Categories
мэдээ нийгэм

Энэ онд Улаанбаатар хотод дугуйн 49 км зам барина || DNN.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өнгөрсөн жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Улаанбаатар хот нийт 90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд 49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна

Эхний багцад:

  • Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар хүртэл 16.6 км дугуйн замын ажил багтжээ.

Тус замын гүйцэтгэгчээр “Дабелью Экс Пи” ХХК шалгарсан бөгөөд одоогийн байдлаар Яармагийн гүүрээс Налайхын авто зам хүртэл замын нэг талаар 2.4 м өргөнтэй, 17.3 км, Ургах наран хорооллын урд уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх 1.2 м өргөн 11.6 км дугуйн замыг авто замын зорчих хэсгийн хоёр талаар, нэг метр өргөн явган хүний замын хамт бүрэн тавьжээ. Мөн Оргил худалдааны төвөөс Налайх-Чойрын уулзвар хүртэл нэг талдаа 1.693 км-т гурван метр өргөн унадаг дугуйн болон явган хүний замын хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү багц ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

15.76 км дугуйн замын гүйцэтгэл 30 хувьтай байна

Унадаг дугуйн замын хоёр дахь багц ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэй байна. 15.76 км тус дугуйн замыг “Драгон бридж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар МУБИС-аас Офицеруудын ордон хүртэл 3500 метр, Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлд 1150 метр, Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1500 метр асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Эдгээр байршилд хэвтээ тэмдэглэгээний ажлыг хэсэгчлэн хийсэн байна. Хоёр дахь багц ажлын хүрээнд дугуйн зам тавих байршлуудыг танилцуулъя.

  • Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км, дугуйн замын өргөн 2.4 м
  • Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/-ийн урд уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх 1.5 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.7 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуух дугуйн зам 2.36 км дугуйн замын өргөн 2.5 метр
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.3 км дугуйн замын өргөн 2х1.5 метр
  • Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.2 км дугуйн замын өргөн 2х1.5 метр байхаар тус тус төлөвлөсөн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ буурчээ || DNN.mn

Энэ сард огцом өсөөд байсан нефтийн үнэ лхагва гарагт буурлаа.

Тодруулбал, “WTI” маркийн нефтийн нэг торхын үнэ 12 хувь буюу 15 ам.доллароор буурч, 108.7 ам.долларт хүрснээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-наас хойш хамгийн ихээр буурсан байна. Энэ долоо хоногийн эхээр энэхүү нефтийн үнэ торх нь 130 ам.долларт хүрсэн нь сүүлийн 13 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байсан юм.

Мөн олон улсын жишиг “Brent” маркийн нефтийн үнэ 13 хувиар /16.8 ам.доллар/ буурчээ. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойш өдөрт хамгийн их буурсан тохиолдол болсон байна. Даваа гарагт энэ маркийн нефтийн нэг торхын үнэ 139 ам.долларт хүрсэн нь 2008 оноос хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болсон юм.

Нефтийн үнэ ийнхүү буурсан нь АНУ бусад эх үүсвэрээс нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх тал дээр ахиц дэвшил гаргах төлөвтэй байгаатай холбоотой бололтой байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Ирак “ОПЕК+” хүсэлт гаргавал олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой гэдгээ мэдэгджээ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АНЭУ “ОПЕК+”-ийн олборлолтыг нэмэгдүүлэхийг дэмжинэ гэснийг уламжилсан байна.

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болно || DNN.mn

Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийхээр товлолоо.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшихгүй || DNN.mn

Ардчилсан намын ээлжит бус их хурал ирэх сарын 7-нд болно. Энэхүү хурлаар намын даргаа батламжилж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах болон бусад асуудлуудыг хэлэлцэх юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Бүтэн ардчиллын төлөө Ардчилсан намын даргын шинэ сунгаанд нэр дэвшихгүй байхаар шийдлээ. Зөрчил, талцлын зөрүү ойлголтууд засагдаж, Ардчилсан нам нэгдмэл, нэгдсэн байгаа юм байна гэдгийг Улсын дээд шүүх нотолж, иргэд, гишүүд ч ойлгож байна. Асуудал бүхний өмнүүр орж, арга болгоны эвийг олж, намаа бүтэн болгох гэж өнгөрсөн нэг жилийн хугацаанд анхан, дунд шатны нам, намын гишүүдтэйгээ тулж ажилласан “үнэмлэхүй” давуу тал бий учраас миний бие энэхүү сунгаанаас нэрээ татаж, бусдадаа боломж олгоё.

Ялдаг, эрх барьдаг, хуваагдалгүй нам байхын тулд, эгэл жирийн 200 мянга гаруй гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж буйг эрхэм гишүүд, дэмжигчид та бүхэн минь ойлгон, хүндэтгэн хүлээж авна уу. Цаашид Ардчилсан намынхаа үйл хэрэгт урьдын адил идэвхийлэн оролцож, Монголын ардчиллыг бүтэн болгохын төлөө, Монголын Ардчилсан намыг бүрэн ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнээ хийж ажилласаар байх болно” хэмээжээ.

Categories
гадаад мэдээ

Их Британи Украинд очсон цэргүүдээ буцаж ирэхийг уриаллаа || DNN.mn

Оросын арми Украинд довтолсны улмаас Их Бритинийн цэргүүд Украиныг зорьсон. Тэгвэл Их Британийн эрх баригчид тэднийг эх орондоо нэн даруй буцаж ирэхийг уриалсан байна. Энэ талаар Их Британийн армийн хэвлэлийн төлөөлөгч “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт ярьжээ.

Төлөөлөгчийн хэлснээр, “Бидэнд ирсэн мэдээллээр тушаал дагаж мөрддөггүй цөөн хэдэн тооны цэргүүд зөвшөөрөлгүйгээр Украин руу хувийн хэргээр очсон байж болзошгүй” гэж мэдэгджээ.

Үүнтэй уялдуулан Их Британийн Батлан Хамгаалах Яам бүх цэргийн алба хаагчдыг дараагийн мэдэгдэл гарах хүртэл Украин руу зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тэднийг Украинд дураараа цэргийн ажиллагаанд оролцож байж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна.

Цэргийнхэнд тавьсан хориг нь өмнө нь цэргийн алба хааж байсан хүмүүст ч хамаатай гэдгийг тус яам онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Б.Отгонхүү: С.Эрдэнэ, Д.Монголхүү нар МоАХ-ны нэрийг ашиглан хуурамч мэдээлэл тарааж байна || DNN.mn

Монголын Ардчилсан Холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголын Ардчилсан холбооны бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Отгонхүү “Монголын Ардчилсан холбоо гэдэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нэрийг ашиглан нийтэд худал мэдээлэл тарааж, гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагааг удаа дараа зохион байгуулалттай хийж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгнө. Тодруулбал, С.Эрдэнэ, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс байна.

Гуравдугаар сарын 07-нд Монголын Ардчилсан холбооны V их хурлыг зохион байгуулж байна гэх мэдээ мэдээлэл түгээж, хурлын чанартай үйл ажиллагаа зохион байгуулж, иргэн Д.Монголхүүг Монголын Ардчилсан холбооны даргаар томилсон хуурамч мэдээллийг олон нийтэд хүргэж, олон нийтийг төөрөгдүүлж байна.

Энэ үйл ажиллагааг нь 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэлтэй.

…Энэ хэргийг хууль, хүчний байгууллагууд нь шийдээд явах байх” гэж мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 13 тэрбум долларын тусламж үзүүлнэ || DNN.mn

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хуралдаж, Украинд 13,6 тэрбум тусламж олгох асуудлыг дэмжжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, шийдвэрийг түргэвчилсэн горимоор гаргасан байна. Энэ тусламж нь Оросын цэргүүдтэй тулалдахад Украины Зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх, иргэдэд тэр дундаа 1,5 сая дүрвэгчид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулагдах юм байна.

Өмнө нь ОУВС Украинд тусламж үзүүлэхээр болсон юм. Олон улсын валютын сан 1,4 тэрбумын долларын хэмжээтэй тусламжийн багцыг Украинд олгох шийдвэр гаргасан. Энэхүү хөрөнгө нь дайны үр дагаврыг арилгахад нэмэр болно гэж ОУВС үзсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн Банкинд 48 хоногт 78.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ || DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээллээ.

Олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 буюу 78.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15.5 тэрбум,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47.23тэрбум,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16.14 тэрбум төгрөг тус тус төлөгдсөн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус банкны захирал гүйцэтгэх захирал Н.Мандуул 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэнийг мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш 30 орчим тэрбум төгрөг нэмж төлөгдсөн байна. Эргэн төлөлтийн дийлэнх нь “Анхаарал хандуулах” ангиллын зээл байна.

Хөгжлийн Банкны зээлүүдийн төлөвийг ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаа || DNN.mn

Байраа тохижуулахад тохиолддог хамгийн түгээмэл алдаануудыг хэрхэн шийдэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэлд нийцсэн интерьер дизайныг гаргахын тулд юунд анхаарах ёстой вэ?


Гэрэлтүүлгийн ач холбогдлыг дутуу үнэлэхгүй байх

Тухайн орчинг хэрхэн хүлээж авах нь өрөөний гэрэлтүүлгээс ихээхэн хамаардаг. Гэрлээс шалтгаалан хана, тавилгын өнгө хувирдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санаанд нөлөөлдөг билээ. Тус сэдвийн дагуу “Nicole Hollis Inc” компанийн дизайнер Николь Холлис “Гэрлийг мэргэжлийн хүний тусламжтай байршуулах хэрэгтэй. Харин таазны гэрэл, босоо гэрэл болон ширээний гэрэл гэсэн гурван гэрэлтүүлгийг байршуулаарай” гэж зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 1)

Хэт том эсвэл хэт жижиг тавилга сонгохгүй байх


Тавилга эсвэл декорын хэмжээ тухайн орон зайн гоо зүй болон зориулалтыг эвдэхгүй байх шаардлагатай юм. Жишээлбэл, том буйдан авсан ч доор нь тавих хивс стандарт 200×300 хэмжээтэй бол энэ нь яг л захидал дээр наасан шуудангийн марк шиг хэмжээний хувьд зохимжгүй харагдах болно. Тиймээс буйдан тавьсан ч дөрвөн талдаа дор хаяж 30см илүү зай гарах хивсийг сонгоорой.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 2)

Уран зургийг зөв байршуулах


Гэрийн орчинг илүү амьд, үзэсгэлэнтэй болгодог декоруудын нэг болох уран зургийг хэт өндөрт биш, харин харааны түвшинтэй ижил өндөрт байршуулах нь тохиромжтой. Ингэснээр уран зураг дан ганц гэрийн тань ханыг чимээд зогсохгүй сэтгэл санааг дээшлүүлэх дулаан хэсэг нь болдог. Үүнээс гадна интерьерийг хэт энгийн, уйтгартай болгохгүйн тулд уран зургийг нэг хананд хэт олноор нь өлгөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулдаг аж.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 3)

Нэг газарт хэт их декор байршуулахгүй байх


Аливаа декор, тавилгыг их хэмжээгээр эсвэл зай, завсаргүй шахаж байршуулах нь интерьер дизайныг нураадаг бас нэгэн хүчин зүйл юм. Тухайлбал, нэг том ширээний оронд гурван жижиг ширээ тавьж эсвэл тавиур дээр хэт их жаазтай зураг байршуулахаас зайлсхийгээрэй.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 4)

Бүх тавилгуудаа хананд нааж тавихгүй байх


Бүх тавилгуудаа ханатай ойрхон байршуулах нь гэрийн уур амьсгалыг маш уйтгартай болгодог. Иймээс илүү сонирхолтой орчныг бүрдүүлэхийн тулд гэрийнхээ орон зайг боломжоороо ашиглах шаардлагатай. “Young Huh Interior Design” компанийн захирал Янг Ха “Тавилгуудаа шууд байршуулж эхлэхээсээ өмнө цаасан дээр санаануудаа буулгаад ерөнхий төсөөллөө бий болго. Хэрэв та юу ч бодож олж чадаагүй бол өрөөний төв хэсэгт хэд хэдэн сандал тавих арга байдаг” хэмээн зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 5)


Эх сурвалж: Buro247

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ || DNN.mn

Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж, уруйн үер үүсэх эрсдэл өндөр байдаг.

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2022 оны гуравдугаар сарын 9-ний 02 дугаар албан даалгавраар мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдал, уялдааг хангаж, хөрсний уснаас үүссэн халиа дошин болон хаврын дулааралтын үед уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж, уруйн үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гаргалгаа хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангахыг даалгалаа. Тодруулбал:

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанд:

  • Нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг тогтмол явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоох арга хэмжээг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар хэрэгжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийг шинээр төлөвлөх;
    • Нийслэлийн нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулан ажиллах, мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх;
    • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага, дүүргүүдтэй хамтран нэгдсэн удирдлагаар хангаж үе шаттай зохион байгуулах;
    • Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний Мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах.

Нийслэлийн Онцгой байдлын газарт:

  • Болзошгүй хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулын үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар ханган, нийслэлийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, алба, мэргэжлийн ангийн техник хэрэгслийн судалгааг тодотгон, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, шуурхай арга хэмжээг зохион байгуулах;
  • Нийслэл, дүүргийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн ус нэвтрүүлэх чадамжийг сайжруулах талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж, нийслэлийн Онцгой комиссын даргыг мэдээллээр шуурхай хангах;
  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

  • Үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд

  • Үерийн хамгаалалтын бүс, хөрсний усны нэвчилттэй булаг шанд, голын сав газарт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага, дүүргүүдтэй хамтран зохион байгуулах, зөрчлийг арилгах:

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус урсах гуу жалга, авто зам доогуурх ус гадагшлуулах сувгийн ахуйн хог хаягдлын цэвэрлэгээг хийх, саадгүй ус нэвтрэх бололцоог бүрдүүлэх, тухайн орчныг хог хаягдалгүй байлгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  • Айл өрх, албан байгууллага, аж ахуй нэгжийн ойр орчмын 50 метрийн хүрээнд цэвэрлэгээ, ариутгалыг хийлгэх, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/168 дугаар захирамжийг хэрэгжүүлэн ажиллах, Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлж далан сувагт хог хаях явдлыг таслан зогсоох;
  • Болзошгүй хөрсний ус, уруйн болон усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар иргэд олон нийтэд мэдлэг, дадлагыг олгох арга хэмжээг зохион байгуулах;
  • Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол хүргэх;
  • Ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн үед аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг зохион байгуулах бүрэлдэхүүний хоол, шатахууны бэлэн байдал, бусад шаардагдах хөрөнгийн нөөцийг бүрдүүлэн шаардлагатай тохиолдолд захиран зарцуулах;
  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч, хэрэгслийг дайчлан гаргах, дүүрэг, хорооны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хяналт тавих;
  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний болон булгийн ус урсах жалга, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхийн судалгаанд тодотгол хийж, хүндрэл үүсэж болзошгүй газруудын судалгааг гарган, гадаргуугийн ус зайлуулах жижиг шуудуу, шугам сүлжээг тухайн орчны иргэд оршин суугчид, албан байгууллагатай хамтран өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэх;
  • Гэнэтийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хоол, шатахууны бэлэн байдал, бусад шаардагдах хөрөнгийн нөөцийг бүрдүүлэн шаардлагатай тохиолдолд захиран зарцуулах.

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт:

  • Нийслэлийн хэмжээнд хөрсний ус, уруйн болон усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангуулах, иргэдийн амь нас,эрүүл мэнд, өмч хөрөнгийг шар усны үерийн аюулаас хамгаалах талаар зохион байгуулсан үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т:

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гаргалгаа хоолой, ус гаргуурын засвар, арчлалт, ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Хөрсний болон замын ус зайлуулах шугам сүлжээний худгуудын суулт болон эвдрэлийг засварлах.

Нийслэлийн Хот тохижилтын газарт ОНӨААТҮГ

  • Хөрсний ус, уруйн болон усны үерийн гудамж, авто зам, талбайд үүссэн ахуйн хог хаягдал, лаг шавар, шороог тухай бүр цэвэрлэж, зорчих хөдөлгөөний хэвийн ажиллагааг хангахыг тус тус даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР