Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 34-39 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 24-29 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Tik Tok” хэрэглэгчдийн тоо “Google”-ийнхээс давав

“Tik Tok” дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй аппликейшн болж, АНУ-ын хайлтын хамгийн том систем болох “Google”-ээс хавьгүй илүү хандалттай байгааг мэдээллийн технологийн “Cloudflare” компани мэдэгдэв. Тодруулбал “Tik Tok”-ийн хэрэглэгчдийн тоо энэ оны хоёр, гурав, зургадугаар сард “Google”-ийнхээс илүү гарч, наймдугаар сараас хойш тэргүүн байраа огт алдахгүй яваа ажээ.

Өнгөрсөн жилийн хувьд топ 10 цахим сүлжээний жагсаалтыг “Google” тэргүүлж, “TikTok”, “Amazon”, “Apple”, “Facebook”, “Microsoft” болон “Netflix” удаалж байв. “Cloudfare” нь цахим сүлжээний хандалтыг хянадаг “Cloudflare Radar” хэрэглүүрийг ашиглан мэдээллийг хянадаг аж.

“TikTok” аппликейшний татан авалтын тоо долдугаар сарын байдлаар гурван тэрбумд хүрсэн байна.

Сонирхуулахад, хоолтой холбоотой бичлэгүүд нь “TikTok”-ын амжилтын гол хэсэг бөгөөд хэрэглэгчид сая саяараа сонирхон үздэг. Тийм учраас ирэх оны гуравдугаар сард АНУ-д “TikTok Kitchen” хэмээх хоол хүргэлтийн үйчилгээ нээлтээ хийх гэж байна. Энэ үйлчилгээний онцлог нь яг тухайн бичлэг дээр хийгдсэн хоолыг хэрэглэгч тэр янзаар нь захиалах боломжтой юм. Үүнтэй холбогдуулан АНУ даяар 300 орчим “TikTok” ресторан нээхээр төлөвлөж байгаа бөгөөд 2022 оны эцэс гэхэд 1000 гаруй ресторантай болохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-39” наадмын тавдугаар байрын шагналт Н.Мөнхбаярын шүлэг

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ.

Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.

Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.

Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.

Ийнхүү “Болор цом”-ын тавдугаар байрын шагналт, яруу найрагч Н.Мөнхбаярын шүлгийг уншигч танаа хүргэе.

1.

Өндөр Өлзийтийн овоон дээрээс эргэн тойрноо хараалахуй

Өнө мөнхийн орой дээрээс түр зуурын юмсыг харах шиг

Өргөн бэлээс нь цааш л мөнх бусын хорвоо үргэлжлэх шиг нүсэр харагдана

Он цагийн хувьсал ээлжийг хормой бэлдээ зааглан үлдээж

Орчлонгийн мөнх бус дундаас арал шиг тусгаар харагдана

Хар багаас харж өссөн өндөр Өлзийт хайрхан

Хагдарсангүй, шинэдсэнгүй, хаваршсангүй, намаршсангүй

Үүрд эрхэмсэг дүр нь хувирсангүй

Өнөд нэг л янзанд нь цаг хугацаа холдсонгүй ээ

Өөр бусдын хугацааг хэмжихийн тулд

Өнөх орших үүрэг хүлээсэн мэт

Уулсын цуурайнд тэнгэр дүлий

Шувууд эзгүй

Униарт алсад нь үүлс дагшин

Сэр зэлүүд

Ульж цоройсон оргилууд нь тэрс

Жавар исгэлэн

Умрын салхинаас өрсөж хөндөлссөн

Хангай Хан

Уулсынхаа сүрээс ургаж боссон онго овооноо

Удаж, удаж насны орой ирлээ

Удам судрын минь мөр, амьд анхилга

Урдаас шившиж намайг ариулан байна

Олонхид автаж бас нөхдийн сэтгэлийг бодож

Огт худлаа ярианд ч толгой дохиж явааг минь

Олз ашиг болоод гарз түйтгэр алинд ч

Оргил шиг буюу огторгуй шиг байгаагүйг минь өршөө

Categories
амьдралын-өнгө мэдээ

Байшингийн цонхонд хавчуулагдан нас баржээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амины сууцны цонхонд хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн 09:27 цагт Цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн цонхонд иргэн М /51 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байж. Цогцсыг гарган сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны үнийг хөнгөлөх санал гаргажээ

Ирэх нэгдүгээр сараас иргэд цахилгаан, дулааныхаа мөнгийг өөрсдөө төлөхөөр болсон. Гэхдээ үүнд Засгийн газраас хөнгөлөлт үзүүлэхээр болж, орон сууцны айл өрхийн 250 квт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 квт цахилгааны үнийг төрөөс даах асуудлыг Засгийн газар ярьж байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

Монго Улёын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр /2021.12.24/ мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийлээ. WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх энэхүү тулаанд Э.Цэндбаатар шүүгчдийн саналаар ялжээ.

Э.Цэндбаатар өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай” хэмээн бичлэгээ оруулсан байна. Өдгөө 25 настай, сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын хувьд энэ сарын эхээр Москваг зорьж, бэлтгэл сургуулилалтаа хийсэн юм. Харин түүнтэй тулалдсан осет залуу Сослан Баевын хувьд мэргэжлийн боксын рингэд зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ.

Э.Цэндбаатар нь 2019 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс гадна 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль тус тус хүртэж байв.

Categories
гадаад мэдээ

Бельги 2025 он гэхэд бүх цөмийн реакторуудаа хаана

Бельги улс одоогийн цөмийн цахилгаан станцуудаа дөрвөн жилийн дотор бүрэн хаахаа мэдэгдлээ. Цөмийн эрчим хүчийг үе шаттайгаар зогсоох нь Бельгийн цаашдын хорин жилийн хууль тогтоомжид тусгагджээ.

Пүрэв гарагт эвслийн сайд нарын яриа хэлэлцээний дараа Засгийн газар тус улсын цахилгаан эрчим хүчний тал орчим хувийг үйлдвэрлэдэг хоёр станцын долоон цөмийн реакторыг 2025 он гэхэд офлайнаар ажиллуулахыг баталжээ. Энэ нь нүүрстөрөгчгүй эрчим хүчний хэрэглээг эрчимжүүлж байгаа тус улсын хөрш Францтай шууд холбоотой юм. Мөн Герман улс 2022 оны эцэс гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа хаана гэдгээ мэдэгдсэн.

ОХУ-аас Герман руу чиглэсэн 1200 км урт хийн хоолойг 11.3 тэрбум долларын өртгөөр барьж дуусгасан ч Германы зохицуулагчдаас гэрчилгээ авахыг хүлээж байна. Үүний зэрэгцээ Нидерланд улс Бельгийн хийн импортын бараг тал хувийг хангадаг Европын хамгийн том байгалийн хийн ордыг хааж байгаа юм.

Олон улсын эрчим хүчний агентлаг илтгэлдээ Бельги нь “олборт түлшнээс хамааралтай хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлын сорилттой тулгарч байна” гэж дүгнэжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б.Пүрэвсайхан заан үзүүрлэлээ


Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 224 бөх зодоглосноос Б.Бат-Өлзий харцага түрүүлж, Б. Пүрэвсайхан заан үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод улсын начин Г.Ганжад, цэргийн арслан М.Лхагвагэрэл, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.
Дараагийн барилдаан 12-р сарын 29-нд Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 барилдаанаар үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

6 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 35-37 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа бүх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2021 оны 12-р сарын 25-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.


2021 оны 12 сарын 25-ны 20 цагаас 12 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, нэг хүн нас баржээ

Өчигдөр /2021.12.24/ 03:38 цагт Баянгол дүүргийн есдүгээр хороо, Горькийн тавдугаар гудамжинд “байшин шатаж байна” гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.

Тус дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Э-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин, иргэн З-ын дөрвөн ханатай гэр тус, тус шатаж байжээ. Иймд алба хаагчид галыг 20 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт Ховд аймгийн харьяат иргэн О /45-50 орчим настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.