Meditalk x MyColorLab-ын цахим хурлын үеээр.
Монголд анх удаа Солонгосоос хувийн өнгө оношилгоог цахимаар хийлээ.
Хувийн өнгө гэдэг нь тухайн хүний арьсны өнгө, дүр төрхтэй нийцсэн, илүү дур булаам дүр төрхийг бий болгоход тусалдаг өнгийг хэлдэг. K-beauty дэлхий даяар алдартай болохын хэрээр Солонгос дахь гоо сайхны чиг хандлагад “Хувийн өнгө” буюу “Personal Color” гэх нэр томьёо эрчимтэй хэрэглэгдэж, хамгийн тохиромжтой хувцасны өнгө, уруулын будаг, нүдний тень, үсний өнгө зэргийг тухайн хүнд нь зориулан тодорхойлж өгөхөд ашигладаг чухал хүчин зүйл болжээ.
Хувийн өнгө загварын ертөнцийг дагуулж, Швед профессор Иохан Иттен (1888-1967) өнгийг улирлуудаар илэрхийлсэн бүтээлээ танилцуулсны дараа 1981 онд АНУ-ын иргэн Кэрол Жексон “Color Me Beautiful” номоо хэвлүүлснээр Европ, Японд дэлгэрчээ.
Зургийг transformwithcolor.com -оос.
Солонгост улс төрчид төдийгүй олон алдартнууд хувийн өнгөний зөвлөгөө авч, мөн олон нийт ч хувийн өнгө оношилгоо хийлгэдэг болсон.
Солонгосын гоо сайхан, анагаах ухааны Unthink компанийн Meditalk багийнхан хувийн өнгө дасгалжуулалтын MYCOLORLAB брэндтэй хамтран Солонгос улсаас анх удаа онлайн хувийн өнгөний зөвлөгөөг өглөө. Энэхүү онлайн зөвлөгөөнд Монголоос эмч, мэргэжлийн нүүр будагч, загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжилтэй эмэгтэйчүүд оролцож, урьдчилан явуулсан зургуудаас нь MYCOLORLAB-ын мэргэжилтэн өнгөний шинжилгээ хийж, хувь хүний өнгөний тухай ойлголт, оношилгооны аргуудын тухай санал бодлоо солилцож амжилттай зохион байгуулагдлаа.
MyColorLab-ын захирал хатагтай Хан Жи Вон. Ph.D компанийн танилцуулга видео.
Цахимаар явагдсан хувийн өнгөний зөвлөгөө нь MYCOLORLAB туршлагын дагуу оролцогчдын зураг, арьсны өнгийг төрөл бүрийн өнгүүдтэй нэгэн зэрэг харьцуулж урьдчилан шинжилснээрээ давуу талтай байв. Энэхүү систем нь хувийн өнгөний тухай ойлголтгүй байсан хүмүүст өөрсдийн арьсны шинж чанарыг бодитойгоор харах боломжийг олгосон. Ярилцлагадаа өөрт зохидог болон сонирхож буй өнгөнүүдийн талаар асуулт хариултын цагийг мөн гаргалаа.
Цахим хурлын үеээр.
Хувийн өнгө танигдаагүй Монгол улсад анхны хувийн өнгөний цахим шинжилгээ хийсэн нь оролцогчдод өөрийн дүр төрхөө тодорхойлох, өнгийг бодитойгоор харах боломжийг олголоо. Зөвлөгөө өгөх явцад оролцогчид зөвхөн би болон өнгө хоорондын хамаарлыг ойлгоод зогсохгүй, хүссэн дүр төрхөө бүтээхэд туслах өнгөний зөвлөгөөг хүлээн авсан бөгөөд энэ нь тэдэнд их таалагдсан.
Оролцогчдын сэтгэгдлээс:
Make Up Artist Нямцэцэг “Анх удаа өнгөөр тодорхойлуулж үзсэн нь их сонирхолтой байсан бөгөөд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн.”
Эмч Үнэнгэрэл “Миний хувьд өөрийн арьсны өнгөө тодорхойлуулаад өөрт тохирох өнгөө олсон маань их сонирхолтой байлаа. Мөн өөрийн дуртай өнгө маань надад тохирох өнгө байсан уу гээд олон зүйлийг энэхүү цахим сургалтаас мэдэж авлаа.”
Дизайнер Баярмаа “Яг өөрийн арьсанд тохирсон өнгөө олох нь хүн бүр өөрөө чадах зүйл биш юм байна гэж бодлоо. Өмнө нь ийм өнгө зохидог энэ зохидоггүй гэж боддог байсан бол цахимаар оношлуулаад тэрхүү өнгөнүүдээ бататгаж авахаас гадна дүр төрх бүтээх тал дээр зөвлөгөө авсан нь их таалагдсан.”
MYCOLORLAB-ийн онлайн хувийн өнгө оношилгоонд гадаадад амьдардаг солонгосчууд хүртэл ордог нь заавал нүүр тулж уулзах бус цахим зөвлөгөө амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ юм. MYCOLORLAB Ази хүмүүст чиглэн зөвлөх үйлчилгээгээ улам өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Хан Жи Вон. Ph.D
MyColorLab-ын Гүйцэтгэх захирал
Хувийн өнгө дасгалжуулагч