Categories
мэдээ нийгэм

2022 онд Монголчуудыг юу хүлээж байгаа вэ?

-2022 оны нэг сараас эхэлж байгаа төсвийн жилд Монгол Улс 9.4 их наяд төгрөгийг зарцуулна. Төсвийн зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байна.

-Энэ онд зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

-Ирэх онд Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана.

-Монгол Улсад Кино урлагийг дэмжиж тухай хууль анх удаа хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтэнд хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

-Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна.

-Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртлэх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

-Коронавируст халдвараас сэргийлэх үүднээс Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй.

-Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ирэх онд ААН-ийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *