Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын нэгдүгээр сарын 17, Сумъяа гариг. Билгийн тооллын 15,Өглөгт охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:29 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн байвал хэлэлцдэгээс биш Үндсэн хууль буруу гэж хэлэлцэх ёсгүй​” хэмээв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын бүлгийн дарга,
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ “АН-аас Ерөнхийлөгч болж байсан хүн
өөрийн хамаарал бүхий гишүүдээр МАН-ын бүхий л
муу муухай зүйлийг хийлгэдэг болчихлоо” гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Иргэн С.Баржав “Эрх баригчид утааны
асуудалд иргэдийг буруутгаж байгаад
хамгийн их зэвүүцэж байна” гэлээ.

“Сайдад шунасан гишүүд
“давхар дээл”-ийн сургийг
даший шог болгов уу” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн байвал
хэлэлцдэгээс биш Үндсэн хууль
буруу гэж хэлэлцэх ёсгүй” хэмээв.

Хэвлэл мэдээллийн
зөвлөлийн гүйцэтгэх
захирал Г.Гүнжидмаа “Зөвшөөрөлгүйгээр хувийн
мэдээллийг гаргах нь ёс зүйн асуудал мөн” гэлээ.

Ирэх жилийн өнгийн
талаар цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэн “Буян үйлдэгч” хэмээх
усан бар жилд улс орон, иргэд
хямралтай, хойд зүгээс аюул буй” хэмээснийг “Цаг үе” нүүрээс уншаарай.

Иргэн Г.Дамбадаржаа “Цагдаа нар өөр хүний
холбогдсон хэрэгт мэдүүлэг авах нэрээр
гар утас хураачихаад өгөхгүй юм” гэж “Баримт, үйл явдал” нүүрт ярилаа.

Хөдөлмөрийн баатар
цол хүртсэн, Монгол Улсын
Үндсэн хуулийн Цэцийн
дарга асан, гавъяат хуульч,
хууль зүйн ухааны доктор Н.Жанцан “Үндсэн хуультай хувь заяагаа
холбосон он жилүүд байлаа” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 86888990 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Герман, Шведэд халдвар эрс нэмэгдэв

ХБНГУ-д коронавирусийн тархалт сүүлийн хэдэн өдрийн туршид тасралтгүй өссөөр байна. Роберт Кох хүрээлэнгээс мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, 80430-т хүрсэн нь урьд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх өдрөөс 34740 тохиолдлоор өсжээ. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөс 62-оор өсөж, 384-т хүрэв. Жилийн өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 1244 өвчтөн коронавирусийн улмаас нас барсан нь өнөөдрийг хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Халдварын тоо рекорд тогтоогоод байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо улсын хэмжээнд 388 буюу эмнэлгийн ачаалал харьцангуй бага түвшинд байна. Герман улсад нийт 7.66 сая иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 114.7 мянган иргэн нас бараад байна. Халдварын тархалтыг хот, суурин газраар нь ангилан авч үзэхэд нийслэл Берлин хотод коронавирусийн тархалт маш өндөр буюу халдварын үзүүлэлтээр Герман улсдаа эхний 10 байранд жагсаж байна.

Тэгвэл Шведийн Стокхолм, Ваастра Готланд, Скэйн зэрэг томоохон хотуудад өнгөрсөн 7 хоногт хамгийн олон тохиолдлууд бүртгэгдсэн байна. Ваастра Готландад 27044, Скэйнд 17268, Стокхолмд 36493 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос даруй 90 хувиар өсжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Стокхолмд авч буй нийт шинжилгээний 40 хувь нь эерэг хариу гарч байгаа бөгөөд дийлэнх нь омикрон хувилбар байгаа аж. Тус улсад халдвар огцом өссөнтэй холбогдуулан халдвар хамгааллын шинэ дэглэм хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд хоол, ууш болон цэнгээний газрууд 23.00 цаг хүртэл ажиллах юм байна. Энэхүү шинэ дэглэм нь ирэх сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Нийтийн эрүүл мэндийн агентлагаас хоѐр 7 хоног тутам нөхцөл байдлын тандалт судалгаа хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ХХОАТ-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа ирэх сарын 15-нд дуусна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хүлээн авах хугацаа 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болно.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан иргэд хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ “Үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил” гэж заасны дагуу 2018 оноос хойших үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хөнгөлөлт, чөлөөлөлтөд нөхөн хамрагдах боломжтой. Тэгэхдээ 2018, 2019 оны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хүмүүс хуучин хэрэгжиж байсан хуулийн дагуу 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авна. Харин 2020 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм байна.

Categories
мэдээ спорт

Олимп, ДАШТ-ий медальтнуудад халгаатай “Сорилго” тэмцээн өндөрлөв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх дөрөвдүгээр сард болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багаа, үндэсний шигшээ баг тамирчдыг сонгох “Улаанбаатар-2022” Сорилго тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо.

Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.

Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан боллоо.

“Лондон-2020” олимпын наадам болон “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Гантуяа, Д.Отгонжаргал нар жиндээ түрүүлж чадаагүй гэж бодохлоор энэ удаагийн тэмцээн ямархуу өрсөлдөөнтэй болсоныг илтгэнэ.

Хаалтын үеэр чөлөөт бөхийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, “Осло-2021” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Энх-Амарын Даваанасан нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр, Баянхонгор аймгийн дасгалжуулагч спортын мастер Совдын Мөнхдуулдах, ОУХМ Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Бат-Эрдэнийн Бямбадорж, Зоригтын Болортунгалаг, Хүрэлхүүгийн Болортуяа, Цогт-Очирын Намуунцэцэг нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр шагналаа.

Хоёр дахь өдрийн дүн:

Эрэгтэйчүүдийн 79 кг:

  1. Э.Бямбадорж (Баянхонгор)
  2. Д.Батзул (Хасу-Мегастарс)
  3. Л.Батбаяр (Женко)
  4. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс)

86 кг:

  1. М.Тэмүүжин (МУБИС)
  2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
  3. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод)
  4. Д.Төгс-Эрдэнэ (Хангарьд)

92 кг:

  1. Д.Оргилох (Хасу-Мегастарс)
  2. М.Цогтгэрэл (Хангарьд)
  3. А.Мягмарсүрэн (МУБИС)
  4. Н.Шинэтөр (МУБИС)

97 кг:

  1. Ө.Батзул (Хангарьд)
  2. Ц.Мөнхбаяр (Хангай хүчтэн)
  3. Э.Уугангэрэл (Арслан)
  4. О.Үйтүмэн (Алдар)

125 кг:

  1. Э.Батмагнай (Алдар)
  2. М.Лхагвагэрэл (Хилчин)
  3. Ч.Алтангэрэл (Хилчин)
  4. Б.Нямсамбуу (Аврагч)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

  1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  2. Д.Отгонжаргал (Женко)
  3. Б.Энхзул (Хилчин)
  4. Б.Мөнхнар (Алдар)

53 кг:

  1. Б.Хулан (Аврагч)
  2. Б.Болортуяа (Женко)
  3. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

55 кг:

  1. Г.Отгонжаргал (Алдар)
  2. Б.Энхцэцэг (Хилчин)
  3. А.Наранцацрал (Аваргууд академи)
  4. М.Дөлгөөн (Налайх)

57 кг:

  1. Х.Болортуяа (Аврагч)
  2. Э.Сумъяа (Хилчин)
  3. Б.Марал (Женко)
  4. П.Шинэхүү (Алдар)

59 кг:

  1. Б.Шоовдор (Аврагч)
  2. Б.Сансармаа (Архангай)
  3. Ц.Должинсүрэн (Архангай)
  4. Б.Эрдэнэсувд (Женко)
Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 22.3 тонн ямаа, хонь, адууны мах экспортолжээ

Цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жилд зогссон. Харин 2020 онд 40.5 тонн, 2021 онд 22.3 тонн ямаа, хонь, адууны мах экспортолсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Статистик мэдээнээс харахад 2021 онд нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байгаа бөгөөд энэ нь худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлцлийн үнэ юм. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7, 8.1, 16 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллагаас мэдүүлсэн үнийг шалгаж тодорхойлдог.

Categories
мэдээ эдийн-засаг

БНХАУ-ын нүүрсний импорт 2021 онд 6.6 хувиар өсчээ

Дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч БНХАУ, өнгөрсөн онд 323 сая тонн нүүрс импортолж өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд тус улсын Засгийн газар эрчим хүчний тогтвортой хангамжийг баталгаажуулах үүднээс нүүрсний импортод ямар нэг импортын хязгаарлалт тавиагүй нь голлон нөлөөлсөн байна. Гэвч БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний сард буурах төлөвтэй байгаа аж. Учир нь БНХАУ-ын гол нүүрсээр хангаж буй Индонез улс, нэгдүгээр сарын турш нүүрсний экспортдоо хориг тавиад байна.

БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 31 сая тоннд хүрж өмнөх сараас 12 хувиар буурсан дүнтэй гарлаа. Үүнийг тус улсын дотоодын нүүрсний олборлолт өссөнтэй холбоотойгоор импорт буурсан гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтээгүүр нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний нөөц ч хангалттай хэмжээнд очжээ. Нүүрсний цахилгаан станцуудын агуулах дахь нүүрсний хэмжээ арванхоёрдугаар сарын эхээр 35 сая тонноос давсан нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин болж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Ирантай 25 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Хятад улс болон Ираны хооронд 25 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг хоёр орны гадаад хэргийн сайд нар Баасан гаригт мэдээлэв. Хоёр орны хооронд эрүүл мэнд, дэд бүтэц, цахим аюулгүй байдал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтран ажиллах гэрээг өнгөрсөн гуравдугаар сард байгуулсан аж. Хятадын гадаад хэргийн сайд Ирантай байгуулсан гэрээний талаар мэдээлэхдээ АНУ-ыг шүүмжлэхээ ч мартсангүй гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.

Хятадын бүс-зам санаачилгын хүрээнд өдгөө олон аж ахуй нэгж Иранд үйл ажиллагаа явуулах болсон ба хамтын ажиллагааны гэрээ нь хоёр орны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой аж. Хятадын гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, 2015 онд АНУ, Барууны зуучлагч нарын Ирантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээг дэмжиж буйгаа илэрхийлж, Вашингтон гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээснийг шүүмжилжээ. Мөн тэрбээр хэлэхдээ, Хятад нь Ираны дотоод асуудалд оролцохын эсрэг байр суурьтай бөгөөд АНУ нь хүнйи эрх болон бусад асуудлыг улс төрийн тархи угаалт болгон ашиглаж, Тегераны эсрэг хориг тавьсан гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн байна

2022 оны 01 сарын 16-ны 20 цагаас 01 сарын 17-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.