Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын дарга С.Эрдэнэ “Би О.Цогтгэрэл шиг
“Намын дарга” гэчихээд хүнд
үзүүлэх зүйлгүй суухгүй” хэмээн ярьсныг II, IV нүүрээс уншаарай.

УИХ дахь АН-ын бүлгийн
дарга Д.Ганбат “Ардчиллын баянбүрдээ
баталгаажуулсан он жилүүд биднийг
хүлээж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Манай муу хоёр хөрш
үүнээс өөр юу хийх вэ?” хэмээн өгүүллээ.

БНСУ-д суралцдаг
монгол охиныг дээд үеийнх
нь хүүхдүүд ялгаварлан
гадуурхаж, тамласан хэрэг
энэ долдугаар сарын 3-ны
өдөр гарчээ. Хохирогч охин “Тухайн үед ингэж зодуулж
байхаар үхсэн нь дээр гэж бодсон” гэснийг III нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Зарим тойрогт бүр арван тэрбум
байх жишээний. Энэ маягаараа Монгол Улс ард
иргэдийн биш, 76 гишүүний улс болох нь ээ” гэлээ.

Замын-Үүд суманд
нийтийн хоол, талх нарийн
боовны чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлдэг “Морс
трейд М сервес” ХХК-ийн
захирал А.Уртнасан “Ажлын байрыг
хамгаалдаггүй, ялангуяа жижиг
дунд бизнес эрхлэгчиддээ ээлгүй
төртэй улс шүү дээ” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

“Ирээдүйн өв сан”-гийн талаар эдийн
засагч Ч.Отгочулуу “Ирээдүй хойчдоо
хадгаламж биш, өр үлдээж байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Кофены үнэ сүүлийн 10 жилийн дээд цэгт хүрлээ

Кофены үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрч өслөө. Кофены фьючерс үнэ нэг фунт нь 2.34 ам.доллар болоод байна.

Кофены үнийн өсөлт 2023 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг шинжээчид тооцоолжээ. Улс орнуудад цаг агаар хүйтэрч, нийлүүлэлтийн доголдол үүссэнээр кофены гарц эрс буурч, үнэ нь өсөөд байгаа юм.

Тухайлбал: кофены томоохон нийлүүлэгч Вьетнамд цар тахал эрчимжиж эхэлснээр гарц нь эрс буураад байна.

Categories
мэдээ спорт

“Stalwart Esport” Ази, Африкийн багуудыг илүүрхэж байна

PUBG Mobile-ын улирлын сүүлийн тэмцээн “PUBG Mobile Global Championship 2021” арваннэгдүгээр сарын 30-нд эхэлсэн.

Хоёр бүсэд хуваагдан болдог тэмцээний “Зүүн бүсийн лиг”-т Монголын “Stalwart Esport” баг шалгарсан ба хоёр өдрийн найман тоглолтын дараагаар хоёр “Chicken Dinner” 118 оноотойгоор тэргүүлж байна.

Харин тэдний араас 92 оноогоор Хятадын “Tong Jia Bao Esports”, 91 оноогоор Ойрх Дорнодын “Nigma Galaxy” баг удаалж байна.

Зүүн бүсийн лигт нийт 20 баг өрсөлдөж байгаа ба шилдэг 9 баг нь “PUBG Mobile Global Championship 2021” финалд баруун бүсийн 6 багтай тоглох учиртай.

Дэлхийн шилдгүүд шалгаран үлдэх финалын тоглолтууд арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Шагналын сан 4.5 сая ам.доллар.

Categories
мэдээ нийгэм

Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг найман жилээр хасав

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…”,

Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “…Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон…”,

Мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн…” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,

-Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “…нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял…”,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “…Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан

-Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “…Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа…” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно…” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана…” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нэр бүхий яллагдагч нараас холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөсөн өргөө”-нд дизайнер Д.Отгонжаргал “Winter Garden” загварын шоугаа толилуулна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дизайнер Д.Отгонжаргалын “O Couture” брэндийн загварын шоу энэ жил “Winter garden” энтертайнмент загварын шоу 2022 нэртэйгээр Steppe Arena буюу Мөсөн ордонд болох гэж байна.

Арванхоёрдугаар 8-ны өдөр болох тус шоугаар энэ оны загварын тренд танилцуулагдахаас гадна урлаг соёлын шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах юм.

“O Couture”: “Хэзээ ч шантрахгүйгээр болохгүй, бүтэхгүй гэсэн сөрөг нөлөөллөөс ангид байж, дуртай ажлаа хийн, ирээдүй рүүгээ итгэл төгс тэмүүлж, ажиллаж амьдарч чадвал хахир хатуу өвлийн, цас мөсөн дээр үзэсгэлэнт цэцэг мэт урган цэцэглэж чадна. Цас мөсний ертөнцөд орших мөнх ногоон байгаль “Winter Garden” энтертайнмент загварын шоунд тухлан саатаарай” гэжээ.

Хөтөлбөр
❄ Угталтын үйл ажиллагаа
❄ Угталтын зураг авалт
❄ Угталтын халуун вино

Мөсөн дээрх үзүүлбэр

Загварын шоу нэгдүгээр хэсэг
Та эхнээс нь үзэхгүй бол ойлгоход бэрх болно. Зохиолын утга оршино.

❄ МУГЖ, дуучин Ө. Уянга /Шөнийн Хатан/
❄ Тэр хэн бэ?
❄ Сонгодог стилийн загварууд
❄ Шидэт дагина уран гулгагч О. Мишээл
❄ СТА, дуучин Б. Баярцэцэг /Гэгээн хүслийн бэлэг/
❄ Романтик стилийн загварууд
❄ Өгүүлэмж / Үзүүлбэрийн жинхэнэ оньсого тайлагдана./

ЗАВСАРЛАГА /оройн зоог/

Загварын шоу хоёрдугаар хэсэг
❄ UB DRUMS бөмбөрийн үзүүлбэр
❄ СТА, дуучин Н. Наранбаатар /НААГИЙ/
❄ СТА, дуучин Б. Баярцэцэг
❄ СТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг /ДЭЭГИЙ/
❄ NAFA, CARARDLI өвлийн онцгой тансаг загварууд
❄ Комедиан Н. Амаржин
❄ Агаарын үзүүлбэр
❄ Галын үзүүлбэр
❄ Mongolian Entertainment бүжгийн хамтлаг
❄ O COUTURE NFT
❄ VR хамтлаг

DRESS CODE: Та мөсөн өргөөнд ирж байгаа гэдгээ битгий мартаарай.

2021 оны арванхоёрдугаар сарын 08-ны 20:00 цагт Мөсөн өргөө /STEPPE ARENA/-нд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ буурсаар байна

Лондонгийн Металлын Бирж дээр зэсийн үнэ өнгөрсөн баасан гарагаас эхлэн тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг шинэ мутаци гарсантай холбогдуулан буурах болсон хэмээн судлаачид тайлбарлажээ.

Тодруулбал, зэсийн үнэ хамгийн сүүлийн мэдээгээр 9751 ам.доллар байсан бол өнөөдөр 9,571 болж 180 орчим ам.доллараар буурсан байна.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гарч, илүү их ашиг өгөөжөө өгөх юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонныг экспортолно хэмээн тооцсон байдаг.

Copper price sinks as new covid variant spooks markets - MINING.COM

Categories
гадаад мэдээ

Дэлхийд ковидын халдвар 263.5 сая гаруй бүртгэгдлээ

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, 2021.12.02-ны пүрэв гарагийн өглөө дэлхийн хэмжээнд “КОВИД-19” коронавирусийн халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 263,531,909 боллоо.

Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5,224,178 хүн нас баржээ.

“КОВИД-19”-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсон хэвээр байна.

Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор АНУ тэргүүлж, тус улсад 48,692,492 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Нас барсан хүний тоо 782,100 болжээ.

Халдвар авсан хүний тоогоор хоёрдугаарт Энэтхэг улс орж, “КОВИД-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 34,606,541 болж, тус улсад вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 469,724 болж нэмэгджээ.

Коронавирусийн тархалтаар дэлхийд гуравдугаарт Бразил улс орж байгаа бөгөөд коронавирусийн цар тахлын үеэр 22,105,872 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 614,964 хүн нас баржээ.

Коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлт дэлхийн хэмжээнд найман тэрбум тунгаас давжээ.

Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн “WorldoMeter”-ийн мэдээлснээр, 2021.12.02-ны пүрэв гарагийн өглөөний байдлаар дэлхийн хүн амд ногдох нас баралтын түвшин 672,5 байна. АНУ-д нэг сая хүн амд 2,412 хүн, Энэтхэгт 336, Бразилд 2,865 хүн нас баржээ.

Categories
мэдээ спорт

Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт болно

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтэс Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 13-17-ны хооронд болох тус сургалтын зорилго нь МХБХ-ны дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршиж байгаа аж.

Сургалтыг амжилттай төгсөгчид нь уг футзалын улиралд явагдах тодорхой тэмцээнүүдэд ажиллах эрх үүсэх бөгөөд, цаашид АХБХ-ны дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлийн сургалтанд оролцох боломжтой аж.

Гэхдээ үүнд оролцогчдод тавигдах шаардлага нь Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх, эрүүл мэндийн асуудалгүй байх, МХБХ-ны техникийн хэлтэс нь шаардлагатай тохиолдолд нийт бүртгүүлэгчдийн дундаас сонгон шалгаруулалт хийж оролцогчдыг сонгоно гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоёр хоногтоо цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун байна.


2021 оны 12 сарын 02-ны 20 цагаас 12 сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор цас, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Categories
баннер мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын 145 дугаар сургууль болон 277 дугаар цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 145 дугаар сургууль, 277 дугаар цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, хамран сургах тойргийн дагуу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хүүхдүүд гэртээ ойр, тав тухтай орчинд сурч боловсрох боломжтой боллоо.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 20 айлын 9,000 м.кв газрыг улсын төсвөөр чөлөөлж, 2018 онд барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны зургаадугаар сард улсын комисс хүлээн авчээ.

Тус цогцолборын 145 дугаар сургууль нь 180 хүүхдийн суудалтай, зургаан анги танхим, спорт заал, халуун хоол үйлдвэрлэл явуулах стандартын гал тогоотой баригджээ. Өнөөдрийн байдлаар 103 сурагч 20 багш ажилтантайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Цэцэрлэгийн тухайд таван бүлэгт 120 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. 20 багш, ажилтан халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хүүхэд багачуудаа хүлээн авч байгаа аж.