Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:06:55 цагт газар хөдлөлт бүртгэгдлээ.

Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс урд зүгд 5 км газарт бүртгэгдсэн бөгөөд 3,4 магнитудын хүчтэй байжээ.

Чичирхийлэл Бугат, Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн. Иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Ёс зүйн зөрчил гаргасан 4 багш, ажилтныг чөлөөлжээ

Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн  чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зорилго үр дүнд хүрсэн үүЭцэг эхийн гомдол мэдээллийн дагуу ёс зүйн зөрчил гаргасан дөрвөн багш, ажилтныг ажлаас нь чөлөөлжээ. Мөн долоон албан хаагчид сануулга өгч, нэг ажилтныг уучлал гуйхыг ёс зүйн зөвлөлөөс үүрэг болгосон байна.

Харин цэцэрлэг, сургуулийн гурван албан хаагчтай холбоотой гомдол нотлогдоогүй болохын Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Тус газрын өгч буй мэдээллээр, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” А/1018 дугаар захирамжаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий зөвлөл нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд дээрх ёс зүйн зөвлөлөөс зөрчилтэй албан хаагчдад ийнхүү хариуцлага тооцжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тавдугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан юм. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ёс зүйн дүрмийг танилцуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, семинар, танилцуулгад сургуулийн 5,209, цэцэрлэгийн 4,599, насан туршийн боловсролын төвийн 73, нийт 9,881 багш, удирдах болон бусад ажилтан хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЖДҮ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол

Цар тахлын улмаас хамгийн хүнд цохилтод орсон нь жижиг дунд үйлдвэрлэгчид. Тэдний 94 хувь нь хүнд байдалд орсон бөгөөд дийлэнх нь санхүүгийн эрсдэлтэй болсныг судалгаа харуулжээ.

Иймд зөвхөн жижиг дунд худалдаа эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ. Тодруулбал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор болжээ. Уг зээл нь 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй аж.

Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэлэхдээ “Төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох юм уу, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай зэрэг нөхцөлүүдийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Энэ нь уян хатан, таатай нөхцөл гэж бид үзэж байгаа” гэв. Түүний өгч буй мэдээллээр 10 их наядын зээл авсан ч давхар зээл авах боломжтой гэнэ. Ингэхдээ бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл авах шаардлагатай бол зээл авч болох юм байна. Мөн зээлийн хүсэлтийг Богд банкны салбаруудад авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар эзэлж байгаа юм. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны нэг сая иргэний 675 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь

“Өдрийн сонин”-оос гаргаж буй “Амьдралын өнгө” хэмээх шинэ буланг уншигчдадаа хүргэж эхлээд удаж буй. Энэхүү булангийн маань анхны зочноор иргэн Өвгөөгийн Бямбадорж оролцсон юм. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутаг, усны хүн бэ?

-Би Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд таван хүү, дөрвөн охинтой айлын найм дахь хүү болон 1966 онд мэндэлсэн. Одоо бол Улаанбаатар хотын иргэн. Миний аав, ээж хоёр хоёулаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүмүүс. Аав, ээж, өвөг дээдсээрээ их бахархаж явдаг юм. Би аавынхаа аав, ээжийнхээ нагац ахын хэмжээнд хүрч амьдарч чадах уу гэдэгт эргэлздэг. Миний аавын аав буюу өвөө маань Хасбазар дайчин, тэргүүн зэргийн хунтайж хүн байлаа. 1937 онд хэлмэгдсэн. Харин ээжийн маань нагац ах бол зохиолч Содномбалжирын Буяннэмэх. Мөн л 1937 онд хэлмэгдсэн. Ирэх онд С.Буяннэмэх ахын мэндэлсний 120 жилийн ой болно. Ээж маань 90 гаруй нас наслахдаа нагац ахынхаа хэлмэгдэлтийн цагаатгалыг үзэж амжсан.

-Та ямар боловсролтой вэ?

-Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд бага, дунд боловсрол эзэмшээд аймгийнхаа төвийн арван жилийн сургуулийг төгссөн. Улмаар 1986 онд Санхүү эдийн засгийн техникумд тээврийн нягтлан бодогч мэргэжлээр суралцан Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд мал аж ахуй эрхэлсэн нягтлан бодогчоор очиж байлаа. Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуульд нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжлээр суралцаж 1993 онд төгссөн.

-Анхны ажил, амьдралын гараагаа хаанаас эхлэв, одоо ямар ажил эрхэлж байна?

-Хөдөө аж ахуйн их сургуулиа төгссөн өдрөө Хөдөө аж ахуйн яамны томилолтоор Партизаны сангийн аж ахуйд фермийн нягтлангаар томилогдож байсан. Тэнд долоон жил ажилласан. Ахуй амьдралын тухайд 1993 онд САА-н нягтлан байхдаа Оросуудын амьдарч байсан хоёр өрөө байранд өрх тусгаарлаж байлаа. Тэр үеэс хойш амьдралын шаардлагаар нутаг руугаа ч нүүж байсан. Дараа нь хот руу нүүж ирээд 1616 зараас ажлын байр хайгаад “Гангар Инвест” ХХК-д шалгалт өгч тэнцээд ажилд ороод их баярлаж байсан. Дараа нь СӨХ-ийнхөө даргаар таван жил ажилласан. Ингээд л 2003 оноос хойш нийслэлд “Монгол такси групп” ХХК-д өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Би гурван ах, дөрвөн эгч, нэг дүүтэй, эхээс есүүлээ. Аав маань багш мэргэжилтэй ч биднийг бага байхад малчин байсан. Миний ах Монгол Улсын математикийн олимпиадын анхны аварга Ө.Цэрэнбямба гэж хүн байлаа, тэнгэрт дэвшсэн. Биднээс гурван нягтлан бодогч, нэг санхүүч байна аа.

Заяаны хань зам дээр гэдэг шиг Партизаны сангийн аж ахуйд 30-аад жилийн өмнө танилцсан хойморь нутгийн эмч охинтой ханилан хүү, охин хоёртой болсон байна даа (инээв). Миний хань эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Хүү ажиллаж, охин маань олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг.

-Бага насны дурсамжаасаа хуваалцаач?

-Залуу насны алдаа, оноо дурсамж олон бий. Ялангуяа Дэлгэрхангайн багын найзууд маань саяхан төгсөлтийнхөө 35 жилийн ойг тэмдэглэсэн. Сурагч байхад онц сурлагатан гэж өвгөн ааваас бэлэг авахад их баярладаг байсан. Анги, нас ахих тусам тэр бэлэг ч байхгүй шүү (инээв). Гэр бүлтэй болж, цалингаа цуглуулж мотоцикл авч унаад их баяртай салхи татуулан давхиж явлаа.

-Таны эмээгийн дүү зохиолч хүн юм байна. Танд яруу найргийн авьяас, сонирхол байгаа юу?

-Яруу найрагт их дуртай. Хийсэн ажил, уулзсан хүн, туулсан замаа шүлэглээд биччихдэг.

-Цар тахлын үед таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөв?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хорионд орж бидний амьдрал нэлээд хэцүү байдалд орлоо. Харин өчигдөр хувиараа бизнес хийхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон тухай сайхан мэдээ сонссон. Шинэ он гараад хүн бүхэн юу чаддагаа хийх болохоор боллоо гэсэн үг. Яваандаа эдийн засгийн нөхцөл байдал ч сайжрах байх. Олон асуудлыг цахимаар шийдэж сурлаа, болдог л юм байна.

-Та “ковид-19” туссан уу, вакцинд хамрагдав уу?

-Хариуцлагаа ухамсарлаж, дэг журмыг сахиад ковидын эсрэг вакцины гурван тунд хамрагдсан. Одоогоор ковид тусаагүй л байна.

-Та мэдээ, мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

-Оройд “Цагийн хүрд”, бусад сувгуудын мэдээ үздэг. Сониноос “Өдрийн сонин”-ыг захиалж уншдаг.

-Та хүмүүсийн хандлага, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Эсвэл ирээдүйд сайжрах, дээшлэх байх гэж итгэж байна уу?

-Ирээдүйдээ л итгэнэ шүү дээ. Бүх зүйл сайжрах байх. Бидний ач, зээ нарыг насанд хүрэхэд төрийн бодлого нь зөв, байгаль орчин эрүүл, цаг агаар хэвийн, бүх зүйл иргэддээ ээлтэй байгаасай л гэж боддог. Нас ахихаар нутгийнхаа тухай ч бас их боддог болох юм.

-Энэ нийгэмд юу таныг бухимдуулж байна?

-Түгжрэл л юм даа. Өдөрт ганц л ажлын ард гарч байна. Маскны ач ч юмуу, утааны хор нөлөө харьцангуй бага санагдаж байгаа.

-Та Ерөнхийлөгч, ерөнхий сайд, ер нь Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж бодож байна?

-Би ер нь нэг их улстөржөөд байдаггүй юм.

-Гэхдээ л танд хувийн үзэл бий шүү дээ?

-Байгаа, байгаа (инээв). Ард түмний сонголт юм чинь зөв л явж байгаа байх даа. Сүүлийн хоёр жил засаг, захиргааны байгууллага руу зүглээгүй болохоор нарийн зүйлсийг мэдэхгүй юм. Саяхан би найздаа халамж тогтоолгох гээд л гадуур бага сага ажил амжууллаа.

-Халамж гэснээс та халамж авдаг уу?

-Авдаггүй.

-Таны ярианаас ажиглах нь ээ танай удмынхан математикийн талын хүмүүс шиг байна, тийм үү?

-Тэр бол үнэн. Аав маань багш, ээж маань багийн төвийн сургуульд хоёр, гуравхан удаа л очоод, өөрөө бие дааж бичиг, үсэг сурсан гэдэг. Биднийг бага байхад ээж гал түлж байхдаа хэдэн ч оронтой тоог цээжээр үржүүлчихдэг хүн байлаа.

-Ирэх онд ямар зорилго, төлөвлөгөөтэй байна?

-Хамгийн чухал нь С.Буяннэмэх ахын 120 жилийн ой, дараагийх нь Партизаны САА-н хөгжилд даргатайгаа хамтран 24 айлын орон сууц, ресторан, зочид буудал барьсан юм. Тэнд аялал жуулчлал хөгжүүлэх л зорилготой байна. Ажил, амьдралын гараагаа эхэлсэн Партизаны сангийн аж ахуйдаа их элэгтэй. Цэвэр агаартай тэр сайхан газрын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн чадах чинээгээр гар бие оролцох бодолтой байна.

Тэр газарт бага залуу насандаа дорвитой хувь нэмэр оруулж чадаагүй, одоо 50 нас гараад дахин очих нь миний томоохон хүсэл, зорилго болсон. Залуу байхад сүртэй юм боддоггүй л байлаа. Манай улсад нийт 250 саалийн ферм байсан. Намайг их сургууль төгсөхөд Партизаны САА л үлдсэн байсан юм.

-Танай гэр бүл шинэ оноо яаж угтдаг вэ?

-Гэр бүлээрээ цуглараад 31-ний орой ерөнхийлөгчийнхөө үгийг сонсож, сайн сайхан зүйлсийн тухай ярилцан шуугилдсаар л шинэ оноо угтдаг. Шинэ жил дөхүүлээд хүүхдүүддээ гацуур модыг нь засч өгнө. 27-нд миний төрсөн өдөр болдог. Хүүхэд байхаасаа л их догдолж ёолкоо тэмдэглэнэ шүү дээ.

-Та энэ сарын 27-нд хэдэн насыг зооглох гэж байна?

-55 нас хүрч байна. Их юм сонсож, ойлгодог хугацаа юм байна. Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь.



А.ГАНТУЯА

Categories
мэдээ нийгэм

​А.Ариунзаяа: Нэг, хоёр хоногийн өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан бол энэ сарын 25-нд олгогдоно

Мэдээ.МН

Хүүхдийн мөнгөн хуримтлалын 100,000 төгрөгийг долдугаар сарын 1-н хүртэл авах боломжтой. Ингэхдээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь авах хүсэлт гаргажболох юм.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Нэг сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банк дээр ачаалал үүсэж өнөөдөр мөнгө нь дансанд орсон. Хүсэлт нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно. Гадаадад байгаа монголчуудад зориулсан хүсэлт гаргах нээлттэй сайтын хөгжүүлэлтийг Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн технологийн төвийн залуучууд хийлээ. Хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно” хэмээн өчигдөр мэдэгджээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Сионийн мэргэдийн протокол”

Ийм ном 2016 онд орчуулагч Н.Сомагийн орчуулгаар хэвлэгдсэн юм. Тэрээр номыг орос хэлнээс орчуулжээ. Уг номыг үнэн бас худал гэсэн маргаан дэлхий нийтэд байдаг гэнэ. Энэ нь яг ийм боловсруулсан мөрийн хөтөлбөр байдаг гэж хэсэг нь үздэг бөгөөд зарим нь зүгээр зохиол гэцгээдэг аж. Аль нь ч байсан уг ном их сонирхолтой та нэг уншаад үзэхэд гэмгүй. 1897 онд Сионистуудын анхдугаар конгресс дээр Т.Герцлийн танилцуулсан иллюминати нарын он удаан жилээр болвсруулсан жихэнэ төлөвлөгөө юм гэж орчуулагч өмнөтгөл дээрээ бичжээ. Еврейн нийгэмлэгүүд номыг Оросын нууц албаныхны зохиосон хуурамч үндэслэлгүй зүйл гэж нотлохыг оролддог байна. Гэхдээ бүх дэлхийг эзлэх гэсэн еврейчүүдийн төлөвлөгөө ганц энэ номоор тогтдоггүй гэж бүх дэлхийгээрээ үздэг аж. Номд юуны тухай өгүүлсэн байдаг вэ. Тэнд өгүүлэхдээ дэлхий ертөнцийн дэг жаягийг устган хөл толгойгүй болгож хүний нийгмийн тэр дундаа европ тив дэх орнуудын амьдралыг там болгох. Ард түмнүүд нь аргаа бараад өөрсдийн удирдлагын цаана байгаа соинистууд буюу ерейчүүдэд хандах болно. Тэгсэн цагт бид дэлхийн эзэн болно, дэлхийн эзэн болоод улс орныг ингэж авч явна гэсэн сургаал мөрийн хөтөлбөр юм. Тэд еврей биш хүнийг гой гэж нэрлэсэн бөгөөд гойнууд ямар ч сэтгэх чадваргүй, юмны нарийн учрыг олох ухаан заяагаагүй, зүгээр л юм бүтээж байдаг хүмүүс гэж үзсэн байна. Нэг ёсондоо адгуус шиг гэж үзээд тэднийг яаж замбараагүй болгох вэ гэдгийг заасан. Хүчтэний талд хууль эрх зүй үйлчилнэ, эрх чөлөө бол санаа төдий, харин баримт бус.Засаг баригч өөр намыг нухчин дарахын тулд намдаа ард олны хүчийг татахын тулд бий болгосон өгөөш. Ард олонд өөрийгөө удирдах боломж гаргаж өгөнгүүт завхрал самууралд живдэг, өөр зуураа өрсөлдөн улс орноо үнс чандруу л болгодог. Хүн сүргийн аливаа шийдэл нь тохиолдлын, эсвэл зориудын үүсгэсэн олонхоос хамаардаг. Удирдагч хоёр нүүртэй байх ёстой, цагаан цайлган шударга журамт зан бол улс төрд бол нүгэл хилэнц юм, улстөрч хэрхэвч ийм байж болохгүй.Хүн сүрэг бол сохор балай,хүн сүрэгт зориулсан үйл ажиллагааг төлөвлөхдөө тогтворгүй, тэнцвэргүй, хуншгүй, хударгагүй гэх чанарыг нь тооцох хэрэгтэй. Тэд өөрсдийн амьдралын нөхцөл байдал, өөрсдийгөө хүндлэх чадваргүй, сохор, ухааны жолоодлогогүй, тал тал тийшээ далжганаж хэрэгт дурлан соохолздог,тэдний дундаас тодорсон хүн сүргийн гишүүн төлөөлөгчид хэдий суут ухаантай байсан ч улс төрийг ойлгодоггүй.Улсаа мөхөөх гэж л тэдний толгойд гардаг.Улс төрийг бага наснаас нь бэлтгэсэн нэгэн л улс төрийн үгнүүдээс бүтсэн үгийг ойлгодог. Тэднийг өөрсдөөр нь удирдагчыг нь сонгуул. Гой нарын угсаа залгамжилсан засгийг устга, тэд л зөвхөн өөрсдийн мэдэх улс орныг удирдах нарийн аргыг өөрийн үр хүүхэд, хамаатан садандаа зааж чаддаг, язгууртан хөрөнгийн эздийг гой нараар нь устгуул, тэд ажилчдынхаа орох оромж идэх хоолны төлөө санаа зовинож чаддаг.Засгийг хурдан ойрхон солигдуул, ард олны төлөөлөгч халагдаж солигдож байдаг нь гой нарыг бидний санаа зорилгод тушааж ирсэн билээ.Гой нар бидний үнэмшүүлсэн бүгдийг сэтгэл хөдлөлгүйгээр хүлээн авч, ажиглаж турших чадваргүй. Дарвинизм, марксизм, ницшегийн үзлийг хардаа.Парламент бол бурааны газар, цөс нь хөөрсөн сэтгүүлчид, цадиггүй шооч зохиолчид засаг захиргааны алба руу өдөр тутам ноцно. Бүх байгууллагуудыг мөхөлд хүргэж ухаан жолоогоо алдсан хүн сүргийн ниргэлт бүх зүйлийг орвонгоор нь эргүүлнэ.Гачигдал ба түүнээс үүдэх жөтөөрхөг үзэн ядалтаар бид хүн сүргийг хөдөлгөж, бидний замд хөндөлсөгчдийг тэдний гараар арчин хаядаг. Энэ бүхний эцэст бид дэлхийн удирдагч болно, хаантай болно, хаан боловсролтой ухаалаг нэгэн байх бөгөөд үүнийг бидний мэргэдийн дундаас Давидын үр удмаас сонгоно. Тэр шунал хүсэл ялангуяа шунал тачаалын мэдэлд байх ёсгүй, өөрийн зан чанарын нэг ч талаар, амьтны зөн совиндоо өөрийн ухааныг ноёлуулах ёсгүй. Гэх мэтчлэн бичжээ. Та бүхэн уншаад энэ бүгд өнгөрсөн зуунд бараг биелсээр өнөөдрийг хүрснийг мэднэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны жагсаалт

Цол олгох 64 бөхийн барилдаан болно

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг МҮБХ-ноос танилцуулж байна.

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан

Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа

Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.

Түүнчлэн нэгдүгээр сарын 16-нд болох гэж байгаад цуцлагдсан Жем интернэшнл группийн нэрэмжит, “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” барилдаан үзэхээр тасалбар авсан хүмүүс www.ticket.mn -ээр захиалж авсан бол 90001800 утас руу холбогдож, Бөхийн өргөөний касснаас авсан бол тасалбараа барьж ирээд буцаалт хийх боломжтойг мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

​”Stalwart Esport” PUBG Mobile-н дэлхийн аваргын эхний өдөр дөрөвдүгээр байрт жагслаа

Pubg Mobile Legends Mongolia Home Facebook - Mobile Legends

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-ийн финалын тоглолт өнөөдөр эхэллээ.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Stalwart Esport” баг оролцож байгаа юм.

Тэд эхний өдрийн зургаан тоглолтын дараагаар нийт 59 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Тэмцээнийг PUBG MOBILE Esports болон Caster Tuvshuun Official хэмээх Youtube сувгуудаар монгол тайлбартайгаар шууд үзэх боломжтой.

Багууд гурван өдрийн турш нийт 18 тоглолт хийж оноогоор жагсах ба хамгийн өндөр оноо авч дэлхийн аварга болсон баг 1.5 сая ам.доллар авна. Тэмцээний хоёрдугаар байр 600 мянган ам.доллар бол гуравдугаар байр 300 мянган ам.доллар.

Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гуравдугаар байрыг эзэлж байсан.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 2656 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 2656 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 1506 нь Улаанбаатар хотод, 1150 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 0 батлагдсан байна..

Гэрийн хяналтад 50640 хүн байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Миний үзэх гэж буй Цагаан сар

“Бурхан гурвын тоонд дуртай”. Христийн шашинтнуудын дунд хамгийн түгээмэл хэллэгийн нэг бол энэ. Тэд залбирахдаа ч бурхан эцэг, хүү, ариун сүнс гурвыг л дурддаг. Ер нь өрнөдийнхөн, европынхон бүх зүйл нэг бус, хоёр ч бус, гурвантаа тохиосны эцэст л бүрэн гүйцдэг гэж үздэг улс.

Тэнгэрийг шүтдэг монголчууд ч ялгаагүй гурвын тоог балар эртнээс шүтсээр иржээ. Монгол бөөгийн ёсонд хүний орой зулайд оршдог тэнгэрээс заяасан оюуны сүнс, сүүж аарцагт хоргоддог эцгээс заяасан ясан сүнс, уушиг зүрхэнд хоргоддог эхээс заяасан махан сүнс гэж гол гурван сүнс бий гэдэг. Үндэснийхээ гол баяр цэнгэлийг эрийн гурван наадам гэж нэрийдсэн нь ч учиртай.

Тэгвэл урд хөршид боловсроод хүн төрөлхтөн даяар нөмөрсөн аюумшигт “Ковид-19” цар тахлаас үүдэн монгол түмэн тун удахгүй гурав дахь Цагаан сараа хөл хөөрцөггүйгээр, нэг нэгэндээ таахалзаж баярхахгүйгээр даруувтар тэмдэглэх гэж байна. Монголчуудын дийлэнх нь бэл муутай, цалингаас цалингийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л амьдардаг.

Тэдэнд сүүлийн хоёр жилд цагаан сар тэмдэглэхийн тулд золгох нэгэндээ харилцан өгөлцөх хэрэгтэй, хэрэггүй баахан бэлэг сэлтийг урд хөршөөсөө зөөж, ууц, өвчүү, ул боов зэргийг ширээндээ тавих гэж бөөн өр ширэнд орох асуудал гараагүй гэж хэлбэл үнэнээс нэг их хазайхгүй биз. Цагаан сар маань титэмт хэмээх өргөмжлөлтэй вирусээс үүдэн өрнөдийнхний зул сарын баяр шиг гэр бүлийн хүрээний л баяр болон хумигдаж байх шиг.

Уг нь хол ойрын хамаатан садантайгаа нүүр учирч, нэг нэгнээ мэдэлцэх боломж олгодог цорын ганц баяр бол яах аргагүй Цагаан сар. Гэхдээ хэдийнэ XXI зуун гарсан урбанист хотжсон өнөөгийн нийгэмд бид байдаг мөнгөө шавхан байж энэ баярыг аль дундад зууны үеийнх шиг өргөн хүрээнд тэмдэглэх гэж тэмүүлэх хэрэг байна уу. Ураг төрлөө мэдэлцэх үүнээс өөр бишгүй л арга бий шүү дээ. Аав, ээждээ л очиж золгоод айл хунараар хэсч хүндрэл үзүүлэлгүй Цагаан сарыг гэртээ л тэмдэглээд хэвшчихвэл зүгээрсэн. Тэгээд ч минут, хором бүр алтнаас үнэтэй болсон өнөө үед ингэхээс өөр аргагүй мэт. Хаа байсан эртний Ромын яруу найргийн алтан үеийн нэрт төлөөлөгч Хораций “Бүх юм хэм хэмжээтэй, эцсийн тодорхой хязгаартай. Түүнээс хэтрэхэд ямар нэгэн зүйл зайлшгүй буруу болдог” гэж хэлсэн нь оргүй зүйл биш дэг.