Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгодог билээ.

2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно. IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.

Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна.

НӨАТ-ын буцаан олголтоороо шимтгэлгүй, хялбар аргаар хөрөнгийн татвараа еbarimt дээрээ нэмэх боломжтой хэмээн ТЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дарханы зам аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад орно

дарханы зам | News.MN

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн оны аравдугаар сард Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан тус ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудтай уулзаж (2022.01.19), ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн.

Төслийн хүрээнд 2021 онд нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 60 хувь, ажлын тоо хэмжээгээр 70.5 хувьд хүрсэн байна.

ХаринЕвропын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн зам барилгын ажил өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн. Төслийн зам барилгын ажлыг мөн таван багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж буй аж.

Нийт таван багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 26.5 хувь, хийсэн ажлын тоо хэмжээгээр 45.33 хувийн хэрэгжилттэй байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Мөн ирэх оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулгынхаа үеэр ярилаа.

Ажлын хэсгийнхэн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд тавьж буй хяналт шалгалтын тайлан гаргах, цаашид хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаж танилцуулах, барилгын ажлын явцыг 14 хоногоор багцалж, явцын мэдээллийг байнга өгч байх, цар тахлын үеийг бодолцож бараа, материалынхаа нөөц бүрдүүлэлтэд анхаарах, туслах замын асуудлыг нарийн тооцоолж шийдэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газар МҮОНТ-ээр иргэдтэй мэтгэлцэх байсан боловч ирсэнгүй

Комедиан Д.Амартүвшин, “No Double Standard” хөдөлгөөний идэвхтэн Д.Монголхүү нарын иргэдийн төлөөлөл өчигдөр /2022.01.19/ Засгийн газартай мэтгэлцэхээр МҮОНРТ дээр ирсэн ч хоосон буцав.

МҮОНРТ-ийн зүгээс иргэдийн төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцээнд нь зориулан студи болон эфирийн цаг гаргаж өгөөд байсан юм. Харин уг товлосон цагт иргэд ирсэн ч Засгийн газраас ирээгүй тул мэтгэлцээн болсонгүй.

Иргэд Засгийн газрын ХМОНХГ-т хандан мэтгэлцээнд урьсан ч албан ёсны хариуг бичгээр ирүүлээгүй байна. Засгийн газрын бодлого шийдвэр, улсорны нөхцөл байдлын талаариргэд асуулга тавьж, мэтгэлцэхээр төлөвлөсөн байв.

МҮОНРТ-ийн хувьд зохион байгуулах үүрэг хүлээгээгүй, эфирийн цаг бэлдэж оролцсон ч нэгэнт нөгөө талын төлөөлөл ирээгүй тул Д.Амартүвшин, Д.Монголхүү нарыг оруулаагүй байна. Харин иргэд ядаж “Мэтгэлцээнд урьсан боловч Засгийн газар ирсэнгүй” гэсэн богино тайлбарыг оногдсон эфирийн цагтаа хэлэх хүсэлтэй байсан тул гомдолтой буйгаа илэрхийлж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Улстөрчид алдаатай бодлогоороо инфляци хөөргөж, иргэдийнхээ халаасыг сэгсэрч байна

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Засгийн газрын зүгээс инфляци дэлхий дахины асуудал болчихсон, ганц манай үүрч яваа зовлон биш гэсэн мессэж өгөх гэж хичээж байна л даа. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд эрх баригчдын бодлогын алдаа инфляци хөөрөх гол шалтгаан болоод байна гэвэл та санал нийлэх үү?

-Нийлнэ. 2020, 2021 онд сонгуульд зориулсан шийдвэр гаргаснаас болж инфляци хэцүүдээд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөрвөн их наяд төгрөг хэвлээд тараасан нь цаг хугацааны хувьд хоцорсон шийдэл болсон л доо. Бодит шалтгаан нь ийм байтал алдаагаа цайруулахын тулд нөгөө улсуудад байгаа өөр инфляцийн эх үүсвэрийг холбож яриад суугаа нь шуудхан хэлэхэд маш том нүгэл. Би дөрвөн их наядыг хэвлэх үед сануулж л байсан. Харамсалтай нь тоогоогүй л дээ. Бид яг ийм алдааг 2013 онд хийж байсан юм. 2013 оны нэгдүгээр сард Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Таван толгой, Оюу толгойг зогсоосныг та санаж байгаа байх. Эрдэнэс Таван толгой жижүүрээсээ эхлээд бүх хүнээ сольж байсан юм, гурван сарын хугацаанд. Тэр жилийн нэгдүгээр сард 2.7 их наяд төгрөг хэвлэж, есдүгээр сард нь төгрөгийн ханш 40 хувиар унаж байсан түүхтэй. Нүүрсэндээ найдаж байсан ч нүүрсний ханш 2013 оны эхний улиралд тав дахин унаж 30 ам.доллар болтлоо уруудсан. Урд хөршид 57 ам.доллараар нүүрсээ өгч явсан гэрээг Н.Алтанхуяг сайн дураараа зогсоочихоод эргээд гуйн байж 32 ам.доллараар гэрээ хийсэн түүх тэр үед хамаардаг. Гэх мэтчилэн улстөрчдийн макро түвшинд гаргаж байсан бодлого шийдвэрийн алдааны тусгал нь инфляцийн хөөрөлт болж, иргэнийхээ халаасыг сэгсрээд дуусдаг л даа.

-Дөрвөн их наядыг цаг хугацаа нь болоогүй үед хэвлэснээс болж бид ямар хохирол амссан бэ?

-Наад зах нь л барилгын үнэ хоёр дахин өссөн. Дөрвөн их наядын бараг гурван их наяд нь хадгаламж руу орсон дүн гараад байгаа. Нэг зүйлийг онцолж хэлье. Саяны дөрвөн их наядаас мөнгө хүртсэн хүмүүс нь дандаа бололцоотой улс. Товчхондоо 12, 13 хувийн хүүтэй байсан зээлээ гурван хувийн зээлээр сольсон. Хоёрдугаарт, банкууд шинэ хүнд зээл огт өгөөгүй. Шуудхан хэлэхэд, өмнө нь зээл авчихсан байсан монополь компаниудын захирлуудын халаас руу л хийсэн. Би тухайн үед хэлж л байсан. “Захирлын халаасанд орсон мөнгө ажилчны халаасанд очтолоо удна шүү” гэж.

-Дөрвөн их наядыг яаж зарцуулсан бол өгөөжөө өгөх байсан бэ?

-Ядаж талыг нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдад хуваарилж нийгмийн даатгал гэх мэт таван төрлийн даатгалаа санхүүжүүлж, буцаагаад ажилгүйдлийн даатгал гэх мэт даатгалаар дамжуулж цалингийн сангаа нэмэх ёстой байсан юм. Дөрвөн их наядыг захирлын данс руу хийчихээр бүх салбар байгаа жаахан нөөцөө бүгдийг нь худалдаад авчихсан. Бүр тодруулж хэлбэл, хадгаламжид хийгээд үлдсэн мөнгөөр нь. Ингэчихээр угаасаа нөөцийн хомсдолтой байгаа зах зээлд дахиад хомсдол үүсчихсэн. Үр дүнд нь барилгын салбарт гэхэд материалын үнэ жар, далан хувиар өсчихлөө. Хамгийн чанаргүй бүтээгдэхүүнээр барилга барьчихаад хамгийн үнэтэй зарах гэж оролдож байна. Дахиад хэлэхэд, энэ бүхний дунд арилжааны банк л хожсон. Бүр энгийнээр хэлбэл, макро түвшинд арилжааны банкуудад л амь тариа хийж аварсан шийдвэр хэрэгжсэн. Хоёр зуу гаруй мянган ажлын байрыг аварсан гэх мэтээр яриад байгаа л даа. Юм мэдэхгүйгээр нь далимдуулж Ерөнхий сайдын толгойг эргүүлсэн явдал л болсон.

-Таны ярианаас анзаарахад цөөхөн том компани, арилжааны банк, шуудхан хэлэхэд, улс төр тойрсон бүлэглэлүүд л макро түвшний шийдвэрт нөлөөлж, тэд л засгийн газрын шийдвэрүүдийн өгөөжийг хамгийн ихээр хүртээд, жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес хийхээр зүтгэж яваа иргэд тойргийн гадаа үлдчихээд байгаа юм байна, тийм үү?

-Ерөөсөө л тийм. Шийдвэр гаргагчид макро дээр тоглолт хийдэг субьектүүдийн тоглоомонд ороод байна. Тийм учраас засгийн шийдвэрийн нөлөө микро түвшиндээ бууж өгөхгүй яваа юм. Мэдэхгүйг нь ашиглаж тоглоомондоо оруулчихаад, мэддэг цөөхнийх нь дууг хорьчихлоо л доо.

-Мэддэг цөөхнөөс нь нэрлэх үү, хоёулаа. С.Баярцогт, Э.Бат-Үүл…?

-Учир мэдэх хүмүүс харж мэдэж байгаа даа, бүгдийг нь ямар нэгэн шалтгаан бодож олж хорьсон, одоо ч тэр процесс үргэлжилж байна.

-Инфляци руугаа эргээд оръё. Дөрвөн их наядыг хэвлэсний балаг зүй жамаараа яг одоо л инфляцид нөлөөлж, төгрөг үнэгүйдсэнээр илэрч байна уу?

-Хэвлэсэн мөнгө буцаад үнэ цэнээ нэхдэг. Есөөс арван сарын дараа инфляциар илэрч гарч ирж байгаа гээд ойлгочихож болно. Инфляци 15 хувь лав хүрчихсэн яваа байх.

-Хорин хувь давчихсан байх аа?

-Магадгүй. Инфляци ингэж өссөн алдааг иргэд төлж байгаа. Одоо анхаарах ёстой зүйл гэвэл дараагийн алдааг гаргуулахгүй байх. 2013 оноос хойш манай улстөрчдөд ганц гайтай юм бий болчихлоо л доо. Төр засаг барих хугацаандаа томхон мөнгө зээлэх юм уу их мөнгө хэвлэх маягаар амиа зогоогоод гарахыг л боддог болчихож. Ний нуугүй хэлэхэд, татварын орлого зуу гаруй хувиар биелчихсэн яваа. Татвараа цуглуулж аваад нийтийн мөнгөө буцаагаад нийтэд зарцуулах, өр тавихгүй явах процессыг л шаардмаар байгаа юм, улстөрчдөөс. Эрх баригчид одоо яана гэж бодож байна.

-Яана гэж?

-Тянжинь, ковид, гадаадын инфляци гэсэн гурван үгийг хаваржингаа улиглана. Өөрсдийнхөө алдааг ингэж л дарж нууна.

-Казахстаны иргэдийн бослого эсэргүүцлийн нэг шалтгаан нь тавь, жаран хувь давчихсан инфляци нь гэж харах хүн олон байна. Засаглал нь, байгалийн баялгаа зарж байгаа нь гээд ер нь манайхархуу л улс шиг санагддаг. Манай инфляцид тийм эрсдэл байна уу, тавь жаран хувь даваад цойлчих эрсдэл?

-Зөв бодлого явуулахгүй бол инфляци ингэж цойлох эрсдэл бийг үгүйсгэхгүй. Казахстан манайх шиг шороогоо зардаг улс гэдэг нь үнэн. Засаглалын төрх ижил шахуу болох гээд байна гэсэн болгоомжлолтой ч зарим талаар санал нийлж байна. Одоо бий болж байгаа У.Хүрэлсүх гэдэг “хаан”-ы засаглал Назарбаевийнхаас ялгагдахгүй болж мэдэх эрсдэл бийг үгүйсгэх аргагүй. Назарбаевийн хувьд шороогоо зарж олсон мөнгөө хот гэх мэт нүдэнд харагдах зүйлд зарцуулсан бол манайхан баялгаа зарж олсон мөнгөнөөс хүртсэн ашгаа гадагш нь аваачаад нуучихсан. Хүний газар орон сууц худалдаж авснаас өөр юм харагдахгүй л байна. Казахстанд болж өрнөсөн үйл явдлын тухайд сая Путины тоглолт явагдсан л даа. ОХУ-ын хувьд Казахстан маш том стратегийн улс. Наад зах нь л сансарын пуужингийх нь нисдэг станц бий. Маш том тоглолтын сэжүүр анзаарагдлаа гэж харсан.

-Таны сая ярьснаас лавшруулаад асуухад бид эндээ ухаалаг, хашир аж төрөхгүй бол Казахстан шиг их гүрний тоглолтод орчих эрсдэл ойрхон байгаа ч юм шиг. Та юу гэж бодож байна вэ?

-Казахстанд болж буй энэ үйл явцыг манайх өчнөөн жилийн өмнө дайраад гарчихсан л даа. Долдугаар сарын 1 чинь яг иймэрхүү том тоглолтын сэжим. Та сайн анзаараарай. Оюу толгойн гэрээг хийхийн тулд 2005-2008 онд хэд хэдэн Засгийн газар солигдсон. Яг үнэндээ 2004 оны нэгдүгээр сарын 1-нээс л манайд олон улсын хөрөнгө оруулалт, зах зээл нээгдсэн. 2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд ЗХУ-ын 9 тэрбум ам.долларын өрийг дарснаас үүдэлтэй. Ийм шалтгаанаар 2004 оны нэгдүгээр сараас албан ёсны зах зээл орж ирсэн түүхтэй. Түүнээс өмнө манай уул уурхайн салбарыг сонирхогчид байсан ч хойд хөршдөө өгөх өрнөөс маань болгоомжлоод явсан юм. Тэрнээс өмнө хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байсан бас нэг шалтгаан бий. Тэр нь П.Жасрай гуайн Засгийн газрын үед үйлчилж байсан дөч, тавин хувийн асар өндөр татвар. Ний нуугүй хэлэхэд татварын бодлогоор социализмаас үлдсэн 1850 байгууллагыг бүдгийг нь дампууруулсан. М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллахдаа нэгэнт дампуурсан компаниудыг тараах ажил л хийсэн. 1997 онд шороогоо заръя гээд либериал хууль гаргасан нь цаанаа ийм учиртай. 2006 онд манай татвар буцаад арав болсон. Яг нарийн яривал татвар батлах энэ процес хүртэл Оюу толгойн гэрээний гол тоглолт байсан. Тэгээд 2005-2008 онд хэд хэдэн Засгийн газар Оюу толгойн гэрээг хийх гэж оролдсон. Зарим нь гэрээг хийх нь гээд бусдыгаа унагасан. Энэ бүхний дараа хоёр талаасаа тулаад, хөдөлж чадахаа больсон л доо. Товчхондоо улс төрийн том бүлэглэлүүдийн том гэрээнд оролцох гэсэн сонирхлын хурц хэлбэр долдугаар сарын 1 болж илэрсэн юм. Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа С.Баяр Ерөнхий сайд байхдаа аймшигтай таван хүнээ сольж, АН-д таван суудал өгсөн. Яг үнэндээ хамтарсан гэрээ хийх нөхцөлийг л таван хүний амиар олж авсан.

-Тодруулах нэг зүйл байна. Та сая Казахстанд өрнөсөн шиг үйл явцыг манайхан долдугаар сарын 1-нд дайраад гарчихсан гэлээ. Тэгэхээр тэр үед өрнөсөн процессын цаана оросууд оролцож байсан сэжим ч бий гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж хэлэх үндэслэл, кейсүүд сонсогдож дуулддаг. Тухайн үеийн бужигнааныг улс төрийн том, өөр зөрчил болгох гэсэн үйл явц гэнэт бужигнаад алга болсон юм билээ.

-Казахстан шиг нэг хүний засаглалтай, тэр нь бусдаас хэт хамаарал бүхий болох эрсдэлээ амжилттай даваад, ардчилал зах зээлийн замаар алхаж яваа гэж бүрэн итгэж болох уу?

-Одоо нэг эрсдэл бий. Улс төрийн энэ системийг өвлөж аваад том ордуудаас гарах ашиг дээр өв залгамжлагчдаа суулгах үйл явц өнөөдөр их идэвхтэй өрнөж байгаа. Наад захын жишээ гэхэд л 76 дотор жирийн хүн орж суух ямар ч нөхцөлгүй болсон. Уг нь Назарбаев эхний хорин жил мундаг ажилласан. Авлигатай тэмцсэн гэх мэтээр. Нийтийн мөнгө Назарбаевийн мэдэлд зуун хувь ирэнгүүт үр удамтайгаа нийлж өнөө мөнгөөр нь тоглочихсон. Ингээд сүүлийн арван жил зөвхөн Назарбаевийн удам энэ улсыг атгана гэсэн бодлогоор явчихсан л даа. Сая өрнөсөн эсэргүүцэл бол тэгж муйхарласнаас үүдсэн тэсрэлт. Ний нуугүй хэлэхэд, Таван толгой, Эрдэнэт, Оюу толгойд дандаа өв залгамжлагчдад очиж байгаа. Хэрвээ яг өнөөдрийн байдлаа Назарбаев шиг арван жил үргэлжлүүлбэл бид мөд тэсэрнэ. Учир нь энэ байдлыг үзэн ядах масс манай улсын иргэдийн 99 хувь байх юм. Монголын тухайд өмчийн хамгийн том хэлбэр буюу газар, газрын доорх баялаг төрийн нийтийн хамааралтай өмч хэвээр яваа. Үүн дээр өв залгамжлагчид олон жил эзэн суувал яах нь тодорхой шүү дээ. У.Хүрэлсүхийн ухаан гүйж чадвал төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг маш хурдан хувьчлах, хувьцааг нь задлах, ил тод компани болгох хэрэгтэй. Улс төр нь эдийн засагт гол нөлөөтэй яваа улсын өмчит компаниудаасаа холдох шаардлагатай. Тэгж чадвал Монголын ирээдүйд Казахстаных шиг үймээн гарахгүй.

-Ингэхэд эдийн засгийн хэчнээн хувийг төрийн өмчийн хамааралтай компаниуд эзэлж байгаа бол?

-Манай топ 100 компанийн 40 нь төрийн хамааралтай. Товчхондоо дөчин хувийг дангаараа атгаж байгаа.

-Үе үеийн Ерөнхий сайдуудаас инфляцийн хэцүү орчинд хамгийн зөв бодлого барьж сайн ажилласан нь хэн бэ?

-1990-1992 оны Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар л хамгийн том сорилттой нүүр тулсан. Тэр үед манай инфляци жилийн 360 хувь байсан. Банкны зээл нь жилийн 250 хувийн хүүтэй байлаа. Тэр хэцүүг давж, шийдэж гарсан нь хэн бэ гэвэл Д.Бямбасүрэн гуай дээр нэмэх нь ганзагын наймаачид. Давж гарсан арга шийдэл нь ерөөсөө л эрх чөлөө өгсөн. Хамгийн гол эрх чөлөө нь гадаад явах эрх чөлөө байсан. Дараагийнх нь аж ахуй эрхлэх эрх чөлөө байсан. Эрх чөлөөний хүсэл тэмүүлэл байсан учраас улсаараа тэр үеийг туулаад гарсан байдаг юм. Айхавтар инфляцийг давж гарсан дараагийн Ерөнхий сайд нь М.Энхсайхан. Азийн хямрал болсон, Монголыг тойроод асар том инфляциуд явагдаж байсан тэр үед дампууралд орсон компаниудыг задалж, дахин бүрэлдэх боломжийг нь нээгээд өгчихсөн. Өнөөгийн дажгүй явж байгаа компаниудын түүхийг та анзаараарай. Дандаа тэр үед байгуулагдсан байдаг. Ер нь манайх шиг жижиг зах зээлээс гэнэт том мөнгө гарахаар, эсвэл дотооддоо их мөнгө хэвлэхээр төгрөгийн гэнэтийн уналт болдгийг анзаарч бодох хэрэгтэй. 2013 оны нэгдүгээр сард төгрөгийн ханш 40 хувиар унасан нь их мөнгө хэвлэсэнтэй холбоотой байсан. Дараа нь 2008 оны зургадугаар сарын 18, 19-нд төв банкаар дамжуулаад 400 сая ам.доллар хоёр өдрийн дотор гарсан. Тэр явдлаас сарын дараа л төгрөгийн ханш 20 хувиар унасан.

-Төв банкны удирдлага нь төр засаг баригчдын үгнээс гарахгүй яваа нь инфляцийн өсөлтийн бас нэг шалтгаан болоод байна л даа. Энэ байдлаас гарах ямар нэг шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Нийтийн мөнгө буюу нийтийн санхүүг өндөр албан тушаалтнаас хамгаалдаг механизм манай Үндсэн хуульд байхгүй. Үндсэн хуулиар хамгаалагдана гэвэл төв банк маань Үндсэн хуулийн байгууллага болох ёстой юм. Тэгж чадвал төв банкны бодлого нь цэвэр мөнгөнийхөө зах зээлтэй уялдаж явах учиртай л даа. Гэтэл нийтийн санхүүгийн ойлголт Үндсэн хуульд байхгүй учраас өндөр албан тушаалтнуудын хувьд нийтийн мөнгө рүү сайн, муу ямар ч хэлбэрээр оролцох үүд нь нээлттэй байгаа. Иймээс Монголбанкны ерөнхийлөгч Монголын гурван өндөрлөгт хүссэн хүсээгүй захирагдана. Товчхондоо төв банкны ерөнхийлөгч нарт бие даасан бодлого гаргаж явах ямар ч нөхцөл байхгүй. Харизмтай нь нөгөө хэдтэйгээ зөрчилдөн байж бодлогоо барих гэж оролдоно, харизмгүй бол аялдан дагаад явахаас өөр аргагүй. Тэгж явсаар ч ирсэн. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр гэхэд л үгсчихээд явж байгаа биз дээ. Төв банкны удирдлагуудыг өндөр албан тушаалтнууд үхэр шиг хөдөлгөхөөс гадна зах зээлийн том тоглогчид бас үхэр шиг хөтлөөд явдаг. Шуудхан хэлэхэд өнөөдөр төв банкны бодлогыг арилжааны банкууд авч яваа. Том бодлого гаргуулах, мөнгө хэвлэх гэх мэт шийдлүүдийн хувьд ерөөсөө л том бизнесүүдийн тоглоомын дүрмээр яваа нь бодитой үнэн.

-Ковид, Тянжинь, эрх баригчдын ухаалаг бус бодлого хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй гээд харвал инфляци бидний төсөөлснөөс ч илүүгээр цойлчих юм биш байгаа. Түрүүн би танаас асуусан даа, дөч, тавин хувь руу цойлох ч эрсдэлтэй юү гэж. Учир мэдэх улс ийм таамаг хэлээд байгаа юм л даа?

-Валютын ханшаа 2850 дээр гурван жил барилаа л даа, бид. Дөч тавь хүрэх нөхцөлийн тухайд түрүүн ярьсан дөрвөн их наяд төгрөг эхлэл нь болчихсон. Дөрвөн их наяд чинь бараг 1.5 тэрбум ам.доллар. Монголын зах зээлээс 400 сая ам.доллар гаргахад л төгрөгийн ханш 20 хувиар унаж байсан тухай би түрүүн цухас дурдсан. Үүн шиг том тоглолтууд хийгдэхгүй болов уу, ойрын үед. Гэхдээ өр дарах процесс явагдаж байгааг мартаж болохгүй. Бондуудын өрөөс гадна Хятадын своп хэлцлийн хоёр тэрбум ам.долларын өр байгаа. Энэ бүхний төлөлт 2022, 2023 онд төвлөрчихсөн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед өр төлбөрөө барагдуулъя гэж бодохгүй байна л даа. Засаг барих хугацаандаа өрийн төлбөрөөс бултах бодлого л явуулаад байх юм. Хоёрдугаарт, логистикийн том асуудал байна. Машин гарах засмал замыг хаачихсан. Нүүрс вагоноор гарч байгаа. Ний нуугүй хэлэхэд, нүүрсэн дээр гэхэд л 45 чиргүүлтэй цуваа тавиулахад л 400 сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Өнгөрсөн хавар 50 сая гэсэн сураг сонсогдож байсан гээд та төсөөл дөө. Кокс багатай хүрэн нүүрс шүү дээ. Бүр тодруулаад хэлбэл, ашигсаад байх юмгүй, баланс барих төдий л наймаа болж байна л даа. Байдал ийм байхад хахуульд өгч байгаа гэх олон зуун сая төгрөгийн тухай хэн ч ярихгүй яваа. Шуудхан хэлэхэд, их мөнгөний төлөөх дээдчүүлийн тоглолт тээвэр дээр явагдаж байх шиг байна. Авлигад өгч байгаа энэ мөнгө буцаад бидэнд л өртөг болж бууна.

-Хувьдаа вагонтой хүмүүс гээд харахаар улстөрч бизнесмэнүүд байдаг л даа. Тэдэнд ашигтай процесс бидэнд ачаа дараа болж байгаа нь шударга бус хэрэг шүү. Ингэхэд тээврийн асуудлыг шийдэх гарц гаргалгаа ер нь байна уу. Тээврийн үнэ өртөг ихээр нэмэгдсэн нь инфляцийн том шалтгааны нэг учраас сонирхоод байна л даа?

-Путин саяхан “Та нар манай төмөр замыг грушик болгож ашиглаад гол мөнгөө өөрсдөө хийж байна шүү, тэрийгээ хуваалц” гэсэн утгатай сануулга өгсний цаана энэ мэт шалтгаанууд бий. Өнгөрсөн оны нэгдүгээр сард эхэлсэн тээврийн асуудал дээр Засгийн газар арга хэмжээ огт авахгүй байсаар өнөөг хүрчихлээ л дээ. Ний нуугүй хэлэхэд, жил гаруй гацсан тээврийн хөлсийг төр нэг удаа төлчих ёстой юм. Яг нарийндаа жилийн өмнө захисан бараа нь иргэдийн хувьд өнөөдөр хэрэггүй, үнэ цэнээ алдчихсан байгаа шүү дээ. 3000 ам.доллараар авчих байсан ачаанаас нь өнөөдөр 10 мянган ам.доллар нэхээд сууж байгаа. Хятадаас орж ирэх ачаан дээр бөөн авлига, сүлжээ мафи үүсчихсэн, хэн их авлига өгснийх нь бараа түрүүлж орж ирж байгаа нь нуух юмгүй ил үнэн. Энэ дашрамд нэг зүйлийг онцолмоор байна. Өнгөрсөн түүхээ эргээд харахаар таван удаагийн эдийн засгийн хямрал болж байж, манай улсад. Энэ бүхнээс гаргасан ганцхан зүйл бол эрх чөлөө. 1990-1992 онд гадаад явах эрх чөлөө, аж ахуй эрхлэх эрх чөлөө өгсөн. Малаа хувьчилж аваад аж төрж явсан учраас 1997 оны хэцүү цагийг давж чадсан. 1997 онд орон сууцаа хувьчилж байсан. Мал, орон сууц хувьд очиж, хөдлөхгүй байсан хөрөнгө хөдөлж байсан, хөдөлсөн учраас тэр жилийн хямралыг давсан. 2009 оны хямралын үеэр өршөөлийн хууль гаргаж эдийн засгийн эрх чөлөө өгснөөр дөрвөн тэрбум ам.доллар эдийн засагт ил гарсан. Энэ мөнгө Оюу толгой төслийн дөрвөн тэрбум доллартай нийлээд хямралыг дажгүй давах хүч болсон. Гэх мэтээр яривал хямрал болгоныг бид эрх чөлөө болон техник технологийн хүчээр л давж гарсан байдаг.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шинэ гэр, байр авахад сайн хэмээжээ

Аргын тооллын нэгдүгээр сарын 20, Бархасбадь гариг. Билгийн тооллын 18, их морь одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:33 цагт мандан, 17:33 цагт жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал (10 цаг 52 мин)-д эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Япон-Монгол (нүүрээ хардаг) толь​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Инженер Ж.Золжаргал “Шахмал
түлш утааг
50, 80 хувиар
бууруулаагүй,
энэ бол
улс төрийн
мэдэгдэл” хэмээснийг “Өөрөөс нь” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

УИХ дахь МАН-ын
бүлгийн дарга, УИХ-ын
гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ парламент Үндсэн
хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахгүй бол олон
асуудал шийдэгдэж чадахгүй” гэв.

“XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх
усан бар жилийн шинийн нэгний
өглөө зүг, мөр гаргах зурхай”-г нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Япон-Монгол (нүүрээ хардаг) толь” нийтлэл хэвлэгдлээ.

Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Хятадын талаас чингэлгийг
төмөр замаар тээвэрлэхэд техник,
технологийн талд боломжгүй гэсэн” гэлээ.

Ардын багш Л.Дашням “Ер нь монгол хүнээс багахаан юм
үлдээд байгаа байж ч магадгүй” хэмээн “Ардын цолтон” нүүрт ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Аваргуудын шагналыг малчны хотонд нь очиж гардуулна

Аймгийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар аймгийн аварга малчин өрх, аварга саальчин, аварга тариаланчийг шалгаруулах, тухайн шагналыг ямар байдлаар гардуулах тухай болон аймгийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг шалгаруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалын дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 100 шахам хүний материал иржээ. Салбартаа үр бүтээлтэй ажилласан жил, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо,чанар бусад малчдыг малжуулсан байдал зэрэг 10 гаруй үзүүлэлтийн дагуу хэлэлцэж, “Аварга малчин өрх”-өөр 53, “Хошой аварга малчин өрх” 1, “Аймгийн аварга саальчин” 1, “Аймгийн аварга тариаланч”-аар 2, “Аварга тариаланч хамт олон” 1 тус бүрийг шалгаруулав.

Аварга малчдын шагналыг хотонд нь очиж хүндэтгэн гардуулдаг байсан бол цар тахлын улмаас сүүлийн хоёр жил энэхүү уламжлал тасалдаад буй. Энэ удаа нэгдүгээр сарын 25-ны өдрийн дотор хотонд нь очиж гардуулж өгөхөөр шийдвэрлэв.

Дараа нь, Хөдөлмөр бүтээлээрээ салбараа манлайлж, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор шалгаруулдаг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-д нэр дэвшсэн хүмүүсийн тодорхойлолтыг хэлэлцэж, үхэр жилийн ажил үйлсээрээ салбар салбартаа тэргүүлсэн 22 хүнийг Хөдөлмөрийн аваргад тус бүр тодрууллаа.

Categories
мэдээ нийгэм

Олон тооны мал хулгайлж, нядлан борлуулсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

Ял, шийтгэл чангарсан ч малын хулгай буурахгүй байна гэж малчид үзэж байна.  | МОНГОЛ ТВ

Олон тооны малыг бүлэглэн хулгайлж, нядлан борлуулсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсан 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдаас шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон аж.

Хэргийн холбогдогч А нь урьд хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэргүүд үйлдсэн гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн дөрвөн удаагийн ял шийтгэл хүлээж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Шахмал түлшний чанарыг сайжруулах туршилт хийхийг даалгав

Шахмал түлш хэрэглэх технологийн горим мөрдөхийг зөвлөв

Сүүлийн үед Улаанбаатарт утаа ихсээд байгаа шалтгааныг Тавантолгой түлш ХХК”-ийн үйлвэрлэдэг шахмал түлшний стандарт алдагдсантай холбож тайлбарлаж буй.

Тиймээс Ерхөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.