Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Томуугийн менежмэнт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Г.Тэмүүлэн “Татварын бааз суурийг
нэмэгдүүлэхийн тулд татварын хөнгөлөлт,
чөлөөлөлтийг үйлдвэржилттэй холбон
гаргах шаардлагатай” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

Хууль зүйн ухааны доктор Б.Ган-Очир “Ядарсан иргэдийн сэтгэл зүйг жижигхэн юмаар
хуурдаг улстөрчдийн технологи Ерөнхийлөгчийн
тэтгэлэг гардуулах үйл явцаас тодорхой харагдлаа” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Томуугийн менежмэнт” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Нийгэм” нүүрт Стратеги, судалгааны
хүрээлэнгийн Эдийн
засгийн судалгааны секторын эрхлэгч
Н.Энхбаяр “Ковидын дараах эдийн
засгийн сэргэлт ирэх
намраас л эхэлнэ” гэлээ.

Хуульч Д.Үүрцайх “Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг богино зорилгоор хийвэл
бусад улс төрийн хүчнүүдэд гудамжнаас
өөр газар үлдэхгүй”
хэмээн “Цаг үе” нүүрт ярилаа.

“Б.Бадраа нар хамаарал бүхий
хүмүүстээ газар олгож, цааш
нь компаниудад зардаг байжээ” хэмээх нийтлэлийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Угаарын хий мэдрэгч ямар тохиолдолд дугарах вэ?

Хүйтний улирал эхэлснээр угаартах буюу нүүрсхүчлийн дутуу ислийн хийн хордлогын тохиолдол ихэсдэг

Categories
мэдээ нийгэм

“Оюу Толгой” ХХК ус ашигласны төлбөрт 124.9 тэрбумыг төлжээ

“Оюу Толгой” ХХК аравдугаар сарын 31-ний байдлаар ус ашигласны төлбөрт 124.9 тэрбум төгрөг төлсөн байна.

Тус компани уурхайн үйлдвэрлэлдээ өндөр эрдэсжилттэй, газрын гүнд 150-400 метрт орших ус ашигладаг аж. Бусад баяжуулах үйлдвэрүүдтэй харьцуулахад энэ нь гурав дахин бага буюу нэг тонн хүдэр боловсруулахад 364 литр ус ашигладаг аж.

Хөрсний нөхөн сэргээлтийн хувьд нийт хөндөгдсөн талбайнаас 1698.5 га-д нөхөн сэргээлт хийжээ. Харин уурхайн үйл ажиллагаагаар хөндөгдсөн талбай 6549.3 га газар байгаа аж.

2021 оны хэмжээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд 1.7 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.

“Оюу Толгой” ХХК-ийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр

Categories
мэдээ нийгэм

Монголоос Япон руу зорчих иргэдийн анхааралд

Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Япон Улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд “Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (20) ”-г авахаар шийдвэрлэлээ. (Омикрон хувилбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ).

1. “Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)”-ыг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр зогсоох

  • Японы холбогдох яамнаас олгосон “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг үндэслэсэн визийн мэдүүлэг авах, виз олгохыг түр зогсооно.
  • 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Японы цагаар) “M19” тэмдэглэгээ бүхий визийг түр хугацаанд хүчингүй болгоно.

2. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээний өөрчлөлт

  • 11 дүгээр сарын 30-ны 00:00 цагаас хойш (Японы цагаар), (1) “Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр)”-ыг үндэслэн Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох өргөдлийг хүлээн авах, “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг олгохыг зогсооно.
  • 12 дугаар сарын 1-ний өдрөөс хойш (Японы цагаар) хилээр нэвтрэх иргэний тухайд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа 11 хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой (19) болон (20) шинэ арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00318.html
https://www.mhlw.go.jp/content/000860078.pdf

Эх сурвалж: Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өсвөрийн аварга шатарчид тодорлоо

2021 оны Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний багийн дүнгээр “Elite Brain FIDE Chess Academy”, “Их заргач” клуб тэргүүлж, Багануур дүүрэг удаалж, гутгаар байрт “Хос мастер” шатрын академи болон “Босоо Ноён” шатрын клуб шалгарлаа. Тус тэмцээний нас бүрийн эхний есөн байрт шалгарсан оролцогчид 2021 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхээ авч байгаа юм.

Тэмцээний дүн:

6 нас охид

1-р байр Ч.Нандинжигүүр /Багануур/

2-р байр З.Төгсжаргал /Элит Брэйн & Их Заргач/

3-р байр Д.Энхнасан / Хос Мастер/

4-р байр А.Шинэсар /Төгс Нүүдэл/

5-р байр Б.Энэрэл /Төгс нүүдэл/

6-р байр И.Цэлмэг /Стейниц/

7-р байр Ц.Хүсэл-Эрдэнэ /Босоо Ноён/

8-р байр Б.Халиун /Хан-Алтай/

9-р байр Б.Мишээл /Төгс Нүүдэл/

Тэмцээний дүн:

6 нас хөвгүүд

1-р байр О.Төгссанаа /Элит Брэйн & Их Заргач/

2-р байр М.Мөнх-Оргил /Стейниц/

3-р байр П.Даваасүх /Төгс Нүүдэл/

4-р байр У.Эрхэс /Мөнгөн Морь/

5-р байр Б.Бат-Амгалан /Стейниц/

6-р байр Д.Төгсбилгүүн /Элит Брэйн & Их Заргач/

7-р байр Б.Хүслэн /Багануур/

8-р байр И.Эрдэмбаяр /Грандчесс/

9-р байр Н.Бишрэлт /Багануур/

Тэмцээний дүн:

7-8 охид

1-р байр З.Энхзаяа /Багануур/

2-р байр Н.Энхрийхэн /Элит Брэйн & Их Заргач/

3-р байр А.Энэрлэн /Элит Брэйн & Их Заргач/

4-р байр Н.Цэндмаа /Элит Брэйн & Их Заргач/

5-р байр А.Должинсүрэн /Гэгээн Арвай/

6-р байр Н.Оюун-Эрдэнэ /Монгени/

7-р байр О.Энхжин /Хан-Алтай/

8-р байр А.Ариун-Эрдэнэ /Монгени/

9-р байр Т.Цэлмүүн /Мончесс/

Тэмцээний дүн:

7-8 хөвгүүд

1-р байр Т.Тодмөнх /Хан-Алтай/

2-р байр Б.Гэгээнжаргал /Уран Хожил/

3-р байр Г.Ганжигүүр /Зууны Шатар/

4-р байр Ц.Үйлстөгөлдөр /Багануур/

5-р байр М.Санчир /Ирээдүйн хөх морь/

6-р байр А.Мандахсүрэн /Хөгжил цогцолбор/

7-р байр А.Ананд /Шаг Дуг Цод/

8-р байр Э.Энхтөгс /Багануур/

9-р байр Н.Содхүлэгт /Уран Бэр/

Тэмцээний дүн:

9-10 охид

1-р байр Ч.Ундрам /Төгс Нүүдэл/

2-р байр А.Ану-Үжин /Гэгээн Арвай/

3-р байр И.Мөнхжаргал /Мөнгөн Морь/

4-р байр Э.Зол-Учрал /Гэгээн Арвай/

5-р байр Б.Мишээл /Чингэлтэй Дүүрэг & Цэцэн Нүүдэл/

6-р байр Н.Эгшиглэн /Дагшаахүү/

7-р байр Б.Буянхишиг /Стейниц/

8-р байр А.Есүгэн /Төгс Нүүдэл/

9-р байр З.Уянга /Монгени/

Тэмцээний дүн:

9-10 хөвгүүд

1-р байр Б.Цолмон /Сэлэнгэ/

2-р байр Б.Батбаатар /Гэгээн Арвай/

3-р байр Д.Дашням /Босоо Ноён/

4-р байр Б.Бүтэнбаяр /Багануур/

5-р байр М.Батманлай /Босоо Ноён/

6-р байр Б.Амартүвшин /Дагшаахүү/

7-р байр Н.Галт /Босоо Ноён/

8-р байр Ц.Лхагвадорж /Босоо Ноён/

9-р байр Б.Өсөхбаяр /Босоо Ноён/

Тэмцээний дүн:

11-12 охид

1-р байр Г.Лхагважэд /40-р сургууль/

2-р байр Э.Одмаа /13-р сургууль/

3-р байр А.Марал /Хан-Алтай/

4-р байр А.Энэрэл /Шинэ Эрин сургууль/

5-р байр Г.Энх-Уянга /Багануур/

6-р байр М.Хүслэнбаяр /Хос Мастер/

7-р байр Ш.Оюунгэрэл /Хан-Алтай/

8-р байр Э.Эмүжин /Стейниц/

9-р байр Д.Монголжин /Монгени/

Тэмцээний дүн:

11-12 хөвгүүд

1-р байр Г.Тэнгүүндалай /Босоо Ноён/

2-р байр Б.Дүүрэнхишиг /Элит Брэйн & Их Заргач/

3-р байр Э.Үйлстөгөлдөр /Шинэ Эрин сургууль/

4-р байр Б.Билгүүн /Элит Брэйн & Их Заргач/

5-р байр М.Хасутөр /Мөнгөн Морь/

6-р байр А.Мөнх-Од /Шаг Дуг Цод/

7-р байр З.Цэлмүүн /Монгени/

8-р байр Т.Эрхэс /Гэгээн Арвай/

9-р байр Б.Ерөөлтэй /Гэгээн Арвай/

Тэмцээний дүн:

13-14 охид

1-р байр Б.Хүслэнзаяа /Шаг Дуг Цод/

2-р байр Н.Энхболор /Мончесс/

3-р байр Э.Энхрий /Стейниц/

4-р байр Э.Энхжин /Багануур/

5-р байр Э.Хүслэн /Хан-Алтай/

6-р байр Б.Эмүжин /115-р сургууль/

7-р байр Э.Цолмон /13-р сургууль/

8-р байр Г.Эрдэнэзаяа /Босоо Ноён/

9-р байр Б.Билгүүн /Чингис/

Тэмцээний дүн:

13-14 хөвгүүд

1-р байр Т.Баян-Очир /Хос Мастер/

2-р байр Х.Баясгалан /Босоо Ноён/

3-р байр А.Очир-Эрдэнэ /Багануур/

4-р байр Г.Галсайхан /Хос Мастер/

5-р байр Ш.Диваа /Хос Мастер/

6-р байр Ч.Эрхэмбаяр /Багануур/

7-р байр Л.Очирбат /Дагшаахүү/

8-р байр А.Арсиа /БГД/

9-р байр Г.Данзанжунай /Монгени/

Тэмцээний дүн:

15-16 хөвгүүд

1-р байр М.Амилал /ESM сургууль/

2-р байр Н.Хүсэлтөгөлдөр /Хос Мастер/

3-р байр Г.Ганхүлэг /84-р сургууль/

4-р байр Н.Батболд /Босоо Ноён/

5-р байр Х.Тэмүүжин /Элит Брэйн & Их Заргач/

6-р байр Б.Чингүүн /Чингис/

7-р байр С.Ган-Эрдэнэ /Хос Мастер/

8-р байр Б.Ирмүүнхүслэн /УБ/

9-р байр М.Ирмүүнбилэг /Элит Брэйн & Их Заргач/

Дашрамд дурдахад, Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах шигшээ тэмцээн сурагчдын амралтын үеэр болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар 142 зөрчил илэрчээ

Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан хяналт шалгалт хийх зөвлөн туслах ажлын хэсэг Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, тайлангаа Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ. Шалгалтаар нийт 142 зөрчил илэрсэн бөгөөд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлсэн байна. Мөн тус хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комисс болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зарим гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулсан тайлантай танилцаж, гомдол маргаан шийдвэрлэх зэрэг нийт найман асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх дөрвөн шаардлага хүргүүлж, нэг нэхэмжлэл гаргаж, 12 өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Өвлийн идэш” махны худалдаа үргэлжилж байна

Нийслэлийнхний өвлийн хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш” худалдаагаар борлуулж буй мах лабораторийн шинжилгээнд орсон учир бүгд гарал үүслийн бичигтэй, баталгаатай хүнс гэдгийг мал эмнэлгийн байцаагч нар хэлж байна. Энд худалдаж буй бүх мах, махан бүтээгдэхүүний гарал үүслийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар шалган, тодорхойлж байна. Мөн үүнийг иргэд гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн аппликэйшн ашиглан шалгах боломжтой аж. Худалдаанд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09.00-17.00 цаг хүртэл хоёр ээлжээр хянан ажиллаж байгаа бөгөөд иргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой.

Үүнээс гадна “Өвлийн идэш” худалдаагаар иргэд зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрээс 400-500 төгрөгөөр хямд мах худалдан авч байна. Учир нь орон нутгаас шууд нийлүүлж буй тул энд лангууны хураамж, түрээсийн төлбөр зэрэг зардал нэмээгүй үнээр худалдаж байна. Худалдааг ХХААХҮЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулж байна.

Өнгөрсөн сарын 25-наас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн “Өвлийн идэш” мах, махан бүтээгдэхүүний худалдаа энэ сарын 2-н хүртэл үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн наадамд оролцсон Монголын тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа


ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад өнөөдөр энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. Энэхүү ёслолд олимпын тамирчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Олимпод оролцогчдын дэлхийн холбоо нь 90 гаруй ҮОХ-дыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 100 мянга гаруй гишүүнтэй болжээ. Харин өдгөө энэхүү өнөр бүл Монголын 43 тамирчнаар эгнээгээ тэлж байна. Олимпын наадамд оролцсоны энгэрийн тэмдгээ гардан авч, олон улсын холбоондоо бүртгэлтэй болох нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, олон улсын холбоогоороо дамжуулан сургалт семинар болон тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, нийгмийн сайн сайхныг түгээх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон боломж нээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

“3,4-р хороолол-Улаанхуаран” чиглэлийн автобус 3 хоног үнэгүй үйлчилнэ

Азийн жинхэнэ амтыг Монголд түгээж буй Sunsea брэндийн зүгээс үйлчлүүлэгчиддээ зориулж, автобусаар үнэгүй зорчих бэлэг барьж байгаа аж.

Тодруулбал, хэрэглэгчиддээ 12-р сарын 2-4-ны өдрүүдэд автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжийг олгож байна.

Эдгээр өдрүүдэд 3,4-р хороолол-Улаанхуаран чиглэлийн автобус бүтэн өдрийн турш үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд нэг хүн өдрийн турш хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Хоёр сартай нярай бүтэлтээс үүдэж амиа алдсан гэх дүгнэлт гарчээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байдаг.

Тэгвэл шинжээчдийн дүгнэлт гарч, нярай бүтэлтээс үүдэж амиа алдсан болохыг тогтоожээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Бүтэлтээс үүдэж амиа алдсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.

Гэхдээ муур дээр нь суугаад нярай бүтэж амиа алдсан уу, эсвэл өөр ямар нэг шалтгаан байсан эсэх уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.