Categories
мэдээ нийгэм

Өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсруулав

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийг энэ оны 6-р сард байгуулсан.
Ажлын хэсэг ээлжит хурлаа зохион байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч, дэд сайд С.Зулпхар хурлыг нээлээ. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар 10 бүлгийн нийт 355 ердийн өвчний жагсаалт, 2 дугаар хавсралтаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалтын 9 бүлгийн нийт 107 заалт байдаг бөгөөд 2 хавсралтын өвчний нийт заалт 462 байгаа.
Харин шинэчлэн боловсруулсан өвчний жагсаалтын төслийн 1 дүгээр хавсралтаар 11 бүлгийн нийт 446 ердийн өвчний жагсаалт, 2 дугаар хавсралтаар 9 бүлгийн нийт 112 заалт байгаа бөгөөд 1,2 дугаар хавсралтын өвчний нийт заалт 548 болсон.
Ажлын хэсэг 11 дэд ажлын хэсгийн хүрээнд өвчний жагсаалтын төслийг шинэчлэн боловсруулж дууслаа. Хурлаар дэд ажлын хэсэг бүр өвчний жагсаалтын эцсийн хувилбараар танилцуулан санал солилцов.
Цаашдаа өвчний жагсаалтыг батлуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах юм гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НЦУГ: 3-14 насны дөрвөн хүүхдээ галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй орхисон байжээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг, гэр орондоо байнга архидан согтуурдаг иргэдийн гэрийн хаягаар охид, эмэгтэйчүүд , хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг биечлэн шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авах нэг бүрчилсэн хяналтын бүртгэлийг зохион байгуулж байна.

Энэ сарын 01-ний өдөр зорилтот өрх айлд хяналт тавих үеэр 3-14 насны дөрвөн хүүхэд галлагаагүй хүйтэн гэрт, асран хамгаалагчгүй байсныг цагдаагийн алба хаагч нар шахмал түлш, зарим хүнсээр дэмжлэг үзүүлж, цаашид хорооны Хамтарсан баг, дүүргийн ГБХЗХХ-ээр нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж НЦУГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 11 мянга гаруй иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр /2021.12.02/ Улаанбаатар хотод суурин 173, явуулын 8, түр 13 цэгт 196 багийн 897 эмч, ажилтан ажиллаж, 11420 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хууль боловсруулна

Ардчилсан намын 30 жил, Үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар АН-ын зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ мэдээллээ.


Тэрээр “Энэ сарын 4-6-ны хооронд Ардчилсан нам Анхдугаар чуулганаа зохион байгуулахаар болсон. Үйл ажиллагаагаа бөхийн барилдаанаар эхлүүлнэ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөний тухай хуулийг боловсруулан өргөн барина.

Хуулийн төслийг АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран боловсруулах ба бие даасан хууль хэрэгтэй.

Энэ сарын 10-нд болох хүний эрхийн өдрийг тохиолдуулан Ардчилсан намаас олон улсын форум зохион байгуулах ба АН-ын Үндэсний анхдугаар чуулганыг энэ ондоо багтаан зохионо” гэв.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

39 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 24 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж.

Түүнчлэн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.

Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-38” наадам Цагдаагийн “Сүлд” чуулгад болж, МҮОНР-ийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 441 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд ковидын 441 тохиолдол бүртгэглээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 274 нь Улаанбаатар хотод, 167 нь орон нутагт батлагдсан байна.


Мөн коронавируст халдварын улмаас 3 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна. Нийт нас баралт 1935 болов.

Гэрийн хяналтад 10.087 хүн байна.

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг авч үзвэл,

  • Хөнгөн: 2073
  • Хүндэвтэр: 2543
  • Хүнд: 573
  • Нэн хүнд: 111 хүн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн эсрэг вакциныг хольж хийлгэснээр ямар үр дүн гарах вэ?

Энэ сарын 15-наас нийслэлийн нийт хүн амын нэмэлт тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл шар түвшинд шилжинэ гэдгийг мэдэгдсэн.

Нэмэлт гурав дахь тунг хийлгэх иргэд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай юм.

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “Ковид-19”-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн
  • I тунгийн хамралт 95.9 хувь,
  • II тунгийн хамралт 91.3 хувь,
  • III тунгийн хамралт 35.7 хувь,
Нийт хүн амын I тун 69.5 хувь, II тун 66.1 хувь, III тун 21 хувь тус тус хамралттай байна.
Өссөн дүнгээр III тунд 674,925 хүн хамрагдсан байна. Өссөн дүнгээр I тунд 6,347 жирэмсэн эмэгтэй, 7.312 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 180,131* хүүхэд, 16-17 насны 76.263* хүүхэд хамрагдаад байна

Тэгвэл ковидын эсрэг вакцин хольж хийлгэснээр ямар үр дүн гарч буй талаарх судалгааг хүргэж байна.


1.Их Британи-Шведийн “AstraZeneca” компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан Ковид-19-ийн эсрэг AZD1222 вакцин

2.АНУ-ын Pfizer компани ба Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн “BNT162b2” вакцин
3.БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан “BBIBP-CorV” вакцин
4. “Ковид-19-ийн эсрэг хамгийн анхны вакцин гэгдэх ОХУ-ын “Спутник-V” /Гам-КОВИД-Вак/ вакцин.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

– Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
– Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
– Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
– Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шатахуун ачсан автомашин Хөвсгөл нуур руу цөмөрч оржээ

Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.

Өнөөдрийн байдлаар:

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.

Тус автомашин нь 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Омикрон”-ы халдварлах чадвар “Делта”-гаас 1.3 дахин их

Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:

Сайн мэдээ: Вакцины омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст делтатай (95 хувь) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90 хувь) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст делтатай ижил байна.

Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл делтатай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их.

Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна):

Анхны хувилбартай харьцуулахад омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр байна.


Эх сурвалж: ХӨСҮТ