Categories
мэдээ нийгэм

Монгол охиныг зодсон солонгос охидод ял эдлүүлэхээр болжээ

БНСУ-д суралцдаг монгол охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр болж, хүчирхийлэл үйлдсэн охидыг хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр болжээ.

БНСУ-ын Ульсан хотын прокурорын зүгээс 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөөд байсан юм. Хэргийг шударгаар шийдвэрлүүлэхээр Гадаад иргэдийг хамгаалах ТББ, хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан нь олон нийтийн зүгээс дэмжлэг авсан билээ.

Categories
гадаад мэдээ

Орос-NATO-гийн зөвлөлийн уулзалт өндөрлөв

Брюссель дэх NATO-гийн байранд явагдсан Орос-NATO-гийн зөвлөлийн хурал дөрвөн цаг гаруй үргэлжлээд өндөрлөв. ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко тэргүүлсэн бол NATO-г Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тэргүүлж тус эвслийн гишүүн 30 улсын төлөөлөгч оролцов. А.Грушко 2012-2018 онд NATO-д суугаа ОХУ-ын төлөөлөгчөөр ажилласан. Тэрбээр эвсэл дэх Москвагийн сүүлчийн төлөөлөгч байв. Цар тахлын хүрээнд зөвлөлийн хуралд оролцож буй гишүүд тохой зөрүүлэн нэг нэгэнтэйгээ мэндчилсэн бол албан ёсны гэрэл зураг авах ёслол дээр амны хаалтаа авсан байна.

Орос NATO-гийн төлөөлөгчдийн хурал найрсаг харилцаагаар эхэлсэн ба ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко уулзалтын өмнө АНУ-ын дээд төлөөлөгч, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шермантай гар барьсан гэж сэтгүүлчид нийтэлжээ.

Хурлын дараа болсон хэвлэлийн хурал дээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Европын аюулгүй байдлын хувьд чухал мөчид амаргүй хэлэлцүүлэг байсан ч энэ нь уулзалтыг улам чухал болголоо. Украины байдал, Европын аюулгүй байдлын асуудлаар маш нухацтай, шууд санал бодлоо солилцлоо. Эдгээр асуудлаар Орос, НАТО-гийн хооронд зарчмын том санал зөрөлдөөн хэвээр байна” гэж хэлсэн байна. “Байр сууриа ойртуулах нь амаргүй байх ч бид хэлэлцээрийн ширээний ард суугаад ярилцаж эхэлсэн нь нааштай алхам гэж үзэж байна. Орос, НАТО яриа хэлэлцээгээ сэргээх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн” гэж Столтенберг нэмж хэлжээ. Мөн “НАТО аль нэг улсыг, тэр дундаа Украиныг эвсэлд элсүүлэх талаар буулт хийхээс татгалзаж байна.” “Холбоотнууд бүгд эвслийн гол зарчмын хувьд нэгдмэл байдаг. Улс орон бүр өөрийн замыг сонгох эрхтэй. Киев хэзээ эвслийн гишүүн болоход бэлэн болохыг зөвхөн Украин болон НАТО-гийн гишүүн 30 улс л шийдэх боломжтой. Украин тус байгууллагад элсэх эсэх асуудалд ОХУ хориг тавих эрхгүй. Холбоотнууд НАТО-д элсэх замд Киевийг дэмжихэд бэлэн байна” гэж Столтенберг онцлон тэмдэглэжээ.

НАТО-гийн тэлэлт нь түрэмгий шинж чанартай гэж мэдэгдэж байгаа тухайд Столтенберг “НАТО бол батлан хамгаалах эвсэл. Бид хэзээ ч аль нэг улсыг манай байгууллагад элсэхийг албадаж байгаагүй. НАТО-гийн тэлэлт нь одоогоор түрэмгийллийн үйлдэл гэсэн нь үнэнд нийцэхгүй. НАТО-гийн тэлэлт нь Европт эрх чөлөө, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх тулгын чулуу байсаар ирсэн байх ч болно” гэж Столтенберг тэмдэглэн хэлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман уг хэвлэлийн бага хурал дээр “Орос улс хурцадмал байдлыг намжааж,

эв нэгдэлтэй байх, эсвэл сөргөлдөөнийг улам хурцатгах хоёрын аль нэгийг сонгох ёстой” гээд “Вашингтон болон холбоотнууд асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг хүсч байна. Бид Оростой үргэлжлүүлэн харилцаатай байх болно. Энэ долоо хоногт хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа нь АНУ болон манай холбоотнууд, түншүүд бидний ажлыг удаашруулахгүй байгааг харуулж байна. Орос улс хурцадмал байдал, дипломат арга эсвэл сөргөлдөөн ба үр дагавар гэсэн хатуу сонголтын аль нэгийг хийх ёстой. Бид бүгд энх тайван, аюулгүй байдлыг сонгоно гэж найдаж байна. Оросын төлөөлөгчид Ерөнхийлөгч Путинд үүнийг сайтар ойлгуулах хэрэгтэй” гэж Шерман нэмж хэлжээ.

Брюссельд болсон Орос-НАТО-гийн Зөвлөлийн хурал нь Европын аюулгүй байдлын талаарх Оросын саналыг барууны орнуудтай хэлэлцэх зөвлөлдөх уулзалтын хоёр дахь үе шат юм. Эхний үе шат нэгдүгээр сарын 10-нд Женев хотод ОХУ, АНУ-ын хооронд болсон бол ЕАБХАБ-ын хүрээнд хийх гурав дахь үе шат нэгдүгээр сарын 13-нд Вена хотод болно.


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хөрш орнууддаа “өнгөт хувьсгал” гарахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа Хамтын аюулгүй байдлын гэрээнийн байгууллага /ХАБГБ/-ын энхийг сахиулагчдыг Казахстанаас гаргах ажиллагаа хоёр хоногийн дараа эхэлнэ гэж тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэв. Тэрээр “ХАБГБ-ын энхийг сахиулагч хүчин үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Энхийг сахиулагчдыг үе шаттайгаар гаргах ажиллагаа хоёр хоногийн дараа эхэлж, 10 хоногоос хэтрэхгүй үргэлжилнэ” гэж парламентад үг хэлэхдээ мэдэгджээ. Казахстаны хүсэлтийн дагуу байдлыг тогтворжуулах ажиллагаанд оролцуулахаар Орос 3000, Беларусь 500, Тажикистан 200, Армен 70 цэргийн албан хаагчаа явуулсан бөгөөд тэдний үүрэг нь төрийн, цэргийн болон нийгмийн ач холбогдолтой байгууламжуудыг хамгаалах явдал байв. Ерөнхийлөгч Токаев эрс өөрчлөлт хийнэ гэдгээ олон нийтэд мэдэгдэн улсынхаа чухал албан тушаалуудаас Назарбаевын талынхныг зайлуулж эхэлсэн бөгөөд шинээр томилогдсон сайдуудын дунд Оросын эсрэг үзлээр алдартай нэгэн ч байгаа юм. Гэхдээ олон улсын шинжээчид улс орны бүх эрх мэдлийг авах нэг хэрэг. Харин улс даяараа хяналт тогтооно гэдэг огт өөр хэрэг гэж дүгнэж байгаа билээ.


Казахстанд туслахад бэлэн байгаагаа БНХАУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдлээ. “БНХАУ, Казахстан нөхөрсөг харилцаатай сайн хөршүүд, стратегийн түншүүд юм” гэж уг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Үзүүлэх тусламжаа “Энх тайвныг сэргээн тогтоох, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх” хэмээх ерөнхий байдлаар тодорхойлсон байна. Мөн Төв Азийн орнуудад үймээн самуун дайн гаргуулахгүйн төлөө ОХУ-тай хамтран ажиллах ёстой хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. “НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүд болох нөхөрсөг харилцаатай Хятад, Орос улсууд Төв Азид эмх замбараагүй байдал, дайн гаргуулахгүйн төлөө хамтран ажиллах ёстой” гэж тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай утсаар ярихдаа хэлжээ. “Москва, Бээжин хоёр хамтын үйлдэл, зохицуулалтаа улам гүнзгийрүүлэн Төв Азийн орнуудын дотоод хэрэгт гаднаас хутгалдан оролцохын эсрэг зогсох ёстой” гэж Ван И онцолжээ.

Орчуулсан Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсэн яндангийн ченжүүд барааг нь хураасан ГЕГ-тай шүүхдэж, бусдын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсээр байна

-НҮҮРСЭН ЯНДАНГ ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН БАРААНЫ ЖАСГСААЛТАД ЯАРАЛТАЙ ОРУУЛЪЯ-

Автомашины нүүрсэн яндангийн наймаачдын ховдог шунахай сэдлээс болж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа асуудлыг бид цувралаар хөндөн бичиж байгаа билээ.

Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius 20” маркийн автомашины нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна. Үүнээс үүдэж Японд үйлдвэрлэсэн нүүрсэн яндантайгаа замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин нүдний гэм болоход ойрхон байна.

Энэ асуудалд хамгийн түрүүнд хяналт тавих газар бол автомашины оношилгооны төвүүд. Автомашин жил бүр үзлэг оношилгоонд орох ёстой, хэрэв ороогүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Ийм атал замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй автомашин оролцсоор байгаа нь ямар учиртай хэрэг вэ. Үзлэг оношилгооны газрууд нүүрсэн янданг тоолдоггүй юм уу, эсвэл байхгүй ч тэнцүүлээд явуулчихаад байна уу?


Ж.Доржготов: Нүүрсэн яндангүй машиныг тэнцүүлэхгүй буцаахаар хятад яндан тавиад ирдэг


Энэ асуудлыг тодруулахаар АТҮТийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төв дээр очив. Тус төвийнхөн өнгөрсөн оны хэмжээнд 10.000 гаруй “Prius” маркийн автомашин оношилсон байна. Нүүрсэн янданг оношилдог эсэх талаар тус төвийн үзлэгийн инженер Ж.Доржготовоос тодрууллаа.


-Нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд их оролцож байна. Оношилгооны төвүүд нүүрсэн янданг оношлохгүй байна уу?

-Техникийн хяналтын үзлэгт ирж байгаа бүх машины утааны стандартын ангиллынх нь дагуу үзэж байгаа. Тэр стандартаа хангаж л байгаа бол техникийн хувьд боломжтой гэж үзэхээс аргагүй.

Нүүрсэн яндан байхгүй болчихоод байгаа асуудал сүүлийн хоёр, гурван жилээс эхэлсэн. Нүүрсэн яндан худалдаж авах эрэлт бий болж хүмүүс яндангаа хулгайд алдаж байна. Зарим нь санаатайгаар зарчихаж байна. Техникийн хувьд нүүрсэн яндангүй машин явах боломжгүй.

-Гэхдээ яваад л байна шүү дээ?

-Манайх өөрсдөө монголчлох зэргээр ямар нэгэн аргаар явуулаад байна. Түүнээс биш нүүрсэн яндангүй машин агаар бохирдуулахаас эхлээд машинд ч хор хохиролтой.

-Үзлэг дээр нүүрсэн янданг оношилдоггүй хэрэг үү?

-Нэг хэсэг нүүрсэн яндангүй машин их орж ирж байсан. Өнгөрсөн оны сүүлчээс харьцангуй багасч байна. Үзлэгийн төв дээр нүүрсэн яндангүй машиныг буцаадаг. Өнгөрсөн онд 268 машин нүүрсэн яндангүй ирж, буцсан. Он гараад гурван ийм тохиолдол гарсан.

Нүүрсэн янданг шалгаж байгаа ганц аргачлал бол бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт байдаг. Автомашины CO2 0.3-аас ихгүй, CH нь 250-аас ихгүй байх ёстой. Утааных нь заалт ийм хэвийн байвал зүгээр гэж үзнэ. Харин хэвийн бус хэмжээнд байвал машины доогуур орж нүүрсэн яндан байгаа эсэхийг үздэг. Хэрэв хөндийлчихсөн, засвартай байх юм бол тэнцүүлэхгүй буцаадаг.

-Гэтэл замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй машин оролцсоор байна шүү дээ. Хаана хийдэл гарчихаад байна вэ?

-Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Дээрх 268 машинаас дийлэнх нь яндан тавиад л ороод ирсэн, стандартаараа үзээд тэнцсэн.

-Тэд мэдээж ориг яндан тавихгүй биз дээ?

-Хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр “600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна” гэж байх жишээтэй.

-Хятад яндан чанаргүй гэдэг. Тэгсэн хэрнээ тэнцээд байдаг хэрэг үү?

-Тэнцэхийн хувьд тэнцэнэ. Чанарын хувьд асуудалтай гэж жолооч нар ярьж л байдаг. Бид бол стандартаа барина шүү дээ.

-Нүүрсэн яндантай автомашиныг оношилгоонд оруулдаг болох талаар ямар шийдэл байж болох вэ?

-Худалдаж аваад байгаа эрэлтийг л зогсоох шаардлагатай болов уу. Саяхнаас л ийм асуудал үүсч байна шүү дээ. Өмнө нь машинууд яндантайгаа л оношилгоонд ордог байсан гэлээ.


Урд хөрш япон нүүрсэн яндангийн технологийг гүйцэж үйлдвэрлэж чаддаггүй учраас Монголоос татдаг уу


Нүүрсэн яндангийн ченжүүд бол Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа гэж хэлэхэд болно. Ингэж хэлэх ч үндэслэл, ноцтой баримтууд байна.

Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авдаг. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа “Prius 20” маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Эх сурвалжийн хэлж буйгаар нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг гэнэ. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. Албаны эх сурвалж “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэж байна.


Б.Сүхбаатар: Хилдээрээс 800 яндан хураасан ч “Хориглосон бараа биш” гэж шүүх шийдээд бидактаа буцаасан


Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой юм. Энэ талаар ГЕГын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.


-Урд хөрш рүү нүүрсэн янданг нэвтрүүлсээр байгаа үйлдэлд гаалийн байгууллага хяналт тавьж чадаж байна уу?

-2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

-Гайхмаар юм. Шүүх ингээд шийдчихэж байгаа юм уу?

-Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн.

-Тэгээд гаалийн байгууллага ямар ч арга хэмжээ авах боломжгүй болсон уу?

-Бид тэгээд орхиогүй. “Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир” гэхэд “Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэнд халдаж байна” гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн. Гэхдээ энд нэг талаар иргэдийн эд хөрөнгийг шамшигдуулж байгаа үйлдэл учраас бид цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Энэ асуудал шалгагдаад явж байгаа болов уу” гэсэн юм.


Т.Төгс: Ченжүүдийг мөнгө угаах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага тооцох ёстой


Нүүрсэн яндангийн наймаачид даварчээ. Агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа гэмт үйлдлээ хууль ёсных гэж шүүхддэг ямар том зүрх, зориг, хударгагүй сэтгэл вэ. Тэдэнд өнөөдрийн хэдэн халтар төгрөг байхад үр хойч ирээдүй, хүн ард нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байх нь хамаагүй хэрэг үү. Тэднийг хянаж болох гол цэг гаалийн байгууллагынхан гацаанд орчихсон байна.

Наймаачид, ченжүүд, хулгайн бүлгүүд бүгд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтнүүд болжээ. Хулгайчид гэхэд иргэдийн эд хөрөнгийг тонон дээрэмдэж, мөнгө олсоор байна. Үүнийг нотлох тоон мэдээлэл ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Бид энэ талаарх мэдээллийг тодруулахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгстэй холбогдсон юм. Түүний өгсөн мэдээллээр нийслэл хотын хэмжээнд 2020 онд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг 282 бүртгэгдсэнээс 182 буюу 64.7 хувийг нөхөн илрүүлж шийдвэрлэжээ. Харин 2021 онд 126 гэмт хэрэг бүртгэгдэж, 76 буюу 60.3 нөхөн илрүүлж чадсан байна.

Гэмт хэрэгтнүүд хэрхэн мэдүүлдэг талаар Т.Төгс хурандаа онцлохдоо “Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд амар хялбар аргаар түргэн хугацаанд мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлддэг бол гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг худалдан авч зарж борлуулдаг ченжүүд цааш нь өндөр үнээр зарж борлуулдаг болох нь тогтоогдсон. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь тухайн нүүрсэн янданд хар тугалга, цагаан алт, цери, циркони, зэс, төмөр зэрэг элементүүдийн найрлагатай байх тул өөр төрлийн бүтээгдэхүүнд ашиглах зорилгоор эрэлт хэрэгцээ ихэссэн” гэж байв.

Мөн тэрээр энэ төрлийн гэмт хэргийг бууруулах гол ажил бол “Монгол Улсын хилээр улсын автомашины нүүрсэн янданг экспортлох импортлохыг хориглох бараа материалыг жагсаалтад оруулах асуудлыг холбогдох байгууллагуудаар уламжлуулан шийдвэрлүүлэх. Иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг хараа хяналттай, баталгаат харуул хамгаалалтай зогсоолд байршуулж байх. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд рүү чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол хүргэж байх. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдээс нүүрсэн яндан худалдан авдаг ченжүүдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэх үндэслэлээр мөнгө угаах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах ёстой” гэсэн санал санаачилгыг тэмдэглэн хэлсэн юм.


“Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш
20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг”


Одоогоор нүүрсэн яндангийн асуудал төрийн холбогдох байгууллагын анхаарлаас гадуур байсаар байна. Зам, тээврийн хөгжлийн яам гэхэд “Энэ асуудалд манай яам ямар ч хамааралгүй. Стандартчилал хэмжил зүйн газар, Замын цагдаа, мэргэжлийнхэн хяналтынхан л анхаарах байх” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн энэ асуудлаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргатай холбогдоход “Нүүрсэн яндангүй автомашин явсаар байгаа асуудлыг би мэдэхгүй. АТҮТ, Хууль зүйн яам хариулах байх. Би юу хариулах вэ гэвэл авто тээврийн хэрэгслээс ямар хэмжээний бохирдол ялгарч, тэр нь яаж мэдрэгддэг вэ гэдгийг хариулж чадна. Одоогоор завгүй байна. Дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэснээр яриа дууссан юм.

Хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа үйлдэлдээ наймаачид, ченжүүд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зогсохгүй улсын хилээр чөлөөтэй нэвтрүүлж, халаасаа түнтийлгэн таахалзаж байна. Т.Төгс хурандаагийн хэлснээр ченжүүдийг мөнгө угаах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Тэгээд зогсохгүй тэд хүн ардын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар хатуу хариуцлага хүлээх ёстой юм. Үүнийг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах ёстой. Түүний хажуугаар нүүрсэн янданг хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад яаралтай оруулъя.

Учир нь автомашины хорт утаа гэдэг хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болсоор байна. Ялангуяа Монголын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд шунахай сэдэлтнүүдийн гарт үрэгдэх нь. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч онцолж байна. Нүүрсэн яндангүй автомашины утаа хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр нөлөөтэй талаар АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш Г.Доржжагдаг хэлэхдээ “Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр юм. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Автомашинаас ялгарсан утаа нь 200 гаруй хорт бодис агуулдаг. НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор тодруулбал, нүүрстөрөгчийн исэл хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхит бодисын дараа хоёрт, азотын исэл дөрөвт ордог гэж тодорхойлсон. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас ялгардаг ба тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлийг агуулдаг. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм” гэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Арванхоёрдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 20 хувь өсөж, инфляци 13 хувьд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос тооцсоноор 2021 оны сүүлийн сард инфляц 13.4 хувь Улаанбаатар хотод 14.8 хувьтай гарсан байна.

Үнийн өсөлтөд хамгийн их жин дарсан буюу 26 хувийг хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ эзэлжээ.

Тодруулбал,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь өссөний дотор
    • мах, махан бүтээгдэхүүн 24.2 хувь
    • согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.9 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.3 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, инфляц 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Улаанбаатар хотод л гэхэд

  • хүнсний бүтээгдэхүүний үнэ 22.4 хувь өссөн бол
  • тээврийн үнэ 21 хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.9 хувь
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 8.5 хувь
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 20.1 хувь
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 22.4 хувь

тус тус өсжээ.

Ийнхүү өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт 2022 оны дунд үе хүртэл 12 хувьд хүрээд эргээд бууна гэсэн Монголбанкны төсөөлөл он гарч амжаагүй байхад давав.
Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөө бэлнээр авахад сар бүр хүсэлт гаргах шаардлагагүй боллоо

Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргаж, цахимаар бүртгүүлэх журам хэрэгжихээр болсон. Харин өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ журмыг болиулах чиглэл өгсөн талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байсан юм.

Тэгвэл мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болжээ. Энэ талаар холбогдох яамнаас мэдээллээ.

Иргэд “EHalamj”, “Ebarimt” системүүдээр нэвтрэн, бүх сараа нэг дорж сонгох боломжтой болсон байна. Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэнээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар ирсэн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2021 онд 171 тэрбум төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ

Монгол Улс 2021 онд 60 сая ам.доллар буюу 171 орчим тэрбум төгрөгийн мах махан бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Үүнд хонь, ямаа, адууны мах болон лаазалсан махан бүтээгдэхүүн орж байгаа бол сүүлийн хоёр жилд үхрийн мах экспортод гаргаагүй байна.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр адууны махны экспортын үнэ кг тутамдаа дунджаар 5,900 төгрөг байгаа бол хонь, ямааных 6,500 төгрөг байжээ.

Хүснэгт. Экспортод гаргасан мах, махан бүтээгдэхүүний хэмжээ ба үнэ (2020, 2021)

Барааны нэр Хэмжих нэгж Экспорт
2020 оны эхний 12 сар 2021 оны эхний 12 сар
Тоо Үнэ /мян. ам доллар/ Дундаж нэгж үнэ /төгрөг/ Тоо Үнэ /мян. ам доллар/ Дундаж нэгж үнэ /төгрөг/
Хонь, ямааны мах кг 1,802,248.90 4,828.30 7,467.83 1,892,060.00 4,334.80 6,512.07
Ямааны мах кг 1,260,900.00 2,639.00 5,834.10 1,215,270.00 2,731.30 6,388.25
Адууны мах кг 17,567,760.00 33,047.50 5,243.69 6,950,002.00 14,443.50 5,907.08
Лаазласан махан бүтээгдэхүүн кг 21,181,374.00 60,242.40 7,927.99 13,477,501.50 38,427.90 8,104.43
Categories
гадаад мэдээ

Казахстан дахь Энхийг сахиулах ажиллагаа дууслаа

Нэгдүгээр сарын 13-ны үдэш Казахстаны нутаг дэвсгэр дээрх Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа дууссантай холбоотой ёслол болжээ. ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась энхийг сахиулах ажиллагаа дууссаныг албан ёсоор зарласан байна.

“Казахстаны нутаг дэвсгэр дээр тус улсын удирдагчдын хүсэлтээр явуулсан ХАБГБ-ын энхийг сахиулах ажиллагаа шат дараатайгаар дуусаж байна” хэмээн Станислав Зась мэдэгдсэнийг ХАБГБ-ын хэвлэлийн алба ламжуулсан байна.

Засийн онцолсноор, хамтын энхийг сахиулах хүчин өмнөө тавьсан зорилтоо нэр төртэйгээр биелүүлж, ах дүү оронд аюулгүй байдал, тогтвортой байдал, тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлсэн гэнэ. Түүнчлэн энэхүү ажиллагаа нь ХАБГБ-ын Хамтын хүчнийг бодитоор ашигласан анхны тохиолдол болсон гэдгийг тэрбээр онцолжээ.

“Манай орнууд нэгэн жагсаалд мөр зэрэгцэн, ямар ч нөхцөлд аюулгүй байдлын нийтлэг орон зайгаа хамгаалахад бэлэн гэдгийг энхийг сахиулагчид өөрсдийн мэргэжлийн ур чадвар, үйлдлээрээ харууллаа. ХАБГБ-ын батлан хамгаалахын нөөц боломж нь өндөр үр ашигртай, бодитоор ажилладаг гэдгийг харууллаа” хэмээн Зась энхийг сахиулагчдад хандан мэдэгджээ.

ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, ажиллагааны явцад өмнө нь гагцхүү сургуулилалт дээр туршлага хуримтлуулж байсан орон орны энхийг сахиулагчид хамтран ажиллан үнэлж баршгүй туршлага олж авсан гэнэ. Түүнчлэн ОХУ-ын Агаар сансрын хүчний үйл ажиллагааг онцгойлон үнэлсэн байна.

“Оросын Агаар сансрын хүчний онгоцуудаар ажиллагаа гүйцэтгэх бүс нутаг руу 2000 гаруй энхийг сахиулагч, 250 нэгж техникийг тасралтгүй зөөсөн. Нийтдээ 180 гаруй нислэг үйлдсэн” хэмээн ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.

Ийнхүү Казахстанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид нэгдүгээр сарын 13-ны өдрөөс энэ улсыг орхиж эхэллээ. Цэргүүдийг гаргах ажиллагаа 10 хоног үргэлжлэх юм.

Энхийг сахиулагчдын бүрэлдэхүүн

Казахстанд тайван жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн. Нөхцөл байдал нэн хурцадсан, хууль сахиулагчдаа “терроризмын эсрэг ажиллагаанд дайчлах” шаардлагатай тул бусад салбарт дэмжлэг хэрэгтэй гэж үзсэн Казахстан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсноор нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Оросын цэргүүд Казахстаныг зорьсон юм. Энхийг сахиулагчид нэн чухал цэргийн, төрийн, нийгмийн объектуудыг хамгаалах бөгөөд тус улсад нөхцөл байдал тогтворжих хүртэл үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байлаа.

Улмаар нэгдүгээр сарын 11-ний өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нөхцөл байдал тогтворжсон хэмээгээд тус улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид хоёр хоногийн дараа Казахстанаас гарч эхэлнэ гэж мэдэгдэж байв.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчний хувьд Казахстанд гүйцэтгэсэн ажиллагаа нь анхны, бүрэн хэмжээний энхийг сахиулах ажиллагаа байсан юм. Энхийг сахиулах ажиллагаа нэгдүгээр сарын зургааны өдөр эхэлж, ийнхүү нэгдүгээр сарын 13-ны өдөр дуусгавар боллоо. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд нийт 2,5 мянган энхийг сахиулагч оролцсон юм.

ОХУ-ын зэвсэгт хүчнээс 1950

Беларусийн Зэвсэгт хүчнээс 100

Киргизийн Зэвсэгт хүчнээс 150

Арменийн Зэвсэгт хүчнээс 100

Тажикистаны Зэвсэгт хүчнээс 200 цэргийн алба хаагч оролцсон бөгөөд эдгээр орнуудын цэргийн алба хаагчид нь голчлон агаарын десант болон гвардын десантын дивизийнхэн байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг мега төслүүддээ татаж байж л эдийн засаг дархлаажина

Эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ сэргэлтийн бодлогын олзуурхууштай талаас ярилцлагаа эхэлье?

-Байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч чадсан нь авууштай. Дурдагдсан тоо баримтууд нь ханатай, одоо бид юутай тулгараад байна вэ гэсэн асуулт тавиад асуудлуудаа маш сайн харж чадсан санагдсан. Суурь асуудлуудаа бодитой харчихвал түүнд тулгуурласан бодлого, урт хугацааны хөтөлбөрүүд зөв явах магадлалтай. Эдийн засгийн хөгжлийн яамыг дахиад байгуулахаар шийдсэн нь хоёр дахь олзуурхал. Урт хугацааны хөгжлийн бодлогоо барьж, хянаж, улс төрийн бодлоготой уялдуулах тал дээр дэмжлэг судалгаагаар хангаж ажиллах ийм бүтэц маш хэрэгтэй. Гурав дахь олзуурхал гэвэл богино, дунд, урт хугацааны бодлоготой болчихлоо. Муу ч, сайн ч ерөнхий бодлого, төлөвлөлттэй болно гэдэг сайн хэрэг. Урт хугацааных нь “Алсын хараа-2050”, “Алсын хараа-2050”-ыг бодит болгох хөтөлбөр нь шинэ сэргэлтийн бодлого болов уу гэж харж байна. Богино хугацааных нь мэдээж төсөв, мөнгөний бодлого.

-Шүүмжлэхээр ч юмуу, анхаармаар өнцгүүд гэвэл та юуг онцлох вэ. Эдийн засгаа хэд нугалсан өртэй, ковидын хямрал гүнзгийрсэн ийм үед 120 их наядын санхүүжилтийг хаанаас яаж бүрдүүлэх вэ гээд харвал асуудал их байх шиг ээ?

-Асуудал их байна. 120 их наяд гэдэг бол Монголын эдийн засгийг дөрөв нугалсантай тэнцэх их мөнгө. Засгийн газар эдийн засгийнхаа 75 хувьтай тэнцэх хэмжээний өртэй яваа. Ийм нөхцөлд нэмэлт эх үүсвэр татах боломж байхгүй л дээ. Байлгалаа гэж бодоход “Рио тинто” шиг гадны томоохон хувийн хэвшлүүд орж ирж ажиллахгүй л бол ямар ч найдваргүй. Өөрөөр хэлбэл, Оюу толгой шиг том хөрөнгө оруулагчийн тухай дахиад ярих хэрэг гарч байна гэсэн үг.

-Том төсөл хэрэгжүүлэх чадалтай шинэ хөрөнгө оруулагчийг татахын тулд бид юунд онцгой анхаарах ёстой бол?

-Оюу толгойтой яалт ч үгүй тохиролцож ойлголцох нь чухал болчихоод байна л даа. Энэ төсөл дээрээ маш сайн тохиролцоонд хүрч чадвал дараа дараагийн хөрөнгө оруулагчид орж ирэх үүд нээгдэнэ. Тэгснээр шинэ мега төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ. Мега төсөл хэрэгжих чадамжтай салбар гэвэл өнөөхөндөө уул уурхай л байна.

-Уул уурхайн салбарт ойрын жилүүдэд мега төсөл хэрэгжинэ гэсэн итгэл төрөхгүй байна. Шинэ сэргэлтийн бодлогод үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд олон төсөл жагсаасан харагдсан. Тэр жагсаалтыг нь харахаар өөр салбарт ч том хөрөнгө оруулалт татаж чадна гэсэн итгэл эрх баригчдад байх шиг?

-Шинэ сэргэлтийн бодлогыг харахаар аж үйлдвэр гэж их ярьж байгаа л даа. Аж үйлдвэр хөгжих боломж бидэнд хэр байгаа вэ гэдгийг Чилийн жишээгээр тайлбарлая. Чили улс өнгөрсөн зууны жараад оноос зэсээ экспортолж эхэлсэн. Уул уурхайгаас хамаарахгүй байя гээд аж үйлдвэрийн бодлого баримтлах гэж хичээсэн, сүүлийн тавин жилийн хугацаанд. Манайхыг бодвол тогтворжуулалтын сантай, зэсийн экспортын орлогоо зөв ашигладаг улс гэдгийг та мэднэ. Гэтэл ДНБ-ий бүтцийг нь харахаар аж үйлдвэрийн салбарын эзэлдэг хувь төдийлөн нэмэгдээгүй. Энэ бол аж үйлдвэрийн салбарыг хүсээд л хөгжүүлчихдэггүйн том жишээ. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд санхүүжилт их шаардлагатай. Санхүүжилт татах боломж маш бага байгаа тухай та бид хоёр түрүүн ярьсан. Хоёрдугаарт, манайх шиг сахилга батгүй улсын тухайд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд магадгүй зуун, хоёр зуун жил шаардагдахыг үгүйсгэх аргагүй. Ерээд онд боловсруулах салбарын эдийн засагт эзлэх хувь 20 орчим хувьтай байсан бол сүүлийн арван жилд найман хувиас хөдлөөгүй. Эсрэгээрээ уул уурхайн эзлэх хувь таван хувь байснаа 23 хувь болж өссөн. Тэгэхээр бид яалт ч үгүй уул уурхайгаас хүчтэй хамааралтай эдийн засагтай улс болчихсон.

-Азийн супер сүлжээ төслийг Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан харагдсан. Хэрэгжих эсэх нь хоёр хөршийн хандлагаас шууд хамаарах байх. Ингээд бодохоор сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод дажгүй мөнгө олох найдвар байхгүй л харагдах юм?

-Эрчим хүчний чиглэлд мега төсөл хэрэгжих орон зай бий ч улс төрийн оролцоо асар өндөр. Дан ганц манай улсын шийдэх асуудал биш. Таны хэлсэн шиг хоёр хөршид манай улсыг хөгжүүлэх, эдийн засгийг маань дэмжээд явах сонирхол хэр байгаагаас хамаарна.

-Өнгөрсөн түүхээ харахаар хоёр хөрш манай улсыг эдийн засгийн хувьд бие даалгах сонирхолгүй явсаар өнөөг хүрсэн. Одоо өрнөж буй үйл явцыг анзаарах нь ээ ч тэр сонирхол нь өндөр хэвээр байх шиг?

-Манай улсын хувьд 2005 он хүртэл эдийн засаг гэж ярихад хэцүү байсан л даа. Донор орнуудаас тусламж авдаг, хөдөө аж ахуйн эдийн засагт эзлэх хувь нь 30, 40 гэж яригддаг, зуд болоход улсын аж ахуйд асар хүчтэй нөлөөлдөг тийм л орон байсан. Тэр үед Хятад улс ч өөрсдөө сэргэх гээд юун манайхтай манатай явсан. Сүүлд мега төсөл хэрэгжиж, гуравдагч хөрш Монгол Улс дахь хөрөнгөө хамгаалах үүрэгтэй болонгуут Орос, Хятадын асуудал огцом хөндөгдөж эхэлсэн түүхтэй. Үеийн үед мега төслийг хэрэгжүүлэхгүй, хөгжүүлэхгүй байя гэсэн бодлого хөрш хоёр улсад байх нь гайхах зүйл биш болов уу. Мега төсөл хэрэгжүүлснээсээ хойш бид Хятадтай нэлээд ойр харилцсаар ирсэн. Сүүлийн үед Оростой нэлээд ойрхон уулзалт хийгээд яваад байна л даа. Эндээс харахад аль улс төрийн нам эрх барьж яваагаа их зүйл шалтгаалж байх шиг. Хятадтай харилцах харилцаагаа сайжруулах шаардлага бий.

-Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярилаа. Хөдөө аж ахуйгаа додомдвол уул уурхайн салбарын нөлөөллийг багасгахад мэдрэгдэхүйц нөлөө үзүүлж чадах болов уу?

-Хөдөө аж ахуйг урт хугацааны хөтөлгөө морь гэж харахгүй байна. Найдвар тавих хоёр салбар бий. Нэг нь IT, нөгөө нь боловсрол. Ер нь боловсролын салбар л илүү найдлага, итгэл төрүүлж байгаа. Энэтхэг хүмүүс “Амазон” гэх мэт том компаниудын захирлууд болчихлоо. Яг ийм түвшний алба хашдаг дөрвөн хүний цалин байхад л манай төлбөрийн тэнцэл буюу валютын орох урсгалд эерэгээр нөлөөлж ханш тогтворжино гээд та бод доо. Боловсролоо үнэ хүргэж чадвал асар их ирээдүй бий. IT-гийн хувьд гурван төрлийн компани байна. Төсөлдөө живсэн Монголын компаниудаас гадна Япон гэх мэт улс руу үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий. Гаднаас валют олж ирэх боломжтой компаниуд гэсэн үг. Гэхдээ сая дурдсан салбаруудаас мөнгө олох боломж гуч, дөч, магадгүй тавин жилийн дараах асуудал.

-Шинэ сэргэлтийн бодлогод зарцуулагдах их мөнгийг урт хугацааны, бага хүүтэй зээл, бонд гэх мэтээр санхүүжүүлэх боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-Манай улсын нийт өр эдийн засгаасаа хэт давсан тухай ярианыхаа эхэнд хэлсэн. Бондын тухайд засаг өөрөө босгож, Сангийн яаманд байршуулж, өөрсдөө зарцуулалтыг нь шийддэг. Манайх шиг хэрэгжилтэн дээрээ алддаг, үйлдвэрлэл хөгжүүлэх бага хүүтэй зээлээ улс төрийн хамаарал бүхий танил талдаа өгөөд үрэн таран хийдэг улсад өгөөж муутай шийдэл. Харин Газрын тосны үйлдвэр дээр хэрэгжүүлсэн шиг загвараар явбал өөр хэрэг. Ийм төслүүдийн хэрэгжилтэд тавих хяналт чанга, хүүгийн зардал бага байдаг. Улс хоорондын харилцаа сайн бол ийм гарц бий.

-Ингээд харахаар ойрын ирээдүйд том санхүүжилт татах боломж бараг л байхгүй санагдлаа. Заавал их мөнгө хайж явахгүйгээр эдийн засгаа босгоод авах гарц, шийдэл байна уу?

-Хамгийн суурь логик нь хувийн секторын оролцоог л бүх төслүүд дээр хангуулах. IPO хийх замаар төрийн өмчийн компаниудын тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд гаргана гээд төсөвт тусгачихсан. Авлига нь дэндсэн, улс төрийн хамаарал бүхий өчнөөн хүн шахчихсан компани руу хэн хувийн мөнгөө хийх вэ дээ. Иймэрхүү байдлаар төр өөрөө менежерийн үүргээ гүйцэтгээд байвал хэцүү. Харин неолиберализмын онолоороо эрүүл мэнд, боловсрол гэх мэт салбаруудад төр оролцоогоо хадгалж үлдэж, бусад салбараа хувийн секторт даатгавал илүү ухаалаг шийдэл болно. Хувийн хэвшлийн тухайд ашгийн төлөө байгууллага учраас аль болох судалгаатай, экосистем нь бүрдсэн зүйлийг л урагшлуулахыг хичээнэ. Ер нь төрийн оролцоо менежерийн, татварын, хууль эрх зүйн түвшинд гэх мэт янз бүрийн хэлбэрээр гарч ирнэ л дээ. Хууль эрх зүйн түвшинд гэхэд маш олон хэрэгжихгүй журмууд гаргах ёстой эсэх, татвар дээр заавал намын татварыг бизнесүүдээс саах ёстой эсэх гэх мэт олон асуудал бий. Шөнийн манаачийн үүргээ л гүйцэтгээсэй гэдэг шиг төрийн зайлшгүй үүрэг өөр л дөө.

-Хүмүүнлэгийн чигийн салбарууддаа төр оролцолцоод бусдыг нь зуун хувь хувийн хэвшилд даатгаач ээ гэж үү?

-Ерөөсөө л тийм.

-ДНБ-ийг гурав дахин өсгөнө гээд байгаа. Яг үнэндээ ДНБ өссөн гэж мэдээлдэг ч нийт иргэдэд наалдсан нь юу билээ гээд харахаар хэцүү зураг харагддаг…?

-ДНБ-ийг гурав дахин өсгөх боломж байгаа л даа. Гуч, дөчин жилийн хугацаанд зургаа дахин өсгөчихсөн Катар, Хонконгийн жишээнүүд байна. Гэхдээ бидний хувьд ДНБ-ээр эдийн засгаа хэмжээд явах нь нэг талаараа учир дутагдалтай. Өнгөрсөн оны эцэст ДНБ 3.5 хувиар өслөө л гээд байгаа ч бид хоёрын халаасан дахь мөнгө өссөн үү?

-Өсөх нь бүү хэл үнэ цэнэ нь хэд дахин уначихлаа л даа?

-Уул уурхайн салбарт чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалттай голдуу компани, тийшээгээ ханган нийлүүлэлт хийдэг компаниуд дээр л өсөлт бий болоод байна л даа. Тэрийг бид Монгол Улсын өсөлт мэтээр яриад суугаа. Нөгөө талд Үндэсний нийт орлого гэж бий. Тодруулж хэлбэл, үндэсний компаниудын бүтээж байгаа баялаг. ҮНО 2012 оноос хойш ДНБ-ээсээ зөрөөд явчихсан. Нэлээд зааг гарчихсан. Товчхондоо бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглахгүй байна гэсэн үг. Тогтвортой өсөлтийг ярихын тулд Үндэсний нийт орлого гэдэг үзүүлэлтээр давхар хэмждэг, тэрийгээ бид ярьж байх хэрэгтэй. Гол ажиллах хүчин хөдөө аж ахуй, үйлчилгээний бизнест төвлөрдөг. Гэтэл энэ компаниуд дээр гэрэл гэгээ ажиглагдахгүй болохоор мянга өсөлт яриад нэмэргүй болчихож байгаа юм.

-Ингээд харахаар уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай, энэ янзаараа олон жил явсан улсуудад ажиглагддаг том эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлмээр юм байна?

-Уул уурхай голлосон улсуудыг харахаар давхарга хоорондын зөрүү нэмэгдсэн нь анзаарагддаг. Зээлийн хүүгийн төлбөр төсвийн орлогын 11 хувьтай тэнцэхүйц байгаа. Гэтэл бид боловсрол, эрүүл мэндийн салбартаа хүүгийнхээ төлбөрөөс илүү хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй яваа. ДНБ-ий 3-4 хувьтай тэнцэх мөнгийг л боловсрол, эрүүл мэнддээ зарцуулж, авсан зээлийнх нь хүүгийн төлбөр энэ салбарууддаа зарцуулсан мөнгөнөөс илүү гарчихсан яваагаа эргэж харж дүгнэлт хийх хэрэгтэй. Бодитой арга хэмжээ авахгүй бол давхарга хоорондын зөрүү улам нэмэгдэнэ. Дунджаас доогуур давхаргын хүн дундаж давхарга руу ороход маш хэцүү болно гэсэн үг. Энэтхэг зэрэг улсад ядуу айлд төрлөө гэхэд есөн үеийн дараа дундаж давхарга руу ордог бол Норвеги, Голланд гэх мэт улсын тухайд давхарга ахихад гурваас дөрвөн үе шаарддаг гэдэг. Монголд хууль ёсоороо явбал дундаж давхарга руу орох үе нь Энэтхэг шиг биш гэж найдаж байна. Цаашдаа уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр олон жил явбал Энэтхэг шиг болох эрсдэл өндөр.

-Давхарга хоорондын ялгааг Энэтхэг шиг болгохгүйн тулд ойрын жилд юунд анхаарах ёстой гэж харж байна?

-Уул уурхайн салбарт мега төслүүдээ зэрэгцүүлж хөгжүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбараа дэмжиж хөгжүүлэх шаардлагатай. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гээд жижиг дунд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож буй санаа нь зөв. Гэхдээ яг олгох үедээ алдаа гаргасаар ирсэн. Түрүүн хэлсэн дээ, ашиг сонирхол бүхий нөхдүүд нийлж аваад үрэн таран хийчихдэг гэж. Ийм учраас байдал өөрчлөгдөөгүй өнөөг хүрсэн. Хэрэгжилт дээрээ институцийн хяналт сул учраас идэх уух явдал, авлига гэх мэт буруу үзэгдэл газар авчихаад байна л даа. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй бодлогын хөтөлбөр зарласны 200 орчим нь л цаасан дээр бууж, жар далан хувьтай хэрэгжсэн байх шүү. Нэг өгүүлбэрээр хэлбэл бодлогын хөтөлбөрийг хангалттай баталж яваа, хэрэгжилт дээрээ л анхаармаар байна.

-Сонгуулийн мөчлөг хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн маш том саад шиг санагддаг. Нэг намынхаа хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг нөгөө нь засаг барихаараа үгүйсгээд шинэ хөтөлбөр зохиочихдог…?

-Бид ганц сонгууль ч биш, олон мөчлөг дунд амьдарч байгаа. Улирлын чанартай бизнесийн мөчлөг, таван жил тутам орж ирдэг Валютын сангийн мөчлөг, түүхий эдийн мөчлөг, нэмэх нь сая таны хэлсэн сонгуулийн мөчлөг. Эхний гурван мөчлөг биднээс хамаарахгүй. Сонгуулийн мөчлөгийг өөрсдөө зохицуулах боломж уг нь бий. Сонгуулийн мөчлөг буюу нам дагасан бодлогууд маш том асуудал үүсгэдэг нь үнэн л дээ. Энэ мөчлөгийг багасгаж чадвал л тогтвортой өсөлтийн талаар ярих боломж бүрдэнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогод огт дурдагдаагүй амин чухал асуудал байна уу?

-Энэ хөтөлбөрт огт дурдагдаагүй зүйл нь системийн реформууд. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, тэтгэврийн системийн реформуудыг хийхгүй бол хөгжил ярихад хэцүү. Суурь бүтэц нь хүнийг зовоодог, ядуу амьдруулдаг, тэгш хөгжих боломжийг нь олгодоггүй эргүүлэгт оруулчихсан. Хүүхдээ ангийнх нь тавин хүүхдээс урагш суулгах гэж багшид нь мөнгө төлдөг, тэтгэвэрт гарлаа гээд ядуурлын эгнээ рүү ордог байдал нийтлэг зовлон болчихсон. Энэ мэт системийн хувьд шинэчлэх ёстой зүйл их байна. Иргэнийхээ аз жаргалтай тэгш амьдрах боломжийг системүүдээр хангаж өгөх шаардлага үүсчихсэн. Өнөөдөр Европын эдийн засаг муудлаа, ажилгүйдэл ихэслээ л гэж байна. Гэхдээ тэнд ядаж л хүн аюулгүй таатай амьдрах орчин бүрдчихсэн.

-Ковид дэлхийн дэгийг тэр чигт нь өөрчилсөн нь жил ирэх мэдрэгдэж байна. Товчхондоо олон жилийн хөгжлийн бодлогоо танигдахын аргагүй өөрчлөгдөж байгаа дэлхийн цонхоор харах шаардлага үүсчихсэн. Дэлхий яаж өөрчлөгдөж байна вэ, тийм дэлхийд бид яах ёстой вэ гэсэн асуудлаар ярилцлагаа төгсгөе?

-Дэлхий 200 гаруй орнуудын бараг 50 хувь нь улс төрийн тогтворгүй байдалтай байна. Ялангуяа ковидын үед эрх баригч намуудын давамгайлах хүч асар их нэмэгдлээ. Зарим орны эрх баригчид ковидоор далимдуулж журам дүрэм хууль гаргах замаар нөлөөгөө ихэсгэснийг дэлхийгээрээ ярьж байгаа. Даяарших буюу худалдааны дэмжих бодлого гэхээс илүү тус тусдаа амиа хичээх, худалдааныхаа хувьд хамгаалалт хийх, тариф үүсгэх гэх мэт асуудлууд цаашдаа үргэлжлэхээр байна. Тэгэхээр бидний хувьд гуравдагч хөршийн бодлого асар чухлаар тавигдаж таарна. Магадгүй Хятад улс цаашдаа “Америктай тохиролцохгүй нь, аль нэгтэй нь тохиролц” гэсэн шаардлагыг албан бусаар тавьж магадгүй. Австралид хандсан шигээ манайд хандахыг үгүйсгэхгүй. Ингээд бодоод үзэхээр бидний хувьд Япон, Европын орнууд, Канад ч юмуу, ер нь л гуравдагч хөршүүдээ ялангуяа мега төслүүд дээрээ хамж авах нь асар зөв байгаа юм. Мега төслөөрөө л бид эдийн засгийн дархлаагаа бий болгохоос биш урд зүгээс Австралид хориг тавьсан шигээ манайд хориг тавьчихвал хичнээн орилолдоод нэмэргүй. Бодлого, улс төрийн хувьд нэлээд өндөр түвшинд тоглохгүй бол дэлхийн гуравдугаар дайн эдийн засгийн хувьд бараг явагдаж байна гэж яригдаж буй энэ үед тэсч хөгжихөд хэцүү. Дараагийн том асуудал бол дэлхий даяар ажиглагдаж буй тэгш бус байдлын эсрэг үзэгдлүүд. Дэлхийн хүн амын ганцхан хувь нь нийт баялгийн 45 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаа сайгүй хүмүүс ядуурч, орлого олох боломжууд нь хумигдаж байна. Ийм цагт хүмүүс тэмцэл, бослого, өөрчлөлтөд сэргэг болж эхэлж байна л даа.

-Тэрний нэг илрэл нь Казахстан болж таарлаа. Ер нь тэмцлүүд шууд эсэргүүцлээс өөрөөр ч их хүчтэй явагдаад эхэлчих шиг. Наад захын жишээ нь криптовалют байна…?

-Яг тийм. Хамгийн эхлээд бидэнд анзаарагдсан нь сүлжээний бизнес. Хоёр дахь нь криптовалют буюу койн. Хүмүүс шууд талбай дээр гарч тэмцэх биш, өөр хэлбэрээр тэмцээд байгаагийн нэг тод илрэл л дээ. Криптовалютыг хүмүүс авч үнэ нь өссөнөөр дэлхийн санхүүгийн систем хүнд байдал руу орсон. Өмнө нь мөнгөний, сангийн гэсэн уламжлалт бодлогоор дэлхийн эдийн засгийг удирдаж байсан бол үүнтэй зэрэгцээд ямар ч хяналт, зохицуулалтгүй, асар их мөнгө эргэлдээд эхэлчихлээ. Тэр нь тодорхой хэмжээний экосистемтэй болж, хүмүүс гүйлгээ хийж, олон өөрчлөлт өрнөж байна. Бидний хувьд бизнес улстөрч хоёр нийлчихсэн, бие биетэйгээ тохирчихсон ардчилал дунд амьдарч яваа. Байдал ингээд өөрчлөгдчихөөр нөгөөдүүлийн чинь санаа зовоод эхэлж байгаа юм. Бидний авдаг бялуунаас гадна бялуу гараад ирлээ, яах вэ гэцгээгээд. Тэгэхээр бид финтек чиглэлийн өөрчлөлтөд соргог хандах хэрэгтэй.

Ор гэж уриалаад байгаа юм биш л дээ. Хууль эрх зүйн хувьд цахим валют, блокчейн технологи гэх мэтэд хөгжүүлэлт хийгээд явбал цаашдаа олон улсад үйлчилгээ үзүүлэх нөхцөлүүд хангагдчихаад байгаа юм болов уу гэж харж байна. Дахиад онцлоход, гурав дахь анхаарах ёстой зүйл нь эдийн засгийн цөм бодлого. Цөм бодлогын тухайд мөчлөгөөсөө салж чадахгүй. Бусад мөчлөгөө зохицуулж чаддаггүй байлаа гэхэд сонгуулийн мөчлөг дагасан бодлогодоо анхаармаар байна. Энэ асуудлаа шийдчихвэл наад зах нь түүхий эдийн үнийн өсөлттэй үеийг ашиглах гэх мэт олон боломж бий.

Categories
мэдээ цаг-үе

Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана

Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 22 цаг хүртэл, бямба, ням гаригт жижүүр эмч, сувилагчийг 10-15 цагийн хооронд ажиллуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн тушаал гарчээ.

Уртасгасан цагаар ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг биеэр амраах болон ковидын хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд төсөвтөө багтаан шийдвэрлэхийг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт даалгажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хянаж, шалгах ажлын хэсгийн ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан Банкны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэгтэй ажлын хэсэг үндсэн хоёр гол зорилготойгоор ажиллаж байна. Нэгдүгээрт, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хянах. Хоёрдугаарт, төрийн мөнгөний эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулсан. Түүний эрсдэлгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн хоёр зүйл байна.

Зургадугаар сарын 30 гэхэд системийн банкууд IPO хийх шаардлагатай байгаа. Банкны эзэмшил дээр нэг хүн, эсвэл аж ахуйн нэгж 20 хувиас илүү хувьцаа эзэмшихгүй гэж хязгаар тогтоосон. Гуравдугаарт, аливаа арилжааны банкны хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тогтоох шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, төлөөллийн компани ч юмуу, эсвэл төлөөлсөн иргэн банкны хувьцааг эзэмшиж болохгүй. Яг жинхэнэ эзэмшигч нь хэн бэ гэдгийг тогтоох заалт орсон. Үүнээс гадна хэрвээ банкны хувьцаа худалдаж авч буй этгээд байвал худалдаж авсан эх үүсвэр нь хаанаас гаралтай, хууль бус эсэхийг шалгах хэрэгтэй байх. Энэ бол цаад утгаараа Хаан банкны асуудалтай холбоотой. Японы Савада Холдинг Хаан банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг. Энэ хувьцаагаа худалдсан гэх мэдээлэл байна. Худалдаж авсан этгээд нь хэн бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Энэ асуудлыг Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилттэй холбоотойгоор шалгаж байгаа.

-Савада Холдинг хувьцаагаа зарсан, Монгол талаас хувьцааг авсан гэсэн мэдээлэл ер нь хэр бодитой вэ. Эсвэл зүгээр төөрөгдүүлэх гэсэн мэдээлэл үү. Зарим эдийн засагчид 60 хувь гэдэг бол бодит бус, цаана нь далд хэдэн хувь ч байж болно гэдэг зүйлийг хэлж байгаа шүү дээ?

-Хамгийн гол нь үүнийг л тогтоох гээд байгаа юм. Бид Монголбанкнаас бүх мэдээллийг нь авч ажлын хэсэг танилцаж байна. Эхний байдлаар Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Аливаа банкны хувьцааг эзэмшигч нэг этгээд нөгөө хуулийн этгээдэд зарах нь чухал асуудал биш. Гол нь бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Хэн худалдаж авсан, тэр худалдаж авсан этгээд хуулиар банкны 20-иос илүүгүй хувийг эзэмшихээр хуульчилсан. Ямар эх үүсвэрээр худалдаж авсан бэ гэдэг нь батлагдах ёстой. Тиймээс бидний гол анхаарлаа төвлөрүүлж байгаа асуудал бол үнэхээр Японы Савада Холдинг хөрөнгө оруулагч нь хувьцаагаа зарсан уу. Зарсан бол хэнд зарсан бэ. Эцсийн худалдан авагч, эзэмшигч нь хэн бэ. Гуравдугаарт, Монголбанк хуулийнхаа дагуу энэ процессыг зөв удирдсан уу. 2021 оны долдугаар сард Монголбанкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй “татгалзах зүйлгүй” гэсэн албан тоот явуулсан байсан. Энэ нь Банкны тухай хуулийн заалтуудыг зөрчсөн бичиг байна лээ. Учир нь эцсийн өмчлөгчийг яагаад татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зурсан юм бэ. Үүнээс гадна тухайн албан тоот дээр нь огт хамаагүй заалтуудыг иш татаж оруулсан байна лээ. Тэр бол Банкны тухай хуулийн эзэмшилтэй холбоотой заалт биш. Үүн дээр асуултын тэмдэг гарч ирээд байгаа юм. Хаан банкны Монгол талын хувьцаа эзэмшигчид маргалдаж Монголбанкийг шүүхэд өгч шүүхийн хоёр шатны шийдвэр гарч, тэр албан тоотыг хүчингүй болгосон байна лээ.

-Албан тоотыг хүчингүй болгосонтой холбоотойгоор одоогийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?

-Бидний зүгээс хуулийн дагуу Хаан банкны эзэмшилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэсэн байдалтай байна. Хэрвээ орсон бол хэн бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Хоёрдугаарт, эх үүсвэрийн асуудал байна. Капитал банк дээр НД, ЭМД, Төрийн өмчит компани эх үүсвэрүүдийн 320 тэрбум төгрөг алдагдсан байгаа. Үүнээс гадна Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны асуудал байна. Энэ бүгдийг бид хянах шаардлагатай. Учир нь төсвийн болон төрийн санхүү хэцүү байгаа үед бид ийм байдлаар мөнгөө алдмааргүй байгаа юм. Эцсийн эцэст татвар төлөгч нарын мөнгө шүү дээ. Тиймээс энэ мөнгийг банкуудад хамаагүй байршуулалгүй ямар шалгуураар байршуулж байгаа нь тодорхой баймаар байгаа юм. Жишээ нь, аливаа эх үүсвэрийг банкинд байршуулахдаа төвлөрөл үүсгэж болохгүй. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгө нь 100-хан тэрбум төгрөг байвал 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр тэр банкинд байршуулж болохгүй. Ядаж 10, 20 хувийн лемиттэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, Банкны зохистой бүх шалгууруудыг хянаж тухайн банк үнэхээр төлбөрийн чадамжтай эсэхийг шалгах хэрэгтэй. Зүгээр Сангийн дарга нь банкны захиралтай хүүгээ тохироод байршуулчихдаг ийм сонин зүйлээс бид аль болох холдох хэрэгтэй.

-Ажлын хэсэг дээр мэдээлэл сонсож байна гэлээ. Хаан банк бол арилжааны том банкуудын нэг. Хамгийн том нь учраас хамгийн их ашиг олж байгаа банкаар ч нэрлэгддэг. Ингэхэд Хаан банкны үр ашиг, орлого хэр хэмжээнд байдаг юм бол?

-Хаан банк бол манай улсын хамгийн том арилжааны банк. Дангаараа зах зээлийн 40 хувийг эзэмшдэг. Иргэдийн банкны үйлчилгээний 70, 80 хувийг дангаараа үзүүлдэг. Системийн хамгийн ач холбогдолтой банк. Тиймээс Хаан банкны тогтвортой байдал нь нийт системдээ чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, Хаан банкинд ямар нэгэн асуудал үүсвэл арилжааны банкны систем тэр чигтээ ганхаж эхэлнэ. Үүнээс гадна нэмэлт, өөрчлөлтөөр реформ хийх гээд байна шүү дээ. Энэ реформын эрчийг алдагдуулж, реформ хийгдэхгүй байх эрсдэл байгаа учраас үүнд би ихээхэн санаа зовж байна.

Арванхоёрдугаар сарын 31-ний тоон мэдээлэл нь хараахан гараагүй байх шиг байна. Гэхдээ Хаан банк жилээс жилд хамгийн их ашигтай ажилладаг. Учир нь активийн хэмжээ нь маш их. Түүнээсээ хүүгийн зөрүүгөөр ашиг, орлого их олдог. Мөн хураамжаасаа ашиг олдог. Тиймээс яалт ч үгүй хамгийн ашигтай банк шүү дээ. Хаан банк энэ жилдээ багтаж IPO хийх байх. Тэр үед хөрөнгө оруулагчид нэлээн сонирхож хувьцаа худалдаж авах байх гэж бодож байна.

No description available.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкууд дурдагдсан зээлээ төлөх боломжтой юу?

-Энэ мэдээллийг бид Монголбанкнаас шаардаж л байна. Ер нь бол энэ хоёр банк бусад банктай харьцуулахад санхүүгийн байдал нь хүндрээд нэлээн олон жил болж байна шүү дээ.

Төрийн сангуудын эх үүсвэр нь байршаад тэр нь яаж зарцуулагдаад, яаж төлөгдөж байгаа талаарх мэдээллийг бид авна гэж бодож байгаа. Одоогоор бид дүгнэлтээ гаргаж амжаагүй байна. Ер нь ажлын хэсгийн үр дүн юу вэ гэхээр УИХ-аар тогтоол батлуулна. Тогтоолын гол агуулга нь Банкны тухай хуулийн хэрэгжилтийг илүү чангатгаж хянуулах. Хоёрдугаарт, төрийн сангуудын эх үүсвэрийг эрсдэл талаас нь харж арилжааны банкуудад байршуулахгүй байх ийм утгатай тогтоол гаргах байх. Гэхдээ одоохондоо бид тэр шатандаа хүрээгүй байна.

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк эрсдэлтэй төрийн мөнгөний авлага 90 тэрбум байх үед Монголбанк яагаад 13 тэрбум төгрөгийн зээл олгосон юм бол?

-Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ цаг хугацааны хувьд харах хэрэгтэй. Нэмэлт авсан 13 тэрбум зээлийг хэзээ авсан юм бэ. Аль ч улсын төв банк арилжааны банкуудаа хэцүү үед нь дэмждэг л дээ. Үүнд хуулиар хориглосон зүйл байхгүй. Эх үүсвэр нь өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашигладаг эх үүсвэр биш, төлбөрийн чадварыг дэмжсэн дэмжлэг байдаг. Тиймээс хэзээ ямар нөхцөлөөр тэр эх үүсвэрийг өгсөн бэ гэдгийг харах хэрэгтэй. Цаг хугацааны дарааллыг нь харвал илүү тодорхой дүр зураг гарч ирэх байх гэж бодож байна.

-Зээлийн хүү бууруулах 21 дүгээр тогтоолыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Хадгаламжийн хүү долоон хувь болсон. 21 дүгээр тогтоолоор зээлийн хүү жилийн 12 хувь болох ёстой юм байна гэж ойлгосон. Энэ яагаад хэрэгжихгүй байна?

-Төгрөгийн хадгаламжийн хүү хоёр оронтой тоотой байж байгаад одоо зургаан хувьтай байна. Тэгэхээр банкуудын эх үүсвэрийн өртөг нь нэлээн буусан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкууд хадгаламж татаад түүнийхээ зөрүүнд ашиг хийж байгаа шүү дээ. Өмнө нь банкууд “Эх үүсвэр үнэтэй байгаа болохоор зээлийн хүүгээ бууруулж чадахгүй байна. 12-14 хувиар хадгаламж татаад байгаа болохоор яалт ч үгүй 16-18 хувиар зээлж байна” гэж байсан. Одоо бол эх үүсвэр нь долоон хувьтай болчихсон. Тэгэхээр тэрийгээ дагаад зээлийн хүү нь буурах ёстой биз дээ. Гэтэл Монголбанкны удирдлагын хэлж байгаагаар зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 16.8 байснаа 15.5 болж буурсан гэж байна л даа. Үүнийг энгийнээр хэлбэл, нийт банкуудын зээлийн багцын дунджийг үзвэл 15.5 хувьтай байна гэсэн үг. Тэгэхээр зээлийн хүү буурсан уу гэвэл уг нь буурсан байна.

Зээлийн хүртээмж сайжирч байгаа. Гэхдээ шинээр зээл авъя гэсэн аж ахуйн нэгжүүд төдийлөн зээл авч чадахгүй байгаа. Хоёрдугаарт, 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд банкууд түүнээс эх үүсвэр авч бага хүүтэй эрэлтийн хөрөнгийн зээл гаргасан. Гэхдээ тухайн банкууд хуучин харилцагчдаа дахин санхүүжүүлсэн байна гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь 16 хувиар зээл авсан нөхдүүд эргээд гурав юмуу есөн хувийн хүүтэй зээл авсан. Одоо байгаа зээлийнхээ хүүг бууруулж дахин зээл авсан байна гэж хараад байгаа юм. Энэ хөтөлбөр аж ахуйн нэгжид тодорхой дэмжлэг болсон байх. Гэхдээ шинээр зээл гаргах нь төдийлөн сайн явахгүй байна. Ер нь зээлийн хүү үүнээс илүү хурдан буурах хэрэгтэй байна гэдгийг байнгын хорооны хурлаар ярьсан.

-Хурдан буухгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?

-Хоёр талтай. Нэгдүгээрт, банкууд ашгаа харж байгаа. Хямд эх үүсвэр байхад орлого талынхаа зээлийн хүүг хурдан бууруулах сонирхол байхгүй байна. Хоёрдугаарт, хэдэн жилийн өмнө зээл аваад тэр нь тухайн гэрээнийхээ хүүгээр явж байгаа юм. Хоёр жилийн өмнө жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгж тэр зээлийн гэрээ дуустал тухайн хүүг төлнө. Шинээр зээл авбал одоогийн байгаа бага хүүтэй зээл авна. Тэгэхээр цаг хугацааны хоцрогдол байгаад байна л даа.

Цалингийн зээлийг бид хоёр, гурван жилийн гэрээтэй хийдэг шүү дээ. Зээлийн гэрээнд байгаа хүү нь яг тэр хугацаанд үйлчилнэ. Тэр хооронд зээлийн хүү нь буурчихвал хуучин зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд тэрийг хүртэж чадахгүй. Манайд хувьсах хүү гэж байдаггүй. Хэрвээ хувьсах хүүтэй байсан бол сар сараар зээлийн хүү нь буурах боломжтой. Манайх тогтмол хүүтэй учраас зээлийн гэрээнд заасан хүүг зээлийн хугацаанд төлөх шаардлагатай байдаг. Тиймээс цаг хугацааны хоцрогдол үүсээд байна гэж харж байна.