Categories
гадаад мэдээ

Казахстаны байдал тогтворжих болоогүй байна

Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын 2000 орос болон бусад дөрвөн улсын 500 орчим цэрэг казахстан улсад орж ирэн стратегийн байгууллагуудыг хамгаалалтад авч эхлэв. Тус улсад хүчний байгууллагынхан 8000 гаруй террост халдлага үйлдэгчийг баривчилсан тул байдал харьцангуй тогтворжсон гэж Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдсэн юм. Харин олон хотод өнгөрсөн хугацаанд эмх замбараагүй байдал үүсээгүй тайван байгаа бөгөөд жагсагчид болон хүчний байгууллагын хооронд мөргөлдөөн гаралгүй, цагдаа нар иргэдтэйгээ нийлсэн хот ч цөөнгүй байна. Эдгээр хотын жагсагчид одоогийн төрийн тэргүүнийг огцорч чөлөөт сонгууль явуулахыг шаардаж эхлэв. Харин эмх замбараагүй байдлын голомт болсон Алмата хотод байдал харьцангуй тогтворжсон нь үнэн. Энэхүү эмх замбараагүй байдлыг хүчний байууллагын дэмжлэгээр зохион байгуулсан хэмээн НАХХ буюу иргэдийн дунд Назарбаевыг Аюулаас Хамгаалах Хороо гэгддэг байсан Нийгмийн Аюулаас Хамгаалах Хорооны дарга дэслэгч генерал Карим Масымовыг “Эх орноосоо урвасан” хэрэг тулгаж баривчлав. Карим Масымов нь Нурсултан Назарбаевын хамгийн ойрын хүмүүсийн нэг бөгөөд 2012-2014 болон 2007-2016 онуудад ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Мөн Назарбаевын бага дүүгийн хүү, Нийгмийн Аюулаас Хамгаалах Хорооны нэгдүгээр орлогч дарга дэслэгч генерал Самат Абишийг ч албан тушаалаас нь зайлуулсан ч хэвээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Бас генерал Карим Масымовын дэмжлэгээр дээрэм, тонуул хийх ажлыг гардан зохион байгуулсан хэргээр “Зэрлэг Арман” гэх хочит эрүүгийн архаг гэмт хэрэгтэн Арман Жумагельдиевийг таван хамсаатных нь хамт цагдаа нар баривчилсан байна.

Казахстан улсад үүссэн зөрчил үймээний улмаас цагдаа нар болон жагсагчдын хооронд буудалцаан болж амь үрэгдсэн хүний тоо 164-т хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. Үүнээс 103 нь Алматы хотод бүртгэгсдэн аж.

Казахстанд нэгдүгээр сарын 2-ноос хойш онц байдал тогтоон, жагсагч, тэмцэгчдийг хүчээр дарах ажиллагаа эхлүүлснээр 8000 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд гадаадын цөөнгүй лалын дайчид байгааг Казахстаны ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлжээ. Онц байдал тогтоосон хугацаанд шөнийн цагаар хөл хорио үйлчилж буй юм. Казахстаны ерөнхийлөгч Касым Токаевын мэдээлснээр 20 мянга орчим “танхай этгээд” хууль сахиулагчид руу гал нээсэн гэж мэдэгдээд ард түмнийхээ эсрэг галт зэвсэг ашиглахыг цагдаа нарт зөвшөөрсөн юм. Үүнийг барууны улсууд болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хурцаар шүүмжилсэн.

Шатахууны үнийг эсэргүүцэж эхэлсэн тайван жагсаал сүүлдээ бослого, үймээн болж улс даяар өрнөж буй нь Казахстаныг сүүлийн 30 жил удирдсан ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаасаа буусан ч залгамжлагчаараа дамжуулан нөлөөгөө тогтоосоор буйг ард түмэн эсэргүүцэн боссон хэрэг юм.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Нурсултан хот хэмээхгүй нийслэл хот гэсэн бөгөөд олон арван хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 10-ынг бүх нийтийн гашуудлын өдөр болгон тэмдэглэв. Мөн тус улсад Назарбаевыг Өмнөд Хятадын тэнгист оршдог Хайнань аралд нуугдаж байна гэсэн цуу тараад байсан бол “Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр төрийн тэргүүнд хүлээлгэн өгсөн” гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдээлжээ. А.Укибай улс орноосоо Н.Назарбаевыг дүрвэсэн гэх мэдээллийг няцаагаад, түүнийг нийслэл Нур-Султан хотод байгаа бөгөөд Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай холбоотой байгаа гэж мэдээлсэн байна.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудын асуудлаар мэргэшсэн, Вашингтоны Батлан хамгаалах асуудлын Үндэсний их сургуулийн Бүс нутгийн судалгааны адъюнкт-профессор Эрика Марат Германы “Ta­gesschau” телекомпанид өгсөн ярилцлагадаа “Энэ бол төр, засагт байгаа цөөнхийн гэр бүл хэт баяжиж, жирийн иргэд хэт ядуурснаас болж үүссэн жинхэнэ хувьсгал. Иймээс Казахстаны эсэргүүцлийн хөдөлгөөн урт, удаан хугацаанд үргэлжилнэ” гэж цохон тэмдэглэсэн байна.

АНУ, ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийн эхний шат Женев хотноо эхэлсэн байна. Уржигдар болсон эхний уулзалтын талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Сергей Рябков хоёр тал асуудалд хариуцлагатай хандаж байгаа бөгөөд байр сууриа хатуу хамгаалж, үр дүнд хүрэхэд хүнд байсан ч уулзалт ажил хэрэгч болж өнгөрсөн. Тиймээс 10-ны уулзалтад найдлага тавьж болно гэж хэлсэн байна. Мөн тэрээр “Би хэзээ ч өөдрөг байдлаа алддаггүй” гэж хэлжээ. Харин Вашингтон “Хэлэлцэн тохирох ямарваа шинж тэмдэг одоогоор гараагүй байна. Хэлэлцээнд дэвшил гарах эсэх нь Москва байр сууриа сулруулах эсэхээс шууд хамаарна” гэж мэдэгдэв. Энэхүү хэлэлцээрээр ОХУ-ын тавьж буй гол санал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болох Украин, Гүржийг НАТО-д элсүүлэхгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл, Украины хувь заяаг хоёр их гүрэн шийдэж байгаа бөгөөд украинчууд энэ байдлыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд АНУ-аас гадна Германыг хэдэн жилийн өмнө тавигдсан Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлыг ажил хэрэг болгохыг шаардсан байна.


Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун ахмад настнуудыг омикрон хувилбараас үүдэлтэй хүнд өвчлөлөөс өндөр түвшинд хамгаалж байгаа нь Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар батлагджээ. Энэхүү судалгаагаар вакцины нэмэлт тунг хийлгэснээс хойш гурван сарын дараа 65 ба түүнээс дээш насныхныг эмнэлэгт хэвтэхээс хамгаалах хамгаалалт 90 орчим хувьтай хэвээр байгаа нь нотлогдсон байна. Бүүстэр тунгийн хүндрэлээс хамгаалах хугацаа урт байгаа бол хөнгөн хэлбэрийн шинж тэмдгийн халдвараас хамгаалах хугацаа харьцангуй богино байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт тун хийлгэсэн ч халдвар авч болох бөгөөд өвчний хүндрэл, нас баралт эрс бага байгаа аж.


БНХАУ-ын Тяньжин хотод “Ковид-19”-ийн дотоодод халдварласан 20 шинэ тохиолдол илэрлээ гэж тус хотын эрх баригчид мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь шинж тэмдэггүй байсан бөгөөд бүх өвчтөнийг нэмэлт оношилгоонд хамруулж, эмчлэхээр эмнэлгүүд рүү шилжүүлсэн гэж хотын “Ковид-19”-ийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.Тяньжин хотын оршин суугчдаас шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг хүсч байгаа юм. Мөн хотоос гарах иргэд 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний гэрчилгээ, эрүүл мэндийн ногоон кодтой байх ёстой юм байна. Тяньжинд эпидемиологийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна.


Японд ганц өдөрт коронавирусийн халдварын 8249 тохиолдол илэрлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлсэн нь долоо хоногийн өмнөхөөс 14 дахин өссөн үзүүлэлт болжээ.Ингэснээр өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан мянга давсан байна. Баруун өмнөд Окинава мужид ням гаригт 1533 тохиолдол шинээр илэрсэн нь мужийн хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт болсон байна. Тус мужид хамгийн өндөр үзүүлэлт /1759 тохиолдол/ өмнөх өдөр нь бүртгэгджээ. Окинавагийн эрх баригчдын мэдээлснээр, муж дахь АНУ-ын цэргийн баазуудад ням гаригт халдварын 429 тохиолдол шинээр батлагдсан байна. Мөн Токио хотын засаг захиргаа нийслэл хотод ням гаригт 1223 тохиолдол илэрснийг мэдээлжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 15 дахин өссөн үзүүлэлт болсноос гадна есдүгээр сараас хойш анх удаагаа 1000 давсан тохиолдол юм байна.


BBC.CNN. REUTERS. NHK. RIA Novosti-гоос

бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ төөрсөн иргэнийг эсэн мэнд оллоо

Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн хоёрдугаар гудамжинд иргэн С-нь нэгдүгээр сарын 10-ны өдрийн 19:00 цагт “27 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б гэрээс гараад сураггүй болсон” дуудлага 23:35 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлэг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэнийг зохион байгуулж 04:10 цагт тус сумын Хэлтгий булаг багийн “Тэмээн бут” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Categories
мэдээ цаг-үе

Казахстаны цагдаагийн хошууч генерал амиа хорложээ

Казахстаны цагдаагийн хошууч генерал Жанат Сулейменов амиа хорлосон гэх мэдээлэл байна. Тэрбээр Казахстаны Дотоод Хэргийн Яамны Жамбыл муж дахь газрын дарга, хошууч генералаар ажиллаж байжээ. Түүнийг амиа хорлосон талаар өчигдөр нэгдүгээр сарын 10-нд тус улсын Тараз хотын захиргааны хэвлэлийн албанаас мэдээлэв.

“Тун харамсалтай хэрэг гарлаа. Бид хэргийн шалтгааныг шалгаж байна” хэмээн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Жанат Сулейменов нь 2017-2019 онд тус улсын Дотоод Хэргийн Яамны дэд даргаар ажиллаж байв. Хошууч генерал тэрбээр 2016-2017 онд Өмнөд Казахстан мужид, 2014-2016 онд Кызылорда мужид тус яамны хэлтсийг тус тус удирдаж байжээ. 2013-2014 онд мөн тус улсын Дотоод Хэргийн Яамны Эрүүгийн цагдаагийн хороог удирдаж байсан аж.

Өмнө нь, нэгдүгээр сарын 8-нд үймээний үеэр Жанат Сулейменовын эцэг, үндэсний харуулын цэрэг Оразалы Кайсарули жагсагчдыг тайван байхыг уриалж байсан талаар эх сурвалж онцолжээ. Талийгаачийн эцэг хүү нь гэнэт амиа егүүтгэсэнд цочирдож, “Манай гэр бүлд уй гашуу тохиож, яг л тэнгэрээс аянга ниргэх мэт боллоо” хэмээн эмгэнэв.

Нэгдүгээр сарын 10-нд үймээний үеэр Казахстанд 7,939 хүн саатуулагдсан нь тодорхой болсон. Нэгдүгээр сарын 9-нд Казахстаны Гадаад Хэргийн Яамны урьдчилсан мэдээллээр, Казахстанд болсон үймээнд оролцогчдын дунд өмнө нь халуун цэгүүдэд байлдаж байсан цэрэг байлдааны туршлагатай дайчид байгаа гэж мэдэгдэв.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхэлнэ

Сар шинийн баярт зориулсан Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-наас эхлэн гарах юм байна.

Үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн 19 сумын малчид, цагаан идээ үйлдвэрлэгчид оролцож, сүү, аарц, ааруул, өрөм, шар тос гэх мэт олон төрлийн цагаан идээ худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд гарах бөгөөд энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 78.5 хувиар өсчээ

Увс аймагт энэ оны эхний долоо хоногт А80 бензиний дундаж үнэ 2700 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 78.5 хувиар өссөн байна. Харин А92 бензиний дундаж үнэ 2730 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 69.2 хувиар, дизель түлшний дундаж үнэ 2850 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 0.7 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 46.2 хувиар тус тус өсжээ.

Тэрчлэн энэ оны эхний долоо хоногт 1 кг үхрийн мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 3.4 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 32 хувиар, 1 кг хонины мах дунджаар 11000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар, ямааны мах дунджаар 9000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 28.6 хувиар тус тус өссөн байна.

Мөн элсэн чихэр дунджаар 3066 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 9.5 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 31.4 хувиар, цагаан будаа дунджаар 2766 төгрөг байгаа нь сарын дундаж үнээс 9.5 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 6.4 хувиар тус тус өсжээ.

Нэг литр шингэн сүү дунджаар 2800 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 18.1 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 27.3 хувиар өссөн байна. Нэг килограмм задгай гурилын үнэ дунджаар 1550 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, мөн өмнөх оны мөн үеийн дундаж үнийн түвшинд байна.

Categories
мэдээ цаг-үе

Дулааны шугамын худгаас цогцос олджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д /Баянбүрдийн тойрог/Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2022.01.10-ны өдрийн 16:40 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хэдий болтол хилийн хоригтой суух вэ?

Ерөнхий сайд тахлын үед экспорт импортын ачаа тээврийг эрчимжүүлэх захирамж гаргаж, Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллахаа зарласантай давхцаж урд хөршийн Тянжинь хотод ковидын 20 тохиолдол илрээтэхлээ. Далайн чухал боомттой залгаа оршдог 14 сая хүн амтай энэ хотын бүх хүнийг ковидын шинжилгээнд яаралтай хамруулж байна. Өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед Тянжинь зүгээс дуулдаж байгаа тахлын халдвар бидний хувьд маш муу мэдээ. Хэрвээ тэнд ковид нэмж илэрвэл өвлийн олимпод зориулж хаалгаа тас хаасан урд хөрш хил боомтдоо одооныхоос ч хатуу хорио, өндөр босго тавьж таарна. Өнөөдөр л гэхэд урд хөршид хоногт дунджаар 160-170 халдвар бүртгэгдэж байгаа. Товчхондоо байдал эвгүйтвэл Ерөнхий сайдын захирамж, Шадар сайдын амлаж авсан ажил цаасан дээр үлдэхээс хэтрэхгүй. Шуудхан хэлэхэд, Монгол гэдэг улсын экспорт, импорт Ерөнхий сайд, Шадар сайдын мэдлээс хол давсан шалтгаанаар гацаад байна.

Тамирчдыг нисэх буудал дээр буухад халдвар хамгааллын өндөр дэглэм дор тус тусад нь угтаж авна, спортын төрлөөр нь ялгаж хотоос гадагш амралтын газруудад байршуулна, олимпод оролцох 2000 гаруй тамирчдад тэмцээн болох газар, амрах байрнаас өөр маршрутаар явах зөвшөөрөл өгөхгүй, цанынхан тэшүүрийнхэнтэй уулзахгүй байсаар эх нутгаа зорино гэх мэт хатуу журам дор өрнөх өвлийн олимп дуустал хил нээгдэхгүй. Олимпийн өмнө халдвар энэ мэтээр нэмэгдээд байвал урд хөрш хөл хориогоо улам чангатгах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тодорхой зүйл. Бүр тодруулж хэлбэл, орох ачаа нь Эрээн дээр, гарах тээвэр нь Гашуунсухайт дээр гацсан хэцүү өдрүүд лав л ирэх дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжлэх нь ойлгомжтой болчихлоо. Бид хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг бол олдог долларынхаа 90 давсан хувийг уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж цуглуулдаг. Импортын хувьд бараг шатахуунаас бусад нь Хятадаас орж ирдэг, экспортын гол худалдан авагч маань Хятад.

Давтаад онцлоход, дөрөвдүгээр сар гартал Ерөнхий сайд мянга захирамж гаргаад, Шадар сайд Замын-Үүд рүү хэд ч ирж буцаад, Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн үеэр Хятад руу айлчлаад ч урд хөршийн хилийн асуудлыг шийдэж чадахгүй болчихсон гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байдал нэгэнт иймдээ тулчихсан байхад Засгийн газар нь хил гаалийн асуудлаар байсхийгээд хуралдаж, яамд нь сүрхий ажил хэрэгч царайлж түмэн хурал зарлаад хэрэггүй гэсэн үг. Наад зах нь цаас гарздахаас хэтрэхгүй.

Тэгэхээр дөрөвдүгээр сар хүртэл цаас, шатахуун элдэв зардлаа хэмнэж цахимаар хуралдаж, Цагаан сараа зардал багатай ухаалаг тэмдэглэх уриалга гаргаж, олимп дуусч цаг уясахыг хүлээхээс өөр арга манай дарга нарт алга. Ерөнхий сайд нь тэрийгээ хүлээн зөвшөөрч, ядаж л хүнсээ тусгай шугамаар татаж авах гэх мэт хөрсөнд буусан шийдлүүд бодож олмоор байна. Төмөр замаар ирэх аминд тулаагүй ачааны таталтыг түр хойшлуулж оронд нь хүнс, өргөн хэрэглээний бараагаа тээвэрлэж авчрахгүй бол Цагаан сар, хаврын тарчиг өдрүүдэд инфляци хяналтаас гарах эрсдэл ойрхон байгаа гэдгийг онцолж сануулъя. Инфляци одоо ч хөөрөлтийн байдалтай, гай ланчгийг нь жирийн иргэд үүрч явааг засаг баригчдаас мэдэрч суугаа нь хэд бол.

Хил гаалийн гацаа түгжээ өнөө жил ганц манай улсын биш бөмбөрцгийн асуудал болчихсоныг дурдахгүй орхиж болохгүй. Олон улсын байгууллагынхан хилийн боомтууд түгжрэл, контейнерийн дутагдал, ажиллах хүчний хомсдол гэсэн гурван зовлонгоос лав өнөө жилдээ салахгүй гэж сануулсаар байгаа. Манай улсын хувьд гэхэд л Хятад хилээ хааж боосон саруудад нүүрсээ олигтой гаргаж доллар олж чадахгүй нь тодорхой болчихоод байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Хятадын олимпоос шалтгаалаад энэ оны нэгдүгээр улиралд нүүрс гарлаа гэхэд 500 мянган тонныг л экспортлох байх. Сангийн яамны төсөвт тусгасан 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоогоор бол өнөө жилийн нэгдүгээр улиралд бид есөн сая тонн нүүрс гаргах ёстой. Ер нь энэ жил хичээлээ гэхэд 20-25 саяыг л гаргах болов уу. Нэгдүгээр улиралд нүүрсний экспорт таг гацвал 2022 оны экспорт өнөө жилийнхээсээ хэтрэхгүй. 16-20 сая тонн л гарна” хэмээн байр сууриа илэрхийлснийг онцолж тодотгоё. Ийм эрсдэлтэй цагт сумдын төвд хоёр км зам тавих, сумын соёлын төв, хөшөө дурсгалууд барих гэх мэт цагаа олоогүй хөрөнгө оруулалтуудыг төсвөөс хасч хилийн боомтууддаа анхаарч байж л хэцүү цагийг мэнд давна. Халиад ярихад, бид улсаараа ДНБ-ийхээ 247 хувьтай тэнцэхүйц өртэй, ирэх онд нийт эдийн засгийнхаа 65 хувьтай дүйх мөнгийг өрийн эргэн төлөлтдөө өгөхөөр байгаа. Өнөө жил өлөн зэлмүүндүү аж төрөх нь тодорхой байхад ирэх жил 10 тэрбум ам.долларын өрийн хугацаа дуусч байна гээд төсөөл дөө. Шуудхан хэлэхэд, өнөөдрийнхөөс хэцүү сарууд ирэх жил үргэлжилнэ.

За тэгээд дөрөвдүгээр сар хүртэл бүх хүчээ шавхаж, хамаг аргаа хэрэглэж, хүнсээ ч болтугай вагоноор зөөж хил нээгдэх цагтай золголоо гэж бодъё. Гэхдээ яг тэр үед урд хөрш хилээ нээх болов уу. Шууд нээнэ гэсэн зуун хувийн баталгаа байхгүйг өдгөө өрнөж буй процессоос харчихаж болно. Эрх баригчид хойд хөрштэй өндөр түвшинд яриа хөөрөө өрнүүлж яваа хэрнээ худалдааны гол түнш урд хөрштэйгөө нэг л зэнзийрхсэн хандлага харилцаатай суугаа нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өнгөрсөн жилүүдийг ухраагаад харъя. 2017-2019 онд засаг баригчид урд хөршийн хөрөнгө оруулагчидтай илт таагүй харилцаж байсныг олон кейсээр нотолж болно. Түмний мэдэх үйл явдал гэхэд л одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарын Салхитын ордод хийсэн тусгай ажиллагаа байна. Цэрэг хувцастай очиж сүрийг үзүүлээгүй юу. Өмнөх Ерөнхийлөгчийн үед Таван толгойн ордын ойролцоо лиценз эзэмшдэг Хятадын хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг одоо сэргээж олгох асуудал яригдаж байгаа гэх мэт барим тавим мэдээллүүд ч цөөнгүй дуулдаад эхэллээ. Урд хөршийн өнөөгийн зэнзийрхлийн цаана бизнес эрхлэгчид рүү нь онилсон тэр жилүүдийн популизм байгаа гэдгийг онцлохгүй өнгөрч болохгүй.

Ийм нөхцөлд бид худалдааны гол түнштэйгээ дээд түвшиндээ яаж ойлголцох ёстой вэ гэсэн асуулт анхаарлын төвд тавигдаж таарна. Ерөнхий сайдын өвлийн олимпийн үеэр Хятадад хийх айлчлалаас хил гаалийн талаар нааштай сураг дуулдахгүй гэдгийг өмнө онцолсон. Өндөр дуугарч, популзизмдахаас өөр шидгүй шинэ цагийн сайд нарт ч найдаад нэмэргүй. Манай том яриатай пээдгэр сайд нарыг урд хөршийн нөлөө бүхий эрхмүүд тоож харилцах нь юу л бол. Замын-Үүдийн ажлын хэсгийг ахлахаар болсон С.Амарсайханы барчих асуудал бүр биш. Мань эрд хариуцсан асуудлаараа нарийн туршлагагүй, гадаад харилцаан дээрээ таг гэсэн том сул тал бий. Тэгвэл хэн урд хөрштэй учраа ололцож чадах бол? Найрсаг харилцаа өрнөж байхад гадаад харилцааны салбарт зүтгэсэн явсан хүмүүсээ илгээх хэрэгтэй. Ц.Мөнх-Оргил ч юмуу Н.Энхболдыг явуулбал ядах нь ээ л уулзаж яриа хөөрөө өрнүүлж суусан хүмүүс нь угтаж авна. Бүр цаашлуулж хэлбэл, төр засгийн түвшинд гэхээс илүү намын түвшний өндөр хэмжээний уулзалтуудыг зохион байгуулбал илүү үр дүн гарна гэж учир мэдэх улс хэлж байна. Нам дээрээ тохирсноо засаг нь хэрэгжүүлдэг, гадаад харилцааны бодлого нь нам дээрээ яригддаг онцлогтой улстай харилцаагаа наашлуулъя гэвэл намын түвшний онцгой уулзалтуудыг орхиж болохгүй. Дээхнэ үед МАН-ын дарга нар урд хөршийн эрх баригч намынхантай өндөр түвшинд уулздаг л байсан. Тэр уламжлал М.Энхболдоос хойш тасарсан анзаарагддаг.

Эдийн засагч Г.Батзоригтой өнгөрсөн долоо хоногт уулзахад “Таван толгойн нүүрстэй холбоод харахад л өмнө нь Хятадын нүүрсний компаниудын эрэлт хэрэгцээ, тоо, Өмнөд монголчуудын оролцож буй хувь хэмжээ нэмэгдэж байсан бол сүүлийн үед харьцангуй хязгаарлагдмал болоод эхэлчихлээ. Хятадын талаас Эрээний хилээ хаасан, манайхаас авах нүүрсний импортдоо хязгаар тавьдаг гэх мэт асуудал бий. Энэ мэтээр аль нам эрх барихаас хамаарч эдийн засгийн бодлогод үзүүлэх нөлөөлөл өөрчлөгдөөд байна уу даа гэсэн хувь эдийн засагчийн бодол байдаг юм. Хятадын талтай харилцаагаа сайжруулахгүй бол ганц Эрээн ч гэлтгүй өөр олон шалтаг гарч ирнэ. Наад зах нь төмөр зам дээр өргөн нарийн царигийн асуудлыг яаж нийлүүлэх гэх мэт асуудал бий. Хятад улс нүүрсний импортоо жилийн 65 сая тонноос хэтрүүлдэггүй. 40 хувийг нь Монгол, 30 хувийг нь Австрали, үлдсэнийг нь ОХУ тэргүүтэй улс нийлүүлдэг. Манайх төмөр замаа бариад, экспортоо тэлээд сэргэж гялалзана аа л гэж байна. Угтаа цаад талын хэрэг, зоригийн асуудал шүү дээ” гэсэн үг унагана лээ. Ортой үг. Эрээнээс гадна Хятадтай тохиролцоонд хүрэх, харилцан ашигтай хамтрах олон том ажил бидний өмнө бий.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт цар тахлын өмнөх үеэс өсчээ

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хилийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын импортын бүтцэд нэлээд өөрчлөлт орсон ч гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өссөн байна. Тухайлбал,

2019 оны эцсээр Монгол Улс 160 сая ширхэг өндөг импортолж байсан бол энэ тоо 2021 онд 196 сая ширхэг болж өссөнийг Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны статистикаас харж болно.

Импортын хэмжээ цар тахлын өмнөх үеэс 70% өссөн хүнс бол тахиа, гахайн мах, өөх. 2019 онд 16.7 мянган тонн тахиа, гахайн мах, өөх авч байсан нь 2021 онд 28.5 тонныг оруулж ирсэн байна.

Жимс, самрын импорт мөн 2019 онтой харьцуулахад 27% өссөн бол 2020 оныхоос 81% өсжээ.

Харин цагаан будааны импорт 2021 онд өнгөрсөн оныхоос 12% буурсан үзүүлэлттэй байна.

Хүснэгт. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импорт – 2019, 2020, 2021 оны эцсийн байдлаар

Барааны нэр 2019.12 2020.12 2021.12 Өөрчлөлт 2019 оны мөн үеэс, % Өөрчлөлт 2020 оны мөн үеэс, %
Өтгөрүүлсэн болон хуурай сүү (тонн) 6,550.9 5,723.4 6,401.8 -2.3 11.9
Өндөг (сая ширхэг) 160.9 162.7 195.8 21.7 20.3
Цагаан будаа (тонн) 43,703.7 55,783.0 49,004.2 12.1 -12.2
Тахиа, гахайн мах, өөх (тонн) 16,731.7 20,874.6 28,545.6 70.6 36.7
Хүнсний ногоо (тонн) 75,133.7 74,968.0 71,819.2 -4.4 -4.2
Жимс, самар (тонн) 31,448.5 21,963.6 39,822.0 26.6 81.3
Ургамлын тос (тонн) 23,829.0 26,850.1 24,402.1 2.4 -9.1
Элсэн чихэр (тонн) 52,318.9 55,590.4 68,445.9 30.8 23.1
Categories
мэдээ цаг-үе

Хилийн 0 цэгээс Замын-Үүд рүү ачаа бараа зөөх туршилтын тээвэр өнөөдөр эхэлнэ

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Нэг зуун хүн 14 хоногт ажиллаж тусгаарлагдаад, дараагийн 14 хоногт дахин зуун хүн ажиллах байдлаар зохицуулна. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг вакуумжуулж байрлуулах, нааш цааш зөөх тээврийн шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж буй талаар Хууль зүй, дотоор хэргийн сайд Х.Нямбаатар онцлон ярьсан

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Тайванжаргал: Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ дутагдсанаас болж өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг


Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа.


No description available.

Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа.

-Ковидын өмнөх ба дараах үеийн хүмүүсийн сэтгэл зүйд судалгаа хийсэн үү?

-Хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлын талаар Монгол Улсад улсын хэмжээний томоохон судалгаа, мэдээллийг гаргадаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв байдаг. Ковидын үед сэтгэл зүйн байгууллагууд өөо өөрсдийн ажиглалт, судалгааны үр дүнг мөн гаргаж байсан. Ковидын үеийн хөл хорионд хүмүүс нэлээн удаан хугацааг өнгөрүүллээ. Энэ үеэр хүмүүсийн ажил амьдралд маш том өөрчлөлтүүд гарсан. Үүнтэй холбоотой сэтгэл зүйн янз бүрийн өөрчлөлтүүд ч гарах болсон. Давуу талууд ч байна, мөн сөрөг буюу хүмүүсийн сэтгэл зүйд стресс түгшүүр болох зүйлүүд ч ажиглагдаж байсан.

-Ихэнх тохиолдолд гэр бүлүүд ямар шалтгаанаар танайд хандаж байв?

-Өмнө нь хүүхдүүд өдөр бүр найзуудтайгаа уулзаж тоглодог байсан бол ковидын үед тэр харилцаа нь онлайн руу шилжсэн. Хүүхэд найз нөхөдтэйгөө харилцаж, нийгмийн харилцаанд орж байна гэдэг нь сэтгэл зүйн гол хэрэгцээг нь дэмжиж, хангаж өгдөг. Гэтэл энэ хэрэгцээнд нь өөрчлөлт орж эхлэхэд хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх тал дээр асуудал үүсэх байдал ажиглагдсан. Мөн гэртээ удаан хугацаанд байснаар хүүхдүүдийн телевиз, компьютерийн хэрэглээ нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Үүнээсээ болоод цөөн тохиолдолд мэдрэлийн ядаргаанд орох, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх зэрэг асуудлууд гарч ирсэн.

-Насанд хүрэгчдийн хувьд ямар өөрчлөлтүүд ажиглагдав?

-Өглөө ажилдаа яваад орой ирэх гэх мэтээр өмнө нь хүмүүсийн өдөр тутмын хэмнэл нь баланстай байсан бол гэртээ удаан хугацаанд байгаад ирэхээр энэ баланс нь алдагдаж эхэлсэн. Нэг бол ажилдаа хэт их төвлөрч компьютерийн ард удаан суух, эсвэл гэрийнхээ ажилд илүү цаг зарцуулах зэрэг тэнцвэр алдагдах нөхцөл байдал үүссэн. Хүмүүс гэртээ удаан байснаар сайн тал нь гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно болж, өмнөхөөсөө илүү цаг зарцуулах төлөвтэй болсон. Харин эсрэгээрээ сөрөг тал нь хөл хориотой холбоотой урт удаан хугацаанд үргэлжилсэн стресс, ковид хэзээ дуусах бол гэсэн сандрал, түгшүүр зэрэг нь хүмүүст тодорхойгүй мэдрэмжийг бий болгож байна.

-Энгийн амьдралд шилжих процесс руу ороход бас хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт гарах байх. Энэ талаар хүмүүс хэр хандаж байна вэ?

-Сэтгэл зүйн салбарт болон бусад ажил мэргэжлийн салбарт ч маш том өөрчлөлтүүд ажиглагдсан. Үйл ажиллагаа, өдөр тутамд хийдэг байсан зүйлүүд дээр нэлээд өөрчлөлттэй байлаа. Тэгэхээр хүмүүс нэг нөхцөл байдлаас нөгөө рүү шилжихдээ хоорондын ялгаатай байдлаас болоод дасан зохицох чадвар өөр өөр байдаг. Жишээ нь, хүмүүсийн зан төлвийн талаар бид түргэн уурладаг, тайван хүн гэж ярьдагтай адил хүн бүрт өөр өөрийн гэсэн онцлог бий. Үүнтэй адил шинэ нөхцөл байдалд дасан зохицох байдал нь хүмүүсийн хувьд харилцан адилгүй. Энэ нь хүнийг сайн муу гэж хэлж байгаа тодорхойлолт биш бөгөөд илүүтэй тухайн хувийн хүний онцлог. Дээрээс нь техник технологийн хөгжлийг бид маш хурдтай ашиглах хэрэгцээ шаардлага үүсч байна. Гэтэл үүн дээр тухайн хүний өмнө нь ажиллаж байсан ажлын туршлага ямар байсан, тэр хүний нас, мэргэжлийн онцлог гээд шинэ нөхцөл байдалд дасан зохицохтой холбоотой асуудлууд тулгарна. Мөн дээрээс нь ковидын үеийн сэтгэл зүйн байдал нь дан ганц хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэл зүйн асуудал болж байна. Хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах, ямар мэдээлэлд итгэх, ямар мэдээллийг худал гээд орхих хэрэгтэйг ялгаж сурах гэх мэт. Мөн олны танил хүмүүсийг ямар үзэл хандлагатай байгаагаас хамаараад бусад хүмүүсийн сэтгэл зүй ямар байх, мэдээллийг хэрхэн хүлээж авахад шууд утгаараа нөлөөлөх нэг хэлбэр болоод байна. Хувь хүмүүсийн хандаж байгаа шалтгаан нь нийгмийн сэтгэл зүй ямар байгаагаас хамааралтай байх тал бий. Жишээ нь, анх хөл хориог эхэлнэ гэж зарлахад иргэд хүнсний зүйлийг маш ихээр нь авч нөөцөлснөөс үүдэн хүнсний дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний хомсдолд орох байдалд хүрч байсан. Гэтэл үнэндээ будаа гурилны хомсдолд ороод байсан уу гэвэл үгүй. Үүнээс харахад бусдыг даган дуурайх гэдэг зүйл мөн байдаг.

-Даган дуурайх үзэгдэл сүүлийн үед өсвөр насныханд их ажиглагдах боллоо. Эцэг, эх үр хүүхдийнхээ хажууд ёс бус үйлдэл гаргадаг болохоор хүүхдүүд түүнийг нь даган дуурайгаад байна уу?

-Сүүлийн үед хүмүүсийн санааг зовоох болсон нэг асуудал энэ байгаад байна л даа. Өсвөр насны хүүхэдтэй гэр бүл бүхэнд хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил, ирээдүйтэй холбоотой санаа зовинолууд байгаа. Манай хүүхэд ирээдүйд ямар хүн болох бол, ямар мэргэжил эзэмших бол гэх мэт. “Хүүхэд бол эцэг эхийнхээ толь” гэж үг бий. Сэтгэл судлалын салбарт “Бобо хүүхэлдэйн туршилт” гэж алдартай туршилт байдаг. Нэг хүүхэлдэйтэй насанд хүрсэн хүн түрэмгий харилцаа үүсгэн дараа нь тэр хүүхэлдэйгээ нэг өрөөнд байлгаад хүүхэд хэрхэн харьцаж байна, ямар үг хэллэг хэлж байна гэдгийг туршдаг. Гэтэл насанд хүрэгчдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг яг даган дуурайдаг. Эцэг эхийн хараа хяналтгүйгээр маш олон контентыг хүүхэд үзэж байгаа. Дан ганц түрэмгийлэл гэхээс гадна насанд хүрэгчдийн хувьд амьдралын туршлага арвин, юмыг харах өнцөг, тухайн зүйлд хийж байгаа хариу үйлдлийг хүүхэд мөн суралцаж байгаа. Хүмүүс хүүхдээ яаж ном уншиж сургах вэ гэж их асуудаг. Аав ээжүүд өөрсдөө өдөр тутам хүүхдийнхээ хажууд ном уншдаг байвал энэ бий болгох боломжтой дадал.

-Хүүхэд нийгмийн хэрэгцээгээ гэр бүлээсээ авч чадахгүй болохоор өөр аргаар илэрхийлдэг гэсэн. Тэр үед нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах ёстой вэ?

-Хүүхдийн насны онцлогоос шалтгаалан сэтгэл зүйн хэрэгцээнүүд өөр өөрөөр ажиглагддаг. Бага насны хүүхдийн хувьд “Би, би” гэх нь их. Тэр нь өөрийнхөө би концепци, үнэ цэнэ, би хүмүүст хэрэгтэй юм байна гэдгээ мэдрэх үе байдаг. Энэ үедээ гэр бүлдээ тусалмаар байдаг. Би юу хийж чадах вэ, юу хийвэл сонирхолтой юм бэ, үүнийг хийх нь хэцүү байсан ч дараа нь хийж болохоор юм байна гэдгээ таних гэж байгаа үе. Энэ үед нь аль болох гэр бүлд болж байгаа өдөр тутамд хийдэг хоол хийх, гэрээ цэвэрлэх зэрэгт хүүхдээ хүслээр нь оролцуулахын хэрээр тухайн зүйлийг сонирхож байгаа хэрэгцээ нь хангагдаж байгаа хэлбэр. Хүүхдийн хувьд яагаад гэдгээ мэдэхгүй болохгүй гэдэг шаардлагыг их тавиад байхаар төөрөгдөлд орж эхэлдэг. Яагаад би болохгүй юм бол. Намайг чадахгүй гэж байгаа юм болов уу, эсвэл хүүхдүүд ийм юманд оролцох хэрэггүй зүгээр сууж байх ёстой юм болов уу гэсэн төөрөгдөлд ордог. Тэгээд хүүхэд сургуульд орно. Нас нэмэх тусам хүрээллийн хүмүүс нь нэмэгдээд олон болоод эхлэхээр өөрийгөө бусдад илэрхийлэх, ойлгуулах хэрэгцээгээ харилцаанаасаа авч эхэл