Categories
мэдээ нийгэм спорт

М.Уранцэцэг дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бүртгэгджээ

Абу-Дабигийн Их Дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Энэ нь 2021 оны сүүлчийн жагсаалт юм.

48 кг

  • Дистриа Красники, Косово, 6820
  • М.Уранцэцэг, Монгол, 5574
  • Ширин Букли, Франц, 4885
  • Фүна Тонаки, Япон, 4150
  • Мелани Клемент, Франц, 3753
  • Дарья Белодед, Украин, 3690
  • Хулия Фигероа, Испани, 3486
  • Катарина Коста, Португал, 3125
  • Шира Ришони, Израиль, 3102
  • Цүнода Нацүми, Япон, 3050
  • Г.Наранцэцэг, 1708
  • А.Нямхишиг, 80
  • Г.Бүрнээбаяр, 25
  • Б.Баасанхүү, 20

52 кг

  • Бушар Амандин, Франц, 6520
  • Абэ Үта, Япон, 4700
  • Челси Жайлс, Их Британи, 4627
  • Ай Шишимэ, Япон, 4410
  • Астрид Гнето, Франц, 4186
  • Река Пупп, Унгар, 4031
  • Примо Гефен, Израиль, 3730
  • Одетте Жуффрида, Итали, 3674
  • Фабьен Кочер, Швейцарь, 3599
  • Диёра Келдиёрова, Узбекистан, 3142
  • Б.Хорлоодой, 2592
  • Л.Сосорбарам, 2132
  • Э.Номинтуяа, 182
  • Э.Бадамгарав, 25
  • Г.Ганцэцэг, 10
  • Д.Сарантуяа, 6
  • Ц.Гал-Од, 5

57 кг

  • Жессика Климкайт, Канад, 6280
  • Нора Гякова, Косово, 5980
  • Сара-Леони Сизик, Франц, 4614
  • Тамаоки Момо, Япон, 4280
  • Монтейро Телма, Португал, 4156
  • Тимна Нельсон-Леви, Израиль, 3960
  • Этери Липартелиани, Гүрж, 3324
  • Тереза Штолль, Герман, 3322
  • Ёшида Цүкаса, Япон, 3224
  • Кажа Кайзер, Словени, 3072
  • Д.Сумьяа, 1168
  • Л.Энхрийлэн, 1150
  • Б.Алтанцэцэг, 115
  • А.Намуундалай, 6

63 кг

  • Кларисс Агбеньену, Франц, 7830
  • Андрей Лески, Словен, 5280
  • Тина Трстеньяк, Словен, 4664
  • Lucy Renshall, Их Британи, 4575
  • Anriquelis Barrios, Венесуэл, 4436
  • Катерин Бошемен-Пинар, Канад, 4254
  • Вермеер Санне, Голланд, 3950
  • Кетлейн Квадрус, Бразил, 3790
  • Agata Ozdoba-Błach, Польш, 2795
  • Magdalena Krssakova, Австри, 2743
  • Б.Ганхайч, 2416
  • Б.Баасанжаргал, 160
  • Б.Мөнгөнчимэг, 125
  • Ц.Сүнжидмаа, 112
  • С.Лхагвадулам, 30
  • Э.Нямгэрэл, 13
  • Л.Дэлгэрмаа, 5
  • О.Саруул, 5

70 кг

  • Барбара Матич, Хорват, 5739
  • Арай Чизүрү, Япон, 4650
  • Мадина Таймазова, ОХУ, 4631
  • Санне ван Дийке, Голланд, 4583
  • Ёоко Оно, Япон, 4300
  • Жованна Скоччимарро, Герман, 4278
  • Мария Партело, Бразил, 3448
  • Ким Поллинг, Голланд, 3412
  • Михаэла Поллерес, Австри, 3406
  • Гулноза Матниязова, Узбекистан, 3027
  • Ц.Энхчимэг, 685
  • М.Даваасүрэн, 50
  • Ц.Наранжаргал, 10
  • Ц.Буянжаргал, 5

78 кг

  • Вагнер Анна Мария, Герман, 6097
  • Маделайна Малонга, Франц, 6040
  • Хамада Шёори, Япон, 4960
  • Луиза Мальцан, Герман, 3834
  • Гюше Стенхёйс, Голланд, 3456
  • Александра Бабинцева, ОХУ, 3203
  • Fanny Posvite, Франц, 3100
  • Беата Пацут, Польш, 3006
  • Карла Продан, Хорват, 2927
  • Анастасия Турчин, Украин, 2873
  • О.Мөнхцэцэг, 180
  • Б.Эрдэнэт-Од, 55
  • О.Хүслэн, 6

+78 кг

  • Ромен Дико, Франц, 6450
  • Беатриз Соуза, Бразил, 5364
  • ALTHEMAN Maria Suelen, Бразил, 4481
  • CHEIKH ROUHOU Nihel, Тунис, 4232
  • Ирина Киндзерская, Азербайжан, 3830
  • Раз Гершко, Израиль, 3707
  • Xu Shiyan, Хятад, 3516
  • Rochele Nunes, Португал, 3411
  • Марина Слуцкая, Беларусь, 3310
  • Кайра Сайит, Турк, 3297
  • А.Адьяасүрэн, 1345
  • Э.Гандиймаа, 103
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын захиргааг Яармаг дахь шинэ байр руу энэ сард нүүлгэнэ

2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Засгийн газар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл өглөө.

Тэрээр “Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Цогцолборт байсан эмнэлэг арваннэгдүгээр сарын 20-нд талбайгаа чөлөөлсөн.

Энэ сарын 10-н гэхэд Улсын комисс хүлээж авахаар ажиллахаар болж байгаа. Байрны бэлтгэл хийгдэж байна.

Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тодруулбал, Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Эл хэргийг одоо прокурорт хянаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 5.4 хувиар буурсан байна

Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “E.C.System” программ өнгөрсөн сарын 22-29-ний 5.00 цаг хүртэлх хугацаанд 8142 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 464 нэгжээр буюу 5.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

Дуудлага, мэдээллийн төрлөөр авч үзвэл, гэмт хэргийн шинжтэй 65 /19,6 хувиар, зөрчлийн шинжтэй 324 /4,6 хувь, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээлэл 61 /5.5 хувиар тус тус буурсан байна.

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Багахангай дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой дуудлага мэдээлэл 1-2 дахин өсөж, харин бусад дүүрэгт 3,7-58,3 хувиар буурсан байна.

Тус газрын алба хаагч нар 15455 дуудлага, мэдээлэл буюу 92.3 хувьд ECS программаар хяналт тавьж, дүүрэг, нэгжид ажиллаж байгаа алба хаагчдад 5881 удаагийн зааварчилгаа өгч, онцлог 694 дуудлага, мэдээллийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж 794 иргэнтэй утсаар холбогдож санал хүсэлтийг нь сонсон, зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтан-Өд” наадамд оролцох бүтээлийг өнөөдрөөс авч эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2021” наадамд оролцох бүтээлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Тус наадмыг энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор эхэлсэн юм. “Алтан-Өд-2021” наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон шог хошин зохиол зэрэг найман төрөлд шилдэг бүтээлийг шалгаруулах юм. Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 22-ныг дуустал Монголын зохиолчдын эвлэлийн хорооны байранд хүлээн авах аж.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батбаясгалан: Хүслийн жагсаалт биш хөгжлийн бодит төлөвлөгөөн дээр хөрөнгө оруулагчдаа урьж байна

Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өнөөдөр боллоо. Форумд Улсын Их Хурлын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулсан бол, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн шинэ боломжууд, төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх шинэ төслүүд, авто замын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга замын талаар ажил хариуцсан албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв. Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн зураг 2040”-ийн хүрээнд хотыг хоёр шинэ төв, таван дэд төв, 26 олон нийтийн төвтэй болгож, зам, гүүр, уулзвар, гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хот дахь автомашины дундаж хурд 22.5 км болно гэж тооцжээ.

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан нийслэл хотод эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Түр хороо нийслэлтэй холбоотой хуулиудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг онцоллоо. Энэхүү эрх зүйн боломжийг ашиглаж чадвал нийслэлд 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна” гэдгийг тодотгов. Харин хоёр дахь нь сайн технологиуд байх аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл хот эдийн засгаа өргөжүүлэх нэрээр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй бөгөөд харин тэднийг дэмжиж, хамтран ажиллана. Ингэж бид нийслэлийн эдийн засгийг тэлэхийг зорьж байна” гэсэн бол Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар орон сууцны салбарт хөрөнгөөр баталгаажсан бонд арилжихаар зорьж байгааг дуулгалаа.

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум-ыг хааж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын хамгийн том суурь нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль юм. Улсын Их Хурал, Засгийн газраас нийслэл хотод урьд өмнө байгаагүй том дэмжлэг үзүүлсэн нь энэхүү эрх зүйн шинэчлэлт. Тэгвэл дараагийн том дэмжлэгийг бидэнд үзүүлэхээр УИХ дээр эдийн засгийн орчныг сайжруулах 16 хууль дээр ажиллаж байна. Эдгээр хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь өнөөдрийн бидний хэлэлцэж буй хөгжлийн төлөвлөгөөг хурдасгах боломжийг бий болгоно. Одоо гагцхүү бид төлөвлөсөн эдгээр ажлаа хэрэгжүүлэх нь чухал байна. Бид төр хувийн хэвшил, бизнесийнхэн, олон улсын донор байгууллага, суурин төлөөлөгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Гэхдээ энэ хамтын ажиллагаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй биш байсан. Гагцхүү бид зөвхөн тулгамдсан асуудлаар хүслийн жагсаалт хийж байснаас хөгжлийн төлөвлөгөөгөө Техник эдийн засгийн үндэслэлтэй гаргаагүй юм байна. Харин одоо хүслийн жагсаалтаа хөгжлийн бодит төлөвлөгөө болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа урьж байна. Хамтдаа хэрэгжүүлцгээе. ” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.


2021 оны 12 сарын 01-ний 20 цагаас 12 сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Улз, Халх голын хөндийгөөр, 4-нд Монгол-Алтай, Хархираа, Түргэн, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 3-нд тал, хээрийн нутгаар, 4-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хууль бусаар ашигт малтмал олборлож, 5.3 га орчим талбайг ухаж сэндийчжээ

П, Б нарын этгээд 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд хууль бусаар ашигт малтмал олборлож, олборлосон алтаа ченж нарт худалдан борлуулжээ.

Түүнчлэн гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, мөнгөөр үл хөдлөх хөрөнгө, эд зүйлс худалдан авч мөнгө угаах, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.

Уг хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба илрүүлсэн бөгөөд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улмаас энэ онд нийт 59 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд он гарсаар гал түймрийн 2469 удаагийн дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 59 иргэн нас барсан байна. Үүний 45 нь том хүн, 14 нь бага насны хүүхэд байгаа юм.

Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргүүлж байна.

  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Нийт хураасан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй

Энэ оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийлээ.

2021 оны ургацын 50 мянган гаруй тонныг хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр улс худалдан авсан бол 200 мянга гаруй тонныг гурилын үйлдвэрүүд худалдан авчээ. Одоогоор нийт хураасан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй байгаа бөгөөд одоог хүртэл тариаланчид ургацаа манаад үтрэмдээ сууж байгаа аж.

Шалтгаан нь Засгийн газар 2020 онд ОХУ-аас дотоодын нийт ургацын 60 хувьтай тэнцэх тариа импортоор авсан байна. Одоог хүртэл тухайн тариа дуусаагүйн улмаас тариаланчдын ургацыг худалдаж авахгүй байна гэж тэд хэллээ.

Түүнчлэн “Улсад дагаж мөрддөг ургацын стандартыг гурилын үйлдвэрүүд дагаж мөрдөхгүй, өөрсдийн стандартыг бий болгож, өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан ургац авч байна. Бидний хураасан ургацын дийлэнх хувийг гурав, дөрөвдүгээр зэрэгт ангилан авлаа” гэсэн юм. Дорнод аймагтай залгаа БНХАУ-ын төрийн өмчийн болон хувийн компаниуд манай улаан буудайгаас авах хүсэлтэйгээ илэрхийлсэн тул экспорт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа мөн илэрхийлсэн юм