Тэр талд шийдэгдээд байна гэж харж байгаа чинь буруу. Тийм зүйл огт байхгүй. Дээд шүүхээс АН-ын даргын асуудалд хэнийг нь ч бүртгэж аваагүй байгаа. Тэр утгаараа АН өнөөдөр даргагүй байна. Тиймээс даргыг Их хурлаараа сонгодог дүрэмтэй. Ингэхдээ намын удирдлага Үндэсний бодлогын хороонд төвлөрдөг. Үндэсний бодлогын хороо нь хуралдаж Их хурлаа зарладаг. Үүгээрээ намын даргаа сонгож, тодруулдаг, ийм л энгийн дүрэмтэй. Тиймээс л бид эдгээр хурлыг хийж, цаашдын үйл ажиллагаагаа ханган ажиллаж байна. Намынхаа энэхүү шийдвэрт жирийн гишүүдээс эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь идэвх зүтгэлтэй оролцож байгаа. Тиймээс асуудал удахгүй дуусна.

-Ирэх сар Их хурлаа хийгээд намын даргаа сонгож, батламжлаад материалаа Дээд шүүхэд өглөө. Гэтэл Дээд шүүхээс урьдын адил шийдвэр гаргаж хүлээж авах боломжгүй гэвэл яах вэ?

-Тэгэх хууль эрх зүйн ямар ч боломжгүй л гэж бид харж байгаа. Ардчилсан нам асуудлаа хууль, дүрмийнхээ хүрээнд шийдвэрлээд өгч байхад хүлээж авахгүй гэвэл асуудал бидэнд биш, Дээд шүүхэд байна л гэж харна даа. Сая Үндэсний бодлогын хорооны гишүүд хэлж байна. Биднийг дахин хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, тэмцэх болно гэнэ. Үнэхээр бид тэмцэнэ. Монгол орон даяар АН-ын гишүүд дэмжигчид цуглаж, үнэхээр болохгүй байгаа зүйлийн эсрэг зоригтой тэмцлийг эхлүүлнэ. Ганц С.Эрдэнэ гэдэг хүн АН-аар ингэж тоглож болохгүй.

-Та 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшээгүй юм бэ. Ямар нэгэн нээнтгэнд орчихсон болов уу гэж хараад байгаа?

-Би дэвшээгүй биш намайг зүгээр хасчихсан байхгүй юу. Тухайн үед миний рейтинг ч өндөр байсан. УИХ-д намаасаа гарах бүрэн боломжтой л гэж харж байсан. Би дүрэм, журмынхаа хүрээнд бэлтгэлээ базааж, намдаа дэнчингээ өгчихсөн хүлээж л байсан. Гэвч намайг зүгээр хасчихсан шүү дээ. Тэр үед ковидоос шалтгаалж нам анх удаагаа цахимаар хуралдсан. Энэ хууль бус хурлын үр дүнгээр намайг шууд л хасчихсан. Ингээд дэвших боломжгүй болсон. Түүнээс биш би дэвших сонирхолгүйдээ ч юмуу, эсвэл хэн нэгэн хүний нээнтгэнд ороод болчихсон юм биш.

-Сайнаар харъя л даа. Ирэх сар Их хурлаа хийгээд асуудлуудаа бүгдийг нь шийдээд цааш явлаа гэж бодъё. Одоо ээлжит сонгуулийн хугацаа талаасаа өнгөрлөө. Үлдсэн хугацаанд намаа эвлүүлээд, бодлогоо шинэчлээд УИХ-ын сонгуульд оролцож, ялалт авч чадах уу. Олонх болдоггүй юм аа гэхэд ядаж хүчтэй сөрөг хүчин болж чадах уу. Тийм боломж байгаа юу?

-Асуудалгүй. Бид ялах бүрэн боломжтой. Бидэнд зөв бодлого, төлөвлөгөө байна. Бидэнд эв нэгдэл, хүч байна. Нам үнэхээр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг дахин хэлье. Удирдлагын түвшинд л ганц нэг хүний асуудал энд явж байгаа учраас хуваагдсан мэт харагдаад байгааг үгүйсгэхгүй. Бид нэг цул хэвээрээ байгаа. Тиймээс цаашид бодлогоо тодорхойлоод сонгуульд оролцож ялалт авчирна гэдэгт итгэлтэй байна.

-УИХ-д үнэхээр сөрөг хүчний байр суурь, дуу хоолой дутагдаж байна. Танай УИХ дахь бүлэг ч хуваагдчихсан асуудалтай байна. Цаашид хүчтэй сөрөг хүчин болохын тулд бүлэгтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Эрх баригч Монгол Ардын нам 63 гишүүнтэй. Энэ бүлгийн гишүүдэд үйлчилж байгаа нь Монголын Засгийн газар. Үүний цаана хэдэн зуун мянган хүн энэ хүмүүст үйлчилж байгаа. АН-ын бүлэг яагаад сул харагдаж байна гэхээр ард нь үйлчилдэг хүмүүс, иргэний нийгэм, аппарат, үйл ажиллагаа алга. Тиймээс л ажил хэрэгч улс төрийн хүчинг АН-ын бүлгээр бий болгоно. Тэр бүлгийг бид бодлого болон бусад дэмжлэгээр хангах ёстой. Бүлэг дээр бид Монголын иргэний нийгмийн оролцогчдыг хөтөлж аваачиж өгөх ёстой. Тэдний дуу хоолойг сонсож мэдээллээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, бүлгийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн салбар, хүний эрхийн зэрэг байгууллагуудтай уулзуулах ёстой. Өөрөөр хэлбэл, бид бүлэгтээ үйлчлэхгүй бол бүлэг бидэнд үйлчлэхгүй. Мэдээллээр дутагдана, үзэл санаа, үйл хэргээр дутагдана. МАН-ын 63 гишүүнд хэн үйлчилж байгааг бид тодорхой харах хэрэгтэй. Энэ бол тэнцвэргүй тулаан. Тэнцвэргүй тулаан удаан үргэлжлэхээр парламентын ардчилал харагдахаа больчихдог. Учир нэг тал нь мэдээллийн хомсдолтой, дэмжлэггүй. АН сөрөг хүчний дуу хоолойг парламентад хүргэхийн тулд бид сүүдрийн Засгийн газрын түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах чадвар, чансааг өөр дээрээ авах ёстой. Тэр ажлыг их богино хугацаанд хийнэ.

-Таван нам нэгдэж АН үүссэн. АН-ын лидерүүд муудалцахад гишүүд ч тэднийг дагаж байна. Тэдгээр лидерүүдийг үзэл санаан дээрээ нэг цул болгохын тулд юу хийх вэ?

-Би олон жил энэ хүмүүсийн дунд явсан. Тэд бол үзэл санаан дээрээ нэг цул байгаа. Монголчуудын эрх чөлөөний төлөө тэд бүгд зогсоно. Харин үйл хэрэг, арга барил дээрээ зөрөөд байгаа юм. Тэгэхээр арга барилын зөрүүг хэрүүл маргаан болгомооргүй байна. Бид боловсрол төвтэй улс төр хүний нөөцөөрөө намынхаа янз бүрийн арга барилын зөрүүг багасгана. Шийдвэр, шийдлийн зөрүү байгаа. Нийгмийн салбар бол бодлого бодоход олон хариу гардаг салбар шүү дээ. Шинжлэх ухааны салбар бол нэг л хариу гардаг. Олон хариутай ажил учраас олон хариу гаргачихаад байгаа хүмүүсийн хариу бүрт ач холбогдол өгч болохгүй. Сайн хариултыг цаг үе өөрөө авч ирдэг. Нийгэм өөрөө авч ирдэг. Тиймээс бид олон хүний оролцоотой хэлэлцүүлэг хийж, олон хүний гол үзэл санаагаа алдахгүй, үнэт зүйлээ гээхгүй шийдлээ гаргаад явна. Энэ бол маш прагматик ойлголт.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Цагаагчин тахиа өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 9, Буд гариг. Билгийн тооллын 7, чөлөөт эх одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7:18 цагт мандан, 18:48 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.