Categories
мэдээ нийгэм

“Ч.Мөнхбаяр улсын нууцыг мэдэх боломжгүй иргэн” гэв || DNN.mn

Зохиолч, сэтгүүлч, иргэн Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас саатуулах ажиллагаа явуулж, хориод буй. Түүнийг гадны тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг, гаднаас их хэмжээний валют авсан гэх үндэслэлээр саатуулан баривчилснаа ТЕГ мэдээлсэн. Өнөөдөр Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын тагнуулын байгууллагын гол үүрэг нь гэмт хэргийг илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх. Хэрвээ Ч.Мөнхбаяр тагнуул хүнтэй харилцахыг мэдсэн бол түүнд анхааруулж хэлэх ёстой байсан. Гадаадын ямар ч хүнийг тагнуул эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Духан дээр нь “Тагнуул” гээд биччихсэн байдаггүй биз дээ. Ч.Мөнхбаярыг энэ хэрэгт орооцолдохоос өмнө урьдчилан сэргийлэх үүргээ Тагнуулын ерөнхий газар гүйцэтгээгүй.

Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай уулсан эсэхээ мэдээгүй. Мэдээгүй байсан хүнийг энэ хэргээр яллабал буруу жишиг тогтоно. Ийм учраас шат шатны байгууллагад хандсан.

Иргэн Ч.Мөнхбаярын нэр хүндэд зориудаар халдсан, гүтгэсэн, ялласан, нийгмийг цочроосон асуудалд гомдол гаргасан. Өнөөдөр хэн ч тагнуулч болох эрсдэлтэй нийгэмд амьдарч байна. Тиймээс бид өнөөдөр мэдээлэл хийж байна. Энэ асуудлаар ярилцлага өгөх, нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байгааг тодотгоё.

Нууц бичиг баримтыг гадны хүнтэй хадгалсан, дамжуулсан юм Ч.Мөнхбаярт байхгүй.

Прокурор үнэхээр хариуцлагагүй ажилласан. Хууль бусаар хорьсон. Одоо хууль бусаар ял оноох гээд прокурорт хандчихсан байгаа.

Монголын айл бүхэнд гадаадын вальют бий. Ч.Мөнхбаярын гэрээс их хэмжээний мөнгө гараагүй. Гүтгэлэг.

Тагнаалын байгууллагаас илүү мэдээлэлтэй зүйлийг Zarig.mn сайт яагаад цацав. Ямар их мэдээлэлтэй юм бэ. Үүнийг их гайхаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мягмардорж: Нэгдүгээр сарын 11-нээс хойш нэг ч контейнер эргэж гараагүй. Гэтэл хоногт 400 юанийн түрээс төлдөг || DNN.mn

Эрээнээс орж ирж буй бараа ямар үнэтэй байгаа, Улаанбаатарт хэдэн төгрөгөөр зарагдаж буй талаар “Хөх тэнгэр” карго компанийн худалдааны мэргэжилтэн Н.Мягмардоржоос (нэрийг өөрчлөв) тодрууллаа.


-Эрээнээс Улаанбаатар хот руу бараа татахад 1 м.куб ачаанд хэдэн юань төлдөг вэ?

-1 м.куб ачааг Эрээн боомтоор аваад Улаанбаатарт ирэхэд 1600 юань төлдөг. Үүнд гаалийн татвар, тээврийн зардал гээд бүх зүйл нь орсон.

-Гаалийн татвар, тээврийн зардал зэрэг нь оролгүй Эрээнээс 1 м.куб ачааг яг хэдэн юаниар авдаг юм бэ?

-600-800 орчим юань болдог. Их хэмжээгээр бол 600, багаар 800 юань төлдөг. 1-2 м.куб ачаанд 800 юаниар үнэлдэг. 10 м.кубээс дээш бол 600 юань болж буурна.

-Улаанбаатарт 1600 юаниар ирсэн барааг жижиглэнгийн худалдаачид бас нэмж зарж байгаа юу?

-Тэгнэ. Гэхдээ ямар ачаа гэдгээсээ шалтгаална. 1 м.куб ачаанд ариун цэврийн цаас овор ихтэй, жин багатай учир цөөхөн орно. Хэмжээ багатай хүүхдийн өмд, цамц олон орно гэдэг ч юмуу, ирж байгаа бараанаасаа шалтгаална.

-Тухайн ачаанд юу орж ирж байгаагаас үл хамаараад үнэ адилхан уу?

-Үнэ өөрчлөгдөхгүй. Зөвхөн эзэлхүүнээр нь боддог. Нэг контейнерт 60 м.куб ачаа орох бол түүнд нь тулгаж л ачдаг. Тухайн ачааг ямар хайрцаг саванд хийсэн байна, тэр хайрцагны өндөр уртаар ачааны эзэлхүүн гарна шүү дээ. Түүнийгээ 1 м.кубийнхээ үнээр бодож өгдөг.

-Танайх ачаа бараа оруулж ирж байгаа юу. Ямар шугамаар яаж оруулж ирж байгаа вэ?

-Манайх Гашуунсухайт боомтоор явахгүй байгаа. Эрээн-Замын-Үүдээр ачаагаа авч байна. Үнийн хувьд Замын-Үүдээр явахад арай хямд. Манайх 1 м.куб ачааг 1280 юаниар бодож ачиж байгаа. Яагаад ийм хямдхан байгаа вэ гэвэл Гашуунсухайт боомт дээр ирэхээрээ оочер дугаарлалт байхгүй шууд ордог. Тэгэхээр ирэх хугацаа нь богинохон. 7-10 хоногт багтаад ирчихдэг. Эрээнээс хөдөлсөн ачаа Гашуунсухайтаар тойроод Улаанбаатарт ирэхэд 7-10 хоногт багтахгүй. Гашуунсухайтаар оруулахад 15-20 хонож байгаа. Манай ачаа Замын-Үүдээр шууд ирж байгаа болохоор арай хөнгөлөлттэй үнээр буюу 1280 юаниар 1 м.куб ачааг ачдаг. Яаралтай ачааг баруун талын боомтоороо 1600 юаниар ачаад байгаа.

-Чингэлэг тээврийг хүн хоорондын контакт үүсгэхгүй ариутгал халдваргүйтгэлийн дэглэм баримталж байгаа гэсэн. Энэ тал дээр ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Ариутгалаа бүх газар журамд заасны дагуу хийдэг. Хамгийн асуудалтай ганц зүйл нь урдаас орж ирсэн контейнерууд буцаж гарахгүй байгаа.

-Яагаад?

-Гуравдугаар сарын 20-ны үеэр гаргаж эхлэх юмуу тийм л сураг дуулдсан. Контейнераас өвчин халдана гэдэг болгоомжлол Хятадын талд байгаад байгаа. Тэгэхээр Монголын талд хоосон контейнерыг ариутгаад тэг цэг рүү аваачаад, тэг цэг дээрээ дахин ариутгаад Хятадын гаалийн хашаа руу аваачаад тэндээ 14 хонодог ч юмуу, нэг сар болдог ч юмуу ийм хорионы хугацаа байгаа юм. Тэр хугацаагаа өнгөрөөгөөд тухайн контейнераас янз бүрийн зөрчил илрэхгүй байвал цааш нь буцааж оруулах юм билээ. Нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг тээвэр явж эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш ирсэн нэг ч контейнер буцаж гараагүй. Тэдгээр контейнерууд зүгээр хэвтэж байдаг юм биш байхгүй юу. Нэг хоногийн 400 юанийн түрээс төлдөг.

-Тэр түрээсийн мөнгийг хаанаас хэн төлөх вэ?

-Тэр мөнгийг энгийн хэрэглэгчид л төлж байгаа шүү дээ. Контейнерын эргэлт нь хурдан байвал үнэ хуучны ханшин дээрээ очих боломжтой. Гэтэл орж ирсэн контейнерыг нэг ч ширхэгийг гаргахгүй гурван сар түгжиж байна. Гурван сард өдрийн 400 юанийн түрээс төлөхөөр тэр түрээсийн мөнгийг барьж авахын тулд Монголд худалдан авч буй энгийн хэрэглэгчдэд үнээ өндөр хэлж, зардаг. Түүнээс контейнерын эргэлт хурдан, сар дотроо гаргаад байвал үнэ бууна. Хятадын талын бодлогоос болж үнэ нэмэгдээд байгаа. Түүнээс дунд нь нэг жолооч, нэг тээвэр зуучийн компани үнэ нэмээд байгаа юм биш.

-Түрээсээс өөр ачаа тээвэрт гарч буй хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Сугалаа гэж нэг юм бий. Сугалааг Өмнөд Монголын Эрээн хотод байгаа гааль тээврийн, төрийн албанаас зохион байгуулж байгаа. Тэр нь бидэнд маш их түвэг болж байна.

-Тэр сугалаа нь ямар учиртай юм бэ?

-Гаалийн хашаанд 1000 контейнер байна гэж бодъё. Гэтэл наанаас хамгийн түрүүнд орж ирсэн контейнерыг түрүүлж гаргах ёстой. Тийм үү?

-Тийм.

-Цаг хугацаагаар уг нь эрэмбэтэй байгаа шүү дээ. 1-нд орсон бол нэгэнд, 2-нд орсон бол хоёронд гээд. Эхлээд түүгээрээ ачаад явж байтал манай монголчууд яаруу юм болохоор таньдаг мэддэг хүн амьтнаараа яриулаад 1-нд орсон контейнер гараагүй байхад 10-нд буюу ес хоногийн дараа орсон контейнерыг өмнүүр нь дайруулж ачуулаад байсан, хээл хахууль өгөөд. Гэтэл Хятадын тал тийм юманд дургүй шүү дээ. Хээл хахууль авдаггүй. Тэгээд “Ном журмаараа явж болохгүй юм бол сугалаанд оруулна” гээд санамсаргүй байдлаар хүний оролцоогүй компьютерийн программаар тодруулж оруулах болсон. Үүнд нь урьд нь орж ирсэн контейнерууд хугацааны алдагдал хүлээж, түрээс их төлнө гэсэн үг. Би гуравдугаар сарын 1-нд контейнероо оруулж ирсэн мөртлөө аз таарахгүй бол 10-нд оруулна гэсэн үг. Гэтэл би арав хоног хүлээж байхад 10-нд орж ирсэн контейнер сугалаанд ороод аз нь таарвал тэр өдрөө орж ирж байгаа. Ийм л үл ойлголцлын асуудал үүсээд байна. Гэхдээ энэ нь манай монголчуудаас л болж байгаа юм л даа. Миний контейнерыг оруулаад өгөөч, 1000 юань өгье гэж хэлдэг зангаасаа болоод өөрсдөө хохирч байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Лондон хотын загварын долоо хоног || DNN.mn

Лондон хотын загварын долоо хоног

Мөндөр, салхи, шуурга ч Лондонгийн загварын долоо хоногийн эрч хүчийг зогсоож чадсангүй. Лондонгийн загварын долоо хоног 80 миль/цаг хурдтай ширүүн салхитай, бороо орж байсан хэдий ч “LVMH” шагналын эзэн Ненси Дожака, Молли Годдард, Эрдэм, Симон Роча болон бусад хүмүүсийн шинэ цуглуулгуудыг авахаар олон улсын редактор, зочид цугларчээ. “Vogue” сэтгүүлийн Фил О зурагчин долоо хоногийн турш Британийн нийслэлд айлчлан, шоуны гадна хамгийн гоё хувцасладаг хүмүүсийн зургийг авчээ. Тэгвэл орчин цагийн британчуудын загварын чиг хандлагыг харцгаая.

63F9C8E9-EC8B-448A-BF22-8AF36B4B2625
1FB18EB9-4ADE-4020-84B5-30F8844F815E
406261E8-F2CA-4095-B7E3-3ED4CD6330F9
8312FEA1-F83F-410E-85A5-C31A368FC896
9323CE21-DD49-44CF-8390-2E98D09AB2A2
0300DBD4-42F8-4D0F-8000-021E61CD5BE5
3D5633D4-4391-4A19-BC7D-9AE0A7BCDBF8
6F5218ED-015A-4A6D-9D14-56570A3F3FDE

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ эдийн-засаг

Rio Tinto: Оюу толгой төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлнэ || DNN.mn

“Rio Tinto” компани “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа тасалдахаас сэргийлж, шаардлагатай түлш болон бусад бараа материалын нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд ОХУ-тай тогтвортой харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна.

“”Rio Tinto” групп “Оюутолгой” төслийн түлшний хэрэглээг хангахаар өөр эх үүсвэр хайсан ч ОХУ-аас худалдан авалт хийхээ бүрэн зогсоох боломжтой гэж үзэхгүй байна” гэж “Rio Tinto”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд мэдэгдлээ. Мөн тэрбээр “Бодит байдалд Монгол Улс хүчирхэг хоёр хөрштэй учраас тэнцвэртэй, эрүүл харилцаагаа хадгалах нь бидний хувьд маш чухал” хэмээн онцлов.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь || DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2022 оны гуравдугаар сарын олголтын хуваарийг хүргэж байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг энэ сарын 17-ноос эхлэн олгоно. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас олгож эхлэх юм. Тухайлбал насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 15-наас хойш олгож эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын хаврын чуулганаар 55 асуудал хэлэлцэнэ || DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу гуравдугаар сарын 15 буюу ирэх Мягмар гарагт нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өмнө нь тогтоосон.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгасан:

1/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;

3/Газрын багц хуулийн төсөл;

4/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

7/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;

9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

12/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл;

14/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

15/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

16/Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;

18/Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

20/Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

21/Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

23/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;

25/Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;

26/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;

27/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;

28/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;

29/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

30/Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

32/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;

33/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

34/Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;

35/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

36/Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;

37/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

38/Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;

39/“Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

40/Улс төрийн намын тухай хуулийн төсөл

41/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

42/Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

43/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;

44/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

45/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

46/Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

47/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

48/Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;

49/Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

50/Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

51/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

52/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;

53/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;

55/Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д visa, master карт ашиглах боломжгүй боллоо || DNN.mn

“Visa international”, “MasterCard” зэрэг олон улсын төлбөрийн систем ОХУ-ын зах зээлээс гарч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс манай улсын банкнуудын гаргасан олон улсын эрхтэй visa, master картууд хойд хөршид ашиглагдах боломжгүй болж байна.

Тодруулбал, ОХУ-д сурч, амьдарч, зорчиж буй иргэд тус улсын нутаг дэвсгэрт дээрх картуудыг ашиглах боломжгүй байна. Мөн Монголоос мөнгө шилжүүлэн авахын тулд ОХУ, бусад орны арилжааны банкуудад хандан төлбөрийн системд суурилсан карт захиалан авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмнэлгүүдийн ачааллыг РОТА вирусээр халдварласан хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдүүлж байна || DNN.mn

-ТУС ВИРУС НЬ ОРЧНЫ БОЛОН АХУЙН БОХИРДЛООС ШАЛТГААЛЖ 0-5 НАСНЫХНЫ ДУНД ДАВТАН ХАЛДВАРЛАДАГ УЧРААС ДЭГДЭЛТ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДСЭЭР БАЙНА –


Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байгаа талаар бид өмнө сурвалжилж байсан. Тэгвэл энэ удаад бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Анхан шатнаасаа авахуулаад бүх эмнэлгүүд хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн хөлд дарагджээ. Бид эхлээд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Энэ эмнэлэг шинэ байрандаа ороод удаагүй байгаа аж. Бусад эмнэлгүүдтэй харьцуулахад орчин болон гаднах зогсоол, талбай сул чөлөөтэй харагдав. Гэхдээ яаралтай тусламжийн тасаг болон хүлээн авах тасагт хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд дугаарлан зогсож, ээлж ээлжээрээ бүртгүүлэн үзүүлж байв. Энэ үеэр бид бага насны хоёр хүүхдээ тэвэрсэн эцэг, эх дээр очиж, сэтгэгдлийг нь сонслоо.

СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Б.Булгантуяа “Манай хоёр хүүхэд том нь тавтай, бага нь хоёртой. Эхлээд ах нь өвдсөн. Хэдхэн хоногийн дараа дүү нь адилхан шинж тэмдгээр өвдөөд, аргагүйн эрхэнд хоёуланг нь үзүүлэх гээд энэ эмнэлэгт ирчихсэн байна. Ямар өвчин гэдгийг нь сайн мэдэхгүй. Хоёулаа л яг адилхан халуурч, гүйлгэж, бөөлжүүлж байна. Гадуур хүүхдийн РОТА вирус их байгаа гэж сонссон. Тэр нь юм болов уу гэж бодож байна. Эхлээд өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн. Өрхийн эмнэлгээсээ бичиг аваад дүүргийн эмнэлэгтээ үзүүлж байна. Өрхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үнэхээр муу байна. Наад захын юмаа мэдэхгүй, орчин үйлчилгээ нь үнэхээр тааруу. Дур нь хүрэхээрээ үздэг. Дургүй нь хүрэхээрээ бичиг өгөөд дүүргийн эмнэлэгт үзүүл гэсэн хандлагатай байх шиг. Энэ эмнэлгийн тухайд ачаалал их байна. Өглөө есөн цагт ирсэн. Хоёр цаг хүлээж байж одоо нэг хүний дараа орох гэж байна. Манай гэр бүл бүгд ковид туссан. Дахиад ковид юм болов уу гэж бодтол өөр шинж тэмдэг илрээд байгаа болохоор ковид гэж бодохгүй л байна. Юутай ч үзүүлье гээд сууж байна” хэмээв.


РОТА ВИРУСИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ УЛС ДАЯАР НЭН ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ


Тус эмнэлэгт өвчтөн хүлээн авч, бүртгэл хийж байгаа эмчээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Манайх өдөртөө 2000 гаруй хүнд үйлчилж байна. Сүүлийн үед ч гэлтгүй ер нь эмнэлгийн ачаалал их байдаг. Нэг хэсэг ковид гэж нэмэгдсэн. Харин одоо бусад өвчлөл нэмэгдсэн учраас ачаалал их байна. Тэр дундаа таван сартайгаас зургаан насны хүүхдүүдийн дунд ханиад, томуу, томуу төст өвчин болон РОТА вирусийн шинж тэмдэг илэрч байна. Сүүлийн жилүүдэд энэ насны хүүхдүүд халдварлах нь ихэсч байгаа. Уг нь РОТА вирусийн вакцин байдаг. Гэхдээ улсын эмнэлгүүд дархлаажуулалт хийдэггүй. Харин хувийн эмнэлгүүд төлбөртэй хийдэг. Энэхүү төрлийн дархлаажуулалтыг улс хариуцан энэ насны хүүхдүүдэд идэвхтэй хийхгүй бол цаашдаа РОТА вирусээр халдварлах хүүхдийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, РОТА вирусийн эсрэг дархлаажуулалтыг улс даяар нэн яаралтай үнэ төлбөргүй эхлүүлэх шаардлагатай байна” гэв.


Б.МӨНГӨНЧӨДӨР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД БИД БАГАДАА РОТА ВИУРСИЙН ХАЛДВАР АВЧ ЭДГЭЭД ДАРХЛАА ТОГТЧИХСОН Ч ОДООГ ХҮРТЭЛ ВИРУСИЙН ХАЛДВАР БИДЭНД ХАДГАЛАГДААД ЯВЖ БАЙГАА


Үнэхээр эцэг, эхчүүд болон эмч сувилагчид бага насны хүүхдүүдийн дунд РОТА вирусийн халдвар их байгааг хэлж байна. Тиймээс уг вирус ямар учиртай, хэрхэн халдварладаг, яаж урьдчилан сэргийлэх талаар Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөрөөс тодрууллаа.

Тэрбээр “Сүүлийн үед РОТА вирусийн халдвар ихэсч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо маш их байгаатай холбоотойгоор мэдээлэл өгье. Хүүхэд бөөлжих, хэвлий хэсгээр өвдөх, дотор муухай оргих, нурмайх зэрэг нь ходоод гэдэсний хямралыг илтгэж байгаа үндсэн шинжүүд юм. Хүүхэд бөөлжиж байгааг юу гэж ойлгох вэ гэхээр тухайн хүүхдийн идэж уусан зүйл ходоод руу шууд орно. Энэ үед ходоодны салст цочирдсон байгаа учраас дээр нь орж ирж байгаа хоол ундаа шингээж чадахгүй буцаж агшаад гаргахыг бид бөөлжих гэж ярьдаг. Хэрвээ таны хүүхэд бөөлжиж л байгаа бол ямар нэгэн байдлаар ходоод нь өвдсөн байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ходоодноос цааш 12 метр урт гэдэс бий. Өнөөдөр идсэн хоолоо хоёр хоногт аажмаар доошлуулсаар өтгөн болгодог. Энэ процесс маш аажмаар, удаан явагддаг. Хүүхдийн гэдэг гүйлгүүллээ гэдэг гэдэснийх нь энэ удаан явах ёстой хөдөлгөөн маш хурдтай явагдсанаас болж хоёроос гурван цагийн өмнө идсэн хоолоо шууд өтгөн болгож гаргахыг хэлдэг. Хүүхдийн гэдэс гүйлгэх, бөөлжих олон шалтгаан бий. Үүний нэг нь сүүлийн үед маш идэвхтэй тархаад байгаа РОТА вирус юм. Нийт бөөлжиж, суулгуулж байгаа хүүхдийн 80 хувь нь бохир гарнаас болдог. Тиймээс ариун цэврийн дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд маань хүүхдээ хооллохдоо халбаганы ёроолыг долоож өгч болохгүй. Үүнийг маш сайн анхаарах ёстой. Мөн хоолыг нь үлээж хөргөхийг хориглодог. Яагаад гэвэл эцэг эхчүүд бид багадаа РОТА вирусийн халдвар авч эдгээд дархлаа тогтчихсон байдаг. Гэхдээ одоог хүртэл тухайн вирусийн халдвар бидэнд хадгалагдаад явж байгаа. Тиймээс үүнийгээ мэдэхгүй бага насны хүүхдийнхээ хоол, ариун цэвэр талд нь эцэг, эхчүүд алдаа гаргаж, хүүхдээ өвчлүүлэх эрсдэлд байнга оруулж байдаг. Мөн хүүхдэд янз бүрийн түүхий бүрэн гүйцэд боловсруулагдаагүй хоол хүнсний бүтээгдэхүүн өгөхөө хориглох шаардлагатай. Энэ дотор РОТА вирусийн нян бактери их бий. Яагаад бага насны хүүхэд өвдөөд байна вэ гэхээр зуун хувь ариун цэврийн дэглэм алдагдсанаас л болж байгаа юм. Энэ РОТА вирус хаа сайгүй байгаа. Дөнгөж мөлхөж байгаа, эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд бусад орчинд байгаа эд юмсанд хүрч, тэр бүү хэл бүгдийг нь долоож амандаа хийж үздэг. Тиймээс л энэ насны хүүхдүүд тус вирусээр өвдөх нь элбэг байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд үүнийг маш сайн анхааралдаа авч, хүүхдийнхээ тоглоом, эд юмсыг өдөр бүр ариутгаж, хараа хяналтаа өндөржүүлэх шаардлагатай. Эмнэлэгт очиж байгаа 0-5 насны хүүхдүүдийн 2/3-ны хоёр буюу гурван хүүхэд тутмын хоёр нь РОТА вирусийн халдвартай байна. Тиймээс энэ төрлийн халдварыг бууруулахын тулд, урьдчилан сэргийлэхийн тулд ахуйн болон хувийн ариун цэврийг маш сайн сахих явдал юм. РОТА вирусийн халдвар энэ насны хүүхдүүдэд дахин дахин халдварлах эрсдэл их байдаг. Нэг тусаад зүгээр болчихлоо гэж бодох хэрэггүй. Орчны бохирдол, хоол хүнс, хувийн ариун цэврийн дэглэм алдагдсанаас шалтгаалж уг вирусээр дахин өвчлөх боломжтой” гэв.


ХАВРЫН УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ОРЧНЫ АРИУТГАЛ, ТЭР ДУНДАА ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ТАЛБАЙГ НЭН ЯАРАЛТАЙ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА


Үүний дараа бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн үйл ажиллагааг сурвалжлахаар очлоо. Хоёр сарын өмнө тус эмнэлгийн ачаалал их байна гэж сурвалжилж байсан ч өнөөдөр ч ялгаагүй ачаалал дээд цэгтээ тулжээ. Тус эмнэлгийн гаднах автомашины зогсоол дүүрсэн, үүдэнд нь хувцас өлгүүр ачааллаа даахаа больсон, ороод хаана хэнд үзүүлэх зэргээс л зохион байгуулалт алдагдаж, хөл толгой нь мэдэгдэхгүй болсныг харж болохоор. Гэвч энэ ачаалалтай үед эмч, сувилагчид, эмнэлгийн ажилчид бүгд л чадах хэрээрээ үйлчилгээ үзүүлсээр л байв.

Энэ үеэр бид эмнэлгийн ажилчид болон эцэг, эхчүүдээс дараахь тодруулгыг авлаа. Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн Ж.Даваажаргал “Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал маш их байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй, ийшээ тийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад, эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна” гэв.


ХАЛУУН БҮГЧИМ ЗААЛАНД САНДАРСАН ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ХЭДЭН ЦАГ ДУГААРЛАН ЗОГСОЖ БАЙНА. СУУХ САНДАЛ, ҮЗЛЭГ ХИЙХ ЭМЧЭЭ НЭМЭЭД ӨГЧ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА


Баянгол дүүргийн иргэн Ж.Саруултөгс “Хүүхдийн эмнэлгийн ачаалал их байгааг хэн хүнгүй л хэлэх байх. Үнэхээр ачаалал их байна. Хүүхдийн гэдэсний болон нянгийн шинжтэй өвчлөл, амьсгалын замын өвчлөл, хатгаа их байна гэсэн. Би сая хүүхдээ үзүүлэхэд эмч нь ингэж ярьж байна. Манай хүүхдэд РОТА вирусийн шинж илэрсэн. Тэгээд шингэн нөхөх эмчилгээ болон нянгийн эсрэг эм бичиж өглөө. Энэ РОТА вирус гэдэг их гайтай өвчин юм. Нэг тусаад зүгээр болчихгүй, дахин дахин тусаад байдаг нь их гайтай. Би өчигдөр ирж хүүхдээ үзүүлэх гэж гурван цаг орчим дугаарлаж байж охиноо үзүүлсэн. Хүүхдийн тасгийн ор нь дүүрч, ачаалал их болсон гэсэн. Тиймээс эм бичүүлээд өнөөдөр дахин ирж шингэн нөхөх эмчилгээ хийлгүүлж байна. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгээсээ энэ вирусийг авсан гэж бодож байна. Ер нь сургууль, цэцэрлэг орсноос эхлээд хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Хүүхдээ хурдан зүгээр болоосой л гэж бодохоос энэ ачаалал, дугаарлалыг ч тоосонгүй. Гэхдээ манайхан хаа хаанаа үнэхээр зохион байгуулалт муу байна. Төрийн үйлчилгээ, тэр дундаа бяцхан хүүхдүүддээ чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Халуун бүгчим зааланд халуунтай хүүхдээ тэвэрч сандарсан эцэг, эхчүүд хэдэн цаг дугаарлан зогсож байна шүү дээ. Ийм ачаалалтай үед суух сандал, үзлэг хийх эмчээ нэмээд өгч болдоггүй л юм байх даа. Ядаж энэ бүгчим өрөөндөө салхи савир оруулаад, улавч, ус, нэг удаагийн аяга гэсэн наад захын үйлчилгээгээ нэмэгдүүлчихээсэй гэж бодож сууна” хэмээн ярилаа.


Э.НАРАНЦАЦРАЛ: МАНАЙ ИРГЭДЭД УРЬДЧИЛЖ ЦАГ АВАХ СОЁЛ АЛГА


Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа. Тэрбээр “-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юмуу, эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс байдаг. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачхаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон ийм байдаг. Өдөрт бид 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтэйгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна. Иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ ханд л даа. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга.

Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовиурлаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна.

Тиймээс манай төр засгийнхан, тэр дундаа гэр хорооллын гудамж талбайг нэн яаралтай ариутгаж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Ковид аажмаар намдаж байна. Одоо ковидоо анхаарахаас гадна бусад өвчнүүдээ анхаарч энэ чигийн эмчилгээ, үйлчилгээ, эм тарианы нөөц болон дархлаажуулалтын ажлаа эрчимтэй хийх хэрэгтэй” гэлээ.

Дээрх эмнэлгүүдээр явахад ачаалал их байгаагийн дээр бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин, тэр дундаа РОТА вирусийн халдвар их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Харин ковидоос шалтгаалсан ачаалал бага байгаа нь харагдаж байлаа. Учир нь хүүхдээ үзүүлэх гэсэн иргэдийн ихэнх нь ковид туссан гэдгээ хэлж байв. Мөн хаврын улирал ирж урин дулаан болж байгаа учраас орчны бохирдлоос шалтгаалсан өвчлөл эрс нэмэгдэх хандлагатай байгааг онцлон хэллээ. Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэх болсноос шалтгаалж ханиад, томуу, томуу төст өвчний гаралт өдөр ирэх тусам ихэсч байгаа аж. РОТА вирусийн тархалт идэвхтэй явагдаж байгаа учраас энэ төрлийн дархлаажуулалтыг улсын эмнэлгүүдээр, тэр дундаа өрхийн эмнэлгүүдээр үнэ төлбөргүй нэн яаралтай эхлүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон хэлж байв.

Categories
мэдээ нийгэм спорт

Ш.Энхийн-Одын нэр дэлхийн шигшээ багт албан ёсоор оржээ || DNN.mn

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой билээ. Мэдээж түүнийг Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч ч гэж хэлж болно.

Тэгвэл Шаравжамцын Энхийн-Одын нэр дэлхийн шигшээ багт албан ёсоор оржээ. Ш.Энхийн-Одын хувьд Америкийн нэгдүгээр дивизионд харьяалагддаг Дэйтон их сургуульд суралцдаг билээ

Categories
гадаад мэдээ

“ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэдэг дээр санал нэг байна || DNN.mn

Орос-Украины засгийн газрын төлөөлөгчдийн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ даваа гаригийн орой Беларусийн нутагт болж өндөрлөв. Гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүйг талууд уулзалтын дараа мэдээлсэн. Энэ удаагийн уулзалтаар өмнөх уулзалтаар тохиролцсон хүмүүнлэгийн коридорын асуудлыг дахин хэлэлцжээ. Өнгөрсөн хугацаанд Харьков, Мариуполь хотуудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорыг хоёр удаа гаргасан ч талуудын үл ойлголцлын улмаас бүтэлгүйтсэн юм. Хүмүүнлэгийн коридорын хотууд дахь Украины цэргийн удирдлагууд дээрээсээ өгсөн тушаал зааврын дагуу ажиллахгүй байгааг Оросын тал буруутгав.

Харин Украины засгийн газар нүүлгэн шилжүүлэх үеэр гал зогсоох тохиролцоог Оросын тал зөрчсөн хэмээн буруутгасан байна. Даваа гаригийн өглөө ОХУ-ын батлан хамгаалах яам Киев, Харьков, Мариуполь, Сумы гэх дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор гаргах санал гаргасан ч Украины тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь Оросын тал иргэдийг зөвхөн ОХУ, Беларусийн нутаг руу нүүлгэн шилжүүлэх замыг санал болгожээ. Тухайлбал, Киевээс гаргах иргэдийг Беларусь руу, бусад гурван хотоос гаргах иргэдийг ОХУ руу нүүлгэх замыг санал болгоод байсан юм.Тэгвэл хоёр талын дөрөв дэх уулзалт удахгүй Беларусийн нутагт болох бөгөөд мөн Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зуучлалаар энэ сарын 10-нд хоёр улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нар Туркийн Анталье хотод уулзахаар болоод байна. Эдгээр уулзалтуудын талаар зарим олон улсын судлаачид “Ирэх 1-2 хоногт оросууд сүүлийн удаа довтолж дараагийн уулзалтаас өмнө аль тал нь асуудлаа тулгах нь тодорхой болно” гэж байгаа бол “Үгүй, В.Путин ОХУ-д байсан 10 армийн 8-ыг үндсэнд нь байхгүй болгоод байна. Хамгийн гол нь шилдэг цэргүүд болон шилмэл зэвсгийн нөөц нь үгүй болсон. Тиймээс В.Путинд цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр арга үлдээгүй. Гэхдээ тэр стратегийн бус бага хүчтэй тактикийн цөмийн зэвсгийг NATO-гийн гишүүн болж амжаагүй байгаа Украин, Гүрж, Финляндын аль нэгэнд хаяж барууныг айлгах арга хэрэглэнэ.

Өнөөдөр Путины энэ шийдвэрээс айж боломжтой орос иргэн болгон гэр бүлээ авч гадаадад дайжин гарч байна. Иймээс ирэх хэлэлцээрүүд юу ч шийдэхгүй” гэх хэсэг ч байна. Мөн “ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд С.Шойгу санаатайгаар Украинд Оросын армийг барууны зэвсэгтэй мөргөлдүүлэн Оросын цэргийг устгаж, ОХУ-ыг задлан бүрэн байхгүй болгох арга хэрэглэж байна. Тухайлбал, Киев хотын хажууд ирсэн 64 км үргэлжилсэн Оросын цэргийн их цуваа техник нь түлшгүй, цэргүүд нь хоолгүй болсон. Хавар болсон учир энэ цуваа засмал замаас гарах ямар ч аргагүй. Түлш хүнс ирсэн ч яагаад ч бүх цуваанд хүргэх боломжгүй. Ирж буй түлш хүнсийг нь Украины тусгай хүчнийхэн устгаад байгаа учраас цэргүүд нь хүнс, иргэдийн суудлын машин дээрэмдэж нутаг руугаа зугтах гэж оролдож байна. Харамсалтай нь тэд орон нутгийн өөрсдийгөө хамгаалах хүчинд цохигдож ойгоор нутгийн зүг явган харайлгаж байна.

Дарга нар нь мөнгийг нь халаасалж цэргүүддээ аль 2015 онд хугацаа нь дууссан хуурай хүнс өгсөн байсан гээд бод. Зөвхөн Оросыг хорлох дайсан л ийм юм хийж чадна. Иймээс Шойгу, Путин хоёрын хооронд асуудал үүсч аль тал ялахаас хамааран гал зогсоно” гэх судлаач ч байна. Харин “Путин улс төрийн үхдэл болсон”, “ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэдэг дээр эдгээр судлаачид бүгд санал нэг байна. Барууны төдийгүй Оросын зарим судлаачид “Манай ард түмний талаас илүү хувь нь өнөөдөр Путины дайныг дэмжиж байгаа. Манай ард түмэн өсөхөөсөө л дарга даамлуудад дээрэлхүүлж ирсэн. Иймээс тэд улс нь хэн нэгнийг байлдан сөнөөж байвал хүн гэдгээ мэдэж бах нь ханадаг.

Гэхдээ “200” гэж нэрлэгддэг хүүхдүүдийнх нь шарил ачигдаад ирэхээр сая хэн болохоо мэдэж, үнэнийг ойлгодог. Үүнийг шинжлэх ухаанд “дутуугийн хам шинж” гэдэг. Маш товчоор түүх нь хүртэл худал, хуурмаг манай Орос улсын төгсгөл эхэлсэн” гэж байна.